Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 00775

 

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/00775

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазар, … тоот хаягт байрлах, “Б” ХХК,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 5 хэсэг, ..гудамж ... тоотод оршин суух, Б

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 5 хэсэг, ... гудамж ... тоотод оршин суух, М нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд- Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Геоэкологийн хүрээлэн, “Ц” ХХК,

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, өмгөөлөгч Д.Ншүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаар шийдвэрийн дагуу иргэн Ж.Б, М.Б нараас 1.126.973.027 төгрөгийг гаргуулж ЦХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг хурааж битүүмжилсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018-11-17-н өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 18290282/02, 18290282/03 тоот тогтоол, 12 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө хураах тухай 18290282/04, 18290282/05 тоот тогтоолуудыг тус тус үйлдэн улмаар бимтүүмжилж хураасан эд хөрөнгүүдэд шинжээч томилон үнэлүүлээд байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ж.Б, М.Б нарын нэр дээр хилээр бараа бүтээгдэхүүн импортолсон эсэх талаарх лавлагааг 2018-04-03-ны өдрийн 4/5837 тоот, 2018-11-12-ны өдрийн 4/18627 тоот албан бичгээр тус тус авсан бөгөөд Гаалын ерөнхий газраас 2018-04-05-ны өдрийн 03-2/1470 тоот албан бичигт хариу өгч хавсралт ирүүлсэн байна. Хавсралтаас харахад төлбөр төлөгч иргэн М.Бгийн нэр дээр хамгийн сүүлд 2017-10-03-ны өдөр гаалын бүрдүүлэлт хийгдэж Иран Исламын бүгд найрамдах улсаас тодорхой тооны буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл импортлон оруулж ирж байсан. Харин нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-11-12-ны өдрийн 4/18627 тоот албан бичгийн хариу гаалын ерөнхий газар одоог болтол өгөөгүй байдаг. Төлбөр төлөгч М.Бгийн 2017 оны 10 дугаар сард оруулж ирсэн тавилгууд нь худалдан борлогдсоноос гадна Илланай ББСБ-д төлөх төлбөртөө нийт хоёр удаагийн нийлүүлэлтээр 117 ширхэг буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл зэргийг өгч түүний нэр дээр орж ирсэн түүний өмчлөлийн эд хөрөнгийн үлдэгдэлгүй болсон. Шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэн хураасан эд хөрөнгө нь дээр дурдсанаар М.Бгийн 2017-10-03-ны өдөр гаалын бүрдүүлэлт хийж оруулж ирсэн тавилгууд биш бөгөөд харин Б ХХК-ний 2018-04-08, 8-25-ны өдрийн гаалын бүрдүүлэлт хийн импортолж оруулж ирсэн тавилгууд юм. Уг эд хөрөнгө тавилгууд нь Б ХХК-ний өмч болох талаар тайлбар, холбогдох бүх баримтуудыг шийдвэр гүйцэтгэгчид өгсөөр байтал манай компанийн өмчлөлийн хөрөнгөд халдаж байгаа нь хууль бус үйлдэл юм. Шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч биш этгээдийн хөрөнгөд халдсан тул нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 4, 8 дугаар сард Б ХХК-ийн нэр дээр орж ирсэн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Тиймээс гуравдагч этгээдийн өмчид халдсан хууль бус ажиллагааг хүчингүйд тооцож, уг эд хөрөнгийг үнэлэхээр томилсон шинжээчийн дүгнэлт, үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгох буюу 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу хийгдсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдийн хөрөнгө битүүмжилсэнтэй холбоотой тогтоолууд нь хууль бус шинжтэй байгаа учраас гуравдагч этгээд төлбөр төлөх үүрэгтэй этгээд биш байхад хөрөнгөд нь халдаж байгаа нь хууль бус гэж шаардлагаа тодорхойлсон байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01270 дугаар шийдвэрээр Б болон Бнараас 1.121.209.032 төгрөг гаргуулж ЦХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаар тогтоолоор үүсгээд, төлбөр төлөгч нарын эзэмшил буюу өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнөг байгаа эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа ирж, бүртгэлтэй хөрөнгүүд нь гуравдагч этгээд буюу ББСБ болон банкны барьцаанд бүртгэлтэй байсан. Төлбөр төлөгч Б, Бнар Монгол улсын хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн эсэх талаар гаалийн ерөнхий газраас 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1470 дугаар албан бичгээр тогтоогдсон байдаг. Уг лавлагааны дагуу дээрх оруулж ирсэн тавилга, гэрлийн бүрхүүлийг битүүмжилэн, хураах ажиллагааг 2018 оны 11-12 саруудад хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нэмэлт нотлох баримт, хүсэлт дээр үндэслэж тайлбар тавьсан. Гуравдагч этгээдийн хөрөнгө, төлбөр төлөгч нарын хөрөнгө өөрсдөө ямар нэгэн байдлаар 2018 оны 4 дүгээр сард гуравдагч этгээдийн хөрөнгө оруулж ирсэн байдаг. Энэ хөрөнгө нь өөрсдөө ялгаж салгаж чадахгүй байна. Манайх биш гэдгээ нотлосон байсан бол шинжээч томилуулах хүсэлт гаргахгүй байсан. Төлбөр төлөгч .Бгийн хилээр оруулж ирсэн буюу гаалийн байгууллагын лавлагааг үндэслэж эд хөрөнгө хураах ажиллагаа явуулсан. Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардалыг хангаад шүүх шийдвэр гаргасан тохиолдолд үнэлгээ дагаад хүчингүй болно. Энэ тогтоолоор хийгдсэн ажиллагаа нь Бгийн хөрөнгө юм гэж нэхэмжлэгч тал өөрсдөө бараг хүлээн зөвшөөрөөд байна. Хөрөнгө нь мөн, үнэлгээ нь ийм асуудалтай байна үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж хоёр гурван утгатай зүйл яриад байна. Хөрөнгө өөрсдөө хүлээн зөвшөөрөөд одоо өөрсдөө үнэлгээн дээр маргаад байгаа юм уу? тогтоолуудаа хүчингүй болгох гэж байгаа юм уу? Ямар үндэслэлээр хүчингүй болгох гээд байгаа нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан, эрх бүхий байгууллага буюу гаалийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэгч тухайн үед өөрийн нүдээрээ үзэж битүүмжилсэн, лавлагаатай тулгалт хийсэн байдаг учир энэ нь ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдийн хөрөнгө байх боломжгүй. Бгийн Монгол улсын хилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байгаа. Б ХХК, Б, Бнар нэхэмжлэл гаргасан байгаа. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар гуравдагч этгээд нь өөрийнх нь өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар битүүмжилсэн тогтоолоос эд хөрөнгийг хасуулахаар хүсэлт гаргах эрхтэй байгаа. Маргаад байгаа энэ хөрөнгө нь гуравдагч этгээдийн хөрөнгө мөн эсэх нь тодорхойгүй байгаа. Энэ асуудал яаж ч эргэж магадгүй, хоёр талаар нь асуудалыг үзье гээд эд хөрөнгө битүүмжлэн хураасан тогтоолоос эд хөрөнгөө хасуулах нэхэмжлэл гаргах эрхээ өөр хүн хэрэгжүүлээд байгаа тул нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийг дэмжиж шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн зүгээс оролцож байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан. Энэ хуулийн 122.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 44.3, 63.4-т заасан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй гэж заасан байгаа. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг үндэслэж тухайн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэрийн үндсэн дээр явагдана гэсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу тухайн битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах буюу чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргана гэж тодорхой заасан байхад нэхэмжлэлийн зүгээс тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага бол битүүмжилсэн тогтоол, хураасан тогтоол, эд хөрөнгөд шинжээч томилуулан үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгох гэж тул нэхэмжлэлийн шаардлагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардалагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулинд нийцүүлэн баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Уг хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах, чөлөөлүүлэх тухай нэхэжмлэлийг шүүхэд гаргаж болно гэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардалгын татгалзах, үгүйсгэх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоолтой холбоотой асуудалд ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй. Одоо таньд хуульд заасан энэ хоёр эрхийг олгож, үнэлгээтэй холбоотой бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасан мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Үнэлгээг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байх гомдлын шаардлага бол байхгүй. Битүүмжилсэн, хөрөнгө хураасан, үнэлгээ хийх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэж шаардаад байгаа. Гуравдагч этгээдийн хувьд тайлбар гаргахдаа дээрх тайлбарыг өгдөг. Нэхэмжлэлийн шаардлага  тодорхой, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Энэ асуудалд ойлгомжгүй байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК, Ж.Б, М.Б нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэхээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн шаардлага гаргажээ /хх-1-2, 156-158/.

 

“Б” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр,

иргэн Ж.Б, М.Б нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан  тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2019/02576 дугаартай захирамжаар Ж.Б, М.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг “Б” ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэгтгэсэн байна /хх-1, 156, 188, 189/.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-нийг шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүрэг эдлэхийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/007 дугаартай албан бичгээр Ч.Б-д хугацаа заагаагүй, иргэн Ж.Б, М.Б нарыг шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр Ч.Баднайнямбууд хоёр жилийн хугацаатайгаар /хх-45, 206/,

хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг Ц.Г, Э.Б нарт 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2/58, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/69 дугаартай албан бичгээр нэг жилийн хугацаатай /хх-38, 183/,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ц” ХХК-ийг шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг эдлэж, үүрэг хүлээхийг Ж.С 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 56/2019 тоот албан бичгээр гурван жилийн хугацаатай /хх-201/ олгож, өмгөөлөгчөөр Д.Н оролцуулах хүсэлтийг мөн өдрийн 57/25019 тоот албан бичгээр тус тус гаргасан байна /хх-202/. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Б, М.Б нараас төлбөр авагч “Ц” ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2019/03436 дугаар захирамжаар ЦХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан /хх-190-193, 196/ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг болно.

 

Нэхэмжлэгч Ж.Б, М.Б нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаартай шийдвэр /хх-6-9, 58-61, 160-163/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1882 дугаар магадлал /хх-62-65/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01564 дүгээр тогтоолоор /хх-66-71/ 1.121.209.032 төгрөгийг ЦХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр олгосон 168 дугаартай /хх-57/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 18290282 дугаар тогтоолоор /хх-74/ үүсгэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ж.Б, М.Б нар нь ЦХХК-д төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2018/01795 дугаартай захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн талаар хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-56-154/.

 

Төлбөр төлөгч Ж.Б, М.Б нар нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Алтаргана хотхонд байрлах Перс тавилгын дэлгүүрт байрлах цагаан шаргал өнгийн бүрээстэй, шаргал өнгийн хүрээтэй сандал-8ш, шаргал өнгийн ширээ-1ш, улаан өнгийн том/хоолны/ ширээ-1ш, улаан хүрэн өнгийн сандал /хоолны/ /түшлэгтэй/-8ш, улаан өнгийн бүрээстэй шаргал өнгийн хүрээтэй сандал /жижиг/-6ш, улаан өнгийн бүрээстэй бүрэн хээтэй, шаргал өнгийн хүрээтэй гарын түшлэгтэй сандал-3ш зэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18290282/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь худалдагч С.Тунгалагт /хх-113-114/,

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Алтаргана хотхон Перс дэлгүүрт байрлах шар өнгийн шилэн хүрээтэй гэрлийн бүрхүүл-5ш, голдоо хар өнгийн сийлбэртэй тойроод 8 ширхэг гэрлийн чийдэнтэй /том/-1ш, хүүхдийн толгой унждаг гэрлийн бүрхүүл-2ш, шар өнгийн 8ш гэрлийн чийдэнтэй голдоо унждаг урт гэрлийн бүрхүүл байрласан гэрлийн бүрхүүл-4ш, лааны суурин гэрлийн чийдэнтэй голдоо хар бөөрөнхийтэй гэрлийн бүрхүүл /том/-3ш зэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18290282/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь худалдагч С.Тунгалагт /хх-115-116/ хариуцуулсан байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18290282/05 дугаартай тогтоолоор шар өнгийн шилэн хүрээтэй гэрлийн бүрхүүл-2ш, голдоо хар өнгийн сийлбэртэй тойроод 8 ширхэг гэрлийн чийдэнтэй-1ш, хүүхдийн толгой унжсан гэрлийн бүрхүүл-2ш, шар өнгийн 8ш гэрлийн чийдэнтэй /голдоо унждаг урт байрлалтай/-4ш, лааны суурин гэрлийн чийдэнтэй голдоо хар бөөрөнхийтэй гэрлийн бүрхүүл-3ш /хх-119-120/, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18290282/04 дугаартай тогтоолоор цагаан шаргал өнгийн бүрээстэй шаргал өнгийн хүрээтэй сандал-8ш, шар өнгийн ширээ-1ш, улаан өнгийн ширээ /том/-1ш, улаан өнгийн хүртээтэй санадл-8ш зэрэг эд хөрөнгийг тус тус төлбөрт хураасан байна /хх-121/.

 

Төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбууд төлбөрт хураагдсан эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх талаар шийдвэр гүйцэтгэгч 2018-12-13-ны өдөр уулзахад “...уг хөрөнгө иргэн Бгийн хөрөнгө биш, өөр компаний хөрөнгө учраас үнийн санал өгөхгүй...” гэх тайлбарыг хэлсэн талаар тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд /хх-129/ эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай түүний гомдолд Хан-уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2018-12-25-ны өдрийн 4/07 дугаар тогтоолоор /хх-24, 135/, ШШГЕГазрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга 2019-01-17-ны өдрийн 4/106 дугаартай албан бичгээр тус тус хариу өгсөн /хх-25/ байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт л гомдол гаргах эрхтэй байна.

 

Тиймээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал болох Ж.Б, М.Б нар эд хөрөнгө битүүмжлэн хураасан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт гомдол гаргах эрхтэй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу нь 2018-12-28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “...эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа бөгөөд ШШГЕГазарт гомдол гаргасан тул хураасан, битүүмжилсэн эд хөрөнгөд үнийн санал өгөхгүй болно” гэх тайлбар хүсэлтийг бичгээр гаргасан /хх-136/.

 

Төлбөр авагч ЦХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр төлөгчийн нэр дээр улсын хилээр орж ирсэн тавилга, эд хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжлэн, хураасан тул үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаснаар /хх-138-139/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 3-р хороо, Алтаргана хотхон, Перс тавилгын дэлгүүрт байрлах эд хөрөнгө хураах тухай 2018 оны 18290282/05, 18290282/04 дүгээр тогтоолоор хураагдсан нэр бүхий хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилсон байна /хх-140/.

 

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу үнийн санал өгөхөөс татгалзсан гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “Хөрөнгө эстимэйт” ХХК нь дээрх Хан-Уул дүүргийн 3-р хороо, Алтаргана хотхон, Перс тавилгын дэлгүүрт байрлах хүүхдийн толгойн хийцтэй гэрлийн бүрхүүл-2ш, дээрээ 8 ширхэг гэрэлтэй гэрлийн бүрхүүл-4ш, лааны суурин гэрлийн чийдэнтэй гэрлийн бүрхүүл-3ш, шар өнгийн шилэн хүрээтэй гэрлийн бүрхүүл-2ш, голдоо хар өнгийн сийлбэртэй тойроод 8 ширхэг гэрлийн чийдэнтэй-1ш, хоолны ширээ /улаан хүрэн өнгөтэй, 8 ширхэг сандалтай/-1 ком, хоолны ширээ /цагаан шаргал өнгөтэй, 8 ширхэг сандалтай/ 1 ком нийт долоон эд хөрөнгийн үнийг 151.871.250 төгрөг болохыг тодорхойлов гэж үнэлгээний тайланд дурдсан байна /хх-141-150/.

 

Харин нэхэмжлэгч тал дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, гуравдагч буюу компаний хөрөнгийг битүүмжлэн хурааж үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгох тухай тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон эд хөрөнгө нь төлбөр төлөгч нарын хөрөнгө биш болохыг, тухайн хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон дээрх битүүмжлэгдэн хураагдсан 7 төрлийн гэрлийн бүрхүүл, хоолны ширээ, сандал зэрэг хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх Перс тавилгын дэлгүүрт байрлах хүүхдийн толгойн хийцтэй гэрлийн бүрхүүл-2ш, дээрээ 8 ширхэг гэрэлтэй гэрлийн бүрхүүл-4ш, лааны суурин гэрлийн чийдэнтэй гэрлийн бүрхүүл-3ш, шар өнгийн шилэн хүрээтэй гэрлийн бүрхүүл-2ш, голдоо хар өнгийн сийлбэртэй тойроод 8 ширхэг гэрлийн чийдэнтэй-1ш, хоолны ширээ /улаан хүрэн өнгөтэй, 8 ширхэг сандалтай/-1 ком, хоолны ширээ /цагаан шаргал өнгөтэй, 8 ширхэг сандалтай/ 1 ком нийт долоон эд хөрөнгийг Б ХХК-ний хөрөнгө мөн гэж, тэдгээрийн үнийг 151.871.250 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэлгүй эсхүл хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөгч нь эд хөрөнгөө жагсаалтаас хасуулах эсхүл чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргахаар байхад “Б” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргасан нь мөн үндэслэлгүй болно.

 

Учир нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага эд хөрөнгө битүүмжилсэн 18290282/03, 18290282/02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгох, битүүмжлэн хураасан эд хөрөнгөд шинжээч томилуулан тогтоосон үнэлгээг хүчингүйд  тооцуулахаар шаардлагаа тодорхойлсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Нэхэмжлэгч тал гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1904823 үндсэн маягт, 1120291 нэмэлт маягт, 1120292 нэмэлт маягтуудын мэдүүлгийн номер адилхан байх бөгөөд бүртгэлийн огноо нь 2018-04-08, хүлээн авагч нь Б ХХК, Ж.Бгээд 23 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн,

гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1724905 үндсэн маягт, 1122471 нэмэлт маягтуудын мэдүүлгийн номер адилхан байх бөгөөд бүртгэлийн огноо нь 2018-04-30, хүлээн авагч нь Б ХХК, Ж.Бгээд 8 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн,

гаалын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1725557 үндсэн маягт, 1075885 нэмэлт маягтуудын мэдүүлгийн номер адилхан байх бөгөөд бүртгэлийн огноо нь 2017-12-23, хүлээн авагч нь Б ХХК, Ж.Бгээд 5 нэр төрлийн бүтээгдэхүүн,

гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1725761 үндсэн маягт, 1076481 нэмэлт маягтуудын мэдүүлгийн номер адилхан байх бөгөөд бүртгэлийн огноо нь 2017-12-30, хүлээн авагч нь Б ХХК, Ж.Бгээд 5 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн,

гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1985526 үндсэн маягтын бүртгэлийн огноо нь 2018-08-25, хүлээн авагч нь Б ХХК, Ж.Бгэсэн баримтуудыг нотлох баримтаар гаргасан бөгөөд /хх-14-23/ шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэн, хураасан Хан-Уул дүүргийн 3-р хороо, Алтаргана хотхон, Перс тавилгын дэлгүүрт байрлах хүүхдийн толгойн хийцтэй гэрлийн бүрхүүл-2ш, дээрээ 8 ширхэг гэрэлтэй гэрлийн бүрхүүл-4ш, лааны суурин гэрлийн чийдэнтэй гэрлийн бүрхүүл-3ш, шар өнгийн шилэн хүрээтэй гэрлийн бүрхүүл-2ш, голдоо хар өнгийн сийлбэртэй тойроод 8 ширхэг гэрлийн чийдэнтэй-1ш, хоолны ширээ /улаан хүрэн өнгөтэй, 8 ширхэг сандалтай/-1 ком, хоолны ширээ /цагаан шаргал өнгөтэй, 8 ширхэг сандалтай/ 1 ком гэх хөрөнгүүд дээрх мэдүүлгийн хэд дүгээрт дугаарлагдсан аль хөрөнгө болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж мэдэхгүй, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт бичигдсэн барааны нэр нь дээрх битүүмжлэн хураагдсан хөрөнгийн аль нь болохыг зааж мэдэхгүй гэх тайлбар гаргасан тул төлбөрт хураагдсан дээрх хөрөнгүүд “Б” ХХК хөрөнгө болохыг шүүх тогтоох боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Перс тавилгын дэлгүүрт байрлах хүүхдийн толгойн хийцтэй гэрлийн бүрхүүл-2ш, дээрээ 8 ширхэг гэрэлтэй гэрлийн бүрхүүл-4ш, лааны суурин гэрлийн чийдэнтэй гэрлийн бүрхүүл-3ш, шар өнгийн шилэн хүрээтэй гэрлийн бүрхүүл-2ш, голдоо хар өнгийн сийлбэртэй тойроод 8 ширхэг гэрлийн чийдэнтэй-1ш, хоолны ширээ /улаан хүрэн өнгөтэй, 8 ширхэг сандалтай/-1 ком, хоолны ширээ /цагаан шаргал өнгөтэй, 8 ширхэг сандалтай/ 1 ком нийт долоон төрлийн эд хөрөнгө нь “Б” ХХК-ний хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдохгүй, дээрх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг ямар үндэслэлээр хүчингүйд тооцуулах үндэслэл тайлбараа нэхэмжлэгч тал нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэн М.Б, Ж.Бнарын нэр дээр орж ирсэн тавилга зарагдсан болохыг нотлохоор гаргасан 2019-03-14-ний огноотой орлогын баримт, 2018-12-10 огноотой хөрөнгө хүлээн авч, тооцоог дуусгасан тухай акт, 2018-11-29 огноотой 1-р татан авалт тавилга, люстер хүлээлцсэн акт, 2018-11-29-ний огноотой 2-р татан авалт тооцоо, 2018-11-29 огноотой, 3-р татан авалт вок угаалгын шингэн тооцоо, 2018-11-29-ний огноотой 4-р татан авалт вокны зөрүү гэх баримтуудад тухайн татан авалтад дурдагдсан бараа бүтээгдэхүүн нь гаалийн мэдүүлэг, гаалийн ерөнхий газраас ирүүлсэн жагсаалтын хэддүгээрт байгаа бараа бүтээгдэхүүн болохыг нэхэмжлэгч тал өөрөө зааж нотлоогүй бөгөөд дээрх татан авалтын огноо нь 2018-11-29 гэж байгааг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаалийн ерөнхий газраас ирүүлсэн иргэн Ж.Б, М.Б нарын нэрээр импортолсон барааны жагсаалтаар тогтоох боломжгүй байсан тул худалдагч нь хөрөнгийн жагсаалт өгөөгүй тул кодыг мэдэхгүй гэх тайлбар гаргасан тул битүүмжлэн, хураасан тогтоолд байгаа эд хөрөнгүүдийг нэр зааж аль вэ гэж гаалийн мэдүүлгийн дагуу асууж худалдагчийн заасан хөрөнгийг битүүмжилсэн. Тухайн битүүмжлэх, хураах ажиллагаа явагдаж байхад “Б” ХХК нь тухайн эд хөрөнгүүдийг компаний хөрөнгө болохыг, компаний орлогод бүртгэгдсэн болохыг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй тул иргэн Ж.Б, М.Б нарын нэрээр орж ирсэн хөрөнгө гэж тайлбарласан /хх-103-105, 132-133/.

 

“Б” ХХК нь нэг гишүүнтэй байх бөгөөд гүйцэтгэх захирлаар М.Бг томилсон бүртгэл 2016-11-09-ний өдөр хийгдсэн, компаний дүрмийн 1.3-д үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэр нь М.Б гэж /хх-5, 36/ бичигдсэн байх тул нэхэмжлэгч “Б” ХХК-нийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь М.Б байх бөгөөд төлбөр төлөгч иргэн Ж.Б, М.Б нар шүүхийн шийдвэрээр баталгаажсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч нар сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа дээрх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоосон 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдэн төлөөлөгч Ч.Баднайнямбууд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үнэлгээний талаарх 2019-01-15-ны өдрийн 4/2618 дугаартай мэдэгдлийг гардуулан өгч, танилцуулсан болох нь мэдэгдэлд зурсан тайлбар, гарын үсгээр /хх-152/ тогтоогдож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж зааснаар төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбууд үнэлгээний талаар мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд төлбөр төлөгч нар эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаар эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдэж, танилцуулахаар, энэ талаараа тэмдэглэл хөтлөхөөр хуульчилсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг талуудад гардуулан өгөх тухай хуулийн зохицуулалт байхгүй, үнэлгээ тогтоож 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулсан, нэхэмжлэгч нар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байгааг дурдав /хх-1, 156/.

 

Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэн хураасан Перс тавилгын дэлгүүрт байрлах хүүхдийн толгойн хийцтэй гэрлийн бүрхүүл-2ш, дээрээ 8 ширхэг гэрэлтэй гэрлийн бүрхүүл-4ш, лааны суурин гэрлийн чийдэнтэй гэрлийн бүрхүүл-3ш, шар өнгийн шилэн хүрээтэй гэрлийн бүрхүүл-2ш, голдоо хар өнгийн сийлбэртэй тойроод 8 ширхэг гэрлийн чийдэнтэй-1ш, хоолны ширээ /улаан хүрэн өнгөтэй, 8 ширхэг сандалтай/-1 ком, хоолны ширээ /цагаан шаргал өнгөтэй, 8 ширхэг сандалтай/ 1 ком нийт долоон төрлийн эд хөрөнгө нь “Б” ХХК-ний хөрөнгө буюу тухайн компаний нэрээр улсын хилээр импортлогдон орж ирсэн, компаний орлогод бүртгэгдсэн эсэхийг нэхэмжлэгч “Б” ХХК нотлоогүй бөгөөд 2018-04-08, 2017-12-23, 2017-12-30, 2018-8-25-ны өдрүүдийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт “Б” ХХК, Ж.Бгэсэн нэрээр хүлээн авагчийн бүртгэл хийгдсэн, тухайн мэдүүлэгт бичигдсэн нэр төрлийн бараа бүтээгдэхүний аль нь битүүмжлэн хураагдсан хөрөнгө болохыг нэхэмжлэгч тал өөрөө зааж тодорхойлоогүй болохыг дурдах нь зүйтэй /хх-14, 17, 19, 21, 23/.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийг өмчлөх эрхтэй хуулийн этгээд нь шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд байгаа эд хөрөнгийн жагсаалтаас тухайн эд хөрөнгийг хасуулахаар эсхүл чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байх тул, шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан эд хөрөнгө битүүмжлэн хураасан тогтоолд төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нар хангахаас татгалзсан хариу өгч шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч “Б” ХХК, Ж.Б, М.Б нарын эд хөрөнгө битүүмжлэн, хураасан тогтоол, түүнийг дагуу хийгдсэн эд хөрөнгө үнэлсэн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул Б ХХК битүүмжлэн хураагдсан хөрөнгийг компаний хөрөнгө болохыг, төлбөр авагч М.Б, Ж.Бнар өөрсдийн нэрээр импортлон орж ирээгүй, захиран зарцуулах эрхгүй хөрөнгө болохыг нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/01619 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав /хх-50/.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 421.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн “Б” ХХК,  Бо, Ба нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421.200 /дөрвөн зуун хорин нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/01619 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.Я