Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 183/2017/01212/И |
Дугаар | 183/ШШ2019/00272 |
Огноо | 2019-02-01 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2019/00272
2019 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2019/00272 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, Партизаны гудамж, өөрийн байранд байрлах,******* регистрийн дугаартай, Т.К ББСБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, Нисэхийн хороолол, 62 дугаар байр, 2 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 37 настай, УЖ:810*******2711 регистрийн дугаартай, Тугтан овогт******* холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8.4*******7.009 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19.900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч О.Ж, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.К ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр Т.К ББСБ нь хариуцагч О.Жтай лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2*******.000.000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.000.000 төгрөгний үнэ бүхий зүтгүүр,******* БЧ улсын дугаартай цестрн маркийн автомашиныг 2*******.000.000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдрөөс хойш графикийн дагуу зээлийн төлбөр төлөх байтал энэ үүргээ биелүүлэхгүй байсаар 4 сарын дараа 2.000.000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Улмаар манай байгуууллагаас 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр барьцаа эд хөрөнгийг хураан авч, зүтгүүрийг 12.000.000 төгрөгөөр, цестернийг 24.000.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан. Зүтгүүрийг 12.000.000 төгрөгөөр худалдахдаа хадгалалт, тээврийн болон бусад зардлыг тооцож, суутган авсан. О.Ж зээл болон зээлийн хүүг графикийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс автомашиныг хураан авч, улмаар бусдад худалдсан 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр төлөх хугацааг тооцож, цестерн маркийн автомашиныг 24.000.000 төгрөгөөр, зүтгүүрийг 12.000.000 төгрөгөөр худалдаж, 36.000.000 төгрөгнөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлд төлвөл зохих 2*******.000.000 төгрөгөөс 18.022.171 төгрөг, хүүнд 13.63*******.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.*******9*******.741 төгрөг нийт 34.2*******2.912 төгрөг төлүүлэхээр, улмаар машины хадгалалт хамгаалалт бусад зардлыг тооцож гаргасан ба 2017 оны 4 дүгээр сарын 17-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6.977.829 төгрөг, автомашины хадгалалт 960.000 төгрөг, 201*******-2016 оны автомашины татвар 488.080 төгрөг, гэрчилгээний үнэ 31.100 төгрөг, нийт 8.4*******7.009 төгрөгийг хавтаст хэргийн 1******* дугаар хуудсанд байгаа О.Жын зээл, хүүний тооцооллыг гаргасан баримтыг үндэслэн нэхэмжилж байна.
Хариуцагч О.Ж, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагч О.Жаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж мөнгө нэхэмжилж байна. Гэтэл зохигчдын хооронд зээлийн гэрээ бус, лизингийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2*******.000.000 төгрөг зээлж авсан гэх боловч мөнгийг бэлнээр олгоогүй. Харин машин худалдаж аваад тодорхой хэмжээнд буюу нэг жилийн хугацаанд ашигласнаа хүлээн зөвшөөрч байгаа. Ашиглаж байх хугацаандаа 2.000.000 төгрөг төлсөн. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талаас худалдсан автомашинаа буцаан авсан буюу гэрээгээ дуусгавар болгосон байдаг. Гэрээнд энэ талаарх зохицуулалт байгаа. Хариуцагчийн тухайд автомашиныг ашигласантай холбоотой асуудал үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс барьцааны зүйл болон машиныг буцаан авах үндэслэл нь гэрээнд зааснаар О.Ж түрээсээр худалдан авсан автомашиныг бусдад зарсан, гэмтээсэн, үрэгдүүлсэн зэрэг асуудал үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан. Гэтэл Т.К ББСБ-ийн хувьд барьцааны зүйл болон түрээсээр худалдаж авсан автомашины аль алийг нь хураан авсан. Энэ үйлдлээс харахад гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Эд хөрөнгийг хураан авахдаа зөвшөөрөлгүйгээр авсан. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэтэл О.Жын тухайд мөнгө зээлж аваагүй бөгөөд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэ талаар Иргэний хуульд тодорхой заасан. Хадгалалт хамгаалалтын зардал шаардаж байгаад маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ машиныг хураан авч бусдад зарсан үнээс машины элэгдэл хорогдол гарсан зардлаа тооцож авах байтал нэг жилийн дараа хураан авч, өөрсөд дээрээ дахин нэг жил байлгаж байгаад бусдад худалдсан тэр өдрөөр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, их хэмжээний мөнгө гаргаж, түүнээсээ хассан болгож, улмаар дахин мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч О.Ж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ж миний бие Транскапитал ББСБ-аас******* БЧ улсын дугаартай Күй ди жи 940, Жи ви ви цистерн маркийн автомашиныг лизингийн зээлийн гэрээ байгуулан, худалдаж аваад 2*******.000.000 төгрөгийг тус ББСБ-д төлөхөөр болсон. Цистернийг худалдаж авах үед миний өөрийн эзэмшлийн 42-81 УНГ улсын дугаартай Вейвен маркийн автомашины зүтгүүрийг Транскапитал ББСБ хууль бусаар барьцаалж. өөрсдийн эзэмшилд авахаар гэрээ хийсэн байсан. Лизингийн зээлийн гэрээний үргэлжлэх эхний 6 сарын дотор автомашины үнээс 2.000.000 төгрөгийг төлсөн байтал тус байгууллага нь 2016 онд гэрээнээсээ татгалзаж, гэрээний дагуу өгсөн******* БЧ улсын дугаартай цистернийг буцаан хурааж авсан. Дээрх автомашиныг бараг ашиглаагүй, эзэмшиж ашиглаж байсан төлбөр мөнгийг хасаад миний барьцааны зүйл болох 42-81 УНГ улсын дугаартай Вейвен маркийн автомашины зүтгүүрийг буцааж өгөх байтал зөвшөөрөлгүй дур мэдэн авч худалдан борлуулж, гэрээний талын давуу байдлаа ашиглан илтэд нэг талдаа хохиролтой үйлдэл хийсэнд гомдолтой байна. Уг лизингийн зээлийн гэрээгээр О.Ж миний бие Транскапитал ББСБ-аас 2*******.000.000 төгрөгийг зээлж аваагүй, гэтэл мөнгө зээлж авсан мэтээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, өнөөдрийг хүртэл намайг хохироож, өөрийн амьжиргааг залгуулдаг автомашиныг удаан хугацаанд аваад зогсохгүй зарж үрэгдүүлэн, орлого олох эх үүсвэргүй, 201******* оны 12 дугаар сараас хойш өөрийн зүтгүүр автомашиныг ашиглах боломжгүй болгосонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тус ББСБ-аас О.Ж миний 42-81 УНГ улсын дугаартай Вейвен маркийн автомашины зүтгүүрийг зөвшөөрөлгүй дур мэдэн авч хууль бусаар зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олсон ашиг орлого 12.000.000 төгрөг, уг автомашины зүтгүүрийн зах зээлийн үнийн зөрүүнд 7.900.000 төгрөг нийт 19.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Т.К ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т.К ББСБ нь иргэн О.Жтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр 1*******0*******213******* дугаартай лизингийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 2*******.000.000 төгрөгийн үнэ бүхий цистерн худалдан авахад зориулж уг мөнгийг 24 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэхүү гэрээний барьцаанд түрээсээр худалдаж авсан зүйл болох Күй ди жи 940 Жи ви ви цистерн маркийн******* БЧ улсын дугаартай автомашин болон өөрийн өмчлөлийн Вейвен ND42*******4 В34J маркийн, 42-81УНГ улсын дугаартай зүтгүүрийг тус тус барьцаалсан. О.Ж нь дээрх гэрээг байгуулснаас хойш 4 сарын дараа нэг удаа 2.000.000 төгрөгийн төлөлт хийсэн ба үүнээс өөрөөр ямар нэг байдлаар зээлийг огт төлөөгүй. Ингээд манай зүгээс нэг жил гаруй хугацаанд зээлээ төлөхийг шаардсан боловч төлөлт хийхгүй байсан тул 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрт нь мэдэгдэж барьцааны зүйлүүдийг хураан авсан. Ийнхүү хураан авснаас хойш мөн л шаардах хуудас хүргүүлэн зээлээ төлж барагдуулан, өөрийн хөрөнгөө авахыг мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 7 сарын дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зүтгүүрийг 12.000.000 төгрөгөөр, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цистернийг 24.000.000 төгрөгөөр гэрээний дагуу худалдан борлуулсан. Ийнхүү хураан авч, худалдан борлуулсныг хариуцагч хууль бус гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүх ажиллагаа хууль тогтоомж болон гэрээний дагуу явагдсан. Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл хэсэгт“... хууль бусаар зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олсон ашиг орлого 12.000.000 төгрөг, ... зүтгүүрийн зах зээлийн үнийн зөрүү 7.900.000 төгрөг, нийт 19.900.000 төгрөг шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн дагуу дээрх 19.900.000 төгрөгийг шаардаж байна гэж ойлгож байна. Гэтэл манай байгууллагын тухайд уг эд хөрөнгө дээр дүгнэлт гаргуулсан бөгөөд 12.000.000 төгрөгөөр үнэлсэн учир уг үнийн дүнгийн хэмжээнд худалдсан. Тэрнээс биш дур мэдэж худалдсан зүйл байхгүй. Манай байгууллагын тухайд 19.900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл тухайн үед дээрх автомашин бодитоор байгаагүй байхад талуудтай утсаар холбогдон тэдний өгсөн мэдээлэл тайлбаруудад үндэслэн дүгнэлт хийсэн, улмаар автомашин худалдах талаарх цахим зарыг үндэслэн зах зээлийн жишиг үнэтэй харьцуулах байдлаар үнэлгээ гаргасан нь Шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.К ББСБ нь О.Жт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8.4*******7.009 төгрөг гаргуулах, хариуцагч О.Ж Т.К ББСБ-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 19.900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Талуудын хооронд 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2*******.000.000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 2008 онд үйлдвэрлэгдсэн, LBZ416BBX8A004083 арлын дугаартай, Вейвен ND42*******4. B34J маркийн 42-81 УНГ улсын дугаартай, 18.000.000 төгрөгийн үнэ бүхий зүтгүүр, 2008 онд үйлдвэрлэгдсэн LA99FG*******3980HYF048 арлын дугаартай, Күй ди жи 940 Жи Ви Ви маркийн 34-44 БЧ улсын дугаартай 2*******.000.000 төгрөгийн үнэ бүхий цистернийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 1*******0*******213******* дугаартай лизингийн зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр тус ББСБ ХХК О.Жтай зээлийн гэрээ байгуулж 2*******.000.000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлж, зүтгүүр болон цестрн маркийн автомашиныг барьцаалсан, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, 4 сарын дараа 2.000.000 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй тул 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгийг хураан авч, зүтгүүрийг 12.000.000 төгрөгөөр, цестернийг 24.000.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан. Дээрх хоёр автомашиныг худалдаж, үнийн дүнгээс төлөх ёстой зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож, хадгалалт, тээврийн болон бусад зардлыг тооцон төлөх мөнгөнд суутгасан гэж тайлбарлан О.Жаас үндсэн зээлийн үлдэгдэл 6.977.829 төгрөг, автомашины хадгалалт 960.000 төгрөг, 201*******-2016 оны автомашины татвар 488.080 төгрөг, гэрчилгээний үнэ 31.100 төгрөг нийт 8.4*******7.009 төгрөгийг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч О.Ж нэхэмжлэгч байгууллагаас мөнгө зээлж аваагүй, талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, автомашин худалдан авсан, эд хөрөнгийг хураан авахдаа зөвшөөрөлгүйгээр авч явсан, худалдаж авсан******* БЧ улсын дугаартай Күй ди жи 940, Жи ви ви цестерн маркийн автомашиныг хураан авснаас гадна О.Ж миний өмчлөлийн 42-84 УНГ улсын дугаартай зүтгүүрийг хууль бусаар хураан авч бусдад худалдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 2*******.000.000 төгрөгийн үнэ бүхий машиныг түрээсээр авч, энэ хугацаанд 2.000.000 төгрөг төлсөн, дээрх цестерн маркийн автомашиныг хураан авч, улмаар бусдад худалдаж, машины үнийг хангалттай төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон байхад дахин зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж 8.4*******7.009 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж, О.Жын өмчлөлийн зүтгүүрийг хууль бусаар хураан авч бусдад зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 12.000.000 төгрөг, дээрх автомашиныг үнэлсэн үнийн зөрүү 7.900.000 төгрөг, нийт 19.900.000 төгрөгийг Т.К ББСБ-иас сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.
Хэрэгт авагдсан “лизингийн зээлийн болон барьцааны гэрээ”-г нэг талаас Т.К ББСБ, нөгөө талаас О.Ж нар 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр байгуулж, гэрээний агуулгаас харахад тус ББСБ 2*******.000.000 төгрөгийг бараа /автомашин/ худалдан авах нөхцлөөр зээлүүлж, сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийг бэлнээр олгохоор тохирч, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус ББСБ-аас түрээсээр худалдан авч буй******* БЧ улсын дугаартай, Күй ди жи 940, Жи ви ви цестерн маркийн автомашин, О.Жын өмчлөлийн 42-84 УНГ улсын дугаартай зүтгүүрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирчээ.
Гэвч дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Т.К ББСБ нь О.Жт мөнгийг бэлнээр шилжүүлээгүй, мөнгө шилжүүлээгүй талаар нэхэмжлэгч тал маргахгүй байх ба харин тус ББСБ-аас худалдан авсан автомашиныг О.Ж эзэмшиж ашиглаж байсан боловч тэрээр түрээсийн төлбөрөө төлөөгүй талаарх үйл баримт тогтоогдож байна.
Т.К ББСБ нь О.Жыг гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан гэх бөгөөд улмаар төлбөрөө төлөөгүйгээс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр******* БЧ улсын дугаартай Күй ди жи 940, Жи ви ви цестерн маркийн автомашин, 42-84 УНГ улсын дугаартай зүтгүүрийг тус тус хураан авч, улмаар дээрх хоёр автомашиныг үнэлүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 07, 2017 оны 03 дугаар сарын 31-нд тус тус бусдад худалджээ.
Нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулсан лизингийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу хариуцагч О.Жыг хоёр жилийн хугацаанд буюу 2017 оны ******* дугаар сарын 1*******-нд зээл болон зээлийн хүүг графикийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс автомашиныг хураан авч, улмаар бусдад худалдсан /2017 оны 03 дугаар сарын 31/-ний өдрөөр төлөх хугацааг тооцож, цестерн маркийн автомашиныг 24.000.000 төгрөгөөр, зүтгүүрийг 12.000.000 төгрөгөөр худалдаж, 36.000.000 төгрөгнөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлд төлвөл зохих 2*******.000.000 төгрөгөөс 18.022.171 төгрөг, хүүнд 13.63*******.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.*******9*******.741 төгрөг нийт 34.2*******2.912 төгрөг төлүүлэхээр, улмаар машины хадгалалт хамгаалалт бусад зардлыг тооцож гаргасан гэх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6.977.829 төгрөг, автомашины хадгалалт 960.000 төгрөг, 201*******-2016 оны автомашины татвар 488.080 төгрөг, гэрчилгээний үнэ 31.100 төгрөг нийт 8.4*******7.009 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч дээрх тооцооллыг эс зөвшөөрч, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хэрэв зээлийн гэрээ байгуулсан бол 2*******.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээлгэн өгөх ёстой, мөнгө шилжүүлээгүй, зохигчдын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, тийм ч учраас тус компаниас авсан автомашиныг хариуцагч эзэмшиж, ашиглаж байсан ба сар бүр түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан боловч уг автомашинаар нүүрс тээвэрлэхээр нэгэн компанитай тохирсон боловч нэг удаа явж гэрээгээ цуцалснаар дахин ажиллаж чадахгүйгээс болж, гэрээний үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд түүнд хэлэлгүй, зөвшөөрөлгүй автомашиныг авч явсан, зөвхөн тус компаниас худалдаж авсан цестерн маркийн автомашиныг авалгүй, барьцаанд тавьсан зүтгүүрийг хураан авч, улмаар хариуцагчийн зөвшөөрөлгүй, барьцаанд тавьсан 18.000.000 төгрөгийн үнээс хэт доогуур 12.000.000 төгрөгөөр тооцож бусдад худалдсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж тайлбарлаж маргаж байгаа болно.
Түүнчлэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад хоёр жилийн хугацаа буюу дээрх хоёр автомашиныг хураан авснаас хойш зарагдсан өдрөөр тооцож, нийт 34.2*******2.912 төгрөгийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд бодож авсан, улмаар 1.747.080 төгрөгийг машины хадгалалт хамгаалалт бусад зардалд тооцсон гэх боловч нотолсон баримтгүй, нөгөө талаар хариуцагч О.Жаас 2.000.000 төгрөг бэлнээр авснаа аль тооцоонд оруулсан нь ойлгомжгүй, хэрэв хоёр автомашиныг хураан авч, өөрийн мэдэлд шилжүүлж байгаа бол мөн өдрөөр буюу 2016 оны 6 дугаар сарын 06-наар гэрээний үүрэг дуусгавар болж, тэр өдрөөр хариуцагч хэдэн төгрөг төлөх үүрэгтэйгээс хураан авсан автомашины элэгдэл хорогдлыг тооцож үнэлсэн үнэ, бусад зардлыг тооцон хасаж гаргуулах байтал зээлийн гэрээний үүргийн дагуу шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
Зохигчдын хооронд байгуулсан лизингийн зээлийн болон барьцааны гэрээний зорилго агуулгаас харахад зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн мэт боловч бодит байдал дээр уг гэрээ хэрэгжээгүй, гэрээний зүйл болох 2*******.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж өгөөгүй, харин зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд тус ББСБ нь******* БЧ улсын дугаартай, Күй ди жи 440, Жи ви ви цестерн маркийн автомашиныг О.Жын эзэмшил ашиглалтад шилжүүлж, тэрээр төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т “...Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж зааснаар зохигчдын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хэргийн баримтаас харахад хариуцагч О.Ж түрээсийн төлбөрийг тогтмол төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал О.Жын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн******* БЧ улсын дугаартай, Күй ди жи 440, Жи Ви Ви цестерн маркийн автомашиныг хураан авснаас гадна барьцаанд тавьсан 42-81 УНГ улсын дугаартай О.Жын өмчлөлийн зүтгүүрийг хураан авсан нь тогтоогдож байна.
Улмаар нэхэмжлэгч тал******* БЧ улсын дугаартай, Күй ди жи 440, Жи Ви Ви цестерн маркийн автомашиныг хөрөнгө үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд Арга билэг эстимэйт ХХК 23.000.000 төгрөгөөр үнэлж, дээрх автомашиныг иргэн М.Мөнхтуулд 24.000.000 төгрөгөөр, 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг хөрөнгө үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд Арга билэг эстимэйт ХХК 12.000.000 төгрөгөөр үнэлж, бусдад мөн үнээр худалдсан үйл баримт тогтоогдож байна.
Т.К ББСБ, О.Ж нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, өөрийн өмчлөлд байсан цестерн маркийн автомашиныг О.Жын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн үйл баримт болон зохигчдын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан гэдэгт маргахгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний дагуу шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзлээ.
Нэгэнт талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн тул хариуцагчийн тайлбарлаж байгаачлан нэхэмжлэгчийн автомашиныг хураан авсан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр гэрээний үүрэг дуусгавар болох бөгөөд Иргэний хуулийн 31******* дугаар зүйлийн 31*******.1-т “...Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас нь өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардсан хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон дүн, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч тал машиныг үнэлүүлж, төлөгдөөгүй төлбөрөөс хасаж тооцсоныг буруутгах боломжгүй байна.
Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр автомашиныг хураан авсан боловч дээрх автомашиныг бусдад 2017 оны 01 дүгээр сарын 07, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр худалдаж, сүүлийн буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, автомашин худалдсан үнээс хасаж тооцсон нь буруу гэх хариуцагч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөнгө шилжүүлээгүй тул 2017 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаагаар хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу байх ба 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр автомашиныг хураан авч, улмаар бусдад зарсан машины үнэ 24.000.000 төгрөг, О.Жаас төлсөн 2.000.000 төгрөг төгрөгийг хасаж тооцсон тул үндсэн зээлийн үлдэгдэл 6.977.829 төгрөг, автомашины хадгалалт 960.000 төгрөг, 201*******-2016 оны автомашины татвар 488.080 төгрөг, гэрчилгээний үнэ 31.100 төгрөг нийт 8.4*******7.009 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Нөгөө талаар зохигчдын хооронд байгуулсан “лизингийн зээлийн болон барьцааны гэрээ”-ний 3.1-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд О.Жын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн******* БЧ улсын дугаартай, Күй ди жи 440, Жи ви ви цестерн маркийн автомашинаас гадна О.Жын өмчлөлийн 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг барьцаалж, үүргийн биелэлтийг хангуулахаар тохирсон байх ба О.Ж төлбөрөө төлөөгүйгээс тус компани цестерн маркийн автомашиныг хураан авснаас гадна О.Жын өмчлөлийн 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг зөвшөөрөлгүйгээр хураан авч, бусдад худалдсан, түүнчлэн дээрх хоёр автомашиныг худалдсан үнийн дүнгээс О.Жын зээлийн төлбөр төлөх үнийн дүнг хасаж, үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал О.Жын өмчлөлийн 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг зөвшөөрөлгүйгээр хураан авч, хөрөнгө үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд Арга билэг эстимэйт ХХК 12.000.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд барьцаанд тавьсан хөрөнгийг худалдсан нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байх тул дээрх үнэлгээгээр үнэлэгдсэн 12.000.000 төгрөгийг Т.К ББСБ-иас гаргуулж О.Жт олгох нь зүйтэй байна.
Харин О.Ж дээрх үнэлгээнээс гадна хариуцагчийн хүсэлтээр томилсон Мөнх-Оргил трейд ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 19.900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний зөрүү /19.900.000-12.000.000/=7.900.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хөрөнгө үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь үнэлгээг хийхдээ уг зүтгүүр бусдад зарагдсан, бодит байдлаар байгаагүй байхад автомашин худалдах талаарх цахим зарыг үндэслэн зах зээлийн жишиг үнэтэй харьцуулах байдлаар үнэлгээ гаргасныг шүүх үнэлэх боломжгүй, харин дээрх зүтгүүрийг хураан авсны дараа хөрөнгө үнэлгээний Арга билэг эстимэйт ХХК-ийн үнэлсэн үнэлгээ /12.000.000/-өөр тооцож гаргуулах нь зүйтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зөрүү 7.900.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 11*******.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 31******* дугаар зүйлийн 31*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Жаас 8.4*******7.009 төгрөг гаргуулах Т.К ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.К ББСБ-иас 12.000.000 төгрөг гаргуулж, О.Жт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7.900.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******0.26******* хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдгийн хураамжид төлсөн 2*******7.4*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Т.К ББСБ-иас 206.9*******0 төгрөгийг гаргуулж, О.Жт олгосугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН