Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 212

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч А.О,

хохирогч Д.Х,

шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27....0 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Л.Д-д холбогдох ...80...009900000 дугаартай хэргийг 20...9 оны 02 дугаар сарын ...8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Д нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Э” ХХК-ны Барилгын хийц эдлэлийн үйлдвэрийн урд замд 20...8 оны ...... дүгээр сарын 28-ны орой ...9 цаг 40 минутын үед ....ОРО улсын дугаартай Т.Кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөДий дүрмийн ...6....-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа  болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Х, Э.Б нарыг мөргөн Э.Б-н амь насыг хохироож, Д.Х-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Л.Д-с: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-с: “...Манай хүргэн осол гарсан гэж над руу ярьсан. Талийгаач нь миний том охин байсан. Талийгаачийн хүүхэд манай гэрт амьдарч байгаа. Шүүгдэгч Л.Д оршуулгын зардалд 5.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 270.000 төгрөг, нийт 5.270.000 төгрөг авсан. Би гомдолтой байна...” гэв.

Хохирогч Д.Х-с: “...Би 20...8 оны ...... дүгээр сарын 28-ны өдөр талийгаачтай хамт ажил руугаа явж байсан. Би Нарангийн голоос ...0 дугаар хороолол явдаг автобусанд суусан. Тэгээд саппорогийн автобусны буудал дээрээс ...9-ийн чиглэлтэй автобусанд дамжиж суусан. Тэгээд Эрэлийн буудал дээр буугаад баруун тал руу явган зорчигчийн зураастай гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгээд хойш чиглэлтэй замаар явж байгаад 2 дугаар эгнээний машиныг өнгөрөөгөөд нэг дүгээр эгнээний хэсэгт тухайн машиныг харсан. Тухайн үед шүүгдэгчийн машин маш хол байсан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Миний хөл машины зүүн дугуйн дор орсон байсан. Тэгээд хөлөө татаж аваад дүүгээ хайтал манай дүү машины хойно байсан. Үүнээс өөр зүйлийг санахгүй байна. Би шүүгдэгчээс эмчилгээний зардалд ....500.000 төгрөг авсан...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-с: “...Миний талийгаач охин Э.Б нь ...9.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баянхонгор аймгийн ... суманд ... хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлсэн... охин маань 20...5 онд нутагтаа очиж дахин шалгалт өгч МУИС-д суралцах хуваарь авч Улаанбаатар хотод ирж МУИС-д суралцаж байсан юм. Охин маань 20...7 онд сургуулиасаа хүүхэд асрах чөлөө авч гэртээ хүүхдээ асарч байсан. Талийгаач маань 20... онд Д.Б гэх хүнтэй айл гэр болж дундаасаа 20...6 оны ... дугаар сарын ...-ны өдөр охин Б.Д нь төрсөн юм. ...” “... надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаач охин минь осолд орж ГССҮТ-д эмчлэгдэж байгаа талаар талийгаачийн нөхөр нь ээж рүү нь залгаж хэлсэн байсан. Талийгаачийн ээж бид хоёр ослын талаар дуулаад шууд Баянхонгор аймгийн ... сумаас гарч Улаанбаатар хотод ирэхэд охин маань ГССҮТ-д ухаангүй хэвтэж байсан. Тэгээд охин минь эмнэлэгт ... хоноод өглөө үүрээр 6 цагт нас барсан юм. Манай гэр бүлийн зүгээс талийгаач охиныхоо буяны ажилд зарцуулсан мөнгө төгрөг болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх болно. Мөн бусад асуудал нь хуулийн дагуу шийдэгдэх байх. Маш их гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх-ийн 29-...0 дугаар хуудас/,

Хохирогч Д.Х-н: “...Би 20...8 оны ...... дүгээр сарын 28-ны орой ...8 цаг ...0 минутын үед ажилдаа явахаар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Нарангийн голоос гэрээсээ бэр дүү талийгаач Б-н хамтаар гарсан юм. Дүү бид хоёр гэрээсээ гарч автобусны буудал дээрээс ... дугаар эмнэлэг орох автобусанд сууж “Саппоро”-гийн урд талын автобусны буудал дээр бууж Хан-Уул дүүргийн “Мишээл” худалдааны төв ордог автобусанд суусан. Тэгээд талийгаач бид хоёр “Мишээл” худалдааны төвийн автобусны буудал дээр бууж “Э” ХХК-ны харалдаах явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй талийгаач дүү миний баруун гар талд зэрэгцээнд  алхаж байсан юм. Бид хоёр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан 2 дугаар эгнээний автомашиныг зогсож өнгөрүүлээд дахиад өөр автомашин байна уу гээд цааш хартал автомашин байгаагүй харин ... дүгээр эгнээнд ... авто машин ирж яваа харагдсан. Тэр үед бид хоёр амжих юм байна гэж бодоод цааш алхаад явган хүний гарцаараа гараад дуусах гэж байтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн ... дүгээр эгнээнд ирж байсан автомашины жолооч зогсолгүй маш хурдтай ирж бид хоёрыг мөргөсөн. Тэр үед хэсэг ухаан алдсан байсан. Сэртэл баруун хөл зүүн хөлийн доор орчихсон цус алдаж байсан. Би баруун хөлөө зүүн хөл доороосоо татаж гаргаж авсан. Би тэнд байсан хүмүүсээс манай дүү зүгээр үү гэж асуугаад автомашин руу хартал талийгаач дүү маань автомашины хойд талд замын боржурын хажууд хэвтэж байгаа харагдсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаагийн албан хаагч нар ирсэн. Ослын улмаас баруун хөлийн шилбэ, дунд чөмөг хугарсан.Толгойдоо гэмтэл авч оёо тавиулсан, одоо миний биеийн байдал маш хүнд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн ...7-...8 дугаар хуудас/

Гэрч Н.С-н: “...Д Т.Кроун маркийн ....ОРО улсын дугаартай автомашинаа жолоодон би жолоочийн эсэрг талын хойд суудалд суугаад гар утсаараа тоглоом тоглож, Э жолоочийн хажууд суугаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буяны замаар түгжирч явж байгаад түгжрээнээс гарч Энхтайваны гүүрэн доогуур буцаж эргэж гүүрэн дээгүүр гарч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн замаар ...0-н буудал орохоор ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал Э хүн гэж хэлсэн. Би тэр үед өндийгөөд хартал автомашины урд салхины шилэн дээр хүн мөргүүлээд ирсэн. Тэр үед зогссон. Бид сандраад буугаад иртэл нэг эрэгтэй хүн автомашины урд талд дээш харсан хөл нь хугарсан, толгой хэсгээс нь цус гарсан хэвтэж байсан. Мөн автомашины хойд талд жолоочийн эсрэг талд зам дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан...Явган зорчигч нар явган хүний гарцтай газраар гарч явсан. Э хүн гэж хэлэх үед би дээш өндийгөөд хартал яг гарцан дээр осол болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5...-52 дугаар хуудас/

Гэрч М.Э-н: “...Бид гурав Хан-Уул дүүргийн замаар явж байгаад түгжрэлээс гарсан юм. Тэр үед манай найз Д хурдаа нэмж эхэлсэн. Ойролцоогоор 80-90 орчим км/цагийн хурдтай нэгдүгээр эгнээгээр явж байтал 2 дугаар эгнээнд явж байсан Алпарт маркийн автомашины жолооч гэнэт бид нарын явж байсан ... дүгээр эгнээ рүү хальт дарах хөдөлгөөн хийсэн. Тэр үед би утсаа больж урагш зам луу хартал явган хүний гарцаар 2 хүн гарч явсан. Би тэр 2 хүнийг хараад Д буюу Д хүн хүн гэж хэлтэл түс тас хийж автомашины урд салхины шилэн дээр түг хийх маш хүчтэй чимээ гарч Д тоормос гишгэж зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн ...-...... дугаар хуудас/,

 Жолооч Л.Д болон явган зорчигч Д.Х нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн ...7-22 дугаар хуудас/

 Талийгаач Б.Б-н цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн...8-22 дугаар хуудас /

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 20...8 оны ... дугаар сарын 2...-ний өдрийн 2659 дугаартай дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 20...8 оны ... дугаар сарын ...5-ны өдрийн ...44...... дугаартай дүгнэлт /хх-ийн 8... дүгээр хуудас/,

           Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2...8 дугаартай дүгнэлт /хх-ийн ...02-......... дүгээр хуудас/,

          Мөрдөгчийн 278 дугаартай магадлагаа /хх-ийн ......5-......6 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Л.Д-с: “...Би 20...8 оны ...... дүгээр сарын 28-ны орой ...7 цаг 50 минутын орчимд нагац эгчийн хүү Б.А-н ахын найз Д-н нэр дээр байдаг “Тоёота Кроун” маркийн ....ОРО улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа найз Э, арын суудалд С нарын хамт сууж бид нар ... дүгээр эмнэлэг орж хүнд хоол цай өгчихөөд буцаад ... дүгээр хороолол орохоор ...9 цаг ...0 минутын үед Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “Мишээл” экспогийн хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй ойролцоогоор 80-90 орчим км/цагийн хурдтай зорчих хэсгийн ... дүгээр эгнээгээр явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан автомашины жолооч миний эгнээ рүү гэнэт дарсан. Би тэр үед жолооны хүрдээ баруун гар тал руугаа дарж жолоочийг яадаг пиздаа вэ осол гаргах гэж байна гэж амандаа хараал хэлчихээд цааш хөдөлгөөнөө үргэлжүүлээд ...00 орчим метр явж байтал явган хүний гарц ойртон ирсэн. Тэр үед 2 хүн явган хүний гарцаар зэрэгцээд урдаасаа хойш чиглэлтэй зам хөндлөн гарч явсан. Би явган хүний гарцаар гарч явсан 2 хүнийг ойролцоогооор 80 орчим метрээс харж шууд тоормоз гишгэж жолооны хүрдээ баруун гар талруугаа дарсан боловч их хурдтай явж байсан учраас зогсож чадалгүй автомашиныхаа зүүн урд хэсгээр 2 хүнийг мөргөсөн. Тэр үед мөргүүлсэн 2 хүний нэг нь автомашины дээгүүр шидэгдэж автомашины хойд талд зам дээр унасан. Нөгөө нэг хүн нь автомашины урд шилэн дээр ойж шидэгдэж зам дээр унасан. Тэгээд би цааш яваад зогссон. Буугаад хартал автомашины урд эрэгтэй хүн зам дээр хажуу талаараа харсан байдалтай хөл нь хугарсан, толгой хэсгээс нь цус гарсан хэвтэж байсан. Би түргэн тусламж дуудтал ослын талаар дуудлага ирсэн байна гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн ......2 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн ...9 дүгээр хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн ......5 дугаар хуудас/,

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн ......6 дугаар хуудас/,

-Эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн ......7 дугаар хуудас/,

-Хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн ......8 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн ...45 дугаар хуудас/,

-Гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн ...40 дугаар хуудас/,

            -Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт  /хх-ийн ...4...-...42 дугаар хуудас/,

            -Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн ......9 дүгээр хуудас/,

            -Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн ......4 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Д-г гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Л.Д нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Э” ХХК-ны Барилгын хийц эдлэлийн үйлдвэрийн урд замд 20...8 оны ...... дүгээр сарын 28-ны орой ...9 цаг 40 минутын үед ....ОРО улсын дугаартай Т.Кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ...6....-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Х, Э.Б нарыг мөргөн Э.Б-н амь насыг хохироож, Д.Х-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-н мэдүүлэг /хх-ийн 29-...0 дугаар хуудас/, хохирогч Д.Х-н мэдүүлэг /хх-ийн ...7-...8 дугаар хуудас/,

гэрч Н.С-н “...Би тэр үед өндийгөөд хартал автомашины урд салхины шилэн дээр хүн мөргүүлээд ирсэн. Тэр үед зогссон. Бид сандраад буугаад иртэл нэг эрэгтэй хүн автомашины урд талд дээш харсан хөл нь хугарсан, толгой хэсгээс нь цус гарсан хэвтэж байсан. Мөн автомашины хойд талд жолоочийн эсрэг талд зам дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан...Явган зорчигч нар явган хүний гарцтай газраар гарч явсан. Э хүн гэж хэлэх үед би дээш өндийгөөд хартал яг гарцан дээр осол болсон байсан...” мэдүүлэг /хх-ийн 5...-52 дугаар хуудас/,

гэрч М.Э-н “ ...Тэр үед би утсаа больж урагш зам луу хартал явган хүний гарцаар 2 хүн гарч явсан. Би тэр 2 хүнийг хараад Д буюу Дээгий хүн хүн гэж хэлтэл түс тас хийж автомашины урд салхины шилэн дээр түг хийх маш хүчтэй чимээ гарч Д тоормос гишгэж зогссон...” мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 20...8 оны ... дугаар сарын 2...-ний өдрийн 2659 дугаартай

  1. Талийгаач Э.Б-н цогцост дагзны төвгөрийн баруун талаас суурийн баруун их далавч хүрсэн шугаман сэлтэрсэн хугарал, 2 тал бөмбөлгийн дагз, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи тархмал цус хуралт, 2 тал бөмбөлгийн зулай, дагз, чамархай хэсгийн тархмал аалзан бүрхүүлийн цус харвалт, тархины эдийн няцрал, баруун талын чамархайн булчин, баруун чамархай, дух, зулай, дагзны хуйханд цус хуралт, баруун дагзны хуйханд язарсан шарх, баруун бугалга, 2 талын умдаг ясны далд хугарал, дух, зүүн хацар, хамар, дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай гэмтлүүд байна.
  3. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.
  4. Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
  5. Талийгаач нь АВО системээр О /I/ бүлгийн цустай байна.
  6. Талийгаач нь эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийгдсэн учир согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг үзэх боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

      

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 20...8 оны ... дугаар сарын ...5-ны өдрийн ...44...... дугаартай

  1. Д.Х-н биед тархи доргилт, духны язарсан шарх, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал, баруун шилбэний шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ........20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 8... дүгээр хуудас/,

  

        Мөрдөгчийн 278 дугаартай:

  1. Т.Кроун маркийн ....ОРО улсын дугаартай автомашиныг жолооч Л.Д нь Монгол улсын Замын хөДий дүрмийн ...6....-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Д.Х /...0 настай эрэгтэй/, Э-ны Б /22 настай эмэгтэй/ нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна.
  3. Зам тээврийн  осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ  болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.
  4. Зам тээврийн осол гарахад Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол  техникийн оношилгооны үзлэгийн төвийн нэр бүхий шинжээч нарын 20...8 оны ... дугаар сарын ...9-ний өдрийн №2...8 дугаартай дүгнэлтээр илэрсэн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, бүрэн бус байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна  гэх магадлагаа /хх-ийн ......5-......6 дугаар хуудас/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2...8 дугаартай дүгнэлт /хх-ийн ...02-......... дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Энэ хэргийн шүүгдэгч Л.Д нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27....0 дугаар зүйлийн ... дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас ... хүний амь нас хохирсон, ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэгт тохирсон байна.

          Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27....0 дугаар зүйлийн ... дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

        Шүүгдэгч Л.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ......., ....2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас ... хүний амь нас хохирч, ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-с талийгаачийн оршуулгын зардалд 5.069.855 төгрөгийн нэхэмжлэлийн баримт, хохирогч Д.Х нь эмчилгээний зардалд ....550.000 төгрөгийн нэхэмжлэлийн баримт гаргаж ирүүлснээс шүүгдэгч Л.Д нь Ц.Э-д 5....50.000 төгрөг, Д.Х-т ....750.000 төгрөг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, хохирогч Д.Х нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Л.Д-н №......9700 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6.2 дугаар зүйлийн 4, ...6.6, ...6.7, ...6.8, ...6....0, ...6...., ...6....... дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

.... Н овогт Л.Д-г авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас ... хүний амь насыг хохироож, ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27....0 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар Л.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, ... /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ..., 4 дэх хэсэгт зааснаар Л.Д-д оногдуулсан ... /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар Л.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан Л.Д-н №......9700 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлсүгэй.

            6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Л.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 20...9 оны 0... дугаар сарын ...8-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, хохирогч Д.Х нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6....0 дугаар зүйлийн 4, ...8.... дүгээр зүйлийн ..., ...8.2 дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн .......9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ...4 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

...0. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...7.... дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.Д-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ