Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 95

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00095

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Б овогтой С-ын Дын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 153/2018/00054/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Д нь 1968 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. 1986 онд Дархан хотын БТМ-ийн сургуулийг төгсөж Ховд аймгийн Барилга угсралтын трестэд хувиарлагдан ирж 1986 ны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-нийөдрийг дуустал БУТ-д гагнуурчнаар ажиллаж байгаад өмч хувьчлал явагдахад мэргэжлийн дагуу шинээр зохион байгуулагдсан “Тулга” ХК, Хас түлхүүр ХК-д шилжин очиж 1994 оныг дуустал тус компанид гагнуурчнаар ажиллаж байгаад хувьчлалын мал авч малчин болсон. Одоо мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Миний гагнуурчнаар ажиллаж байсан хугацааны зарим баримт үрэгдэж алга болсон тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Иймд С.Дыг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчин, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн “Тулга” “Хас түлхүүр" компанинуудад гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1986 оноос 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчин, 1992 оны 5 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн “Тулга” “Хас түлхүүр" компанинуудад гагнуурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Д нь тул 1986 оноос 1992 оны 04 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчин, 1992 оны 05 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн “Тулга” “Хас түлхүүр" компанинуудад гагнуурчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 190 тоот ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаал, 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 41 тоот ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 ны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 тоот архивын лавлагаа,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1608000494 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А1058764 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 178231 тоот хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Н.Янжинсүрэнгийн ... “С.Д нь 1988 оноос 1997 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестийн бэлтгэх цехэд гагнуурчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Батжаргалыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баатар овогт Санжмятавын Дыг 1986 оноос 1992 оны 04 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчин, 1992 оны 05 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн “Тулга” “Хас түлхүүр" компанинуудад гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Дын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ