Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2019/00934

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Авто замчдын гудамж, Монполимет цогцолборын 30-р байранд байрлах, РД-5106567, Мон цемент билдинг материалс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Материал импекс ХК-ийн байрны 304,205 тоотод байрлах, РД-5768357, Голден-Инвестмент ХХК

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 67-р байрны 123 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ШЗ83072571, Мэргэд овогт Төмөрсүхийн Ганзориг,

хариуцагч-Баянгол дүүрэг, 4-р хороо, 304-р байрны 01 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХК81051317, Боржигон овогт Хангайн Тайшир нарт холбогдох

941 823 606 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин, хариуцагч Голден-Инвестмент ХХК-ийн захирал Т.Чинзориг, хариуцагч Х.Тайшир, хариуцагч Т.Ганзоригийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мон цемент билдинг материалс ХХК нь хариуцагч Голден-Инвестмент ХХК, Т.Ганзориг, Х.Тайшир нараас 941 823 606 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардаж шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, 933 000 000 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай байгууллага нь Голден-Инвестмент ХХК-тай 2016-05-05 өдрөөс 2016-12-31 өдрийг хүртэл цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний хугацаанд нийт 20 000 тонн цемент нийлүүлэхээр тохирсон. Гэрээний хугацаанд ууттай 6839,85 тонн, задгай 6572,02 тонн цемент буюу нийт үнийн дүнгээр 1 948 118 410 төгрөгийн цемент нийлүүлсэн. Задгай цементийн 1 тонн 142 000 төгрөг, ууттай цементийн 1 тонн 147 000 төгрөг байхаар тохирсон. Дээрх төлбөрийн талаар хоёр тал 2016-12-31 өдөр тооцоо нийлж, тооцоо нийлсэн актаар Голден-Инвестмент ХХК 957 414 360 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Голден-Инвестмент ХХК-иас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлбөр төлөгдөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016-09-29 өдөр цемент худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах, 138,58 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 98,5 м.кв орон сууцыг барьцаалсан. 2016-12-31 өдөр тооцоо нийлсэн актаар 2017-04-04 өдөр цемент худалдах, худалдан авах гэрээний хугацааг сунгаж, Баянгол дүүрэг, 18-р хороонд байрлах, 61 м.кв орон сууцыг барьцаалсан. Гэвч Голден-Инвестмент ХХК нь төлбөрөө төлөөгүй байсан тул 2017-06-13 өдөр гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гөлтгөнөө цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрт суутгахаар тохирсон. 2018-03-31 өдөр гөлтгөнө нийлүүлж, төлбөрийн үүргийг гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр нийт 281 508 409,14 төгрөгийн гөлтгөнийн төлбөрийг хүлээн авч, цемент худалдах, худалдан авах гэрээний үүргээс хасч тооцсон.

Талууд 2018-12-31 өдөр тооцоо нийлж, 622 548 494,82 төгрөгийн тооцоотой үлдсэн талаар харилцан тохирсон.

Иймд Голден-Инвестмент ХХК-иас цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийтдээ 933 000 000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцаны хөрөнгөөр хангуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Голден-Инвестмент ХХК тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан цемент худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт задгай цемент нийлүүлэхээр тохирч, задгай 6572 тонн цемент нийлүүлсэн талаар нэхэмжлэгч тал нэхэмжилж байгаа боловч 2017-12-31 өдрийн тооцоо нийлсэн актаар 6060,81 тонн задгай цемент нийлүүлсэн байдаг. Цемент худалдах, худалдан авах гэрээний зүйл болох задгай цементийг 1 тонн бүрийг 142 000 төгрөг байхаар тохирсон. Задгай цементийн үнэ болох 853 198 860 төгрөгийг хариуцагч Голден-Инвестмент ХХК төлж барагдуулж, үүргээ биелүүлсэн. Цемент худалдах, худалдан авах гэрээнд нийтдээ 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 4 барьцаа хөрөнгийг нэмэлтээр барьцаалуулсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг дууссан тул барьцааны гэрээг дуусгавар гэж үзэх үндэслэлтэй.

2017-12-31 өдрийн тооцоо нийлсэн актаар задгай цементийг нийлүүлж байхдаа 142 000 төгрөгийг нийлүүлж байсан. Задгай цементийг 142 000 төгрөгөөр нийлүүлж байсан боловч ууттай цемент нийлүүлснээр 1 тонн бүрийг 147 000 төгрөгөөр нийлүүлж эхэлсэн. Манай байгууллагаас ууттай цементийг нийлүүлэх саналыг бол хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан. Учир нь ууттай цемент марк нь ижил боловч үнийн дүн нь 147 000 төгрөг болж өөрчлөгдсөн. Ууттай цементийн хувьд ачих, тээвэрлэх, хадгалах нь зардал өндөр байдаг тул татгалзсан. Гэтэл нийлүүлэгч талаас 10 тонн цемент авбал 7 хувийн урамшуулал өгөе гэж хэлсэн тул манай байгууллага ууттай цементийг хүлээн авч, борлуулж эхэлсэн. Ууттайгаар хүлээн авсан цементийн хувьд талуудын хооронд тооцоо нийлсэн акттай зөрүү гараагүй. Нийт цементийн төлбөр 1 900 740 250 төгрөг гэж нэхэмжлэгч үзэж байгаа боловч нийлүүлэгч тал нийтдээ 12 900,66 цемент нийлүүлсэн. Манай байгууллагын төлбөл зохих төлбөр нь 1 862 939 110 төгрөг байна. Энэ үүргээс бэлнээр төлсөн мөнгө 958 883 841 төгрөгийг төлж, 904 000 000 төгрөг үлдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ заахдаа ачилт буулгах болон үлдэгдэлээ буцааж, 186 704 000 төгрөгийг хасна. Гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээний дүнд 2017 онд 53 359 091 төгрөгийн, 2018 онд 281 000 000 төгрөгийн үнэ бүхий гөлтгөнө нийлүүлсэн байдаг.

Нийлүүлэгчээс нийт нийлүүлсэн цементээс урамшууллын 7 хувийг 1 862 939 110 төгрөгөөс бодуулж, 136 368 288 төгрөгийг хасуулах шаардлагатай байна.

Манай байгууллагын зүгээс нийт гэрээний үүрэгт үлдсэн 294 474 522 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ууттай цемент дээр алдангийн асуудал яригдаагүй бөгөөд задгай цемент дээр бол бүх үүргээ биелүүлсэн. Ууттай цементийн гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 294 474 522 төгрөгийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Х.Тайшир тайлбартаа: Нэхэмжлэгч Мон цемент материалс билдинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Т.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: 2016-05-05 өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээний үүргээ Голден-Инвестмент ХХК бүрэн төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тогтоолууд, цемент худалдах худалдан авах гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, барьцааны гэрээнүүд, өмчлөгчийн гэрчилгээнүүд, харицах дансны хуулгууд, алдангийн тооцоолол, цемент борлуулалтын тооцоо нийлсэн акт/2017-12-31, 2018-12-31/, гөлтгөнө нийлүүлж, төлбөрийн үүргийг гүйцэтгэх тухай гэрээнүүд, шүүгчийн захирамж, цагдаагийн албан бичиг, шүүхийн шийдвэр, тооцооны баримтын жагсаалт/2016-11-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016-12-31 өдрийг хүртэл хугацаанд цемент худалдах, худалдан авах гэрээг 2016-05-05 өдөр байгуулж, ОPC-42,5 марктай, 1 тонныг 142 000 төгрөгөөр, нийт 2 840 000 000 төгрөгийн үнэ бүхий 20 000 тонн задгай цементийг нийлүүлэхээр тохирсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан задгай цементийн үнийг төлсөн, задгай цементээ зуурмагийн үйлдвэрт нийлүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр худалдан борлуулахаар болсон ууттай цемент нь зуурмагийн үйлдвэрт хэрэглэхэд уутнаас нь салгах, ачих буулгах зэрэгт нэмэлт зардал шаарддаг тул ууттай цемент худалдан авах сонирхолгүй боловч борлуулалтын 7 хувиар ашиг тооцож өгнө гэсэн учраас ууттай цемент авч борлуулахаар амаар тохирч борлуулсан, амаар тохирсон гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж, хариуцагч нь 2016-05-05 өдрийн гэрээний үүрэгт ууттай цемент нийлүүлсэн гэж зохигч маргаж байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч 2016-09-15 өдрийг хүртэл хугацаанд хариуцагчид 6572,02 тонн задгай цемент, 6839,85 тонн ууттай цемент, нийт 12 900,66 тонн цемент нийлүүлсэн гэж байгаа байх боловч үүнээс 6060,81 тонн задгай цемент хүлээн авсан тухай хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан 2017 онд нийлүүлсэн цементийн тухай 2017-12-31 өдөр тооцоо нийлсэн акт/х.х-39-40/-аар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид ууттай цементийг 1 тонныг 147 000 төгрөгөөр нийлүүлсэн бөгөөд хариуцагч нийлүүлсэн нийт цемент 12 900,66 тонн гэсэн тоо хэмжээний талаар хариуцагч маргахгүй байгаа тул түүнийг 6839,85 тонн ууттай цементийг борлуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийлүүлсэн задгай цементийн үнэ 860 635 020 төгрөг, ууттай цементийн үнэ 1 005 457 950 төгрөг, нийт 1 866 092 970 төгрөгийг хариуцагч төлөх үүргээс нэхэмжлэгч вагоны ачилт бууулгалтын тээврийн хөлс, задгай цементийн хэвийн хорогдол, задгай агуулахын үлдэгдэл, 10,11 сарын ачилт буулгалтын 186 704 050 төгрөгийг төлөх төлбөрөөс хасч тооцсон байна.

2016-05-05 өдөр байгуулсан цемент худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх задгай цемент, гэрээний явц дунд нийлүүлэхээр тохирсон ууттай цементийг аль аль нь OPC-42,5 марктай гэж тохирсон нь чанарын хувьд ижил, нийлүүлэх тоо хэмжээг тусгайлан тохироогүй байх боловч ууттай цементийг 1 тонны үнийг 147 000 төгрөгөөр нийлүүлэхийг хүссэнийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх зааснаар гэрээ байгуулах нэхэмжлэгчийн санал гэж үзнэ.

Хариуцагч гэрээ байгуулах нэхэмжлэгчийн амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн үйлдлийг талууд худалдах худалдан авах гэрээний гол нөхцлийн талаар тусгайлан амаар тохирсон, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцно. Иймд зохигч Иргэний хуулийн ууттай цементийг 1 тонныг 147 000 төгрөгөөр худалдах, худалдан авах шинэ гэрээ байгуулсан гэж үзнэ.

Амаар байгуулсан гэрээгээр борлуулалтын орлогоос 7 хувиар ашиг тооцож худалдан авагчид өгөхөөр худалдагч тохирсон тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж байгаа бөгөөд хариуцагч ийнхүү тохиролцсон тохиролцоогоо нотлоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

2017-12-31 өдрийн тооцоо нийлсэн актаар 2016-09-30 өдрийг хүртэл хугацаанд хариуцагч цементийн үнэ 905 524 750 төгрөгийг төлсөн, 2017-06-03 өдөр байгуулсан гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээний дагуу 2017 онд 53 359 090 төгрөгийн гөлтгөнийг нийлүүлсэн, 2018-03-31 өдөр байгуулсан гөлтгөнө нийлүүлж, төлбөрийн үүргийг гүйцэтгэх тухай гэрээний дагуу 2018 онд 281 508 409,14 төгрөгийн гөлтгөнө нийлүүлсэн болохыг 2018-12-31 өдөр зохигч нийлсэн тооцооны актаар тус тус тогтоосон байна.

2016-05-05 өдөр бичгээр байгуулсан цемент худалдах, худалдан авах гэрээнд 2016-09-29 өдөр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг бичгээр байгуулж, гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөл зохих 2 840 000 000 төгрөгийн үнийн дүнгээс тооцооны үлдэгдлийн баталгаагаар 979 626 110 төгрөгийг 2016-12-31 өдөр төлж барагдуулах үүрэг хүлээж, энэ төлбөрөөс 280 658 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, /14230/Нарны замын гудаамж, 62 байр, 1608 тоот хаягт байршилтай/А блок/ нийт 138,58 м.кв талбай бүхий оффисын зориулалттай, Ү-2203034484 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000531252 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгө,

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр 2 хд-92 байр, 43 тоот хаягт байршилтай, 98,5 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2206010044 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000530635 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөгийг барьцаалсан,

2017-04-14 өдөр цемент худалдах, худалдан авах 2016-05-05 өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг бичгээр байгуулж, барьцаагаар хангагдах төлбөл зохих төлбөрөөс 52 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, /16064/Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 67-р байр, 123 тоот хаягт байршилтай, 61,67 м.кв талбай бүхий, Ү-2205033685 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000512201 тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээний хугацааг 2017-05-31 өдрийг хүртэл сунгасан байна.

2016-09-30 өдрийг хүртэл хугацаанд цементийн үнэ 905 524 750 төгрөгийг төлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч ижил төрлийн хэд хэдэн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй.

Иймээс 2016-05-05 өдөр байгуулсан цемент худалдах, худалдан авах бичгээр байгуулсан гэрээний дагуу худалдан авсан задгай цементийн үнэ болох 860 635 020 төгрөгийг бүрэн төлсөн тухай хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэстэй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2016-05-05 өдөр байгуулсан цемент худалдах худалдан авах гэрээний үүргийг худалдан авагч зохих ёсоор гүйцэтгэснээр дуусгавар болсон гэж үзлээ.

Зохигч байгуулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүд нь 2016-05-05 өдөр байгуулсан задгай цемент нийлүүлэх гэрээнд хамааралтай байх бөгөөд бичгээр байгуулсан задгай цемент нийлүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болсон тул барьцааны хөрөнгүүдээр үүргийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

Ууттай цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох цементийн үнэ 1 005 457 950 төгрөгөөс хариуцагч төлсөн 44 889 730 төгрөг, цементийн үнэд тооцохоор 2017, 2018 онд нийлүүлсэн гөлтгөний үнэ 334 867 499,84 төгрөг, вагоны ачилт бууулгалтын тээврийн хөлс, задгай цементийн хэвийн хорогдол, задгай агуулахын үлдэгдэл, 10,11 сарын ачилт буулгалтад нэхэмжлэгч тооцсон 186 704 050 төгрөгийг хасаж, үлдсэн төлбөрийн нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Ууттай цемент худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан, энэ гэрээний алдангийг зохигч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр тохиролцсон нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз төлүүлэхээр шаардах эрхгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 4 937 268 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2 448 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Голден инвестмент ХХК-иас 458 054 195,86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монцемент билдинг материалс ХХК-д олгож, нэхэмжлэлээс 474 945 804,14 төгрөгийг шаардсан хэсэг болон барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.