Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2019/00784

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2019/00784

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч Т.Батсүх, Г.Нямсүрэн    нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо,..... хороолол,.... байр .... тоотод оршин суух А овогт Чийн Ггийн    нэхэмжлэлтэй / регистрийн дугаар: /

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ... дүгээр байрны ....тоотод оршин суух Х овогт Мны Эд /регистрийн дугаар: / холбогдох

 

“Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5,967,500 төгрөг” гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.М, хариуцагч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч  Б.З, нарийн бичгийн даргад Н.Амарзаяа  нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 06 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Маршалын гүүрний урд уулзварт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж миний эзэмшлийн 12-82 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг надаас зөвшөөрөл авахгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж миний машиныг эвдэж одоог хүртэл хохирол мөнгийг төлөөгүй байгаа. Миний машины үнэлгээ 4,417,500 төгрөг болсон бөгөөд ослын дараа уг мөнгийг төлнө гэж тохиролцож бичиг хийж өгсөн хэдий ч М.Э  одоог хүртэл нэг ч төгрөг өгөхгүй худал хэлсээр байна. Уг машиныг миний бие “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК лизингээр авсан ба сүүлийн 3 сарын зээл, хүүг төлж чадахгүй байна. Машины хувьд М.Эг засварын мөнгийг өгөхөөр засуулах гээд засуулаагүй өдийг хүртэл засварын хашаанд байлгаж байна. Энэ хугацаанд унах унаагүй, машинаа засуулж чадахгүй,зээл хүү төлж хохирч байна. Зээл өгсөн газар яаралтай машинаа засуулахгүй бол надад гэрээний торгууль ногдуулах гээд байгаа. Иймд үнэлгээний төвөөр оношлуулсан 150,000 төгрөг, машины засварын засварын үнэлгээ 4,417,500 төгрөг, зээл хүүгийн алдангийн 1,400,000 төгрөг, нийтдээ эд хөрөнгөнд учирсан хохирол болох 5,967,500 төгрөгийг М.Эгаас нэхэмжилж байна...сүүлийн гарсан үнэлгээ 3,955,000 төгрөгөөр тогтоосноор нэхэмжилж байна гэв.

Хариуцагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Ггийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Ч.Г гэх хүнийг танихгүй. Ярьж ч байгаагүй. Учир нь хэрэг гарах үед Ч.Ггийн төрсөн хүү Э.О нь Ггийн автомашиныг авч явсан өдөр уг осол болсонЭ.Оийг машины эзэн гэж бодсон. Тухайн үед Ч.Г нь миний зөвшөөрөлгүй миний машиныг жолоодсон гэж байгаа нь бодит байдлыг гуйвуулсан байна гэж хэлмээр байна. Энэ үйл явдал болоход Э.О бас буруутай гэж үзэж байгаа тул Э.Оийг хамтран хариуцагчаар татмаар байна. 2018 оны 04 сарын 13-ны өдөр манай их сургуулийн ангийн хүүхдийн төрсөн өдөр болж бид нар Сансарын караокед уулзалдахад Э.О машинтайгаа ирсэн. Караокегоос 2, 3 цагийн дараа халдварт руу гарахад бүгд халамцуу байсан ба Э.О машинаа согтуугаар барьж явсан. Би 2018 оны 04 сарын 14-ний өглөө 06:00 цагийн үед машин барьж “Маршалын гүүр”-ний урд 42-15 УНК улсын дугаартай “Улаанбаатар” таксины элентра маркийн автомашинтай мөргөлдсөн. Э.О нь “Зөрчлийн тухай хууль”-аар миний мэдэхээр 2 ч удаа 14.7-д зааснаар 30 хоногийн баривчилгаанд явж байсан ба архи ууснаасаа болж эхнэртээ олон удаа хөөгддөг болохоор найз залуу бид 2 гэртээ аваачих санаатай машиныг барьсан юм. Хэрвээ тэр үед Э.О машинтайгаа ирээгүй бол уг осол болохгүй байх байсан. Эсвэл би биш юмаа гэхэд Э.О согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноосоо болж асуудалд орох байсан. 12-82 УНП улсын дугаартай авто машиныг журмын хашаанаас авахад ч Э.Од-Эрдэнийн өөрийн нэр дээрх кровн загварын автомашин уг журмын хашаанд байж л байсан. Одоог хүртэл байж ч болзошгүй. Хэрэг болсны дараа миний аав М: Та нар бүгд энэ 2 машинаа засуул” гэхэд Э.О: “Би өөрийнхөө машиныг л засуулна. Та нар нөгөө машинаа засуул” гэж хэлж байсан. Сүүлд “гомдолгүй” гэсэн өргөдөлдөө өөр зүйл бичсэн байсан. Тэр үед аав минь өөрийн дүүтэйгээ хамт яваад машин засварлахад гарах зардлыг захуудаар судалсан байдаг.Тэр үед УНП 12-82 улсын дугаартай автомашин 2,000,000 төгрөгт засуулахаар юм байна гэж хэлж байсанЭ.Оийг өөрөө засуулна гэж бодсон. Миний бие 42-15 УНК улсын дугаартай автомашины хохирол болох 2,265,500 төгрөг, журмын хашааны төлбөр болон чирүүлж “Улаанбаатар такси” компанийн хашаанд аваачин үнэлгээнд оруулахад нийт 300,000 төгрөг, тус машины жолоочийн томографийн шинжилгээний 150,000 төгрөг, 12-82 УНП улсын дугаартай автомашины журмын хашааны 42  хоногийн 210,000 төгрөг, 2 удаагийн ачилтын 130,000 төгрөг, нийт 3,055,500 төгрөг зарцуулсан. Тухайн үед миний бие ажилд ороод удаагүй, аав ээж минь ажилгүй зээл авах боломжгүй учир хамаатны эгчийн нэр дээр зээл авсан. Одоог хүртэл зээлээ төлсөөр л байна. Миний гэм бурууд тохирсон шийтгэлийг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэж надад “Зөрчлийн тухай хууль”-д зааснаар 30 хоногийн баривчилгааны хариуцлага хүлээлгэсэн. Уг явдлаас болж би ажлаасаа ч халагдаж одоо болтол тогтсон ажилгүй байна...Э.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бариулсан үйлдэлдээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээх ёстой гэж иргэн хүний хувьд би бодож байгаа учраас уг машины засварын зардлыг би дангаараа төлөх нь шударга бус гэж үзэж байна...миний хувьд Ч.Ггийн бусадтай байгуулсан гэрээний өмнө би үүрэг хүлээх ёсгүй гэж үзэж байна.Хөрөнгийн үнэлгээний төвөөр уг автомашиныг үнэлүүлэхэд 3 950 000 төгрөг болсон. Үүний 50 хувь буюу 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь би зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж, нөгөө машины хохирол 2 265 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн хүү н.О өөрөө архи уусаар байж жолоо барьсан. Хэрвээ тухайн үед н.О архи уусан үедээ надтай ирж уулзаагүй байсан бол би ийм асуудалд орохгүй байсан. Тухайн үед н.О машин барьж яваагүй, миний бие жолоо барьж яваад осол гаргасан.төлбөл 2,000,000 төгрөг л төлнө гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч М.Эд холбогдуулан “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд үнэлгээний төвөөр оношлуулсан 150,000 төгрөг, машины засварын үнэлгээ 4,417,500 төгрөг, зээл, хүүгийн алданги 1,400,000 төгрөг, нийт 5,967,500 төгрөг”  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзэхэд: Хариуцагч М.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 06 цагийн орчимд 12-82 УНП улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршалын гүүрний урд уулзвар дээр  42-15 УНК улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, унаж явсан 12-82 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь тогтоогдов.

 

Нэхэмжлэгч талаас: хариуцагч надаас зөвшөөрөл авахгүйгээр автомашиныг жолоодон замын хөдөлгөөн оролцон зам тээврийн осол гаргаж, миний машиныг эвдэж хохирол учруулсан гэж нийт 5,967,500 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 2,012,500 төгрөгийг татгалзаж,  3,955,000 төгрөгийг нэхэмжилсэн  ба  хариуцагч М.Э нь автомашин үнэлгээ 4,417,500 төгрөг, нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан гэрээний зээл, хүүгийн алданги 1,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, Э.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бариулсан тул уг машины засварын зардлыг дангаараа төлөхгүй, 2,000,000 төгрөг төлнө гэж маргасан ба харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон 12-82 УНП улсын дугаартай Тоёота приус /Toyota Prius/ 30 маркийн автомашиныг жолоодож яваагүй талаараа маргаагүй байна.

Нэхэмжлэгч  нь “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-тай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 12-82 УНП улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашиныг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3, 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар Ч.Г нь тухайн тээврийн хэрэгслийн давхар эзэмшигч байх тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар түүнийг өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Г нь өөрт учирсан хохиролоо тухайн өдөр автомашин жолоодож явсан  М.Эгаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Г нь 12-82 УНП улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг хүү Э.Од өмнөх өдөр нь ашиглах зөвшөөрөл  өгсөн тухай, хариуцагч М.Э нь Э.Оийг согтуу байсан тул автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож зөрчил гаргасан тул зөрчлийн хэргийн шүүх шийдвэрлэж Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 хоног баривчилах шийтгэл  хүлээлгэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан тухай тус тус  тайлбарлав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, энэ хуулийн 499 дүгээр зүйлийн  499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж тус тус зохицуулсан ба тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, замын хөдөлгөөнд оролцож байгаа этгээдийг ойлгоно. 

 

Түүнчлэн  Ч.Г нь хүү Э.Од тухайн тээврийн хэрэгслийг  буюу 12-82 УНП улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машинаа ашиглах боломж олгосон ба харин хариуцагч М.Эд 12-82 УНП улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг ашиглаж, замын хөдөлгөөн оруулах зөвшөөрөл олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл хүү Э.Оийг машин ашиглаагүй үед М.Эд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж, замын хөдөлгөөнд оруулах зөвшөөрөл олгоогүй бөгөөд хариуцагч М.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атал тухайн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн машиныг хөдөлгөөнд оруулан ашиглах явцдаа 42-15 УНК улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлыг  хариуцан арилгах үүрэгтэй.

     

Хариуцагч нь тус үйлдийн улмаас хуульд заасан хариуцлага хүлээсэн болохоо хүлээн зөвшөөрч тайлбарладаг ба Э.Оийг гэм буруутай тул машины засварын зардлыг дангаараа төлөхгүй гэх боловч Иргэний хуулийн 497.2 дах хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө, 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж зааснаар гэм хор учруулсан нь түүний 100 хувийн буруутай үйлдлээс болоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

      

Иймээс хариуцагч Ч.Эийн уг машины засварын зардлыг дангаараа төлөхгүй гэх тайлбар нь үгүйсгэгдэж байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч нь татгалзлаа нотолж чадаагүй юм.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Ухаа шүрт консалтинг” ХХК-аас гаргасан тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирлын үнэлгээ болох 4,417,500 төгрөгөөр тооцож үнэлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар үнэлгээ гаргуулахад 12-82 УНП улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашины эвдрэл гэмтлийн хохирлын  зах зээлийн үнийг 3,955,000 төгрөгөөр тодорхойлж шүүхэд ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийн хохирлыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ 3,955,000 төгрөгөөр тооцож хариуцагчаар төлүүлж,  үлдэх 2,012,500  төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        

Хариуцагч Ч.Эаас шүүхэд хариу тайлбар гаргахдаа Э.Оийг хамтран хариуцагчаар татмаар байна, удаа дараа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсныг шалган тодруулж өгөх, шинжээч томилуулж үнэлгээ гаргуулна гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргаж, өөр хүсэлт өгөөгүй, шүүхэд болон шүүх хуралдаанд энэ талаар дахин хүсэлт гаргаагүй тул энэ талаар шүүх шийдвэрлээгүй болохыг дурдав.

 

Учир нь шүүх талуудын хүсэлтээр хуульд зааснаар ажиллагаа хийдэг байна.

     

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу  шүүх үнэлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчээс  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 110,430 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 78,230  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гд олгов.

 

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул талуудын зөвшөөрлөөр түүний эзгүйд  нь хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийн 119.2 дах  хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч М.Эгаас 3,955,000 төгрөг /гурван сая есөн зуун тавин таван мянга/ гаргуулж, нэхэмжлэгч Ч.Гд олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  2,012,500  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Эаас улсын тэмдэгтийн хураамжид 78,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Ч.Гд   олгосугай.

 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОЮУНЖАРГАЛ

      ШҮҮГЧИД                                   Т.БАТСҮХ

Г.НЯМСҮРЭН