Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 236

 

МАГАДЛАЛ

 

2018.01.19                                                     Дугаар 236                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ц.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02917 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч К бХХК, “М” ХХК нарт холбогдох,

“М” ХХК, “К б” ХХК нарын хооронд 2010 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141 дугаар зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, б с хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах 92, 93 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ч нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “К б” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулахдаа “М” ХХК нь 44А, Б, В, Г байрны зоорийн давхрын автозогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, “К б” ХХК нь захиалагч Ц.А миний хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж эхэлсэн автозогсоолуудыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн харилцаанд огт хамааралгүй иргэн миний эд хөрөнгийг надад огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна. Иймд иргэн Ц.А миний бие “К б” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний миний өмчлөлийн автозогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөх тухай нэхэмжпэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд, Ц.А миний бие нь 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “М” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “В S” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолуудыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн төлсөн.

Улмаар “М” ХХК-иас автозогсоолуудын өмчлөх эрхийг хууль өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Ингээд миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК нь нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/1 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “М” ХХК нь “Иргэний хууль”-ийн 343 дугаар зүйлийн 343.3-д гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хилсэн бол Захиалагчийн өмчлөлд шижүүлнэ” гэж заасныг зөрчиж, иргэн миний хөрөнгө оруулалтаар бий болсон автозогсоолуудыг захиалагч Ц.А миний нэр дээр шилжүүлэлгүй, 90%-ийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 09 дугаар сарын 02-ны өдөр “К б” ХХК-тай Т07/141 “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн авто зогсоолуудыг барьцаалсан нь “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “барьцааны гэрээнд “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана”, мөн хуулийн 13 дугаар зүй 13.1-д “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон  бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ” гэж заасныг болон “Иргэний хууль”-ийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “барьцааны гэрээ байгуулах үед барьцааг хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин “К б” ХХК нь “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль’’-ийн 23 дугаар зүйлийн 23 “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ”, 23.4-т “... эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ... эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, тусгасан байна. Зээлийн эд хөрэнгийг шалгасан баримтанд дээрх тодорхойполтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэн миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд “М" ХХК болон “К б” ХХК-ийн хооронд 2010 он дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “В S” хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт  байрлах, иргэн Ц.А миний өмчлөлийн 92, 93 тоот автозогсоолуудад холбогдох  хэсгийг “Иргэний хууль”-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.А нь 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай компанитай 145 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь “В S” хотхоны 44В байрны 9 тоот 148,44 м2 орон сууцыг зоорийн давхарт байрлах 92, 93 тоот 2 ширхэг автозогсоолыг захиалж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан бөгөөд орон сууц, авто зогсоолоо эзэмшиж ашиглаж байгаа болно. Нэгэнт тухайн авто зогсоол нь иргэн Ц.А өмч болсон тул түүний өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд өгсөн нэхэмжлэлийн дагуу манай компаниас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/04095 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул манай компани хүндэтгэлтэй хандаж байгаа юм. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “В S” хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “М” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “К б” ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15,0 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27,0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг. Ийм ч учраас зээлийн барьцаанд байсан Б с хотхоны 44В байрыг чөлөөлснөөр Ц.А 44В байрны 9 тоот орон сууцыг чөлөөлж өмчлөлд нь шилжүүлэн өгсөн байдаг. “М” ХХК нь “К б” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б-н өмчлөлийн Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х т” хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Үүний дараа 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”-г байгуулж, 1,560 966,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөх эргэн төлөлтийн хуваарийг баталсан бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр зээлийн барьцааны асуудал хэвээр буюу өөрөөр хэлбэл 205 автомашины гараж нийтэд нь барьцаалсан хэвээр байсан. Харин “К б” ХХК-ны шаардлагаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулж, автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр бүртгүүлэн “К б” ХХК-д барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцдаа 44В байрны 92, 93 тоот зогсоолуудыг иргэн Ц.А-д мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Гэвч “К б” ХХК нь зээлийн барьцаанд авто зогсоолуудыг барьцаалахдаа “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар “.... эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн автозогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 09 дүгээр сард орон сууц болон автозогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Ц.А хамгийн эхний айлуудын хамт байрандаа нүүн орж, автозогсоолоо ашиглаж байсан. Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 09 дүгээр сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд оруулсан. /Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан юм.

Иймд нэхэмжлэгчийн “М” ХХК болон “К б” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 02-ний өдөр байгуулсан Т07 141 тоот зээлийн барьцааны гэрээний ХУД-ийн 10 дугаар хороо Зайсангийн гудамж, “В S хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах 92, 93 тоот 2 ширхэг авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч “К б” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК болон К б ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Х х 44 В дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Ц.А өмчлөлийн 92, 93 тоот авто зогсоолд холбогдол хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаварыг арилгаж, барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэргийн үйл баримтын талаар: К бнь М компанитай 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1 400 000.00 (Нэг сая дөрвөн зуун мянга)-н америк долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн М компанитай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот Барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд, Зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины граж, 3 өрөө орон сууц, гражийн хамт, Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон М компанийн бараа материалын үлдэгдэл.

Түүнчлэн 2010 оны 05 дугаар сарны 13 ны өдөр М компанийн өмчлөлд 44АБВГ дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ дүгээр байрны 1-205 тоот авто зогсоолыг тоот тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. Хууль зүйн үндэслэл, К бны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156 1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 цугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг буртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. К бны хувьд Т07/141 тоот Барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281-т заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм. Нэхэмжлэгч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг М компани нь К бтай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн маргаж буй автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр “М” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Тухайлбал, Ү-2206013883 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000098074 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 хороо 44В байрны 92 тоот, Ү-22060 3884 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000098075 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 хороо 44В байрны 93 тоот авто зогсоол. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т “...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ...”-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. К б нь Х хотхоны 44В байрны 92, 93 тоот авто зогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь М компанийн нэр дзэр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн М компани дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажпыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх, зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтац оруулах улсын комиссын акт, бусад баримтад тус барилгын захиалагчаар М компани, гүйцэтгэгч компаниар В компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох М ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон. Дээрх автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан авто зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна.

Харин иргэн Ц.А нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04095 тоот захирамжаар тус автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаас харахад “М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44АБВГ байрны 92, 93 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К бнь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/14 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин иргэн Ц.А нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир К бнь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйгийн 23.2.3-т “Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ”, мөн хуулийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн унэлэлт, дүнг тусгасан байна.” гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44АБВГ байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан байдаг.

Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ц.А “М” ХХК, “К б" ХХК нарт холбогдуулан гаргасан “М” ХХК болон “К б" ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “B S” хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах 92, 93 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар Ц.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 761 төгрөгнөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 283 561 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Амарсайханд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.А нь 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр "М" ХХК-тай №145 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "В S" хотхоны 44В байрны 5 дугаар давхарт 148,44 м.кв талбай бүхий орон сууц, уг байрны зоорийн давхарт 2 авто зогсоол бариулахаар захиалж, 242,660 ам.долларын ажлын хөлс төлөх, Гүйцэтгэгч "М " ХХК нь гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьж гүйцэтгэн 2008 оны 12 дугаар сард багтаан хүлээлгэн өгөх" үүргийг тус тус хүлээсэн байна. Хэдийгээр талууд дээрх гэрээг "Худалдах, худалдан авах гэрээ" гэж нэрлэсэн байх боловч 2008 онд гэрээ байгуулагдах үед "В1ие Зку" хотхоны 44В байр ашиглалтанд ороогүй, 44В байрны 9 тоот орон сууц болон 92, 93 тоот автозогсоол гэх үл хөдлөх хөрөнгүүд бий болоогүй байсан тул №145 тоот гэрээ нь "Иргэний хууль"-ийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.А нь ажлын хөлс төлөх үүргээ 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн биелүүлж, улмаар гэрээ байгуулснаас хойш бүтэн 1 жил гаруйн хугацаа өнгөрсний дараа ажлын үр дүнг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан "С К" ХХК-тай байгуулсан №80436 тоот гэрээ, ашиглалтын төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдохоос гадна Ц.А захиалсан орон сууц, авто зогсоолууд бүхий 44В байр нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн "Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт"-аар байнгын ашиглалтанд хүлээн авсан байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хиймэгц биелэгдэх шинжийг агуулсан "Иргэний хууль"-ийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан "Худалдах, худалдан авах гэрээ" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүйг илтгэж байна. Ингээд анхан шатны шүүх талуудын хооронд "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан учраас "Иргэний хууль"-ийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Ц.А нь 9 тоот орон сууц болон 92, 93 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлээгүй байх тул түүнийг авто зогсоолуудын өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй" хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Анхнаасаа талууд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр "Иргэний хууль"-ийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан байх тул "Иргэний хууль"-ийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар тухайн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг гагцхүү Захиалагч өмчлөх эрхтэйгээс гадна ажлын үр дүнг хүлээн авснаар түүний өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иймээс нэхэмжлэгч Ц.А авто зогсоолуудын өмчлөх эрх 2009 оны 12 дугаар сард үүссэн байх атал хариуцагч "М" ХХК нь "Үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.А-д хүлээлгэн өгөх" үүргээ биелүүлэлгүй, хууль бусаар өөрсдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгүүлэн, "К б" ХХК-иас авсан зээлийн барьцаанд бариулсан байдаг. Анхан шатны шүүх хариуцагч "М" ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр "Барьцааны гэрээ" байгуулж, "Иргэний хууль"-ийн 153 дугаар зүйлийн 153.2, 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар ирээдүйд бий болох 120 айлын орон сууц, 205 автомашины гараж зэрэг "Эд хөрөнгийн эрх"-ийг "К б" ХХК-д барьцаалсан" гээд "44В байрны 92, 93 тоот авто зогсоолуудад 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьцааны үүрэг ногдуулсан" гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Учир нь хариуцагч "М " ХХК болон "К б" ХХК-ийн хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот "Зээлийн гэрээ" болон "Зээлийн барьцааны гэрээ" байгуулагдсан байх боловч "Зээлийн барьцааны гэрээ"-ний 3.1 дэх хэсэгт заасан "Барьцааны зүйл"-д "205 автомашины гараж" гэх хаана байрлалтай, ямар барилгын автозогсоолууд болох нь тодорхойгүй хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Иймээс дээрх гэрээнд тусгагдсан "205 автомашины гараж"-д нэхэмжлэгчийн өмчлөлийн 92, 93 тоот автозогсоолууд хамаарна гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд "К б" ХХК-ийн зүгээс тухайн үед барилга 40-50 хувийн гүйцэтгэлтэй байсан гэх атлаа барьцаа хөрөнгийг огт нягтлан шалгаагүй, "Зээлийн барьцаа хөрөнгийн тайлан" үйлдээгүй байдаг. Түүнчлэн хариуцагч "К б" ХХК нь маргаж буй хөрөнгүүдийн хувьд 55 хувийн гүйцэтгэлтэй байхад нь "М" ХХК-д олгогдсон гэрчилгээг үндэслэн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр "Ф" ХХК-тай Т07/252 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулан уг гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн улмаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээрх хөрөнгүүдийг 90 хувийн гүйцэтгэлтэй болоход нь "Зээлийн барьцааны гэрээ"-г шинэчилсэн мэтээр тайлбарладаг. Гэтэл "К б" ХХК нь 55 хувийн гүйцэтгэлтэй 44В, 44Г байрны дуусаагүй барилгыг 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр "Ф" ХХК-ийг "Зээлийн гэрээ"-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн" гэх үндэслэлээр зээлийн барьцаанаас чөлөөлж, 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болж, банкны барьцааны эрх дуусгавар болсон нь хэрэгт авагдсан "К б" ХХК-иас Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгээр тогтоогддог. Ингээд үүнээс хойш нэхэмжлэгч өөрийн захиалан бариулсан орон сууц, автозогсоолыг 2009 онд хүлээн авч, эзэмшиж, ашиглаж эхэлснээс хойш буюу 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "М " ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж, улмаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр "К б" ХХК-д барьцаалан шинээр "Зээлийн барьцааны гэрээ" байгуулсан байхад анхан шатны шүүх энэхүү үйл баримтад огт дүгнэлт хийлгүйгээр "К б" ХХК-д 2007 оноос хойш барьцааны эрх нь хадгалагдан, үргэлжилсэн мэтээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн "М " ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 44В тоот барилгыг 55  хүвийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008714 дугаарт бүртгүүлж, "К б" ХХК-д барьцаалсан байхад 2007 оны 08 дугаар сарын 01-нии өдөр барьцаалах биет хөрөнгө огт байгаагүй буюу ирээдүйд бий болох "Эд хөрөнгийн эрх" барьцаалсан гэжүзэхгүй байна. Иймээс Т07/141 тоот "Зээлийн барьцааны гэрээ" нь "Иргэний хууль"-ийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан "Улсын бүртгэлд бүртгүүлэх" шаардлагыг хангаагүй "Иргэний хууль"-ийн 156 дугаар зүйлийн 156.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Түүнчлэн "К б" ХХК нь "М" ХХК-д орон сууц, авто зогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон тул тэдгээрийн хууль ёсны өмчлөгч хэмээн маргаж буй боловч "М" ХХК нь маргаж буй үл хөдлөх хөрөнгө Ц.А хөрөнгөөр бий болсон бөгөөд эрхийн улсын бүртгэлийг хууль бусаар хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг болохыг шүүх огт анхаарч үзсэнгүй.

Ийнхүү нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд "К б" ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны үүрэг ногдуулахдаа "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн 23 дугаар зүйлийн 23.2.3, мөн хуулийн 23.4-т заасан "Барьцаа хөрөнгийг газар дээр нь нэгбүрчлэн үзэж, шалгах, энэ тухай тодорхойлолт бүрдүүлэх" үүргээ биелүүлээгүй, харин "М" ХХК нь "Иргэний хууль"-ийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан "Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй" гэж заасныг зөрчиж, улмаар хариуцагч нарын буруутай үйлдлзэс шалтгаалан "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ байгуулагдсан байна. Ийм учраас 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/141 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-ний нэхэмжлэгчийн өмчлөлийн 92, 93 тоот авто зогсоолуудад холбогдох хэсэг нь "Иргэний хууль"-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02917 шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч “К б” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдуулан “М” ХХК болон “К б" ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Б с” хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах 92, 93 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч “К б” ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.А нь 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “М” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг “М” ХХК нь хүлээн зөвшөөрснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 4095 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Гэвч хариуцагч “М” ХХК нь “К б” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 07/141 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 400 000 ам.долларыг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 блок, 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааш зэргийг барьцаалсан байна.

 

Улмаар “М” ХХК болон “К” банк нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, “М" ХХК барьцааны хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн хөрөнгө тус бүрт үүрэг ногдуулж, барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны 120 айлын орон сууц, 205 авто зогсоол зэрэгт 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр барьцааны үүрэг ногдуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний хэлбэр, агуулга өөрчлөгдөөгүй, хууль зөрчөөгүй гэрээ байна.

 

Иймд “М” ХХК болон “К б" ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээнүүд нь нэхэмжлэгч Ц.А эрхийг хөндөөгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болно.

Хэдийгээр нэхэмжлэгч нь “төлбөрийг төлсөн” гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гэрээний үнийг төлснөөр бус, харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүснэ.

Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оюуны үнэт зүйл, аливаа эрх хөрөнгө болохын хувьд эзэмшилдээ авахад мөн хуулийн 89-94 дүгээр зүйлийн эд хөрөнгөтэй холбоотой зохицуулалт нэгэн адил хамаарах тул барьцааны эрхийг шударгаар олж авсан “К б” ХХК-тай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардахгүй байх зарчимд харшилна. “К б” ХХК нь хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан болно.

 

Түүнчлэн барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоос гадна, ипотекийн зүйлийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд өмчлөл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны эрх дагалдаж, ипотекийн эрхээ хэрэгжүүлэх барьцаалагчийн эрх хэвээр байх юм.

 

Нөгөө талаар 2007 онд барьцааны эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд болох “К” банк нь улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулах эрхтэй этгээд болох “М” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны эрхийг олж авсан тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар “К” банк нь уг барьцааны хувьд шударга эзэмшигч гэж тооцогдоно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ