Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/00469

 

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/00469

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  өөрийн байр, А ХХК-ийн /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  тоотод оршин суух, Т  овогтой Э  Ц  /РД: / холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: тоотод суух, М овгийн Д  Т  /РД: /

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 212 802 999 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2012 оны 4 сарын 27-ны өдөр 12/17 тоот Зээлийн гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй төлсөн 206 150 350 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Э.Ц Баянгол дүүргийн 10 хороо, Зүүн Наран 18-р гудамж, 61 а тоотод байрлах 411 м.квталбайтай хувийн орон сууц, 142 м.кв талбай газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Нямцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн төлөөлөгч Р.Зина, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Хэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авав.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:А ХХК нь Э.Ц  2012 оны 4 сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээ байгуулж 168 000 000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Гэвч Э.Ц  зээлийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сараас хойш огт төлөөгүй тул гэрээний 4.2.3 дахь заалтыг үндэслэн банк нь Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйл, 12/17 тоот зээлийн гэрээнд заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээс үндсэн үлдэгдэл 151 711 257 төгрөг, үндсэн хүүнд 60 556 199 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 525 543 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг нийт 212 802 999 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Зина шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 3 сард ...  м2 хувийн орон сууц, гараж /Ү-2205036217, 80 хувийн гүйцэтгэлтэй/, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м2 өмчлөлийн газрыг /Г-2205003585/ худалдах тухай зарын дагуу Эрэл банкны зээлийн эдийн засагч О.А  уулзахад 240 сая төгрөгөөр худалдах гэж байгааг мэдэгдсэн. Обьектыг зээлээр худалдах, худалдан авах талаар банкинд санал тавихад Банкны тухай хууль болон БЭБХЭМХ,ТТ,3-ийн үйл ажиллагааны тухай хуулиар банк нь үл хөдлөх хөрөнгө худалдан ашиг орлого олох эрхгүй, банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах нь хуульд харшлах тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй гэсэн тайлбарыг өгч, банкнаас зээл аван обьектыг авах гэсний дагуу зээлэхээс өөр аргагүй байдалд орж, 2012 оны 4 сарын 18-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 72 сая төгрөгийг ээжийнхээ орон сууцыг зарж бүрдүүлэн банкинд төлж, үлдэх төлбөр 168 сая төгрөгийг 10 жилийн хугацаанд 1.9 хувийн хүүтэй зээлсэн. Хэрэв зээлээр худалдан авах гэрээ байгуулан авсан бол 240 сая төгрөг төлөх, банкны зээлийн гэрээний дагуу төлөх графикаар 96 сая төгрөг төлөх ёстой, гэтэл зээлийн гэрээгээр одоо 206 сая төгрөг төлсөн. Банкны зээлээр орон сууц худалдан авахад банкнаас мөнгийг шилжүүлснээр худалдан авч буй орон сууцны өмчлөх эрх худалдан авагчид шилжин, орон сууцаа банкинд барьцаалдаг тогтсон жишиг байдаг ч банк өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Банкны 2012 оны 4 сарын 27-ны өдрийн 1217 тоот Зээлийн хорооны гишүүдийн шийдвэр-ээр уг объектын 40 хувь буюу 96 сая төгрөгийг банкинд урьдчилан төлсөн тохиолдолд миний нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэнэ, сарын 1.9 хувийн хүүтэй зээл олгох боломжгүй гэснээр 168 сая төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэхээс өөр аргагүйд хүрч Зээлийн гэрээ болон Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулсан ба зээлийн гэрээг зээлээр худалдан авах гэрээ гэж ойлгож болно. Учир нь банкнаас олгох зээлийн гэрээ нь ИХ-ийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүхэлд нь агуулсан хэмээн банкны зүгээс тайлбарласан. Миний хувьд амины орон сууцыг худалдан авах худалдан авах сонирхол маш их байсан тул урьдчилгаанд 72 сая төгрөг банкинд төлсний дараа анх худалдах үнийг 5 дахин нугалж төлөх талаар санаа зовинож гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрөө буцаан авахад ихээхэн хүндрэл учрах магадлалтай, нөгөө талаас амины орон сууц нь А ХХК-ны өмч тул /хуурч төөрөгдүүлэхгүй байх/ зээлээр худалдан авч байна гэж ойлгон Зээлийн гэрээ, Санхүүгийн барьцааны гэрээ-г байгуулсан. Хариуцагч нь 2012 оны 4 сарын 27-ноос 2015 оны 4 сарын 27-ныг хүртэл нийт 206.150.350 төгрөг төлж байгаад банкны эдийн засагч солигдсон, объектын үлдэгдэл төлбөрийг тулган баталгаажуулалт хийх талаар хэлэхээр банкинд очиход Зээлийн хувийн хэрэгт үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хууль ёсны өмчлөгч нь Д.Т  болохыг мэдсэн. Зээлийн гэрээний 1.1-д Зээлдэгч нь худалдан авсан нийтийн орон сууцны зориулалттай объектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк объектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэх болно гэж заасан гэрээний үндсэн нөхцөл нь бодит байдал дээр огт хэрэгжих боломжгүй ба би объектын үнийн дүнгийн 40 хувь болон үлдэгдэл төлбөрийг банкинд бүрэн төлсөн ч банк уг худалдан авагч миний нэр дээр шилжүүлэх хууль зүйн хувьд боломжгүй юм. Учир нь ЭХӨЭТХЭХБЭУБтХ-ийн 4.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр 1 этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно", 24.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана" гэж заасан тул миний бие объектын хууль ёсны өмчлөгч иргэнтэй Зээлээр худалдах, худалдан авах гэрээ огт байгуулаагүй, урьдчилгаа төлбөр болох 72 сая төгрөг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлээгүй, банкнаас үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмнөөс худалдан борлуулах, захиран зарцуулах, барьцаалах итгэмжлэл, баталгаа Зээлийн хувийн хэрэг"-т байхгүй болно. Банкинд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаанд Т д гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөөс болж амь нас нь эрсдсэн тохиолдолд түүний үр хүүхэд, өв, эд хөрөнгө залгамжлагчаас миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдэж, объектыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хангагдсан тохиолдолд би 2015 оны 4 сарын 27-ныг хүртэл банкинд төлсөн 206 150 350 төгрөгөөр зогсохгүй, үл хөдлөх хөрөнгөгүй болох бодит эрсдэл нүүрлэх магадлалтайг ойлгосон. Зээлийн гэрээ нь Зээлээр худалдан авах гэрээ болох нэг нотолгоо нь Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжээс ямар нэгэн арилжааны тодорхой хэмжээний зээл авсан тохиолдолд зээлийн нэгдсэн мэдээллийн бүртгэж оруулах үүрэгтэй ч банк бүртгүүлээгүй байдал юм. Хэрэв гэрээ нь Зээлийн гэрээ" байсан бол 2 тал хүлээн зөвшөөрч дээрх хууль болон Зээлийн мэдээллийн сангийн журам-д заасны дагуу зээлдэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд 2012 оны 4 сард оруулах боломжтой байсан. Тус эрсдэлтэй хүчин зүйлээс шалтгаалж 2015 оны 4 сард банкны гүйцэтгэх захирал Д.Т , хуулийн зөвлөх Х  нартай уулзаж, зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Т гийнх болох, урьдчилгаа төлбөр болон 134 150 350 төгрөгийг банкинд төлж байсан, цаашид объектын үлдэгдэл төлбөрийг банкинд төлөх үндэслэлгүй, учир нь хууль ёсны өмчлөгчтэй Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг Т д төлөөгүй нь худалдан авагчийн хувьд маш их эрсдэлтэй байгаа тул өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөх эсвэл шүухээр асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагыг тавьсан. Гэвч Гүйцэтгэх захирал Д.Т  нь гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн 40 хувь буюу 96 сая төгрөг төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр минь улсын бүртгэлд бүртгүүлнэ, банк аливаа өмчлөлийн зүйлс болох газар болон үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэх захирлын нэр дээр гаргуулан бүртгэдэг, тухайн объектын хууль ёсны өмчлөгч банк бөгөөд гэрчилгээгээр миний нэр дээр бүртгэгдсэн байгаа нь үнэн, миний шаардлагыг Зээлийн хорооны гишүүдийн хурлаар оруулах боловч зээлийн хороог би ахалдаг тул шаардлагыг чинь биелүүлэх боломжгүй гэдгийг урьдчилан хэлж, би гэрээний дагуу явна, чи бизнес хийдэг хүн, шүүхээр маргаан үүсгэвэл дахин Монголд чамд бизнес хийх боломжгүй болгож чадна, би Монголын Банкуудын Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд бусад банкуудтай харилцахад хар тамга дарж чадна гэсэн тайлбар өгч, дарамталсан байр сууринаас хандсанаар би гэрээнээс татгалзаж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Объект нь ЭХӨЭТХБЭУБтХ-ийн 4.1-д "өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж авснаар баталгаажна, 4.3-т үл хөдлөх эд хөрөнгө хөрөнгө, өмчлөх эрхтэй холбоотой энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэж заасан тул банк бус, Д.Т гийн өмч болох нь тодорхой. Банкны тухай хуулийн 34.1-т Банкны гүйцэтгэх удирдлага гэрээний үндсэн дээр ажиллана" гэж, Компанийн тухай хуулийн 83.6-т гүйцэтгэх удирдлага нь ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэж заасан ба Д.Т  нь банктай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн бус тул түүний нэр дээрх үл хөдлөх болон бусад хөрөнгө нь түүний хувийн өмч юм. Мөн хуулийн 83.1-т Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна" гэж заасан ба Д.Т д объект, газрыг өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай банкны ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн албан ёсны ямар нэгэн шийдвэр байхгүй, Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн албан бичигт Ч.Э , Ш.О  нараас 2011 оны 12 сарын 01-ний өдрийн Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Газархудалдан авах гэрээ-ээр өмчлөх эрх тус бүрийг 1.500.000 төгрөгөөр шилжүүлж авсан байдаг. А ХХК нь 2012 оны 4 сарын 27-ны өдөр байгуулсан Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн ба үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэнтохиолдолд нэхэмжлэгчийн бусад эд хөрөнгөөр төлүүлэх зорилгыг агуулж байсан нь нотлогдоно. Миний банкинд хувийн орон сууцны урьдчилгаа төлсөн 72 сая, үлдэгдэл 168 сая, нийт 240 сая төгрөгийг Ч.Э ын данс руу зээлийн эдийн засагч нь дур мэдэн БЭБХЭМХ, ТТ, Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.3-т төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ" гэж заасныг зөрчиж хууль бусаар шилжүүлсэн байсныг 458 дугаар шийдвэр болон гэрчийн мэдүүлгээр гүйлгээ хийснээ хүлээн зөвшөөрсөн. Банкинд төлсөн 206 150 350 төгрөгийг буцааж өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ...  тоотод байрлах улсын бүртгэлийн ... дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн ...  дугаар 142 м.кв газар нь миний дээр бүртгэлтэй байгаа, өнөөдрийг хүртэл уг обьектыг эзэмшиж ашигласан зүйл байхгүй Улсын дээд шүүхийн 2017 оны 1 сарын 10-ны өдрийн 17 тоот тогтоолоор өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж бодит өмчлөлдөө байлгаж байгаа Э.Ц  өмчлөл болохыг тогтоосон тул өмчлөлийг шилжүүлэн өгөх хүсэлтэй байна. Баянгол дүүргийн ...  дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгч Э.Ц  болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Зина шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Иргэн Э.Ц  Ариг банктай анх тохиролцсны үндсэн дээр Баянгол дүүргийн 22 дугаар /хуучнаар 10 дугаар / хороо Зүүн нарангийн 18 дугаар гудамжны 61А тоотод байрлах Амины орон сууц, Газар-ыг урьдчилгаа 30 хувь 72.000.000 төгрөг банкинд бэлИэн төлж, үлдэгдэл 168,000.000 төгрөг шаардлагатай байгаа тухайд банкнаас 10-н жилийн хугацаатай авч Зээлээр худалдах, худалдан авах Гэрээ-гээр өмчийн нийт үндсэн үнэ 240,000.000 төгрөгөөр төлөөд банкнаас худалдан авч, өмчтөй болох зорилготой байсан, банк зөвшөөрсөн, энэ бол банкны анхны хувилбар бөгөөд банк тухайн үед шийдвэрээ гэнэт өөрчилж хуулиараа Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, борлуулах зэргээр зээл, түрээсээс өөр төрлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй тул Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй байна гэж хэлээд 2 дах хувилбар хэлж А Э.Ц  2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ, 12/17 Зээлийн гэрээ гэж 2 гэрээ байгуулж, иргэн Э.Ц төөрөгдүүлэн, 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр шударга бус үйлдэл хийж, үр дававарт нь гурван жилийн турш санхүүгийн түрээст 134 150 350 төгрөг төлүүлж, эцэст нь 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус болж банкны зүгээс энэхүү хэлцэлээ хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн. Банк нь Иргэний эрх зүйн гэрээ-ний харилцааг ашиглан, иргэд бидний итгэлийг эвдсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нд худалдах үйл ажиллагаа, төлбөр төлөх үүргийг хэсэгчилэн тусгаснаар Зээлээр худалдах, худалдах авах гэрээ-ний шинжийг агуулсан халхавчилах зорилгоор хуурч төөрөгдүүлэн гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэрээ юм. Энэхүү: Зээлийн гэрээ-ний 1 дүгээр зүйлийн: 1.1 дэх зүйлд ...Зээлдэгч нь худалдан авсан нийтийн зориулалттай объектын үнийн дүнгийн 40 хувь банкинд бүрэн төлснөөр, банк уг обьектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээг үйлдэнэ... гэж заасан. Энэхүү Үл хөдлөх эд хөрөнгө, Газар-ын үндсэн үнэ 240 0000 000 төгрөг, 40 хувь нь 96 000 000 төгрөг юм. Э.Ц  96 000 000 төгрөг банкинд бүрэн төлсөн, үүнд: 30 хувь нь хашаа байшингийн урьдчилгаа 72 000 000 төгрөг, нэмэгдсэн 10 хувь нь 16,268.742 +7,731258 =24 000 000 төгрөг бөгөөд 16 268 742 төгрөг нь зээлийн гэрээ-ний дагуу 2012.04.27- 2015.04.27 хооронд төлсөн банкнаас олгосон 168 000 000 төгрөгнөөс үндсэн төлбөрт тооцогдсон дүн, 7 731 258 төгрөг нь банк 168 000 000 сая төгрөг Э.Ц  дансанд 2012.05.01 ны өдөр шилжүүлсэн Э.Ц  банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор 2012.04.27-ны өдөр сар бүр 3 846 000 төгрөг төлж, банк тооцож авсан бөгөөд үүнээс 4 хоногийн үндсэн төлбөр нь гурван жилийн турш хүү -нд тооцогдож, банк 4 хоногийн хүү-нээс үндсэн төлбөрт тооцохоор тохирсон зөрүү дүн юм. Банк Э.Ц  Зээлийн гэрээ-нд Үл хөдлөх эд хөрөнгө,газар-ын үндсэн үнэ 240 000 000 төгрөгийн 40 хувь 96 000 000 төгрөг төлөгдснөөр өмчлөлийг зээлдэгчийн нэр дээр шилжүүлж барьцааны гэрээг байгуулна гэж тохиролцсон. ҮҮНД: Ариг банкны зээлийн хорооны гишүүдийн хурлын шийдвэрт: ...Зээлдэгч худалдан авч буй объектын үнийн дүнгийн 40 хувь буюу 96 000 000 төгрөгийг банкинд бүрэн төлснөөр уг объектыг банк зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ байгуулна... гэж заасан төдийгүй 96 000 000 төгрөг төлөгдөх талаар тодорхой тусгаж өгсөн хурлын шийдвэр нь 1217 тоот Зээлийн гэрээ-гээр тохиролцсон хэлбэр, нөхцлийг баталдаг. Зээлийн гэрээнд олгосон 168 000 000 сая төгрөгийн 40 хувь болох 67 200 000 төгрөг банкинд төлөх талаар огт дурдаагүй. БАНК: Зээлийн гэрээнд заагаагүй, тусгаагүй тусгагдаагүй нөхцөл хэлж, Үл хөдлөх эд хөрөнгө, газрыг Э.Ц  нэр дээр шилжүүлж, Барьцаа-ны гэрээ байгуулна гэдэг нь хууль бус бөгөөд, банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх хууль зөрчсөн үйлдэл нь олгосон зээлийн 168 000 000 төгрөгийн 40 хувь буюу 67 200 000 төгрөг төлөх тухайд огт биш зээлийн гэрээний зүйл нь Ариг банкны өмч биш тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүйгээс гадна зээлийн гэрээнд тохиролцсон хэлбэр нь зөрчигдөж байна. Үүнд: Банк өөрөө өмчлөгч биш учраас захиран зарцуулах эрхгуй зуйлийг зээлдэгчийн нэр дээр шилжуулнэ гэж гэрээ хийсэн болохыг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын18-ны өдрийн 1865 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01656 дугаар тогтоолд гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш өөрөөр хэлбэл А ХХК-ийн эд хөрөнгө биш гэж тогтоосон тул банк энэхүү 12/17 тоот зээлийн гэрээг 12/17 тоот санхүүгийн түрээсийн гэж 12/17 тоот санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр төөрөгдүүлсэн учир 12/17 тоот зээлийн гэрээ хийсэн нь тэр үеэсээ хууль бус хэлцэл юм. Хоёрдугаарт банк энэхүү зээлийн гэрээнд худалдан авсан өмчийн үнийн дүнгийн 40 хувь 96 000 000 төгрөг банкинд төлөхөөр тохиролцсон, банк гэрээнд тусгагдаагүй нөхцөл хэлж гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн учир хууль бус хэлцэл гэж үзэж байна. Гуравдугаарт: Банк энэхүү зээлийн гэрээнд Э.Ц  нэр дээр амины орон сууц газрын өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээж, энэ үүрэг нь банкны өмч биш тул банкны зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хэзээ ч биелэгдэхгүй, банк зээлийн гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн тул хууль бус хэлцэл гэж үзэж байна. Дөрөвдүгээрт: Банк энэхүү зээлийн гэрээнд хөрөнгө оруулалтын зээлээр 168 000 000 төгрөг сарын 2.1 хувь, жилийн 25.2 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай зориулалтын бус зээлийг олгож мэхэлсэн бөгөөд хөрөнгө оруулалтын зээл авах нөхцөл нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ оффисын зориулалттай обьект, ажлын байр, талбай оффисын тавилга эд хогшил, тоног төхөөрөмж худалдан авахад зориулагддаг бөгөөд урьдчилгаа 30 хувь төлүүлдэггүй, уг зээлийг авахад тодорхой материалыг бүрдүүлдэг бөгөөд үүн дотор барьцаалах эд хөрөнгийн гэрчилгээ шаарддаг, гэтэл 168 000 000 төгрөг барьцаа хөрөнгө байхгүй, батлан даалт байхгүй, иргэн Э.Ц  худалдан авсан өмчийн гэрчилгээ байхгүй байгаа зэрэг нь уг хэлцэл хууль бус байна гэж үзэж байна.Иймд А ХХК иргэн Э.Ц  2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хууран мэхэлж хэлцэл хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн болохыг тогтоож, Э.Ц  нь энэ гэрээний үр дагаварт банкинд 206 150 350 төгрөг үндэслэлгүйгээр төлж гурван жилийн дараа бодит хохирогч болсон тул А ХХК-иас 206 150 350 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Хэдийгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан ч энэ маргаантай асуудал үүссэнээс хойш уг үл хөдлөх хөрөнгийг ашиглахгүй байгаа бөгөөд тухайн үед бидний өмчлөлд шилжүүлээгүйгээс хойш бид ашиглаагүй. Иймд уг эд хөрөнгийг бид авахгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: А ХХК нь иргэн Э.Ц  2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/17 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, 168 000 000 (Нэг зуун жаран найман сая) төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар, Нийгийн зориулалтгай обьект худалдан авах зориулалтаар олгосон байна. Уг зээлийн гэрээг байгуулах үндсэн санаачилга нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн иргэн Э.Ц тийн Ариг банк-нд хаягласан Өргөдөл байна. Энэхүү иргэн Э.Ц  гаргасан Өргөдөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу гаргасан зээл авахыг хүссэн хүсэл зоригийн илэрхийлэл юм. Уг хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл юм тухайн хүсэлтэд зээл хүсэгч Э.Ц  нь 240,000,000 төгрөгөөр объект авах гэж байгаа бөгөөд 72,000,000 төгрөгний урьдчилгаа дансанд байгаа бөгөөд 168 000 000 төгрөгийн зээл олгож өгөөч хэмээн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гаргасан байдаг. Энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь А ХХК-иас 168 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатайгаар зээлэх агуулга бүхий юм. Харин уг зээлийн зориулалт нь нийтийн зориулалттай обьектийг худалдан авах юм. Гэтэл хариуцагч Э.Ц  нь А ХХК-ийг Зээлийн гэрээг байгуулахдаа хууран мэхэлсэн хэмээн буруутгаж буйг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ болон уг зээлээр худалдан авч буй гэрээ нь тус тусдаа өөр өөр харилцаа. А ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу зөвхөн зээлдэгч Э.Ц  зээл олгох үүрэгтэй. Уг үүргээ ч гэрээний дагуу бүрэн биелүүлж, зээлдэгч Э.Ц  нийт 168 000 000 төгрөг олгосон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байгаа болно.

 

Хариуцагч Э.Ц  нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах, Ү-2205036271 тоот улсын бүртгэлийн дугаартай, 411 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, гаражийн хамт болон Г-2205003585 тоот улсын бүртгэлийн дутаартай, 142 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрын өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа болно. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож буй Д.Т  нь дээрх хөрөнгийн өмчлөгч нь Э.Ц  тул хүлээлгэн өгөх тухай асуудал тавьж байна. Үүнээс харахад иргэн Э.Ц  нь зээлийн гэрээний хугацаанд өөрийн буруугаас зээлийг хугацаанд нь төлөлж чадаагүй буруутай болохоос бусдын буруутай үйлдэл харагдахгүй байна. Учир нь Э.Ц  зээл төлөх эх үүсвэр нь уг хувийн сууцыг бусдад түрээслүүлэх байсан бөгөөд дээр дурдсан хувийн сууцЭ.Ц  эзэмшил, ашиглалтанд байсан учир тэрээр бусдад түрээсэлж байсан болно. Нөгөөтэйгүүр, Э.Ц  ямар хохирол учраад байгааг нэхэмжлэгчийн зүгээс ойлгохгүй байна. Худалдаж авсан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах, Ү- 2205036271 тоот улсын бүртгэлийн дугаартай, 411 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, гаражийн хамт болон Г-2205003585 тоот улсын бүртгэлийн дугаартай, 142 м.кв талбай бүхий өмчлөх эрхгэй газар нь түүний эзэмшил, ашиглалтанд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар түүний өмчлөлтэй маргахгүй байна. Мөн Э.Ц тийн өмчлөлд уг хөрөнгө бүртгэлтэй байсан ч зээл, зээлийн хүүгийн төлөлт гэрээ болон хуульд заасны дагуу бодогдох бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй юм. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 206 150 360 төгрөг нь бүхэлдээ үндэслэлгүй байх бөгөөд задлан авч үзвэл 134 150 350 төгрөг нь хууль ёсны дагуу байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээл, хүүний төлбөрт төлж байсан төлбөр, харин 72 000 000 төгрөг нь банканд төлсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өөрийн дансандаа байршуулж байгаад зээлийн 168 000 000 төгрөгтэй нийлүүлэн 240 000 000 төгрөгийг объектын үнэ хэмээн Ч.Э ын дансанд төлсөн мөнгө байх бөгөөд тус мөнгийг банкнаас нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл нь тогтоогдохгүй байх бөгөөд үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангалгүй үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э.Ц  холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 212 802 999 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, А ХХК нь зээлээр худалдах, худалдах авах гэрээ байгуулах байтал санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ байгуулж биднийг ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхлэн, дүр үзүүлсэн хэлцлийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, банк үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж барьцаагүй зээл олгосон нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үндэслэлгүйгээр төлсөн 206 150 350 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т  нь нэхэмжлэгч Э.Ц  холбогдуулан Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгч Э.Ц  болохыг тогтоолгох нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 172 111 659 төгрөгийг хангаж, үлдэх 40 691 340 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Талуудын байгуулсан 2012 оны 4 сарын 27-ны өдрийн 12/17 тоот зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Э.Ц  нэхэмжлэлээр А ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 458 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1779 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.9, 56.5-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул А ХХК-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 206 150 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Ц  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна

Уг тогтоолд нэхэмжлэгч Э.Ц  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, ...Эрэл банк зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч зээл, хүүгийн төлбөрт 134 150 350 төгрөг төлсөн байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн... талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч зээлийг өөрөө захиран зарцуулсан байна. ...нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээнээс өөр гэрээ байгуулаагүй, энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж,

-...Эрэл банк нь Ц.Э , Ш.О  нарын авсан зээлийг төлүүлэх зорилгоор орон сууц, газрын өмчлөх эрхийг тус банкны гүйцэтгэх захирал Д.Т гийн нэр дээр түр шилжүүлснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэж үзэхгүй гэж,

-...Э.Ц  нь банкнаас эд хөрөнгө түрээслээгүй, түрээсийн гэрээний үүрэг үүсээгүй тул санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь анхнаасаа ямар нэг үр дагаврыг үүсгээгүй байна. Иймд санхүүгийн түрээсийн гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг батлах шаардлагагүй гэж,

-...хариуцагч зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 172 111 659 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ жич шийдвэрлүүлэхээр татан авсан, энэ тохиолдолд нэхэмжлэл гаргаагүй гэж үзнэ гэж дүгнэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрүүд хүчинтөгөлдөр болсон байна./1-р хх-ийн 32-39/

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч Э.Ц  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ А ХХК нь зээлээр худалдах, худалдах авах гэрээ байгуулах байтал санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ байгуулж биднийг ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхлэн, дүр үзүүлсэн хэлцлийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, банк үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж барьцаагүй зээл олгосон нь хууль зөрчсөн тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байна гэж тайлбарлан, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 17 дугаар тогтоолоор А ХХК-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 206 150 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Ц  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бөгөөд энэ шийдвэрүүдэд хариуцагч талын тайлбар болон сөрөг нэхэмжлэлд яригдсан зүйлүүд бүгд дүгнэгдэж, гэрээтэй холбоотой бүх баримтууд орж шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 

Дээрхээс дүгнэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өмнө нь гаргаж байсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 206 150 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээс өөр гэж хариуцагч тайлбарлаж байгаа хэдий ч агуулгын хувьд давхцсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хэн нэг этгээдийн дарамт шахалтанд, хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар ноцтой төөрөгдсний улмаас хийгдсэн, түүнчлэн хууран мэхлэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба хариуцагч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэлийн зүйл болох Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарна гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 тоот Зээлийн гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэждүгнэх үндэслэлтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээгээр А ХХК нь 168 000 000 төгрөгийг, иргэн Э.Ц  нийтийн зориулалттай обьект худалдан авах зориулалтаар, жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын буюу 2022 оны 4 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирч, банк зээлдэгчийн дансанд уг мөнгийг 2012 оны 5 сарын 01-ний өдөр шилжүүлсэн байна./1-р хх-ийн 24-29, /

Хариуцагч Э.Ц  нь 2015 оны 4 сарын 20-ны өдрийг хүртэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 134 217 800 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх ба гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа А ХХК нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн орон сууц, газрын өмчлөх эрхийг Э.Ц  нэр дээр шилжүүлээгүйгээс маргаан үүссэн гэж тайлбарласан байх ба энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна./1-р хх-ийн 5-7/

 

Талуудын хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэх үед нэхэмжлэгч А ХХК нь энэ нэхэмжлэлээр шаардсан буюу зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 172 111 659 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа жич шийдвэрлүүлэхээр татан авсан үйл баримт тогтоогдож байгаагийн дээр талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд Гэрээ дуусгавар болох түүнийг цуцлахаар тусгагдсан байх ба гэрээний 4.2.3-т заасан зээлдэгч зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлахаар тохирчээ.

Эдгээрээс дүгнэхэд тухайн үед нэхэмжлэгч А ХХК-ийг зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргээ шаардсан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг 172 111 659 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Бие даасан шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас болон зохигчдын тайлбар зэргээс банк өөрийн эргэн төлөгдөх боломжгүй болсон зээлийг чөлөөлөхтэй холбоотойгоор иргэн Ч.Э , Ш.Оюунсүрэн нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөх эрхийг тус банкны гүйцэтгэх захирал Д.Т гийн нэр дээр шилжлүүлж, 2011 оны 12 сард өмчлөгчөөр бүртгүүлжээ.

Хариуцагч Э.Ц  нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 30 хувь болох урьдчилгаа 72 000 000 төгрөгийг 2012 оны 4 сарын 18-ны өдөр Ариг банкны дансанд байршуулж, улмаар 168 000 000 төгрөгийг тус банкнаас зээлж, нийт 239 496 000 төгрөгийг 2012 оны 5 сарын 01-ний өдөр Ц.Э ын дансанд шилжүүлсэн болох нь Ч.Э ын дансны хуулга, шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах үед өмчлөх эрх Д.Т гийн нэр дээр бүртгэлтэй байсан байна./1-р хх-ийн 188-189/

 

Хэдийгээр хариуцагч Э.Ц  нь Ч.Э , Ш.Оюунсүрэн нараас хувийн орон сууц, газрын хамт худалдан авч, үнийг бүрэн төлсөн бөгөөд уг эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаагаа үгүйсгээгүй талаар хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсан байх ба хариуцагчийн төлөөлөгч мөн энэ талаараа тайлбарласан хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Э.Ц  болохыг тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэснээр хариуцагч Э.Ц  нь 2012 оны 5 сарын 01-ний өдөр гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч Э.Ц  орон сууцны үнийг бүрэн төлж, 2012 оны 4 сард уг байрыг худалдан авснаасаа хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрыг өмчлөх эрхтэй этгээд болжээ.

Гуравдагч этгээд Д.Т гийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд биш болох нь дээрх үйл баримтаас тогтоогдож байх тул Э.Ц өмчлөгчөөр тогтоож, хуульд заасан үр дагаврыг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж шүүх дүгнэв.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Ариг банкны нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Э.Ц  сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т гийн шаардлагыг хангаж, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэххэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Ц  зээлийн гэрээний үүрэгт 172 111 659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 40 691 340 төгрөгийг, зээлийн гэрээг ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхлэн, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хариуцагч Э.Ц  сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ц Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгчөөр тогтоосугай.

3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгчөөс М овгийн Д  Т г хасч, өмчлөгчөөр Т  овгийн Э  Ц бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э.Ц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 221 966 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 188 701 төгрөгийг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц  улсын тэмдэгтийн хураамжинд 1 018 508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ