Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0022

 

П.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Хохирогч Д.Т Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 408 дугаар шийтгэх тогтоолтой, П.С-д холбогдох эрүүгийн хэргийг прокурор Б.Ж-н эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 03 дугаар 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1949 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн 69 настай, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, Б овогт П-н С.

Шүүгдэгч П.С нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 38-02 тоотод гэртээ хамтран амьдрагч Д.Т-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 408 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овгийн П-н С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч П.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ж эсэргүүцэлдээ: “ ... П.С нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг, БаянӨндөр сумын Цагаанчулуут багийн 38-2 тоотод гэртээ Д.Т-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд П.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана. 1.1 дэх хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгахаар заасан байхад Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг бичээгүй байна. Мөн тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Д.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилнэ гэсэн боловч гэм хорын нэхэмжлэл гаргаагүй тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь заалтыг зөрчиж тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар дурьдаагүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 408 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: “... Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна ...” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч П.С нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 38-2 тоотод хамтран амьдрагч Д.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг түлхэж унагаан, зүүн гар дээр нь дэвссэний улмаас Д.Т-н зүүн гарын шуу болон богтос ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Т-н удаа дараа өгсөн “...би С-г чи болио гэсэн чинь чи дуугай бай гээд намайг түлхээд газар унагаасан бөгөөд би босох гээд байж байхад С чи яагаад Г-г өмөөрөөд байгаа юм гээд зүүн гарын шуу хэсэгт хөлөөрөө дэвссэн...” гэх мэдүүлэг /хх 7-13/, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 989 дугаартай дүгнэлт /хх 15/, гэрч М.Б-н “...Б намайг эхнэр Б-тай хардаад уурлаж сууж байгаад над руу Г яагаад байгаа юм бэ гэж хэлээд эхнэр Б руу уурлаад байсан. Тэгтэл хажуу талаас Т эгч согтуу босож ирээд хөөе Г чи юу болоод байгаа юм бэ, битгий маяглаад байгаарай, хол явах гэж байгаа хүмүүс битгий хэрүүл уруул хийгээд бай гээд зогсож байхад нь хажуу талаас нь С ах Т эгчийг чи хол бай чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд арагш нь түлхэж газар унагаагаад зүүн гар дээр нь хөлөөрөө нэг удаа дэвсчихсэн...би тухайн үед С ахыг бодоод худлаа мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг /хх 32-33/, шинжээч Ч.Б-н “...дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... зүүн гарын шуу болон богтос ясны далд хугарал нь хөлөөрөө нэг удаа дэвсэх үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 37/ болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр П.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ П.С-н дээрх үйлдлийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж, мөн “...хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй” гэж тус тус дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгаагүй, түүнчлэн хохирогчийн дээрх хохирлоо нэхэмжлэх эрхийг дурьдалгүй орхигдуулжээ. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг зөвтгөж, өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 408 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “С-г” гэсний дараа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “нэхэмжлээгүй” гэсний дараа “хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Прокурор Б.Ж-н эсэргүүцлийг хүлээн авсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ