| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2017/02143/И |
| Дугаар | 269 |
| Огноо | 2019-02-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 269
| 2019 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2019/00269 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, шүүгч Б.М, Д.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- *******,*******,******* тоотод оршин суух, эрэгтэй, Т.Б нэхэмжлэлтэй,
хариуцагч- *******,*******,*******,******* өөрийн байранд байрлах Т ХХК-д холбогдох,
LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцааны зүйлийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, бодит үнийг бууруулсан хохиролд 36.200.000 төгрөг, элэгдэж хорогдуулсан хохиролд 2.780.000 төгрөг нийт 38.980.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний танил ******* гэдэг хүн 2015 оны 08 дугаар сарын орчимд Т ХХК-иас 90.000.000 төгрөгний алт угаах төхөөрөмжийг лизингээр худалдан авахаар тохирч урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлж гэрээ байгуулсан талаар надад ярьж цаашид лизингээ төлж чадахгүй болчихлоо гэхэд нь би үргэлжлүүлэн мөнгийг нь төлж дуусгахаар тохиролцож уг төхөөрөмжийг худалдан авч *******гийн хамт Т ХХК-ний удирдлагатай уулзаж үлдэгдэл 60.000.000 төгрөгийн өр төлбөрийг төлж дуусгахаар амаар тохиролцсон. Ингээд 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 18.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд 2016 оны 08 дугаар сараас ашигтай ажиллаж чадаагүйгээс компаний мөнгийг өгч чадахгүй болсон байхад Т ХХК-ний зүгээс мөнгөө өг, эсхүл барьцаанд ямар нэгэн зүйл тавь гэсний дагуу зун ажиллуулж байсан LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг тус компаний хуулийн зөвлөх *******, нарт төхөөрөмжийн бичиг баримт, итгэмжлэл, түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлбөрөө төлж дуусгаад төхөөрөмжөө авахаар очиход миний төхөөрөмжийг бусдад худалдан борлуулсан байсан тул мөн оны 4 дүгээр сарын 21-ний өдөр харьяа цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Гомдлын дагуу хэргийг шалгаж улмаар учирсан хохиролоо иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэйг надад мэдэгдсэн. Одоогийн байдлаар би ажлаа үргэлжлүүлэхийн тулд өөр бусдаас урдаа шанагчтай ачигт түрээслэн авч ажиллуулж түрээсийн төлбөрөөр хохирч байгаа тул гэм хорын хохиролд 95.000.000 төгрөгийг Т ХХК, Д.Б, Р.Х нараас гаргуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Б нь 2018 оны 06 дугаар сарын 20, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаадаа: ...улмаар иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч этгээдүүд маргаан бүхий эд хөрөнгийг өөрсдийнх нь эзэмшилд байгаа тухай мэдэгдсэн тул энэ эд хөрөнгийг очиж үзэхэд ердийн элэгдэл хорогдлоос гадуур эвдрэн гэмтсэн, шууд ашиглалтын ямар ч нөхцөл боломжгүй болгочихсон байсан. Ийнхүү барьцаанд тавигдсан эд хөрөнгийн маань бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, үнэ ихээхэн буурах нөхцөл байдалтай болгосон байх тул уг эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээнээс татгалзаж, барьцааны зүйлийг нэхэмжлэгчид буцаан гаргуулах, барьцааны гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бусад тооцуулж барьцааны зүйлийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, учирсан хохирлын хэмжээнд 36.200.000 төгрөгийг бодит үнийг бууруулсан, элэгдэж хорогдуулсаны хохиролд 2.780.000 төгрөгийг эвдрэл гэмтэл болон засвар зардлын хохирлын хэмжээнд нийтдээ 38.980.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг компанийн тавьсан шаардлагын дагуу ковшоо 42.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Бид мессэжээр зөндөө харилцаж байсан. 2017 оны 3 дугаар сард очиход байхгүй байсан тул яагаад зарсан талаар асуухад, чи мөнгөө өгөхгүй удаасан учир бид нар зарсан гэсэн. Миний анх тавьсан газарт байхгүй байсан тул цагдаагийн газарт хандсан. Явцын дүнд өөр аж ахуйн хашаанд ирчихсэн байгаад очиж үзэхэд уг ковш нь анх хүлээлгэж өгснөөсөө маш ихээр гэмтээсэн байсан. Миний эд хөрөнгийн үнэ хүрэх байдлыг бодит үнээс маш ихээр бууруулж, их эвдрэл гэмтэлтэй болгосон. Анх зарагдах байсан үнээс нь харьцангуй бага үнээр үнэлэгдэхээр болгосон байсан. Манай эхлээд хохирчихлоо гэж үзээд зөрчлийн улмаас хохирсон гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр хохирлоо нэхэмжилж 95 000 000 төгрөгийг шаардсан. Маргааны зүйл болох ковшийг гэж хүн оруулж ирээд т 90 000 000 төгрөгөөр худалдсан. Энэ хүн мөнгөө төлсөн өмчлөгч нь мөн гэдэг гэрчийн мэдүүлэг өгдөг. Үүнээс Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэг, 112 дугаар зүйлд заасны дагуу хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн байна, өөрийнхөө эзэмшилд шилжүүлж авсан байна, хууль ёсны өмчлөлийн талаар маргаангүй гэж үзсэн. Мөн тээврийн хэрэгслийн лавлагаа гаргуулахад энэ маркийн, ар талын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ямар нэгэн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй гэсэн. Энэ өмчлөл дээр маргаагүй ын өмчлөлийн хөрөнгө мөн. Бид цагдаагаар шалгуулж байхдаа үнэлгээ хийлгэхэд 95 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Вендо компаниар үнэлгээ хийлгүүлсэн байдаг. Яг одоо байгаа энэ хөрөнгийн үнэлгээ 58 800 000 төгрөг болоод буурчихсан, тэгэхээр бид 95 000 000 төгрөгнөөс 58 800 000 төгрөгийг хасахаар бодит үнийг бууруулсан хохирол 36 200 000 төгрөг байгаа. Вендо үнэлгээний компанийн шинжээчийн үнэлгээгээр бол засаж засварлахад 2 780 000 төгрөгийн зардал гарна гэсэн учир нийт 38 980 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Барьцааны гэрээ байгуулагдсан, хариуцагч тал өөрсдөө шаардаж тухайн эд хөрөнгийг шалгаж авсан юм чинь манай эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг барьцаалагч талд байх ёстой гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр эвдрэл гэмтэл нь техникийн үйлчилгээ хийгдээгүйгээс болсон гэж байгаа. Техникийн үйлчилгээ хийх үүрэг нь хэнд байсан юм гэхээр тухайн эд хөрөнгө яалт ч үгүй хариуцагчийн эзэмшилд байсан. Хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн энэ хохирол учирсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй тул бид гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгчээс гарах зардал эд хөрөнгийн элэгдэл, гэмтэл бол хохиролд тооцогдсон зардлыг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай талаас уг маргаан бүхий барьцаанд тавьсан эд зүйлд учруулсан хохирол байхгүй. Бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулаагүй байтал 38 980 000 төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч яг ямар байсан LG935N маркийн урдаа шанагатай дугуйт ачигчийг хүлээлгэн өгсөн одоо ямар эвдрэл гараад байгааг тодорхойлоогүй. Манай талаас барьцааны гэрээг бэлэн болгоод уг ковшийг хүлээн авах байтал худал хэлэн алга болсон. Өөрөө хүлээлгэн өгөөгүй байтал анхны байдлаас нь дордуулсан гэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв манай тал уг ковшийг хүлээлгэн өгч, бид дураараа ашиглан хүлээлгэн өгснөөс нь дордуулсан байсан бол бид хуулийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Гэтэл тийм зүйл байхгүй. Мөн нэхэмжилж байгаа 38 980 000 төгрөг ямар учиртай, юунд учирсан, хэн тогтоогоод байгаа хохирол гэдэг нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч үнэт металл баяжуулах төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 42.000.000 төгрөгт ковшоо барьцаалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл уг төлбөрөө өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байж барьцааны зүйлийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг ковшийг зарж борлуулах ямар нэгэн эрх бидэнд байхгүй. Мөн гаас т хийсэн итгэмжлэл байдаг бөгөөд зөвхөн гэдэг хүн тээврийн хэрэгслийн дугаарыг авах, нэрийг шилжүүлэх эрхтэй байсан. Гэхдээ манайд тэр эрх нь олгогдоогүй учир тай барьцааны гэрээ хийх боломжгүй болсон. Энэ ковш манай аж ахуйн хашаанд байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.Б нь Т ХХК, Д.Б, Р.Х нарт холбогдуулан гэм хорын хохиролд 95.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч , Р.******* нараас татгалзсан хүсэлт гаргасан /хх-1-2, 139/.
Түүнчлэн гэм хорын хохиролд 95.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрчилж LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцааны зүйлийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, бодит үнийг бууруулсан хохиролд 36.200.000 төгрөг, элэгдэж хорогдуулсан хохиролд 2.780.000 төгрөг нийт 38.980.000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулахаар шаарджээ /хх-133-134, 167-168/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.
Нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах, тодруулах эрхтэй болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага тус бүрийг нарийвчлан тогтоож, нэхэмжлэгч чухамхүү юу хүсч буйг тодорхой болгон, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хооронд нь зааглан ялгахгүйгээр зохигчидын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй.
Нэхэмжлэгч тал “...******* гэх иргэнээс түүний Т ХХК-иас лизингээр худалдан авсан алт угаах төхөөрөмжийг худалдан авч лизингээр худалдан авсан төхөөрөмжийн үнийг Т ХХК-д төлөхөөр тохирч, LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг барьцаанд тавьж хүлээлгэн өгсөн, тус компанид төлөх төлбөрөө төлж дуусгаад төхөөрөмжөө авахаар ирэхэд зарагдсан гэх тайлбар гаргаснаар шүүхэд хандсан боловч тухайн төхөөрөмж хариуцагч компаний эзэмшилд байгаа боловч барьцаанд тавигдсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, үнэ ихээхэн буурах нөхцөл байдалтай болгосон тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж барьцааны зүйлийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж бодит үнийг бууруулсан хохиролд 36.200.000 төгрөг, элэгдэж хорогдуулсан хохиролд 2.780.000 төгрөг нийт 38.980.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж шаардлагаа тайлбарлаад нотлох баримтаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 401 дугаартай прокурорын тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-5-7/, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/1153 дугаартай мэдэгдэх хуудас /хх-8/, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн огноотой LG935N маркын урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг үнэлсэн тухай тайлангийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-9-16/, Тэнүүн Өлзий өмгөөл гэсэн латин бичвэртэй гар утасны мессежийн хуулбар нэг хуудас /хх-17/ баримтыг гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг нэхэмжлэгч 42.000.000 төгрөгний барьцаанд тавьсан, уг төхөөрөмжийн өмчлөгч биш байсан тул барьцааны гэрээг нотариат батлаагүй, нэхэмжлэгч тал ямар эвдрэл гарсныг нотлоогүй, дордуулсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, тухайн төхөөрөмж компаний хашаанд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гарган талууд мэтгэлцэж байх бөгөөд хариуцагч тал нотлох баримт гаргаагүй болно /хх-28/.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд зохигчид “...******* гэх иргэн Т ХХК-иас 90.000.000 төгрөгөөр алт угаах төхөөрөмжийг лизингээр худалдан авч урьдчилгаанд 30.000.000 төгрөгийг төлсөн, дараа нь уг төхөөрөмжийг Т.Бт худалдаж төлбөрийг нэхэмжлэгч Т.Б хариуцагч компанид төлөхөөр тохирч, LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг хариуцагч компанид барьцаанд тавьж барьцааны гэрээг амаар тохиролцож, төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй.
Харин LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг барьцаанд тавьсан талаарх барьцааны гэрээг нотариатаар батлуулах гэсэн боловч тухайн төхөөрөмжийн бичиг баримт байхгүй, тухайн төхөөрөмжийн өмчлөгч гэх гаас нэхэмжлэгч т олгосон итгэмжлэл нь худалдан борлуулах биш номер авах, нэр шилжүүлэх тухай итгэмжлэл байсан ч хугацаа нь дууссан байсан учир барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж чадаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэж, маргаагүй боловч нэгэнт барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй учир амаар тохиролцсон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх тул барьцаанд хүлээлгэн өгсөн LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, тодорхой хугацаанд барьцаалагчийн эзэмшилд байсан учир хохирол гаргуулахаар шаардаж байгаа талаар тайлбарласан.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан боловч маргааны зүйл болж буй LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг нэхэмжлэгч 42.000.000 төгрөгийн барьцаанд хариуцагч Т ХХК-д барьцаанд тавьсан, барьцааны гэрээг амаар тохиролцож байгуулсан талаар тайлбарлаж талууд маргаагүй.
Түүнчлэн дээрх үйл баримттай холбоотой буюу нэхэмжлэгч ын хариуцагч Т ХХК-нд 42.000.000 төгрөгийн өр төлбөрийг төлөх шаардлагын хүрээнд шүүхээс шийдвэр гарсан талаар талууд тайлбарлаж маргаагүй боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, мөн хуулийн 156.3-т “энэ хуулийн 156.1-д ...заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан.
Зохигчид LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг 42.000.000 төгрөгийн өр төлбөрт барьцаалсан гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар эдгээр гэрээ талуудын хооронд амаар байгуулагдсан ч хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүйгээр хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан барьцаанд хөдлөх хөрөнгө барьцаалсан үйл баримт нь бичгээр байгуулагдаагүй гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хэлбэрийн хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8., 56.5.-д зааснаар Т.Б, Т ХХК нарын хооронд 2016 оны 07-08 дугаар сарын хооронд амаар байгуулагдсан 42.000.000 төгрөгний өр төлбөрт LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг нэхэмжлэгч Т.Бт буцаан шилжүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Т.Бын хариуцагч компанид төлөхөөр хүлээсэн үүрэг буюу 42.000.000 төгрөгний төлбөрийн маргааны талаар өөр шүүх шийдвэрлэж шийдвэр гарсан талаар зохигчид тайлбарлаж маргаагүй тул нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэх үүрэг байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмж компаний хашаанд байхад арын салхины шил нь хагарсан байсан тул үүнийг компани хүлээн зөвшөөрнө” гэх тайлбарыг гаргасан, талууд хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтийн үнэлгээний талаар маргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн салхины шилний үнийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 120.000 төгрөгний хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 38.860.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ /хх-127-128/.
Учир нь нэгэнт зохигчдын хооронд амаар байгуулсан гэх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул хариуцагч компани барьцааны зүйлийн бодит үнийг бууруулсан хохирол, элэгдэл хорогдлын хохирлыг тус тус хариуцах үүрэггүй болно.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Түүнчлэн маргааны зүйл болох LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийн өмчлөлийн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, Д. гэх иргэн нэхэмжлэгч Т.Бт дээрх төхөөрөмжийг худалдан борлуулсан, нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсанаар тухайн төхөөрөмжийн өмчлөгч болсон талаар тодорхойлолт гаргаж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн /хх-51, 102/ бөгөөд арлын дугаар дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй болохыг Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 421 дугаартай лавлагаа ирүүлсэн байх бөгөөд уг лавлагаанд дурдсан арлын дугаарын талаар зохигчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй /хх-102, 145/.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргах шинжээчээр ШУТИС-ийн механик инженерийн сургуулийн багш , нарын дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан байх бөгөөд уг дүгнэлтэд маргааны зүйл болох төхөөрөмжийн арлын дугаарыг VL0953NTE9025185 гэж, LG995N маркийн шанагат ачигч гэж тодорхойлсон байгааг дурдав /хх-161-162/.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон, миний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан, талууд иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-179, 181, 182/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 367.950 төгрөг, 120.000 төгрөгийн шаардлагад ногдох хураамж 4550 төгрөг нийт 372.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8., 56.5.-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК, нэхэмжлэгч Т.Б нарын хооронд 2016 оны 07-08 дугаар сарын хооронд амаар байгуулагдсан 42.000.000 төгрөгний өр төлбөрт LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийг нэхэмжлэгч Б овогт Т.Б-т буцаан шилжүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан LG935N маркийн урдаа шанагтай ачигч төхөөрөмжийн салхины шилний үнэнд 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38.860.000 /гучин найман сая найман зуун жаран мянган/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Б, Р.Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632.950 /зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 372.500 /гурван зуун далан хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч наршүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Я
ШҮҮГЧИД Б.М
Д.Э