| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2019/00169/И |
| Дугаар | 138/ШШ2019/00301 |
| Огноо | 2019-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2019/00301
| 2019 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 138/ШШ2019/00301 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч ******* аймгийн сумын 7 дугаар багт өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******н /РД:/-ын,
Хариуцагч ******* аймгийн сумын 7 дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух овогт гийн /РД:/-д холбогдох,
Үйлчилгээний төлбөр 1 889 855.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Отгонцэцэг
Хариуцагч Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г. нь 2014 оны 11, 12 сар, 2015 оны 01-12 сар, 2016 оны 01-12 сар, 2017 оны 01-12 сар, 2018 оны 01-12 сар, 2019 оны 01 сарын үйлчилгээний төлбөрт нийт 1 889 855.08 төгрөгийг төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г. нь ******* аймгийн сумын 7 дугаар багийн дугаар байрны тоотод оршин суудаг бөгөөд манай байгууллага хангагч байгууллагын хувьд уг орон сууцны цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг. Г. нь урьд өмнө нь өр төлбөртэй байсан учир усны тоолуур тавьж өгөөгүй нь үнэн, манайх өр төлбөртэй айлуудын цэвэр усыг хязгаарладаг, ингэж хязгаарлахдаа усны тоолуурыг нь салг******* цэвэр усыг нь зогсоодог. Гэтэл Г. нь одоо хүртэл ус хэрэглэсээр байгаа. Тоолуурын оронд богино холболтоор холбоод ус хулгайгаар хэрэглэж байгаа болохыг нь бид фото зургаар баталга*******уулж шүүхэд өгсөн. Төлбөрийн өргүй болсон тохиолдолд тоолуурыг нь тавьж өгч болно. Гэвч манайх Г.гаас цэвэр, бохир усны төлбөр огт нэхэмжлээгүй. Зөвхөн халаалт, усны суурь хураамж болон дулааны суурь хураамж, хог тээвэр, ус халаасны төлбөрийг л нэхэмжилсэн. Бид усыг задгайгаар айл өрхүүдэд бичдэггүй. Мөн алданги нэхэмжлээгүй. Гэрээний хувьд гэрээнийхээ хугацааг сунгуулаарай гэж олон удаа хэлсэн боловч гэрээгээ ирж сунгуулдаггүй, мөн байрныхаа бичиг баримтыг авчраад оршин суугчийн бүртгэлээ өөрчлүүлэх ёстой гэдгийг хэлсэн боловч бичиг баримтаа авчраагүй учраас хуучин бүртгэлээрээ явж байгаа. Манай байгууллага сар болгон төлбөрийн мэдээллийг оршин суугчийн гар утасруу явуулдаг, цаасан баримт өгдөг байснаа болиод уд******* байна. Г. нь төлбөрөө сар бүр банкин дээр очиж төлдөггүй учраас төлбөрийн баримтанд ямар ямар төлбөр бичигддэг талаар мэдэхгүй байна. Эсхүл манай байгууллагын утсаар холбогдоод хэдэн төгрөгийн төлбөр гарсан задаргааг лавлах бүрэн боломжтой.
Иймд хариуцагчаас орон сууцны үйлчилгээний төлбөрт өмнөх шүүхийн шийдвэрээр гаргуулсан 2014 оны 10 сарын төлбөрийн үлдэгдэл 17 493.75 төгрөг, 2014 оны 11, 12 сарын төлбөр 91 771.2 төгрөг, 2015 оны төлбөр 505 762.78 төгрөг, 2016 оны төлбөр 412 406.35 төгрөг, 2017 оны төлбөр 411 948.20 төгрөг, 2018 оны төлбөр 409 204.80 төгрөг, 2019 оны 01 сарын төлбөр 41 268 төгрөг буюу нийт 1 889 855.08 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх урьд нь буюу 2014 оны 10 сард Г.гаас 2013 оны 02 сараас 2014 оны 10 сар дуусталх хугацааны төлбөрт 633 984.75 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн шийдвэр гарсан. Гэвч төлбөр хийгдэхгүй явсаар байгаад 2017 оны 10 сард уг төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар албадан гүйцэтгүүлсэн. Үүнээс үлдэгдэл 17 493.75 төгрөгийг Г. нь төлөөгүй байгаа тул уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж нэхэмжилсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг ханг******* өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх сумын 7 дугаар багийн дугаар байрны тоотод оршин суудаг нь үнэн. Би хүүтэйгээ ам бүл хоёулаа амьдардаг учраас усны тоолуур тавьж өгөөч гэж удаа дараа ******* нийтийн ******* *******д хүсэлт гарг******* байсан. Гэтэл танайх өртэй гээд тоолуур тавьж өгдөггүй. Хүүтэйгээ хоёулханаа амьдардаг, усны тоолуургүй атал сар бүр 40 гаруй мянган төгрөг автоматаар бичээд байдаг учраас би хүлээн зөвшөөрдөггүй юм. Усаа задгайгаар бичдэг. ******* ******* *******гаас надад нэг ч удаа төлбөрий н задаргаа бичсэн баримт өгч
байгаагүй, нэг ч удаа манайхаар орж ирдэггүй, иргэддээ мэдээлэл өгч санал хүсэлтийг нь хүлээж авч үйлчлэх ёстой байгууллага байтал ус зэвтэй байна уу, танайх тоолуургүй я******* байна гэх мэтээр огт орж ирж санал хүсэлт авч байгаагүй. Одоо хүртэл ус зэвтэй гоождог, манайд усны тоолуур тавьж өгөхгүй болохоор нь би ******* ******* *******н слесарийг нь дууд******* уян холбоогоор холбож байгаад усаа авдаг. Би ус хулгайгаар хэрэглээгүй. Мөн миний ээж 2013 онд нас барсан байтал одоо болтол оршин суугчийн бүртгэл нь Сэржмядаг гэсэн нэрээр ам бүл 3 гэж явдаг. Надтай огт гэрээ байгуулаагүй. Өмнө нь гэрээтэй байсан боловч гэрээгээ сунгаагүй. Иймд миний бие зөвхөн тэтгэврийн мөнгөөр амьдардаг учир нэхэмжлээд байгаа мөнгийг төлж чадахгүй. Усны тоолуур тавьж өгөөгүй цагт би нэг ч төгрөг төлөхгүй. Мөн 2014 оны 11 сараас эхэлж мөнгө нэхэмжилсэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Надад мөнгөө төл гэж нэг ч удаа хэлж байгаагүй гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******н нь хариуцагч Г.д холбогдуулан орон сууцны үйлчилгээний төлбөрт 1 889 855,08 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гарг*******ээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагчаас орон сууцны үйлчилгээний төлбөрт өмнөх шүүхийн шийдвэрээр гаргуулсан 2014 оны 10 сарын төлбөрийн үлдэгдэл 17 493.75 төгрөг, 2014 оны 11, 12 сарын төлбөр 91 771.2 төгрөг, 2015 оны төлбөр 505 762.78 төгрөг, 2016 оны төлбөр 412 406.35 төгрөг, 2017 оны төлбөр 411 948.20 төгрөг, 2018 оны төлбөр 409 204.80 төгрөг, 2019 оны 01 сарын төлбөр 41 268 төгрөг буюу нийт 1 889 855.08 төгрөгийг нэхэмжилсэн. Энд цэвэр ус хэрэглэсний төлбөр нэхэмжлээгүй. Учир нь 2014 оны 10 сараас өмнө үйлчилгээний төлбөрийн өртэй байсан тул усны тоолуурыг салган цэвэр усыг хязгаарласан, гэрээний хугацааг сунгуулахыг мэдэгдсэн боловч өөрөө ирж сунгуулаагүй.. гэж тайлбарл******* байна.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ******* ******* ******* нь цэвэр усны тоолуурыг одоог хүртэл тавьж өгөөгүй, усаа задгайгаар бичдэг, уг компанитай 2012 оноос хойш гэрээ байгуулаагүй тул нэхэмжилж буй төлбөрийг төлөхгүй гэх үндэслэлээр марг*******ээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар хариуцагч Г. нь ******* аймгийн сумын 7 дугаар баг, дугаар байрны тоот орон сууцанд амьдардаг бөгөөд тэрээр 2014 оны 10 сараас эхлэн 2019 оны 01 сарыг дуусталх хугацааны орон сууцны үйлчилгээний төлбөр 1 889 855,08 төгрөгийг одоо болтол төлөөгүй үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар хариуцагч маргаагүй.
Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй байна.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны үйлчилгээний төлбөрийг 2014 оны 11 сараас эхлэн нэхэмжилсэн боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Монгол улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 76 дугаар зүйлийн 76.1-т тус тус зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасны дагуу орон сууц өмчлөгчийн өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэг нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарна.
Хариуцагч Г. нь орон сууцны үйлчилгээний төлбөрийг 2014 оны 11 сараас эхлэн төлөөгүй байх ба нэхэмжлэгч энэ үеэс эхлэн өөрийн эрх зөрчигдөж байгааг мэдсэн, улмаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ.
Түүнээс гадна нэхэмжлэгч нь 2014 оны 11 сараас 2016 оны 01 сар дуусталх хугацааны орон сууцын үйлчилгээний төлбөрийг хариуцагч Г.гаас нэхэмжилж шүүхэд ханд******* байсан эсэх, үйлчилгээний төлбөрийг төлөхийг шаард******* байсан зэргээр 2014 оны 11 сараас хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь 2014 оны 11, 12 сарын төлбөр 91 771.2 төгрөг, 2015 оны төлбөр 505 762.78 төгрөг, 2016 оны 01 сарын төлбөр 41 818 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах эрхээ алдсан байна.
Иймд хариуцагч Г.гаас 2016 оны 02 сараас 2019 оны 01 сарыг дуусталх гурван жилийн /36 сар/ хугацааны орон сууцны үйлчилгээний төлбөр болох 2016 оны 02 сараас 12 сарыг дуусталх хугацааны төлбөр 370 588.35 төгрөг, 2017 оны төлбөр 411 948.20 төгрөг, 2018 оны төлбөр 409 204.80 төгрөг, 2019 оны 01 сарын төлбөр 41 268 төгрөг буюу нийт 1 233 009,35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2013 оны 02 сараас 2014 оны 10 сарыг дуусталх хугацааны орон сууцны үйлчилгээний төлбөр болох 633 984.75 төгрөгийг Г.гаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн шийдвэр гарч, 2017 оны 10 сард уг төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар албадан гүйцэтгүүлснээс үлдэгдэл 17 493.75 төгрөгийг Г. нь төлөөгүй байгаа тул уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж нэхэмжилсэн гэж тайлбарл******* байна.
Хэрэгт цугларсан Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 18-ны өдрийн №902 дугаар шийдвэрээр хариуцагч Г.гаас 2013 оны 02 сараас 2014 оны 10 сарыг дуусталх хугацааны орон сууцны үйлчилгээний төлбөр 633 984.75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* НАА ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба дээрх шүүхийн шийдвэрээр төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 17 493.75 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагч Г. нь үгүйсгээгүй байна.
Гэвч Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 18-ны өдрийн №902 дугаар шийдвэрээр 2013 оны 02 сараас 2014 оны 10 сарыг дуусталх хугацааны орон сууцны үйлчилгээний төлбөр буюу уг төлбөрийн үлдэгдэл 17 493.75 төгрөгийг хариуцагч Г.гаар төлүүлэх үйл баримт нэгэнт шийдвэрлэгдсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй тул өмнө гарсан шүүхийн шийдвэрээр төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 17 493.75 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь өмнө гарсан шүүхийн шийдвэрээр төлбөл зохих төлбөрийн зарим хэсгийг төлбөр төлөгч төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ханд******* шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх боломжтой юм.
Хариуцагч Г. нь ******* нийтийн ******* ******* нь усны тоолуур тавьж өгөөч гэх хүсэлтийг удаа дараа тавьдаг боловч өр төлбөртэй гээд тавьж өгдөггүй, усаа задгайгаар бичдэг, сар бүрийн баримтаа өгдөггүй, ямар ямар төлбөр ордог гэдэг задаргааг хэлж өгдөггүй, 2012 оноос хойш гэрээ сунгаагүй, гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргадаг.
Гэвч нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн өрхийн сар бүрийн хэрэглээг бичсэн тооцооны хуудаснаас үзвэл цэвэр бохир усны тоолуурын заалт бичигдээгүй байхаас гадна, метр квадратаас хамаарч төлөгддөг халаалтын төлбөр, хог тээвэр, усны суурь хураамж, дулааны суурь хураамж, ам бүлийн тооноос хамаарч төлөгддөг ус халаасны төлбөрийн задаргаа тус тус бичигддэг болохыг хариуцагч Г. нь нэхэмжлэгч байгууллагаас лавлах боломжтой байна.
Нэхэмжлэгч буюу хангагч байгууллага нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар хэрэглэгчийг гэрээний дагуу цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлэх, цэвэр усны тоолуурыг суурилуулах үүрэгтэй боловч хэрэглэгч мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, 15.1.13-д заасан усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх үүргийг тус тус зөрчсөн тохиолдолд хангагч нь дээрх хуульд зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг зогсоох, хязгаарлах, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй байна.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг өр төлбөртэй гэх үндэслэлээр өмнө байгуулсан гэрээний хугацааг сунгаагүй, гэрээ шинээр байгуулаагүй нь буруу боловч энэ нь хариуцагч Г.г орон сууцны үйлчилгээний төлбөр буюу халаалтын төлбөр, хог тээвэр, усны суурь хураамж, дулааны суурь хураамж, ус халаасны төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Г.гаас 2016 оны 02 сараас 2019 оны 01 сарыг дуусталх хугацааны орон сууцны үйлчилгээний төлбөрт 1 233 009.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 656 845.73 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 45 188 төгрөгийг төлсөнийг ******* аймгийн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас улсын тэмдэгтийн хураамжид 34 1 /1 233 009.35 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч Г.гаас орон сууцны үйлчилгээний төлбөрт 1 233 009.35 /нэг сая хоёр зуун гучин гурван мянга есөн төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 656 845.73 /зургаан зуун тавин зургаан мянга найман зуун дөчин таван төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 188 төгрөгийг ******* аймгийн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас улсын тэмдэгтийн хураамжид 34 1 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******н т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард******* авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН