Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00690

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00690

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах “А” ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа спорт цогцолборын баруун талд байрлах Евро таун хотхон, М хаус өөрийн байранд байрлах “М” ХХК д холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                                                            

                                                      

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/204 тоот шийдвэртэй нэгж талбарын 178026/0061 дугаар бүхий орон сууцны зориулалттай 5000 м.кв га газрыг манай компани эзэмшдэг. Гэтэл “М” ХХК нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн манай эзэмшлийн газарт дулааны шугам, худаг татаж байрлуулсан байна. Иймд дээрх дулааны шугам, худгийг цаг хугацаа алдалгүй яаралтай нүүлгэж манай компанийн барилга барих газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж   шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК нь Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Буянт ухаа спорт ордны баруун талд байрлах, нэгж талбарын 178026/0061 дугаарт бүртгэгдсэн, 000305783 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий  орон сууцны хороололын зориулалтай, 5000 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшигчээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

          Хариуцагч “М” ХХК нь хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар гаргаагүй байна.

 

          Нэхэмжлэгч “А” ХХК нь Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Буянт ухаа спорт ордны баруун талд байрлах, нэгж талбарын 178026/0061 дугаарт бүртгэгдсэн, 000305783 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий  орон сууцны хороололын зориулалтай, 5000 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь хавтаст хэргийн 6-9 дүгээр талд авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургаар  тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутад товлосон шүүх хуралдааны товыг “М” ХХК-ийн захирал Д.Э 91919537 дугаарын утсанд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 36 минутанд утсаар мэдэгджээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Буянт ухаа спорт ордны баруун талд байрлах, нэгж талбарын 178026/0061 дугаарт бүртгэгдсэн, 000305783 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” бүхий 5000 м.кв талбай бүхий газрыг хариуцагч “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ