Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 367

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Буянтогтох, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

иргэдийн төлөөлөгч Б.Алтанзул,

гэрч Н.Сарангэрэл, Б.Бямбажаргал

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ц.Рашзэвэг

шүүгдэгч Ё.Анхбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Анхбаярт холбогдох 201619000427 тоот Эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг, 8-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэрсүүд овогт Ёндонсамбуугийн Анхбаяр, /РД:ФЖ82060912/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ё.Анхбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг, Шиндий амны Мухдагийн адаг гэх газарт иргэн Г.Долгорсүрэнгийн гэрийн гадаа Ц.Өнөрбаяртай маргалдан зодолдож, түүний зүй бус үйлдлийн улмаас уурлаж, Ц.Өнөрбаярын хэвлийн зүүн хэсэгт хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүгдэгч Ё.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 06 сарын орой хүмүүс явцгаах гээд байж байсан чинь хөгжим соличих гэсэн. Тэгээд би хөгжим солих санаатай зогсож байсан чинь Өнөрбаяр ирээд чи намайг банди гэсэн гэлүү гээд намайг боогоод тэр айлын гэрийн ар талруу намайг чирч авч ороод миний хоолойг боосон. Тэгээд би юу болсонг сайн санахгүй байна гэв.” гэв.

 

Гэрч Н.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Багшийн нөхрийг аллаа ш дээ гэхээр нь би гэрийн ард яваад очсон чинь Анхбаярын нүүр царай нь аймар хачин болчихсон хохирогч дээр нь гараад суучихсан. Өнөрбат гэх залуу толгой руу нь өшиглөөд зодож байсан. Тэгэхээр нь би хохирогчийг татаад арай хийж буулгасан. Би нөхрийгөө үхчихлээ л гэж бодсон. Тэгээд би Анхбаярыг чи машинруугаа явж бай гэчихээд охиныгоо авах гээд явсан. Манай охин тоглож байсан юм. Намайг би охиноо аваад ирж байсан чинь хүмүүс орилолдоод байхаар нь яваад очсон чинь Анхбаяр дээшээ хараад хэвтчихсэн гарт нь хутга байсан гэв.” гэв.

 

Гэрч Б.Бямбажаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би эхлээд тэр 2-ыг барилдаж байгаа юм байх гэж бодсон. Тэр 2 бие биенээ авч шидээд байсан.Тэгсэн барилдаагүй, зодолдоод байхаар нь би очиж салгасан чинь Анхбаярын хүзүү нь хөхөрчихсөн байсан. тэгээд би тэр 2-ыг салгачихаад машиндаа суух гэж байтал хүмүүс хашгирсан тэгэхээр нь би яваад очсон чинь Анхбаяр гартаа хутга барьчихсан газар хэвтэж байсан гэв.” гэв.

 

Хохирогч Ц.Өнөрбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Шөнийн 22-23 цагийн орчим би гэр рүүгээ явах гээд машиндаа бетон саваа ачаад байж байхад Анхбаяр агсам тавиад орилоод байсан. Тэгээд би Анхбаярын хажууд очоод “Жаахан хүүхдүүд байна. Наад агсам согтуу тавихаа боль” гэхэд тэрээр “чи муу банди юу вэ” гээд намайг бариад авахаар нь бид хоёр барилцаад бид хоёр нэг нэгнийгээ боогоод дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгэхэд Анхбаярын эхнэр Сарангэрэл болон хэсэг хүмүүс ирээд бид хоёрыг салгасан ба би машиныхаа хажууд ирээд байж байхад Анхбаяр ирээд миний хэвлий хэсэгт нэг удаа хутгаар хутгалсан. Тухайн үед Анхбаяр бид хоёрын хажууд хүмүүс байхгүй бид хоёр л байсан ба бусад хүмүүс бид нараас нилээд зайтай байсан. Анхбаяр намайг хутгалчихаад цаашаа яваад өгсөн Анхбаярын гараас хутгыг нь авах гээд Бямбажаргал болон Атарсайханы эхнэр нь булаацалдсан гэсэн....”  гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

 

Гэрч Г.Гэрэлчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...  Тэгээд бид нар ямааны хорхог хийж идээд уул руу гараад бууж ирээд архи, пиво ууцгаасан... Улаанаагийн гэрийн ойролцоо хүмүүс шуугилдаад байхаар нь манай нөхөр тийшээ явсан.... Сая зодоон болоод Өнөрбаярыг эмнэлэг рүү аваад явчихлаа. Араас нь явъя гээд нөхөр бид хоёр хүүхдүүдээ аваад Анхбаяр, Сарангэрэл хоёрыг эмнэлэг дээр буулгаад явсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад тэрээр надад хэлэхдээ Анхбаяр Өнөрбаяртай муудалцаад Өнөрбаярыг хутгалсан. Анхбаярын гараас би хутгыг нь аваад Нандинцэцэгт өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

 

Гэрч Т.Долгорсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр болох 2016 оны 06 сарын 03-ны өдөр манай хүү Ананд, Хатантуул нарын ангийн хүүхдүүд эцэг эхчүүдийн хамт манайд салхинд гарахаар ирсэн юм... Тэгээд уул руу гарч ямааны хорхогоо бид нар идээд дараа нь уулнаас бууж архи, пиво уугаад машины хөгжим тавьж бүжиглэсэн. Шөнө манай хүүхдийн бие нь өвдөөд гэрт намайг байж байхад гадаа зодоон болж байхаар нь гарахад гэрийн ард Өнөрбаяр, Анхбаяр нар муудалцаад тэднийг Бямбажаргал, Сарангэрэл нар салгаж байсан... Тэгээд би гарахад Өнөрбаяр хэвлийн зүүн хэсэгтээ хутгалуулсан байдалтай газар сууж байсан ба шархаа дарсан байсан... Өнөрбаярыг Анхбаяр хутгалсан гэсэн.  Тухайн үед Өнөрбаярыг Анхбаяраас өөр хутгалах хүн байхгүй. Анхбаярын гараас цустай хутгыг нь Бямбажаргал авсан гэсэн ба Бямбажаргал, Нандиа нар тус хутганд нь гараа зүссэн гэсэн. Ямааны хорхог гаргаж байхад манайд хар өнгийн ир муутай ганц л хутга байсанба харин тус шар өнгийн иштэй хутгыг Анхбаяр гаргаж ирсэн. Миний бодлоор машинаасаа гаргаж ирсэн байх гэж бодож байна. Ямаа янзлахад хутгатай хүн байна уу гэхэд хүмүүст хутга байхгүй байсан. Анхбаяр харин ямаа боож байхад ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Гэрч Р.Алтанзагас мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 сарын 03-ны өдөр манай хүү Ананд, Хатантуул нарын ангийн хүүхдүүд эцэг эхчүүдийн хамт манайд салхинд гарахаар ирсэн юм... идээд дараа нь уулнаас бууж архи, пиво уугаад машины хөгжим тавьж бүжиглэсэн... гэрийн гадаа зодоон болоод намайг гарахад Өнөрбаяр хэвлий тус газраа хутгалуулсан түүний хажууд ээж Батжаргал, дүү Өнөрбат, Бямбажаргал нар байсан..Өнөрбаяр, Анхбаяр нар дунд зэргийн согтолттой байсан... Тэнд байсан хүмүүсийн яриагаар Анхбаярыг хутгалсан гэсэн. Анхбаярын гарт нь шар иштэй хутга байсан гэсэн. Тэгэхээр тэр хутга Анхбаярын хутга гэж бодож байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 

Гэрч С.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... гадаа зодоон болоод  нэг хүүхэд багшийн нөхрийг аллаа гэсэн ба би гараад харахад Анхбаяр газар хэвтсэн түүний гараас нь Бямбажаргал хутга авах гээд ноцолдож байсан. Би араас нь очоод тэд нарын хөлөнд нь бүдэрч унахад хутганд гараа зүссэн. Тэгээд би Бямбажаргал ахаас хутгыг нь аваад гэрийн хаяанд нь хаяад Улаанаа ахын гэрт нь орж гараа аяганы ачлуураар боогоод эргээд гарахад  Батжаргал эгч яаанаа миний хүүг хутгалчихлаа гээд хүүгээ тэврээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

 

Гэрч Р.Атарсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд Улаанаа, Өнөрбаяр бид 3 ямааны хорхог хийгээд уул руу явсан ба би тэнд архи их хэмжээгээр уугаад мөн тэнд сүүлд эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ ирээд тэмцээн зохион байгуулаад, ямааны хорхог хийж дуусаад би тасраад унтсан. Тэгээд нэг мэдэхэд би машиндаа унтсан байсан ба намайг сэрэхэд цагдаа нар ирсэн байсан. Тухайн үед Анхбаяр, Өнөрбаяр нар муудалцсан гэж мэдсэн. Тэр хоёр муудалцаад Анхбаяр Өнөрбаярыг хутгалсан гэж байсан ба Өнөрбаяр эмнэлэг явсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

 

Гэрч Я.Батжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...гэрийн гадаа хүмүүс орилхоор нь гараад харахад манай хүү Өнөрбаяр хэвлий хэсэгт хутгалуулсан гэрийн урд талд цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлийн дэргэд хэвтэж байсан ба тэгэхээр нь би цусыг нь гараараа дараад машиндаа суугаад шууд сумын эмнэлэг рүү явсан. Мөн тэр үед миний бага Өнөрбат ирсэн байсан ба Өнөрбат машин бариад явсан. Миний хажууд Анхбаяр, Өнөрбаяр нар хоорондоо маргаж, муудалцсан асуудал байхгүй. Тэгэхээр тэр хоёрыг маргаж, зодолдсон талаар сайн мэдэхгүй байна. Тэр хоёрыг архи ууж байхыг нь хараагүй... Өнөрбаяр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ ямар зан араншинтай эсэх талаар мэдэхгүй байна. Миний хажууд архи дарс уугаад байдаггүй. Гэхдээ найз нөхөдтэйгээ уухаараа уур омог гаргадаг байх..” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Гэрч С.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө эмнэлэг дээр хүнд хүн ирлээ гэсэн дуудлага ирээд би эмнэлэг дээр ирэхэд манай сумын иргэн Өнөрбаяр нь хэвлийдээ зүсэгдсэн шархтай, шархнаас их хэмжээгээр цус алдсан, зүрх, судасны үйл ажиллагаа тогтворгүй, ухаан орж гарсан байдалтай байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,  

 

Гэрч Ц.Өнөрбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 06 дугаар сарын 03-ны орой би сумын төв орж хүүхдээ аваад буцах замд манай ах Өнөрбаяр утсаар яриад Улаанаагийн / Долгорсүрэн/ гадаа байна хүрээд ирээч гэсэнэ. Намайг очиход гэрийн гадаа баахан согтуу хүмүүс байсан бөгөөд дунд зэргийн нуруутай, махлаг залуу хутга барьчихсан сэвсийг нь гойжуулна гээд манай ах Өнөрбаярыг гэр тойруулаад хөөж байсан. Тэгээд гэрийн баруун талаар тойооод хойд тал руу очиход нь би  араас нь очсон. Намайг очиход тэр Анхбаяр гэх залуу доод талд нь манай ах дээр нь дээрээс нь Бямбажаргал, тэгээд тэр багш эмэгтэй нар давхралдчихсан байхаар нь би тэд нарыг татаж босгон ахыгаа салгаж аваад гэрийн урд тал руу явсан. Гэрийн урд очоод өөрийнхөө мотоцикль дээр суугаад байж байтал нэг эмэгтэй хүн энэ үхлээ ш дээ гэсэн. Тэгэхээр нь буугаад Өнөрбаяр дээр гүйгээд очиход гэдсэндээ хутгалуулчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7857 тоот дүгнэлт “Ц.Өнөрбаярын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоод бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайг гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур хурц цус алдалт, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн шарх гэмтэл нь ир бүхий зүйлээр зулгаралт гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110 тоот дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 61 тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-62 тал/,

 

Бусад баримт

{C}-     {C}Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6 тал/,

- Яаралтай тусламжийн хуудас /хх-9 тал/,

- Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-10-11 тал/ ,

- хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-21 тал/,

- хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-22 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-23 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-24 тал/,

- Ё.Анхбаярын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-25 тал/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-26 тал/,

- Ц.Өнөрбаярын өвчний түүх /хх- 52-59 тал/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-62 тал/,

 

-шүүгдэгч Ё.Анхбаярыг 2016 оны 06 сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх-70 тал/, 2016 оны 07 сарын 08-ны өдөр яллагдагчаар /хх-71-72 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 06 сарын 10-ны өдрийн14/397 тоот албан бичиг /хх74 тал/,

 

- шүүгдэгч Ё.Анхбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-76-77 тал/,

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.Анхбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг, Шиндий амны Мухдагийн адаг гэх газарт иргэн Г.Долгорсүрэнгийн гэрийн гадаа Ц.Өнөрбаяртай маргалдан зодолдож, түүний зүй бус үйлдлийн улмаас уурлаж, Ц.Өнөрбаярын хэвлийн зүүн хэсэгт хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Өнөрбаярын “... Шөнийн 22-23 цагийн орчим би гэр рүүгээ явах гээд машиндаа бетон саваа ачаад байж байхад Анхбаяр агсам тавиад орилоод байсан. Тэгээд би Анхбаярын хажууд очоод “Жаахан хүүхдүүд байна. Наад агсам согтуу тавихаа боль” гэхэд тэрээр “чи муу банди юу вэ” гээд намайг бариад авахаар нь бид хоёр барилцаад бид хоёр нэг нэгнийгээ боогоод дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгэхэд Анхбаярын эхнэр Сарангэрэл болон хэсэг хүмүүс ирээд бид хоёрыг салгасан ба би машиныхаа хажууд ирээд байж байхад Анхбаяр ирээд миний хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан..” гэх мэдүүлэг, гэрч Н.Сарангэрэлийн “...нэг хүүхэд багшийн нөхрийг зодоод аллаа шүү дээ гэж орилоход би гэрийн ард гүйгээд очиход Өнөрбаяр манай нөхрийн дээр гараад хоёр гарыг нь хөлөөрөө дараад майкаар нь боож байсан ба хажууд нь Өнөрбаярын дүү нь гэх нэг танихгүй залуу манай нөхрийн толгой руу нь цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгэхээр нь би тэр Өнөрбаярын гарыг нь татаж тавиулаад, Бямбажаргал ах ирж нөгөө нэг танихгүй залууг хориод манай нөхөр газар хэвтээд байхаар нь би түүнийг бос, машиндаа оч би охиноо аваад ирье гэж хэлээд охиноо гэрийн цаад хэсэгт байдаг гол дээр очиж аваад буцаад ирэхэд, Нандиа эгч хүн хутгалчихлаа шүү дээ гэж орилсон. Би гэрийн урд яваад очиход манай нөхөр газар тэрийгээд хэвтсэн, хажуу хэсэгт нь Батжаргал эгч ирсэн яанаа миний хүүг ийм болгочихлоо гээд шархан дээр нь дараад байж байсан. Манай нөхрийн гарт хутга байсан болохоор хутгалсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бямбажаргалын “... Анхбаяр, Өнөрбаяр хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй, хоорондоо гэрийн ард зодолдож ноцолдоод байхаар нь би Өнөрбат, Сарангэрэлийн хамт очиход тэнд Улаанаа байсан ба бид нар Анхбаяр, Өнөрбаяр нарыг салгасан. Салгах үед нь Өнөрбат Анхбаярын толгой хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд тэд нарыг салгаад явцгаая гээд машин машин руу явахад гэрийн урд дахин Анхбаяр, Өнөрбаяр нар муудалцсан ба Нандинцэцэг Анхбаяраас хутгыг нь аваарай гэж орилсон. Тэгээд би гэрийн урд очиход Анхбаяр зүүн гартаа шар иштэй хутга бариад нилээд гэмшсэн байдалтай газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гэрэлчимэгийн “...Нөхрөөсөө юу болсон талаар асуухад тэрээр надад хэлэхдээ Анхбаяр Өнөрбаяртай муудалцаад Өнөрбаярыг хутгалсан. Анхбаярын гараас би хутгыг нь аваад Нандинцэцэгт өгсөн гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, гэрч Т.Долгорсүрэнгийн “...гадаа зодоон болж байхаар нь гарахад гэрийн ард Өнөрбаяр, Анхбаяр нар муудалцаад тэднийг Бямбажаргал, Сарангэрэл нар салгаж байсан... Тэгээд би гарахад Өнөрбаяр хэвлийн зүүн хэсэгтээ хутгалуулсан байдалтай газар сууж байсан ба шархаа дарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Алтанзагасын “...гэрийн гадаа зодоон болоод намайг гарахад Өнөрбаяр хэвлий тус газраа хутгалуулсан түүний хажууд ээж Батжаргал, дүү Өнөрбат, Бямбажаргал нар байсан..Өнөрбаяр, Анхбаяр нар дунд зэргийн согтолттой байсан... Тэнд байсан хүмүүсийн яриагаар Анхбаярыг хутгалсан гэсэн. Анхбаярын гарт нь шар иштэй хутга байсан гэсэн. Тэгэхээр тэр хутга Анхбаярын хутга гэж бодож байна....” гэх мэдүүлэг, гэрч С.Нандинцэцэгийн “....гадаа зодоон болоод  нэг хүүхэд багшийн нөхрийг аллаа гэсэн би гараад харахад Анхбаяр газар хэвтсэн түүний гараас нь Бямбажаргал хутгыг нь авах гээд ноцолдож байсан...”, гэрч Р.Атарсайханы “...Тухайн үед Анхбаяр, Өнөрбаяр нар муудалцсан гэж мэдсэн. Тэр хоёр муудалцаад Анхбаяр Өнөрбаярыг хутгалсан гэж байсан ба Өнөрбаяр эмнэлэг явсан байсан....” гэх мэдүүлэг, гэрч С.Дэлгэрмаагийн “...2016 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө эмнэлэг дээр хүнд хүн ирлээ гэсэн дуудлага ирээд би эмнэлэг дээр ирэхэд манай сумын иргэн Өнөрбаяр нь хэвлийдээ зүсэгдсэн шархтай, шархнаас нь их хэмжээгээр цус алдсан, зүрх, судасны үйл ажиллагаа тогтворгүй, ухаан орж гарсан байдалтай байсан..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Өнөрбатын “...Намайг очиход Анхбаяр гэх залуу доод талд нь манай ах дээр нь дээрээс нь Бямбажаргал, тэгээд тэр багш эмэгтэй нар давхралдчихсан байхаар нь би тэд нарыг татаж босгон ахыгаа салгаж аваад гэрийн урд тал руу явсан. Гэрийн урд очоод өөрийнхөө мотоцикль дээр суугаад байж байтал нэг эмэгтэй хүн энэ үхлээ ш дээ гэсэн. Тэгэхээр нь буугаад Өнөрбаяр дээр гүйгээд очиход гэдсэндээ хутгалуулчихсан байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3579 тоот дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 962 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ё.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн болон бусад  байдлыг тогтоогоогүй, хэргийн бүрдэл дутуу, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн бус хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ё.Анхбаяр нь толгой руугаа Ц.Өнөрбаяраар цохиулаад  Ц.Өнөрбатаар өшиглүүлээд боолтонд ороод санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ Ц.Өнөрбаярын биед хүнд гэмтэл учруулсан байх боломжтой байна. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах нь үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хэрэг хариуцах чадваргүй гэж үзэж үндэслэлтэй, мөн энэ үед гэмт хэрэг гэнэт үйлдэгддэг. Иймээс шүүх сэтгэц гэм судлалын шинжээч томилон санаа сэтгэл цочрон давчидсан байдал үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай. Мөн Ц.Өнөрбаяр, Ц.Өнөрбат нар нь согтуугаар Ё.Анхбаярыг бүлэглэн зодсон үйлдлийг тус тус шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Өнөрбаярын “...Тэгэхэд Анхбаярын эхнэр Сарангэрэл болон хэсэг хүмүүс ирээд бид хоёрыг салгасан ба би машиныхаа хажууд ирээд байж байхад Анхбаяр ирээд миний хэвлий хэсэгт нэг удаа хутгаар хутгалсан. Тухайн үед Анхбаяр бид хоёрын хажууд хүмүүс байхгүй бид хоёр л байсан, бусад хүмүүс бид нараас нилээд зайтай байсан...” гэх мэдүүлэг гэрч Н.Сарангэрэлийн “...манай нөхөр газар хэвтээд байхаар нь би түүнийг бос, машиндаа оч би охиноо аваад ирье гэж хэлээд охиноо гэрийн цаад хэсэгт байдаг гол дээр очиж аваад буцаад ирэхэд, Нандиа эгч хүн хутгалчихлаа шүү дээ гэж орилсон ба би гэрийн урд яваад очиход манай нөхөр газар тэрийгээд хэвтсэн, хажуу хэсэгт нь Батжаргал эгч ирсэн яанаа миний хүүг ийм болгочихлоо гээд шархан дээр нь дараад байж байсан. Манай нөхрийн гарт хутга байсан болохоор хутгалсан байх гэж бодож байна..” гэх мэдүүлэгүүдээр хохирогч шүүгдэгч нарын хооронд зодоон болсон, зодоон дууссаны дараа хохирогч нь хутгалуулсан талаар тодорхой мэдүүлсэн байна. Зодооны явцад хутгалагдсан тохиолдолд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан талаар яригдах боломжтой харин зодоон болоод дууссаны дараа хутгалж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай үйлдэл юм. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга нь шүүгдэгчийнх болох нь шүүгдэгч Ё.Анхбаярын “... тэгээд нэг мэдэхэд өөрийнхөө машинд байсан шар иштэй хутгыг гартаа барьсан байдалтай байж байсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байх ба зодоон дууссаны дараа машинаасаа хутгыг авчирч хутгалж байгаа санаатай үйлдэл байна. Иймд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь мэдүүлэхдээ “өмнө нь уурлаж уцаарлаж ийм үйлдэл гаргаж байгаагүй” гэх тайлбар болон тухайн үед маргаан болж дууссаны дараа бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2, 199 дүгээр зүйлийн 199.1, 199.2, 173 дугаар зүйлийн 173.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, Ё.Анхбаярт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэхдээ тухайн гэмт хэргийг санаатай болон болгоомжгүйн хэлбэрийн аль хэлбэрээр нь гэж үзэн ял сонсгосон нь тодорхойгүй өөрөөр хэлбэл Ё.Анхбаярт ял сонсгон яллагдагчаар татахдаа Ц.Өнөрбаярын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж ял сонсгосон нь Эрүүгийн хуульд байхгүй ял сонсгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэм бурууг нь зааж ял сонсгоогүй тул түүнд ял халдаах үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч Ё.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгон яллагдагчаар  байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2, мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй байна.

Хавтаст хэргийн 70-71-р хуудсанд сэжигтэн Ё.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ял сонсгож, яллагдагчаар татаж байцаалт авсан тэмдэглэлдээ Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйийн 96.1 дэх хэсэгт зааснаар байцаалт авч,

 Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна.

 Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүгдэгч Ё.Анхбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж заасныг журамлан шүүгдэгч Ё.Анхбаяр нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Өнөрбаярт учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байдал, хохирогчын гомдол санал гаргаагүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Ё.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирлын талаар

Хохирогч Ц.Өнөрбаяр нь 2.155.857 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 2.037.157 төгрөгийн баримт байна. Шүүгдэгч Ё.Анхбаяр нь хохирогчид нийт 2.100.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

 Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Ё.Анхбаярын эзэмшлийн “Киа Оптима маркийн 28-30 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл-1 ширхэг” битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчмд нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25,5 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ё.Анхбаяр нь 20 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь

 

1. Бэрсүүд овогт Ёндонсамбуугийн Анхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Анхбаярыг 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ё.Анхбаярт оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ё.Анхбаярын цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Ё.Анхбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Ялтан Ё.Анхбаяр нь хохирогч Ц.Өнөрбаярт нийт 2.100.000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Ё.Анхбаярын эзэмшлийн “Киа Оптима маркийн 28-30 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл /1 ширхэг/” –ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25,5 см ажлын урттай хутга /1 ширхэг/-ыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ё.Анхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                        ШҮҮГЧИД                                 Д.БУЯНТОГТОХ

 

                                                                                          Ю.ЭНХМАА