Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00654

             2019 оны 03 сарын 20 өдөр

                Дугаар 183/ШШ2019/00654

Улаанбаатар хот

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У

Хариуцагч: Б

Хариуцагч: Б

Хариуцагч: Б

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр, хариуцагч Б, хариуцагч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б бид хоёр 2012 онд гэрлэлтээ цуцлуулж охиныг маань миний асрамжид үлдээсэн. 2014 онд Б утсаар залган гэрээн дээр гарын үсэг зурчих гэсэн. Юун гэрээ гэхэд орон сууц худалдах гэхэд асран хамгаалагч зурах ёстой юм гэхэд нь аавыгаа дагуулан Хан-Уул дүүрэг дээр ирэхэд Б гэх хүн гэрээ барьчихсан байхаар нь орон сууцаа худалдах гэж байгаа юм уу, манай охины ирээдүйд хөрөнгө оруулж болохоор орон сууц худалдах гэрээнд гарын үсэг зурахгүй гэсэн. Миний охины эзэмшдэг орон сууцыг надад мэдэгдэхгүйгээр зарж борлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурахгүй болохоор 2014 оны хавар миний эсрэг хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн нэхэмжлэлд эх нь цалин орлого, орон байргүй гэж нэхэмжлэл гарган анхан, давах, хяналтын шатны шүүхээр яваад миний талд шийдвэр гарсан. Худалдах, худалдан авах гэрээг талуудад мэдэгдээд хэлэлцэх боломжтой байсан. Надтай ярилцаж, мэдэгдсэн зүйл байхгүйгээр гэрээ хийгдсэн байдаг. Тухайн үед надтай ярилцаж тохиролцоод миний охинд ашигтай гэрээ хийгдэн, 33 хувийг охиныхоо нэр дээр хадгаламж нээлгэн байршуулсан бол 5 жилийн хугацаатай хадгаламжийн хүү тооцогдох байсан. Охиныхоо эрх ашгийг хамгаалах ямар нэг шийдвэр гаргахыг нь хүлээн, ярилцах гэж үзэн өнөөдрийг хүртсэн ямар нэг шийдвэрт хүрээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-аар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гол тайлбар нь охин Аийг Орхон аймгийн шүүхийн шийдвэрээр эх У асрамжид өгсөн. Өөрөөр хэлбэл хүүхдийг 18 нас хүртэл эх нь асран хамгаална, энэ хугацаанд эцэг Б нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр байна. Тухайн үед гэрлэлт цуцлуулахдаа өмчлөх эрхээсээ татгалзаж байж хүүхдээ авч үлдсэн нь нэхэмжлэл дээрээ бичигдсэн байдаг. Эхийг нь өмчлөх эрхээс нь татгалзуулж үр хүүхдээ асран хамгаалах, өөртөө авах ийм байдал бий болгосон. Хан-Уул дүүрэгт байрлаж буй нэхэмжлэлийн шаардлага бүхий орон сууц нь 3 хүний өмчлөлтэй үлдсэн. Иргэний хуулийн 17.1-т зааснаар 7-14 насны этгээд иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй байна. 17.2-т ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг,эх,асран хамгаалагч/ хийнэ. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдөр А 6 нас 4 сартай байсан нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасан иргэний эрх зүйн чадамжгүй этгээд байсан. Иргэний хуулийн 18.3-т иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч эцэг, эх, асран хамгаалагч хэлцэл хийнэ. Тиймээс А асран хамгаалагч Уас зөвшөөрөл авахгүйгээр хэлцэл хийгдсэн байна. Хууль ёсны төлөөлөгч гэдэг нь шүүхээр албан ёсоор асрамжинд нь үлдээсэн этгээд асран хамгаалагч байх ёстой. Хууль ёсны төлөөлөгч буюу асран хамгаалагчаас зөвшөөрөл авахгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Хууль бус хэлцэл байсан учир Хан-Уул дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газар бүртгэж аваагүй тул Б бага насны охин болох А хууль ёсны төлөөлөгч Утай уулзсан байдаг. Хүүхдийн асрамж өөрчлөх үндэслэл байхгүй байхад хүүхдийг өөрийн асрамжид авах гэж Б нь Э.Уянгыг хариуцагчаар татаж шүүхэд хандаж байсан. Б хүүхдийн асрамжийг өөртөө авах юм бол орон сууц худалдан борлуулж болох юм гэдэг итгэл үнэмшил өөрт нь төрсөн гэж харагдаж байна. 2014 оны Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 3692 тоот шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 987 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн 790 тоот тогтоолоор Б хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, У асрамжид хэвээр үлдээж байсан. А орон сууц хамтран өмчлөх эрхийг зөрчиж байна. Тийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан Б энэ орон сууцыг би худалдаж аваагүй, манай ах н.Баттогтох худалдаж авсан гэж тайлбарладаг. Б нь нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлж байсан учраас банкны зээлийн шаардлага хангасан нөхцөл байдлаас шалтгаалан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан гэх энэ байдлаар А өмчлөх эрх зөрчигдсөн асуудал яригдаж байна. 2014 оноос 2018 оны 11 дүгээр сар нэхэмжлэл гаргах үе хүртэл хариуцагч Б, Б, Б нарыг уулзаж энэ асуудлаар ярилцах болов уу, хүүхдийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэхийг У хүлээж байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч Г.Цагаанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б, У бид 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулах үед миний бие Уд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөсөө татгалз гэсэн шаардлагыг тавиагүй болно. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед миний охин А Орхон аймагт сургуульд сурдаг байсан бөгөөд надтай хамт амьдарч байсан. Миний бие тухайн үед охинтойгоо хамт амьдарч байсан, нөгөөтэйгүүр охиныхоо эцгийн хувиар орон сууц худалдах, худалдан авах гэрээнд охиноо төлөөлж гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй. Дээр дурьдсан хэлцлийг хийхэд Уас зөвшөөрөл авах шаардлагагүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээрх орон сууцтай холбоотой худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг У эцэг н.Энхтайван нь биднээс булаан авч явсан тул гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Дээрх бичиг баримтууд өнөөдрийг хүртэл Уд байгаа болно.

2012 онд Б У нар нь гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад У нь өөрийн хүсэлтээр орон сууцны өмчлөх эрхээс татгалзсан байна. Б түүний аав Б, түүний охин А гэсэн 3 хүний нэр дээр өмчлөх эрх байна. Охин А   хууль ёсны төлөөлөгч буюу асран хамгаалагч нь Б байсан бөгөөд өмчлөгч Быг төлөөлж Б нь итгэмжлэл хийлгэн орон сууцыг Б болон н.Баттогтох гэх ах дүү хоёртой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед гэр бүлийн тухай хуулийн 28.1 болон 30.1-т зааснаар эцэг байх эрхийг хязгаарласан нөхцөл байдал байгаагүй. Иргэний хуулийн 17.2-т заасны дагуу 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэсэн заалт байна. Үүний дагуу төрсөн аав нь охиныхоо өмнөөс гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл яригдахгүй байна. Хоёрдугаарт 2014 онд Б охин аавтайгаа амьдарч аавынхаа асрамжид байсан учраас охиныхоо байрыг зарж, охиндоо мөнгө өгөхгүй гэх асуудал байхгүй. Б зүгээс охиндоо 33 хувийн мөнгийг данс нээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй гэх хүсэлтээ бичгээр өгч хавтаст хэрэгт авагдсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны 30 хувийн төлбөрийг өгсөн боловч үлдсэн 70 хувь нь банкны зээлээр гарахгүй байгаа, байрны төлбөрийг бүрэн гүйцэд авч чадаагүй гэдгийг нэхэмжлэгч тал ойлгох хэрэгтэй байна. Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь шудрага өмчлөгч болох гэж байгаа хүн юм. Маргаантай гэдгийг мэдсэн эсхүл үнэ хямдруулж авч байгаа зүйл байхгүй зах зээлийн үнээр худалдаж авах гэж байгаа процесст энэ этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Тухайн орон сууцанд засвар хийн, тодорхой хугацааны урсгал зардлуудыг төлж, урьдчилгаа 30 хувийг төлсөн учир энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох ямар нэг үндэслэл байхгүй байна. Б тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүй, охиныхоо өмнөөс гарын үсэг зурж болно гэдгийг мэдэхгүй байсан учраас ээжийг нь дуудсан. 2012 онд гэрлэлт цуцлуулахад охиныг ээжийнх нь асрамжид үлдээсэн хэдий ч Б эцэг байх эрхийг хасаж, хязгаарласан зүйл байхгүй. Асран хамгаалагч эцэг эх нь байгаа тохиолдолд хэнийх нь асрамжид байлгах талаар шийдэж байгаа зүйл юм. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 151 000 000 төгрөгийн 70 хувийг худалдагч талд өгөөгүй байгаа. 50 000 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд төлсөн ба нэхэмжлэгч талын 180 000 000 төгрөгөөр худалдаж байна гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Өмнөх хуралд хэлснээр Голомт банкинд 95 000 000 төгрөгөөр 8 хувийн зээл гарах боломжтой гэх зээлийн хорооны шийдвэр гарсан гэв.

Хариуцагч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр У нэхэмжлэлийн дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор 84 дүгээр байрны 7 тоот 79.5м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь Б, Б, А гэсэн 3 хүний өмч бөгөөд нэхэмжлэгч У өмч биш юм. Өөрөөр хэлбэл өөрт хамааралгүй өмчлөлийн талаар нэхэмжлэлийн шаардлага эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2014 онд охиныхоо асран хамгаалагч гэдэг утгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Хан-Уул дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газар заавал охины эхээр гарын үсэг зуруулах шаардлагатай гэхэд би Утай ярилцаж, орон сууцны үнийн 50, 50 хувиар хуваахаар тохиролцсон. Тохиролцсоны дараа нотариат дээр гэрээ хийхээр аавтайгаа хамт ирж 66 хувийг авна гэж ирэхэд нь бид тохиролцоонд хүрээгүй. Түүнээс хойш тухайн гэрээ, орон сууцны гэрчилгээг авч яван өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа. Мөн нэхэмжлэгч Уд 2 өрөө орон сууцыг 2, 3 удаа санал болгоход 3 өрөө орон сууц авна гэснээр дахин тохиролцож чадаагүй. Одоо орон сууцны ханш тухайн үеийн ханшнаас буурсан учраас 33 хувийг санал болгож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У нь хариуцагч Б, Б, Б нарт холбогдуулж орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б нь миний охин А эцэг бөгөөд охинтой минь хамтран өмчилдөг Хан-Уул дүүрэг, орон сууцыг миний зөвшөөрөлгүй худалдах, худалдан авах гэрээг хийсэн тул 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тайлбарлав. 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй Б бол А төрсөн эцэг, түүний эцэг байх эрхийг хасаж, хязгаарласан зүйл байхгүй тул насанд хүрээгүй охиныхоо өмнөөс хэлцэлд гарын үсэг зурах эрхтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч У, хариуцагч Б нар нь 2007 онд гэрлэлтээ бүртгүүлэн, тэдгээрийн дундаас 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин А төрсөн, гэрлэгчид 2012 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар шийдвэрээр охин Аийг эх Э.Уянгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн ба тус шүүхийн шийдвэрээр маргаж буй гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг орон сууцны хамтран өмчлөгчөөс нэхэмжлэгч У нь татгалзаж, байрны өмчлөгч нь Б, Б, А нар болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх ба дээрх үйл баримтуудад талууд маргахгүй байна.

Дээрх Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б нараас хариуцагч Б нь худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан ба урьдчилгаа 30 хувийг төлж үлдэх 70 хувьд банкнаас зээл авахаар зээлийн хорооны шийдвэр гарсан, байранд хариуцагч Б ах амьдарч байгаа, маргаантай байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээгүй байгаа гэж тайлбарлав. 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг. Хэлцэл гэдэг нь Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлэх бөгөөд хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шууд шалтгаалдаг.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахад охин А нь 6 нас 4 сартай байсан, Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна” гэж зааснаар охин А нь эрх зүйн чадамжгүй иргэн байх ба “Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ” гэж мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зохицуулсан.

Хууль ёсны төлөөлөгч гэж эцэг, эх, асран хамгаалагчийг хэлнэ гэж хуульчилсан тул охин А нэрийн өмнөөс эцэг байх эрхийг нь хасах, хязгаарлах зэрэг шийдвэр гараагүй эцэг Б нь хэлцэлд гарын үсэг зурах эрхтэй гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгэх боломжгүй хэдий ч Орхон аймгийн шүүхийн шийдвэрээр охин Аийг 18 нас хүртэл хараа хяналтдаа байлгаж, асарч хүмүүжүүлэх үүргийг эх Уд олгосон тул хүүхдийн өмчлөх эрхэд халдсан хэлцлийг хийхэд эхийн зөвшөөрлийг авах ёстой байсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Иймд дээрхийг нэгтгэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, үйлдвэр-2 /17041/, ХД-84 дүгээр байрны 7 тоот 79.5 м.кв талбайтай гурван өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь үр дагварыг шаардаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 912 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 912 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар Б, Б, А, Б нарын хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б, Б, Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 912 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Уд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.САРАНТУЯА