Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 45

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж 

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр
   Улсын яллагч Ц.Сайнхүү
   Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ц овогт Б-ийн О-т холбогдох 201607000170 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, ** настай, ам бүл 5, нөхөр, ****** хамт Говь-Алтай аймгийн ********* тоотод оршин суудаг, дээд боловсролтой, хувиараа бизнес эрхэлдэг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц Овогт Б-ийн О гэв. 
 Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Приус маркын **** УБГ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт 21-р байрны баруун талын зам дээр явган зорчигч Б.М-гийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
 Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 04-ний орой охинтойгоо **** улсын дугаартай Приус гэсэн машинтайгаа хойноосоо урагшаа чигтэй явж байсан. Эрүүл ирээдүй эмнэлгийн тэнд явж байсан машинуудын дундаас нэг хүн гарч ирээд миний машины урд талыг мөргөөд зүүн тал руугаа унасан. Би баруун тийшээ дараад зогсоолд байсан УАЗ 469 машины араас мөргөөд зогссон. Би машинаас гараад шоконд орсон охиндоо эмнэлэг дууд гэж хэлсэн  тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна гэв. 
 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг 21-22 дугаар хуудас, гэрч Х.Ж-ны мэдүүлэг 23-рт, гэрч Ж.Г-ийн мэдүүлэг 24-рт, гэрч Л.М-ний мэдүүлэг 26-рт, гэрч Л-ын мэдүүлэг 29-рт, 369 дугаартай шинжээчийн дүгнэлт 31-32-рт, 36-рт ахмад М-ийн ослын дүгнэлт, 56-рт худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 57-рт, өвчтөний түүх 72-97-рт, 102-рт Т-н илтгэх хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 108-109-рт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 4-рт, шинээр гаргаж өгсөн нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлт дахин гаргахаас татгалзсан тогтоол, эд мөрийн баримт болох CD зэрэг баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв. 

  Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Гэрч Ж.Г-гийн мэдүүлэг 24-рт, өвчтөний түүх 72-97-рт, рентген зураг 3 ширхэг, эмийн баримт 3 ширхэг,  байнгын асаргаа шаардлагатай иргэний эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв. 
  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Шинжээчийн дүгнэлт 36-рт, ял шалгах хуудас 55-рт, багийн Засаг даргын тодорхойлолт 56-рт, Б.О-ийн эмчлүүлэгчийн карт, Баяншанд багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв. 
  Шүүгдэгч Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Приус маркын **** УБГ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт 21-р байрны баруун талын зам дээр явган зорчигч Б.М-гийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... бид 2 Б-ын эмнэлгийн /********/ үүдний зогсоол дээр ирж зогсоод би аптек руу орж эм аваад гарч ирээд замын нөгөө талд байдаг дэлгүүр орж юнителийн нэгж авахаар замаар гарах гэтэл Ж та энэ гарцаар гар гэхээр нь буцаж гүйж ирээд явган хүний гарцаар гарахаар 3 дахь цагаан зураасан дээр хөлөө тавьтал цагаан өнгийн жижиг машин яах ийхийн зуургүй миний зүүн тал руу мөргөж унагаасан тэгээд яаснаа сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2016 оны 11 дүгээр сарын 04-ний 19 цаг өнгөрч байхад охин Н-ийн хамт гэрээсээ гараад Приус 11 маркын **** УБГ улсын дугаартай автомашин жолоодоод 21- 22-р байрны баруун талын замаар хойноос урагшаа чигтээ явж байтал Эрүүл ирээдүй эмнэлгийн зогсоолын явган хүний гарц өнгөртөл зогсоол дээр зогсож байсан машинуудын дундаас гэнэт нэг хүн яах ийхийн зуургүй гүйж гарч ирээд миний машины урд тал руу мөргөн зүүн тал руу унахад нь би жолоогоо баруун тийш нь дарж зогсоолд зогсож байсан УАЗ-469 машины ар тал руу мөргөж зогссон. Тэгээд би машинаасаа буугаад очиж тэр хүнийг хараад сандарч шоконд орж түүнээс хойш яаснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан охин Н 103 дууд гэж хэлж байсан тэгээд манай охин эмнэлэг рүү дуудлага өгсөн гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Х.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Б-н эмнэлгийн /********/ үүдний зогсоол дээр ирж зогсоод хадам ээж аптек руу орж эм аваад гарч ирэхээр нь та нэгжээ авсан юм уу гэсэн өө мартчихсан байна аваад ирье гээд миний урдуур гарах гээд явахаар нь би машин ихтэй байна явган хүнийхээ гарцаар гар гэж хэлсэн чинь тэгье гээд миний ар талаар гараад явтал удалгүй түр тар гэх чимээ гарахаар нь эргээд хартал хадам ээж М зам дээр хэвтэж байхаар нь би мотоциклоосоо бууж данхраадчихаад очтол ээжийн толгойноос цус гоожиж байхаар нь гараараа дарсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би Б-ын эмнэлгийн хажууд байрлах авто зогсоол дээр зогсож байхад миний машины араас приус маркын автомашин ирж мөргөсөн. Манай хүүхэд гадаа тоглож байсан учраас би хурдан бууж хүүхдээ авсан. Приус маркын машин хүн мөргөж байхыг яг сайн ажиглаж хараагүй харанхуй бүрий байсан болохоор сайн харж чадаагүй. Машины гэрэлд нэг хүн унаж байгаа харагдсан. Явган зорчигч гарцаар гараагүй гарцны наад талаар гарч байсан” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүх Говь-Алтай аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Б.Оийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. 
 Хохирогч Б.М-йн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн “...хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д заасан хүнд зэргийн гэмтэл, ерөнхий хөдөлмөрийн чадвараа журмын 4.103.3-д зааснаар 55 хувь алдсан байх тул дахин нарийн мэргэжлийн шинжээчээр шинжилгээ гаргуулж өгнө үү... хохирогч нь хөдөлмөрийн чадвараа жилийн хугацаагаар алдаж хэвтэрт байгаа. Цаашдаа босох үгүй нь тодорхойгүй байгаа учраас энэ байдлыг мэргэжлийн эмч нараар тодорхой яриулж, асууж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх  хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 
Учир нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн а/216/422 дугаартай тушаалаар баталсан *Гэмтлийн зэрэг тогтоох журам *-ын 3.1.20-д чөмөгт ясны ил хугарал Үүнд: атгаал, дунд чөмөг, шилбэний шаант ясны ил хугарал хамаарна, мөн журмын 4.103.3-д Дунд чөмөгний хугарал бороолоогүй буюу хүүрамч үе үүсэхэд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 55 байхаар заажээ. Харин Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №369 дугаартай актад ...Б.Мөнхцэцэгийн биед зүүн дунд чөмөгт ясны далд сэлтэрсэн хугарал, тархи доргилт, толгойн оройд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн дээд зовхи, зүүн нүдний зүүн тал, зүүн хацарт зургаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед чөмөгт ясны далд сэлтэрсэн хугарал гэмтэл учирсаныг чөмөгт ясны ил хугарал учирсан мөн дунд чөмөгний хугарал бороолоогүй буюу хүүрамч үе үүссэн, хөдөлмөрийн чадвараа жилийн хугацаагаар алдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Иймд Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. 
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардалд 559500 төгрөг төлсөн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч нь Б.-ийн цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт, мөн шүүгдэгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэж  мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Оийг учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ. 
Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар камерийн бичлэг бүхий CD 1 ширхэг ирсэн, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид 559500 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.