Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 979

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   А.О, Х.Бнарт холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Долгион,

шүүгдэгч А.О, Х.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Уранчимэг, 

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/1241 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О, Х.Бнарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох эрүүгийн 1902004180185 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1., 1997 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээл 1а гудамж, 52 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /;

 

2., 1998 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Е-Март дэлгүүрт ачигч ажилтай, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, За хэсэг Улиастай гудамж 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Зурагтын шинэ эцэс гэх газрын 388 тоот хашаанд нийтийн байрны 8 тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Х.Б, А.О нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сард Дархан-Уул аймаг, Дархан сумын авто вокзал орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах болон   сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаар 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн За хэсгийн 10 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 9.8251 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Х.Б, А.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б, А.О нарыг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Х.Б, А.О нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Б, А.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дугуй хэлбэртэй, улбар шар өнгөтэй, цаасан хайрцагтай нунтаг ургамал зүйл цаасан хайрцгийн хамт 64.9 грамм жинтэй байх ба шинжээчийн дүгнэлтэд цэвэн жинг 9.8251 грамм гэж заасан, үнсний савнаас хураан авсан эд зүйлс 15 гэж дугаарласан /тамхины иш, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг/, үнсний савнаас хураан авсан эд зүйлс 7 гэж дугаарласан /тамхины иш, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлж бэлдсэн тугалган цаас, амны цаас/, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, хар өнгийн хайрцаг дотор байсан гэх сонин, чүдэнз, смарт карт, мөнгөлөг цаас, бор өнгийн цаасан голтой дугуйлсан мөнгөлөг цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие нь 2019 оны 3 дугаар сард А.Отэй бүлэглэсэн Дарханаас өвс бэлтгээгүй юм. Тухайн үед А.О, Тэмүүлэн тамхины хэрэгт холбогдсон болохоор гуйгаад байсан. Манай гэрт байсан өвсийг Тэмүүлэнгээс авсан юм гэж хэлсэн. Мөн намайг А.Оч-Эрдэнийн гэрт байсан өвснөөс хэрэглэсэн байхад А.Оч-Эрдэнийн гэрт 9.8251 гр өвс хадгалсан гэж буруу дүгнэсэн. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хянаж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би өвс гэх бодисыг А.Отэй нийлж түүж бэлтгээгүй, А.Оч-Эрдэнийн гэрт байсан өвснөөс хэрэглэсэн болохоос хадгалаагүй юм. ...” гэв.

 

Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие 2019 оны 3 дугаар сард Х.Бтэй бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын авто вокзал орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгээгүй юм. Ингэж мэдүүлсний учир нь 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 3а хэсгийн 10 тоотод хадгалсан гэх 9.8251 гр жинтэй өвсийг би 2019 оны 5 дугаар сард өөрийн танил болох Тэмүүлэнтэй Улсын их дэлгүүрийн урд уулзахаар болж Улсын их дэлгүүрийн хойд байрны дундах сааданд тамхи татаад, ярьж сууж байхад Тэмүүлэн надад өгсөн юм. Би тэр өвсийг гэртээ аваачин сонинд ороож татаж үзээд саванд хийгээд орон доороо хийсэн байсан юм. Мөрдөн байцаалтын шатанд танил Тэмүүжин гуйгаад байхаар нь Тэмүүлэнг бодож Дарханаас түүсэн гэж мэдүүлсэн. Уг нь бол тэр өвсийг Тэмүүлэн надад өгсөн. Тухайн үед 86197878 утаснаас Тэмүүлэнгийн 90121226 дугаарын утас руу холбогдож уулзсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Миний эрүүл мэнд болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Хийсэн хэрэгтээ асар их гэмшиж байгаа учир дахин ийм зүйлд холбогдохгүй амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нар 2 удаа гэрчийн мэдүүлэг, 1 удаа яллагдагчаар мэдүүлэг өгсөн байдаг, Х.Банх мэдүүлэг өгөхдөө А.Оч-Эрдэнийн гэрт байсан өвснөөс хэрэглэсэн гэж хэлдэг боловч дахин мэдүүлэг өгөх үедээ Дархан-Уул аймгаас түүсэн гэж хэлдэг. Харин давж заалдах гомдолдоо Дархан-Уул аймгаас түүсэн зүйл байхгүй, Тэмүүлэн гэх хүүхдийг гуйгаад байхаар тэр хүүхдийг бодоод тэгж хэлсэн гэж эх сурвалжаа үнэн зөвөөр зааж өгч байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад гэрч болон яллагдагч нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Тухайлбал, гэрч Золзаяа тухайн өдөр огт хэрэглээгүй гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Х.Бтухайн өдөр би өвсийг Золзаяад хэрэглүүлсэн гэх мэдүүлгийг өгдөг. Мөн айдас, дарамтанд автаж мэдүүлэг өгсөн байдал ажиглагддаг. Жишээ нь мэдүүлэг болгоны ард хэн нэгэнд худалдаагүй, зарж борлуулаагүй гэх байнга олон давтамжтай ярьж мэдүүлэг өгсөн байдаг. Х.Бгэрчийн мэдүүлэг өгөх үедээ гэрч Бямбадоржийг өвс хэрэглэсэн талаар мэдүүлдэг. Гэтэл хавтас хэрэгт Бямбадоржид ямар арга хэмжээ авсан талаарх баримт байхгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч болон прокурорын зүгээс Дархан-Уул аймагт тухайн өвс байдаг эсэх талаар шалгаж тогтоогоогүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна ...” гэв.

 

Прокурор Б.Долгион тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд Х.Б, А.О нар нь 2019 оны 3 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын авто вокзал орчмоос өвч гэх нэршилтэй бодисыг түүсэн талаараа Х.Бмэдүүлдэг, Х.Бнь яллагдагчаар мэдүүлэхдээ “2019 оны 3 дугаар сард бэлдэж ирээд А.Оч-Эрдэнийн гэрт хадгалж байсан, хадгалж байх хугацаандаа хэн нэгэнд зарсан зүйл байхгүй” гэж мэдүүлэг. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/1241 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Х.Б, А.О нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сард Дархан-Уул аймаг, Дархан сумын авто вокзал орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах болон   сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаар 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн За хэсгийн 10 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 9.8251 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:   

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-19/,

 

гэрч Н.Золзаяагийн “...Билгүүн миний найз залуу, Оч-Эрдэнийг танихаас цаашгүй. ...Хаанаас авсан талаар мэдэхгүй, 21 хоногийн өмнө байхаа Оч-Эрдэнийн гэрт ирж хоноход сонинд ороосон нэг юм байсан, би тэрнээс нь нэг удаа татаж үзсэн...” /хх 39/,

 

Х.Бий яллагдагчаар өгсөн “...Тогтоолд тусгагдсан зүйлүүдийг болон надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 3 дугаар сард найз Оч-Эрдэнэтэй хамт мансууруулах бодисыг ургадаг гэдгийг сонсоод Дархан хот руу явсан. Дархан хотод очоод авто вокзалаас нь урагшаа 2-3 км зайд алхаад явахад зам дагуу уг мансууруулах өвс ургаж байсан. Өмнө нь би нэг удаа уг мансууруулах өвснөөс хэрэглэж үзэж байсан болохоор тэнд ургаж байсан мансууруулах өвсийг хараад таньсан. Тэгээд Оч-Эрдэнэ бид хоёр тэр өвснөөс түүгээд тэндээсээ шууд хот руу явсан. Хотод ирээд Оч-Эрдэний гэрт түүсэн өвсөө хадгалж байсан. Уг түүсэн өвсийг Оч-Эрдэнэ бид хоёр өөрсдөө хэрэглэх гэж хадгалж байсан. Өөр ямар нэгэн санаа зорилго агуулаагүй. ...” /хх 62-63/,

 

А.Оч-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Тогтоолд тусгагдсан зүйлүүдийг болон надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 3 дугаар сард Билгүүний хамт Дархан-Уул аймгийн Дархан хот руу хүнтэй уулзах гэж явсан юм. Тэгэхдээ Дархан хотын авто вокзалаас ертөнцийн зүгээр урагшаа тамхи татаад алхаж байхад замд мансууруулах өвс ургаж байхыг олж харсан.Тэгээд Билгүүн бид хоёр тэр мансууруулах өвснөөс түүсэн юм. Билгүүн бид хоёр түүсэн өвсөө уутанд хийж аваад хотод ирээд манай гэрт хадгалсан. Билгүүн бид хоёр мансууруулах өвсийг өөрсдөө хэрэглэх гэж түүсэн, өвснөөсөө хэн нэгэнд өгөөгүй, зөвхөн өөрсдөө хэрэглэсэн. ...” /хх 67-68/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн: “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс Дельта-9-тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна.” /хх 44-45/ гэх 3023 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн: "...А.О 2019.05.15", "Х.Б 2019.05.15" гэж хаягласан 2 ширхэг шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна.” /хх 47-49/ гэх 3024 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд  оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Олонхууд овгийн Хатанбаатарын Билгүүн, Товог овгийн Амаржаргалын Оч-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Х.Б, А.О нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б“...Би өвс гэх бодисыг А.Отэй нийлж түүж бэлтгээгүй, А.Оч-Эрдэнийн гэрт байсан өвснөөс хэрэглэсэн болохоос хадгалаагүй юм...” гэсэн,

 мөн шүүгдэгч А.О “...Миний эрүүл мэнд болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Шүүгдэгч Х.Бмөрдөн байцаалтын шатанд:  “А.Отэй хамт явж Дархан-Уул аймгийн Дархан хотын ойролцоох газраас мансууруулах өвс ургаж байсныг түүж хадгалсан” болохоо мэдүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч А.О энэ талаар тодорхой мэдүүлдэг. Иймээс шүүгдэгч Х.Бий давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт буй баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б, А.О нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Х.Б, А.О нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шалгах шаардлагагүй.

 

Шүүгдэгч Х.Б, А.О нарын үйлдсэн сэтгэцэт нөлөөд бодисыг бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг нь нийгэмд учруулах аюулын хэр хэмжээ ихтэй байдаг бөгөөд тэдэнд оногдуулсан ял эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан ял шийтгэлийг өөрчлөх, тэнсэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймээс шүүгдэгч Х.Б, А.О нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/1241 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, А.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧ                                                          Д.ОЮУНЧУЛУУН

 

                         ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ