Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0703/З |
Дугаар | 221/МА2024/0281 |
Огноо | 2024-04-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0281
“М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Н.О*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М*******” ХХК
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд Н.О*******
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулан эзэмшүүлсэн 124 м.кв газар эзэмших эрхийг, дүүргийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамж болон шүүхийн шийдвэрүүдийг зөрчиж нэхэмжлэгчийн эзэмшил газраас Н.О*******ын нэр дээр кадастрын зургийн мэдээллийн санд давхар бүртгэсэн 124 м.кв газрын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э*******
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******
Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******
Гуравдагч этгээд Н.О*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 128/2023/0703/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулан эзэмшүүлсэн 124 м.кв газар эзэмших эрхийг, дүүргийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамж болон шүүхийн шийдвэрүүдийг зөрчиж нэхэмжлэгчийн эзэмшил газраас Н.О*******ын нэр дээр кадастрын зургийн мэдээллийн санд давхар бүртгэсэн 124 м.кв газрын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн Н.О*******т холбогдох хэсгээс “М*******” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай 124 м.кв газарт холбогдох хэсгийг, мэдээллийн санд “М*******” ХХК-ийн газраас 124 м.кв газрыг хасаж, Н.О*******ын эзэмшилд бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Н.О******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...дүүргийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамж болон шүүхийн шийдвэрүүдийг зөрчиж нэхэмжлэгчийн эзэмшил газраас Н.О*******ын нэр дээр кадастрын зургийн мэдээллийн санд давхар бүртгэсэн 124 м.кв газрын бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн үйл баримтад буруу дүгнэлт, үнэлэлт өгч хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
3.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “... 2022 оны 2 дугаар сард 2022 оны газрын төлбөр тооцоо нийлж, 2023 оны 1 дүгээр улирлын төлбөрийг төлөхөөр Баянзүрх дүүргийн Газрын харилцааны 2 дугаар албанд хандах үед тус дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар манай газрын хэмжээг давхардуулан эзэмшүүлсэнийг мэдсэн...” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэтэл нэхэмжлэгч газрын давхцалыг өмнө мэдсэн тухай дараах баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Үүнд:
1. “Т*******” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт газар давхцалын тухай хүсэлт гаргасан байна.
2. “Т*******” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар албан бичгийн хариуд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2/584 дугаар албан бичигт “...2015 оны 8 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18648311179909 дугаар бүхий 696 м.кв талбайтайгаар өөр аж ахуйн нэгжийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн..." гэсэн хариулт өгсөн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр албан бичгээ гардан авснаас хойш гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна.
3. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн албан бичгээр “Т*******” ХХК-д кадастрын зураг 2015 оны 8 дугаар сард Нийслэлийн газрын албаны зурган мэдээлэлд нэгж талбарын дугаартай 696 м.кв болж бүртгэгдсэн тухай мэдэгдсэн байна.
4. "М*******" ХХК нь 2019 оны 5 дугаар сард Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар давхцалын тухай гомдол гаргасан байна.
5.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/30 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн ******* хорооны оршин суугч Б.Э*******аас гаргасан гомдлын дагуу "М*******" ХХК-ийн газар эзэмших эрхийг газрын мэдээллийн санд бүртгэхтэй холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг орлогч даргаар удирдуулан, Захиргааны хэлтсийн хуулийн мэргэжилтэн, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Баянзүрх дүүрэг газар хариуцсан зохион байгуулагч, Газрын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ******* хороо хариуцсан газар зохион байгуулагч, нарийн бичгийн даргаар Дотоод хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
6. “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Газрын албаны газар зохион байгуулагч н.Б болон н.Н нар түүнийг дуудаж Нийслэлийн Газрын албанд үйлдсэн кадастрын зураг хийсэн байсан бөгөөд тус компанийн газрыг 2019 онд 696 м.кв болгон багасгасан гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч газрын давхцалыг 2019 онд мэдсэн бөгөөд энэ талаар удаа дараа гомдол гаргаж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар маш тодорхой тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч "М*******" ХХК нь гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т зааснаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн буюу шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргаагүй нь үйл баримт тогтоогдсоор байхад шүүх хэргийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Мөн 2019 онд кадастрын зургийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/303 захирамжаар олгогдсон 385 м.кв газартай давхацсан байтал тухайн захирамжид гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байж кадастрын зурагт 2015 онд өөрчлөлт орсон байхад 6 жилийн дараа 2021 оны Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж газар давхцуулан эзэмшүүлсэн гэсэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан байна.
3.3.Гуравдагч этгээд хууль ёсоор газар эзэмшиж байгаа талаарх нотлох баримтууд:
1.Иргэн миний бие нь 2007 онд манай нөхөн сэргээлт хийсэн газрыг “Т*******” ХХК хууль бусаар авсан тул тус захирамжийн талаар шүүхэд хандаж улмаар "Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу “өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн газрыг эзэмшүүлж өгнө үү” гэсэн нэхэмжлэгч Н.О*******ын 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийг Баянзүрх дүүргийн Засаг дарга /газрын алба/ мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3-д зааснаар эцэслэн шийдвэрлээгүй байна. Цаашид нөхөн сэргээлт хийсэн гэх газрыг хэнд эзэмшүүлэхээ Баянзүрх дүүргийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй" гэж тус хэргийг шийдвэрлэсэн. Үүний дагуу тус газрыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын албанаас хувиарлан шийдвэрлэж 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар 385 м.кв газар эзэмших эрх үүссэн.
Өөрөөр хэлбэл шүүхээс миний даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч гэсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд нөхөн сэргээлт хийсэн газрыг хэнд олгохоо шийдвэрлэх эрхтэй болох талаар маш тодорхой дүгнэлтийг тухайн үед шүүх хийсэн. Энэ хүрээнд миний бие 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 385 м.кв газар эзэмших эрх олж авсан болохыг дахин тэмдэглэе.
2.Ингээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 405 дугаар захирамжийн Н.О*******т холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар “Т*******” ХХК нь шүүхэд мөн л хандсан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23 өдрийн 141 дүгээр шийдвэрээр "Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоолыг биелүүлж иргэн Н.О*******аас гаргасан 2007 оны 10 дугаар сарын 22 өдрийн өргөдөл, холбогдох бусад баримтыг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" 405 дугаар захирамжийн 76 дугаар заалтаар “Т*******” ХХК-ийн эзэмшиж байсан 920 м.кв газраас зарим хэсгийг хасаж иргэн Н.О*******ын газрын хэмжээг нэмэгдүүлж ******* хороо автобусны буудлын хойно байрлалтай 385 м.кв газрыг 5 жилийн хугацаатай /өөрийн хүч хөрөнгөөр тохижуулсан гэж үзэж/ эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4-т нийцсэн, өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж” дүгнэн “Т*******” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
3.“Т*******” ХХК дахин шүүхэд хандсан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1241 дүгээр захирамжаар "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.О*******т хууль бусаар олгосон 385 м.кв газрыг "Т*******" ХХК-д буцаан олгуулах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг захирамжийг үндэслэл бүхий гэж дүгнэн хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн.
4.”Т*******” ХХК нь дахин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжид нэхэмжлэл гаргаж “Т*******” ХХК-ийн эрхийг хохироосон хууль бус болохыг тогтоож иргэн Н.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг шүүх хянаж үзээд 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасан "нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэсэн шүүгчийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1241 дүгээр захирамж тус тус гарсан байна.
5.Улмаар 2007 оны 405 дугаар захирамжийн хугацааг сунгуулсан бөгөөд шүүгч шийдвэрийн 5 дах хэсэгтээ “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамж Н.О*******, “Т*******” ХХК-ийн газрын хил заагийг шийдвэрлэсэн агуулгагүй" гэж тодорхойлсон байна. Тэгэхээр хил заагийг шийдвэрлээгүй тул хохирол учруулахааргүй, хохирол учруулах үндэслэлгүй байна.
6.Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албанаас тухайн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан 32.2.2 дахь заалтад тусгана гэж заасны дагуу дээрх иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн нэгж талбарыг харуулсан тойм зургийг үндэслэн шийдвэрлэсэн гэсэн тайлбар ирүүлсэн.
3.4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах зорилготой мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хүрээнд кадастрын зураг мэдээллийн санд бүртгэсэн тухай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Үүнд:
1.Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дэд хурандаа М.Б 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8Y/753 дугаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт “Зөрчил арилгуулах тухай” гэсэн мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн байна. /“А” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу 21031263 дугаар эрүүгийн хэрэг үүссэн/ Мөрдөн байцаагч мэдэгдэлдээ "...газрын албаны ажилтнуудын ажлын хариуцлагагүй байдал гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн ба улмаар иргэдийн хооронд олон жил, сар, хоногоор үргэлжилсэн газрын маргаан өрнөж хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж ирсэн байх тул гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар албан мэдэгдэл хүргүүлэв...” гэжээ. Мэдэгдлийн 5 дах заалтанд "иргэн Н.О*******ын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдсон 385 м.кв газар нь байршлын хувьд “А” ХХК болон “Т*******” ХХК-ийн дунд байрлах газрын хэмжээ нь захирамжид заагдсан 385 м.кв талбайд хүрэхгүй байхад Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдөр бүртгэсэн нь буруу байх тул дахин сайтар судалж "А" ХХК болон “Т*******” ХХК-ийн газартай давхцалгүйгээр мэргэжилтнүүдийг томилон ажиллуулж шинээр кадастрын зургийг үйлдэн баталгаажуулах, мөн иргэн Н.О*******ын орц, гарцыг шийдвэрлэж өгөх зэрэг тодорхой ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж хариуг 14 хоногийн дотор манайд хүргүүлнэ үү" гэсэн байна.
2.Нийслэлийн Газрын алба мэдэгдлийг хүлээн авч мөрдөн байцаагчийн мэдэгдэлд заасны дагуу гүйцэтгэх гэсэн удирдлагын заалттай бүртгэгдсэн бөгөөд даргын тушаалаар комисс томилж газар дээр нь хэмжилт хийх тул хугацаа сунгах гэсэн үндэслэлээр 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хугацаа сунгасан байна.
Улмаар комисс газар дээр нь хэмжилт хийх, ажлын хэсэг байгуулах, маргаан шийдвэрлэх хурлаар хэлэлцүүлэх гэх мэт хуульд заасан ажиллагаа явуулж кадастрын зургийг өөрчилсөн бөгөөд үүнийг шүүгч "...Нийслэлийн Газрын албанд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн маргаан бүхий газрыг “М*******” ХХК-ийн эзэмшилд 696 м.кв хэмжээгээр, Н.О*******ын 385 м.кв хэмжээгээр солбицол тогтоосон "мэдээллийн санд координатын дагуу оруул" гэсэн цохолттой албан бичгийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр кадастрын зургийг үйлдсэн байна" гэж тодорхойлсон байдаг.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйл 190.1-т зааснаар Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мөрдөн байцаагчийн мэдэгдлийн дагуу гүйцэтгэгдсэн хууль ёсны захиргааны акт юм. Улмаар мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хүрээнд Нийслэлийн газрын алба комисс томилж кадастрын зурагт Н.О*******ын 385 м.кв газрыг 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хууль ёсоор кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор “...Газрын албаны албан хаагчид хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, иргэн Н.О*******ын удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулах, эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, бүртгэлд оруулахгүй байх, хүсэлтийг шийдвэрлэхдээ биеэр хээрийн судалгаа хийж солбицол хэмжилтийг тогтоох, бусдын эзэмшил газарт байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийлгүй орхигдуулах зэргээр албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас иргэн Н.О*******, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчин, хүнд хор уршиг учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон...” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл кадастрын сангийн бүртгэлийн талаар Дээд шүүхээс дүгнэсэн байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дараа шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/1722 албан мэдэгдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлж “...2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар ******* хороо, автобусны буудлын хойно худалдаа үйлчилгээний зориулалттай 385 м.кв газрыг эзэмшүүлэхээр захирамжилсан боловч кадастрын зургийг одоо хүртэл мэдээллийн санд оруулаагүй байх тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 13 өдрийн 148 дугаар шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн ******* хороо, автобусны буудлын хойно худалдаа үйлчилгээний зориулалттай 385 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулж хариуг 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус албанд ирүүлэхийг мэдэгдье...” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна.
4.Мэдэгдлийн хариуд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 6/536 дугаар албан бичгээр "иргэн Н.О*******т холбогдох Баянзүрх дүүргийн ******* хороо, автобусны буудлын хойно худалдаа үйлчилгээний зориулалттай газрын кадастрын зургийг 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мэдээллийн санд оруулсан болохыг мэдэгдэж байна” гэсэн албан хариу ирж шүүхийн шийдвэр гүйцэтгэгдсэн байна.
5.Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримт хүргүүлсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2809 дугаар албан бичигт Н.О*******ын кадастрын зураг 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдөр архивын мэдээлэлд нэгж талбарын 18648311174894 дугаартай бүртгэгдсэн гэсэн хариу ирүүлсэн байна.
6.Н.О*******ын 405 дугаар захирамжаар эзэмшсэн газар нь 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс хойш кадастрын санд нэгж талбарын 18648311173894 дугаартай бүртгэгдэж “Т*******” ХХК-тай хойд талаараа хиллэсэн бөгөөд энэхүү хилийн цэг нь 2013 оноос одоог хүртэл хөдлөөгүй, энэхүү нэгж талбарын “Т*******” ХХК-тай хиллэсэн хилийг өөрчилсөн ямар нэг захиргааны акт гараагүй, кадастрын зургийн өөрчлөлт хийгдээгүй, өөрчлөлт орсон талаарх ямар нэг үйл баримт байхгүй, нэхэмжлэгч тухайн 2013 оны кадастрын зургийн талаар маргадаггүй.
Гэтэл шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.
7.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн албан бичгээс харахад “Т*******” ХХК-ийн кадастрын зураг 2015 оны 8 дугаар сард Нийслэлийн Газрын албаны зурган мэдээлэлд нэгж талбарын дугаартай 696 м.кв болж бүртгэгдсэн байна. Иймд кадастрын зурагт 2015 онд өөрчлөлт орсон байхад 6 жилийн дараа 2021 оны Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар давхцуулан эзэмшүүлсэн гэсэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
3.5.Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн тухай:
1.Анхан шатны шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.11-т “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/1722 албан мэдэгдэлд заасан албадан гүйцэтгэж буй гэх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн 2013 онд Н.О*******ын 382 м.кв газрыг “М*******” ХХК-ийн эзэмшил 820 м.кв газартай давхцуулан бүртгэсэн хариуцагч Газрын албаны үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэжээ. Гэтэл тухайн 2013 оны бүртгэлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар хийсэн бөгөөд энэхүү захиргааны актын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад шүүгч нотлох баримтгүй, хариуцагчгүй, мэтгэлцэх боломж олголгүй захиргааны актын талаар дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2.“М*******” ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг Г.Э*******т олгохдоо Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд тус тус холбогдох 124 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, газрын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт гэж тодорхой заасан байна. Гэтэл шүүгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/1722 албан мэдэгдэлд заасан албадан гүйцэтгэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 6/536 дугаар албан бичгээр "...иргэн Н.О*******т холбогдох Баянзүрх дүүргийн ******* хороо, автобусны буудлын хойно худалдаа үйлчилгээний зориулалттай газрын кадастрын зургийг 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мэдээллийн санд оруулсан гэсэн хариу өгч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 2013 онд Н.О*******ын 382 м.кв газрын бүртгэлтэй холбоотой захиргааны шийдвэр гаргасан байна.
Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн бүртгэлээр 385 м.кв буюу 3 м.кв газрын нэмж кадастрын санд бүртгэгдсэн бөгөөд 2013 онд 382 м.кв газар нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэгдсэн, энэ талаар нэхэмжлэл гаргаж, итгэмжлэл олгогдоогүй байтал шүүгч хууль зөрчин тухайн захиргааны актын талаар дүгнэлт шийдвэр гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт "...Н.О*******ын эзэмшилд бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай” гэжээ. Гэтэл тухайн 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн бүртгэлийг Нийслэлийн Газрын албаны өргөдөл, хүсэлт, албан бичиг шилжүүлэх тухай илтгэх хуудас дээр картын дугаар 6408, ХШУХ Б.Э гэсэн нэртэй, мөрдөн байцаагчийн мэдэгдэлд заасны дагуу гүйцэтгэх гэсэн утгатайгаар бүртгэгдэж мөрдөн байцаагчийн мэдэгдэлд заасны дагуу гүйцэтгэх гэсэн удирдлагын заалтын дагуу кадастрын зурагт өөрчлөлт орсон захиргааны акт байна.
4.Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс М.Б зөрчил арилгуулах тухай гэсэн бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэрэг шалгах явцад гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах зорилготой мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хүрээнд хийсэн кадастрын зургийн өөрчилсөн захиргааны хууль ёсны акт байна. /нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан/
5.Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Газрын албатай холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "...4.13-т маргаанд хамаарах газрын хувийн хэргээс хариуцагчийн ирүүлсэн Нийслэлийн Газрын албанд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн маргаан бүхий газрыг “М*******” ХХК-ийн эзэмшилд 696 м.кв хэмжээгээр, Н.О*******ын 385 м.кв эзэмшилд 382 м.кв хэмжээгээр солбицол тогтоосон "мэдээллийн санд координатын дагуу оруул" гэсэн цохолт бүхий кадастр, 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр үйлдсэн Н.О*******ын газрыг 382 м.кв хэмжээгээр нэгж талбарын 18648311174894 дугаараар, “М*******” ХХК-ийн эзэмшил газрыг 696 м.кв хэмжээгээр нэгж талбарын 18648311179909 дугаартай кадастрыг тухайн маргааныг шийдвэрлэхээр захиргааны байгууллагаас үйлдсэн зураг гэж үзэхээр байх ч газар эзэмшигч талуудыг байлцуулсан баримтгүй, эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан шийдвэргүй тул захиргааны шийдвэр гаргах зүй ёсны ажиллагаа гэж үзэх боломжгүй байна..." гэж дүгнэсэн байна. Үүгээрээ анхан шатны шүүгч нь нэхэмжлэгчийн маргаагүй, итгэмжлэх олгоогүй Нийслэлийн Газрын албанаас гаргасан захиргааны актыг дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
6.2007 оны 405 дугаар захирамжийн хугацааг сунгуулсан бөгөөд шүүгч шийдвэрийн 5 дах хэсэгтээ "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамж нь Н.О*******, “Т*******” ХХК-ийн газрын хил заагийн шийдвэрлэсэн агуулгагүй" гэж тодорхойлсон байна. Тэгэхээр шүүгч хил заагийг шийдвэрлээгүй гэж дүгнэснээс үзэхэд А/289 дүгээр захирамж “М*******” ХХК-ийн газартай давхацаагүй тул хохирол учруулахгүй, хохирол учруулах үндэслэлгүй байна.
Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хүрээнд Нийслэлийн Газрын алба комисс томилж кадастрын зурагт Н.О*******ын 385 м.кв газрыг 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хууль ёсоор кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна. Дээрх үйл баримтын нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа бөгөөд шүүгч энэ талаар үнэлж дүгнэсэн байдаг.
7.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор Газрын албаны албан хаагчид хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, иргэн Н.О*******ын удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулах, эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, бүртгэлд оруулахгүй байх, хүсэлтийг шийдвэрлэхдээ биеэр хээрийн судалгаа хийж солбилцол хэмжилтийг тогтоох, бусдын эзэмшил газарт байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийлгүй орхигдуулах зэргээр албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас иргэн Н.О*******, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчин, хүнд хор уршиг учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон” гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгчийн Н.О*******ын нэр дээр кадастрын санд 124 м.кв газар давхар бүртгэсэн гэх асуудал нь Газрын албаны албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн бөгөөд 21031263 дугаар эрүүгийн хэрэг үүсч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1 дэх хэсгийн дагуу мөрдөн байцаагч гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах мэдэгдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгч тус газраас ажлын хэсэг томилж, хууль ёсны дагуу хэмжилт болон бусад ажиллагаа явагдаж Н.О*******ын 385 м.кв кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн байна.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5 дах хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж "...Н.О*******ын эзэмшилд бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай..." гэжээ. Гэтэл кадастрын зураг мэдээллийн санд ороогүй шалтгаан нөхцөлийн талаар эрүүгийн цагдаагийн газраас мэдэгдэл хүргүүлж кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөн засаж, прокурорын байгууллагаас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 301 дүгээр тогтоолоор газрын албаны албан хаагчид кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, бүртгэлд оруулахгүй шалтгааны талаар үнэлэлт дүгнэлт хийж нотлох баримтаар тогтоосон байна.
Мөн хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албанаас тухайн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжийг “...Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2 дахь заалтад заасны дагуу дээрх иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн нэгж талбарыг харуулсан тойм зургийг үндэслэн шийдвэрлэсэн...” гэсэн тайлбар ирүүлсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0086 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 124.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1.“М*******” ХХК-иас хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр, Нийслэлийн Засаг даргад 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23/010 дугаар албан бичгээр тус тус гомдол гаргаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мөн оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01-08/3344 дүгээр албан бичгээр “…шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн, үүнээс хойш 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэх шаардлага хангагдсан байх тул гуравдагч этгээдийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
2.Гэвч Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Н.О*******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгохдоо “…дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжаар “Т*******” ХХК-д 920 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх тус компанийг 920 м.кв газар эзэмших эрхтэй, нийслэлийн Засаг даргын 1999 оны А/277 дугаар захирамжаар олгосон 570 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж, 920 м.кв болгон хэмжээг нэмж эзэмшүүлэхээр олгосон…” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу. …Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу “өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн газрыг эзэмшүүлж өгнө үү” гэсэн Н.О*******ын 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Цаашид нөхөн сэргээлт хийсэн гэх газрыг хэнд эзэмшүүлэхээ Баянзүрх дүүргийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй…” гэж дүгнэсэн,
-улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар “Т*******” ХХК-д 820 м.кв, иргэн Н.О*******т 385 м.кв газар тус тус эзэмшүүлсэн,
-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 141 дүгээр шийдвэрээр “…Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 100 дугаар тогтоолыг биелүүлж, иргэн Н.О*******аас 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл, холбогдох бусад баримтыг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг дарга 2007 оны 405 дугаар захирамжаар “Т*******” ХХК-ийн эзэмшиж байсан 920 м.кв газраас зарим хэсгийг хасч, иргэн Н.О*******ын урьд эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлж ******* хороо, автобусны буудлын хойно байршилтай 385 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна…” гэж дүгнэсэн,
-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1241 дүгээр захирамжаар “Т*******” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжийн Н.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т*******” ХХК-ийн эзэмшил газраас тасалж 2007 онд Н.О*******т хууль бусаар олгосон 385 м.кв газрыг “Т*******” ХХК-д буцаад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан,
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 396 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны дээрх 405 дугаар захирамж болон Н.О*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан 2013 оны А/303 дугаар захирамжийн Н.О*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай “А” ХХК-ийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ 405 дугаар захирамжийн тухайд “…үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна…” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, А/303 дугаар захирамжийн тухайд “…хуулиар олгогдсон чиг үүргий******* хүрээнд гаргасан, тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй…” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, харин Н.О*******ын орц, гарцыг шийдвэрлэж дахин шинээр акт гарах хүртэл нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн,
-Энэхүү шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 396 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 324 дүгээр тогтоолд “…Н.О*******т 385 м.кв газар олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 141 дүгээр шийдвэрээр нэгэнт дүгнэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон тул …шүүх дахин хянахгүй…” гэж дүгнэжээ.
Харин гуравдагч этгээд Н.О*******ын хувьд өөрийн эзэмшлийн 385 м.кв-аас 58 м.кв-ыг орц, гарцын зориулалтаар ашиглуулахаар хасч, газрын хэмжээг багасгуулах хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2021 оны А/289 дүгээр захирамжаар түүнд 327 м.кв газар эзэмшүүлсэн, мөн нэхэмжлэгч “М*******” ХХК-д дүүргийн Засаг даргын 2010 оны 223 дугаар захирамжаар “Т” ХХК-ийн эзэмшлийн 820 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж, 2017 оны А/83 дугаар захирамжаар хугацааг нь 15 жилээр сунгасан эдгээр газрын хэмжээ, газар эзэмших эрх үүссэн хууль зүйн үндэслэлийн талаар дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд эцэслэсэн буюу энэ талаар дахин нотлох шаардлагагүй болно.
3.Гэтэл шийдвэрт “…баталгаат хэмжээ тогтоосон актаар “Т*******” ХХК-д 820 м.кв, Н.О*******т 385 м.кв хэмжээгээр 2007 оны 405 дугаар захирамжаар тус тус эзэмшүүлсэн байх бөгөөд тэдгээрт эзэмшүүлсэн газрын байршлыг тэмдэглэсэн схем зураг үйлдсэн байна…” гэсэн атлаа үргэлжлүүлэн “…Энэ захирамжийн дагуух “Т*******” ХХК-д эзэмшүүлсэн 820 м.кв газрыг мэдээллийн санд нэгж талбарын 1848311175900 дугаартай 2008 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр бүртгэсэн ч Н.О*******т эзэмшүүлсэн 385 м.кв газрын байршлыг мэдээллийн санд бүртгээгүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5-д “эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын байршлыг нэгж талбарын дугаараар улсын бүртгэлд бүртгэх”-ээр заасанд нийцээгүй, тэдгээрт эзэмшүүлсэн газрын байршлыг тэмдэглэсэн схем зурагт тусгасанчилан энэ хэмжээгээр бусдын эзэмшиж, ашиглах буй газартай давхцуулахгүйгээр, орц гарцыг төлөвлөн эзэмшүүлж багтах байсан эсэхэд одоо шүүх дүгнэлт хийх боломжгүйд хүргэж байна. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар …газрыг эрх бүхий Засаг даргын шийдвэрээр тодорхой зориулалт, хугацаа, хэмжээгээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр гэрээ байгуулж, эзэмшүүлэх, ашиглуулах тул хүсэлт гаргасан хэмжээгээр нь эзэмших эрхтэй болсон гэж үзэхгүй…” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг зөрчсөн төдийгүй мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэл тогтоогдлоо.
Учир нь Улсын дээд шүүхийн 2016 оны дээр дурдсан 324 дүгээр тогтоолоор дүүргийн Засаг дарга иргэн Н.О*******т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн атлаа эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй байсан хэдий ч түүнийг 385 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж үзсэн байхад шийдвэрт дээрх байдлаар нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн нь, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн болон хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбарын гол үндэслэлтэй холбогдуулан захирамжид заасан хэмжээгээр тухайн маргаан бүхий байршилд газар эзэмших боломжтой эсэх, тухайлбал 3 дугаар хх-ийн 4, 5 дугаар талд авагдсан газрын байршлын баталгаат хэмжээг тогтоосон актад тодорхойлсоны дагуух газар одоо байгаа эсэх, ер нь бодит байдалд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар хэдий хэмжээний газар эзэмшиж байгаа болох, тэдгээр нь байршлын хувьд баталгаат хэмжээ тогтоосон акт болон одоогийн кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зургаас өөрчлөгдсөн эсэхийг тодруулалгүйгээр, өөрөөр хэлбэл энэ талаарх нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй байгаа энэ тохиолдолд шийдвэрийн хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүнэлт өгөх боломжгүй байна.
Шийдвэрт чухам ямар шалтгаанаар “…одоо дүгнэлт хийх боломжгүйд хүргэж байна…” гэсэн нь ч тодорхойгүй, Засаг даргын захирамж болон шүүхийн удаа дараагийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгч “М*******” ХХК-ийг 820 м.кв, гуравдагч этгээд Н.О*******ыг 385 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болохыг дүгнэсээр байхад 124 м.кв газар хоорондоо давхцалтай гэдгийг чухам ямар нотлох баримтыг үнэлэн тогтоож байгаа нь тодорхойгүй, кадастрын зурагт Засаг даргын шийдвэргүйгээр өөрчлөлт оруулахыг зөвтгөхгүй ч нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газрын байршлыг тодруулсаны үндсэн дээр хамтад нь дүгнэлт өгөх ёстой.
Кадастрын зургийг үндэслэж Засаг даргын захирамж гарах бус эсрэгээрээ захирамжийг үндэслэж кадастрын зураг хийгдэх нь хуулийн шаардлага болохыг хэргийг дахин хянахдаа анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН