Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2019/00051/И |
Дугаар | 138/ШШ2019/00140 |
Огноо | 2019-02-21 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2019/00140
2019 02 21 138/ШШ2019/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг *******-р хороо ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн сумын 10-р баг ын 4-23 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн од холбогдох
Гэрээний үүргийн биелэлт 6868662 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны ******* сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чулуунбаатар, хариуцагч Т., гэрч Х.Болд, З.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 8-р сард Т.той харилцан тохиролцсоны үндсэн дээр сумын Засаг даргын тамгын газрын баруун талын автограж, орон сууцны барилгын гагнуур, сантехник /цэвэр бохир усны болон дулааны шугам сүлжээ/-ийн болон бусад барилгын ажлыг хийлгэхээр тохирсон. ын ажлын хөлсөнд миний эзэмшлийн байранд үнэ төлбөргүй суух, хоол ундны мөнгө дутсан үед хэрэглэгдэх бага хэмжээний мөнгийг ******* миний бие өгөхөөр тохирсон. Гэвч жил гаран хугацааны дараа той ярилцан сар бүр 500000 төгрөг олгож байнгын ажилтай болгох санал тавихад үл зөвшөөрч, ямар нэгэн мөнгө авахгүй, ажил алдуулахгүйгээр ажлын бус цагаар өөрийн мэргэжлээрээ мөнгөтэй ажил гадуур хийх, байрны ашиглалтын зардлыг төлж түрээсгүйгээр суухаар болсон.
Т. нь аман хэлцлийнхээ үүргийг удаа дараа зөрчин байрны ашиглалтын зардлыг төлөөгүй болно. Мөн хариуцсан ажлыг 2017 оны 11 сараас хийхээ больсон. 2017 оны ******* сард той уулзаж ярилцахад асуудалгүй ажлаа хийнэ гэсэн боловч хэлсэндээ хүрээгүй. 2018 оны эхээр эхнэр Золзаяагийн хамт ирж машин аваад буцаагаад дор нь мөнгийг нь өгнө гэж хэлээд 1400000 төгрөг авч яваад одоог хүртэл өгөөгүй болно.
Т.той байгуулсан аман хэлцлийг цуцалж 2018 оны 1 сараас эхлэн байрны төлбөр болон ашиглалтын зардлыг тооцсон. ...Иймд Т.оос 2018 оны 1 сараас 11 сар дуусталх байрны төлбөр 3850000 төгрөг, цахилгааны төлбөр 438822 төгрөг, усны төлбөр 114840 төгрөг, дулааны төлбөр 245000 төгрөг, хогны төлбөр *******000 төгрөг, нийт 4660662 төгрөг дээр зээлж авсан 1400000 төгрөгийг нэмж бүгд 6060662 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.той дараах нөхцлөөр тохирсон. Үүнд: Т. нь А болон Т байрны сантехник, бусад аж ахуйн ажлыг хариуцан ажиллаж, ажлын хөлсөнд 1 өрөө байранд үнэ төлбөргүй сууж орон сууц ашиглалтын төлбөрөө төлөхөөр, ажлын бус цагаар гадуур ажиллаж, ажилгүй үед хоолны мөнгө авч байхаар, ...гражийн барилгыг Т. өөрийн хүч, мэргэжил оролцуулан давхарлаж дууссан нөхцөлд миний бие хөрөнгө гаргаж сантехникийн дэлгүүр хамтарч ажиллуулах ба гарсан ашгийн тодорхой хувийг өгч болох юм гэж тохирсон.
...Өөрийн байрны нэг өрөөнд ажил гүйцэтгэх хугацаанд үнэ төлбөргүй суулгасан. Зарим үед хоолны мөнгө өгч байсан, зарим үед манай байр талбайг ашиглан нам даралтын зуух хийхэд цахилгааны болон талбайн төлбөр авч байгаагүй. ...ын эхнэр З.Золзаяаг авто угаалгын газартаа авч ажиллуулсан. Нэг өрөөнд сууж байсныг тэдний гэр бүлийг бодож 2 өрөөнд оруулсан. 2017 оны ******* сарын 14-ний өдөр , Золзаяа нар надтай уулзаад машин аваад хот уруу зарах гэсэн чинь мөнгө дутчихлаа, удахгүй өгнө гээд *******00000 төгрөг зээлсэн. 2018 оны 2 сарын 14-ний өдөр ...300000 төгрөг зээлсэн. Дээрх мөнгүүдийг төлөөгүй болно. Гражийн барилгыг одоог хүртэл дуусаагүй тул Нямдоржтой тохирсон сантехникийн дэлгүүр хамтран ажиллуулах нөхцөл боломж бүрдээгүй. Өөрийн чадах бүхнээр тусалсаны хүчинд ямар нэгэн өргүй болсныг олон хүн мэднэ. ...Эрүүл мэндийн шалтгаанаас Дорнодод байнга байх боломжгүй болсон үес өөрийн хариуцсан ажлаа хийхээ больсон. ...Өөрийнх нь тайлбарт дурдагдсан ажлууд нь жилийн 365 хоногийн 8 хоногт ажилласан болно. Үүнийг тухайн ажлыг хариуцаж байсан Х.Болд мэдэж байгаа.
Иймд Т.оос хэлцлийн дагуу үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн орон сууц ашиглалтын төлбөр 5264900 төгрөг, зээлсэн 1500000 төгрөгийг нэмж нийт 6764900 төгрөг нэхэмжилсэн гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чулуунбаатар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын 6-р баг Тээврийн биржийн байр нь манай ах *******ийн эзэмшлийнх бөгөөд би хариуцан ажилладаг. Т.Нямдорж уг байрны 1 давхрын зүүн талаас ордог 7 тоот 45 м2 2 өрөөнд 2017 оноос эхлэн амьдарч байгаа бөгөөд 2018 оны ******* сарын байрны түрээсийн мөнгө 350000 төгрөг, дулааны төлбөр 35000 төгрөг, усны төлбөр 10000 төгрөг, мөн 2019 оны 1 сарын байрны түрээс 350000 төгрөг, дулааны төлбөр 35000 төгрөг, усны төлбөр 10000 төгрөг, цахилгааны төлбөр 18000 төгрөг, нийт 808000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Өмнөх нэхэмжлэл 6060662 төгрөгөн дээр 808000 төгрөгийг нэмээд нийт 6868662 төгрөгийг Т.оос гаргуулж өгнө үү. ...Ажилд ороод удаагүй учир ямар ажил хийх талаар тохиролцсон талаар сайн мэдэхгүй. Гэрчээр оролцож байгаа Х.Болд сайн мэднэ гэв.
Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* ахын ажлыг хийж эхлэхээс өмнө Оршихоо ахын байранд сарын 100000 төгрөгөөр түрээслэн суудаг байсан. 2015 оны 9 сард ******* ах надтай аман хэлцэл хийж шинэ бирж болон худалдааны төв байрыг бариулахаар харилцан тохирсон. ******* ах манай байранд ус, тог, түрээс өгөхгүй үнэгүй суу гэж хэлээд 2015 оны 10 сард байрандаа оруулсан. Анхнаасаа түрээсийн мөнгө, байр, гэрлийн мөнгө авахгүй, бүх зардлыг нь Ундрах хүч компаниас гаргана, би компанийнхаа нэр дээр чамд тендер авч өгнө гэж хэлсэн. Мөн ******* ах надад хоёрын хооронд цалин хөлс гэж ярихгүй, ахынхаа бүх ажлыг дуусгаад өгвөл дүүдээ ашгийнхаа 10-20 хувийг өгнө, цаашдаа машинтай, сантехникийн эд анги зардаг дэлгүүртэй болгож өгнө гэсэн. Манай гэрийн хүнсэнд сард 300000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэгээд ажлаа 2015 оны 9 сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Одоогийн аймгийн авто тээврийн газар /автобус явдаг газар/ орсон барилга хуучин оросын үеийн хоосон том заал байсан. Миний бие энэ барилгын заалын төмөр карказыг гагнаж 4 давхар, тасалгаатай объект болгосон. Энэ бүгдийг өөрт байсан оросын материалаар гагнаж хийсэн. Энэ нь хүнд даацын гагнуурт ордог. Миний хувьд 3 жил дараалан гагнуур хийж байгаад өндөр зэрэглэлийн хүнд даацын гагнуурчны үнэмлэх авсан. Дээрх гагнуур нь сантиметрээр ажлын хөлс нь бодогддог учир зах зээлийн үнээр ажлын хөлсийг тооцвол их мөнгө гарна. Үүнийг ******* ах сайн мэдэж байгаа.
... 2015 оны 11 сард дулаан граж болон авто угаалгын газар барьж өгөхөөр тохиролцсон. Автограж, угаалгаа ажиллуулаад надад хувь ашиг өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Автограж хийх обьектод мөн оросын үеийн эвдэрхий тоног төхөөрөмж болон машин техник байсныг засан сайжруулж, дулааны шугамыг тавьж өгсөн. 2015-2016 онд шинэ биржийн ажлыг хийж байх үедээ 18х36 харьцаатай дулаан граж болон авто угаалгын газрыг ашиглалтад оруулж өгсөн. Тус угаалгын газрын бүх сантехник болон дулааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн би гражид байсан оросын хуучин краныг янзлан Адуунчулуун ХК-ийн удирдлагатай уулзаж 13 сая төгрөгөөр худалдаж өгсөн. Мөн 2016 онд Болд ахыг манаач, менежерээр ажиллаж байх үед ******* ахын эзэмшлийн газар доор байсан 50 тн багтаамжтай 2 ёмкость, 60 тн багтаамжтой 1 ёмкость, нийт 3 ёмкостыг гаргаж иргэдийн төлөөлөгч Мөнхсайхан ахад тус бүрийг нь 3 сая төгрөгөөр зарж өгсөн. Мөн ******* ахад 54 метр худаг гаргаж өгөхөд тусалсан. 1 метрийг нь 100000 төгрөгөөр үнэлж ухдаг байхад найз нөхдөө гуйж 3 сая төгрөгөөр хийлгүүлж өгсөн. Би нийлбэр дүнгээр 30 гаруй сая төгрөгийн эх үүсвэр гаргаж өгсөн. Одоо тус угаалгын газар нь гэхэд сард 3 саяас дээш орлоготой ажилладаг байхад надад цалин ч өгөөгүй, ярьж тохирсон ашиг ч өгөөгүй...
...Би 2017 онд 8х24 харьцаатай оношлогооны сендвичин барилга барьж өгсөн. Тооцоо, зураг гаргах бүх ажлыг хариуцан ажилласан. Өндөр мэргэжлийн хүмүүсийг авчирч, политехникийн коллежийн оюутнуудыг оролцуулан тус барилгыг маш хямд өртөгтэйгөөр барьж өгсөн. Энэ ажил маань 2017 оны 11 дүгээр сард бүрэн хийгдэж дууссан. Тухайн үед ******* ах чамд хоёрын хооронд цалин өгөхгүй, харин талбай дээр барилга байгууламж баригдаж үйлдвэрлэл үйлчилгээ явагдаж эхэлбэл ашиг өгч эхэлнэ гэдгээ хэлж байсан. Иймд би ашиг авч эхлэхийн тулд дулаан авто граж, авто угаалга, шинэ бирж, оношлогооны төвийн байруудыг хурдан хугацаанд ашиглалтад оруулж байсан. Одоо миний ашиглалтад оруулсан барилга байгууламжууд үйл ажиллагаа явуулж тогтмол ашиг олж байгаа.
******* ах надад ашиг өгөхгүй хирнээ миний хийсэн бусад ажлаас ашиг авч байсан. 2018 оны 8 сард гражид хүний зуух хийхэд ашиг болгон 300000 төгрөг авч байсан. Би ******* ахад хийж өгсөн сантехникийн ажил ойролцоогоор 11 гаруй сая төгрөг, хүнд даацын гагнуурын ажил 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэнэ.
******* ах надаас 1400000 төгрөг нэхсэн байна. Би ******* ахаас *******00000 төгрөг зээлж эхнэр Золзаяагийн дансанд хийлгэсэн. Энэ *******00000 төгрөгийг 2017 оны ******* сарын 22-ны өдөр буцааж төлсөн баримт нь байна. Юун мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. ******* ах намайг хуурч зөндөө ажил хийлгэчихээд эцэст нь өндөр түрээсийн мөнгө, дулаан, цахилгаан усны мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна, маш их гомдож байна. Нэхээд байгаа мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хийсэн ажлаа зах зээлийн ханшаар үнэлж нэхнэ гэж бодож байна гэв.
Гэрч Б.Болд шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие 2015 оны 09 сарын 05-ны өдрөөс 2017 оныг дуустал той хамтран биржийн барилгын сантехникийн ажлыг хийсэн. нь 2018 оны 05 сар хүртэл сантехникийн ажлыг хариуцаж доголдол гэмтлийг арилгадаг байсан. Мөн дулааны ажлыг нь хийсэн. Өмнө нь хуучин биржийн барилга склад шиг л байсан. нь анх тогтмол ажил хийж байгаад сүүлдээ гадуур ажил хийдэг болсон. Гэхдээ нь өөрийн хийсэн сантехникийн ажлууд болон түүнээс гарсан доголдлуудыг засаж сайжруулж ажилладаг байсан. *******, нар цалин хөлсөө яаж тохирсныг мэдэхгүй. ...ынх 2017 оны 10 сараас 2 өрөө байранд байдаг болсон. Өмнө нь 1 өрөө байранд амьдардаг байсан. нь амьдарч байсан байрныхаа түрээсийн төлбөр, ус, гэрлийн мөнгийг төлдөггүй байсан. нь байгууллагатай ярьж тохирсон зүйл байдаг байсан байх. 1 өрөө байрны түрээс 150000-200000 төгрөг байдаг байсан... гэв.
Гэрч З.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний нөхөр нь 2015 оноос 2018 оныг дуустал Ундрах хүч ХХК-д тасралтгүй ажилласан. Үүнийг нотлох фото зургууд байгаа. ******* ах биднийг анхнаасаа байрны түрээс, ус, цахилгааны мөнгө төлөхгүйгээр байрандаа амьдар гэж хэлсэн. Тухайн үед бид өөр байранд амьдардаг байсан боловч гэр чинь хол байна гээд тус байранд оруулсан. нь ******* ахын даалгасан ажлын 80 хувийг гүйцэтгэчихээд байгаа. ******* ахын санхүүжилтээс шалтгаалан зарим ажил нь дутуу байгаа гэсэн. Анх шинэ биржийг ашиглалтад оруулж өгөхөөр тохирч байсан. Тухайн үед ******* ах чамд хоёрын хооронд цалин өгөхгүй, биржийн барилга ашиглалтанд орохоор ашиглалтын орлогоос өгнө гэж хэлсэн. Одоо биржийн барилга бүрэн ашиглалтанд орсон. ыг гэрээ байгуулъя гэхэд ******* ах ...хоёулаа гэрээ байгуулаад яах юм бэ, цаашид олон ажил дээр хамтарч ажиллана, ах нь чамайг орхихгүй, чамд орон сууц өгнө... гэдэг байсан. Хэлсэн ажил нь дуусангуут дараагийн ажлыг гаргаж ирээд байнга л ажил хийлгэдэг байсан. 2018 онд олон ажил хийсэн. Тус байранд сантехникийн асуудал гарвал байнга очиж засварладаг. Мөн дулаан авто граж, авто угаалга, цайны газар, дэлгүүр зэрэг газруудын дулаан, сантехникийн олон ажлыг хийсэн. Хуучин даатгалын байр буюу одоо Вандансүрэн эмчийн хувийн эмнэлэг орсон газрын дулаан болон сантехникийн бүх асуудлыг янзалж өгсөн. Мөн гадаа гэрэлтүүлгийн 3 шинэ гэрэл гагнаж хийж өгсөн. ...Манайх байр, цахилгааны мөнгө гэж төлж байгаагүй, нэхэж ч байгаагүй. Бид ******* ахаас *******00000 төгрөг зээлсэн. 2017 оны ******* сарын 22-ны өдөр оос зээл төлөв гэж бичээд ******* ахын дансанд *******00000 төгрөгийг шилжүүлсэн. Бид ******* ахаас авсан мөнгөө хугацаа алдсан ч гэсэн бүрэн өгдөг байсан. Бид ******* ахад мөнгө зээлүүлж ч байсан. ...Бидэнтэй байрны ашиглалтын төлбөр төлөхөөр огт тохирч байгаагүй. Бид энэ байрнаас гарсан гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.оос гэрээний үүргийн биелэлт нийт 6868662 төгрөг нэхэмжилсэн. Тодруулбал, 2018 оны 1-******* сар, 2019 оны 1 сарын хугацааны орон сууц хөлсөлсөн төлбөр болон цахилгаан, ус, халаалт, хогны төлбөр нийт 5468662 төгрөг, мөн зээлийн гэрээний үүргийн биелэлт 1400000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т.Нямдоржтой харилцан тохиролцон тодорхой ажил үүргийг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд өөрийн эзэмшлийн байранд үнэгүй суулгах, ажилгүй үед хоолны мөнгө өгөхөөр тохиролцсон боловч 2017 оны 11 сараас хариуцсан ажлаа хийгээгүй учир орон сууц хөлсөлсөн хөлс, орон сууц ашиглалтын зардлыг нэхэмжилж байна, ... 2017 оны ******* сарын 14-ний өдөр зээлсэн *******00000 төгрөг, 2018 оны 2 сарын 14-ний өдөр зээлсэн 300000 төгрөгийг буцаан төлөөгүй учир нэхэмжилнэ... гэж тайлбарладаг.
Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...******* ахтай ярилцан миний бие тодорхой ажил үүргийг гүйцэтгэх, ажлын хөлсөнд түүний эзэмшлийн байранд үнэ төлбөргүй суух, манай гэрийн хэрэгцээнд сард 300000 төгрөг өгөх, ...дулаан автограж, авто угаалга, шинэ бирж, оношлогооны төвийн байруудыг ашиглалтанд оруулвал 10-20 хувийн ашиг өгөхөөр амаар тохиролцсон, ...2015 оноос 2018 оныг дуустал ******* ахын даалгасан бүхий л ажлыг хийж бүх обьектуудыг ашиглалтанд оруулсан боловч надад ажлын хөлс, ашиг огт өгөөгүй, гэрийн хэрэгцээнд хааяа өгсөн мөнгөө буцаагаад авдаг байсан, харин байранд нь үнэ төлбөргүй суусан, ... 2017 оны ******* сарын 22-ны өдөр зээлсэн *******00000 төгрөгөө төлсөн, 300000 төгрөгийг төлсөн л байх ёстой, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.оор тодорхой ажил үүргийг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд өөрийн эзэмшлийн байранд үнэ төлбөргүй суулгах, гэрийн хэрэгцээнд нь тодорхой хэмжээний мөнгө өгч байхаар амаар тохиролцсон болох нь, мөн хариуцагч нь 2015 оны 10 сараас 2018 оны 1 сар хүртэлх хугацаанд тус байранд үнэ төлбөргүй амьдарч байсан нь тус тус тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь 2018 оны 1 сараас 2019 оны 1 сар дуусталх хугацааны орон сууц хөлсөлсөн төлбөр, орон сууц ашиглалтын бусад зардлыг нэхэмжилсэн.
Талуудын хооронд бичгээр хийсэн гэрээ байхгүй байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Д.******* нь Т.оор сумын Засаг даргын тамгын газрын баруун талын автограж, орон сууцны барилгын гагнуур, сантехник /цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээ/-ийн болон бусад барилгын ажлыг хийлгэхээр тохирсон боловч зохих ёсоор хийгээгүй гэж тайлбарладаг.
Харин хариуцагч Т. нь 2015 оноос 2018 оныг дуустал хугацаанд ажиллаж дулаан автограж, авто угаалга, аймгийн авто тээврийн газрын барилга, оношлогооны төвийн байруудыг ашиглалтанд өгсөн, мөн хувийн эмнэлэгт түрээслүүлдэг барилгын цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээний сантехникийн ажлыг хийж гүйцэтгэх зэргээр нэхэмжлэгчийн даалгасан бүх ажлыг хийж гүйцэтгэсэн гэж маргадаг.
Хариуцагчийн ...2015 оноос 2018 оныг дуустал хугацаанд ажиллаж дулаан автограж, авто угаалга, аймгийн авто тээврийн газрын барилга, оношлогооны төвийн байруудыг ашиглалтанд өгсөн, мөн хувийн эмнэлэгт түрээслүүлдэг барилгын цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээний сантехникийг хийсэн... гэсэн тайлбар болон гэрч Б.Бат-, Х.Болд, З.Золзаяа нарын ажил үүргээ гүйцэтгэж байсан талаар мэдүүлсэн мэдүүлгийг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй болно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Т.ыг 2017 оны 11 сараас эхлэн талуудын хооронд тохиролцсон ямар ажил үүргийг гүйцэтгээгүй болохыг шүүхэд нотолж чадаагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлсөн хөлс 4550000 төгрөгийг нэхэмжилсэн боловч талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ бичгээр болон амаар байгуулагдсан нь тогтоогдохгүй байх тул орон сууц хөлсөлсөн хөлсийг гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч Т. нь 2015 оны 10 сараас 2018 оны 1 сар хүртэл хугацаанд тус байранд үнэ төлбөргүй амьдарч байсан бөгөөд 2018 оны 1 сараас тус орон сууцыг хөлслөх болсон гэдэг нь тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 1 сараас 2019 оны 1 сарыг дуусталх хугацааны цахилгааны төлбөр 456822 төгрөг, усны төлбөр 134840 төгрөг, халаалтын төлбөр 315000 төгрөг, хогны төлбөр *******000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд орон сууц ашиглалтын төлбөрөө анхнаас нь төлөхөөр тохирсон гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэдэг.
Нэхэмжлэлд дурдсан хэмжээний ашиглалтын төлбөр гарсныг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар нотолж ирүүлээгүй байна. Түүнчлэн сууц өмчлөгч буюу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, ус, хог, цахилгаан зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлсөн болох нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэж байна.
Иймд хариуцагчаар 2018 оны 1-******* сар, 2019 оны 1 сарын хугацааны орон сууц хөлсөлсөн төлбөр болон цахилгаан, ус, халаалт, хогны төлбөр нийт 5468662 төгрөгийг төлүүлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 1400000 төгрөг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны ******* сарын 14-ний өдөр *******00000 төгрөг, 2018 оны 2 сарын 14-ний өдөр 300000 төгрөг тус тус зээлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлага болох 1400000 төгрөгийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Т. нь 2017 оны ******* сарын 22-ны өдөр *******00000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас гэрээний үүргийн биелэлт 200000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6668662 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 200000 /хоёр зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6668662 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******4849 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.оос улсын тэмдэгтийн хураамжид 6650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 11014 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ