Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2018/03387/И |
Дугаар | 00444 |
Огноо | 2019-02-19 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 00444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Чингисийн талбай, Төрийн ордон 196 тоот хаягт байрлах ТЗҮЭГ УТҮГын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, өөрийн байр 68-23 тоот хаягт байрлах Б ХХК ,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, 5-11 тоот хаягт байрлах Н ХХК щ нарт Ханхолбогдох
623,360,631 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Хулансайхан, О.Буянхишиг, Н.Оюунтэгш, хариуцагч нарын төлөөлөгч Я.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус газар нь Н ХХК болон Б ХХК-тай 2013 оны 6 сарын 28-ны өдөр “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол Төрийн түүхийн музейн засвар 2013/ХIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан холбогдох ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний тусгай нөхцөлд заасан ажил нь Багц-1: Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн дээврийн засвар, хүндэтгэлийн гол шатны засвар. Үүнээс техникийн тодорхойлолтод тусгагдсаны дагуу дараах ажлуудыг чанаргүй болон огт хийж гүйцэтгээгүй болно. Үүнд: 1. Шилэн галерейн тавцангаас /шал/ доош хучилтаар борооны ус нэвтэрч Төрийн түүхийн музейн тааз руу ордог тул энэхүү ус нэвтрэлтийг зогсоож бүрэн засварлаж гүйцэтгэх байсан ч Төрийн түүхийн музейн дээврийн ус нэвтрэлт зогсоогүй, удаа дараа ус алдаж музейн тааз нурсан тул Төрийн түүхийн музейн хэвийн ажиллагаа алдагдаж, хосгүй үнэт үзмэрүүд гэмтэх эрсдэл үүссэн. 2. Төрийн далбаа бүхий гол шилэн куполтой хэсгийн хүрээний 2 давхар эмжээрийн шаргал өнгийн хиймэл чулуун хавтан /135м2/ хагарч эмтэрч, дээрээс унаж эхлэн аюултай орчин үүсгэж байгаа тул тэр хэсгийг тусгай, бат бөх, аюулгүй, өнгө зохицлыг хангасан материалаар шинэчлэн солих ажлыг огт хийгээгүйгээс хиймэл чулуун хавтан хагарч эмтэрч дээрээс унаж, аюултай нөхцөл байдал үүсгэж байгаагаас Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хэвийн явуулахад хүндрэлтэй байдал үүсээд байна. 3. Гол шатны 45 гишгүүрийн нүүрний босоо нарийн чулууг /чулууны зузаан 2.5-3 см-ээс доошгүй/ одоогийн өнгө загварын дагуу шинээр бэлтгэн угсрах байсан. Уг өнгөлгөөний засварыг чанаргүй гүйцэтгэснээс уг чулуу ховхрон унаж, хагаран барилгын өнгө үзэмжийг алдагдуулж байна. Тус компанийг гэрээний дагуу дээрх чанаргүй гүйцэтгэсэн ажлаа засах, дутуу хийсэн ажлаа гүйцээхийг сүүлийн 3 жилийн турш шаардаж, удаа дараа уулзалт, хурал зохион байгуулж, протокол үйлдэж, албан бичиг өгсөөр өдий хүрч байна. Гэвч гүйцэтгэгч Н ХХК, Б ХХК нь чанаргүй хийсэн ажлаа засварлахдаа ор нэр төдий, аргацаасан байдалтай гүйцэтгэж, хийгээгүй ажлаа материалын сонголт хийж байна, орлуулах материал олдохгүй байна, санхүүжилт мөнгө орж ирэхээр гэх мэтчилэн шалтаг заасаар барилгын чанарын баталгаат хугацаанд тодорхой үр дүн гаргаагүй болно. Ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан ажлыг дахин гүйцэтгэхэд гэрээг байгуулсан үнийн дүнгээр дахин засварлах шаардлагатай байна. Иймд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн тул гэрээнд заагдсаны дагуу ажил үүргийг чанартай гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол болох 623,360,631 төгрөгийг Н ХХК, Б ХХК нараас нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н ХХК болон Б ХХК нар нь нэхэмжлэгчтэй 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн засвар 2013/ХIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан холбогдох ажлыг гүйцэтгэсэн болно. Засварын ажлыг хийж гүйцэтгэхэд зураг төсөл огт байгаагүй бөгөөд зөвхөн ус нэвтэрч буй хэдэн цэгийг заасан байсан ба ус яг хаанаас, юунаас болж нэвтэрч байгааг тогтоогоогүй байсан. Бид тухайн үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ус нэвтрэх боломжтой гэсэн газар хэсэг бүрийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Засварын ажлыг хийж гүйцэтгэхэд батлагдсан зураг төсөл байгаагүйн улмаас өөрсдийн ажлын туршлагад тулгуурлан хийж гүйцэтгэсэн болно.Тус ажлын баталгаат хугацаанд бид боломжит бүх арга хэмжээг авч ажилласан бөгөөд ус нэвтрэлт манай компанийн хийсэн ажлаас болоогүй гэсэн дүгнэлтэд хүрсэн болно. Бидний үзэж байгаагаар шар чулуун пандус дээр буусан борооны ус шууд дээврийн хучилтад хүрч тэндээс ус нэвтэрч байсан болно. Уг пандусны ажил шинээр солих ажил манай ажилд тусгагдаагүй бөгөөд ажил гүйцэтгэлийн явцад ус тавьж шалгахад нэвтрээгүй ба бороо ороход ус нэвтэрсэн тохиолдол гарсан ба тухайн асуудлын талаар хурал дээр цогцолборын автор Баяр гэдэг хүн пандусыг солихгүй бол ус нэвтрэлт зогсохгүй гэж хэлж байсан. Гэвч тухайн ажлын хөрөнгө, мөнгө байхгүйн улмаас солих ажлыг хийлгүй орхисон. Мөн гол шилэн куполтой хэсгийн чулууг солих ажлыг хийж гүйцэтгэхэд зураг байхгүйн улмаас хийж гүйцэтгээгүй орхигдсон болно. Дээрх ажлын материалын сонголт танилцуулсан ба зураг байхгүйн улмаас одоог болтол хийгдээгүй болно. Тус ажлыг Н ХХК, Б ХХК нар түншлэлийн гэрээ байгуулж хамтран гүйцэтгэсэн бөгөөд Б ХХК нь Н ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээний үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ТЗҮЭГ УТҮГ нь хариуцагч Н ХХК, Б ХХК нарт холбогдуулан хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гүйцэтгэсний улмаас уг ажлыг дахин шинээр гүйцэтгүүлэх шаардлагатай болсон тул хохиролд 623,360,631 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг шаардлагын 4,850,000 төгрөг нь ажлын доголдлын улмаас нэвтэрсэн усанд норж эвдэрч гэмтсэн камерын үнэ, үлдэх хэсэг нь хариуцагч нарт ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн хэмжээ гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Хариуцагч нар нь гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойших хугацаанд Төрийн түүхийн музейн дээврийн хэсэг, Шилэн галерейн тавцан буюу шалнаас доош хэсгийн хучилтын хэсгээр ус нэвтэрч музейн тааз болон Төрийн далбаа бүхий гол шилэн куполтой хэсгийн хүрээний чулуун хавтанд эвдрэл, гэмтэл үүссэн, гол шатны 45 гишгүүрийн нүүрний босоо нарийн чулууны ажлын гүйцэтгэлд доголдол илэрсэн зэрэгт маргадаггүй боловч ажлыг гүйцэтгэхэд батлагдсан зураг төсөл байгаагүй, мөн ажил гүйцэтгэснээс хойших хугацаанд үүссэн Төрийн түүхийн музейн дээврийн хэсэг, Шилэн галерейн тавцан буюу шалнаас доош хэсгийн хучилтын хэсгийн ус нэвтрэлт нь хариуцагч нарын гүйцэтгэсэн ажлын доголдлоос шалтгаалаагүй, барилгын пандусыг солиогүй тохиолдолд уг ус нэвтрэлт зогсохгүй, пандусыг солих ажил хариуцагч нарын гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хүрээнд хамаарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2013 оны 6 сарын 28-ны өдөр ТЗҮЭГ УТҮГ болон хариуцагч Н ХХК, Б ХХК нарын хооронд “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн засвар 2013/ХIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Н ХХК, Б ХХК нар нь Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр болж, ажлыг гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд нийт 618,510,631 төгрөгийг авсан гэдэгт талууд маргадаггүй.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу Н ХХК, Б ХХК нар нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, ТЗҮЭГ УТҮГ нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээнэ.
Гэрээт ажлыг гүйцэтгүүлэх үед нэхэмжлэгчийн зүгээс засварын ажлын төсөв /хх-191-198 тал/ гаргуулсан байх ба уг төсөвт Төрийн түүхийн музейн дээврийн засварын ажилд нийт 17 ажил буюу зассан чулуун өнгөлгөөг буулгах, дээвэр дээрх багсармалыг зөөж гараар тэгшлэх, дээврийн талбайн хогийг зөөж цэвэрлэх, дээврийн цементэн тэгшилгээг засварлах, дээврийн гадаргууд 1 үе тусгаарлагч түрхлэг хийх, дээврийн хэсэгт 1 үе халаадаг хар цаас нийтэд нь наах, тэгшилсэн гадаргууд ус тусгаарлагчийг тепсан түрхлэгээр 3 үе хийх, хэвтээ ус тусгаарлагч шингэн шилтэй зуурмагаар хийх, дээврийн 1 үе тепсан түрхлэг хийх, хайргаар дээврийн дулаалга хийх, хүндэтгэлийн тавцан галлерейн хэсгийн боржин чулуун хавтан хучилт хийх, галлерейн хэсэг дэх шатны гишгүүрийг өнгөлсөн гантиг хавтангаар өнгөлөх, 150 мм хүртэлх яндангийн дулаалга задлах, 100 мм хүртэл яндан хоолойг буулгах, борооны усны хоолойг иж бүрнээр нь солих, трап угсрах, цементэн зуурмаг бэлтгэх зэрэг ажлыг, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажилд нийт 9 ажил буюу зассан чулуун өнгөлгөөг буулгах, дээвэр дээрх багсармалыг зөөж гараар тэгшлэх, чулууны доорх талбайн хогийг зөөж цэвэрлэх, хэвтээ ус тусгаарлагч шингэн шилтэй цементэн зуурмагаар хийх, голын хэсгийн пандусны хавтанцарыг багсармалаар наах, гол шатны гишгүүрийн нүүрний хэсгийн чулуун хавтангаар өнгөлөх, гол хэсгийн пандусны боржин чулуун хавтангаар өнгөлгөө хийх, гол шилэн куполтой хэсгийн хүрээг чулуун хавтангаар өнгөлгөө хийх, цементэн зуурмаг бэлтгэх зэрэг ажлыг нийт 618,510,631 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр гүйцэтгүүлэхээр төсөвлөсөн байна.
Хариуцагч нар нь дээр төсөвт тусгагдсан 618,510,631 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудыг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгч талтай гэрээ байгуулан ажил гүйцэтгэсэн гэдэгтээ маргадаггүй ба 2013 оны 9 сарын 2-ны өдөр “Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №02” нэртэй баримт /хх-109 тал/-ыг үйлдэн, нийт 618,510,631 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэсэн ажлын гүйцэтгэлийг гаргаж захиалагч талд хүлээлгэн өгсөн байх ба ажлын хөлсөнд нийт 618,510,631 төгрөгийг хүлээн авсан байна.
Хариуцагч нарын гүйцэтгэсэн ажил доголдолтой болсон болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 сарын 4-ний өдрийн 07/100/405 дугаартай “Төрийн түүхийн музейн барилгын тухай” дүгнэлт /хх-77-79 тал/-ээр тогтоогдож байх ба уг дүгнэлтэд барилгын дээврээс ус алдсанаас болон шилэн баганат галерейн барилгын хаадын хөшөө бүхий тавцангийн ус зайлуулах налуу алдагдсанаас хур тунадасны ус тавцан дээр байнга тогтдог, тавцанг ашиглалттай дээврийн бүтэц технологиор хийгээгүй зэрэг болон бусад шалтгаануудын улмаас Төрийн ордны Төрийн ёслолын хүндэтгэлийн өргөөний шилэн галерей, Төрийн түүхийн музейн барилгуудын дээврийн хийц бүтэц, хөшөөт тавцангийн бүтэц, дотор гэрэлтүүлэг, хяналтын камерын угсралтууд, салхивчны системийн үйл ажиллагаа нь барилгын болон бусад холбогдох чиглэлийн норм ба дүрмийн шаардлагыг хангахгүй байгаа талаар дурдсан байна.
Уг дүгнэлт нь хариуцагч нар Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэснээс хойш гарсан дүгнэлт тул дүгнэлтэд дурдагдсан доголдлууд хариуцагч нарын гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн чанартай шууд холбогдох бөгөөд шилэн баганат галерейн барилгын хаадын хөшөө бүхий тавцангийн ус зайлуулах налуу алдагдсан, тавцанг ашиглалттай дээврийн бүтэц технологиор хийгээгүй зэрэг доголдол нь уг гэрээт ажлыг дахин гүйцэтгэхээс өөр аргаар засварлагдах боломжгүй ноцтой доголдолд тооцогдоно.
Хариуцагч нар нь Төрийн түүхийн музейн дээврийн хэсэг, Шилэн галерейн тавцан буюу шалнаас доош хэсгийн хучилтын хэсгийн ус нэвтрэлт нь хариуцагч нарын гүйцэтгэсэн ажлын доголдлоос шалтгаалаагүй, барилгын пандусыг солиогүй тохиолдолд уг ус нэвтрэлт зогсохгүй, пандусыг солих ажил хариуцагч нарын гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хүрээнд хамаарахгүй, батлагдсан зураг төсөл байгаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг засварын ажлыг гүйцэтгүүлэх хэрэгцээ шаардлага нь шилэн галерейн тавцангаас доош хучилтаар борооны ус нэвтэрч Төрийн түүхийн музейн тааз руу ордог гэж нэхэмжлэгч талын үзэж байсан ус нэвтрэлтийг зогсоохтой холбоотой байсан бөгөөд ус нэвтрэлтийг зогсоох ажлыг гүйцэтгэхдээ ашиглалттай дээврийн ажил хийх технологи, бүтэц, ажилбараа өөрөө тодорхойлон, өртгөө тооцож, санал болгож буй материалын хамт ирүүлэн ажлыг гүйцэтгэх саналыг хариуцагч нарт нэхэмжлэгч талаас тавьсан, уг саналыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажлыг гүйцэтгэсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 6 сарын 14-ний өдрийн №06 дугаартай үнэлгээний хурлын тэмдэглэл /хх-56-74 тал/ дахь Н ХХК, Б ХХК нарт холбогдох хэсгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагч нарын гаргасан барилгын ус нэвтрэлт зогсохгүй байгаа шалтгаан нь хариуцагч нарын гүйцэтгэсэн ажилтай холбоогүй гэх тайлбар, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад заасан барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглох заалт нь барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэгтэй холбоотой заалт тул барилгын засварын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой батлагдсан зураг төсөл байгаагүй тул хариуцагч нар буруугүй гэх тайлбар тус тус үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч нарыг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь заалтад заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ТЗҮЭГ УТҮГ нь Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Төр засгийн үйлчилгээг эрхлэх газраас Н ХХК-д хүргүүлж байсан албан бичиг, хурлын тэмдэглэл зэрэг баримтууд /хх-184-189 тал/-аар тогтоогдож байна.
Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалж, ийнхүү цуцлахад хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Н ХХК болон Б ХХК нараас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан 618,510,631 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ТЗҮЭГ УТҮГ-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас ажлын доголдлын улмаас барилгад нэвтэрсэн усанд норж эвдэрч гэмтсэн камерын үнэд 4,850,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтад “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас ажлын доголдлын улмаас эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй байна.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь тухайн эвдэрсэн гэх камерууд нь хариуцагч нарын ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбоотой эвдэрч гэмтсэн болон түүний үнийн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажлын доголдлын улмаас барилгад нэвтэрсэн усанд норж эвдэрч гэмтсэн камерын үнэд 4,850,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР