Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 116а

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

            -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

            -хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Саранбаатар, иргэний нэхэмжлэгч Б.Батмөнх,

          -шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа, Д.Тамир,

-шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Маам, О.Пүрэвдорж нарт холбогдох 201519000407 тоот Эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1939 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Баянмөнх суманд төрсөн, 76 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 44-66 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Чулууны Маам, /РД:ТГ39071118/ гэв.

 

Монгол Улсын харьяат, 1967 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Баруунбарга овгийн Очирын Пүрэвдорж, /РД:АЭ67021511/ гэв.

 

Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Ч.Маам нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт өөрийн эзэмшлийн Хьюндай Эксель маркийн 21-35 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.6 дэх заалтыг зөрчин тээврийн хэрэгсэлд жолоодох эрхгүй Д.Оюунцэцэгт жолоогоо шилжүүлсний улмаас Д.Оюунцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж улмаар эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Олзвойгийн жолоодож явсан Норд Бенз маркийн 40-80 АРХ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 99-99 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42.690.000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 40-80 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6.860.000 төгрөгийн иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 36-05 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2.780.000 төгрөгийн шууд хохирол учирсан,

Шүүгдэгч О.Пүрэвдорж нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Төрийн банкны эзэмшлийн Норд бенз маркийн 40-80 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь заалтыг зөрчин 2.7 хувийн хүнд зэргийн согтолттой Д.Олзвойд жолоогоо шилжүүлсний улмаас Д.Олзвой нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2-т заасныг зөрчиж урсгал сөрж орж ирсэн Д.Оюунцэцэгийн жолоодож явсан Хьюндай Эксель маркийн 21-35 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 99-99 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42.690.000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 40-80 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6.860.000 төгрөгийн, иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 36-05 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2.780.800 төгрөгийн шууд хохирол учирсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Маам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч О.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Д.Олзвой нь 2.7 хувийн этилийн спирт хэрэглээгүй байсан болохоор энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

        Хохирогч С.Саранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өнөөдрийн байдлаар хэрэг гарснаас хойш 1 жил 3 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Ч.Маам, О.Пүрэвдорж нарын зүгээс хохирол төлөх талаар санаачлага гаргаж байгаагүй. Өмнөх шүүх хуралдаанд миний хувьд арай өөр байдлаар хандаж гомдол саналгүй, зөвхөн хохирол барагдуулаад өгөхийг шаардаж байсан. Харин өнөөдөр миний хувьд гомдолтой байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нь О.Пүрэвдорж, Ч.Маам нарын буруутай үйл ажиллагаанаас болсон. Шүүгдэгч нар нь гэмшсэн байдал харагдахгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Хөлөндөө мэс засал хийлгэж, хадуулж 1 жилийн дараа хадаасыг нь авдаг гэхээр нь саяхан эмнэлэгт очиж хадаасаа авахуулах гэтэл эдгэрээгүй байна гээд хадаасыг аваагүй, 3 жилийн дараагаар хадаасыг авна гэж эмч хэлсэн. Тэгэхээр нилээд зардал гарах тул О.Пүрэвдорж, Ч.Маам нараас нэхэмжилнэ. Өмнөх шүүх хуралдаанд эмчилгээний зардал гэж 1.133 000 төгрөг нэхэмжилж, гомдол саналгүй гэдгээ хэлж байсан. Гэтэл шүүгдэгч нар нь миний эмчилгээний зардлыг төлж өгөөгүй, санаачлага гаргаагүй тул өөр байр суурьнаас хандаж гомдолтой гэдгээ хэлмээр байна. Хэргийн газарт ажилласан хүмүүс маш муу ажилласан гэж бодож байна. О.Пүрэвдоржийн ямар нэгэн аргаар зогсоох арга хэмжээ авах ёстой байсан, тоормозны мөр гарах ёстой, хэргийн газрын үзлэг хийсэн зургаас харахад тоормозны ямар ч мөр гараагүй, хэдийгээр урдаас машин гарч ирсэн ч жолооч зогсоох арга хэмжээ авна гэсэн замын хөдөлгөөний дүрэмд заагдсан байдаг. Жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Би тухайн хэрэг гарах үед шоконд орсон байдалтай, машинаасаа гарч чадахгүй, миний машиныг хүмүүс хойно урдаас нь татаж бараг 1 цаг 30 минут ноцолдож байж намайг гаргасан. О.Пүрэвдорж, Ч.Маам нар нь хэргийг өөрсдөө хийгээгүй, нас барсан хүмүүсийг хийсэн гэж гүтгэх шаардлага байхгүй гэж бодож байна. Өмнөх шүүх хуралдаанд хохирогч бид нарын зүгээс шүүгдэгч нарт гомдолгүй, ял шийтгэлгүй хэргийг шийдвэрлэж өгөөч гэж хэлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ганц удаа бид нартай харилцаж хохирол төлөх тал дээр сэтгэл гаргаагүйд гомдолтой байна. Автомашины хохирлын 46.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Сүүлд машинд үнэлгээ хийлгэхэд 900.000 төгрөгөөр болсон. Үүнээс шүүгдэгч Пүрэвдорж 280.000 төгрөг гаргаж 620.000 төгрөгийг нь би өөрөө гаргаад хохирсон. Мөн хужирт рашаан сувилалд 5 хоног явж эмчилгээ хийлгэсэн, сүүлдээ биеийн байдал тааруу болж нуруугаар өвддөг болсон. Манай эхнэрийн түнх өвдөөд хүнд зүйл өргөж чадахгүй болсон. Би эдгээр зүйлүүдийн төлбөрийг шүүгдэгч нараас нэхэмжилмээр байна гэв.

 

           Иргэний нэхэмжлэгч Б.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өнөөдрийн хүртэлх хугацаанд хохирол төлбөрийг барагдуулах талаар ямар санаачлага гаргаагүй. О.Пүрэвдорж нь нас барсан Олзвойг согтууруулах зүйл хэрэглээгүй байсан гээд маргаад байна, нэгэнт шинжилгээгээр батлагдсан зүйлийг маргах хэрэггүй гэж бодож байна. 2.848.800 төгрөгийг нэхэмжилж байна, гомдолтой гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ундрах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өглөө талийгаач Оюунцэцэг нөхөр Маамын хамт 2135 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархай гэх газар луу ээж дүү нар дээрээ очихоор явлаа гэж байсан тэгтэл өдөр осолд орсон талаар мэдсэн юм...Талийгаач Оюунцэцэг Маам гэх хүнтэй хожуу хойно гэр бүл болж суусан ба гэрлийн батлах гэж байхгүй дундаасаа хүүхэд байхгүй талийгаач Оюунцэцэг 2 хүүхэдтэй, Маам 1 хүүхэдтэй юм...1999 оноос хойш амьдарч байгаа...Уг 21-35 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгсэл Ч.Маам гэж хүний машин бөгөөд Оюунцэцэг Ч.Маам нар уг тээврийн хэрэгслийг 2006, 2007 оны үеэс унаж хэрэглэж байгаа юм...Талийгаач Оюунцэцэг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй миний мэдэх тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй...Талийгаач Оюунцэцэг болон Ч.Маам нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...Би талийгаач Д.Олзвойгийн эхнэр бөгөөд 1997 оноос хойш хамт амьдарч байна гэр бүлийн баталгаатай...Манайх Архангай аймгийн Эрдэнбулга сумын төвд байдаг ба манайх 63 тооны хонь Улаанбаатар хот руу оруулж зарахаар болооод тэгээд 40-80 АРХ улсын дугаартай Норд бенз машинтай О.Пүрэвдорж гэж хүнийг хөлсөлж явахаар болж 2015 оны 07 дугаар сарын 21-нд хонио ачиж яваад шаварт суугаад ухаж байгаад шөнө гаргаад Төвшрүүлэх суманд Олзвойгийн эгчийн хүүхэд Дагдан гэж хүний гэрээс зарах 35 тооны хонь чиргүүл дээр нь ачаад Улаанбаатар хот руу 2015 оны 07 дугаар сарын 22-ны өглөө явахад би араас нь жижиг машинтай дагаж явж Н.Дагдан, О.Пүрэвдорж нар хонь ачсан чиргүүлтэй машинтайгаа яваад өдөр 13 цаг өнгөрч байх үед Эрдэнэсант суманд ирж бүгд хоол идэж байхад Олзвой жолооч Пүрэвдоржийг ядарч байна уу амарч ав гарыг чинь амраагаад би машиныг чинь барьж явах уу гэж хэлж байсан тэгээд гараад хөдлөхөд Олзвой 40-80 АРХ машиныг бариад хөдөлж явсан би үлдээд ШТС-аас масло асуугаад байхгүй болохоор нь араас нь хөдлөөд 20 орчим км газар явж байгаад очиход Олзвойгийн барьж явсан 40-80 АРХ машин цагаан өнгийн Эксель машинтай мөргөлдөөд онхолдсон мөн Раум, Ланд-200 зэрэг 2 машиныг мөргөсөн байдалтай хажуугаараа харсан байсан ба талийгаач Олзвой машины урд талд ямар ч ухаангүй нас барсан байсан юм...Талийгаач 2000 оноос хойш тээврийн жолооч хийж байсан өөрөө FAW маркийн ачааны машинтай машин сайн барьдаг байсан...тэр мөргөлдсөн цагаан Эксель машин өөдөөс нь урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн гэж харсан хүн ярьж байсан " гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Н.Дагдан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өнөр гэх газар нутаглаж байгаа ба 35 тооны хонь Улаанбаатар хотод оруулж зарахаар болоод 2015 оны 07 дугаар сарын 21-нд Архангай аймагт том машинтай байдаг О.Пүрэвдорж гэж хүнийг Олзвой бид 2 хөлсөлж хонь ачиж Улаанбаатар хот явахаар тохироод гарч яваад Архангай аймгийн Цэнхэр сумаас Олзвой 63 тооны хонь ачаад тэгээд манайх руу шөнө явж байгаад шаварт суугаад шөнөжин ухаж байгаад гаргасан тэгээд шөнө манайд ирээд өглөө миний 35 тооны зарах хонийг ачаад 07 дугаар сарын 22-ны өглөө Улаанбаатар хот явахаар О.Пүрэвдорж өөрийнхөө 40-80 АРХ Норд бенз машинаа барьж Эрдэнэсант суманд ирж хоол идээд хөдлөхөд талийгаач Олзвой жолооч О.Пүрэвдоржийг та нойрмоглоод байна би машиныг чинь бариад жоохон явъя та жоохон амар гэж хэлээд машиныг нь барьж явсан тэгээд 20 гаран км явж уруудаж явахад өөдөөс ирж явсан цагаан өнгийн Эксель машин цас мөсөн дээр гулгаж байгаа юм шиг мурилзаад шороо луу орсоноо буцааж дарж зам руу ороод өөдөөс нь явсан миний сууж явсан машины эгнээнд орж ирээд өөдөөс мөргөж мөргөлдсөн тэгээд миний сууж явсан машин эргэлдэж засмал зам дээр баруун талаараа онхолдож эргэж харж зогсоход би гадаа шидэгдсэн байсан тэгээд босоод ирэхэд миний хажууд машин жолоодож явсан Олзвой ямар ч хөдөлгөөнгүй нас барсан бололтой байсан машинаас Пүрэвдорж гарч ирээд намайг асуугаад Олзвойг дуудаад босохгүй байсан тэгээд Эксель дээр очоод нөгөө мөргөгдөж зогссон 2 машин дээр очоод явсан ослын дараа засмал зам дээр мөргөлдсөн цагаан Эксель хойшоо харсан раумын баруун талд шороо руу 36-05 УБЧ, 99-99 УНЕ гээд 2 машин мөргөгдөөд гарсан тэгсэн машинаас хүмүүс орилолдоод гараад байсан би бол босож ийш тийшээ яваагүй машины хажууд байсан...Манай машин 60-70 км/цагийн хурдтай явсан ба дээрхээс хэтрээгүй 21-35 УБХ Эксель машин ирж урсгал сөрж мөргөлдсөнөөс уг осол гарсан юм...Миний хүзүү хөндүүрлээд байгаа ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний 3 тооны эвэртэй хар халзан хонь үхсэн ба хонио мөн нэхэмжлэхгүй...Би шүдлэн хонинуудаа 120.000-130.000 төгрөгөөр зарах гэж явсан ба 3 тооны шүдлэн хонио үнэлж нэхэмжлэхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг,

           

            Хохирогч Л.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2015 оы 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархай гэх газар ээжийндээ очихоор Драгон дээр унаа хайж яваад 36-05 УБЧ улсын дугаартай цэнхэр өнгийн Т.Раум машинд сууж яваад замдаа буухаар суусан ба арын суудалд зөв талын захад хаалган талд сууж явсан ба Эмээлт захын орчим явахад би унтаад өгсөн бөгөөд нэг сэргэхэд эмнэлгийн машинд хэвтсэн явж байсан яасан гэхэд зам тээврийн осолд орсон ярьж болохгүй гэсэн тэгээд цусаар бөөлжөөд ухаан алдчихсан юм...Миний явсан машин бүрэн бүтэн байдал сайн байсан ба жолооч залуу их эвтэйхэн зөөлхөн барьж явсан...Ослоос болж миний 2 хавирга хугарсан, цээжний бүдэрхий эгэм хугарсан, уушиг ажиллагаагүй болсон, зүүн шанаа яс хугарсан зэрэг гэмтэл учирсан ба одоо хэвтэрт эмчилгээ хийлгэж байна...Гомдол санал гэх зүйл байхгүй ба гэм буруутай этгээдээс эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч С.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Саранбаатар, аав Содном нарын хамтаар хүний 99-99 УНЕ Ланд-200 машинтай Ховд аймгийн Чандмань сум орохоор Улаанбаатар хотоос 11 цагийн орчим гараад явсан тэгээд Лүн сум өнгөрөөд зогсоод хөдлөхөд хойд талын суудлын баруун захад сууж урд суудалд аав Содном сууж машинаа С.Саранбаатар барьж явсан би тэгээд замд явахад суудлаа хойш нь налуулаад хэвтэж хөлөө өргөсөн байтал гэнэт тас хийгээд машин замын хажуу руу онхолдсон би машин онхолдож мөргүүлсэн үйл явдлыг мэдээгүй хэсэг ухаан алдсан байсан сэргэхэд машин жолооч талаараа харж онхолдсон байсныг би машинаас гарсан тэгэхэд зам дээр цагаан өнгийн эксель машин урд талаараа мөргөлдсөн мөн ногоон өнгийн ачааны машин онхолдсон манай машины хажууд цэнхэр өнгийн жижиг машин мөн мөргөгдөж гарсан байсан манай нөхөр С.Саранбаатар хөлөө хавчуулагдсан гарахгүй байсныг машин босгож байгаад хөшиж байгаад гаргасан юм...Миний баруун талын түнхний яс мултарсан баруун хөлийн шагай зөөлөн эдийн няцралттай зэрэг гэмтэл учирсан ба одоогоор хэвтэрт байна...одоогоор баримтаар гарсан 245.000 төгрөгийг болон бусад эмчилгээний гарсан зардлаа баримт гаргаж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

           

            Иргэний нэхэмжлэгч М.Бөх-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг 99-99 УНЕ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл Бейзмент ХХК-ний нэр дээр байдаг боловч миний өөрийн машин бөгөөд намайг 2015 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Бээжинд эмчлүүлж байх үед миний хуурай дүү С.Саранбаатар утсаар яриад Ховд аймаг руу ургийн баярт явах гэсэн юм та 99-99 УНЕ Ланд-200 машинаа өгөөч гэж хэлэхээр нь би тэг тэг унаад яв гэж хэлсэн урьд нь гуйж авч унадаг байсан юм тэгтэл 07 дугаар сарын 22-ны өдөр хөдөө рүүгээ явж байгаад машинд мөргүүлж осолд орсон байсан...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Н.Намсрайдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орохоор Драгон дээрээс унаа хайж байхад Баянхонгор аймаг орно гээд 36-05 УБЧ улсын дугаартай хөх өнгийн Т.Раум маркийн тээврийн хэрэгсэл байсан тэгээд уг машинд сууж яваад замдаа Өвөрхангай аймагт буухаар болоод суусан тэгээд Улаанбаатар хотоос гарч явсаар байгаад Эрдэнэсант сумын Бүс уулын хойд талд зогсож бие засаад хөдлөхөд жолоочийн эхнэр нь урд суугаад өөдөөс нар тусаад байна гэхээр нь би урд талын суудал дээр суугаад эхнэрийг нь хойш нь суулгаад хөдлөөд явж байхад урд талд хамгийн эхэнд цагаан өнгийн Эксель машин явж араас нь 2 машин дагаад араас нь миний сууж явсан машин явж байсан тэгтэл урд явсан цагаан өнгийн Эксель машин гэнэт эсрэг урсгалдаа ороод өөдөөс ирж явсан ногоон өнгийн чиргүүлтэй ачааны машинтай мөргөлдөж хөндөлсөж орсон тэгээд нөгөө ачааны машин нь тэр эксель машины бараг дээгүүр нь гарсан байх манай машиныг чиглээд ирэхлээр нь би жолооч руу хажуу тийшээ болтол манай машиныг ирж мөргөөд замын баруун тал руу гаргасан тэгээд би нэг хэсэг манараад тэгээд машинаас гарахад засмал зам дээр мөргөлдсөн 21-35 УБХ улсын дугаартай Эксель маркийн тээврийн хэрэгсэл хойд зүгт харсан, засмал зам дээр мөргөлдсөн 40-80 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл чиргүүлтэйгээ онхолдсон, араас явж байсан юм шиг байна лээ 99-99 УНЕ улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг мөн мөргөөд замын баруун талд шороон хэсэгт онхолдсон байдалтай миний сууж явсан машин мөргүүлээд замын баруун тал руу мөн шороон хэсэг рүү гарсан байдалтай байсан...Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл жоохон уруудаж явсан болохоор дээгүүр нь шууд эрчиндээ гарч ирээд ард явж байгаад зогссон байсан манай машин болон ард зогссон байсан 99-99 УНЕ улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд замаас гаргасан юм...21-35 УБХ улсын дугаартай Эксель маркийн тээврийн хэрэгсэл явж байсан ба их удаан явж байсан мөн араас нь манай машин дагаад явж байсан 20-30 км/цагийн хурдтай явсан болов уу...Жолооч Батмөнх архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан...3амын эвдрэл бол байгаагүй зүгээр зам байсан ба тэр 21-35 УБХ улсын дугаартай Эксель маркийн тээврийн хэрэгслийг машин шахсан, хөдөлгөөнд нь саад болсон зүйл байгаагүй гэнэт явж байгаад эсрэг урсгалдаа ороод өөдөөс ирж явсан 40-80 АРХ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүлтэй Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урдуур хөндөлсөж мөргөлдсөн юм...их хурдан хугацаанд тэр 40-80 АРХ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүлтэй Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн...Миний зүүн талын хөлний магнай зөөлөн эд нь жоохон гэмтсэн байна гэсэн ба зүгээр байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй үзүүлэхгүй....” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Хандмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би хойд талын суудал дээр жолоочийн ард талд сууж миний зүүн гар тад Жаргалсүрэн, Жаргалсүрэнгийн зүүн гар талд Цэнд-Аюуш гэж хүн суугаад урд талд Намсрай гэж хүн нь суугаад жолоог манай нөхөр Батмөнх барьж явсан тэгээд хөдлөөд урд талд цагаан өнгийн Эксель машин зөөлхөн яваад араас нь гүйцэж түрүүлэлгүй дагаад явж байхад тэр цагаан өнгийн Эксель машин өөдөөс ирж явсан ногоон өнгийн чиргүүлтэй Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн урдуур хөндлөн орж байгаагүй хальт харсан тэгээд нөгөө ногоон өнгийн чиргүүлтэй Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл 21-35 УБХ улсын дугаартай Эксель машинтай мөргөлдөөд зам дээгүүр орж байгааг харсан тэгтэл манай машиныг ирж мөргөөд замаас гаргасан...Миний зүүн талын хөл жоохон хөндүүртэй байсан ба зүгээр байна гэсэн би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй үзүүлэхгүй... гэх мэдүүлэг,

 

            Гэрч М.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”... Тухайн Ч.Маам гэх хүний биеийн байдал бол намайг очиход хүнд байсан ба баруун талын түнхээр их эмзэглэлтэй хүргэхгүй хөдөлгөөн хийж чадахгүй ер нь хүнд байсан ба жолоочийн сандлаас шилжих сууж хөдөлгөөн хийх юм уу босож явах биеийн байдлын хувьд ямарч боломжгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч М.Содном мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”...Би замдаа хүргэн С.Саранбаатарын унаж явсан 99-99 УНЕ Ланд-200 машины урд талд сууж явахада урд талд явсан цагаан өнгийн Эксель маркийн машин ногоон өнгийн ачааны машины урсгал буюу эсрэг урсгалд орж мөргөлдөөд ногоон ачааны машин тэр Эксель машины дээд талаар нь хазайж гарч ирээд засмал зам дээр онхолдсон тэгээд миний сууж явсан машины жолооч талаас мөргөх шиг болсон тэр ачааны машин тэгээд юу болсныг мэдэхгүй машин жолооч талаараа онхолдсон байхаар нь гарахад Эксель машин зам дээр урд талаараа мөргөлдөж эргэж хараад зогссон манай машины харалдаа зам дээр ногоон ачааны машин хажуугаараа харсан чиргүүл нь хөмөрсөн мөн шороон дээр манай машины хажууд цэнхэр өнгийн жижиг машин мөргөлдөж гарсан байсан ба Эксель машины хойд талд нь 1 эмэгтэй зам дээр нас барсан байсан мөн том машины жолооч нас барсан гэсэн...Ослоос болж миний биед гэмтэл шарх учраагүй ба зүгээр шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй үзүүлэхгүй....” гэх мэдүүлэг,

 

            Гэрч С.Пүрэв-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”.. Эрдэнэсант сумын Бүс уул өнгөрөөд бага зэрэг өгсөөд явж байхад 99-99 УНЕ Ланд-200 машины урд талд явсан цагаан өнгийн Эксель машин гэнэт эсрэг урсгалдаа ороод өөдөөс нь ирж явсан ногоон өнгийн ачааны том машинтай мөргөлдөхөд ногоон ачааны машин эксель машин дээгүүр гарч ирээд засмал зам дээр хажуугаараа онхолдоод гулсаад 99-99 УНЕ Ланд-200-гийн урд байсан цэнхэр өнгийн Т.Раум машиныг мөргөж замын баруун тал руу гаргаж зогсоход Раум машины хойд талд зам дээр зогссон байсан 99-99 УНЕ Ланд-200 машиныг ногоон ачааны машины чиргүүл нь ирээд мөргөж замын баруун тал руу онхолдуулсан дээрх байдлыг би хараад машинаа зогсоогоод ухарсан миний хойд талд ойр машин байгаагүй бид нар замд 60-70 км цагийн хурдтай явсан....” гэх мэдүүлэг,

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”...Норд бенз 40-80 АРХ улсын дугаартай автомашины эзэн Очир овогтой Пүрэвдорж нь манай тооцооны төвийн зээлдэгч байгаа юм. 2014 оны 09 дүгээр сард манай банкнаас 22.500.000 төгрөгийн зээл авч дээрх автомашиныг худалдаж авсан манай банк зээлээр бий болсон уг автомашиныг банкны нэр дээр болгож зээл бүрэн төлөгдсөний дараа тухайн автомашин О.Пүрэвдоржийн нэр дээр шилжих ёстой байгаа юм. О.Пүрэвдорж зээлээ бүрэн төлж дуусаагүй учраас 40-80 АРХ улсын дугаартай машин манай банкны нэр дээр байгаа юм...Одоо 13.672.000 төгрөг төлөгдөөгүй дутуу байгаа юм...Тухайн автомашины эвдрэлийн үнэлгээг гаргуулж хохирлоо нэхэмжлэх болно.....” гэх мэдүүлэг,

           

            ШИНЖЭЭЧИЙН №283 TOOT ДҮГНЭЛТ:

1. О.Жаргалсүрэнгийн биед зүүн чамархай, дагз, ууцны зүүн дэлбэн ясанд хугарал, хатуу хальсан доорхи цус хуралт, зүүн мөр, бугалган-цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохос зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх ЭМНЭЛГИЙН ГЭМТЛИЙН зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт,

 

ШИНЖЭЭЧИЙН №287 TOOT ДҮГНЭЛТ:

1 .Л.Цэнд-Аюушийн биед зүүн хөхлөг сэртэн, хамрын зүүн дайвар хөндийн урд болон арын хана, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясанд нийлмэл, баруун 2, 3-р хавирга, зүүн 2-р хавирганд хугарал, цээжний хөндий, зүүн хацар, шанаа, хүзүүний арьсан дор хий, баруун уушиг, цээж хэвлийн зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт, зүүн зажуур хөндий, баруун духны тархины эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.0-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна

 

ШИНЖЭЭЧИЙН №281 TOOT ДҮГНЭЛТ:

1. С.Саранбаатарын биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

 

ШYYX ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ ХИЙСЭН №238 TOOT ДҮГНЭЛТ:

1. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 238 тоот: "...1.С.Пүрэвсүрэнгийн биед баруун түнхний үенд мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

ШYYX ЭМНЭЛГИИН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИИСЭН №76 TOOT ДҮГНЭЛТ:

1. Д.Оюунцэцэгийн биед зам тээврийн ослоос үүссэн үнхэлцэг хальсны урагдал, элэгний задарсан шарх, өвчүү, 2 талын олон хавирганы хугарал, уушигны цоорсон шарх, эрүү бугалга ясанд хугарал, эрүү, хүзүү, дух, баруун, зүүн хацарт шарх, зүүн эгэм, зүүн шуу, зүүн сарвуу, баруун мөр, баруун бугалга, тохойн үе, хэвлий, баруун ташаа, баруун гуя, баруун өвдөгний үе, шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тавхайнд цус хуралт, зүүн сарвуу, зүүн өвдөгний үе, зүүн шилбэ, зүүн шагайн үе, баруун өвдөгний үе, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед доргилт болон цохилтын улмаас үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

З.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй байна.

5.Талийгаач нь зүрх, амьсгалын зогсонгишил, элэг, уушигны шарх, олон ясны хугарлын улмаас нас баржээ.

6.Талийгаачид учирсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай, эмнэлгийн тусламж авсан ч амьдрах боломжгүй гэмтэл...гэх дүгнэлт

 

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН №75 TOOT ДҮГНЭЛТ:

Д.Олзвойгийн биед хийсэн задлан шинжилгээгээ: гавал яс, нүүрний ясанд хугарал, тархины эдийн няцрал, цээжний хэнхэрцгийн баруун 1, 2, 3-р хавирга, зүүн 5, 6-р хавирганд хугарал, хамар, дагзны хуйх, зүүь чихний дэлбээ, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, баруун сарвуунд шарх баруун нүдний доод зовхи, зүүн бугалга, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн ташаа баруун тохойн үенд зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....Талийгаачийн цуснаас 2.7% этилийн спирт илрэв. Энз нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал ясны хугарал болох амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ..." гэх дүгнэлт,

 

ШИНЖЭЭЧИЙН 2016 ОНЫ 07 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН 117 ТООТ ДҮГНЭЛТ: “...1 Д.Олзвойгийн цусанд 2.7% этилийн спирт илрэв. Д.Олзвойгийн цусанд илэрсэн 2.7% этилийн спирт нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. 2.Д.Олзвой нь АВО системээр АВ/И/ бүлгийн цустай байна..." гэх дүгнэлт, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10185 дугаартай: "...Шинжилгээнд дээжийг Д.Олзвой гэж хаяглан хатаасан цус ирүүлсэн байх ба тогтоолд дурьдсантай тохирсон байна. 2.Шинжилгээнд хатаасан цусны бүлгийн харъяалал тогтоох зорилгоор Ляттесийн аргаар шинжлэхэд В бөөмтэй наалдац өгсөн тул АВ/И/ бүлгийн харъяалалтай гэж дүгнэлт өгөх болов...Дүгнэлт: 1.Д.Олзвойгийн гэх хатаасан цус АВ/П/ бүлгийн харъяалалтай байна.

 

ШИНЖЭЭЧИЙН №69 TOOT ДҮГНЭЛТ:

1. 21-35 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Оюунцэцэг, 40-80 АРХ улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Олзвой нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 36-05 УБЧ улсын дугаартай, Т.Раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Батмөнх, 99-99 УНЕ улсын дугаартай, Ландкруйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Саранбаатар нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. 2. 21-35 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Оюунцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д зааснаар "Жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 40-80 АРХ улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Олзвой нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. 21-35 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгсэл, 40-80 АРХ улсын дугаартай, Норд бенз маркийн хэрэгслийн мөргөлдөх үеийн хурдыг тогтоох боломжгүй. 4. 21-35 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй талийгаач Д.Оюунцэцэгээр жолоодуулж явсан Чулуун овогтой Маам, 40-80 АРХ улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д.Озвойгоор жолоодуулж явсан Очирын Пүрэвдорж нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.6 / тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодпогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн байна. 5. 21-35 УБХ улсын дугаартай Х.Эксель маркийн тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй талийгаач Д.Оюунцэцэг нь дээрхи замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

 

ШИНЖЭЭЧИЙН №117 TOOT ДҮГНЭЛТ:

1. Д.Олзвойгийн цусанд 2.7% этилийн спирт илрэв. Д.Олзвойгийн цусанд илэрсэн 2.7% этилийн спирт нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10185 дугаартай: "...Шинжилгээнд дээжийг Д.Олзвой гэж хаяглан хатаасан цус ирүүлсэн байх ба тогтоолд дурьдсантай тохирч байна. 2.Шинжилгээнд хатаасан цусны бүлгийн харъяалал тогтоох зорилгоор Ляттесийн аргаар шинжлэхэд В бөөмтэй наалдац өгсөн тул Ав/И/ бүлгийн харъяалалтай гэж дүгнэлт өгөх болов...

Дүгнэлт:

  1.  Д.Олзвойгийн гэх хатаасан цус Ав/2/ бүлгийн харъяалалтай байна.

Шинжээч Я.Гантуяагийн: “...Талийгаач Д.Олзвой нь амьд байхдаа хэр хэмжээний архи хэзээ уусан болон хэр зэрэг согтуу байсныг тогтоох боломжгүй учир нь этилийн спирт хүний цусанд 72 цагийн хугацаатай хадгалагддаг мөн тухайн хүний биеийн онцлогоос хамаараад архи уугаад гаднах байдлаараа архи уусан хэрэглэсэн нь мэдэгдэхгүй байж болно мөн архиндаа согтоод тасарсан байх боломжтой ба 2.7 хувь нь согтолтын хүчтэй зэрэгт орох ба согтолтын зэргийг хөнгөн, хүчтэй, дунд, хүнд гэсэн зэрэгт хуваадаг юм...уг хүчтэй зэргийн согтолттой хүн нь тодорхой үйл хөдөлгөөн хийгээд тээврийн хэрэгсэл жолоодоод хөдөлгөөнд оролцоод явах боломжтой юм....” гэх мэдүүлэг,

 

         - гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-/,

         - хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4, 5-6/,     

         - осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/,

         - цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/,

         - цогцосны хувцас, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-34/,

         -гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-37/,

         -шүүгдэгч О.Пүрэвдоржийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр /хх-164-165/ сэжигтнээр, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр /хх-166-167/ яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд шүүгдэгч Ч.Маамыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр /хх-160-161/ сэжигтнээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр /хх-162-163/ яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд зэргийг тус тус шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Ч.Маам нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт өөрийн эзэмшлийн Хьюндай Эксель маркийн 21-35 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б дэх заалтыг зөрчин тээврийн хэрэгсэлд жолоодох эрхгүй Д.Оюунцэцэгт жолоогоо шилжүүлсний улмаас Д.Оюунцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж улмаар эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Олзвойгийн жолоодож явсан Норд Бенз маркийн 40-80 АРХ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 99-99 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42.690.000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 40-80 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6.860.000 төгрөгийн иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 36-05 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2.780.000 төгрөгийн шууд хохирол учирсан, шүүгдэгч О.Пүрэвдорж нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Төрийн банкны эзэмшлийн Норд бенз маркийн 40-80 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7б дэх заалтыг зөрчин   согтуурсан этгээд болох Д.Олзвойд жолоогоо шилжүүлсний улмаас Д.Олзвой нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 8.2-т заасныг зөрчиж урсгал сөрж орж ирсэн Д.Оюунцэцэгийн жолоодож явсан Хьюндай Эксель маркийн 21-35 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар жолооч Д.Оюунцэцэг, Д.Олзвой нарын амь нас хохирч, Л.Цэнд-Аюуш, О.Жаргалсүрэн нарын биед хүнд, С.Саранбаатарын биед хүндэвтэр, С.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн зэргийн гзмтэл, М.Бөх-Очирын эзэмшлийн 99-99 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд 42.690.000 төгрөгийн, Архангай аймаг дахь Төрийн банкны салбар тооцооны төвийн эзэмшлийн 40-80 АРХ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд 6.860.000 төгрөгийн, иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 36-05 УБЧ улсын дугаартай Т.Раум маркийн автомашинд 2.780.800 төгрөгийн шууд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4, 5-6/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/, цогцосны хувцас, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-34/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-37/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ундрахын  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “....Талийгаач Оюунцэцэг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй миний мэдэх тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...... 13 цаг өнгөрч байх үед Эрдэнэсант суманд ирж бүгд хоол идэж байхад Олзвой жолооч Пүрэвдоржийг ядар байна уу амарч ав гарыг чинь амраагаад би машиныг чинь барьж явах уу гэж хэлж байсан тэгээд гараад хөдлөхөд Олзвой 40-80 АРХ машиныг бариад хөдөлж явсан би үлдээд ШТС-аас масло асуугаад байхгүй болохоор нь араас нь хөдлөөд 20 орчим км газар явж байгаад очиход Олзвойгийн барьж явсан 40-80 АРХ машин цагаан өнгийн Эксель машинтай мөргөлдөөд онхолдсон мөн Раум, Ланд-200 зэрэг 2 машиныг мөргөсөн байдалтай хажуугаараа харсан байсан ба талийгаач Олзвой машины урл талд ямар ч ухаангүй нас барсан байсан юм..." гэх мэдүүлэг,  хохирогч Н.Дагдан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “…Улаанбаатар хот явахаар О.Пүрэвдорж өөрийнхөө 40-80 АРХ Норд бенз машинаа барьж Эрдэнэсант суманд ирж хоол идээд хөдлөхөд талийгаач Олзвой жолооч О.Пүрэвдоржийг та нойрмоглоод байна би машиныг чинь бариад жоохон явъя та жоохон амар гэж хэлээд машиныг нь барьж явсан…” гэх мэдүүлэг, шинжээчийн 283, 287 тоот дүгнэлтүүд, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №75, 76 тоот дүгнэлтүүд, шинжээчийн №69, 117 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Маамын өмгөөлөгчийн  “ улсын яллагчын хорих ял оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.Маам нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон өндөр настай, ял эдэлж байхдаа байнга даралт нь ихсэж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй заавал хорих ял оногдуулах шаардлагагүй “ гэх, шүүгдэгч О.Пүрэвдоржийн өмгөөлөгчийн “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэх хүсэлтүүдийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ч.Маам нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгаагүй, хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй хэдий ч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан ялын хүнд төрөл болох хорих ялыг оногдуулахгүйгээр ялын хөнгөн төрөл болох баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

             Шүүгдэгч О.Пүрэвдорж нь жолоогоо согтуурсан этгээд буюу амь хохирогч Д.Олзвойд жолоогоо шилжүүлсэнээс 2 хүний амь нас хохирч 2 хүний биед хүнд зэргийн гэмтэл, 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний биед хөнгөн, бусдын эд хөрөнгөнд  онц их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогддог бөгөөд амь хохирогч Д.Олзвой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч Б.Түвшинцэцэгийн мэдүүлэг болон 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 117 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч Я.Гантуяагийн “...Дархлаа сайжруулах зорилгоор хөгшин настай хүмүүс хүчтэй эм хэрэглэдэг, тэгэхдээ тэр нь эм бэлдмэлийг эмээр уусан ч гэсэн этилийн спиртийн хувь бага хэмжээгээр гардаг. Тийм болохоор талийгаач Д.Олзвой нь өвчин намдаах эм хэрэглэсэн ч гэсэн цуснаас этилийн спирт илэрнэ..., хүчтэй зэргийн согтолттой хүн нь тодорхой үйлдэл хийгээд хөдөлгөөнд оролцоод явах боломжтой...” гэх мэдүүлэг, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тээврийн хэрэслийн тодорхойлолтоор тормозны мөр гараагүй байдал, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 76 тоот дүгнэлт, шинжээчийн №69, 117 тоот дүгнэлтүүд зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч О.Пүрэвдоржийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан баривчлах ялыг оногдуулж шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллах нь зүйтэй байна.

Учир шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нар нь 2016 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 116 тоот шийтгэх тогтоолоор 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж баривчлах ялаа эдэлж дууссан байна.

 

            Хохирлын талаар:

            Шүүгдэгч Ч.Маам нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох амь хохирогч Д.Оюунцэцэгт жолоогоо шилжүүлсэний улмаас амь хохирогч Д.Оюунцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д зааснаар "..Жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..” гэсэн заалтуудыг зөрчиж,

            Шүүгдэгч О.Пүрэвдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд болох амь хохирогч Д.Олзвойд жолоогоо шилжүүлсэний улмаас амь Д.Олзвой нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно..” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж амь насаа хохироосон байна.

            Шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нар нь Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтуудыг зөрчсөн гэм буруутай байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Ч.Маам, шүүгдэгч О.Пүрэвдорж нарын нэр хөрөнгөөс хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

 

            Хохирогч О.Жаргалсүрэнд учирсан хохирлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн хохирогч О.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох 6.808.296 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 1.405.853 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 702.926 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 702.926 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос тус тус гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон унаа, эмчилгээний зардлын 5.402.443 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Учир нь хохирогч О.Жаргалсүрэн нь “Эрдэм транс” ХХК-ны тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн 3 дугаар хэсэгт кондуктороор ажиллаж байсан гэх боловч нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгал төлж байсан эсэх, Улаанбаатар хотоос Эрдэнэсант, гэмтлийн эмнэлэг хүргүүлсэн гэх боловч энэ талаар нотлох баримт болох ямар машинаар явсан эсэх, жолоочийн жолооны үнэмлэхийг нотариатаар баталгаажуулах, шатахуун талон зэрэг нотлох баримтыг хавсаргаагүй байна. 

 

Хохирогч С.Саранбаатарт учирсан хохирлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Саранбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 1.081.194 төгрөгийн, эд хөрөнгийн хохиролд 46.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Эрүүл мэндийн хохиролд нэхэмжилсэн эмчилгээний зардлын 1.081.194 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж 1.081.194 төгрөгийн 50 хувь болох 540.597 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 540.597 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос гаргуулах, хохирогч С.Саранбаатар нь цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

Эд хөрөнгийн /99-99 УНЕ улсын дугаартай автомашин/ хохиролд “Гэрэгэ Эстимэйт ХХК”-иас тогтоосон авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 46.130.000 төгрөгийн, үнэлгээний ажлын хөлсөнд 620.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага буюу нийт 46.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж 46.750.000 төгрөгийн 50 хувь болох 23.375.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 23.375.000 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхөд учирсан хохирлын талаар:

мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Батмөнх нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн /36-05 УБЧ улсын дугаартай автомашин/ хохиролд 2.848.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж 2.848.800 төгрөгийн 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,

 

Хохирогч Л.Цэнд-Аюушд учирсан хохирлын талаар:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Цэнд-Аюуш нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 990.994 төгрөгийн /хх-208-212/- нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж 990.994 төгрөгийн 50 хувь болох 495.497 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 495.497 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос тус тус гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

 

Хохирогч С.Пүрэвсүрэнгийн хохирлын талаар:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 342.367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж 342.367 төгрөгийн 50 хувь болох 171.183 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 171.183 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос тус тус гаргуулах,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ундрах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэг, хохирогч Л.Цэнд-Аюуш нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

 

Хохирогч Н.Дагдан нь гомдол саналгүй гэсэн болохыг дурьдах,

 

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч М.Бөх-очир нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ …миний бие нь С.Саранбаатараар Ланд крузер 200 машинаа төлүүлж авсан болно. Иймд С.Саранбаатараас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй болно. Саранбаатар нь цаад улсуудаас хохирлоо нэхэмжилнэ биз. Мөн миний бие шүүх хуралд оролцохгүй болно гэсэн байх тул мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр томилогдсон С.Саранбаатарт Ланд крузер 200 маркийн автомашины хохирлыг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

            Шүүгдэгч О.Пүрэвдорж нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 113 тоот зээлийн гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн Норд-Бенз маркийн 40-80 АХР тээврийн хэрэгслээ Архангай аймгийн “Төрийн банк”-д барьцаалсан байна.

 

            Иргэний нэхэмжлэгчээр Д.Эрдэнэцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “..Норд-Бенз 40-80 АРХ улсын дугаартай авто машины эзэн Очир овогтой Пүрэвдорж  нь манай тооцооны төвийн зээлдэгч байгаа юм. 2014 оны 09 дүгээр сард манай банкнаас 22.500.000 төгрөгийн бизнесийн зээл авч дээрх авто машиныг худалдаж авсан манай банк зээлээр бий болсон уг авто машиныг банкны нэр дээр болгож зээл бүрэн төлөгдсөний дараа тухайн авто машин О.Пүрэвдоржийн нэр дээр шилжих ёстой байдаг юм. О.Пүрэвдорж нь зээлээ бүрэн төлж дуусаагүй учраас 40-80 АРХ улсын дугаартай машин манай банкны нэр дээр байгаа. Норд бенз маркийн автомашины эвдэрлийн үнэлгээг гаргуулж хохирлоо нэхэмжилнэ…бүрэн бүтэн болгоод өгчих юм бол гомдол саналгүй...” гэсэн байх тул Норд-Бенз 40-80 АХР улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний дагуу гэрээний үүргийн биелэлтийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

            Амь хохирогч Д.Оюунцэцэгийн хууль ёсны төлөөлөгч А.Ундрахын хавтас хэрэгт авагдсан 91113688 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10/89 тоот албан бичигт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18 хороо Яргайтын 11-168 тоотод оршин суудаггүй гэх албан бичгийн дагуу лавлахад уг хаягт байхгүй байгаа гэх, мөн түүнчлэн шүүгдэгч Д.Маам нь гадаад улс руу явсан гэсний дагуу тус шүүхээс Гадаадын иргэн харъяатын газраас лавлахад “А.Ундрах /ЧК79110137/ нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гарсан, 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орсон тухай бүртгэлд авагдсан байна” гэсэн болно.

 

            Хохирогч О.Жаргалсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ирэх боломжгүй болсон талаарх хүсэлтээ, хохирогч С.Пүрэвсүрэн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаарх хүсэлтээ тус тус бичгээр ирүүлсэн байх тул хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлийн талаар:

Хэрэг учралын газрын үзлэгийг бэхжүүлэн авсан СД 1 ширхэг хэрэг хадгалах хугацаа хүртэл хадгалах,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Олзвойгийн 181449 дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, О.Пүрэвдоржийн 076788 дугаарын, Ч.Маамын 603901 дугаарын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баруунбарга овгийн Очирын Пүрэвдоржийг согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас, Боржигон овгийн Чулууны Маамыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь насыг хохирч, 2 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл, бусдын эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нар нь 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн баривчлах ялаа эдэлж дууссан байх тул шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар  хохирогч О.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 6.808.296 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 1.405.853 төгрөгийн 50 хувь болох 702.926 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох болох 702.926 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос гаргуулж цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

 

хохирогч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 1.081.194 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 1.081.194 төгрөгийн 50 хувь болох 540.597 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 540.597 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос, цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

 

иргэний нэхэмжлэгч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 46.750.000 төгрөгийн / 99-99 УНЕ улсын дугаартай автомашин / нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 46.750.000 төгрөгийн 50 хувь болох  23.375.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 23.375.000 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,

 

иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 2.848.800 төгрөгийн /36-05 УБЧ улсын дугаартай автомашин / нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 2.848.800 төгрөгийн 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,

 

хохирогч Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 990.994 төгрөг /хх-208-212 /-ийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 990.994 төгрөгийн 50 хувь болох 495.497 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 495.497 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос,

хохирогч С.Пүрэвсүрэнийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 342.367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 342.367 төгрөгийн 50 хувь болох 171.183 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 171.183 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос тус тус гаргуулах,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,     ­

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ундрах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэг, хохирогч Л.Цэнд-Аюуш нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,

 

 хохирогч Н.Дагдан, иргэний нэхэмжлэгч М.Бөх-очир нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдугай.

 

5. Хэрэг учралын газрын үзлэгийг бэхжүүлэн авсан СД 1 ширхэг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахыг, Д.Олзвойгийн 181449 дугаарын  жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, О.Пүрэвдоржийн 076788 дугаарын, Ч.Маамын 603901 дугаарын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр  болмогц  Нийслэлийн  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  газар болон Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Амарбаярт даалгасугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Маам, О.Пүрэвдорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА