Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02006

 

 

 

 

2023 11 17 2*******/МА2023/02006

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *******4/ШШ2023/03006 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.*******д холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 212,802,999 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

******* дүүргийн ******* дугаар хороо, Зүүн наран, ******* дугаар гудамжны *******а тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 411 м.кв талбайтай 3 давхар хувийн сууц, Г- дугаарт бүртгэлтэй, м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр хариуцагч Э.*******г тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зина, хариуцагчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1 ******* ******* ХХК нь Э.*******тэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээ байгуулж, 168,000,000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан.

1.2 Э.******* зээлийн төлбөрийг 2015 оны 05 дугаар сараас хойш огт төлөөгүй тул гэрээний 4.2.3 дахь заалтыг үндэслэн ******* нь Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйл, 12/17 тоот зээлийн гэрээнд заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээс үндсэн үлдэгдэл 151,711,257 төгрөг, үндсэн хүү 60,556,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 525,543 төгрөг, нотариатын зардал *******,000 төгрөг, нийт 212,802,999 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2012 оны 03 сард улсын эрхийн бүртгэлийн Ү-2205036217 дугаартай, *******, ******* дугаар хороо Зүүн Наран ******* гудамж, *******а тоотод байрлах, 411 м.кв хувийн орон сууц, гараж, 80 хувийн гүйцэтгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, м.кв өмчлөлийн газрыг худалдах тухай зарын дагуу Эрэл *******ны зээлийн эдийн засагч О.Анхбаяртай уулзахад 240,000,000 төгрөгөөр худалдах гэж байгааг мэдэгдсэн.

2.2 Обьектыг зээлээр худалдах, худалдан авах талаар *******инд санал тавихад Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар ******* нь үл хөдлөх хөрөнгө худалдан ашиг орлого олох эрхгүй, ******* үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах нь хуульд харшлах тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй гэсэн тайлбарыг өгч, *******наас зээл авч объектыг авах гэсний дагуу зээлэхээс өөр аргагүй байдалд орж, 2012 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 72,000,000 төгрөгийг ээжийнхээ орон сууцыг зарж бүрдүүлэн *******инд төлж, үлдэх төлбөр 168,000,000 төгрөгийг ******* жилийн хугацаанд 1.9 хувийн хүүтэй зээлсэн.

2.3 Хэрэв зээлээр худалдан авах гэрээ байгуулсан бол 240,000,000 төгрөг төлөх, *******ны зээлийн гэрээний дагуу төлөх графикаар 96,000,000 төгрөг төлөх ёстой, гэтэл зээлийн гэрээгээр одоо 206,000,000 төгрөг төлсөн. Банкны зээлээр орон сууц худалдан авахад *******наас мөнгийг шилжүүлснээр худалдан авч буй орон сууцны өмчлөх эрх худалдан авагчид шилжин, орон сууцаа *******инд барьцаалдаг тогтсон жишиг байдаг ч ******* өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөөгүй.

2.4 Хэрэв гэрээ нь Зээлийн гэрээ байсан бол 2 тал хүлээн зөвшөөрч дээрх хууль болон Зээлийн мэдээллийн сангийн журамд заасны дагуу зээлдэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд 2012 оны 04 сард оруулах боломжтой байсан. Тус эрсдэлтэй хүчин зүйлээс шалтгаалж 2015 оны 04 сард *******ны гүйцэтгэх захирал Д.*******, хуулийн зөвлөх н.Хүрэлбаатар нартай уулзаж, зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.*******гийнх болох, урьдчилгаа төлбөр болон 134,150,350 төгрөгийг *******инд төлж байсан, цаашид объектын үлдэгдэл төлбөрийг *******инд төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1 ******* ******* ХХК Э.*******тэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ, 12/17 Зээлийн гэрээ тус тус байгуулж, иргэн Э.*******г төөрөгдүүлэн, 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр шударга бус үйлдэл хийж, үр дагаварт нь гурван жилийн турш санхүүгийн түрээст 134,150,350 төгрөг төлүүлж, эцэст нь 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус болж *******ны зүгээс энэхүү хэлцлээ хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн.

3.2 Банк талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд худалдах үйл ажиллагаа, төлбөр төлөх үүргийг хэсэгчлэн тусгаснаар зээлээр худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулсан халхавчлах зорилгоор хуурч төөрөгдүүлэн гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэрээ юм.

3.4 Иймд ******* дүүргийн ******* дугаар хороо, Зүүн наран, ******* дугаар гудамжны *******а тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 411 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууц, Г- дугаарт бүртгэлтэй, м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр хариуцагч Э.*******г тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1 ******* ******* ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гаргасан Э.*******гийн өргөдлийн дагуу 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээг байгуулсан. Тухайн хүсэлтэд зээл хүсэгч Э.******* нь 240,000,000 төгрөгөөр объект авна, 72,000,000 төгрөгийн урьдчилгаа дансанд байгаа бөгөөд 168,000,000 төгрөгийн зээл хүссэн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гаргасан. Энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь ******* ******* ХХК-аас 168,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатайгаар зээлэх агуулга бүхий юм. Харин уг зээлийн зориулалт нь нийтийн зориулалттай обьектийг худалдан авах юм.

4.2 Хариуцагч нь ******* дүүргийн ******* дугаар хороо, Зүүн наран, ******* дугаар гудамжны *******а тоотод байрлах, Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 411 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, гаражийн хамт болон Г- тоот улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрын өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа болно.

4.3 Хариуцагч Э.******* зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлбөл тохиолдолд *******ны зүгээс газар, хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх болно гэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

5.1 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдол өмчлөлийг шилжүүлж өгөхөд бэлэн байгаа. Гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөхгүй гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******гээс 212,802,999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт баримтлан хариуцагч Э.*******г ******* дүүргийн ******* дугаар хороо Зүүн наран ******* дугаар гудамж *******а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г- дугаар м.кв газрын өмчлөгчөөр тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,221,966 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,357,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Э.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 1,221,966 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас 1,357,950 төгрөг гаргуулан хариуцагч Э.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Тухайн зээлийн хуваарийг харахад нийт 468,000,000 төгрөгийг төлөхөөр тусгагдсан байдаг. Гэтэл зээл, түрээсийн гэрээнээс өөр төрлийн гэрээ хийж болохгүй учраас зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийх боломжгүй байна. Тухайн үнийн дүнг явцын дунд өөрчлөгдөнө гэж тайлбарласан учраас бид нарын зүгээс худалдах, худалдан авах гэрээ гэж бодсон.

4.2 Уг зээлийн гэрээнд санхүүгийн түрээсийн барьцааны гэж хэлсэн учраас санхүүгийн түрээсээр барьцааны гэрээ байгуулсан гэж үзсэн. Тухайн санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр 168,000,000 төгрөгийн хүү гэх мэтчилэн дурдсан. Уг нөхцөл байдлын улмаас 3 жилийн турш санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ гэж үзсэн. Харин санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг *******ны зүгээс хууль бус гэж үзэж, зээлийн гэрээ болсон.

4.3 Зээлдэгчийн нэр дээр 240,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн 40 хувь болох 96,000,000 төгрөг бүрдсэн. Тухайн 96,000,000 төгрөгөөс урьдчилгаа 72,000,000 төгрөгийг нь төлсөн байсан. Мөн 130,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт суутгаж, үлдэгдэл нь 92,000,000 төгрөг болсон.

4.4 Тухайн зээл нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Э.*******гийн дансанд орж ирсэн. 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн төлбөрийг төлсөн. Харин зээлийн гэрээний хуваарьт 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн төлбөр хийгдсэн. Уг нөхцөл байдлын улмаас Эрэл ******* ХХК-тай уулзаж, 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хуваарь гарсан байна гэж тайлбарлан асуухад зээлийн эдийн засагч нь тийм байна гэж 4 хоногийн хүүд 7,800,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт тооцсон гэх баримт бий.

4.5 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Эрэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал н.*******гийн гарын үсэг байдаггүй. Мөн нэхэмжлэгч талыг тухайн үеийн хурлын протоколыг нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардсан боловч хэрэгт гаргаж өгөөгүй. Монгол *******ны хяналт шалгалтаас энэ нь зээл мөн тохиолдолд 3 сарын хугацаанд тухайн зээлийг зээл гэж бүртгүүлэх ёстой.

Гэтэл 3 сарын хугацаанд зээл гэж бүртгүүлсэн зүйл байхгүй. Манай зүгээс нэхэмжлэл гаргаж, тухайн орон сууцыг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлэн авах үед Монгол *******инд зээл гэж бүртгүүлсэн. Уг хугацаанд Монгол *******наас хэдэн удаа шалгалт орж байхад зээл гэж харагддаггүй байсан. Ямар шалтгаанаар Эрэл ******* ХХК-ийн зүгээс тухайн мөнгийг нэхэмжилж байгааг миний зүгээс ойлгохгүй байна. 2015 оны 09 дүгээр сард тухайн зээлийг өөрсдийнхөө нэр дээр авах гэсэн боловч өгөөгүй. Анх Эрэл ******* ХХК-ийн өмчийг бид нарыг *******ны өмч гэж хууран мэхэлж, итгүүлсэн. Гэтэл 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээл гаргаж, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 3 жилийн турш тухайн зээлийг төлж байсан.

4.6 Тухайн орон сууцыг *******ны өмч байхад нь гэнэт өөр хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 1,500,000 төгрөгөөр гэрээг байгуулахаар болсон. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг шилжүүлж, тухайн зээлийг хаасан мэтээр тайлбарладаг. 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр н.*******гийн зээл нь хаагдсан. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тухайн мөнгийг ******* ******* ХХК-д өгсөн болохоос биш, өөр этгээдэд шилжүүлнэ өгнө гэж бодоогүй. Нэхэмжлэлд авагдсан гарын үсэг нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гарын үсэг болон бусад итгэмжлэлд авагдсан гарын үсэг нь зөрүүтэй байна.

4.7 Тухайн зээлийн гэрээг уг өдөр цуцалсан тохиолдолд тухайн өдрийн байдлаар зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 172,111,659 төгрөг байна. Уг үнийн дүнгээс илүү мөнгөн дүнг нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхгүй. Хариуцагчийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг авах сонирхолтой байсан учраас 206,000,000 төгрөгийг төлсөн байна.

Өмчлөгчөөр тогтоолгох буюу тухайн худалдах, худалдан авах гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн учраас өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин зээлийн гэрээний үүрэгт 212,000,000 төгрөгийг гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

5.1 Хариуцагчийн зүгээс нийт 206,000,000 төгрөгийг төлсөн гэх боловч урьдчилгаанд төлсөн 72,000,000 төгрөгийг манай байгууллага аваагүй. Харин өмнөх үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан этгээдэд урьдчилгаа 72,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Уг 72,000,000 төгрөг нь *******ны дансанд ороогүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдсан өмчлөгчийн данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Уг төлбөрийг *******анд төлсөн гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 212,802,999 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Зээлийн гэрээнд худалдах үйл ажиллагаа, төлбөр төлөх үүргийг хэсэгчлэн тусгаснаар зээлээр худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулсан халхавчлах зорилгоор хуурч төөрөгдүүлсэн гэрээ гэх агуулгаар тайлбарлан, ******* дүүргийн ******* дугаар хороо, Зүүн наран, ******* дугаар гудамжны *******а тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 411 м.кв талбайтай 3 давхар хувийн сууц, Г- дугаарт бүртгэлтэй, м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

3.1.Хэрэгт Э.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 дугаартай зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн үүрэгт төлсөн 206,150,350 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байна. /1хх-163-166/

Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 001/ХТ2017/0017 дугаартай тогтоолоор ... талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч зээлийг өөрөө захиран зарцуулсан байна. ... гэж дүгнээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн *******3/ШШ2023/00458 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны ******* дугаар сарын 24-ний өдрийн 1779 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, ******* *******инд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 206,150,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1хх-163-*******7/

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр эсэх үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэх тул түүнийг дахин нотлох шаардлагагүй болно. Иймээс гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талуудын хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хэргийн баримтаар хариуцагч Э.******* нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл гэрээний үүрэгт 134,217,800 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна. /1хх-5-20/ Хариуцагч уг баримтыг өөр баримтаар үгүйсгээгүй байна.

4.1 Гэрээгээр Э.******* нь зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх, барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 4531.1 дэх хэсэгт заасны зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээжээ.

4.2 Талууд гэрээний 4.2.3-т зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь ... зөрчсөн тохиолдолд ******* гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, зээл, түүний хүү, холбогдох зардлыг зээлдэгчээр төлүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасантай нийцжээ. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдон гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлд, хүү, холбогдох зардалд нийт 212,802,999 төгрөг гаргуулахаар шаардсан нь дээрх хуульд заасныг зөрчөөгүй байна.

 

5. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв хэрэглэжээ. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

 

6. Хариуцагч Э.******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо, Зүүн наран, ******* дугаар гудамжны *******а тоотод байрлах, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 411 м.кв талбай бүхий гурван давхар хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

6.1 Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна. Энэ шийдвэрт зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *******4/ШШ2023/03006 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 1,221,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД