Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00875

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 12 өдөр

         Дугаар 183/ШШ2019/00875

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК /РД:/-иас ажлын хөлснөөс суутгасан 14,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ын От /РД:/ олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.4 дэх хэсэгт зааснаар М.Баас түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг,  сэтгэл санааны гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах болон “Ж” ХХК-иас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.САРАНТУЯА

 

                        ШҮҮГЧИД                                          Д.МӨНХЦЭЦЭГ

                                                           

                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ