Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/00990

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул 24/3 байрны 28 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХЗ73041000, Жаран овогт Дагдандоржийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ТИ76010914, Боржигон овогт Жамъяндоржийн Отгоннаст,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТЯ73100546, Боржигон овогт Мухраагийн Наранчимэг нарт холбогдох,

Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул, хариуцагч Ж.Отгоннастыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдсайхан, хариуцагч М.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Д.Ганчимэг нь 2016-02-05 өдөр Ө.Туулаас байр зарах саналыг хүлээн авч, Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Тэр үед Ө.Туул нь миний танил Б.Баттөгс байранд чинь түр сууж байгаа шүү. Удахгүй улсын баярын дараа гарна. Баяр захиалчихсан байгаа юм гэж хэлсэн гэдэг. Д.Ганчимэг нь Ө.Туултай 2003 онд танилцаж, эгч дүүс шиг харьцаатай байсан учраас байранд нь хүмүүс сууж байгааг зөвшөөрсөн. Байрны түлхүүрийн нэг хувийг Ө.Туулаас авсан. Наадам өнгөрөөд Ж.Отгоннасттай утсаар ярьсан. Ж.Отгоннаст юу ярьж байгаа юм, бидний байр, бидний нэр дээр гэрчилгээ нь гарсан гэсэн гэнэлээ. Ингээд энэ хүмүүсийг удахгүй гарна гэж найдсаар 3 жил болсон тул шүүхэд хандсан. Иймд орон сууцыг Ж.Отгоннаст, М.Наранчимэг нарын эзэмшлээс нэхэмжлэгчийн өмч болох Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү? гэв.

Хариуцагч Ж.Отгоннастын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Ж.Отгоннаст нь Ө.Туулын нөхөр Б.Баттөгстэй багын найз. Э.Отгоннаст Европод байхдаа Б.Баттөгстэй холбогдож, 73 500 евро буву 147 сая төгрөгийн үнэ бүхий, Rolex брендийн 6 ширхэг бугуйн цаг явуулж, 2 өрөө байр, гараажтай авхуулах,үлдсэн мөнгийг эргүүлүүлэхээр тохирсон. 2015 оны эхээр гэр бүлтэйгээ Монголд ирсэн. Б.Баттөгсөөс байраа асуухад, асуудалгүй гээд Баянмонхор барилгын компанийн захирал Батбилэгтэй утсаар ярьж өгөөд, очоод уулзчих гэсэн. Голден хилл орон сууцны барилгын 4 давхарт, 2 өрөө байр захиласан байсан. Наранчимэг гэрээ байгуулсан. Барилга 2 давхарт хүртэл каркас нь хийгдсэн, 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэж байсан. Гэтэл ашиглалтад ороогүй. Тэгээд Баттөгсөд хэлэлэхд Ө.Туулын байранд оруулсан. Банкны барьцаанд байгаа, хэдхэн мөнгийг нь төлөөд нэрийг нь шилжүүлээд өгнө гэсэн. Бид өмчлөх эрхийг нь шилжүүлж авахаар байнга шаардсан. Гэтэл 2019 оны 02 сард Д.Ганчимэг орж ирсэн. Асуутал Д.Ганчимэг нь Ө.Туул, Б.Баттөгс нарт их хэмжээний мөнгө зээлсэн, сард хүүд 1 сая төгрөг авдаг, сүүлийн 2-3 сар мөнгөө өгөхгүй болохоор нь энэ байранд хэн байдгийг мэдэх гэж ирсэн гэсэн. Тэгээд юу болов, чав гэмэл 2019-02-09 өдөр мөнгөө авчихлаа гээд яваад өгсөн. Б.Баттөгстэй 2019-03-28 өдөр Ж.Отгоннаст гэрт нь очиэ уулзсан. Д.Ганчимэгтэй утсаар яриулсан. Д.Ганчимэг та нар мөнгөө өг, өгөхгүй бол нэхэмжлэлээсээ татгалзахгүй гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл хүүгээ аваад явж байж увайгүй нэхэмжлэл гаргаж байна.

Ө.Туул нь 30 000 000 төгрөгийг авч, Худалдаа хөгжлийн банкны зээлээ төлөөд, үлдсэн 15 000 000 төгрөгийг бэлнээр авсан байх. 2016 оны 02 сард ийм байрны ханш 64-108 сая төгрөг байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч М.Наранчимэг тайлбартаа: Ө.Туулын нөхөр Б.Баттөгстэй манай нөхөр Ж.Отгоннаст нь багын найзууд.Нөхөр бид хоёр 2013 онд Европд амьдарч байхдаа Б.Баттөгстэй утас мессенжрээр холбогдож, нийт 73 500 еврогийн буюу 147 000 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг Rolex брэндийн цагийг явуулж, Б.Баттөгс нь Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа барилгаас гараажтай 2 өрөө орон сууцыг авч өгөхөөр тохирсон. Энэ 6 ширхэг цагныхаа 4 ширхэгийг нь Б.Баттөгс, Ө.Туул нарт Д.Ганчимэгийн найз эмэгтэйгээр нь дамжуулан явуулсан. Б.Баттөгстэй холбогдоход 6 цагийг бүгдийг нь хүлээн авлаа, найз нь асуудалгүй зохицуулна гэж хэлсэн. Үүнээс хойш Б.Баттөгстэй байнга холбоотой байсан. Б.Баттөгс 2 өрөө, гараажтай байр захиалсан байгаа гээд, намайг өөрийнхөө найз Баянмонхор ХХК-ийн захирал П.Батбилэгтэй утсаар яриулж, түүний оффис руу явуулсан. 2015-04-13 өдөр Баянмонхор ХХК-тай орон сууц захиалан бариулах 15/01 тоот гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 1-р хороонд баригдаж байгаа байрыг захиалсан. Гэтэл уг барилга нь ашиглалтанд орох болоогүй байсан тул Ө.Туул, Б.Баттөгс нарт хэлэхэд 3Энэ барилга мөд ашиглалтанд орохгүй юм байна. Та хоёр минь Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд орчих гэж хэлээд байрандаа оруулсан. Анх хэлэхдээ энэ байр банкны барьцаанд байгаа тул нэрийг нь шилжүүлж өгөх боломжгүй байна. Ө.Туул нь энэ байр миний нэр дээр бүртгэлтэй байдаг гээд хуулбар хувь өгсөн. Тэр цагаас хойш байнга холбогдож, байрны гэрчилгээгээ шаардаж байсан боловч бид хоёр өр ихтэй байна. Түр хүлээж байгаач гэсээр өнөөдрийг хүрсэн.

Гэтэл 2018-08-08 өдөр Д.Ганчимэг гэх хүн манайд ирж, энэ байранд ямар хүмүүс амьдардаг талаар мэдэх гэсэн юм. Энэ байрны эзэн Ө.Туул надаас 3 жилийн өмнө их хэмжээний мөнгө зээлж, сар бүр 1 000 000 төгрөгийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлж, барьцаанд нь өөрийнхөө өмчлөлийн энэ байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Харин сүүлийн 2-3 сар хүүгээ төлөхгүй байгаа тул хүрээд ирлээ. Уг нь бид найзууд байгаа юм гэсэн. Би гайхаж хамт Ө.Туултай уулзахаар очиход Д.Ганчимэг нь Туул өгөх ёстой хүүгээ шилжүүлчихлээ гээд охиноо дагуулаад явсан. Дараа нь дахин холбогдож гэрчилгээний зургийг явуулсан. Түүнээс хойш дахин уулзалдаагүй. Б.Баттөгс нь Д.Ганчимэгт мөнгийг нь удахгүй гаргаж өгнө гэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, ус, дулаан, цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, банк дахь нэхэмжлэгчийн харилцах дансны хуулга, хөлс зардал төлсөн баримтууд,орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, Дархан жонон ХХК-ийн албан бичиг зэрэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгч Ө.Туултай худалдах, худалдан авах гэрээг 2016-02-05 өдөр байгуулж, 55 157 315 төгрөгийг өөрийн данснаасаа шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн бөгөөд гэрээ байгуулсан дээрх өдөр уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч болсон байна.

Нэхэмжлэгч Д.Ганчимэгийг орон сууцыг худалдаж авах үед орон сууцанд хариуцагч нар худалдагч Ө.Туулын нөхөр гэх Дархан жонон ХХК-ийн захирал Б.Баттөгсийн зөвшөөрлөөр 2015 оноос эзэмшиж, амьдарч байсан байх бөгөөд нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед уг орон сууцанд хариуцагч нарыг оршин сууж байгаа, улсын баярын дараа гарах байх гэж худалдагч Ө.Туул хэлсэн болохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарлаж байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхээд орон сууцны өмчлөгч Ө.Туул нь нэхэмжлэгч Д.Ганчимэгт 2016-02-05 өдөр худалдсан орон сууцыг хариуцагч нарт Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах амаар байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшүүлж байжээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

2015 оноос дээрх орон сууцанд хариуцагч нар оршин сууж, энэ хугацаанд орон сууцны хаалгыг сольсон, хэрэглэсэн ус, цахилгаан, дулаан зэрэг төлбөрийг төлсөн үйл баримт нь хариуцагч нар уг орон сууцыг өмчлөх эрхтэйг нотлохгүй бөгөөд орон сууцыг Б.Баттөгс, Ө.Туул нараас худалдан авсан тухай хариуцагч нарын тайлбар нотлогдохгүй байна.

Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу орон сууцыг хариуцагч нар эзэмшиж байх хугацаанд орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн тул Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2, 297 дугаар зүйлүийн 297.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны хуучин өмчлөгч Ө.Туулын бүх эрх үүрэг шинэ өмчлөгч нэхэмжлэгч Д.Ганчимэгт шилжинэ.

Ө.Туултай хариуцагч нарын байгуулсан эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээ 2016-07-11 өдрийг дуустал хугацаатай байсан байж болохоор байгаа ч энэ хугацаанаас нэхэмжлэгч орон сууцыг буцааж авахаар шаардсан нь тогтоогдоогүй, үнэ төлбөргүйгээр ашиглуулахаас өмчлөгч татгалзаагүй байх тул Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасны дагуу үнэ төлбөргүйгээр орон сууцыг ашиглах гэрээ тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцогдоно.

Иймд нэхэмжлэгч Д.Ганчимэг нь 2018 оны 08 сарыг хүртэл орон сууцны эзэмшлийг өөртөө шилжүүлэн авахаар хариуцагч нараас шаардаагүй үйл баримтыг хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзах үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах гэрээг нэхэмжлэгч Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1, 341.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцлах эрхтэй байна.

Иймд хариуцагч нар орон сууцыг Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа дуусахад бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.6 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч 433 736 төгрөгийг төлөх үүргээс 70200 төгрөгийг төлсөн байгааг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс нэмж 363 536 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагч нараас 433 736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.Отгонтөгс, М.Наранчимэг нарын эзэмшлээс чөлөөлсүгэй.