Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2019/00797

 

 

 

 

 

 

 

 

 

     2019 оны 04 сарын 03 өдөр

          Дугаар 183/ШШ2019/00797

                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н-ийн Д-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 29.500.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 72.448.798  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ............................. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК нь Н.Д-той 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...........дугаар “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан захиалгын дагуу ..........., ...........байрны, ........... тоот хаягт байрлах ...........м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нийт 133.917.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ипотекийн зээлэнд хамруулахад шаардлагатай материалыг хүлээлгэн өгсөн билээ. Гэвч Н.Д нь гэрээгээр хүлээсэн төлбөрт 19.667.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 19.667.000 төгрөг, алданги 9.833.500 төгрөг, нийт 29.500.500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны хөгц, мөөгөнцөрийг засаж доголдлыг арилгахад шаардлагатай зардалд 5.435.000 төгрөгийг, мөн эмэгтэй хүний өвлийн напин куртка 60.000 төгрөг, эмэгтэй хүний урт түрийтэй гутал 133.333 төгрөг, эмэгтэй хүний хавар намарын түрийтэй гутал 180.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн урт түрийтэй гутал 120.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие “Р” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалт”-ын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 19.667.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа нь үнэн. Гэхдээ “Р” ХХК-иас хүлээлгэн өгсөн орон сууц нь хүн амьдрах боломжгүй, 100 хувийн чийгшилтэй, мөөгөнцөр ургасан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн .............өдрийн ............. тоот дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн ............. өдрийн ............. тоот  албан шаардлага, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн ............. өдрийн ............. тоот дүгнэлт, “О” ХХК-ийн хийсэн барилгын дулааны алдагдлыг хэмжсэн хэмжилтийн тайлан зэргээр тус тус нотлогдоно. “Р” ХХК нь Н.Д-той ............ оны 7 дугаар сарын 21-ний өдөр хэлцэл байгуулж уг хэлцлээр гэр доторхи чийгийг арилгах, дахин мөөгөнцөр ургуулахгүй орчин үеийн бодис хэрэглэх,  агааржуулалтын сувгийг стандартын дагуу гүйцэтгэх, Мэргэжлийн хяналтын газарт хийсэн ажлаа хүлээлгэн өгөх, агааржуулалтын сэнсийг солих, дуугүй болгох, хаалгыг солих, жорлонгийн суултуурыг солих, паркетин шалыг бүрэн хуулж хатааж солих, шавьж устгах ариутгах үйлчилгээ хийх, ханын дотор талд 10 см дуу нэвтрүүлдэггүй дулаалга хана хийх, одоогийн байгаа талбайнаас шинээр хийсэн хавтангийн талбайн эзлэхүүнээр тооцож хасагдсан талбайн мөнгийг хүлээлгэн өгөх, ханын арзгарыг гөлгөр болгох, цонхны рамыг болон шилийг бүрэн солих, обой шалыг бүрэн сольж шалны хүрээ хийх, таазны ус нэвтрэхгүй засвар хийх зэрэг үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй ба одоог хүртэл уг орон сууцанд хүн амьдрах боломжгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Харин нэхэмжлэгч хуулиар хүлээсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, доголдолгүй орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс болж учирсан хохирлыг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1.Уг мөөгөнцөртэй орон сууцанд амьдарснаас болж охин Ц нь өвчин тусаж /бронхит, астма/, ............ оны 01 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацааны эмчилгээний зардалд төлсөн 1.278.000 төгрөгийг 2.Байрны ханын шүүгээнд байсан эд зүйлс хөгцөрч, анхны байдалдаа орохооргүй болсон тул цоохор ирвэсний арьсны үнэ 2.500.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн шуба 800.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн напин куртка 60.000 төгрөг, эмэгтэй хүний урт түрийтэй гутал 133.333 төгрөг, эмэгтэй хүний хавар намрын түрийтэй гутал 180.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн урт түрийтэй гутал 120.000 төгрөг, нийт 3.793.333 төгрөгийг, 3.Мөөгөнцөрт эдэгдсэн хувцаснуудыг хими цэвэрлэгээнд өгсөн 280.000 төгрөгийг, 4.Уг орон сууцанд амьдрах боломжгүй болсон тул Б дүүрэгт байр хөлслөхөд гарсан зардал 26.400.000 төгрөгийг, 5.Орон сууцны хөгц, мөөгөнцөрийг ариутгах, засаж доголдлыг бүрэн арилгахад  шаардлагатай зардалд 5.435.000 төгрөгийг, 6.Энэ асуудлаас болж би бизнесийн орлогоо алдсан тул 1 сарын дундаж цэвэр орлого болох 5.000.000 төгрөгийг 6 сараар тооцож 30.000.000 төгрөгийг, 7.Дулаан алдагдалын хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 180.000 төгрөгийг, 8.Орон сууцны хөгц, мөөгөнцөр устгах, ариутгах үйлчилгээний үнэ 4.382.000 төгрөг, нийт 72.448.798 төгрө гийн хохирол учирсан тул “Р” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Д-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 29.500.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон гэрээнээс учирсан хохиролд 72.448.798 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Н.Д, “Р” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ...........дугаар “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ээр гүйцэтгэгч “Р” ХХК нь ...........ны нутаг дэвсгэрт баригдсан “Х” хотхоны ......... дугаар байрны ........... тоот ...........м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад норм, дүрэм стандартын дагуу орон сууцны зориулалтын хэрэгцээ, чанарын шаардлага ханган шилжүүлэн өгөх, захиалагч Н.Д нь уг орон сууцны төлбөрт нийт 133.917.000 төгрөг төлөхөөс ............ оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийг, ............ оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөгийг, ............ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 93.750.000 төгрөгийг, ............ оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20.167.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна гэж дүгнэв.

 

            1. Уг гэрээний дагуу худалдагч “Р” ХХК нь ......................, ......... дугаар байр, ........... тоот хаягт байршилтай, ...........м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг Н.Д-ын өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, худалдан авагч Н.Д нь орон сууцны үнэд 133.917.000 төгрөг төлөхөөс 114.250.000 төгрөгийг төлж, үлдэх 19.667.000 төгрөгийг худалдагч “Р” ХХК-д төлөөгүй талаар зохигчид маргаагүй болно.  

 

            Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу ......................, ......... дугаар байр, ........... тоот хаягт байршилтай, ...........м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны үлдэгдэл төлбөр 19.667.000 төгрөгийг хариуцагч Н.Д-с гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

            Харин нэхэмжлэгчийн “...алдангид 9.833.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ...........дугаар “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.3-т “...захиалагч хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.3 хувиар торгуулийг гүйцэтгэгч талд төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн талаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.

 

            2. Н.Д, “Р” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ...........дугаар “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.1, 3.2-т “...гүйцэтгэгч Р ХХК нь Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад норм, дүрэм стандартын дагуу орон сууцны зориулалтын хэрэгцээ, чанарын шаардлага ханган орон сууцыг захиалагч Н.Д-д шилжүүлнэ” гэж тохиролцсон байх бөгөөд худалдагч “Р” ХХК нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т заасан эд хөрөнгийн доголдолтой буюу “......................, ......... дугаар байр, ........... тоот орон сууцны хүүхдийн өрөөний хана, ханын цаасны дотор тал, үүдний хувцасны шүүгээний дотор хэсэгт хөгц, мөөгөнцөр ургасан, орон сууцны дотоод орчны 1 м3 агаарт хөгц мөөгөнцөрийн тоо 5053-10526 илэрсэн, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад нийцэхгүй” орон сууцыг худалдан авагч Н.Дын өмчлөлд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын .............өдрийн ............ дугаар Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, ............ оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ............ дугаар Бүтээгдэхүүнээс дээж авах акт, Мэргэжлийн хяналтын газрын .............өдрийн ............ дугаар Улсын байцаагчийн албан шаардлага, Мэргэжлийн хяналтын газрын ............ оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ............ дугаар Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Н.Д, “Р” ХХК-ийн хооронд байгуулагдсан ............ оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэл, фото зураг зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

            Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 253.2-т “худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй, доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг худалдагч хариуцна” гэж зааснаар “Р” ХХК-иас дээрх дурдсан орон сууцны доголдлыг арилгасан болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.2, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Н.Д нь доголдлыг арилгахад гарсан зардал, арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр болон өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгч “Р” ХХК-иас шаардах эрхтэй болно.

 

            Иймд хавстаст хэрэгт авагдсан “............” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний ажлын тайланд “...цоохор ирвэсний арьс 2.500.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн шуба 800.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн напин куртка 60.000 төгрөг, эмэгтэй хүний урт түрийтэй гутал 133.333 төгрөг, эмэгтэй хүний хавар намарын түрийтэй гутал 180.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн урт түрийтэй гутал 120.000 төгрөг, нийт 3.793.333 төгрөг” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч “Р” ХХК-иас 3.793.333 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

            Мөн орон сууц нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад нийцээгүйн улмаас Н.Д нь уг орон сууцанд амьдрах боломжгүй болж ............-ийн өмчлөлийн Б дүүргийн ............- тоот хоёр өрөө орон сууцыг нэг сарын 800.000 төгрөгөөр хөлслөн, оршин суусан болох нь  Н.Д, ............- нарын хооронд байгуулагдсан ............ оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ээр нотлогдож байх бөгөөд уг гэрээний дагуу Н.Д нь ............ оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ............ оны 12 дугаар сарыг дуустал хугацаагаар буюу 17 сар орон сууц хөлслөж, 13.600.000 төгрөгийн хөлс төлсөн байх тул уг 13.600.000 төгрөгийг эд хөрөнгийн доголдлын улмаас Н.Д-д учирсан хохирол гэж үзэн нэхэмжлэгч “Р” ХХК-иас гаргуулах нь зүйтэй.

 

            Харин хариуцагчийн “...2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны орон сууц хөлслөсний хохиролд 12.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Учир нь дээрх хугацаанд орон сууц хөлслөсөн талаарх нотлох баримт нь Н.Д-ын эхнэр Л-ийн бусадтай байгуулсан гэрээг үндэслэн хариуцагч Н.Д-д учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

            Түүнчлэн, орон сууцны доголдлыг арилгахад “...хөгц, мөөгөнцөр устгах, ариутгах үйлчилгээнд 4.382.000 төгрөг, орон сууцанд засвар хийхэд гарах зардалд 5.435.000 төгрөг” шаардлагатай болох нь “У” ХХК-ийн үнийн санал, нэхэмжлэх болон “Иргэн Н.Д-ын эзэмшлийн орон сууцны засварын ажлын төсөв” гэсэн төсөвт өртөгийн дүгнэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч “Р” ХХК-иас гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй болно.

 

            Харин хариуцагч Н.Дын “...охин Ц-ийн эмчилгээнд зарцуулсан 1.278.000 төгрөг, хими цэвэрлэгээний хөлс 280.000 төгрөг, бизнесийн олох байсан орлого 30.000.000 төгрөг, дулаан алдагдлын хэмжилт хийлгэсэн хөлс 180.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан шүүхэд ирүүлсэн баримт нь “......................, ......... дугаар байр, ........... тоот орон сууцны хөгц, мөөгөнцөр, чийглэг”-ээс үүдсэн Н.Д-д учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Д-с худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 19.667.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 9.833.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Р” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад “цоохор ирвэсний арьс 2.500.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн шуба 800.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн напин куртка 60.000 төгрөг, эмэгтэй хүний урт түрийтэй гутал 133.333 төгрөг, эмэгтэй хүний хавар, намарын түрийтэй гутал 180.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн урт түрийтэй гутал 120.000 төгрөг, нийт 3.793.333 төгрөг”, орон сууц хөлслөсөн зардалд 13.600.000 төгрөг, хөгц, мөөгөнцөр устгах, ариутгах үйлчилгээнд гарах зардалд 4.382.000 төгрөг, орон сууцанд засвар хийхэд гарах зардалд 5.435.000 төгрөг, нийт 27.210.333 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Д-д олгож, үлдэх 45.238.465 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Д-с гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.667.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.833.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.2, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 27.210.333 төгрөг гаргуулан хариуцагч Н.Д-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45.238.465 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Р” ХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 305.500 төгрөгийг, хариуцагч Н.Д-с 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 700.465 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-с 256.285 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Р” ХХК-иас 294.001 төгрөг гаргуулан хариуцагч Н.Д-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.СЭМЖИД