Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 90а

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

хохирогч О.Баттулга,

насанд хүрээгүй хохирогч Б.Чинзоригийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонбаяр,

          хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Пүрэвдорж,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,  М.Цэнгүүн

шүүгдэгч А.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Алтан-Эрдэнийн Оргилд холбогдох эрүүгийн 201519000567 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, эгч, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Монтелийн 1-06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Барнууд овогт Алтан-Эрдэнийн Оргил /РД:ЧК87063015/ гэв.

 

          Холбогдсон хэргийн талаар:/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

          Шүүгдэгч А.Оргил нь 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед Төв аймгийн Баян сумын нутаг Улаанбаатар Чойрын чиглэлийн замын 107 дахь километрийн цаана “Тоёото приус” маркийн 74-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу орж онхолдсоноос иргэн О.Баттулга, Б.Мөнхсоёл нарын биед хүндэвтэр, иргэн Б.Чинзоригийн биед хөнгөн зэргийн гэмтэл автомашинд 4 сая 533 мянга 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Оргил нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч О.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрээн хотоос өөрийн гэр бүл болох хүү Б.Чинзориг, Б.Мөнхсоёл нартай Замын-Үүдэд ирсэн. Замын-Үүдээс Улаанбаатар хот орох галт тэрэгний билет олдохгүй байсан учраас Улаанбаатар хот явах машин асууж явж байгаад А.Оргилтой таарч Улаанбаатар хот руу 70.000 төгрөг өгч явахаар харилцан тохирч, нэг цагийн дараа уулзаж, Улаанбаатар хот руу хөдөлсөн. Улаанбаатар хот руу явах замд замын цагдаа 3 удаа зогсоосон. Хоёр удаа бүртгэсэн, сануулсан. Гурав дахь удаа нь цагдаагийн пост дээр хурд хэмжигчээр шалгаад 106 м/цагийн хурдтай явж байна гэдгийг тогтоож хурд хэтрүүлсэн гэж торгосон. А.Оргил цагдаад торгуулчихаад А.Оргил бүсээ зүүсэн. Бид нар бүс зүүгээгүй, бид нарт бүс зүүхийг А.Оргил сануулаагүй. Зам бол цоорхой бөгөөд нөхөөстэй хэсгүүд их байсан. Тэр замын нөхөөсийг А.Оргил дайрч байсан. Урдаа явж байсан бүх тэргийг гүйцэж түрүүлсэн. Хамгийн сүүлд Засгийн газрын маяктай тэргийг гүйцэж түрүүлээд, Төв аймгийн Баян суманд зам тээврийн осол гарсан. Тухайн өдөр би жолоочийн хажууд, арын суудалд эхнэр Б.Мөнхсоёл, хүү Б.Чинзориг нар сууж байсан.  Осол гарах үед би хамгийн түрүүнд эхнэр хүүхдээ гаргаж авая гэж бодсон. Би урд талын суудалд сууж явж байсан боловч ослын улмаас ард талын суудлаас гарч ирсэн. Тэгээд эхлээд хүүхдээ гаргаж аваад дараа нь нөгөө талын хаалгаар нь очиж эхнэрээ гаргаж авсан. Эхнэрээ өргөж авахад нуруу өвдөж байна гэсэн. Өргөөд би шууд газар тавьсан. Эмч нар хэлэхдээ хэрвээ эхнэрээ босгосон бол цус алдаж амь эрсдэх өндөр магадлалтай байна гэж байсан. А.Оргилыг харахад шоконд орсон байдалтай утсаа бариад явж байгаа харагдсан. Тэгээд хүмүүстэй холбоо тогтоож, эмнэлэг дуудсан. Эмнэлэг 1 цагийн дараа ирсэн. Эмч нар ирж тархины зулгаралтанд оёдол тавьсан. Хамрын зулгаралтанд анхны тусламж үзүүлсэн. Эхнэрийг түүний нагац ах Басбиш нь ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлээр Улаанбаатар хот руу 20-30 км цагийн хурдтай тээвэрлэн гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасагт хүргэж өгсөн. Үүний дараа би өөрийн төрсөн дүү Төгсбаярын машинд сууж, гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж эмнэлгийн тусламж авсан. А.Оргил нэг машин дуудаж гэртээ харьсан. Маргааш нь эхнэр Б.Мөнхсоёлын нуруунд яаралтай хагалгаа хийхээр болсон байсан. 4.500.000 төгрөгийн  баримттай хадаас авчирсан. Хохирогчийн хувьд  энэ нурууны хадаас нь зориулалтын хадаас мөн бишд эргэлзэж байсан. Тухайн эмнэлгийн эмч нь тохирох хадаас биш, урт хадаас байна гэж хэлж байсан. Хэргийн газрын үзлэг дээр ноте 1, ноте 2 утас болон 2 муу гар утас байсан нь харагддаг. Тухайн гар утасны үнэлгээ хийгдээгүй байна гэдэг үндэслэлээр урьд шийтгэх тогтоолоор хохирлоос хассан. Үнэлгээ хийх нь хохирогчийн хийх байцаан шийтгэх ажиллагаа биш. Тэр хохирлыг үнэлэх асуудлыг мөрдөн байцаагч хийх ёстой байсан. Уг осол гарах үед миний хүүхэд хамт явж байсан. Хөнгөн зэргийн гэмтэл авсан. Шүүх шинжээчийн эмчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан боловч уг гэмтлийг эдгээхийн тулд эм тариа хэрэгслэсэн, 105.500 төгрөгийн хохиролын шаардлага гаргасан. Үүнийг шүүгч хассанд би гомдолтой байна. 2015оны 08 сарын 30-ны өдөр осол гараагүй бол бинзен тосны зардал гаргах ёсгүй байсан. Энэ бүх бинзений зардлыг хассанд мөн гомдолтой байна. Шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хохирлын тооцоог өмгөөлөгч бид нарын зүгээс хүснэгтэлж өгсөн байдаг. Дараагийн гаргаж буй 2.841.460 төгрөгийн зардлын баримтыг А.Оргил хүлээн зөвшөөрөх ёстой. Б.Мөнхсоёлын хамар ослын улмаас л болж сөхөгдсөн. Гэмтлийн улмаас болж хагалгаанд орох болсон. Өмнөх хурлууд дээр ч бас хамрын хагалгаанд орох талаар хэлж байсан. Солонгос улсаас эмч нар ирж 1.500.000 төгрөгөөр хагалгаа хийж өгсөн. Шүүхийн зүгээс хохирлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Увс аймгаас Улаанбаатар, Улаанбаатраас Төв аймаг руу удаа дараа явсан. Шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч би гомдолтой байна. Хохирлын баримт төлж дуусгах ёстой гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Чинзоригийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие Б.Чинзоригийг дагуулж 3, 4 удаа бариачид очиж бариулсан. Өвчин намдаах эм тариа хэрэглэж байсан. Хохиролд 105.500 төгрөг нэхэмжилж байна.  Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

         

          ХЭРЭГ БҮРТГЭЛТЭНД:

          Хохирогч Б.Мөнхсоёл хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхээ: ... Би 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баттулга, хүү Чинзориг нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот орохоор воганы билет байхгүй болохоор нь Улаанбаатар хот явах таксинд гурвууллаа 70.0 мянган төгрөг төлж сууж яваад замдаа Төв аймгийн нутагт  зам тээврийн осолд орж нуруундаа гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэж одоо хүртэл хэвтэж байна. Осол болох үед жолоочийн ард сууж явсан. Жолоочийн хажууд манай нөхөр Баттулга сууж явсан. Миний хажууд хүү Чинзориг сууж явсан. Осол орой 21-22 цагийн үед болсон. Би хамгаалах бүс хэрэглээгүй жолооч бүстэй явсан. Замын-Үүдээс гарахдаа жолооч 100 гаран миллийн хурдтай явсан. Манай нөхөр жолоочид  анхааруулж сануулж хурдаа тхируулж яв гэж байсан. манай нөхөр жолооч 2 гэнэт адуу гарч ирсэн гэж байсан. Би ард сууж явсан болохоор юу байгааг бол хараагүй. Тэгээд замаас гараад түс тас гээд явчихсан. Нэг мэдсэн чинь машин дотор сууж байсан. Нөхөр хүүхдээ машинаас авч байгааг мэдсэн. Харин намайг гаргах гэтэл миний нуруу өвдөөд болохгүй байсан. Жолооч архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Энэ осол жолооч хурд хэтрүүлснээс болж зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс болж гарсан гэж үзэж байна. Би нуруундаа гэмтэл авч одоог хүртэл хэвтэж байна. Хагалгаанд орж гэмтэлд 10-13 хоног, хувийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Манай нөхрийн биед өвчүүний их биений хугаралтай, одоо дархлаа сайжруулах шарх хурдан эдгээх эм тариа хийж байгаа. 2 сарын дараа хамрандаа хагалгаанд орно. Хүүхэд баруун хөлөндөө зулгаралтай, тархины хавантай байна. Автомашинд юу эвдэрсэнг бол мэдэхгүй байна. Жолооч нурууны хагалгааны 4 сая 500 мянган төгрөгний хадаас авч өгсөн. Өөр юм бол өгөөгүй. Одоо эцэг эх хоёроо Увс аймгаас авчруулсан. Хамгийн сүүлд 420.0 мянган төгрөгөөр эмнэлэгт хэвтэж гарлаа. Хоёр гар утас эвдэрсэн. Одоо би энэ сар цалингүй. Мөнгөгүй орон сууцны зээл гээд бүх юм хэцүү байна. Би  маш их гомдолтой хохирлоо бүрэн гаргуулж авна. Сэтгэл санаагаар их хохирч уйлж унжаад хэцүү байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Баяртогтох хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай ахын хүүхэд Оргил нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот орохоор Т.Приус маркийн 74-34 УБҮ дугаарын автомашиныг жолоодож яваад замдаа Төв аймгийн Баян сумын нутагт зам тээврийн осолд орсон юм. Би 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр жолооч Батнямаас том машины чиргүүлээр энэ Т.Приус маркийн 74-34 УБҮ дугаарын автомашиныг сольж авсан юм. Худалдах худалдан авах ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, жижиг тэрэг хурдан зарагддаг учраас зарсаны дараа нэрийг нь шилжүүлэн гэж бодож байсан юм. Манай ахын хүүхэд Оргилоор бариулж явуулж заруулах санаатай байсан юм. Ажлын шугамаар өөрөө энэ автомашиныг унаж явсан юм. Кузов тэр чигээрээ эвдэрсэн. Автомашины бүх шил хагарсан. Баруун хойд талын хаалга багана дотогш хонхойсон. Үнэлгээгээр нийт 4533800 төгрөгийн хохирол учирсан. Одоо энэ автомашин эвдэрсэн чигээрээ байгаа. Батнямыг танина. Манай хүүгийн найз жолооч байгаа юм. Хөдөө гадаа байнга тээвэрт явж байдаг юм. ..Би жолооч Оргилоос нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хохирлыг А.Оргил өөрөө бүрэн хариуцаж шийднэ яах нь өөрийнх нь эрх уг нь би Оргилыг машингүй болохоор нь өгч унуулж зарах гэж байсан юм. Энэ автомашин Батнямын нэр дээр бол байгаа. Бид хоёрын хооронд ямар нэг худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийсэн зүйл бол огт байхгүй гэсэн мэдүүлэг /хх-136 тал/,

 

Гэрч Б.Батням хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 05 дугаар сард Оргил гэдэг залуугийн ах Баяртогтох гэдэг хүнтэй том ачааны автомашин чиргүүлээр энэ автомашиныг сольж авсан юм. Одоо хаана байгааг бол мэдэхгүй дараа нь 2015 оны 09 сард энэ машиныг Оргил гэдэг залуу барьж яваад осолд орсон гэдгийг дуулж мэдсэн. Би хөдөө гадаа яваад энэ автомашиныг өөрийн нэр дээрээсээ шилжүүлж чадаагүй юм. Ажил төрөлтэй байсан юм. Би энэ автомашиныг Оргилын ах Баяртогтох гэдэг хүнд өгсөн болохоор одоо энэ автомашины хохирлыг мэдэх зүйл алга. Надад бол хамаагүй гэсэн мэдүүлэг /хх-137 тал/,

 

Гэрч Ч.Энхдалай хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын 30-ны орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад 74-34 УБҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан Алтан-Оргил овогтой Оргил нь Сүмбэр сумын 3 дугаар баг Бурхантын хөтлийн засмал зам дээр хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар 5000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Тухайн үед яг хэдэн км цагийн хурдтай явсныг сайн санахгүй байна. 80 км цагаас дээш хурдтай явсан учраас л арга хэмжээ авагдсан нь торгуулийн хуудаснаас тодорхой байна гэсэн мэдүүлэг /хх-138 тал/,

 

-гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4 тал/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-5 тал/,

-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6 тал/,

-Төв аймгийн Баянжаргалан сумын замд 74-34 УБҮ дугаартай “Приус” маркийн автомашин замын хажуугийн жалга руу унаж ЗТО гарсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-12 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №12786 актад

1. Чинзоригийн биед тархи доргилт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн зулай, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-28 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №12785 актад

1.Баттулгын биед тархины доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-29 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №12784 актад

1.Мөнхсоёлын биед сээрний 11 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн хөндлөнгийн сэртэнгийн хугарал, сээрний 12 дугаар нугалмын дээд гадаргууны сэлтэрсэн хугарал, хуйх, хамар, баруун гарын 2 дугаар хуруунд шарх, хармын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун мөр зүүн мөрөнд цус хуралт, баруун тохой, баруун өвдөгт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна гэжээ /хх-30 тал/,

 

-2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Вендо ХХК-ний №03-1510 тоот Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт /хх-32-33 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-34-35 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлэгийн хавтаст хэргийн материалын 1135 тоот шинжээчийн дүгнэлтэд

1. Урьд гаргасан шинжээч эмч Ч.Эрдэмболорын №12785 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2.О.Баттулгын биед өвчүүний хугарал тархи доргилт, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтэл  нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх-37 тал/

2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот шинжээчийн дүгнэлт

1.74-34 УБҮ улсын дугаартай “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Алтан-Эрдэнэ овогтой Оргил нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2.Хэргийн материалиас үзэхэд жолоочийн хурдыг тогтоох боломжгүй байна.

3.Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

4.Хэргийн материалаас үзэхэд асуултанд дурьдагдаагүй боловч хэрэг бүртгэлтийн ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх шаардлагатай зүйл байхгүй байна гэжээ /хх-39 тал/,

 

-2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн компьтерт томографи үзлэг /хх-55 тал/,

-2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн компьтерт томографи үзлэг хх-56 тал/,

-Мөнхсоёл, Баттулга учирсан хохирлын тооцоо, хохирлын баримтууд,

- торгуулийн хуудасны бүртгэл /хх-148 тал/,

- торгуулийн хуудасны хуулбар /хх-149 тал/,

 

-Шүүх эмнэлэгийн хавтаст хэргийн материалын 1308 тоот шинжээчийн дүгнэлтэд

1. 2.3 Урьд гаргасан шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12784 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Мөнхсоёлын биед сээрний 11 нугалмын их биеийн шахагдсан хугарал, 12-р нугалмын их биеийн урд дээд ирмэгийн ташуу сэлтэрсэн хугарал, хуйх, хамар, баруун гарын 2 дугаар хуруунд шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун мөр зүүн мөрөнд цус хуралт, баруун тохой, баруун өвдөгт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл учирчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Мөнхсоёлын хамарт учирсан гэмтлийн сорви нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-н “нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах” гэх заалтанд хамаарахгүй. Уг сорви нь мэс ажилбарын үр дүнд арилах боломжтой.

6. Мөнхсоёлын биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна гэжээ. /хх-167 тал/,

 

-2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №00000122 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн №96 тоот дүгнэлт үндэслэлтэй боловч дутуу тавигдсан байна.

2. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 74-34 УБҮ улсын дугаартай Т.Приүс маркийн тээврийн хэрэгслийн осол гаргах үеийн хурдыг тогтоох боломжгүй.

3. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 74-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Оргил нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 “ жолооч хөдөлгөөнд аюул , саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” мөн дүрмийн 2.3б-д заасан “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

4.Хэрэгт авагдсан материалаас үзэхэд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэжээ /хх-170 тал/,

 

-Бичиг баримт хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-202 тал/,

-Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-175 тал/,

 

-шүүгдэгч А.Оргилыг 2015 оны 09 сарын 22-ны өдөр сэжигтнээр /хх-42-43 тал/, 2015 оны 10 сарын 08-ны өдөр яллагдагчаар /хх-46-47 тал/, 2015 оны 12 сарын 14-ний өдөр яллагдагчаар дахин /хх-174 тал/, байцаасан тэмдэглэлүүд,

 

- А.Оргилын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /хх-49 тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Оргил нь 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед Төв аймгийн Баян сумын нутаг Улаанбаатар Чойрын чиглэлийн замын 107 дахь километрийн цаана “Тоёото приус” маркийн 74-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу орж онхолдсоноос иргэн О.Баттулга, Б.Мөнхсоёл нарын биед хүндэвтэр, иргэн Б.Чинзоригийн биед хөнгөн зэргийн гэмтэл автомашинд 4 сая 533 мянга 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Баттулга, Б.Мөнхсоёл нарын хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Төв аймгийн Баянжаргалан сумын замд 74-34 УБҮ дугаартай “Приус” маркийн автомашин замын хажуугийн жалга руу унаж ЗТО гарсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №12786 акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №12784 акт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлэгийн хавтаст хэргийн материалын 1135 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүх эмнэлэгийн хавтаст хэргийн материалын 1308 тоот шинжээчийн дүгнэлт, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот шинжээчийн дүгнэлт, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №00000122 тоот шинжээчийн дүгнэлт, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Вендо ХХК-ний №03-1510 тоот Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт зэргээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Оргилд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.Оргилын холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Дээрх гэмт хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гарсан бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дахь хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүгдэгч А.Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч О.Баттулга, Б.Мөнхсоёл нар нь эмчилгээний болон бусад зардал нийт 22.697.656 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.Чинзоригийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонбаяр нь эмчилгээний зардалд 105.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хохирогч нарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн шатанд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг шинжлэн судлахад:

-хохирогч О.Баттулга нь эмчилгээний зардалд 1927600 төгрөгийн, хохирогч Б.Мөнхсоёл нь эмчилгээний зардалд 5470794 төгрөгийн, хохирогч О.Баттулга, Б.Мөнхсоёл нарын унааны зардалд 955500 төгрөгийн, бусад зардалд 1788900 төгрөгийн,

-шүүхийн шатанд буюу шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхсоёл, О.Баттулга нарын эмчилгээний болон унааны 2831450 төгрөгийн буюу нийт 12.974.244 төгрөгийн  

 

-насанд хүрээгүй хохирогч Б.Чинзоригийн эмчилгээний болон бусад зардалд 636500 төгрөгийн буюу нийт хохиролд 13610744 төгрөгийн бичгийн баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

 

Иймд нотлох баримтын шаардлага хангасан 12974244 төгрөгийн нэхэмжлэлийн

шаардлагаас шүүгдэгч А.Оргилын хохирогч О.Баттулга, Б.Мөнхсоёл нарт төлсөн 9257000 төгрөгийг хасч нийт 3717244 төгрөгийг шүүгдэгч А.Оргилоос хохирогч О.Баттулга, Б.Мөнхсоёл нарт, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонбаярын нотлох баримтын шаардлага хангасан 531 000 төгрөгийг тус тус гаргуулж, харин нэхэмжлэлийн шаардлага хангаагүй 105 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа ,

хохирогч О.Баттулга, Б.Мөнхсоёл нар нь 9 723 412  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Оргил цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.1, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Барнууд овгийн Алтан-Эрдэнийн Оргилыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын 2 хүний махбодид хүндэвтэр, 1 хүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн А.Оргилыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан А.Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3.Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Оргилоос нотлох баримтын шаардлага хангасан 3717244  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхсоёлд, О.Баттулга нарт, 531000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонбаярт тус тус олгож,  хохирогч О.Баттулга, Б.Мөнхсоёл нар нь 9723412  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонбаяр нь 105500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, А.Оргил нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор , Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Оргилд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА