Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 151/2016/0007/э |
Дугаар | 116 |
Огноо | 2016-03-03 |
Зүйл хэсэг | 222.2., |
Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 116
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
-хохирогч О.Жаргалсүрэн, С.Саранбаатар, иргэний нэхэмжлэгч Б.Батмөнх,
-шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа, Д.Тамир,
-шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Маам, О.Пүрэвдорж нарт холбогдох 201519000407 тоот Эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1939 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Баянмөнх суманд төрсөн, 76 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 44-66 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Чулууны Маам, РДТГ39071118 гэв.
Монгол Улсын харьяат, 1967 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Баруунбарга овгийн Очирын Пүрэвдорж, РД:АЭ67021511,гэв.
Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ч.Маам нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт өөрийн эзэмшлийн Хьюндай Эксель маркийн 2135 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.6 дэх заалтыг зөрчин тээврийн хэрэгсэлд жолоодох эрхгүй Д.Оюунцэцэгт жолоогоо шилжүүлсний улмаас Д.Оюунцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж улмаар эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Олзвойгийн жолоодож явсан Норд Бенз маркийн 4080 АРХ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 9999 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42,690,000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 4080 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6 860 000 төгрөгийн иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 36-05 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2 780 000 төгрөгийн шууд хохирол учирсан,
Шүүгдэгч О.Пүрэвдорж нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Төрийн банкны эзэмшлийн Норд бенз маркийн 4080 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь заалтыг зөрчин 2.7 хувийн хүнд зэргийн согтолттой Д.Олзвойд жолоогоо шилжүүлсний улмаас Д.Олзвой нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2-т заасныг зөрчиж урсгал сөрж орж ирсэн Д.Оюунцэцэгийн жолоодож явсан Хьюндай Эксель маркийн 2135 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гзмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 9999 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42,690,000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 4080 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6,860,000 төгрөгийн, иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 3605 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2,780,800 төгрөгийн шууд хохирол учирсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Маам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс нэмж мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүгдэгч О.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: .....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс нэмж мэдүүлэг өгөхгүй.. гэв.
Хохирогч О.Жаргалсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...07 дугаар сарын 22-ны өдөр манай найзын нөхөртэй хотоос гараад явж байсан. Гэхдээ би осол болсныг мэдээгүй нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд миний хажуу талд цустайгаа холилдсон өвгөн байсан. Тэгээд сэрэхэд миний хажууд Б.Батмөнхийн эхнэр зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад аваарт орсон талаар хэлсэн. Тэгээд энэ ослоос болоод миний хамар нармай эмчилгээ хийлгээд гэмтэл согогд сар гаран эмчилгээ хийлгэсэн. Цаашид үргэлжлүүлэн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх гэсэн боловч санхүүгийн байдлын хувьд хэцүү байгаа.Мөн 7-14 насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Осолд орсноос хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд би ажил хийж чадахгүй байгаа. Ажил хийх гэж оролдсон боловч ядраад байдаг болсон. Энгийн үед ч тархи толгой хүзүү хөшиж их өвддөг болсон. Өнөөдрийг хүртэл ээж болон ах дүүгийнхээ тусламжаар л явж байгаа. Энэ байдлаараа цаашдаа гурван хүүхдээ сургуульд ч явуулж чадахааргүй байдалд ороод байна. Би урьд нь 1 847 833 төгрөгийн баримт өгсөн. Өнөөдөр 103700 төгрөгний баримт өгсөн. Бүх зардлаа нэхэмжлэнэ. Мөн цаашид гарах зардлаа нэхэмжлэнэ..... гэв.
Хохирогч С.Саранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ....2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Чандмань сум орох ажилтай Улаанбаатар хотоос 10 цаг өнгөрөөж гараад Лүн дээр 1 цагийн үед цай уугаад хөдөлсөн. Тэгээд Лүн талаас Эрдэнэсант тал руу жаахан өгсүүр байсан санагдаж байна. Тэгээд нэг харсан чинь эксел дээр нэг том машин дайраад гараад ирсэн. Нөгөө цагаан тэрэг хажуу тийшээ харчихсан, хар замтай нидрэлдээд оч манарч байгаа нь харагдсан. Тэрийг нь би хараад нилээн зайтай замаас гараад зогсож байсан чинь гэнэт нэг ногоон юм ирээд хавсраад цохьчих шиг болсон. Тэгэхэд машин доошоо хараад унасан байсан. Тухайн үед би нилээн ухаангүй байсан юм шиг байна лээ. Миний ард сууж явсан 4 хүнийг гаргасны дараа намайг авах гэтэл би машины үрүүлэндээ хавчуулагдаад гарч чадахгүй байсан гэсэн. Тэгэхэд манай найз Мөнхтогс явж таараад миний машинийг 4 хүнтэй нийлж өргөж босгоод хойно урдаас нь татаж бараг 1 цаг 30 минут ноцолдож байж намайг гаргасан гэсэн. Тэгээд намайг босож чадахгүй хотоос ах эгч нар түргэн аваад ирсэн байсан. Тэгэхэд миний урд байсан раун маркийн машин замын хажуу руу унасан байсан. Одоо миний биеийн байдал хөдөлмөрийн чадвар алдагдал 60 хувь алдсан группид орсон. Тухайн үед миний унаж явсан машины эзэн Бөх-Очир гэдэг миний хуурай ах байгаа юм. Тэгээд энэ хүний хохиролыг 55 сая төгрөгөөр зах дээрээс машиныг нь авч буцааж өгч хохиролыг нь барагдуулсан. Миний эмчилгээний зардал 1.133 000 төгрөг болсон. Тухайн үед дунд чөмөг хугарч хадуулсан. Жилийн дараа хадаасаа авхуулна. Одоо надад нэхэмжлээгүй зардал гэх юм бол зөндөө байгаа. Гэхдээ энэ хүмүүсээс яаж байна гэж хэн нь ч утсаар ярихгүй байсан. Гэхдээ яахав найз нөхөд ах дүүгийнхээ хүчээр болсон. Сүүлд 900.000 төгрөгөөр авто машины үнэлгээ гаргасан. Үүнээс шүүгдэгч Пүрэвдорж 200.000 төгрөг гаргаж 600.000 төгрөгийг нь би өөрөө гаргаад хохирсон. Бас түргэн дуудсан, машинаа ачуулсан гэх юм бол зөндөө зардал байгаа. Миний хохирол мөнгийг гаргаад өгчих юм бол өөр асуух зүйл байхгүй. Ялын саналын хувьд санаатай учруулаагүй болохоор хорьж цагдахаас бусад шийтгэл оногдуулах хүсэлттэй байна. Надад гомдол санал байхгүй. Харин эд хөрөнгө болон эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ.... гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Би хотоос 10 цагийн үед хотоос гараад 192 км явсан байна лээ. Осол гарахаас өмнө бүгд бууж биеэ засаад Ланд 200 машиныг 00 км цагийн хурдтай гүйцэж түрүүлээд явж байсан чинь гэнэт урдах машин удаашраад түгжрээд эхэлсэн. Тэгээд харахад урдаас том тэрэг ирж байсан. Тэгэхэд хамгийн урд цагаан өнгийн эксел маркийн машин явж байснаа замын хажуу шорооруу орохоор нь зогсох гэж байна даа гэж бодож байтал гэнэт хажуу тийшээ бүтэн дараад том тэрэгний урдуур орсон. Тэгээд том тэрэг жижиг тэргийг дайрахаар нь осол гарчихлаа гээд зогссон чинь юу юугүй том тэрэг урдаас ороод ирсэн. Тэгэхэд ард сууж байсан манай эхнэр том тэрэг гэж орилсон. Тэгээд нэг мэдсэн замын хажууруу орсон байсан. Тухайн үед би жолоо бариад миний хажууд Намсрай, зөв талын ард Цэнд-Аюуш, буруу талын ард манай эхнэр, голд нь Жаргалсайхан явж байсан. Тэгээд 30 минутын дараа сэрхэд ард нэг эгч орилоод байсан.Тэгээд харсан чинь ард Ланд 200 унасан байсан. Осол болсноос хойш 2 цаг 30 минутын дараа Эрдэнэсантын түргэн ирсэн. Түүний дараа 4 цаг 30 минутад Лүнгийн түргэн ирсэн. Би машиныхаа хохиролыг нэхэмжилж байна.. гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ундрах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2015 оны 07 дугаар сарын 22-ны өглөө талийгаач Оюунцэцэг нөхөр Маамын хамт 2135 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархай гэх газар луу ээж дүү нар дээрээ очихоор явлаа гэж байсан тэгтэл өдөр осолд орсон талаар мэдсэн юм...Талийгаач Оюунцэцэг Маам гэх хүнтэй хожуу хойно гэр бүл болж суусан ба гэрлийн батлах гэж байхгүй дундаасаа хүүхэд байхгүй талийгаач Оюунцэцэг 2 хүүхэдтэй, Маам 1 хүүхэдтэй юм.,.1999 оноос хойш амьдарч байгаа...Уг 21-35 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгсэл Ч.Маам гэж хүний машин бөгөөд Оюунцэцэг Ч.Маам нар уг тээврийн хэрэгслийг 2006, 2007 оны үеэс унаж хэрэглэж байгаа юм...Талийгаач Оюунцэцэг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй миний мэдэх тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй...Талийгаач Оюунцэцэг болон Ч.Маам нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ......Би талийгаач Д.Олзвойгийн эхнэр бөгөөд 1997 оноос хойш хамт амьдарч байна гэр бүлийн батлахтай...Манайх Архангай аймгийн Эрдэнбулга сумын төвд байдаг ба манайх 63 тооны хонь Улаанбаатар хот руу оруулж зарахаар болооод тэгээд 4080 АРХ улсын дугаартай Норд бенз машинтай О.Пүрэвдорж гэж хүнийг хөлсөлж явахаар болж 2015 оны 07 дугаар сарын 21-нд хонио ачиж яваад шаварт суугаад ухаж байгаад шөнө гаргаад Төвшрүүлэх суманд Олзвойгийн эгчийн хүүхэд Дагдан гэж хүний гэрээс зарах 35 тооны хонь чиргүүл дээр нь ачаад Улаанбаатар хот руу 2015 оны 07 дугаар сарын 22-ны өглөө явахад би араас нь жижиг машинтай дагаж явж Н.Дагдан, О.Пүрэвдорж нар хонь ачсан чиргүүлтэй машинтайгаа яваад өдөр 13 цаг өнгөрч байх үед Эрдэнэсант суманд ирж бүгд хоол идэж байхад Олзвой жолооч Пүрэвдоржийг ядар байна уу амарч ав гарыг чинь амраагаад би машиныг чинь барьж явах уу гэж хэлж байсан тэгээд гараад хөдлөхөд Олзвой 4080 АРХ машиныг бариад хөдөлж явсан би үлдээд ШТС-аас масло асуугаад байхгүй болохоор нь араас нь хөдлөөд 20 орчим км газар явж байгаад очиход Олзвойгийн барьж явсан 4080 АРХ машин цагаан өнгийн Эксель машинтай мөргөлдөөд онхолдсон мөн Раум, Ланд-200 зэрэг 2 машиныг мөргөсөн байдалтай хажуугаараа харсан байсан ба талийгаач Олзвой машины урл талд ямар ч ухаангүй нас барсан байсан юм...Талийгаач 2000 оноос хойш тээврийн жолооч хийж байсан өөрөө FAW маркийн ачааны машинтай машин сайн барьдаг байсан...тэр мөргөлдсөн цагаан Эксель машин өөдөөс нь урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн гэж харсан хүн ярьж байсан гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Дагдан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өнөр гэх газар нутаглаж байгаа ба 35 тооны хонь Улаанбаатар хотод оруулж зарахаар болоод 2015 оны 07 дугаар сарын 21-нд Архангай аймагт том машинтай байдаг О.Пүрэвдорж гэж хүнийг Олзвой бид 2 хөлсөлж хонь ачиж Улаанбаатар хот явахаар тохироод гарч яваад Архангай аймгийн Цэнхэр сумаас Олзвой 63 тооны хонь ачаад тэгээд манайх руу шөнө явж байгаад шаварт суугаад шөнөжин ухаж байгаад гаргасан тэгээд шөнө манайд ирээд өглөө миний 35 тооны зарах хонийг ачаад 07 дугаар сарын 22-ны өглөө Улаанбаатар хот явахаар О.Пүрэвдорж өөрийнхөө 4080 АРХ Нордбенз машинаа барьж Эрдэнэсант суманд ирж хоол идээд хөдлөхөд талийгаач Олзвой жолооч О.Пүрэвдоржийг та нойрмоглоод байна би машиныг чинь бариад жоохон явъя та жоохон амар гэж хэлээд машиныг нь барьж явсан тэгээд 20 гаран км явж уруудаж явахад өөдөөс ирж явсан цагаан өнгийн Эксель машин цас мөсөн дээр гулгаж байгаа юм шиг мурилзаад шороо луу орсоноо буцааж дарж зам руу ороод өөдөөс нь явсан миний сууж явсан машины эгнээнд орж ирээд өөдөөс мөргөж мөргөлдсөн тэгээд миний сууж явсан машин эргэлдэж засмал зам дээр баруун талаараа онхолдож эргэж харж зогсоход би гадаа шидэгдсэн байсан тэгээд босоод ирэхэд миний хажууд машин жолоодож явсан Олзвой ямар ч хөдөлгөөнгүй нас барсан бололтой байсан машинаас Пүрэвдорж гарч ирээд намайг асуугаад Олзвойг дуудаад босохгүй байсан тэгээд Эксель дээр очоод нөгөө мөргөгдөж зогссон 2 машин дээр очоод явсан ослын дараа засмал зам дээр мөргөлдсөн цагаан Эксель хойшоо харсан раумын баруун талд шороо руу 3605 УБЧ, 99-99 УНЕ гээд 2 машин мөргөгдөөд гарсан тэгсэн машинаас хүмүүс орилолдоод гараад байсан би бол босож ийш тийшээ яваагүй машины хажууд байсан...Манай машин 60-70 км/цагийн хурдтай явсан ба дээрхээс хэтрээгүй 2135 УБХ Эксель машин ирж урсгал сөрж мөргөлдсөнөөс уг осол гарсан юм...Миний хүзүү хөндүүрлээд байгаа ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний 3 тооны эвэртэй хар халзан хонь үхсэн ба хонио мөн нэхэмжлэхгүй...Би шүдлэн хонинуудаа 120,000-130,000 төгрөгөөр зарах гэж явсан ба 3 тооны шүдлэн хонио үнэлж нэхэмжлэхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.......Би 2015 оы 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархай гэх газар ээжийндээ очихоор Драгон дээр унаа хайж яваад 3605 УБЧ улсын дугаартай цэнхэр өнгийн Т.Раум машидц сууж яваад замдаа буухаар суусан ба арын суудалд зөв талын захад хаалган талд сууж явсан ба Эмээлт захын орчим явахад би унтаад өгсөн бөгөөд нэг сэргэхэд эмнэлгийн машинд хэвтсэн явж байсан яасан гэхэд зам тээврийн осолд орсон ярьж болохгүй гэсэн тэгээд цусаар бөөлжөөд ухаан алдчихсан юм...Миний явсан машин бүрэн бүтэн байдал сайн байсан ба жолооч залуу их эвтэйхэн зөөлхөн барьж явсан...Ослоос болж миний 2 хавирга хугарсан, цээжний бүдэрхий эгэм хугарсан, уушиг ажиллагаагүй болсон, зүүн шанаа яс хугарсан зэрэг гэмтэл учирсан ба одоо хэвтэрт эмчилгээ хийлгэж байна...Гомдол санал гэх зүил байхгүй ба гэм буруутай этгээдээс эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна....... гэх мэдүүлэг,
Хохирогч С.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...... . Би 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Саранбаатар, аав Содном нарын хамтаар хүний 9999 УНЕ Ланд-200 машинтай Ховд аймгийн Чандмань сум орохоор Улаанбаатар хотоос 11 цагийн орчим гараад явсан тэгээд Лүн сум өнгөрөөд зогсоод хөдлөхөд хойд талын суудлын баруун захад сууж урд суудалд аав Содном сууж машинаа С.Саранбаатар барьж явсан би тэгээд замд явахад суудлаа хойш нь налуулаад хэвтэж хөлөө өргөсөн байтал гэнэт тас хийгээд машин замын хажуу руу онхолдсон би машин онхолдож мөргүүлсэн үйл явдлыг мэдээгүй хэсэг ухаан алдсан байсан сэргэхэд машин жолооч талаараа харж онхолдсон байсныг би машинаас гарсан тэгэхэд зам дээр цагаан өнгийн эксель машин урд талаараа мөргөлдсөн мөн ногоон өнгийн ачааны машин онхолдсон манай машины хажууд цэнхэр өнгийн жижиг машин мөн мөргөгдөж гарсан байсан манай нөхөр С.Саранбаатар хөлөө хавчуулагдсан гарахгүй байсныг машин босгож байгаад хөшиж байгаад гаргасан юм...Миний баруун талын түнхний яс мултарсан баруун хөлийн шагай зөөлөн эдийн няцралттай зэрэг гэмтэл учирсан ба одоогоор хэвтэрт байна...одоогоор баримтаар гарсан 245,000 төгрөгийг болон бусад эмчилгээний гарсан зардлаа баримт гаргаж нэхэмжилнэ...... гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.Бөх-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Уг 99-99 УНЕ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл Бейзмент ХХК-ний нэр дээр байдаг боловч миний өөрийн машин бөгөөд намайг 2015 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Бээжинд эмчлүүлж байх үед миний хуурай дүү С.Саранбаатар утсаар яриад Ховд аймаг руу ургийн баярт явах гэсэн юм та 9999 УНЕ Ланд-200 машинаа өгөөч гэж хэлэхээр нь би тэг тэг унаад яв гэж хэлсэн урьд нь гуйж авч унадаг байсан юм тэгтэл 07 дугаар сарын 22-ны өдөр хөдөө рүүгээ явж байгаад машинд мөргүүлж осолд орсон байсан.. гэх мэдүүлэг,
Гэрч Н.Намсрайдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .....Би 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орохоор Драгон дээрээс унаа хайж байхад Баянхонгор аймаг орно гээд 3605 УБЧ улсын дугаартай хөх өнгийн Т.Раум маркийн тээврийн хэрэгсэл байсан тэгээд уг машинд сууж яваад замдаа Өвөрхангай аймагт буухаар болоод суусан тэгээд Улаанбаатар хотоос гарч явсаар байгаад Эрдэнэсант сумын Бүс уулын хойд талд зогсож бие засаад хөдлөхөд жолоочийн эхнэр нь урд суугаад өөдөөс нар тусаад байна гэхээр нь би урд талын суудал дээр суугаад эхнэрийг нь хойш нь суулгаад хөдлөөд явж байхад урд талд хамгийн эхэнд цагаан өнгийн Эксель машин явж араас нь 2 машин дагаад араас нь миний сууж явсан машин явж байсан тэгтэл урд явсан цагаан өнгийн Эксель машин гэнэт эсрэг урсгалдаа ороод өөдөөс ирж явсан ногоон өнгийн чиргүүлтэй ачааны машинтай мөргөлдөж хөндөлсөж орсон тэгээд нөгөө ачааны машин нь тэр эксель машины бараг дээгүүр нь гарсан байх манай машиныг чиглээд ирэхлээр нь би жолооч руу хажуу тийшээ болтол манай машиныг ирж мөргөөд замын баруун тал руу гаргасан тэгээд би нэг хэсэг манараад тэгээд машинаас гарахад засмал зам дээр мөргөлдсөн 2135 УБХ улсын дугаартай Эксель маркийн тээврийн хэрэгсэл хойд зүгт харсан, засмал зам дээр мөргөлдсөн 4080 АРХ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл чиргүүлтэйгээ онхолдсон, араас явж байсан юм шиг байна лээ 9999 УНЕ улсын дугаартай хар өнгийн Ландкруйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг мөн мөргөөд замын баруун талд шороон хэсэгт онхолдсон байдалтай миний сууж явсан машин мөргүүлээд замын баруун тал руу мөн шороон хэсэг рүү гарсан байдалтай байсан...Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жоохон уруудаж явсан болохоор дээгүүр нь шууд эрчиндээ гарч ирээд ард явж байгаад зогссон байсан манай машин болон ард зогссон байсан 9999 УНЕ улсын дугаартай хар өнгийн Ландкруйзер 200 маркийн тээврийн хэрэгспийг мөргөөд замаас гаргасан юм...2135 УБХ улсын дугаартай Эксель маркийн тээврийн хэрэгсэл явж байсан ба их удаан явж байсан мөн араас нь манай машин дагаад явж байсан 20-30 км/цагийн хурдтай явсан болов уу...Жолооч Батмөнх архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан...3амын эвдрэл бол байгаагүй зүгээр зам байсан ба тэр 2135 ЦУБХ улсын дугаартай Эксель маркийн тээврийн хэрэгслийг машин шахсан, хөдөлгөөнд нь саад болсон зүйл байгаагүй гэнэт явж байгаад эсрэг урсгалдаа ороод өөдөөс ирж явсан 4080 АРХ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүлтэй Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн урдуур хөндөлсөж мөргөлдсөн юм...их хурдан хугацаанд тэр 4080 АРХ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүлтэй Нордбенз марзийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн...Миний зүүн талын хөлний магнай зөөлөн эд нь жоохон гэмтсэн байна гэсэн ба зүгээр байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй үзүүлэхгүй.... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Хандмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .би хойд талын суудал дээр жолоочийн ард талд сууж миний зүүн гар тад Жаргалсүрэн, Жаргалсүрэнгийн зүүн гар талд Цэнд-Аюуш гэж хүн суугаад урд талд Намсрай гэж хүн нь суугаад жолоог манай нөхөр Батмөнх барьж явсан тэгээд хөдлөөд урд талд цагаан өнгийн Эксель машин зөөлхөн яваад араас нь гүйцэж түрүүлэлгүй дагаад явж байхад тэр цагаан өнгийн Эксель машин өөдөөс ирж явсан ногоон өнгийн чиргүүлтэй Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн урдуур хөндлөн орж байгаагүй хальт харсан тэгээд нөгөө ногоон өнгийн чиргүүлтэй Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл 2135 УБХ улсын дугаартай Эксель машинтай мөргөлдөөд зам дээгүүр орж байгааг харсан тэгтэл манай машиныг ирж мөргөөд замаас гаргасан...Миний зүүн талын хөл жоохон хөндүүртэй байсан ба зүгээр байна гэсэн би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй үзүүлэхгүй.. гэх мэдүүлэг, Гэрч М.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .. Тухайн Ч.Маам гэх хүний биеийн байдал бол намайг очиход хүнд байсан ба баруун талын түнхээр их эмзэглэлтэй хүргэхгүй хөдөлгөөн хийж чадахгүй ер нь хүнд байсан ба жолоочийн сандлаас шилжих сууж хөдөлгөөн хийх юм уу босож явах биеийн байдлын хувьд ямарч боломжгүй байсан... гэх мэдүүлэг,
Гэрч М.Содном мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .. би замдаа хүргэн С.Саранбаатарын унаж явсан 9999 УНЕ Ланд-200 машины урд талд сууж явахада урд талд явсан цагаан өнгийн Эксель маркийн машин ногоон өнгийн ачааны машины урсгал буюу эсрэг урсгалд орж мөргөлдөөд ногоон ачааны машин тэр Эксель машины дээд талаар нь хазайж гарч ирээд засмал зам дээр онхолдсон тэгээд миний сууж явсан машины жолооч талаас мөргөх шиг болсон тэр ачааны машин тэгээд юу болсныг мэдэхгүй машин жолооч талаараа онхолдсон байхаар нь гарахад Эксель машин зам дээр урд талаараа мөргөлдөж эргэж хараад зогссон манай машины харалдаа зам дээр ногоон ачааны машин хажуугаараа харсан чиргүүл нь хөмөрсөн мөн шороон дээр манай машины хажууд цэнхэр өнгийн жижиг машин мөргөлдөж гарсан байсан ба Эксель машины хойд талд нь 1 эмэгтэй зам дээр нас барсан байсан мөн том машины жолооч нас барсан гэсэн...Ослоос болж миний биед гэмтэл шарх учраагүй ба зүгээр шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй үзүүлэхгүй.... гэх мэдүүлэг,
Гэрч С.Пүрэв-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .. Эрдэнэсант сумын Бүс уул өнгөрөөд бага зэрэг өгсөөд явж байхад 9999 УНЕ Ланд-200 машины урд талд явсан цагаан өнгийн Эксель машин гэнэт эсрэг урсгалдаа ороод өөдөөс нь ирж явсан ногоон өнгийн ачааны том машинтай мөргөлдөхөд ногоон ачааны машин эксель машин дээгүүр гарч ирээд засмал зам дээр хажуугаараа онхолдоод гулсаад 9999 УНЕ Ланд-200-гийн урд байсан цэнхэр өнгийн Т.Раум машиныг мөргөж замын баруун тал руу гаргаж зогсоход Раум машины хойд талд зам дээр зогссон байсан 9999 УНЕ Ланд-200 машиныг ногоон ачааны машины чиргүүл нь ирээд мөргөж замын баруун тал руу онхолдпуулсан дээрх байдлыг би хараад машинаа зогсоогоод ухарсан миний хойд талд ойр машин байгаагүй бид нар замд 60-70 км цагийн хурдтай явсан.... гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Норд бенз 4080 АРХ улсыи дугаартай автомашины эзэн Очир овогтой Пүрэвдорж нь манай тооцооны төвийн зээлдэгч байгаа юм. 2014 оны 09 дүгээр сард манай банкнаас 22500,00С төгрөгийн зээл авч дээрх автомашиныг худалдаж авсан манай банк зээлээр бий болсон уг автомашиныг банкны нэр дээр болгож зээл бүрэн төлөгдсөний дараа тухайн автомашин О.Пүрэвдоржийн нэр дээр шилжих ёстой байгаа юм.О.Пүрэвдорж зээлээ бүрэн төлж дуусаагүй учраас 4080 АРХ улсы-дугаартай машин манай банкны нэр дээр байгаа юм....Одоо 13,672,000 төгрөг төлөгдөөгүй дутуу байгаа юм...Тухайн автомашины эвдрэлийн үнэлгээг гаргуулж хохирлоо нэхэмжлэх болно..... гэх мэдүүлэг,
ШИНЖЭЭЧИЙН ?283 TOOT ДҮГНЭЛТ:
1. О.Жаргалсүрэнгийн биед зүүн чамархай, дагз , ууцны зүүь дэлбэн ясанд хугарал, хатуу хальсан доорхи цус хуралт, зүүн мөр, бугалган-цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохос зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх ЭМНЭЛГИЙН ГЭМТЛИЙН зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт,
ШИНЖЭЭЧИЙН ?287 TOOT ДҮГНЭЛТ:
1 .Л.Цэнд-Аюушийн биед зүүн хөхлөг сэртэн, хамрын зүүн дайвар хөндийн урд болон арын хана, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясанд нийлмэл, баруун 2, 3-р хавирга, зүүн 2-р хавирганд хугарал, цээжний хөндий, зүүн хацар, шанаа, хүзүүний арьсан дор хий, баруун уушиг, цээж хэвлийн зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт, зүүн зажуур хөндий, баруун духны тархины эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.0-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна,
ШИНЖЭЭЧИЙН ?281 TOOT ДҮГНЭЛТ:
1. С.Саранбаатарын биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
ШYYX ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ ХИЙСЭН ?238 TOOT ДҮГНЭЛТ:
1. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 238 тоот: ...1.С.Пүрэвсүрэнгийн биед баруун түнхний үенд мултрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
ШYYX ЭМНЭЛГИИН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИИСЭН ?76 TOOT ДҮГНЭЛТ:
1. Д.Оюунцэцэгийн биед зам тээврийн ослоос үүссэн үнхэлцэг хальсны урагдал, элэгний задарсан шарх, өвчүү, 2 талын олон хавирганы хугарал, уушигны цоорсон шарх, эрүү бугалга ясанд хугарал, эрүү, хүзүү, дух, баруун, зүүн хацарт шарх, зүүн эгэм, зүүн шуу, зүүн сарвуу, баруун мөр, баруун бугалга, тохойн үе, хэвлий, баруун ташаа, баруун гуя, баруун өвдөгний үе, шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тавхайнд цус хуралт, зүүн сарвуу, зүүн өвдөгний үе, зүүн шилбэ, зүүн шагайн үе, баруун өвдөгний үе, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед доргилт болон цохилтын улмаас үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.З.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...5.Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй байна.б.Талийгаач нь зүрх, амьсгалын зогсонгишил, элэг, уушигны шарх, олон ясны хугарлын улмаас нас баржээ.7.Талийгаачид учирсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай, эмнэлгийн тусламж авсан ч амьдрах болом гэмтэл.
ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ?75 TOOT ДҮГНЭЛТ:
Д.Олзвойгийн биед хийсэн задлан шинжилгээгээ: гавал яс, нүүрний ясанд хугарал, тархины эдийн няцрал, цээжний хэнхэрцгийн баруун 1, 2, 3-р хавирга, зүүн 5, 6-р хавирганд хугарал, хамар, дагзны хуйх, зүүь чихний дэлбээ, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, баруун сарвуунд шарх баруун нүдний доод зовхи, зүүн бугалга, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн ташаа баруун тохойн үенд зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....Талийгаачийн цуснаас 2,7 % этилийн спирт илрэв.Энз нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна.б.Талийгаач нь гавал ясны хугарал болох амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт,
шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 117 тоот: ...1 .Д.Олзвойгийн цусанд 2 ~ % этилийн спирт илрэв. Д.Олзвойгийн цусанд илэрсэн 2,7 % этилийн спирт нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. 2.Д.Олзвой нь АВО системээр АвИ бүлгийь цустай байна... гэх дүгнэлт, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10185 дугаартай: ...Шинжилгээнд дээжийг Д.Олзвой гэж хаяглан хатаасан цус ирүүлсэн байх ба тогтоолд дурьдсантай тохирсон байна.2.Шинжилгээнд хатаасан цусны бүлгийн харъяалал тогтоох зорилгоор Ляттесийн аргаар шинжлэхэд В бөөмтэй наалдац өгсөн тул Ав/И/ бүлгийн харъяалалтай гэж дүгнэлт өгөх болов...Дүгнэлт: 1.Д.Олзвойгийн гэх хатаасан цус Ав/П/ бүлгийн харъяалалтай байна
ШИНЖЭЭЧИЙН ?69 TOOT ДҮГНЭЛТ:
1. 21-35 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Оюунцэцэг, 4080 АРХ улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Олзвой нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.3605 УБЧ улсын дугаартай, Т.Раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Батмөнх, 9999 УНЕ улсын дугаартай, Ландкруйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Саранбаатар нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй.2.2135 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Оюунцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д зааснаар Жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.4080 АРХ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Олзвой нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.3.2135 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгсэл, 4080 АРХ улсын дугаартай, Норд бенз маркийн хэрэгслийн мөргөлдөх үеийн хурдыг тогтоох боломжгүй.4.2135 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй талийгаач Д.Оюунцэцэгээр жолоодуулж явсан Чулуун овогтой Маам, 4080 АРХ улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д.Озвойгоор жолоодуулж явсан Очирын Пүрэвдорж нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.6/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй //жолоодпогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн байна.5.2135 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй талийгаач Д.Оюунцэцэг нь дээрхи замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.
ШИНЖЭЭЧИЙН ?117 TOOT ДҮГНЭЛТ:
1. Д.Олзвойгийн цусанд 2,7 % этилийн спирт илрэв.Д.Олзвойгийн цусанд илэрсэн 2,7 % этилийн спирт нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10185 дугаартай: ...Шинжилгээнд дээжийг Д.Олзвой гэж хаяглан хатаасан цус ирүүлсэн байх ба тогтоолд дурьдсантай тохирч байна.2.Шинжилгээнд хатаасан цусны бүлгийн харъяалал тогтоох зорилгоор Ляттесийн аргаар шинжлэхэд В бөөмтэй наалдац өгсөн тул Ав/И/ бүлгийн харъяалалтай гэж дүгнэлт өгөх болов...
Дүгнэлт:
1. Д.Олзвойгийн гэх хатаасан цус Ав/2/ бүлгийн харъяалалтай байна.
Шинжээч Я.Гантуяагийн: ...Талийгаач Д.Олзвой нь амьд байхдаа хэр хэмжээний архи хэзээ уусан болон хэр зэрэг согтуу байсныг тогтоох боломжгүй учир нь этилийн спирт хүний цусанд 72 цагийн хугацаатай хадгалагддаг мөн тухайн хүний биеийн онцлогоос хамаараад архи уугаад гаднах байдлаараа архи уусан хэрэглэсэн нь мэдэгдэхгүйбайж болно мөн архиндаа согтоод тасарсан байх боломжтой ба 2,7 хувь нь согтолтын хүчтэй зэрэгт орох ба согтолтын зэргийг хөнгөн, хүчтэй, дунд, хүнд гэсэн зэрэгт хуваадаг юм...уг хүчтэй зэргийн согтолттой хүн нь тодорхой үйл хөдөлгөөн хийгээд тээврийн хэрэгсэл жолоодоод хөдөлгөөнд оролцоод явах боломжтой юм.... гэх мэдүүлэг,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-/,
- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4, 5-6/,
- осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/,
- цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/,
- цогцосны хувцас, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-34/,
-гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-37/,
-шүүгдэгч Н.Батбаярыг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр /хх-107/ сэжигтнээр, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр /хх-109-110/ яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Маам нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт өөрийн эзэмшлийн Хьюндай Эксель маркийн 2135 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б дэх заалтыг зөрчин тээврийн хэрэгсэлд жолоодох эрхгүй Д.Оюунцэцэгт жолоогоо шилжүүлсний улмаас Д.Оюунцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж улмаар эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Олзвойгийн жолоодож явсан Норд Бенз маркийн 4080 АРХ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 9999 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42,690,000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 4080 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6 860 000 төгрөгийн иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 36-05 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2 780 000 төгрөгийн шууд хохирол учирсан, шүүгдэгч О.Пүрэвдорж нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Төрийн банкны эзэмшлийн Норд бенз маркийн 4080 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б дэх заалтыг зөрчин согтуурсан этгээд болох Д.Олзвойд жолоогоо шилжүүлсний улмаас Д.Олзвой нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2-т заасныг зөрчиж урсгал сөрж орж ирсэн Д.Оюунцэцэгийн жолоодож явсан Хьюндай Эксель маркийн 2135 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гзмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 9999 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42,690,000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 4080 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6,860,000 төгрөгийн, иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 3605 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2,780,800 төгрөгийн шууд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4, 5-6/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/, цогцосны хувцас, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-34/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-37/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ундрахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ....Талийгаач Оюунцэцэг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй миний мэдэх тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй... гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ...... 13 цаг өнгөрч байх үед Эрдэнэсант суманд ирж бүгд хоол идэж байхад Олзвой жолооч Пүрэвдоржийг ядар байна уу амарч ав гарыг чинь амраагаад би машиныг чинь барьж явах уу гэж хэлж байсан тэгээд гараад хөдлөхөд Олзвой 4080 АРХ машиныг бариад хөдөлж явсан би үлдээд ШТС-аас масло асуугаад байхгүй болохоор нь араас нь хөдлөөд 20 орчим км газар явж байгаад очиход Олзвойгийн барьж явсан 4080 АРХ машин цагаан өнгийн Эксель машинтай мөргөлдөөд онхолдсон мөн Раум, Ланд-200 зэрэг 2 машиныг мөргөсөн байдалтай хажуугаараа харсан байсан ба талийгаач Олзвой машины урл талд ямар ч ухаангүй нас барсан байсан юм... гэх мэдүүлэг, хохирогч Н.Дагдан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн …Улаанбаатар хот явахаар О.Пүрэвдорж өөрийнхөө 4080 АРХ Нордбенз машинаа барьж Эрдэнэсант суманд ирж хоол идээд хөдлөхөд талийгаач Олзвой жолооч О.Пүрэвдоржийг та нойрмоглоод байна би машиныг чинь бариад жоохон явъя та жоохон амар гэж хэлээд машиныг нь барьж явсан… гэх мэдүүлэг, шинжээчийн №283, 287 тоот дүгнэлтүүд, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн ?75, 76 тоот дүгнэлтүүд, шинжээчийн ?69, 117 тоот дүгнэлтүүд , шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Маамын өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэх, шүүгдэгч О.Пүрэвдоржийн өмгөөлөгчийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтүүдийг хүлээж авах боломжгүй байна.
Учир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гэм хор бүрэн арилаагүй, хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэдийгээр шүүгдэгч Ч.Маам нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон хохирогч нар, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэх боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, 2 хүний биед хүнд зэргийн гэмтэл учирсан байна.
Шүүгдэгч О.Пүрэвдорж нь жолоогоо согтуурсан этгээд буюу амь хохирогч Д.Олзвойд жолоогоо шилжүүлсэнээс 2 хүний амь нас хохирч 2 хүний биед хүнд зэргийн гэмтэл, 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний биед хөнгөн, бусдын эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогддог.
Амь хохирогч Д.Олзвой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч Б.Түвшинцэцэгийн мэдүүлэг болон 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 117 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч Я.Гантуяагийн ...Дархлаа сайжруулах зорилгоор хөгшин настай хүмүүс хүчтэй эм хэрэглэдэг, тэгэхдээ тэр нь эм бэлдмэлийг эмээр уусан ч гэсэн этилийн спиртийн хувь бага хэмжээгээр гардаг. Тийм болохоор талийгаач Д.Олзвой нь өвчин намдаах эм хэрэглэсэн ч гэсэн цуснаас этилийн спирт илэрнэ..., хүчтэй зэргийн согтолттой хүн нь тодорхой үйлдэл хийгээд хөдөлгөөнд оролцоод явах боломжтой... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нар нь жолоогоо согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.
Түүнчлэн амь хохирогч Д.Оюунцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 8.2, амь хохирогч Д.Олзвой нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-г тус тус зөрчиж зам тээврийн осол хэрэг гаргаж, улмаар Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас нь хохирч, 2 хүний биед хүнд зэргийн гэмтэл учирч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Ч.Маам, шүүгдэгч О.Пүрэвдорж нарын буруутай үйлдлийн улмаас 2 хүний амь нас хохирч, 2 хүний биед хүнд гэмтэл, бусдад онц их хэмжээний хохирол учирсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Ч.Маам, шүүгдэгч О.Пүрэвдорж нарын нэр хөрнөгөөс хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн хохирогч О.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 1 651 963 төгрөгийн 50 хувь болох 825 981 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох болох 825 981 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос гаргуулж цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн хохирогч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 1 133 694 төгрөгийн 50 хувь болох 566 847 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 566 847 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,
иргэний нэхэмжлэгч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 42 690 000 төгрөгийн / 99-99 УНЕ улсын дугаартай автомашин / 50 хувь болох 21 345 000 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 21 345 000 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 2 848 800 төгрөгийн /36-05 УБЧ улсын дугаартай автомашин / 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,
мөрдөн байцаалтын нэхэмжилсэн хохирогч Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 990994 төгрөг /хх-208-212 /ийн 50 хувь болох 495497 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 495497 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,
мөрдөн байцаалтын нэхэмжилсэн хохирогч С.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 286 637 төгрөгийн 50 хувь болох 1 433 185 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1 433 185 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос тус тус гаргуулах,
хохирогчын хууль ёсны төлөөлөгч А.Ундрах, хохирогчын хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэг, хохирогч Л.Цэнд-Аюуш нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,
Хохирогч Н.Дагдан нь гомдол саналгүй гэсэн болохыг дурьдах
Түүнчлэн иргэний нэхэмжлэгч М.Бөх-очир нь шүхийн ирүүлсэн хүсэлтэндээ …миний бие нь С.Саранбаатараар Ланд крузер 200 машинаа төлүүлж авсан болно. Иймд С.Саранбаатараас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй болно. Саранбаатар нь цаад улсуудаас хохирлоо нэхэмжилнэ биз.мөн миний бие шүүх хуралд оролцохгүй болно. гэсэн байх тул мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр томилогдсон С.Саранбаатарт Ланд крузер 200 маркийн автомашины хохирлыг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч О.Пүрэвдорж нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 113 тоот зээлийн гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн Норд-Бенз маркийн 40-80 АХР тээврийн хэрэгслээ Архангай аймгийн Төрийн банк-д барьцаалсан байна.
Иргэний нэхэмжлэгчээр Д.Эрдэнэцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ..Нор-Бенз 40-80 АРХ улсын дугаартай авто машины эзэн Очир овогтой Пүрэвдорж нь манай тооцооны төвийн зээлдэгч байгаа юм. 2014 оны 09 дүгээр сард манай банкнаас 22 500 000 төгрөгийн бизнесийн зээл авч дээрхи авто машиныг худалдаж авсан манай банк зээлээр бий болсон уг авто машиныг банкны нэр дээр болгож зээл бүрэн төлөгдсөний дараа тухайн авто машин О.Пүрэвдоржийн нэр дээр шилжих ёстой байдаг юм. О.Пүрэвдорж нь зээлээ бүрэн төлж дуусаагүй учраас 40-80 АРХ улсын дугаартай машин манай банкны нэр дээр байгаа..Норд бенз маркын автомашины эвдэрлийн үнэлгээг гаргуулж хохирлоо нэхэмжилнэ…бүрэн бүтэн болгоод өгчих юм бол гомдол саналгүй... гэсэн байх тул Норд-Бенз 40-80 АХР улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний дагуу гэрээний үүргийн биелэлтийн нэхэмжлэлийн шаардлгаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлийн талаар:
Хэрэг учралын газрын үзлэгийг бэхжүүлэн авсан СД 1 ширхэг хэрэг хадгалах хугацаа хүртэл хадгалах, Д.Олзвойгийн 181449 дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, О.Пүрэвдоржийн 076788 дугаарын, Ч.Маамын 603901 дугаарын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлэхийг дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баруунбарга овгийн Очирын Пүрэвдоржийг согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас, Боржигон овгийн Чулууны Маамыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь насыг хохироож, 2 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний биед хөнгөн гэмтэл, бусдын эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Маам, О.Пүрэвдорж нарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч О.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 1 651 963 төгрөгийн 50 хувь болох 825 981 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох болох 825 981 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос гаргуулж цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
хохирогч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 1 133 694 төгрөгийн 50 хувь болох 566 847 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 566 847 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,
иргэний нэхэмжлэгч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 42 690 000 төгрөгийн / 99-99 УНЕ улсын дугаартай автомашин / 50 хувь болох 21 345 000 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 21 345 000 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,
нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 2 848 800 төгрөгийн /36-05 УБЧ улсын дугаарта автомашин / 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,
хохирогч Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 990994 төгрөг /хх-208-212 /ийн 50 хувь болох 495497 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 495497 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,
хохирогч С.Пүрэвсүрэнийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 286 637 төгрөгийн 50 хувь болох 1 433 185 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1 433 185 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос тус тус гаргуулж,
Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,
хохирогчын хууль ёсны төлөөлөгч А.Ундрах, хохирогчын хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэг, хохирогч Л.Цэнд-Аюуш нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
хохирогч Н.Дагдан, иргэний нэхэмжлэгч М.Бөх-очир нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдугай.
5. Энэ хэрэгт Ч.Маам, О.Пүрэвдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэг учралын газрын үзлэгийг бэхжүүлэн авсан СД 1 ширхэг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахыг, Д.Олзвойгийн 181449 дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, О.Пүрэвдоржийн 076788 дугаарын, Ч.Маамын 603901 дугаарын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслах Ш.Амарбаярт даалгасугай.
7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Маам, О.Пүрэвдорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА