Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2016/0113/Э |
Дугаар | 107А |
Огноо | 2016-12-06 |
Зүйл хэсэг | 096.2.1, |
Улсын яллагч | С.Болорчулуун |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 107А
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ЄМНЄЄС
Дорноговь аймгийн Замын-Їїд сум дахь сум дундын шїїхийн эрїїгийн шїїх хуралдааныг ерөнхий шїїгч Э.Болормаа даргалж, шїїгч А.Цэрэнханд, шїїгч Б.Нармандах нарын бїрэлдэхїїнтэй,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн
Улсын яллагч С.Болорчулуун
Иргэдийн тєлєєлєгч Д.Батцэцэг
Шїїгдэгчийн ємгєєлєгч Ж.Чимэг
Хохирогч У.Уранжаргал
Шүүгдэгч Д.Адъяа нарыг оролцуулан шїїхийн танхимд нээлттэй явуулсан шїїх хуралдаанаар
Замын-Їїд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрїїгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн Бажиг овогт Дамбадаржаагийн Адъяад холбогдох эрїїгийн 201610010152 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.
Шїїгдэгч: Монгол Улсын иргэн, 1950 оны 02 дугаар сарын 11-ний єдєр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд тєрсєн, 66 настай, эрэгтэй, бїрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бїл 2, дїїгийн хамт Дорноговь аймгийн Замын-Їїд сум 3 дугаар баг, Соёмбын гудамж 3-12 тоотод оршин суух, онц тээвэрчин, залуучуудыг халамжлан хүмүүжүүлэгч зэрэг гавьяа шагнал авч байсан, ял шийтгэлгїй, хэрэг хариуцах чадвартай, Бажиг овогт Дамбадаржаагийн Адъяа /РД: ЕЦ50021175/
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шїїгдэгч Д.Адъяа нь согтуурсан буюу мансуурсан їедээ ямар ч шалтгаангїйгээр 2016 оны 07 дугаар сарын 07-ны орой Дорноговь аймгийн Замын-Їїд сумын 3 дугаар баг Соёмбын гудамжны 3-12 тоот єєрийн гэрийнхээ хашаан дотор иргэн У.Уранжаргалын хэвлийн хэсэгт хутгалан бие махбодид нь хїнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шїїгдэгч Д.Адъяа шїїхийн хэлэлцїїлэгт мэдїїлэхдээ: "Би 2016 оны 07 дугаар сарын 07-ны єдєр тэтгэврийн мєнгєний зєрїїгээ авчихаад гэртээ уусан. Гэртээ согтуу байхдаа ийм хэрэг хийсэн байна. Їйлдсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Миний буруу." гэв.
-Хохирогч У.Уранжаргал шїїхийн хэлэлцїїлэгт мэдїїлэхдээ: "Д.Адъяа гуайгаас хохирлын мєнгєнд 380.000 тєгрєг авсан. Одоо надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зїйл байхгїй." гэв.
-Гэрч Д.Цогтбаатар мєрдєн байцаалтанд мэдїїлэхдээ: "…2016 оны 07 дугаар сарын 07-ны єдєр манай ах Д.Адъяа їдээс хойш гэрээсээ гарч яваад 17 цаг арай болоогїй байхад Содном гэдэг эмэгтэйг дагуулчихсан хоёулаа согтуу орж ирээд ax хойд талын орон дээр унтсан. Харин Содном гэрийн зїїн талын орон дээр унтаад єгсєн. Би гэртээ байж байгаад хойд талын айл руу орж зурагт їзэх гээд 21 цагийн їед орсон. Тэгээд намайг айлд суугаад зурагт хараад байж байтал 22 цагийн єнгєрч байхад нэг танихгїй залуу орж ирээд Адъяа гуай хїн хутгалсан гэж хэлэхээр нь гараад иртэл манай хашаанд гэрийн зїїн урд талд нэг мотоцикль байсан ба яг хажууд нь нэг залуу дээшээ харчихсан хэвтэж байхаар нь очоод хартал бїтэн нэрийг нь мэдэхгїй Урнаа гэдэг залуу гэдэснийхээ дээд талд євчїїний доор хутгалуулсан тїїнээс нь цус гараад тогтохгїй байсан. Хажууд нь байсан шилтэй архиар угааж эмнэлэг дуудсан. Гэрт байсан шар иштэй хутгаар хутгалсан гэсэн. Тэр хутгыг нь цагдаагийхан ирээд хураагаад аваад явсан..." гэx мэдїїлэг /хx-ийн 24-25/
-Гэрч М.Цэдэнсодном мєрдєн байцаалтанд мэдїїлэхдээ: "...Би 2016 оны 07 дугаар сарын 07-ны єдєр 16 цагийн їед хойно гэр байранд айлын гадаа найз Ганаатай улаан бєглєєт гэх Хятад архи 1 шилийг хувааж уучихаад цагийг нь санахгїй байна гэрлїїгээ явах гэж байгаад болиод Дорноговь аймгийн Замын-Їїд сумын 3 дугаар баг Соёмбо гудамж 3-12 тоот Адъяа ахынд очиж гэрт нь унтсан. Намайг унтаж байхад гаднаас манай хїї Эрдэнэбаяр, Уранжаргал нар орж ирээд явъя гээд гарах гэж байхад гадаа Адъяа ах хэвтэж байсан ба Уранжаргалын хэвлийн тус газар нь 1 удаа хутгалж цус гаргасан. Уранжаргал гадаа гэдсээ бариад доошоо суухаар нь би очиж харсан чинь У.Уранжаргалын хэвлийн тус газраас цус гарч байсан..." гэx мэдїїлэг /хx-ийн 26/
-Гэрч Ц.Эрдэнэбаяр мєрдєн байцаалтанд мэдїїлэхдээ: "…2016 оны 07 дугаар сарын 07-ны єдєр 19 цагийн їед хєдєєнєєс Замын-Їїд суманд орж ирээд аав Цэнд-Аюуш, хойд ээж Цэдэнсодном нарыг авч хєдєє явах гээд Нямдав гэх євгєнтэй уулзаад байж байхад Уранжаргал архи согтууруулах ундааны зїйл хэрэглэсэн байдалтай мєн 0.75 литрийн 1 шил архи барьсан орж ирсэн. Тэгээд Нямдав, Уранжаргал бид 3 нийлж уг 0.75 литрийн архийг хувааж ууж байхдаа хєдєєнєєс аав Цэнд-Аюуш, хойд ээж Цэдэнсодном нарыг авах гээд ирсэн талаараа ярихад Уранжаргал ах аав, ээж хоёрыг чинь хаана байгааг би мэднэ гэхээр нь би надад заагаад єгчих гээд Нямдавын гэрээс мотоцикльтой Уранжаргал ах бид 2 гарсан. Уранжаргал ах бид 2 Замын-Їїд сум 3 дугаар баг Соёмбо гудамж 3-12 тоот буюу Д.Адъяа гэх айлд очсон. Бид хоёрыг очиход Адъяа гуай гэрийн гадаа хэвтэж байхаар нь би аав Цэнд-Аюуш ирсэн її гэхэд ирээгїй гэж байсан. Тэгээд би Адъяа гуайн гэрт ороход хойд ээж Цэдэнсодном согтуу хэвтэж байсан. Гэрээс гарахад Уранжаргал ах гэдсээ бариад газар сууж, Адъяа намайг хутгалчихлаа гэж байсан. Хэрэг болох їед Адъяа, Уранжаргал хоёрын хооронд хэрїїл маргаан, зодоон болоогїй..." гэжээ. /хх-ийн 27/
- Дорноговь аймгийн Шїїхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 21-ний єдрийн 334 дугаартай шинжээч П.Гаваасїрэнгийн дїгнэлтэнд: 1.У.Уранжаргалын биед хэвлийн хєндийн хутгалж нэвтэрсэн шарх, элэгний баруун дээд хэсгийн зїсэгдсэн шарх, дотуур цус алдалт гэсэн гэмтлїїд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлїїд нь ир їзїїртэй зїйлийн нэг удаагийн їйлчлэлээр їїсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь хэрэг болох цаг хугацаатай тохирч байна. 4.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт” зааснаар гэмтлийн хїнд зэрэгт хамаарна. 5.Хїнд гэмтэл нь эрїїл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хєдєлмєрийн чадварын тогтонги алдалтанд нєлєєлєх эсэх нь эдгэрэл, тєгсгєлийн байдлаас хамаарна. 6.Тухайн гэмтлийг авсан тохиолдолд ухамсарт їйлдэл хийх боломжтой..." гэх дїгнэлт /хx-ийн 40/
- Шинжээч эмч П.Гаваасїрэнгийн мэдїїлэг /хх-ийн 51/
-Эд мєрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн їзїїлэлт /хх-ийн 17-18/
- Шїїхийн шинжилгээний їндэсний хїрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны єдрийн 4899 тоот шинжээчийн дїгнэлт /хх-ийн 46-48/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/
- Д.Адъяагийн иргэний їнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/
-Дорноговь аймгийн Замын-Їїд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61/
- Дорноговь аймгийн Замын-Їїд сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 62/
-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шїїгдэгч Бажиг овогт Дамбадаржаагийн Адъяа нь согтуурсан їедээ ямар ч шалтгаангїйгээр 2016 оны 07 дугаар сарын 07-ны орой Дорноговь аймгийн Замын-Їїд сумын 3 дугаар баг Соёмбын гудамжны 3-12 тоот єєрийн гэрийнхээ хашаан дотор хохирогч У.Уранжаргалын хэвлийн хєндийн хэсэгт хутгалж нэвтэрсэн шарх, элэгний баруун дээд хэсгийн зїсэгдсэн шарх, дотуур цус алдалт бүхий хїнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг їйлдсэн болох нь шїїхийн хэлэлцїїлэгт хэлэлцэгдсэн шїїгдэгч болон хохирогч нарын мэдїїлэг, мєрдєн байцаалтанд мэдїїлсэн гэрч Ц.Эрдэнэбаярын “...Гэрээс гарахад Уранжаргал ах гэдсээ бариад газар сууж, Адъяа намайг хутгалчихлаа гэж байсан. Хэрэг болох їед Адъяа, Уранжаргал хоёрын хооронд хэрїїл маргаан, зодоон болоогїй” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Шїїхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 21-ний єдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар хэрэг гарсан огноо, цагийн хувьд зөрүүтэй мэдүүлгүүдийг хохирогч, гэрч нар мэдүүлэгтээ өгсөн байх боловч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хохирогч У.Уранжаргалыг дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 23/, гэрч Д.Цогтбаатар, У.Удвал, А.Тунгалаг, Б.Нямдав нарын мэдүүлэг /хх-ийн 24, 28, 29, 30/, өвчний түүх /хх-ийн 34-39/, шүүх хуралдаан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хэрэг 2016 оны 07 сарын 07-ны орой гарсан болох нь тогтоогдож байна.
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д зааснаар гэмт хэргийн сэдэлтийг тогтоогоогүй, гэрч Д.Цогтбаатарын мэдүүлгийн эх сурвалжийг тогтоогоогүй гэжээ. Гэрч Д.Цогтбаатарын “...Би ойлгохдоо тэр хутгалуулсан Урнаа гэдэг залуу өөрөө агсам тавьсан гэсэн” /хх-ний 24-25/ гэх мэдүүлгээр гэрч өөрийн ойлголт, төсөөллийг л мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Хохирогч У.Уранжаргалыг агсам тавьсан талаар хэрэгт өөр хэн нэгэн гэрчийн болон шүүгдэгчийн мэдүүлэгт огт дурдагдаагүй тул уг хэргийг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн гэрч Д.Цогтбаатарын мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох боломжгүй гэж үзсэн.
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй гэж мэтгэлцсэн. Гэвч хх-ийн 24-25-р хуудсан дахь төрсөн дүү Д.Цогтбаатараас шүүгдэгч Д.Адъяагийн хувийн байдлын талаар тодорхой асуусан болох нь гэрчийн мэдүүлгээр, шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61/, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 62/ зэргээр тогтоогдож байна.
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д зааснаар гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй гэж үзжээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр ямар ч шалтгаангүйгээр уг гэмт хэргийг үйлдэж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
-Шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч хохирогч нарт танилцуулаагүй гэж үзжээ. Тэгтэл хх-ийн 52-53, 64-65 дугаар хуудсан дахь хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, шинжээчийн байцаалт мэдүүлэгтэй танилцуулсан тэмдэглэл зэргээр шүүгдэгч, хохирогч нар нь шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж санал, хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
-Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх өмгөөлөгчийн тайлбар нь хх-ийн 56-58 дугаар хуудсан дахь шүүгдэгч Д.Адъяаг сэжигтэн, яллагдагчаар байцаалт авахдаа өмгөөлөгч авах эрхийг тайлбарлан өгсөн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Иймд өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шїїгдэгч Д.Адъяаг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хїнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг їйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах їндэслэлтэй гэж дїгнэв.
Шүүгдэгч Д.Адъяад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж хохирлыг сайн дураараа нєхєн тєлсєн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, анх удаа хэрэг үйлдсэн, їйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, согтуурсан їедээ гэмт хэрэг їйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ. Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан оногдуулах ял шийтгэл болон хорих ял оногдуулсан дэглэмийг хєнгєрїїлэх боломжтой гэж шїїх бїрэлдэхїїн їзлээ.
Шїїгдэгч нь бусдад тєлєх тєлбєргїй бөгөөд энэ хэрэгт хураагдан ирсэн шар єнгийн иштэй нийт урт нь 23 см, ажлын хэсэг нь 13 см, бариул нь 10 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг тогтоол хїчин тєгєлдєр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 38 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294-298 дугаар зїйлїїдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шїїгдэгч Бажиг овогт Дамбадаржаагийн Адъяаг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хїнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг їйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 551 дїгээр зїйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шїїгдэгч Д.Адъяаг 4 /дєрєв/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шїїгдэгч Д.Адъяад оногдуулсан 4 жил 9 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчїїдийн хорих ангид эдлїїлсїгэй.
4. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зїйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мєрийн баримтаар хураагдан ирсэн шар єнгийн иштэй нийт урт нь 23 см, ажлын хэсэг нь 13 см, бариул нь 10 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг тогтоол хїчин тєгєлдєр болмогц устгахыг тус шїїхийн "эд мєрийн баримт устгах комисс"-т даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шїїгдэгч Д.Адъяагийн цагдан хоригдсон 38 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нь бусдад тєлєх тєлбєргїй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хїчинтэй болох бєгєєд шїїгдэгч Д.Адъяад авсан гадагш явж болохгїй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг єєрчлєн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА
ШЇЇГЧИД А.ЦЭРЭНХАНД
Б.НАРМАНДАХ