| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2019/0098/Э |
| Дугаар | 0031 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 0031
1 М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд: Прокурор Л.О Шүүгдэгч М.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Б-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Е овогт М-н Б.
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын багт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оноос хойш байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх 2 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М-н Б-г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, Шүүгдэгч Е овгийн М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 1.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 75.989.087 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-с 2.031.744 төгрөг гаргуулан хохирогч Б.Х-д олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 310 дугаар захирамжаар: Шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны 109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж залруулж, Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулж шийдвэрлэжээ. 3 Шүүгдэгч М.Б давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нь М.Б намайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Миний бие нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрч байна. Харин миний бие нь шүүхийн шийтгэх тогтоолоор хохирол төлөх тухай заахдаа хохирогч Х-н гар утасны үнэ 900.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Миний бие тэрхүү гар утсыг эвдээгүй, намайг эвдсэн гэж байгаа гар утсыг Танил-талст дэлгүүрээс би Х-д худалдаж авч өгч байсан. Намайг тэр гар утсыг эвдсэн гэсэн нотлох баримт байхгүй, миний бие хохирогч Х-н гар утсыг эвдсэн гэдэг нь тогтоогдоогүй байхад гар утасны үнэ 900.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хохирогч Х-н гар утасны үнэ болох 900.000 төгрөг төлүүлэх шийтгэх тогтоолын заалтад өөрчлөлт оруулж, гар утасны үнийг шүүгдэгч надаар төлүүлэх хэсгийг хасаж, гар утасны үнэ 900.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч М.Б миний бие нь анх удаагаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа, хэргийг үнэн зөвөөр мэдүүлж байгаа, мөн хохирогч Х-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж, өөртөө дүгнэлт хийж байгаа зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж надад ногдуулсан торгуулийн ялын хэмжээг багасгаж, хуульд заасан доод хэмжээний торгуулийн ялаар шийтгэж өгнө үү ” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: ”... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Б-г 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын багт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оноос хойш байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх “...хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар М.Б нь хохирогч Б.Х-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх үйл баримт тогтоогдохгүй ... байнга зодсон гэх эрүүгийн хэргийн шинжид хамааруулан авч үзэх үндэслэлгүй ...” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, М.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо 4 Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. М.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х-н эрүүл мэндэд “нүүр, дээд мөч, хүзүү, цээж, хуйханд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, тархи мэдрэл хямрал бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Х-н мэдүүлэг, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 694, 818 дугаартай дүгнэлтүүд болон бусад баримтуудаар тогтоогдсон байх ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно. Харин М.Б нь анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол гэх гар утасны үнэ 900.000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэхдээ “...миний гар утсыг хана руу шидэж гэмтээсэн... ” гэж /хх 30/, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин мэдүүлэхдээ “... утсыг хана руу шидэж эвдэлсэн...” гэж /хх 32/, шинжээч Д.М нь “... би дүгнэлт гаргахдаа зах зээлийн жишиг үнийн аргаар дүгнэлт хийсэн ... Хохирогчид эд зүйл нь байхгүй байсан...” гэж /хх 112/ тус тус мэдүүлжээ. Дээрхи мэдүүлгүүдээс дүгнэвэл 900.000 төгрөгөөр үнэлэгдсэн I phone-7 маркийн гар утас нь тухайн өдөр эвдэрсэн /дахин ашиглах боломжгүй болсон/, эсхүл гэмтсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар өгсөн хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, түүнчлэн тухайн утас нь М.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас эвдэрсэн, гэмтсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Шүүгдэгч М.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2.000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр шүүгдэгч М.Б-н гаргасан давж заалдах гомдлын “...утасны үнийг гаргуулсныг зөвшөөрөхгүй...” гэх хэсгийг хүлээн авч, давж заалдах гомдлын “...торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “...тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж заасан атал анхан шатны шүүх М.Б-д оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд сард 1.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь буруу байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаа нь торгох ялыг биелүүлэх үндсэн хугацаа бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...торгох ялыг 3 жил хүртэл 5 хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болно” гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...2 сарын хугацаанд сард 1.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр... “ гэснийг “...5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр...” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...75.989.087...” гэснийг “...76.889.087...” гэж, “...2.031.744...” гэснийг “...1.131.744...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгч М.Б-н давж заалдах гомдлын “...утасны үнийг гаргуулсныг зөвшөөрөхгүй...” гэх хэсгийг хүлээн авч, “...торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ