Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2019/00205

 

 

 

 

 

 

20******* 03 4 38/ШШ20*******/00205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, Москвагийн гудамжны дугаар байрны *******2 тоотод оршин суух, ЖЭ86*******0******* регистрийн дугаартай, ******* овогт гийн ,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, Москвагийн гудамжны дугаар байрны *******2 тоотод оршин суух, ЖЭ8*******08206 регистрийн дугаартай, овогт гийн нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, 3 дугаар хороо, гудамжны *******0г байрны *******8 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Тангуд овогт гийн ,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, ******* дүгээр байрны тоотод оршин суух, ЖЭ8*******26 регистрийн дугаартай, овогт ын ,

 

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг дүгээр байрны тоотод оршин суух, ЖЭ5*******20705 регистрийн дугаартай, овогт нарт холбогдох

2005 оны дүгээр сарын 7-ны өдөр үйлдэгдсэн 0 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 0 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 200 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 206 оны ******* дүгээр сарын 4-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон тус 2, 74 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцнаас Л.гийн өмчилж байсан 20 хувийг хууль ёсны өвлөгч болох эхнэр Д.*******, төрсөн хүүхдүүд Б., Б. нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, Д.*******, Б., Б. нарыг Л.гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, тоот үл хөдлөх хөрөнгийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцнаас С.гийн өмчилж байсан 20 хувийг түүний төрсөн охин Л., Л.Сувдсүрэн нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, тэднийг С.гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцыг Ч., Л. нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, хууль ёсны өмчлөгч болох Д.*******, Б., Б. нарт хүлээлгэн өгөхийг Ч., Л. нарт даалгуулах, хариуцагч нараас тус орон сууцыг бусдад хөлслүүлж олсон ашгаас 205 оны 8 сараас 207 оны ******* сар хүртэл хугацаанд хамрагдах нийт 28 сарын орон сууц хөлслүүлсэн орлогын нэхэмжлэгч нарт оногдох 80 хувь буюу 3.360.000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.ын орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Ануужин, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.гийн төлөөлөгч Б., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагч Л., Ч., хариуцагч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн, хариуцагч Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.гийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Л., ээж Д.******* нар нь *******86 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Намайг *******86 онд, дүү г *******8******* онд төрүүлсэн. Дүү бид 2-ыг төрөх үед аав, ээж бид 4 одоо ээжийн байгаа эгчийнх нь байр болох ******* дүгээр байранд амьдардаг байсан. **************0 оноос аав, ээж, дүү бид дөрөв -р байрны тоотод өвөө тэй хамт амьдарч эхэлсэн. Энэ үед аавын эгч гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгаас шилжин ирж бидэнтэй хамт амьдарч байгаад ************** онд 6-р байрны 8******* тоотын 4 өрөө байранд орсон. Аав 2000 оноос эгч гийн эзэмшлийн загас агнуурын газарт ажилд орж 7 хоногоос 4 сар хүртэл урт хугацаагаар загас агнуурын ажил хийдэг байсан. эгчийн загас агнуурын компани нь хуулийн дагуу биш хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ хууль бус ажиллагааг нь мэргэжлийн хяналтын газар шалгаж тогтоод үйл ажиллагааг нь зогсоож, загас агнуурын бүх багаж, хэрэгслийг нь хурааж авсаар байтал аавыг минь загас бариулсаар байсан. Ингээд миний аав 2004 оны 0 сарын 25-ны өдөр гэнэтийн ослоор буюу Хөх нуурт загас барьж байгаад живж осолдсон. Энэ үед ээж минь сэтгэл санааны хүнд цохилтонд орж хот уруу эмчилгээнд явсан. Миний бие 2004 оны ******* сард Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд оюутан болж явсан байсан. Дүү минь ээжтэй хамт хэдхэн хоног хот яваад ирэх хооронд -р байрны тоот гэрийн маань цоожны голыг сольсон байсан гэсэн. Энэ талаар дүү авга эгч Энхээгийн хамт эгчтэй уулзахад та нарыг энэ байранд амьдруулахгүй гэх утгатай зүйл хэлж байрны түлхүүрийг өгөөгүй, дүүг минь хөөж явуулсан байсан. Аавыг минь өөд болсноос хойш өвөөгийн бие огцом муудаад байна гэсэн мэдээллийг хамаатнуудаасаа авсан учир би оюутны өвлийн амралтаар буюу сард өвөөгийн биеийг асуух гэж очсон. Өвөө минь 6-р байрны 8******* тоотод мухрын өрөөнд нь байдаг байсан. Намайг уулзахад эгч өөрийн биеэр байсан ба өвөөгийн бие маш муу байсан. Намайг хараад өвөө минь танихгүй, юм ярихад сонсохгүй байсан учир би өвөөгөө хараад маш их эмзэглэсэн. Удалгүй өвөө минь 2005 оны 2 сарын *******-ны өдөр буюу 83 настайдаа өөд болсон. Тэр үед ээж минь аавыг гэнэтийн ослоор алдсан тул эрүүл мэндийн хувьд ихээхэн доройтож Дорнод аймаг болон Улаанбаатар хот хоёрын хооронд ирж очин эмчилгээ хийлгүүлж байсан. Удалгүй дүү минь Анагаах Ухааны Дээд сургуульд оюутан болж эмчийн ангид суралцахаар явсан. Өнгөрсөн хугацаанд миний бие алдсан байраа эргүүлэн олж авах талаар хөөцөлдөж эхэлсэн. Хариуцагч Ч. буюу эгчийн төрсөн хүү өөрсдийн минь байранд амьдарч, түрээслүүлэн ашиг олж байгааг нутгийн ахан дүүс болон хамаатнуудаасаа мэдээд, 2005 оны эхээр өөрсдөө очиж амьдрах талаар хэлсэн. Тэр үед ах байрыг чинь суллаж өгнө гэж удаа дараа хэлсэн боловч суллаж өгдөггүй байсан. Өөрийнх нь байр болох 6-р байрны 8******* тоот 4 өрөө байрыг хүн түрээслэж байгаа, урт хугацаагаар түрээслэсэн учир 206 оны 7 сард түрээсийн хугацаа дуусахаар байрандаа нүүж ороорой гэсэн хариу өгсөн. Хэлсэн хугацаанд нь манай дүү гэр бүлтэйгээ Дорнод аймагт суурьших гээд ирэхэд нь миний бие ахтай уулзах гэж цуг ирсэн. Гэтэл ах би энэ талаар мэдэхгүй, ээж энэ талаар мэдэж байгаа, би байрыг суллаж өгөхгүй гэж хэлсэн. Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2005 оны сарын 7-ны өдөр өвөө нь Дорнод аймгийн нотариатын газарт хүү Л.гийн оногдох хувийг зээ хүү од эзэмшүүлэх хүсэлтэй гэсэн утга бүхий хүсэлт гаргасныг Дорнод аймгийн нотариатч Д. хүлээн авч 0 дугаартай гэрээслэл гэгч баримтыг үйлдэж гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байсныг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөх үед мэдсэн. Нотариатч Д. нь дээрх 0 дугаартай гэрээслэл гэх бичгийг үндэслэн Ч.од 200 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Л.д 206 оны ******* дүгээр сарын 4-ний өдөр 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон байсан. Бидний зүгээс өвөө маань 2005 оны сарын 7-ны өдөр гарын үсэг зурсан гэх дээрх хүсэлтийг өөрийн гараар бичээгүй, өвөөгийн гарын үсэг биш, цаашлаад түүний хүсэл зориг мөн байсан гэдэгт маш их эргэлзэж байна. Тэрхүү гэрээслэлд зурагдсан гарын үсэг нь өвөөгийн гарын үсэг мөн байлаа ч тухайн бичсэн зүйлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй, 83 настай, эрүүл мэнд нь их муудсан байсныг тодорхой мэдэж байна. Тиймээс нотариатч Д. уг бичиг баримтыг үйлдэхдээ өвөөгийн эрүүл мэндийн талаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй, холбогдох журмын дагуу хараа, сонсголгүй болсон хүний гарын үсгийн үнэн зөвийг батлахдаа гэрч оролцуулаагүй, гэрээслэлээр өвлөгдөж буй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч байгаа эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар баримтыг шалгахгүй хууль ёсны өмчлөгч бид нарын эрхийг хөндөж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэж байна. Дүү Б. маань дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эцэг Л.д оногдох хэсгийг 207 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хууль ёсны өвлөгчийн хувьд өв хүлээн авах хүсэлтийг нотариатад хандан гаргасныг Дорнод аймгийн нотариатч Ч.Тунгалагтамир хүлээн авч өвлөх эрхийн хүсэлтийг цахимд бүртгүүлэн баталгаажуулж өгсөн. Л., Ч. нар нь биднийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд бидний өмчлөлийн байрыг өөрсдийн эзэмшил, ашиглалтанд байлгаж, бусдад түрээслүүлэн ашиг олж байна. Тус орон сууцыг бусдад түрээслүүлж олсон ашгаас 205 оны 8 сараас 207 оны ******* сар хүртэл хугацаанд хамрагдах нийт 28 сарын түрээсийн орлогын бид нарт оногдох 80 хувь буюу 3.360.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Бид нар Дорнод аймгийн ******* сумын *******-р баг -р байрны тоот 2 өрөө байрны 80 хувийг хууль ёсоор өмчлөгчдийн хувьд өөрсдийн өмчлөлийн зүйлээ Л., Ч. нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, уг орон сууцыг суллуулж, өөрсдийн өмчлөлийн байрандаа амьдармаар байна.

Мөн 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр үйлдэгдсэн 0 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 0 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түүний үндсэн дээр хийгдсэн 200 оны 4 сарын 30-ны өдрийн 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 206 оны ******* сарын 4-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 2, 74 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Мөн дээрх 2 өрөө орон сууцнаас Л. буюу аавд минь оногдох 20 хувийг хууль ёсны өвлөгчид болох эхнэр Д.*******, түүний төрсөн охид Б., Б. нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, өвөө буюу С.д оногдох 20 хувийг хууль ёсны өмчлөгчид болох төрсөн хүүхдүүд Л., Л.Сувдсүрэн нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, өөрсдийн өмчлөлийн байрны дийлэнх хэсгийн өмчлөгчдийн хувьд өөрсдийн байраа авч үлдэх, бусад өвлөгчдөд оногдох хувийг мөнгөн хэлбэрээр өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 207 оны ******* дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэгтгэх хэлбэрээр нэхэмжлэлээ гаргасан. С. гуай 5 хүүхэдтэй. Л., Л.Сувдсүрэн нар нь амьд сэрүүн учир энэ 2 хүнд гуайн өв буюу орон сууцны өмчлөлийн 20 хувь оногдох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Тиймээс эдгээр хүмүүсийг нэхэмжлэлдээ оруулсан. Мөн Л. нь байр түрээслэж ашиг олсон төлбөрийг гаргуулах, байрыг чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар татагдсан байгаа. Л.Сувдсүрэнгийн хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдээр татуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд талийгаач С. гуайн өмчлөлийн 20 хувийг хуулийн дагуу оногдох этгээдэд нь өгөхөд бид нарт татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймагт төрсөн боловч Дорнод аймагт өссөн. Дорнод аймгийн -р сургуулийг төгссөн. Багшийн Дээдийн сургуулийг төгсөж ирээд Дорнод аймгийн -р сургуульд багшаар ажиллаж байсан. Миний хүүхэд ахуй нас, ажил амьдралын гараа Дорнод аймгаас эхэлсэн. Би ганцхан эрэгтэй дүүтэй байсан. Дүүгийнхээ хоёр хүүхдийг их санадаг. Хэзээ ч дүүгээ үнсэж чадахгүй болохоор дүүгийнхээ хоёр хүүхдийг үнсээд, тэврэхийг хүсдэг байсан. Би дүүгийнхээ хүүхдүүдийг ингэж их санасаныхаа төлөө намайг архичин, зоддог гэж хэлнэ гэж санасангүй. Би архи ууж, агсам согтуу тавьдаг хүн биш. Би муу багш гэж нэр зүүж яваагүй. Дорнод аймагт намайг мэдэх хүмүүс нь мэднэ. Дүүгийнхээ төрсөн хоёр охинд ингэж муухай хэлүүлж байгаадаа би үнэхээр гомдолтой байна. Мөн аав, дүү хоёрын минь оршуулгын ажил явдалд оролцоогүйд гомдож их гайхаж байсан. Би улсын бүртгэлийн газарт бичиг баримтаа бүртгүүлэх гэж Дорнод аймагт ирээд 4, 5 хонож байтал эгчийн минь бие муудсан. Миний эгч Должинсүрэн 206 оны 6 сарын *******-ний өдөр нас барсан учир улсын бүртгэлийн газарт бичгээ бүртгүүлж чадахгүй явсан. Эгчийн минь ажил явдал өнгөрөөд 3 хоногийн үйл хийж байх үед *******, , нар хотоос ирсэн гээд миний хүү той уулзсан байсан. Миний хүү нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг надад авчирч үзүүлсэн. Эгч минь нас бараад удаагүй байхад ийм нэхэмжлэл хараад би гомдсон. Би үнэхээр нэхэмжлэгч нарт гомдож байна. Дүү, аав хоёрыг минь нас барахад оршуулганд нь оролцоогүй, эгчийн минь ажил явдал өнгөрөөд 3 хонож байхад байрны талаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой, мөн *******7 онд нас барсан гэсэн ээжийн минь гэрчилгээ энэ байрны асуудалтай ямар холбоотойг би ойлгохгүй байна. Би дүүгээ нас барснаас хойш *******, , нартай ганц ч уулзаагүй. Дүүгээ эхнэрээсээ салахад нь би гэрт нь нэг нэгээр тавилга зөөж тохижуулж өгсөн. Иймд нэхэмжлэгч талд аавынхаа байрыг өгөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гүтгүүлж, доромжлуулж байгаа ээжийнхээ өмнөөс харамсаж байна. Өвөөгөө нас барах хүртэл би өвөөгийнхөө хажууд байсан. *******, , нарыг өвөө дээр ирснийг нэг ч удаа хараагүй. нь өвөөг эргэж ирсэн гэж хуулийн өмнө худлаа мэдүүлэг өгч байгаад гайхаж байна. Өвөөгөө нас барах хүртэл би хажууд нь байсан. Тиймээс миний бие болон манай эхнэр, дүү энэ бүгдийг гэрчилнэ. Нэхэмлжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -р байрны тоотын 2 өрөө байрыг Дорнод аймгийн орон сууц өмчлөх товчооноос **************3 оны 4 дүгээр сарын 3-нд С., Л. хоёрт хувьчилсан байдаг. 6 сарын дараа гуай хүсэлт гарган ганц хүүгийнх нь эхнэр, хүүхэд учраас Д.*******, Б., Б. нарын нэрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэмүүлсэн байдаг. Гэрчилгээг нарийвчлан харвал эхний 2 нэр нь хүний бичилт, сүүлд нэмэгдсэн 3 хүний нэр нь өөр үзгээр, өөр бичилтээр бичигдсэн байна. гуайг өмч хувьчлалын гэрчилгээндээ *******, , нарыг бүртгүүлсэн байсныг хэн нь ч мэдээгүй байсан. Д.*******, Б., Б. нар 206 онд ипотикийн зээл хөөцөлдөж, байр авах гээд явж байх үедээ өмч хувьчлалын гэрчилгээн дээр нэр нь байгааг мэдсэн. Нэр нь бүртгэлтэйг мэдсэн үеэс байраа авна гэдэг үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Гэтэл тухайн үед -р байрны тоот байр нь өвөөр гэрээслэгдсэн байсан. гуайн үр хүүхдүүдэд гэрээ ордерын эх хувь байсан. Нэхэмжлэгч нар гар дээрээ тэр ордерыг барьж ч үзээгүй байж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хаячихлаа гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Дорнод аймаг дахь үл хөдлөх хөрөнгийн газрын байцаагч Ганзориг дээр очиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дахин бичүүлсэн байдаг. Ганзоригийн хуурамч бичиг баримтыг хүлээн авч гэрчилгээг гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд эрүүгийн хэрэг юм. ...Үл хөдлөх хөрөнгийн газрын дарга Оюунбаярт бид бичгээр хүсэлт гаргахад гээгдүүлсэн гэсэн үндэслэлээр гэрчилгээг дахин авсан байна гэсэн хариуг өгсөн. Гэтэл тэр гэрчилгээ гээгдээгүй, төрсөн үр хүүхдүүдэд нь өвлөгдөөд үлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь байж байхад Ганзориг байцаагч хуурамч бичиг баримт үйлдснээс болж энэ маргаан үүссэн. Байр чөлөөлж өг гэсэн нэхэмжлэл гаргах үндэслэл нэхэмжлэгч талд байхгүй. Учир нь 2005 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн талийгаач гуайн бичсэн гэрээслэл дээр тодорхой бичигдсэн байна. ******* нь байрны тоотод амьдарч байгаад гуайд мэдэгдэлгүйгээр хийцийн 6 ширхэг том мөнгөн аяга, мөн гэрийн бүх тавилгыг аваад явсан, ******* өөрт оногдох хувийг авч явсан гэж үзэн гуай гэрээслэлдээ Д.*******, Б., Б. нарын нэрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс хасуулаад өөрийн төрсөн үр хүүхдүүддээ өмчлүүлмээр байна гэсэн хүсэлт гаргасан. Нотариатч Д.гаар нотариатын үйлдлийг хуульд заасан журмын дагуу хийлгүүлсэн. г очиход өвөө нь юм харахгүй, сонсгол нь муудсан байсан гэдэг худлаа юм. Ямар байсныг нотариатын үйлдэл хийсэн нотариатч, тухайн үеийн үзлэг хийж байсан өрхийн эмнэлгийн эмч Оюундэлгэр нар гэрчилнэ. нь өвөөтэйгөө уулзсан гэж худлаа мэдүүлэг өгч байна. ...Нэхэмжлэл өгсөн өдрөөс өнөөдрийг хүртэл манай үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөж, дарамтанд оруулж, эдийн засгийн хохирол учруулж байна. Шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлийг хуурамч баримт бичгэн дээр үндэслэн гаргасан. Нэхэмжлэгч тал -р байрны тоотод амьдарч байсан гэдэг тодорхойлолтыг *******8*******-2005 он хүртэл, **************0-2006 он хүртэл, *******86-2004 он хүртэл гэж олон янзын зөрүүтэйгээр хорооны гэдэг байцаагчаас авдаг. Энэ хугацааг нарийн судлаад үзвэл ******* нь 2000 онд Л.гээс салаад явсныг гэрчүүд гэрчилнэ. -р байрны тоотын байр, гэрэл, СӨХ-ны мөнгийг талийгаач гуай өөрөө төлж байсан. Энэ талаар орон сууцны архиваас гаргаж болно. Нэхэмжлэгч тал бид энэ мөнгийг төлдөг байсан гэж худлаа ярьж байна. Б., Б. нар нь бид нарыг харж хандаагүй гэж ярьдаг. нь төрсөн дүүгийнхээ эхнэрийг эмнэлэгт эргэх гээд охин г нь дагуулаад очихдоо ын талбайд хамт авахуулсан гэрэл зургийг хэрэгт хавсаргасан. Мөн г хуримаа хийхэд нь 500000 төгрөг, д төрсөн өдрийн бэлэг гээд 00000 төгрөг өгч байсан. Тэгэхээр харж ханддаггүй байсан гэдэг нь худлаа юм. Нэхэмжлэгч Д.*******ын хагалгаанд орсон, өвчтэй байсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өвчний түүх, эмнэлгийн картаа ч авчраагүй, эмнэлгийн даргын гарын үсгийг өөр хүн орлож зурсан байна. Д.******* нь талийгаач С.тэй хамт амьдарч байсан гэх хуулийн заалтанд өөрийгөө хамруулах зорилгоор хуурамч бичиг баримтууд бүрдүүлсэн байна. Иргэний хуулинд сүүлийн жилийн турш тухайн хөгшнийг асарч байсан хүнд өмчлөх эрх шилжинэ гэж заасан байна. С. гуай өөрөө гэрээслэлдээ нэхэмжлэгч талыг өөрт оногдох хуваарьт өмчөө авж явсан гэж бичсэн байна. 2005 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн нотариатын үйлдэл хуулийн дагуу хийгдсэн. Нэхэмжлэгч тал гэрчилгээнд заасны дагуу өмчлөх, эзэмших эрхтэй гэж байна. Гэтэл Иргэний хуулинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бүртгэгдсэн хүмүүс тухайн байрыг өмчлөх эрхтэй гэсэн заалт байхгүй. Талийгаач С. гуай гэрээслэлдээ нэхэмжлэгч нарын нэрийг хассан. ...Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нар байрыг өмчлөх эрхтэй өмчлөгчид гэж боддог байсан бол талийгаач Л. болон С. нарын оршуулгын ажил явдалд оролцох ёстой байсан. Гэтэл 3 жилийн дараа байр өвлөх талаар ярьж байна, үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2., 530.2.4-д зааснаар Л.гийн оршуулгын зардал 7.000.000 төгрөг, С. гуайн эмчилгээний зардал 3.000.000 төгрөг, оршуулгын зардал 0.000.000 төгрөг, *******86 оноос өнөөг хүртэл -р байрны тоотод 2 удаа их засвар хийсэн 7.500.000 төгрөг, нийтдээ 27.500.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулна. Иймд бид анхны нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатын бүх үйлдэл хууль ёсны дагуу хийгдсэн гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Л., Л.Сувдсүрэн нарыг С.гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.., 2..2-д заасны дагуу Д.*******, Б., Б. нар нь Л., Л.Сувдсүрэн нарыг С. гуайн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох эрх байхгүй юм. Л., Л.Сувдсүрэн нар хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгч тал хууль ёсны өвлөгчийг тогтоолгох нь хууль зүйн үндэслэлгүй. ...-р байрны тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр одоог хүртэл С., Л., Д.*******, Б., Б. гэсэн 5 хүний нэр байна. Д.*******, Б., Б. нар өмчлөгчид хэвээрээ байгаа. Харин С. болон Л.д оногдох хэсгийг яах вэ гэдэг асуудал яригдаж байна. Л.д оногдох өмчлөх эрхийг миний хийсэн нотариатын үйлдэл зөрчөөгүй юм. Талийгаач С. гуайд оногдох хэсгийг л Л., Ч. нарт өвлүүлэх талаар заасан болохоос, Л.д оногдох хэсгийг Л., Ч. нарт өвлүүлнэ гэж гэрээслэлд заагаагүй. Миний хийсэн нотариатын үйлдэл нь Д.*******, Б., Б. нарын эрхийг хөндөөгүй гэж үзэж байна. Өнөөдрөөс 4 жилийн өмнө буюу 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр гэрээслэл хийгдсэн. 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр 6-р байрны 8******* тоотод гэрээслэл хийх гэж миний бие очсон юм. Намайг ороход С. гуай орон дээрээ суучихсан, охин Л., Л.Сувдсүрэн, зээ хүү Ч. нар байсан. Тэр үед гуай хүүгээ алдаад удаагүй байсан тул сэтгэл санааны хямралтай байсан. гуай надад ******* хүүхдүүдээ аваад, гэрийн тавилгаа хүртэл аваад явсан талаар ярьж байсан. гуай тухайн үед бичсэн гэрээслэлээ надад харуулсан. гуай гийн төрсөн эцгийн хувьд хуульд заасан үндэслэлээр Л.д оногдох хувийг эзэмших эрхтэй. Гэтэл гуай тэр хувийг өөрөө авахгүй, зээ хүү Ч.од эзэмшүүлнэ гэж хэлсэн. Энэ талаараа гэрээслэл дээрээ бичсэн байсан. 205 оны дүгээр сарын 7-ны өдөр хийгдсэн гэрээслэлийг хуульд заасан журмын дагуу үйлдсэн. Миний хийсэн нотариатын үйлдлийг нэхэмжлэгч тал үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл миний хийсэн гэрээслэл гэрчлэх нотариатын үйлдэл нь **************7 оны Нотариатын тухай хуулийг үндэслэн хийгдсэн. 20******* оны 2 сарын 0-ны өдөр Нотариатын тухай шинэчлэгдсэн хууль батлагдсан. 20******* оны 2 сарын 0-ны өдрийн Нотариатын тухай шинэчлэгдсэн хуулинд гэрээслэл гэрчлэхдээ танхимд бүртгүүлэх, танхимд хувийг хадгалуулах тухай заалтууд нэмэгдсэн. **************7 оны Нотариатын тухай хуулинд өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэл зэргийг гэрчилнэ гэсэн заалт байдаг. Харин танхимд хувийг хадгалуулна гэсэн заалт байхгүй. гуайн ухаан саруул, бие нь эрүүл надтай юм яриад сууж байсан. Өөрөө гэрээслэлээ бичээд надад уншуулсан. бичсэн гэрээслэлийг хуулж бичээд гуай өөрөө гарын үсгээ зурсан учир эмчийн магадлагаа авах шаардлага байгаагүй. Шаардлагатай тохиолдолд л эмчийн магадлагаа авахаар заасан. 20******* оны 2 сарын 0-ны өдрийн Нотариатын тухай шинэчилсэн хууль гарснаас хойш Нотариатын танхимаас улсын хэмжээнд гэрээслэлд нийтэд нь нэг дугаар авдаг болсон. **************7 оны хуулиар тухайн гэрээслэлийг гэрчлэх нотариатын үйлдэл үйлдэж байсан нотариатч өөрөө дугаар өгдөг байсан. Гэтэл миний хийсэн энэ нотариатын үйлдэл нь 2005 онд хийгдсэн. Энэ гэрээслэлийн хувьд гуай өөрөө гарын үсгээ зурсан. Тухайн гэрээслэлийг задлагч нь Ч. байсан. Ингээд 200 онд Ч. гэрээслэлийг над дээр авч ирсэн. Л.г нас бараад удаагүй байхад гуай нас барсан. Ийм учраас хууль ёсны өвлөх эрх нь дуусгавар болсон байсан. Тиймээс би С. гуайд оногдох өвийн хэсгийг Ч.од өвлүүлж 200 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгсөн. Тухайн өвлөх эрхийн гэрчилгээнд Л. гэсэн нэр нэг ч байхгүй. Нэхэмжлэгч тал Л.гийн өвлөх хэсгийг С. гуайд ногдуулсан байна гэж ойлгоод байна. Миний бие С. гуайд оногдох хэсгийг л Ч.од өвлүүлсэн. 206 оны ******* дүгээр сарын 4-ний өдөр Л. нь хүсэлт гаргасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Л. нь С. гуайн төрсөн охин нь учир өвлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй. С. гуайн охин Л.Сувдсүрэн ч түүний хууль ёсны өвлөгч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нар нь Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багийн дүгээр байрны тоотын өмчлөгч байх бөгөөд уг байрны өмчлөгч болох , хүү нар нас барж, С. нас барахаас өмнө уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бидэнд өгч, нотариатчийг дуудан өөрөө гэрээслэл бичиж байрыг охин Л., зээ хүү Ч. нарт өвлүүлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ өвлөгч тус бүр дээр бичигдсэн байгаа. Иймд Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багийн дүгээр байрны тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. ...Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр үйлдэгдсэн 0 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл болон гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр бус тул хариуцагч Ч.од уг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч болох үндэслэл байхгүй ... гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нар нь хариуцагч Л., Ч., Д. нарт холбогдуулан 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр үйлдэгдсэн 0 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 0 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 200 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 206 оны ******* дүгээр сарын 4-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 2, 74 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцнаас Л.д оногдох 20 хувийг хууль ёсны өвлөгч болох эхнэр Д.*******, төрсөн хүүхдүүд Б., Б. нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, Д.*******, Б., Б. нарыг Л.гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, тоот үл хөдлөх хөрөнгийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцнаас С.д оногдох 20 хувийг түүний төрсөн охин Л., Л.Сувдсүрэн нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, тэднийг С.гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцыг Ч., Л. нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, хууль ёсны өмчлөгч болох Д.*******, Б., Б. нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах, хариуцагч нараас тус орон сууцыг бусдад хөлслүүлж олсон ашгаас 205 оны 8 сараас 207 оны ******* сар хүртэл хугацаанд хамрагдах нийт 28 сарын орон сууц хөлслүүлсэн орлогын нэхэмжлэгч нарт оногдох 80 хувь буюу 3.360.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч. нь нэхэмжлэгч нарт холбогдуулан дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2., 530.2.4-д заасны дагуу Л.гийн оршуулгын зардал 7.000.000 төгрөг, С.гийн эмчилгээний зардал 3.000.000 төгрөг, оршуулгын зардал 0.000.000 төгрөг, *******86 оноос одоог хүртэл -р байрны тоотод 2 удаа их засвар хийсэн зардал 7.500.000 төгрөг, нийтдээ 27.500.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас нэхэмжилнэ, энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн гэж тайлбарладаг.

Хариуцагч тал нь 27.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.-д заасны дагуу энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Шүүхэд гаргасан тайлбарыг нэхэмжлэл гаргасантай адилтган үзэх боломжгүй бөгөөд хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байх тул хариуцагч нарыг 27.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж үзнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн нь нэхэмжлэгч Б.гээс нэхэмжлэгч Б.д олгосон итгэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна, төлөөлөх эрхгүй этгээд гэж маргадаг.

Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Д.Гантулга нь 20******* оны 3 сарын 2-ны өдрийн цаг 2 минутанд Б.гээс Б.д олгосон 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг Монгол Улсын Наториатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу гэрчилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32. дэх хэсэгт зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй тул хуульд заасан журмын дагуу олгогдсон итгэмжлэлээр нэхэмжлэгч Б.г нэхэмжлэгч Б. нь төлөөлөх эрхтэй байна гэж шүүх үзлээ.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

. 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр үйлдэгдсэн 0 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 0 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 200 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 206 оны ******* дүгээр сарын 4-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 2, 74 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар.

 

Маргааны зүйл болж буй Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот орон сууц нь *******86 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс С.гийн эзэмшилд байсан бөгөөд түүний **************8 оны 4 дүгээр сарын 0-ний өдөр Дорнод аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдлийн дагуу аймгийн орон сууц хувьчлах товчооны **************8 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар тогтоолоор дээрх орон сууцыг С., Л., Д.*******, Б., Б. гэсэн 5 хүний нэр дээр хувьчлан 0030 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-43, 47, 4******* дүгээр тал/

Хариуцагчийн өмгөөлөгч нь С.гийн Дорнод аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдлийг нарийвчлан харвал уг сууцны хамтран эзэмших эрхтэй гишүүдийн эхний 2 нэр болон сүүлийн 3 нэрийг өөр өөр хүмүүс бичсэн талаар тайлбарлаж байгаа боловч С. нь өөрийн хүсэлтээр **************8 оны 4 сарын 23-ны өдөр өмчлөх эрхээ баталгаажуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж улмаар С., Л., Д.*******, Б., Б. нарын өмчлөл эрхийн улсын бүртгэлийн 064000580 дугаарт бүртгэгдсэн байна. /хх-46 дугаар тал/

 

Түүнчлэн 205 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000388406 дугаартай гэрчилгээ С., Л., Д.*******, Б., Б. нарын нэр дээр олгогджээ. /хх-20 дугаар тал/

 

Хариуцагч тал нь ...хууль ёсны өвлөгч нарт хуучин өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа байсаар байтал Д.******* үрэгдүүлсэн гэж улсын бүртгэгчтэй хуйвалдан дахин шинэ гэрчилгээ авсан, энэ гэрчилгээ нь хуурамч нотлох баримт... гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нар нь 0030 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэсэн шалтгаанаар дахин гэрчилгээ авсан талаараа маргаагүй бөгөөд 205 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000388406 дугаартай гэрчилгээг хуурамч гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Д.*******, Л. нар нь *******85 оны 0 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж *******86 оны 2 дугаар сарын *******-ний өдөр гэрлэлтээ ******* сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн 342 дугаарт бүртгүүлсэн байх бөгөөд тэдгээрийн дундаас охин Б. *******86 оны ******* дүгээр сарын -ны өдөр, охин Б. *******8******* оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Л. 2004 оны 0 дугаар сарын 25-ны өдөр, С. 2005 оны дугаар сарын *******-ний өдөр нас барсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нь маргааны зүйл болж буй орон сууцыг С.гийн хуваарьт хөрөнгө бөгөөд нас барахаасаа өмнө 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр төрсөн охин Л., зээ хүү Ч. нарт гэрээсэлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

С. нь уг орон сууцыг *******86 оноос **************8 оны 4 сар хүртэл хугацаанд эзэмшиж байгаад төрөөс орон сууц хувьчилахад хамт амьдарч байсан өөрийн төрсөн хүү Л., түүний эхнэр Д.*******, хүүхдүүд болох Б., Б. нарын нэрийг оролцуулан өмчлөх эрхийн гэрчилгээ авч, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул дээрх орон сууц нь Монгол Улсын Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж шүүх үзлээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот орон сууцны өмчлөгч нь С., Л., Д.*******, Б., Б. нар болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал нь ... нотариатч Д. нь Монгол Улсын Нотариатын тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын зохих заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нотариатын үйлдэл болон гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн.

 

Хариуцагч Д. нь ... гэрээслэлийг **************7 оны 5 дугаар сарын -ны өдрийн Монгол Улсын Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын дагуу гэрчилсэн, гэрээслэлээр С.д оногдох хувийг түүний төрсөн охин Л., зээ хүү Ч. нарт өвлүүлсэн болохоос Л.д оногдох хувийг өвлүүлээгүй, С. нь Л.гийн төрсөн эцгийн хувьд түүнд оногдох хувиас өвлөх эрхтэй, энэ хувиа зээ хүү Ч.од өгмөөр байна гэж ярьж байснаа гэрээслэлд бичсэн байсан, ...миний хийсэн нотариатын үйлдлүүд нь өмчлөгч Д.*******, Б., Б. нарын эрх ашгийг хөндөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

 

Талийгаач С. нь 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр Дорнод аймгийн нотариатын газарт гаргасан хүсэлтэндээ ...миний гэр бүлийн хүн Лхамжав *******7 онд хүнд өвчний улмаас нас барж 4 охин, хүүтэйгээ амьдарч байгаад *******85 онд улсаас байр өгч дүгээр сарын тоотод хүү , түүний эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад хүү 2004 оны 0 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Хүүг минь нас барахаас 4 жилийн өмнө түүний эхнэр ******* салж 2 хүүхэд, гэрийн бүх эд хогшил, гал тогооны тумбочка, ширээ сандал, лисьва плитк, аяга таваг, халбага сэрээ, тогоо шанага, диван, 3 хаалгатай толь, сервант, 3 ширхэг хивс, телевизор, хөгжим, ширээ сандал, хөнжил гудас, ор хөнжлийн даавуу, хөшиг, хөшиг тогтоогч, хийцийн 6 ширхэг мөнгөн аяга зэрэг өөртөө болон хүүхдүүддээ оногдох дундын хөрөнгийг авч явсан, хүү бид хоёрт байрыг үлдээсэн. Иймд талийгаач хүү д оногдох хувийг зээ хүү Ч.од эзэмшүүлэх хүсэлтэй байна гэжээ. /хх-65 дугаар тал/

 

Дорнод аймаг дахь 06 дугаартай нотариатч Д.гийн 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр гэрчилсэн 0 дугаартай гэрээслэлд ...Тангуд овогт Сонингийн гийн даалгавраар ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот байрыг ...төрсөн охин гийн , зээ хүү Ч.од гэрээсэлж байна... гэжээ. /хх-64 дүгээр тал/

 

Мөн нотариатч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...гэрээслэлээр С.д оногдох хувийг түүний төрсөн охин Л., зээ хүү Ч. нарт өвлүүлсэн болохоос Л.д оногдох хувийг өвлүүлээгүй, бусад гурван өмчлөгчийн эрх ашгийг хөндөөгүй... гэж, хариуцагч Л., Ч. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... дүгээр байрны тоот байр нь С.гийн хуваарьт хөрөнгө бөгөөд гэрээслэлээр бидэнд өвлүүлсэн... гэж тус тус тайлбарладаг.

 

Хэрэгт авагдсан бичмэл баримт, талуудын тайлбаруудаас үзэхэд нотариатын баталсан гэрээслэл нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.-д заасан гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар ...гэрчлүүлнэ гэсэн шаардлагыг хангаж байгаа боловч гэрээслэгч С.гийн хүсэл зоригийн илэрхийлэл тодорхойгүй, ойлгомжгүй байхад гэрээслэгчийн хүсэл зоригийг тодруулаагүй, хууль зүйн ач холбогдол, үр дагаврын талаар танилцуулаагүй, гэрээслэгчийн гэрт очиж үйлчилгээ үзүүлсэн атлаа бүртгэлийн дэвтэрт тусгайлсан тэмдэглэгээ хийгээгүй, гэрээслэл үйлдэх үедээ ухаан санаа саруул, өөрийн хийж байгаа үйлдлийг бүрэн гүйцэд ойлгох чадвартай байсныг нотолсон эмчийн магадлагааг үндэслээгүй, гэрээслэгч уг үл хөдлөх хөрөнгө 5 өмчлөгчтэй болохыг нотолсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзүүлсээр байхад бусад өмчлөгч нарын асуудлыг нягтлан шалгаагүй болох нь тогтоогдож байна.

 

Мөн хариуцагч Д.гийн 200 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд Тангуд овогт Сонингийн нь 2005 оны 2 дугаар сарын *******-ний өдөр нас барсан учир Иргэний хуулийн 520, 53 дүгээр зүйлийг үндэслэн нас барагчийн зээ хүү болох ...ын од нас барагчийн өмчлөлд байсан ******* сумын 6 дугаар баг дүгээр байрны тоот хувьчлагдсан байрыг өвлөх эрхийн гэрчилгээ олгов... гэж,

2 тоот өвлэх эрхийн гэрчилгээний хавсралтанд ...0030 тоот гэрчилгээтэй, 06*******000580 улсын бүртгэлтэй ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот, 2******* м2 2 өрөө орон сууц, ...гэрээслэлээр өвлөх эрх үүссэн ба бусад өвлөгч өвлөх эрх гаргаагүй гэж бичсэн байна.

 

Өвлөх эрхийн гэрчилгээг авахын тулд нэг талаас өвлөгч хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтаар хүсэлтээ нотлох, нөгөө талаас нотариатч тухайн үйлдлийг хийхэд шаардагдах баримт хангалттай бүрдсэн эсэхийг хянаж, хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй.

Өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах хүсэлт гаргахдаа хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Энэ нь тухайн өвлөгч өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгч болохыг нотолсон баримтаа ирүүлэхээс гадна өөр хууль ёсны өвлөгч байхгүй болохыг, эсвэл өөр өвлөгч байсан ч тэдгээр нь өв хүлээж авахаас татгалзсан талаарх бүхий л баримтаар хүсэлт гаргагч нь өвлүүлэгчээс өвлөгдөж байгаа хөрөнгийг маргаангүйгээр өвлөх эрх бүхий этгээд болохоо нотолсон байхыг ойлгоно.

 

0030 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууц С., Л., Д.*******, Б., Б. гэсэн 5 хүний өмчлөлд байдаг болох нь тогтоогдож байхад нотариатч Д. нь нотариатын үйлдлийн үр дагавар, бусад өвлөгчдийн эрх үүрэг нь зөрчигдөж болзошгүй талаар эрх зүйн зөвлөгөө өгөөгүй, мөн С.гийн оногдох хувийг Ч.од гэрээслэлээр өвлүүлсэн гэх боловч өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөх эд хөрөнгө, хувь хэмжээг тодорхой заалгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийсэн нь нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчсөн байна.

 

Нотариатч Д. нь **************7 оны 5 дугаар сарын -ны өдрийн Монгол Улсын Нотариатын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 3, 4-д нотариатч нь иргэн, хуулийн этгээдээс эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахад нь үйлчлэх, тэдний эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаврыг урьдчилан сануулж, зөвлөгөө өгөх, нотариатаар гэрчлүүлэх бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянах үүргээ хангалттай биелүүлээгүй байна.

 

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 3-д заасны дагуу батлагдсан /Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 26 дугаар тушаалын хавсралт/ Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын .8-д ...нотариатын үйлдэл хийлгэсэн этгээдэд үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлан өгнө..., .0-д ...үйлчлүүлэгчийн хүсэлтээр байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлсэн бол уул үйлдлийг бүртгэлийн дэвтэрт тусгайлан тэмдэглэж, үйлдэл хийсэн газрын байршил хаяг, цаг хугацааг тодорхой бичнэ, 4.*******.3-д гэрээслэлийг гэрчлэхдээ гэрээсэлж байгаа үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотлох баримтыг шаардана, 4.*******.5-д гэрээслэгч нь гэрээслэл үйлдэх үедээ ухаан санаа саруул өөрийн хийж байгаа үйлдлийг бүрэн гүйцэд ойлгох чадвартай байсныг нотолсон эмчийн магадлагааг үндэслэн ...гэрээслэлийг гэрчлэнэ..., 4.0.2.-д хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоход ...хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримтыг үндэслэнэ, 4.0.*******-д өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөх эд хөрөнгө, хувь хэмжээг тодорхой заах бөгөөд хувь хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн 5, 532, 533 дугаар зүйлийг баримтална гэсэн заалтуудыг нотариатч Д. гэрээслэл гэрчлэх болон өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг хийхдээ зөрчжээ.

 

Иймд 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр үйлдэгдсэн 0 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 0 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 200 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Д.гийн 206 оны ******* дүгээр сарын 4-ний өдөр олгосон 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд Сонингийн нь 2005 оны 2 дугаар сарын *******-ний өдөр нас барсан учир Иргэний хуулийн 520, 53 дүгээр зүйлийг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн охин болох ...гийн д өвлүүлэгчийн өмчлөлд байсан ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* м2 хоёр өрөө байрны хамтран өмчлөгчийн өөрт нь оногдох хэсгээс өмчлөх өвлөх эрхийн гэрчилгээ олгов... гэж бичжээ.

 

Талийгаач С.гийн төрсөн охин Л.д бусад өвлөгч татгалзсан гэсэн үндэслэлээр түүний ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* м2 хоёр өрөө байрны С.д оногдох хэсгээс өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар дээрх 206 оны ******* дүгээр сарын 4-ний өдөр олгосон 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлээс 206 оны ******* дүгээр сарын 4-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцнаас Л.д оногдох 20 хувийг хууль ёсны өвлөгч болох эхнэр Д.*******, төрсөн хүүхдүүд Б., Б. нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, Д.*******, Б., Б. нарыг Л.гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, дээрх орон сууцнаас С.д оногдох 20 хувийг түүний төрсөн охин Л., Л.Сувдсүрэн нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, тэднийг С.гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцыг Ч., Л. нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, хууль ёсны өмчлөгч болох Д.*******, Б., Б. нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар.

 

Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь С., Л., Д.*******, Б., Б. нар болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520..-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

Л. нь 2004 оны 0 дугаар сарын 25-ны өдөр нас барсан тул энэ өдрөөс өв нээгдэх бөгөөд түүний өвийг эхнэр Д.*******, төрсөн хүүхдүүд болох Б., Б., төрсөн эцэг С. нар эхний ээлжинд өвлөх эрхтэй байна.

 

С. нь төрсөн хүү Л.гийн өвөөс өөрт оногдох хэсгийг зээ хүү Ч.од өвлүүлэхийг хүсч байсан талаар нотариатч Д. тайлбарладаг боловч түүний гэрчилсэн гэрээслэлээс үзэхэд Л.гийн өвөөс өөрт оногдох хэсгийг зээ хүү Ч.од өвлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч тал ...Д.******* нь хоёр хүүхдийн хамт нөхөр Л.г нас барахаас 4 жилийн өмнө буюу 2000 оноос тусдаа амьдарсан, нас барах хүртэл нь хамт амьдарч байгаагүй... гэж маргадаг.

Нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн **************0 оноос 2005 он хүртэл Л., Д.*******, Б., Б. нар ******* сумын ******* дүгээр баг - тоотод амьдарч байсан, 20 оноос 2005 он хүртэлх өрхийн дэвтэр байгаа болно гэсэн ******* сумын ******* дүгээр багийн засаг даргын гаргасан тодорхойлолтыг /хх-, 0******* дүгээр тал/ няцаасан баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хүсэлт гарган асуулгасан гэрч нарын мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******ыг нөхөр Л., төрсөн хүүхдүүд Б., Б. нарын хамт ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоотод **************0 оноос 2004 оны 0 сарын 25-ны өдрийг хүртэл амьдарч байсан гэж шүүх дүгнэж байна.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан.

 

Талийгаач Л.гийн өвийг эхнэр Д.*******, төрсөн хүүхдүүд Б., Б. нар хүлээн авахаас татгалзсан тухай нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй байх тул хуульд зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.., 528 дугаар зүйлийн 528.-д зааснаар Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны Л.д оногдох 20 хувийг эхнэр Д.*******, төрсөн хүүхдүүд Б., Б. нар өвлөх эрхтэй болохыг тогтоон, нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нарыг Л.гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

С. нь 2005 оны дугаар сарын *******-ний өдөр нас барсан тул энэ өдрөөс өв нээгдэх бөгөөд түүний өвийг төрсөн хүүхдүүд болох Л., Л.Сувдсүрэн нар эхний ээлжинд өвлөх эрхтэй байна. Л.д бусад өвлөгч татгалзсан гэсэн үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх тул Л.Сувдсүрэнг өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэж байна.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д энэ хуулийн 528.-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан.

 

Хариуцагч Л., Ч. нар ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* м2 хоёр өрөө байрыг 2005 оноос одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбараар батлагдаж байх тул Л.г өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авснаар уг өвийг хүлээн авсан гэж үзэж байна.

Иймд Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны С.д оногдох 20 хувийг түүний төрсөн охин Л. өвлөх эрхтэй болохыг тогтоон, Л.г түүний хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Маргааны зүйл болж буй ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* м2 хоёр өрөө байрны өмчлөгч нь Д.*******, Б., Б. нар бөгөөд өмчлөгч Л.гийн хууль ёсны өвлөгч нь Д.*******, Б., Б. нар, өмчлөгч С.гийн хууль ёсны өвлөгч нь Л. болох нь тус тус тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* м2 хоёр өрөө байрны үнэлгээг хөрөнгө үнэлгээний Вендо ХХКомпани нь 42.000.000 төгрөгөөр үнэлснийг талууд эс зөвшөөрч Хөрөнгө үнэлгээний төв ХХК-иар дахин үнэлүүлэхэд дээрх орон сууцыг 3.457.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Уг орон сууцны үнэ болох 3.457.000 төгрөгийг 5 өмчлөгчид хуваахад нэг өмчлөгчид 6.2*******.400 төгрөг ногдож байна.

Нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нар нь уг орон сууцны 80 хувийг өмчлөх эрхтэй байх тул нэхэмжлэгч нарын өмчлөлд ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* м2 хоёр өрөө орон сууцыг үлдээн, Д.*******, Б., Б. нараас С.гийн өмчлөх 20 хувь болох 6.2*******.400 төгрөгийг хууль ёсны өвлөгч Л.д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иймд нэхэмжлэгч нарын Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* м2 хоёр өрөө орон сууцыг хариуцагч Ч., Л. нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, хууль ёсны өмчлөгч болох Д.*******, Б., Б. нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй байна.

 

3. Хариуцагч нараас тус орон сууцыг бусдад хөлслүүлж олсон ашгаас 205 оны 8 сараас 207 оны ******* сар хүртэл хугацаанд хамрагдах нийт 28 сарын орон сууц хөлслүүлсэн орлогын нэхэмжлэгч нарт оногдох 80 хувь буюу 3.360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч Б.Энх-Эрдэнэ шүүхэд ...энэ байранд 206 оны ******* сараас эхлэн амьдарч байна, биднээс төлбөр хөлс авч байгаагүй... гэж мэдүүлдэг.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ч., Л. нар тус байрыг 205 оны 8 сараас 207 оны ******* сар хүртэл хугацаанд бусдад хөлслүүлж ашиг олж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нийт 28 сарын орон сууц хөлслүүлсэн орлогын нэхэмжлэгч нарт оногдох 80 хувь буюу 3.360.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хоёр. Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Ч. нь Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцыг өвөө С.гээс гэрээслэлийн дагуу өвлөж авсан тул хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2005 оны дүгээр сарын 7-ны өдөр үйлдэгдсэн 0 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл, 200 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 0 дугаартай гэрээслэл, 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь тус тус хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Ч.ыг тус орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм.

Иймд хариуцагч Ч.ын гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2-д зааснаар нэхэмжлэгч Б.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.*******50 төгрөг, хариуцагч Ч.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.*******50 төгрөгнөөс 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нараар улсын тэмдэгтийн хураамжид 38.*******0 төгрөгийг нөхөн төлүүлж төсвийн орлого болгон, хариуцагч Ч., Л. нараас улсын тэмдэгтийн хураамжид 282.*******50 төгрөг, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 35.00 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Монгол Улсын Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4.7, **************7 оны Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 20******* оны Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43. дэх хэсэгт зааснаар 2005 оны дүгээр сарын 7-ны өдөр үйлдэгдсэн 0 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгон 0 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцох, мөн 200 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс 206 оны ******* дүгээр сарын 4-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.., 528 дугаар зүйлийн 528., 528.2 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны Л.д оногдох 20 хувийг нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нар өвлөх эрхтэй болохыг тогтоон, Д.*******, Б., Б. нарыг Л.гийн хууль ёсны өвлөгчөөр, мөн тус орон сууцны С.д оногдох 20 хувийг түүний төрсөн охин Л. өвлөх эрхтэй болохыг тогтоон, Л.г С.гийн хууль ёсны өвлөгчөөр тус тус тогтоосугай.

3. Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532., 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2******* метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нарын өмчлөлд үлдээн, нэхэмжлэгч нараас С.д оногдох хувь болох 6.2*******.400 /зургаан сая хоёр зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж түүний хууль ёсны өвлөгч Л.д олгож, хариуцагч Ч.ын орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4.4, 06 дугаар зүйлийн 06., 08 дугаар зүйлийн 08.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч., Л. нарын хууль бус эзэмшлээс Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Ч., Л. нараас орон сууц хөлслүүлсэн орлого 3.360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2-д зааснаар нэхэмжлэгч Б.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.*******50 төгрөг, хариуцагч Ч.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.*******50 төгрөгнөөс 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нараар улсын тэмдэгтийн хураамжид 38.*******0 төгрөгийг нөхөн төлүүлж төсвийн орлого болгон, хариуцагч Ч., Л. нараас улсын тэмдэгтийн хураамжид 282.*******50 төгрөг, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 35.00 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Б., Б. нарт олгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44..-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн хариуцагч Ч.ын 22750 төгрөг, Л.гийн 700 төгрөгийг тус тус төсвийн орлогоос буцаан олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, **************.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн **************.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ