Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, 

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч И.Б, өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч А.А, өмгөөлөгч Д.О,

шүүгдэгч С.Г, өмгөөлөгч О.С,

шүүгдэгч П.Б, өмгөөлөгч Х.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд И.Болдбаатарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Н.Эийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт А.Аыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт С.Гүррагчааг, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт П.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн,

И.Болдбаатар, Н.Э, А.А, П.Б, С.Гнарт холбогдох эрүүгийн 2011000000621 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, И.Б

          Монгол Улсын иргэн, Н.Э

          Монгол Улсын иргэн, А.А

          Монгол Улсын иргэн, С.Г

Монгол Улсын иргэн, П.Б

И.Б ганцаараа;

2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 3 дугаар гудамжны 46 тоот, иргэн Д.Банзрагчийн хүн байнга амьдрах зориулалттай хоёр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, зүүн талын гэрээс “Манал” бурхан, тамхи, элентра загварын автомашины хар хайрцаг, баруун талын гэрээс дунд гарын мөнгөн аяга, хүзүүнд зүүдэг насны гурван ширхэг бурхан, эрхи, нэг шил архи, ууттай ааруул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 592.300 төгрөгийн хохирол учруулсан,

И.Болдбаатар, Н.Э нар бүлэглэн;

2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59а-142б тоот, иргэн Л.Намчингийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77а-37 тоот, иргэн Л.Нансалмаагийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хоёр ширхэг хурган дээл, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 46-1004 тоот, иргэн Б.Номин-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга, хоёр ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 282.000 төгрөгийн хохирол учруулсан,

И.Б, Н.Э, А.А нар бүлэглэн;

учрах саадыг арилгах зорилгоор 57-64ОРХ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгсэл ашиглан, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86-1259 тоот, иргэн Б.Заяабатын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, 43 инчийн “BSB” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 636.720 төгрөгийн хохирол учруулсан,

И.Б, Н.Наранцэцэг нар бүлэглэн;

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Сонсголонгийн төв зам дагуу задгай тоот, иргэн Ж.Энхтуяагийн эзэмшлийн 40тн чингэлэг, зөөврийн хаус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад зарж борлуулж иргэн Ж.Энхтуяад 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Сонсголонгийн төв зам дагуу задгай тоот, иргэн Ж.Энхтуяагийн эзэмшлийн 40тн чингэлэг, зөөврийн хаус зэргийг “хүнээс цалингийнхаа оронд авч байгаа юм” гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Отгонбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч, 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 

Н.Э ганцаараа; 

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг 36-04 тоот, иргэн Н.Энхжаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн “Haier” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э бусадтай бүлэглэн;

2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 14-17 тоот, иргэн Г.Батзоригийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, 42 инчийн “Samsung” загварын зурагт, эмэгтэй хүний 3 хос ээмэг, бөгж, зүүлт болон манан хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Даниста” худалдааны төвийн авто зогсоол дээр, иргэн П.Энхтуяагийн эзэмшлийн “Nissan X-Trail” загварын 27-77ОРХ улсын дугаартай автомашинаас арьсан цүнх, арьсан түрийвч, биет 430.000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны картууд зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 867.300 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э, С.Г нар бүлэглэн; 

2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-195 тоот, иргэн Б.Пүрэвбатын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Panasonic” загварын зурагт, бурханы авдар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 536.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Г, П.Б нар бүлэглэн;

2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-15 тоот, иргэн Т.Тамирын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхор нэвтэрч, разетка, утас далдлагч, цахилгааны утас, цахилгааны хайрцаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 766.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-18 тоот, иргэн Б.Нацагдоржийн агуулахын цонхыг хагалан нэвтэрч, 247кг буюу есөн ширхэг хонины мах, 140кг буюу хоёр үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч И.Б“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэв.

шүүгдэгч А.А “...Би тухайн үед хулгай хийж байгаа гэдгийг мэдээгүй, таксинд явж байсан, гэтэл намайг прокуророос бусдын орон байр руу нэвтэрч орж хулгай хийсэн гэсэн зүйл ангиар ял өгч байгаад эсрэг байр суурьтай байна. Тухайн үед би бараагаа авах гээд Улаанбаатар хот руу орж ирээд маргааш нь хорооллын эцэст явж байхад нэг хүн гараа өргөсөн нь Энхтөр байсан, урьд нь таньдаг байсан болохоор суулгаад Эрдэнэтээс ирсэн талаараа хэлтэл “манайх руу очьё” гэсэн. Хорооллын эцэст амьдарч байгаа газарт нь очтол тэнд И.Ббайсан, тэгээд “гурвуулаа гараад айлаас юм аваадхая, чамд таксины мөнгө өгнө” гэсэн, Энхтөр нэг хашааны гадаа намайг зогсоогоод “наанаа хүлээж бай, би орчихоод ирье” гэж буугаад, эргэж гарч ирээд И.Болдбаатарыг дуудсан, энэ хоёр нэг зурагт тэвэрч гарч ирээд зурагтыг “ломбарданд тавина” гэсэн, “Баянхошууны ломбардууд бичиг баримтгүй гээд авахгүй байна” гээд хорооллын бичилд очтол Энхтөр “нэг ломбард бичиг баримттай бол авна гэж байна” гэхэд нь хамт орж зурагтыг тавьсан, тэгээд “дахиад машин хэрэг болвол би чамайг дуудна шүү” гэхэд нь би жаахан сэжиг аваад “болохгүй юм хийчихлээ дээ” гэж бодоод утсаа хаагаад дахиж холбогдоогүй.” гэв.

шүүгдэгч С.Г“...2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр найз П.Бы гэрт очиж нэг шил архи уучихаад, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталд салсан эхнэр минь байдаг учраас хүүхэдтэйгээ уулзах гээд тийшээ явсан, согтуу байсан болохоор битүү гудамжаар ортол эзгүй айл харагдахаар нь дамжиж гарч хүүхэдтэйгээ уулзаад буцаж гарахдаа хохирогч Б.Нацагдоржийн махны агуулах руу орсон. Тухайн үед би түрүүлээд хоёр хонины гулууз мах үүрээд явсан, араас П.Б бас мах авч гарсан, тухайн үедээ “хоёр, хоёрыг авъя” гэж ярилцсан байсан юм. Тэгээд П.Бы амбаарт нь махнуудаа авч ирсэн, би хоёр мах авсан байх гэж бодтол П.Б нэгийг авч ирсэн байсан. Тэр өдөртөө би гэртээ хариад гурав хоногийн дараа ирээд махыг гэртээ авч ирээд байж байтал цагдаа ирээд газар дээр нь хурааж авсан. Би олон тоооны мах аваагүй, гэм буруудаа маргахгүй, Пүрэвбатынх дээр Энхтөртэй хамт явсан нь үнэн, хүлээн зөвшөөрч байгаа, мах авахдаа Тамир гэдэг хүний хашаагаар дамжиж цахилгааны утас, разетка, унтраалга зэргийг авсан, согтуу байсан учраас юу авснаа сайн санахгүй байна.” гэв.

шүүгдэгч П.Б “...2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр С.Гбид хоёр манайд нэг шил архи хувааж уусан, С.Гархи ууж байхдаа “хүүхэдтэйгээ уулзмаар байна” гэж ярьж байсан болохоор нь уулзуулах гээд эхнэрийнх рүү нь хамт явсан. Гэтэл билүү гудам руу ороод, нохойгүй айл байхаар нь давж ороод хүүхэдтэй нь уулзуулаад эргэж гарч явахдаа хохирогч Тамирынд ороод разетзка, пускател зэрэг эд зүйлс аваад гарсан, нөгөө талын хашаа руу Нацагдорж ахын махны агуулахад орж С.Гхоёр мах, би нэг мах аваад гарсан, махнуудаа манай хашааны түлээний амбаарт хийгээд хоёр хоногийн дараа С.Гирж авсан.” гэв.

1.И.Б нь иргэн Д.Банзрагчид 592.300 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Банзрагчийн “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өглөө явахад аав Шарбаатар, ээж Дагийдаа нар гэртээ үлдсэн, ...ээж залгаад “бид хоёрыг “Бөмбөгөр” ороод ирэх хооронд гэрт хулгай орчихжээ.” гэсэн. ...зүүн талын гэрээс “Манал” бурхан, парламент тамхи, элентра загварын автомашины хар хайрцаг, баруун гэрээс дунд гарын мөнгөн аяга, хүзүүнд зүүдэг насны гурван бурхан, эрхи, “Jelzin” архи, ууттай ааруул зэрэг эд зүйл авсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,

“...эд зүйлийн үнэлгээгээр 592.300 төгрөгийн хохирол учирсан, алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,

          И.Б яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хулгай хийх зорилготой явж байгаад 7 буудлаас хойш Дарь-Эх явах төв замын хойд талд хашаандаа хоёр гэртэй, цагаан байшинтай айлын хоёр гэрийн цоожийг отверкаар хөшин орж зүүн талын гэрээс шармал бурхан, баруун талын гэрээс дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хүрээтэй бурхан, “Jelzin” архи зэргийг хулгайлж жижиг хар цүнхэнд үүрээд гарсан. ...би энэ хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, хулгай хийсэн эд зүйлээ цагдаа нарт хүлээлгэж өгсөн, мөнгөн аягыг эвдэж мөнгийг нь зарах гээд чадаагүй баригдсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

          Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 3 дугаар гудамжны 46 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 5-6, 11 дэх тал/,

И.Бхулгай хийхдээ ашигласан улаан иштэй отверка, хар өнгийн цүнх зэргийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,

И.Болдбаатараас эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ЧД2-20-390 дугаартай; “...нийт 592.300 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

 

2.И.Б, Н.Э нар бүлэглэн, иргэн Л.Намчинд 180.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Л.Н “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш 14 цагийн үед Сонсголонд аав Лхагва-Очирын гэрт хоёр хүүхдээ хүргэж өгөх гээд эхнэр, хүүхдүүдээ аваад гэрээсээ гарсан. ...2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр манай гэр эзэнгүй байсан. ...эгч Даваадулам 2020 оны 5 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед манай гэрт юм аваачиж тавих гээд очтол манай гэрт хулгайч орсон байдалтай хамаг юм тараагаад, эмх замбараагүй болгосон байсан гэсэн. ...гэр рүүгээ ороод юмаа бүртгэж үзэхэд хөөрөг, тогооны шүүгээнд байсан мөнгөн аяга алга болсон байсан. ...хөөргөө одоогоос хоёр жилийн өмнө 30.000 төгрөгөөр, мөнгөн аягаа энэ жил 2 дугаар сард Нарантуул захаас 130.000 төгрөгөөр худалдаж авсан. Хохирлын тооцоог хүлээн зөвшөөрнө, ...гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

“...хохирлын үнэлгээтэй маргах зүйлгүй, ...үнэлгээний дагуу хохирлоо авчихмаар байна.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/,

И.Болдбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 22, 23-24 дэх тал/,

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59а-142б тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 43, 44-46 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ЧД2-22-56 дугаартай; “...2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар...дунд гарын, хэрэг гарсан өдрөөс 2 жилийн өмнө Нарантуул захаас авч байсан мөнгөн аяга 120.000 төгрөг,

2017 онд Нарантуул захаас худалдаж авсан хөөрөг 60.000 төгрөг, нийт 180.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /8 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

И.Болдбаатарын яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н.Э бид хоёр хорооллын эцсийн буудлаас хойшоо алхаж явсаар уулын орой дээр гарсан, ...баруун талаараа хашаагүй хүрэн дээвэртэй байшин харагдсан, ... онгойлгоод Энхтөр орж, араас нь би орсон...тогооны шүүгээнд байсан мөнгөн аягыг авсан, цонхоор гарах үед шалан дээр хөөрөгний дайлан харагдаж байсан, ...Нарантуул худалдааны төв орсон, би гадаа нь зогсож байхад Энхтөр гүйж ороод эргээд гарч ирэхдээ “70.000 төгрөгөөр зарчихлаа.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Н.Эийн яллагдагчаар өгсөн “...И.Болдбаатартай бүлэглэсэн гэж прокурорын тогтоолд заасан 4 үйлдлийн талаар ярихад бүх үйлдэлд хамт явсан нь үнэн, гэхдээ айлын гэр, байшин руу огт ороогүй, И.Бганцаараа орсон, би хашааны гадаа хүн хараад зогсож байсан, 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн хаана гэдгийг нь мэдэхгүй нэг айлын байшингийн цонхоор И.Бороод мөнгөн аяга, цагаан өнгийн хөөрөг хулгайлаад аваад гараад ирсэн.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

3.И.Б, Н.Э нар бүлэглэн, иргэн Л.Н 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Л.Н “...2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77а-37 тоотод байх монгол гэрийн хаалганы цүүг эвдээд гэрт хулгайч ороод манай нөхөр Д.Батболд бид хоёрын хурган дотортой дээл, авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга, даавуун цүнх зэрэг эд зүйл алга болсон. ...гомдолтой байна, хурган дотортой хоёр дээл, мөнгөн аягаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 228 дахь тал/,

“...хохирлын үнэлгээгээр хулгайд алдсан эд зүйлийнхээ төлбөрийг буруутай хүнээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 230 дахь тал/,

И.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 19, 28-30 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77а-37 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 219-220, 221-223 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЧД2-20-808 дугаартай; “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар...эрэгтэй хүний хурган дотортой /2017 онд оёж байсан хуучин/ дээл 560.000 төгрөг, эмэгтэй хүний хурган дотортой /2017 онд оёж байсан хуучин/ дээл 480.000 төгрөг, шинэ цагийн их гарын хэрэглэж байсан мөнгөн аяга 250.000 төгрөг, нийт 1.290.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтаст хэргийн 247-248 дахь тал/,

И.Б яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын сүүлээр Н.Э бид хоёр Хайлаастын эцэст байдаг улаан өнгийн хашаатай, ногоон өнгийн гүйдэг хаалгатай хашаанд ороод би хашааны гадна хүн харж үлдсэн, Н.Э монгол гэрээс мөнгөн аяга, хоёр хурган дотортой дээл бариад гарч ирсэн. ...хаана зарсныг мэдэхгүй, ирэхдээ нэг шил архитай ирсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 193-194 дэх тал/,

Н.Э-ийн яллагдагчаар өгсөн “...Чингэлтэй дүүргийн нутагт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн И.Бганцаараа орж хурган дотортой хоёр дээл, нэг мөнгөн аяга хулгайлсан, би хашааны гадаа хүн харж өгсөн.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

4.И.Б, Н.Э нар бүлэглэн, иргэн Б.Н 282.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Н “...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 46-1004 тоот гэртээ ирсэн. ...хаалганы нугас хэсгээр харсан чинь гэрийн хаалга онгорхой байсан, тэгэхээр нь үүдний амбаар гэр хоёрын хоорондох зайгаар гэртээ орсон. ...өвөөгийн бөөгийн тахилыг нь ухчихсан, мөлхөө тавилгын баруун талын шүүгээнд байсан улаан хүрэн өнгийн модон сав доторх дөрвөн ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 153-157 дахь тал/,

“...надад одоогийн байдлаар хохирол төлөгдөөгүй, үнэлгээнд заагдсан хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 201 дэх тал/,

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 46-1004 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 147-148, 149-150/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ЧД2-22-55 дугаартай, “...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар...дунд гарын мөнгөн, дээрээ дурсгалын бичигтэй, нэг ирмэг нь цуурсан шүдний оромтой хуучин хэрэглэж байсан мөнгөн аяга 192.000 төгрөг, архины жижиг, хуучин хэрэглэж байсан мөнгөн аяга 90.000 төгрөг, нийт 282.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /7 дахь хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

          И.Болдбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 169, 170-171 дэх тал/,

И.Болдбаатарын яллагдагчаар өгсөн “...Н.Эийн хамт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 46 дугаар гудамжны 1004 тоот хашаанд байсан монгол гэрийн хаалганы цоожны түлхүүр довжоон дор байхад нь авч онгойлгоод 4 ширхэг мөнгөн аяга хулгайлсан.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 52-53 дахь/,

          Н.Эийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ голын зүүн талд байдаг айл руу И.Бганцаараа орсон, тэр айлаас мөнгөн аяга дөрвөн ширхэгийг хулгайлсан, би хашааны ойролцоо зам дээр хүн харсан.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

5.И.Болдбаатар, Н.Э, А.А нар бүлэглэн, иргэн Б.Заяабатад 636.720 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Заяабатын “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 10.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86-1259 тоот гэрээсээ эхнэр Одончимэгийн хамт Тэрэлжид байдаг аав Батхуягынд очихоор яваад тухайн өдрөө хоночихоод 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 15.00 цагт гэртээ иртэл манай гэрийн хаалганы цүүг эвдэлсэн байдалтай байхаар нь гэрийнхээ хаалгаар шагайж харахад гэрийн хоймор хэсэгт байсан зурагт байхгүй, гэр доторх эд зүйлүүдийг эмх замбараагүй тараасан байдалтай байхаар нь гэр рүүгээ оролгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс “BSB” загварын 43 инчийн зурагт, архины жижиг мөнгөн аяга, дунд гарын хоёр мөнгөн аяга, хөх цоохор өнгийн цацагтай орны бүтээлэг, хар өнгийн суран оосортой эрэгтэй хүний бугуйн цаг, эмэгтэй хүний мөнгөн зүүлт, кулон, диск зэрэг зүйлүүд алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 148-149 дэх тал/,

“...“Дамно” ХХК-ийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, 426.720 төгрөгөөр үнэлэгдсэн зурагтыг буцаан авсан, харин хоёр мөнгөн аяганы үнэ 210.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 83 дахь тал/,

“...426.720 төгрөгөөр үнэлэгдсэн зурагтыг эргүүлэн авсан, хоёр мөнгөн аяганы 210.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 83 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч М.Ган-Эрдэнийн “...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчим хоёр эрэгтэй хүн орж ирээд “зурагт барьцаанд авах уу” гэж асуухаар нь “авна” гэж хэлсэн, гарч яваад эргэж орж ирэхдээ ногоон эрээн өнгийн бүтээлгэнд ороосон хар өнгийн “ВSВ” загварын LCD зурагт барьж орж ирсэн, би зурагтын нэрийг нээх анзаараагүй, шалгаж үзчихээд ажиллаж байхаар нь “250.000 төгрөгийн барьцаанд авах боломжтой” гэж хэлэхэд тэр хоёр эрэгтэй “болно” гэж хэлсэн. ...1019 дугаартай зээлийн гэрээг Алгаагийн Ариунбаяр гэх хүний бичиг баримтаар байгуулж, өөрсдөөр нь зурагтын нэр, загварыг хэлүүлээд бичсэн. ... тэрнээс хойш нээх удаагүй цагдаа нар ирээд А.Аын барьцаанд тавьсан эурагтыг “хулгайн зурагт байна” гэж хэлсэн, ...манай “SILVER” ломбардад 250.000 төгрөгийн хохирол учраад байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 169 дэх тал/,

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86-1259 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 135-136, 137-139 дэх тал/,

И.Болдбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 19, 25-27 дахь тал/,

“BSB” загварын 43 инчийн зурагтыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-20-365 дугаартай; “...2019 оны 8 дугаар сард худалдан авсан хуучин “BSB” 43 инч 426.720 төгрөг, 2018 онд бэлгэнд авсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, хүнээс бэлгэнд авсан шинэ цагийн жижиг мөнгөн аяга 90.000 төгрөг, нийт 636.720 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтаст хэргийн 183-184 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ЧД2-22-69 дугаартай; “...2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар... “Nissan Advan” автомашины үнэлгээ 6.987.100 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /7 дахь хавтаст хэргийн 215-217 дахь тал/,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюуны 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дугаартай, “Транскапитал” ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй, А.Аын эзэмшиж байгаа 57-64ОРХ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгслийг Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар баг 22 дугаар байрны гадна зогсоолд битүүмжилсэн тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дахь хавтаст хэргийн 223-224, 227-228 дахь тал/,

И.Болдбаатарын яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 04-ний өглөөгүүр...Н.Э “Probox” загварын машинтай залууг дагуулж орж ирсэн. Би хувцсаа өмсөөд Н.Эийн хамт уг залуугийн машинд суугаад бид гурав шороон замаар явж байгаад Баянхошууны засмал замтай нийлсэн. ...Н.Э ногоон өнгийн хашаатай, хашаан дотроо байшин, монгол гэртэй айл байсныг “хүнгүй байна, орьё” гэсэн. ...Н.Э монгол гэрийн хаалганы цоожийг цүүцээр мулт татаж онгойлгосон, хойморт байсан “BSB” загварын зурагтыг аваад орны бүтээлгээр ороож, хоёр ширхэг мөнгөн аягыг зурагтны хажуу талд байсан сервант дотроос аваад шууд гараад машинд суусан. Тэгээд Баянхошууны 2-3 ломбард орж тавих гэсэн боловч Н.Э бид хоёрт бичиг баримт байхгүй байсан, Н.Э Ариунбаярын бичиг баримтаар тавихаар болоод хорооллын эцсийн ломбардад зурагтыг 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан, Ариунбаярын машиныг Баянхошуунд авто угаалгын газар угаалгаад 20.000 төгрөгт бензин хийж өгсөн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

Н.Эийн яллагдагчаар өгсөн “...Чингэлтэй дүүргийн нутагт 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр санагдаж байна, хаягийг нь мэдэхгүй айлын хашааны гадаа очоод гэр рүү И.Бганцаараа ороод “BSB” загварын зурагт, хоёр мөнгөн аяга хулгайлсан, би гадаа хүн харж байсан.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

“...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр И.Болдбаатартай хамт байхдаа А.Ат “Улаанбаатар хотод хүрээд ир, мөнгөний ажил байна” гэж хэлсэн, А.А 2020 оны 6 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Улаанбаатар хотод өөрийн эзэмшлийн “Nissan Advan” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирээд надруу ярьсан бөгөөд би тосч аваад хороололд хөлсөлж байсан байр руугаа явсан. Манай байранд И.Болдбаатар, А.А бид гурав хамт хоносон бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд А.Аын машинтай Баянхошуу руу мөнгө олохоор гараад Чингэлтэй рүү даваад явж байтал дэнж дээр хашаанд нэг цагаан байшин, нэг монгол гэр байсан, И.Б“наанаа зогсчих, би орчихоод гараад ирье” гэж хэлсэн, би Ариунбаяртай хамт машиндаа сууж байтал И.Бзалгаад “ороод ир” гэж хэлэхээр нь хашаа руу ортол И.Бмонгол гэрийг нээчихсэн дотор нь байж байсан. А.А “машинаа эргүүлээд гадаа байж байя” гэж хэлсэн, намайг гэр рүү ортол “зурагтыг нь аваад гарч бай” гээд би түрүүлээд зурагтыг нь аваад гарсан, ардаас И.Бмөнгөн аяга, ууттай чихэр бариад гараад ирсэн. Бид хоёр А.Аын машинд эд зүйлсээ ачаад хороолол руу ломбард явсан, А.А бид хоёр ороод А.Аын жолооны үнэмлэхээр 250.000 төгрөгөөр зурагтаа тавьчихаад, мөнгөн аягаа хуулаад мөнгийг нь урт цагааны үзүүрийн алт мөнгөний дарханд 120.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид гурав эргээд хороололд байх хөлсний нийтийн байр руу явсан, очоод И.Ббид хоёр 2, 2 пиво уугаад байж байтал А.А “10 дугаар хороололд найз хүүхэн дуудаад байна, явчихаад ирье” гэж хэлсэн, нийтийн байр руу явж байх замдаа И.Ббид хоёр А.Ат 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр оройдоо А.А руу залгатал “Дарханд аавын бие муу байна гэнэ, би явлаа” гэж хэлээд явсан. ...нийтийн байрнаас гараад машинд явж байх замдаа хулгай хийх талаар ярилцаад хулгай хийсэн.” гэсэн мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 57 дахь тал/,

А.Аын яллагдагчаар өгсөн “...Энхтөр 2020 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн орчимд надруу залгаад “хорооллын эцэст хүрээд ир, уулзая” гэж хэлсэн. Намайг бичилийн арын зам дагуу хүлээгээд зогсож байсан бөгөөд миний машинд суугаад гэр хороолол руу ороод нийтийн байранд очсон, нийтийн байранд нь Болдбаатар гэх хүн байж байсан, Энхтөр надад “найзтайгаа хамт өрөө хөлсөлж байгаа” гэж хэлсэн, би тухайн үед Болдбаатартай танилцаад бид гурав нийтийн байрнаас нь гарч...миний машиныг угаалгасан. Угаалгаж дуусаад “ойрхон юманд яваад ирье” гэж хэлсэн бөгөөд Баянхошуугаар явж байгаад зам зааж өгөөд жалганы хажуугаар яваад гэр хорооллын гудамж руу ороод “наанаа зогсож бай” гэж хэлээд Болдбаатар эхлээд буугаад явсан, хэсэг байж байгаад эргэж ирээд Энхтөрийг дуудаад...тэр хоёр зурагт юмаар боогоод гараад ирсэн. Тэгээд миний машинд хийгээд буцаад хотын төв рүү орж ирээд ломбардуудаар ороод яваад байсан...бид гурав хорооллын хойд талд бичил хороолол ороод тэндээ тавихаар болсон, Энхтөр, Болдбаатар хоёрт бичиг баримт байхгүй гээд Энхтөр намайг дагуулаад орж миний жолооны үнэмлэхээр ломбардад тавьсан, гарч ирээд Болдбаатар нэг шил архи аваад нийтийн байр руугаа хүргүүлсэн, надад бензин хийгээрэй гээд 25.000 төгрөг өгсөн, “орой дуудъя” гээд байхаар нь би хэрэг биш болсныг мэдээд Эрдэнэт рүү утсаа салгаад яваад өгсөн. Хэрэг болсон өдөр Н.Э, Болдбаатар нар намайг дагуулаад хулгай хийхээр явсан талаар би мэдээгүй байсан, харин намайг “зогсож бай” гэж хүлээлгээд хэсэг хугацааны дараа Н.Э, И.Бхоёр машинд орж ирэхдээ зурагт даавуугаар боосон байдалтай орж ирснийг хараад “хулгай хийсэн байна” гэж мэдсэн, машинд явж байхад Н.Э, И.Бхоёр машины хойно суучихсан мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандана гэж бодсон боловч Н.Э, И.Бхоёроос айгаад цагдаад хэлж чадаагүй.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 52 дахь тал/,

“...би айлд нэвтэрч ороогүй, машинаасаа буугаагүй, Н.Э, И.Бнарыг хулгай хийж байна гэж мэдээгүй, Н.Э, И.Бхоёр гарч ирсний дараагаар хулгай хийсэн талаар мэдсэн.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 54 дэх тал/,

“...миний хувьд бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон асуудал байхгүй, харин тээврийн хэрэгслээр үйлчилснээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

6.И.Болдбаатар, Н.Наранцэцэг нар бүлэглэн, иргэн Ж.Энхтуяад 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ж.Энхтуяагийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн төв зам дагуу 0.5га газрыг эзэмшдэг. 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Галбадрахтай “Сахиул айлтай хамтран ажиллах гэрээ” байгуулчихаад хашаанд байсан саарал өнгийн 3x4м зөөврийн хаус, 195758 дугаартай 40тн улаан өнгийн чингэлэг хүлээлгэн өгсөн. ...2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хашаагаа эргэж тойроод очиход Галбадрах гэр бүлийн хамт нүүгээд явчихсан байсан, би тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...хулгайд алдагдсан зөөврийн хаус, чингэлгээ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээгээд авчихсан болохоор дахин нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 67-68, 70 дахь тал/,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн задгай хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 33, 34 дэх тал/,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр задгай тоотоос 3x4м хэмжээтэй зөөврийн хаусыг хураан авч, хохирогч Ж.Энхтуяад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хурган цагаан хуст 3-1 тоотоос чингэлэг хураан авч, хохирогч Ж.Энхтуяад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дахь хавтаст хэргийн 121-122 дахь тал/, 

 

7.И.Болдбаатар, Н.Наранцэцэг нар бүлэглэн, иргэн Б.Отгонбаярт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Отгонбаярын “...2020 оны 3 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед Сонсголонгийн төв зам дагуу ажил дээрээ ажлаа хийж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хашаа руу ороод ирсэн. Тэгснээ “та чингэлэг, зөөврийн хаус хямд авах уу” гэж асуусан, “ямар учиртай чингэлэг, хаус юм” гэж асуухад “хүнээс цалингийнхаа оронд авч байгаа юм, хамт очоод үзэх үү” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч, нөгөө хоёроор зам заалган Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн төв зам дагуу гаднаа ямар ч хаяггүй том хашаанд очсон, хашаанд 40тн улаан өнгөтэй, чингэлэг, саарал өнгийн зөөврийн хаус байсан. ...би эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй тус чингэлэг, зөөврийн хаусыг 2.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод, маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр уулзахаар болсон. Тэгээд салах гэтэл эрэгтэй нь “ах аа та эхнэр бид хоёрт хоол авч идэх 50.000 төгрөг өгөөч, чингэлэг авах 2.500.000 төгрөгөөсөө хасаад бодчих” гэж хэлсэн, би 50.000 төгрөг өгсөн. Маргааш нь 13 цагийн орчим эрэгтэй рүү нь залгаад “та хоёр ирэхдээ иргэний үнэмлэхийн хуулбар, бас та хоёрыг батлан даах Улаанбаатар хотын хаягтай хүнтэй хамт ирээрэй” гэж хэлсэн, удалгүй нэг эрэгтэй хүн дагуулаад хүрээд ирсэн. ...түц машины иргэний үнэмлэхийн лавлагааг харахад Итгэлмаагийн Болдбаатар, Нэргүйн Наранцэцэг гэх нэртэй хүмүүс байсан, харин хамт ирсэн залуугийн бичиг баримтыг үзтэл Батхуяг гэх залуу байсан. Би тухайн үед Батхуяг гэх залуугаас “Болдбаатар, Наранцэцэг гэх хүмүүс надад чингэлэг зарах гэж байгаа юм, дараа ямар нэгэн асуудал болж энэ хоёр хүн надад олдохгүй бол чи олж өгч чадна гэж батлан дааж чадах уу” гэж асуусан, гэтэл Батхуяг “энэ хоёр газар шилжүүлэх асуудлаар намайг дуудсан, чингэлэг, хаусны талаар надад огт дурьдаагүй, намайг хуурч авч ирсэн байна” гээд яваад өгсөн. ...кран машиндаа чингэлэг, хаусаа ачаад Болдбаатарт урьдчилгаа 1.000.000 төгрөгийг “Энхжин” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс авч өгсөн, “үлдэгдэл 1.450.000 төгрөгийг боломжоороо цувуулаад өгье” гэж хэлсэн. Би чингэлгээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хургант цагаан хуст 3-1 тоот хашаанд, хаусаа өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн төв зам дагуу задгай тоот хашаанд аваачиж буулгасан. ...Болдбаатарт 150.000 төгрөгөөр нэг удаа, 100.000 төгрөгөөр хоёр удаа, 400.000 төгрөгөөр нэг удаа, 300.000 төгрөгөөр нэг удаа өгсөн, 20.000 төгрөгийг ажил дээр ирж бэлнээр авч байсан, нийтдээ 2.120.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

“...надад Болдбаатарт мөнгө өгсөн болон шилжүүлсэн баримт байхгүй, дээрх 2.120.000 төгрөгийг өгсөн нь үнэн. Болдбаатар өөрөө 1.250.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн бол энэ үнийн дүнг нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 205 дахь тал/,

И.Болдбаатарын “...2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Наранцэцэг “манаач хийж байсан газрынхаа хашааг цэвэрлэмээр байна, хамт явъя” гэж хэлэхээр нь дагаад Сонгинохайрхан дүүрэг Сонсголонгийн төв зам дагуу байрлах задгай тоот хашаанд очсон, хашаанд саарал өнгийн зөөврийн хаус, улаан өнгийн 40тн чингэлэг байсан. ...Наранцэцэг “хашаанд байсан чингэлэг, зөөврийн хаус хоёрыг заръя” гэж надад хэлсэн. ...хоёрдогч түүхий эд авах цэг дээр очтол нэг ах зогсож байсан, би ахаас “чингэлэг, зөөврийн хаус худалдан авах уу” гэж асуутал нөгөө ах “за тэгье” гэж хэлсэн. Бид хоёр тус эд зүйлсийг “бид хоёрын өмч байгаа юм, эздээс нь цалингийн оронд авсан” гэж худал хэлж 2.500.000 төгрөгөөр тохиролцсон. ...Отгонбаяр ахаас унааны мөнгө гээд 50.000 төгрөг авсан, ...кран машиныг Оттонбаяр ах бэлдээд тавьчихсан байсан, хашаанд очоод чингэлэг, зөөврийн хаусыг кран машинд ачаад “Энхжин” худалдааны төвөөс Отгонбаяр ах Наранцэцэг бид хоёрт бэлэн 1.000.000 төгрөг гарган өгөөд “үлдэгдэл мөнгийг дараа цувуулаад өгье” гэж хэлээд салаад явсан. Наранцэцэг бид хоёр 1.000.000 төгрөгийг Хархорин захаас хувцас авч, буудалд хоёр хоноод хэрэглээд дуусгасан, дараа нь би Отгонбаяр ах дээр ганцаараа очиж 150.000 төгрөг нэг удаа, 300.000 төгрөг нэг удаа бэлнээр авсан, үлдэгдэл мөнгийг нь аваагүй байгаа.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 90-91/,

“...Н.Наранцэцэгтэй нийлж Сонсголонгийн зам дагуу байх 40тн чингэлэг, зөөврийн жижиг сууц хулгайлаад...Б.Отгонбаяр ахад зарсан.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 52-53 дахь/,

 

8.Н.Э бусадтай бүлэглэн иргэн Г.Батзоригт 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Г.Батзоригийн “...2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймаг явахдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 14-17 тоот байшингаа цоожлоод явсан. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд манай байшингийн зүүн хойд талын вакум цонх онгорхой, ороход том өрөөнд байсан зурагт алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн, 42 инчийн саарал өнгийн хүрээтэй “Samsung” загварын зурагт, усан манан хөөрөг, 3 хос ээмэг, бөгж зүүлтний хослол зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 220-221 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч С.Мөнхтулгын “...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Нямдаваа 42 инчийн “Samsung” загварын зурагт тэвэрчихсэн надтай уулзсан, “ахынхаа зурагтыг аваад явж байна, ажилдаа явах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна, ломбардад тавих гэсэн юм, боломжтой бол чи дараа мөнгийг нь төлөөд авчихаарай, ажилдаа явчихвал зарагдчихна” гэсэн, Нямдаваа зурагтаа 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Нямдаваагийн 42 инчийн зурагтыг ломбарднаас үндсэн мөнгө 100.000 төгрөг, хүү 5000 төгрөгийг төлж авсан, нийт 105.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 231 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 14-17 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 211-212, 213-215 дахь тал/,

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Золзаяа иргэн С.Мөнхтулгаас 42 инчийн “Samsung” загварын зурагтыг хураан авч, хохирогч Г.Батзоригт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 217, 218 дахь тал/,

Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ОРХ-20/107 дугаартай; “...42 инчийн “Samsung” зурагт, ээмэг бөгж, зүүлт, манан хөөрөг нийт 1.015.000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дэх хавтаст хэргийн 233-235 дахь тал/,

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ /4 дэх хавтаст хэргийн 247 дахь тал/,

Н.Эийн яллагдагчаар өгсөн “...Орхон аймагт 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хаягийг нь мэдэхгүй айлаас 42 инчийн “Samsung” загварын зурагт, 3 хос ээмэг, бөгж, зүүлт, манан хөөрөгийг Нямдаваатай бүлэглэн хулгайлсан.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

9.Н.Э бусадтай бүлэглэн иргэн П.Энхтуяад 867.300 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч П.Энхтуяагийн “...би 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед “Даниста” худалдааны төвийн гадна зогсоол дээр цагаан өнгийн “Nissan X-Trail” машинаасаа хар өнгийн могойн арьсан цүнх, могойн арьсан түрийвч, 500.000 гаруй бэлэн мөнгө, банкны 5 ширхэг виза карт, иргэний үнэмлэх, “Монос”-ын хөнгөлөлтийн карт зэрэг эд зүйлсээ алдсан. ...Хар өнгийн могойн арьсан цүнх, могойн арьсан түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза картууд, “Монос” болон “Номин”-ийн хөнгөлөлтийн карт, 7ш түлхүүр, нүүрний тос, үзэг, балны финал, амны хар өнгийн маск, бэлэн мөнгө 20.000 төгрөг зэргийг буцааж авсан. Миний хэтэвчинд 500.000 төгрөг байсан гэж мэдүүлсэн, нарийн тулгалт хийхгүй хэлсэн байна, мөнгөө бодож үзэхэд 450.000 төгрөг хулгайд алдсан байсан. ...хулгайд алдсан 430.000 төгрөг, цагаан өнгийн “Samsung galaxy S4” гар утасны хохирол 45.000 төгрөг, үнэлгээний хөлс 20.000 төгрөг, нийт 495.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Хишигдэлгэрийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр  “Nissan X-Trail” загварын 27-77ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 13-14, 15 дахь тал/,

“Даниста” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 16 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Доржтовуу 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ө.Одхүүгээс хураан авсан эд зүйлд үзлэг хийж, хохирогч П.Энхтуяад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дахь хавтаст хэргийн 20, 21-22 дахь тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ОРХ-20/109 дугаартай  “...хар өнгийн цүнх, түрийвч, гар утас, нийт 349.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /5 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ОРХ-20/144 дугаартай “...бичиг баримтууд, төлбөрийн картууд, тос, үзэгний сав, нийт 88.300 төгрөг” гэсэн нэмэлт үнэлгээний тайлан /5 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

Н.Эийн яллагдагчаар өгсөн “...Орхон аймагт 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Даниста” худалдааны төвийн гадаа машины зогсоол дээр байсан “Nissan X-Trail” загварын улсын дугаарыг нь мэдэхгүй, цагаан өнгөтэй жижиг жийп машины урд суудал дээрээс хүний гар цүнх, хэтэвч, бэлнээр 430.000 төгрөг бусад бичгийг Нямдаваатай бүлэглэн хулгайлсан.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

10.Н.Эийн иргэн Н.Энхжаргалд 420.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.Энхжаргалын “...Нямсүрэнгийн Энхтөр миний төрсөн дүү байгаа юм. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өглөө нөхөртэйгөө ажилдаа явчихаад ирсэн чинь байшингийн баруун талын цонх хагарсан, том өрөөнд байсан 42 инчийн улаан хүрэн хүрээтэй хар өнгийн LCD зурагт алдагдсан байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан байсан учир 12-13 хоногийн дараа цагдаагаас дуудаад хүлээлгэн өгч байсан, Энхтөр дэнжид хүнд зарсан байсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 32 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг 36-4 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 29, 30 дахь тал/,

“Бан Хас” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 255 дугаартай, үнэлгээний тайлан /6 дахь хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

Н.Эийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр... Орхон аймаг Баян-Өндөр суманд байдаг...хэрэг шалгагдахад хохирогч нь Энхжаргал гэж мэдсэн айлаас 42 инчийн “Haier” загварын зурагт ганцаараа хулгайлсан.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

11.Н.Э, С.Гнар бүлэглэн иргэн Б.Пүрэвбатад 536.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Пүрэвбатын “...2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймаг руу явсан, манай байшин 6 хоног эзэнгүй, найз Ган-Эрдэнэ өдөр болгон манай байшинг эргэдэг байсан, 22-23-нд шилжих шөнө манайд хонох гээд очтол хулгай орчихсон, ...“Panasonic” загварын 42 инчийн хар өнгөтэй LCD зурагт, бурханы авдар хулгайд алдагдсан байсан, бурханы авдар дотор 9 эрдэнийн чулуу,  хадаг, хурганы арьс байсан.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 142 дахь тал/,

“...Би үнэлгээгээр гарсан 536.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 144 дэх тал/,

гэрч О.Ган-Эрдэнийн “...22-23-нд шилжих шөнө 00 цаг болчихсон байхад найз Пүрэвбатын гэрийг галлахаар явж очоод хаалгыг онгойлгоод орсон чинь кабелийн утас, бурханы цөгц зэрэг эд зүйлс шалан дээр уначихсан, хананд нь байсан зурагт байхгүй байсан. Тэгээд байшингийнх нь цонхнуудыг шалгахад унтлагын өрөөнийх нь цонх онгорхой, цонхны хаалт төмрийг цааш нь мулт татаад хаячихсан байсан.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 153 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-195 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дахь хавтаст хэргийн 123-125, 126-128/,

Н.Эийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дахь хавтаст хэргийн 132-133, 134-135/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-621/3004 дугаартай, “...“Panasonic” загварын 42 инчийн LCD зурагт 500.000 төгрөг, бурханы авдар 15.000 төгрөг, 9 эрдэнэ 2000 төгрөг, хадаг 4000 төгрөг, хурганы арьс 15.000 төгрөг, нийт 536.000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /8 дахь хавтаст хэргийн 178-181 дэх тал/,

Н.Эийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...цагаан сарын өмнө...Зээл багт улаан өнгийн тоосгон мансардтай байшингийн цонхны хамгаалалт төмрийг татаж цонхоор нь орж хулгай хийсэн, би тухайн айлаас 42 инчийн хар өнгийн “Panasonic” LCD зурагт, жижиг авдар хулгай хийсэн. Тухайн авдар дотор хоёр ширхэг шар, цэнхэр өнгөтэй хадаг байсан, ...зурагтыг С.Гнайздаа 100.000 төгрөгөөр зарсан, 100.000 төгрөгөө бэлнээр авсан.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

“...Гүррагчаа “манай гэрт очиж архи ууя” гэж хэлээд бид хоёр хамт гэрт нь очсон. ...Гүррагчаа “эзгүй нэг айл байна, би харсан, өчигдөр очсон, өнөөдөр бас очсон, хүн байхгүй байсан, хоёулаа очих уу” гэж надаас асуухад би “хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа” гэж хэлэхэд “наана, цаана болвол би өөрөө араа даана” гэж Гүррагчаа хэлэхэд нь “би орохгүй шүү” гэж хэлсэн. ...Би хашааны гадна талд хүлээгээд Гүррагчаа хашаа руу ороод 10 орчим минутын дараа зурагт, жижиг модон, хээтэй авдар зэргийг бариад гарч ирсэн. Тэгээд бид хоёр Гүррагчаагийн гэрт очиж жижиг авдарыг Гүррагчаа онгойлгож үзэхэд хадаг байсан, Гүррагчаа “өөр зүйл байхгүй байна” гэж хэлээд авдарыг өөрийнхөө гэрийн асаж байсан гал руу хийгээд шатаасан, зурагтыг гэрийнхээ орны ар талд хөшигний араар хийж тавьсан, энэ үед Гүррагчаагийн хамтран амьдрагч Анхаа гэх эмэгтэй орж ирсэн, Гүррагчаа хамтран амьдрагч Анхаад “зурагт зармаар байна, тавьчихаар ломбард байна уу” гэж асуухад, Анхаа “одоо бүх газар хаачихсан, маргааш больё” гэж  хэлсэн. Тухайн өдөр би Гүррагчаагийн гэрт хоноод маргааш өглөө нь 11 цагийн үед гэрээс гарч автобусанд суугаад “Пирамид” төвийн буудал дээр буугаад Анхаа өөрийнхөө А51 загварын гар утсыг 5-1 дүгээр байрны ломбард руу ороод тавиад гарч ирээд Гүррагчаад мөнгө өгөхөд Гүррагчаа надад 100.000 төгрөг бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 216-218 дахь тал/,

“...Би Гүррагчаагийн орсон цонхны хажууд байх хашааны гадна талд зогсож байсан. Гүррагчаа байшингийн цонхоор зурагт, авдар зэргийг гаргаж ирээд надад өгсөн.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 223 дахь тал/,

С.Гүррагчаагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Энхтөртэй 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр анх удаа тааралдсан. ...Энхтөр надад “хямд зурагт зарах хэрэгтэй байна” гэж асуухад “ямар учиртай зурагт, ямар маркийн зурагт юм” гэж асуухад “миний зурагт” гэж хэлэхэд нь “хэдээр зарах гэж байгаа юм” гээд “150.000 төгрөгөөр зарна, чи худалдаж авах уу” гэж асуухад би “мөнгө олвол авъя, чи над руу яриарай” гэж хэлээд утасныхаа дугаарыг өгсөн. Анхчимэг...бид хоёр “Пирамид” төв дээр уулзаад би Анхчимэгийг “чи миний А-50 утсыг ломбардад тавиад өгөөч, би бичиг баримтгүй явж байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 5-1 дүгээр байрны урд талд байх ломбард руу ороод А-50 гар утсаа 150.000 төгрөгөөр тавьсан. ...Энхтөр нь нэг танихгүй дугаараас залгаад “чи зурагтаа авах уу” гэж асуухад нь “авъя, зээлийн эцэст аваад ир” гэж хэлсэн. ...Би гэрээсээ гарч зээлийн эцсийн буудал дээр очиж Энхтөрийг дагуулаад гэртээ гэртээ орж ирээд Энхтөрийн авч ирсэн зурагтыг асааж үзэхэд асаж байсан, би авдарнаасаа “Соёрхол” архи гаргаж ирээд бид хоёр уусан, архи ууж дуусаад би Энхтөрд 150.000 төгрөг өгөх үед Энхтөр “100.000 төгрөг өгчих” гэж хэлээд аваад гараад явсан.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал/,

“...би 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Н.Эийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 34-06 тоотод орж хулгай хийсэн зүйл байхгүй, тухайн өдөр гэртээ байсан, гадуур гараагүй. 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Н.Этэй уулзаагүй, маргааш нь буюу 1 дүгээр сарын 22-ны өдөр уулзсан. Тухайн өдөр би гар утсаа барьцаалан зээлдүүлэх газар тавиад Н.Эөөс зурагтыг худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 227 дахь тал/,

“...2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25 дугаар байранд айлын обой нааж дуусаад гэрлүүгээ харих гэж яваад 6-2 дугаар байрны урд Энхтөртэй тааралдаад мэнд усаа мэдэлцээд байж байсан чинь Энхтөр надад “хямдхан зурагт авах уу” гэхээр нь би “мөнгө төгрөгөө олчихоод чам руу яръя” гэж хэлчихээд гэрлүүгээ явсан. ...найз охин Анхчимэгийн гар утсыг 5-1 дүгээр байрны барьцаалан зээлдүүлэх газар 150.000 төгрөгт тавиад буцаад гэртээ хариад Энхтөрийн 94-тэй мобикомын дугаар луу залгаад “нөгөө зурагт чинь байгаа юу, зарах хэвээрээ юу” гэсэн чинь “хэвээрээ” гэхээр нь “манайд аваад ирээч, би авъя” гэж хэлчихээд байж байсан чинь удалгүй “Зээлийн эцсийн буудал аваад ирлээ” гээд залгахаар нь гэрээсээ гарч очиж уулзаад гэрлүүгээ дагуулж ороод шалгачихаад зүгээр ажиллаж байхаар нь 150.000 төгрөг өгөөд авсан. Тэгээд тэр өдөр гэрээсээ гараагүй гэртээ байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй, манай хамтран амьдрагч ажилдаа явсан байсан, 150.000 төгрөгийг бэлэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

 

12.С.Гүррагчаа, П.Б нар бүлэглэн иргэн Т.Тамирт 766.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Т.Тамирын “...Манай байшингаас хөнгөн цагаан материалтай лапша гэрлийн утас 2 боодол, разетка 12 ширхэг, гэрлийн унтраалга 8 ширхэг, гал хамгаалагч пускател 6 ширхэг, 220 ваттын шитний хайрцаг 1 ширхэг, утас далдлагч дөрвөлжин хуванцар кроп 12 ширхэг, 2 метрийн урттай утас далдлагч 10 ширхэг, 50 ваттын лед гэрэл 1 ширхэг, Солонгос улсын мах шардаг наалддаггүй таваг 1 ширхэг зэрэг зүйл хулгайд алдагдсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 5 дахь тал/,

“...6ш разетка, 2ш унтраалга, 50вт гадна лед гэрэл 1ш, дөрвөлжин хуванцар  утас далдлагч 2ш кропыг буцаан авсан. Одоо 2 боодол гэрлийн утас 360.000 төгрөг, 6ш разетканы 33.000 төгрөг, 6ш гэрлийн унтраалганы 24.000 төгрөг, 2ш гал хамгаалагч пускателийн 12.000 төрөг, 220 ваттын цахилгааны шитний 40.000 төгрөг, 10ш утас далдлагч дөрвөлжин кропны 40.000 төгрөг, 2м урттай 10ш утас далдлагчны 20.000 төгрөг, мах шардаг тавагны 40.000 төгрөг, үнэлгээний хөлс 60.000 төгрөг нийт 629.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-15 тоот хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дахь хавтаст хэргийн 238-239, 240-241 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-2 тоот П.Бы гэрээс разетка-6ш, унтраалга-2ш, гал хамгаалагч пускател-4ш, 50вт хүчин чадалтай хуванцар 2ш кропыг хураан авч, хохирогч Т.Тамирт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дахь хавтаст хэргийн 242, 243 дахь тал/,

П.Бы гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /8 дахь хавтаст хэргийн 245-249 дэх тал/,

С.Гүррагчаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дэх хавтаст хэргийн 12-13, 14 дэх тал/,

Т.Тамир эд зүйл үнэлүүлэхэд 40.000 төгрөг төлсөн баримт /9 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаартай; “...разетка 20ш /20 x 5500/ = 110.000 төгрөг,

220 ваттын цахилгааны хайрцаг 1ш /1 x 40.000/ = 40.000 төгрөг,

утас далдлагч хуванцар 12ш /12 x 4000/ = 48.000 төгрөг,

утас далдлагч 2ш /10 x 2000/ = 20.000 төгрөг,

цахилгааны утас боодол 2ш /2 x 180.000/ = 360.000 төгрөг, нийт 578.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /9 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,

Т.Тамир эд зүйл үнэлүүлэхэд 20.000 төгрөг төлсөн баримт /9 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 601 дугаартай; “...унтраалга 8ш /8 x 4000/ = 32.000 төгрөг,

гал хамгаалагч 6ш / 6 x 6000/ = 36.000 төгрөг,

лед гэрэл 1ш /1 x 80.000/ = 80.000 төгрөг,

мах шардаг таваг 1ш /1 x 40.000/ = 40.000 төгрөг, нийт 188.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /9 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 22/310 дугаартай “...Содончимэгийн Гүррагчаагийн 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын маршрутыг хавсралт хуудсаар хүргүүлэв.” гэсэн тодорхойлолт, хавсралт хуудсууд /11 дэх хавтаст хэргийн 37, 39-42 дахь тал/,

П.Бы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 07-ны өглөө Гүррагчаагийн гэрт гэр бүлийн хамт хоночихоод тэндээс гараад манай гэрт ирсэн. ...17 цагийн үед Гүррагчаа бид хоёр...манайхаас гараад явсан, замдаа хоорондоо үгсэн тохиролцож “хоёулаа яаж мөнгө олох уу” гээд хулгай хийхээр болсон, “түрүүлж баригдсан нь ар талаа даана” гэж тохиролцсон. ...байшингийн үүдний амбаарын цонхоор Гүррагчаа бид хоёр орсон. ...тухайн байшингаас тортой разетка, унтраалга байсныг би тортой нь барьсан байсан, цагаан өнгөтэй ороосон утас байсан, ...дараагийн байшингаас гурван гулууз мах авсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,

“...байшин дотроос цахилгааны разетка, гал хамгаалагч пускател, гадаа лед гэрэл, унтраалга, цахилгааны дөрвөлжин хуванцар кроп байсныг тортой нь авч гараад хажуу талын айлын байшингаас мах хулгайлаад гэрлүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,

С.Гүррагчаагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Билгээгийн гэрт очиж архи уугаад согтоод бид хоёр хамт гарч явсан, бид хоёр ухаан орсон чинь хоосон байшин дотор байж байсан, цахилгааны цагаан өнгөтэй боодолтой утас байхаар нь бид хоёр аваад...үүдний амбаар хэсгийн зүүн талын жижиг вакум цонхыг түлхээд орсон, буцаж гарахдаа тухайн цонхоороо гарсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 “...Билэгсайхан бид хоёр гэрээс нь халамцуу гараад...замдаа салхинд цохиулаад тасраад сэрсэн чинь Баянталд нэг айлын байшинд орчихсон байсан. ...цахилгааны утасны хэмжээг нь мэдэхгүй байна, боодолтой цахилгааны утас байсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 105 дахь тал/,

 

13.С.Гүррагчаа, П.Б нар бүлэглэн иргэн Б.Нацагдоржид 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн тухайд,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Нацагдоржийн “...2022 оны 2 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед мах хадгалах агуулах дээрээ очиж үзэхэд гаднаас цонх, хаалга эвдэж ороод хулгай хийсэн байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн, хоёр ширхэг үхрийн мах, есөн ширхэг хонины гулууз мах алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/,

“...эхнэр бид хоёр данс тооцоо, бүртгэлийн дэвтэрээ тулгаж үзэхэд манай махны агуулахаас 247кг буюу 9ш хонины гулууз мах, 140кг үхрийн мах хулгайд алдагдсан байсан. Мөн хулгай хийхдээ байшингийн 58 x 106см хэмжээтэй модон цонхны 2 давхар шилийг хагалсан, 2ш бүргэд хаалгыг дахин ашиглах боломжгүй болгож хөшиж эвдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,

“...миний бие 69.3кг хонины махыг буцааж авсан. Одоо 177.7кг хонины махны мөнгө 2.043.550 төгрөг, 140кг үхрийн махны мөнгө 1.302.000 төгрөг, хоёр бүргэд хаалганы мөнгө 900.000 төгрөг, хоёр давхар цонхны шилний мөнгө 56.561 төгрөг, үнэлгээний хөлс 125.000 төгрөг, нийт 4.427.111 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/,

“...Билэгсайхан гэх хүний гэр нь манай махны агуулахтай ойрхон тул машин тэрэг ашиглахгүйгээр хичнээн ч удаа зөөх боломжтой гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 5 дахь тал/,

гэрч Э.Анхчимэгийн “...2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед Гүрээгийн найз Билэгсайхан 88126881 дугаараас залгаж, “хөдөөнөөс мах ирсэн, ирж авах уу” гэхэд Гүрээ “хөдөөнөөс мах чинь ирчихсэн юм уу, би обой наачихаад очиж авлаа” гэсэн. ...бид хоёр 6-25-р байрнаас гараад 14 дүгээр сургуулийн хажуу талаас такси бариад “Ананд Энерги” ХХК-ийн урд талын уулын энгэрт байрлах зуны байшингаас очиж авсан. Би Гүрээгээс “яагаад ийм их мах өгч байгаа юм бэ, энэ чинь хоёр ширхэг хонины гулууз мах байна шүү дээ” гэхэд “хөдөөнөөс идэш өгч явуулсан юм гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 97 дахь тал/,

гэрч М.Ганбатын “...2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд дүү Гүрээ, Анхчимэг нарыг гэрт нь хүргэж өгөхөөр гараад бид гурав дэлгүүр ороод надад нэг тамхи, өөрсдөө бэлэн гоймон, ус зэргийг авсан. Гүррагчаа “ахаа урд хапитат ороод хоолны мах авчихаад гэр лүү хүргүүлье” гэхээр нь урд хапитатын өгсдөг замаар уулын энгэрт найзынд нь очоод Гүрээ машинаас буугаад найзындаа ороод гарч ирэхдээ хоёр ширхэг хонины гулууз мах аваад гарч ирээд машины арын суудал дээр тавиад Гүрээгийн гэр лүү Анхчимэг бид гурав явсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,

хохирогч Б.Нацагдоржийн агуулах болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-18 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дэх хавтаст хэргийн 52-53, 54-56, 57, 58-61 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-2 тоот П.Бы гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дэх хавтаст хэргийн 62, 63-66 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Зээлийн 3-153 тоот С.Гүррагчаагийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дэх хавтаст хэргийн 67, 68-69 дэх тал/,

хохирогч Б.Нацагдоржийн эхнэр Р.Цэвэлсүрэнгийн данс тооцоогоо хөтөлдөг бор өнгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн логотой тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дэх хавтаст хэргийн 70, 71-72 дахь тал/,

С.Гүррагчаагаас 1 хос гутал харьцуулах шинжилгээнд хүргүүлэхээр хураан авсан тэмдэглэл /9 дэх хавтаст хэргийн 76 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Билгүүний 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай; “...С.Г/ФБ86121016/-ийн гэх гутлын баруун улны хээтэй хээний хэлбэр, хэмжээ, өсгийн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дэх хавтаст хэргийн 110-112, 113-114 дэх тал/,

С.Гүррагчаагийн гэрээс хураан авсан 42.1кг жинтэй хонины мах, П.Бы гэрээс хураан авсан 27.2кг хонины гулууз мах, нийт 69.3кг махыг хохирогч Б.Нацагдоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дэх хавтаст хэргийн 80, 81-82 дахь тал/,

хохирогч Б.Нацагдорж эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд 125.000 төгрөг төлсөн баримт 9 дэх хавтаст хэргийн 117 дахь тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 220071 дугаартай; “...үхрийн ястай мах 140кг = 1.302.000 төгрөг, хонины гулууз мах 247кг = 2.840.500 төгрөг, 86 x 205 өндөртэй бүргэд хаалга 900.000 төгрөг, 0.58 x 1.06 цонхны шил 28.280 төгрөг, нийт 5.070.780 төгрөг гэсэн үнэлгээний тайлан /9 дэх хавтаст хэргийн 120-124 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-18 тоот хохирогч Б.Нацагдоржийн агуулах байрлах хашаанаас яллагдагч П.Бы гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 15-02 тоот хүртэлх зай 400 метр болохыг тогтоож хэмжсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /11 дэх хавтаст хэргийн 45, 46-53 дахь тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 22/310 дугаартай “...Содончимэгийн Гүррагчаагийн 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын маршрутыг хавсралт хуудсаар хүргүүлэв.” гэсэн тодорхойлолт, хавсралт хуудсууд /11 дэх хавтаст хэргийн 37, 39-42 дахь тал/,

гэрч А.Даваасүрэнгийн “...Миний хувьд Орхон аймгийн шүүгчийн захирамжаар Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн цахим бугуйвчтай ялтны зорчих эрхийг хязгаарлах ялд хяналтын системээр хяналт тавьж ажилладаг. С.Гнь 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянтал 5-18 тоот гэх хашаанд хоёр удаа орж гарсан, мөн 5-15 тоот гэх хашаанд 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 05 минутаас 16 цаг 52 минутын хооронд байсан байна. Баянтал 5-18 тоотод 17 цаг 34 минутаас 20 цаг 34 минутын хооронд хоёр удаагийн хөдөлгөөн хийсэн байна. ...дугуй улаан зураас нь тодорхой хугацаанд тухайн байршилд байсныг илтгэнэ.” гэсэн мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,

С.Гүррагчаагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 06-нд билүү 07-ны өдөр манай найз Билэгсайхан 17 цагийн үед над руу 9929-тэй өөрийнхөө дугаараас залгаад “танайд очиж золгоё” гэхээр нь “хүрээд ир” гэж хэлчихээд байж байсан чинь 18 цаг өнгөрч байх үед эхнэр Урнаа, хоёр хүүхдийн хамт манайд хүрч ирсэн. Тэр өдөр манай гэрт ууж идээд хоночихоод маргааш өглөө нь босоод бид нар Билэгсайханы гэр лүү нь очиж шинэлээд, тэдний гэрт архи дарс ууж байгаад орой бүрэнхий болж байх үед Билэгсайхан бид хоёр халамцуу гэрээс нь гараад...замдаа салхинд цохиулаад тасраад сэрсэн чинь Баянталд нэг айлын байшинд Билэгсайхан бид хоёр орчихсон байсан. Тэгээд бид хоёр тэр байшингаас гарахдаа дотор нь байсан цахилгааны нарийн цагаан утас аваад цонхоор нь гараад ертөнцийн зүгээр баруун талынх нь хашааг даваад хажуу талын хашаанд байсан байшингийн төмөр хаалганы завсараар гараа оруулж байгаад татаж онгойлгоод орсон чинь дотор нь мах байхаар нь тус тусдаа хоёр, хоёр ширхэг, нийт 4 ширхэг хонины гулууз мах авч гараад урд талд нь байдаг уулан дээр гарч амарч байгаад Билэгсайханы гэр лүү үүрч очоод хашааных нь зүүн хойд талын буланд амбаарынх нь хажуу талд үлдээчихээд би гэрлүүгээ харьсан. Тухайн цахилгааны утасны хэмжээг мэдэхгүй, боодолтой цахилгааны утас байсан, цахилгааны утас болон хоёр ширхэг хонины гулууз мах нь Билэгсайханы гэрт байгаа, харин хоёр ширхэг хонины гулууз махыг нь би өчигдөр билүү уржигдар хойд аав Мандахын гэрт засвар хийж байгаад 22 цаг өнгөрч байх үед төрсөн ах Ганбатаар гэрлүүгээ хүргүүлэх замдаа Билэгсайхан руу залгаад гэрээс нь очиж аваад Баянбулаг багт гэртээ авч очсон. ...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 105 дахь тал/,

“...хохирогч Нацагдоржийн махны агуулахад Билэгсайханы хамтаар нэг удаа орсон, би хоёр хонины мах, харин Билэгсайхан нэг хонины мах үүрээд гарсан, өөр мах хулгай хийгээгүй. Тээврийн хэрэгсэл ашиглаагүй, явганаар махаа үүрээд явсан.” гэсэн мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 7 дахь тал/,

“...2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз П.Бтай манай гэрт архи уугаад хоносон. ...06-ны өглөө босоод бид нар П.Бы гэр рүү явсан, ...үдээс хойш нилээд согтуу П.Бы гэрээс гарсан бөгөөд бид хоёр миний өмнөх эхнэр Булгансуусар гэх эмэгтэйн гэр рүү явж байхдаа мухар гудамж руу орчихсон бөгөөд хохирогч Нацагдоржийн хашааг нь даваад шууд цаашаа явсан. Манай эхнэрийнх хохирогч Тамирын цаад талын хашаанд байдаг юм. Бид хоёр Булгансуусарын гэрт ороод би хүүхэдтэйгээ уулзаад 30-40 минут болоод эргэж гараад дахиж хохирогч Нацагдоржийн хашааг давж ороод хашаанд байсан саарал өнгийн блокон байшингийн хаалгыг гараараа татаж нээгээд ортол тухайн байшинд хонины гулууз мах байсан. Бид хоёр, хоёр гулууз мах үүрч гарахаар ярилцаад би эхлээд хоёр гулууз мах үүрээд гарсан, анх давж орсон хэсгээрээ хашаа давж гараад шууд П.Бы гэрт очсон, ардаас П.Б нэг гулууз мах үүрээд ирсэн, авсан гурван гулууз махаа П.Бы амбаарт хийж үлдээгээд...хоёр гулууз махаа хэрэг болсноос хойш хоёр хоногийн дараа буюу 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр такситай гэртээ аваачсан, П.Бы үүрч ирсэн нэг гулууз махьг амбаарт нь үлдээсэн. 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр цагдаад баригдаад манай гэрээс хоёр махыг хурааж авсан, Тамирын хашаанд нэг удаа орсон нь үнэн, Тамирын хашаанаас шууд Нацагдоржийн хашаан давж орсон. Нацагдоржийн хашаанд хоёр удаа орсон нь үнэн, нэг удаагийнх дээр нь мах авсан, нэг удаагийнх дээр дамжаад цаашаа гарсан.” гэсэн мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/,

П.Бы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед Гүррагчаа бид хоёр манайхаас гараад хоорондоо үгсэн тохиролцож “хоёулаа яаж мөнгө олох уу” гээд хулгай хийхээр болсон, түрүүлж баригдсан нь араа даахаар болсон. Махны хөргөгч гэмээр байшин байсан, ... Гүррагчаа бид хоёр хашааг нь даваад орсон...бүргэд бор өнгөтэй хаалга байсан... хаалгыг нь төмөрөөр хөшиж онгойлгосон...хураалттай олон тооны мах байсан. Тэр махнаас бид хоёр 3 гулууз хонины мах аваад буцаад урагш тал руугаа даваад гарсан. ...Тухайн байшингаас гурван гулууз мах, хажуугийн байшингаас унтраалга, арзетка зэргийг авсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

“...2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр билүү 07-ны өдөр билүү энэ хоёрын аль нэг өдөр нь манай гэрт Гүррагчаа ирээд нэг шил архи хувааж уусан...эзэнгүй айлын хашаан дотор дүнзэн байшин байсан, түүний ард блокон байшин байсан тэр байшин руу яг яаж нэвтэрч орсноо сайн санахгүй байна, тухайн үед би согтуу байсан, ямар ч байсан эрээн уутаар бүтээсэн хураалттай хонины гулууз махтай байшингаас би нэг ширхэг хонины гулууз мах, Гүррагчаа хоёр ширхэг хонины гулууз мах аваад манай хашаанд түлээний амбаарт гурван хонины гулууз махаа хийгээд маргааш нь Гүррагчаа жижиг суудлын машинтай найз эмэгтэй Анхчимэгтэй ирээд хоёр ширхэг хонины гулууз мах аваад явсан.” гэсэн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 7 дахь тал/,

“...Миний бие найз Гүррагчаагийн хамтаар хохирогчийн эрээн өнгийн уутаар бүтээчихсэн байсан махнаас би нэг хонины гулууз мах, Гүррагчаа хоёр хонины гулууз мах авсан. Тээврийн хэрэгсэл ашиглаагүй, явганаар махаа үүрээд явсан.” гэсэн мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/,

шүүгдэгч И.Болдбаатарын;

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/,

И.Болдбаатарт холбогдох хэргүүдийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолуудын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 78-81, 88-94, 95-97 дэх тал/,

шүүгдэгч Н.Эийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 201 дэх тал/,

Н.Эд холбогдох хэргүүдийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолуудын хуулбарууд /3 дахь хавтаст хэргийн 224, 225-227, 228-232, 233-234 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 3-8 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 237 дахь тал/,

2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсныг бүртгэсэн бүртгэлийн лавлагаа /11 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/, 

шүүгдэгч А.Аын;

иргэний үнэмлэхийн лавлагаа /7 дахь хавтаст хэргийн 175 дахь тал/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дугаартай А.Ат холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хуулбар /7 дахь хавтаст хэргийн 179-181 дэх тал/,

А.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /8 дахь хавтаст хэргийн 17 дахь тал/,

хохирогч Б.Заяабат 70.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Ган-Эрдэнэд 83.333 төгрөг төлсөн баримтууд,

шүүгдэгч С.Гүррагчаагийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /9 дэх хавтаст хэргийн 36, 179 дэх тал/, 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны 2021/ХМШЗ/234 дугаартай шүүгчийн захирамжаар Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 9 дүгээр баг 65 дугаар гудамж 11 тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялтай С.Гүррагчаагийн 2022 оны 2 дугаар сарын 19-25, 03-10-ны өдрүүдэд явсан газрын маршрут /8 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал, 9 дэх хавтаст хэргийн 145-154 дэх тал/, 

иргэний үнэмлэхийн лавлагаа /9 дэх хавтаст хэргийн 178 дахь тал/, 

С.Гүррагчаад холбогдох хэргүүдийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолуудын хуулбарууд /9 дэх хавтаст хэргийн 193, 194-196, 197-200, 201, 202-203, 221-229, 232-235, 238-240, 241-243 дахь тал/, 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Тэмүүжингийн “...зураг дээрх дугуй улаан зураас бол бугуйн гавтай хүний очсон газар бөгөөд тухайн газарт тодорхой цаг хугацааг өнгөрөөсөн байна гэж ойлгоно, маршрутыг тэмдэглэсэн цэнхэр зураас бол ямар ч тохиолдолд шулуунаар гардаг, өөрөөр гаргах бодомжгүй, харин цэнхэр өнгийн Location тэмдэглэл нь зураг дээрх цагт бугуйн гавтай иргэн тэнд байсан болохыг зааж байгаа.” гэсэн тэмдэглэл /11 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,

хохирогч Б.Пүрэвбатад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 223.000 төгрөг төлсөн тухай баримт /11 дэх хавтаст хэргийн 239 дэх тал/,

          хохирогч Б.Пүрэвбатад 45.000 төгрөг, Б.Нацагдоржид 526.640 төгрөг төлсөн баримтууд,

шүүгдэгч П.Бы;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /9 дэх хавтаст хэргийн 35, 182 дахь тал/, 

иргэний үнэмлэхийн лавлагаа /9 дэх хавтаст хэргийн 181 дэх тал/, 

П.Бд холбогдох хэргүүдийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолуудын хуулбарууд /9 дэх хавтаст хэргийн 204-205, 206-211, 212-213, 214-216, 217-219 дэх тал/, 

хохирогч Б.Нацагдоржид 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг төлсөн тухай баримт /11 дэх хавтаст хэргийн 199 дэх тал/, 

хохирогч Б.Нацагдоржид 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 250.000 төгрөг төлсөн тухай баримт /11 дэх хавтаст хэргийн 209 дэх тал/, 

хохирогч Б.Нацагдоржид 26.640 төгрөг төлсөн тухай баримт,

Н.Э, Д.Билэгсайхан, С.Гнарт холбогдох эрүүгийн 2225000000089 дугаартай хэргийг эрүүгийн 2011000000621 дугаартай хэрэгт нэгтгэх тухай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол,

Д.Билэгсайхан, С.Гнарт холбогдох эрүүгийн 2225000000124 дугаартай хэргийг эрүүгийн 2225000000089 дугаартай хэрэгт нэгтгэх тухай Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол,

Д.Билэгсайхан, С.Гнарт холбогдох эрүүгийн 2225000000122 дугаартай хэргийг эрүүгийн 2225000000089 дугаартай хэрэгт нэгтгэх тухай Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол,

Н.Наранцэцэг нас барсны бүртгэлийн лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нараас, гэрч нараас, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нарыг 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 5-18 тоот, иргэн Б.Нацагдоржийн агуулахын цонхыг хагалан нэвтэрч, 247кг буюу есөн ширхэг хонины мах, 140кг буюу хоёр үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан;

гэрч Э.Анхчимэгийн “...2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед... “Ананд Энерги” ХХК-ийн урд талын уулын энгэрт байрлах зуны байшингаас очиж авсан. Би Гүрээгээс “яагаад ийм их мах өгч байгаа юм бэ, энэ чинь хоёр ширхэг хонины гулууз мах байна шүү дээ” гэхэд “хөдөөнөөс идэш өгч явуулсан юм гэж хэлсэн.” гэх,

гэрч М.Ганбатын “...2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд... Гүрээ машинаас буугаад найзындаа ороод гарч ирэхдээ хоёр ширхэг хонины гулууз мах аваад гарч ирээд машины арын суудал дээр тавиад Гүрээгийн гэр лүү Анхчимэг бид гурав явсан.” гэх,

С.Гүррагчаагийн “...хоёр ширхэг хонины гулууз махыг нь би өчигдөр билүү уржигдар хойд аав Мандахын гэрт засвар хийж байгаад 22 цаг өнгөрч байх үед төрсөн ах Ганбатаар гэрлүүгээ хүргүүлэх замдаа Билэгсайхан руу залгаад гэрээс нь очиж аваад Баянбулаг багт гэртээ авч очсон.”,

“...хохирогч Нацагдоржийн махны агуулахад Билэгсайханы хамтаар нэг удаа орсон, би хоёр хонины мах, харин Билэгсайхан нэг хонины мах үүрээд гарсан.”,

“...Бид хоёр, хоёр гулууз мах үүрч гарахаар ярилцаад би эхлээд хоёр гулууз мах үүрээд гарсан, анх давж орсон хэсгээрээ хашаа давж гараад шууд П.Бы гэрт очсон, ардаас П.Б нэг гулууз мах үүрээд ирсэн, авсан гурван гулууз махаа П.Бы амбаарт хийж үлдээгээд...хоёр гулууз махаа хэрэг болсноос хойш хоёр хоногийн дараа буюу 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр такситай гэртээ аваачсан, П.Бы үүрч ирсэн нэг гулууз махьг амбаарт нь үлдээсэн. 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр цагдаад баригдаад манай гэрээс хоёр махыг хурааж авсан.” гэх,

П.Бы “...хураалттай олон тооны мах байсан. Тэр махнаас бид хоёр 3 гулууз хонины мах аваад буцаад урагш тал руугаа даваад гарсан. ...Тухайн байшингаас гурван гулууз мах, хажуугийн байшингаас унтраалга, арзетка зэргийг авсан.”,

“...ямар ч байсан эрээн уутаар бүтээсэн хураалттай хонины гулууз махтай байшингаас би нэг ширхэг хонины гулууз мах, Гүррагчаа хоёр ширхэг хонины гулууз мах аваад манай хашаанд түлээний амбаарт гурван хонины гулууз махаа хийгээд маргааш нь Гүррагчаа жижиг суудлын машинтай найз эмэгтэй Анхчимэгтэй ирээд хоёр ширхэг хонины гулууз мах аваад явсан.”,

“...Миний бие найз Гүррагчаагийн хамтаар хохирогчийн эрээн өнгийн уутаар бүтээчихсэн байсан махнаас би нэг хонины гулууз мах, Гүррагчаа хоёр хонины гулууз мах авсан.” гэх,

гэрч А.Даваасүрэнгийн “...С.Гнь 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянтал 5-18 тоот гэх хашаанд хоёр удаа орж гарсан, мөн 5-15 тоот гэх хашаанд 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 05 минутаас 16 цаг 52 минутын хооронд байсан байна. Баянтал 5-18 тоотод 17 цаг 34 минутаас 20 цаг 34 минутын хооронд хоёр удаагийн хөдөлгөөн хийсэн байна. ...дугуй улаан зураас нь тодорхой хугацаанд тухайн байршилд байсныг илтгэнэ.” гэх мэдүүлгүүд, 

мөн С.Гүррагчаагийн гэрээс хураан авсан 42.1кг жинтэй хонины мах, П.Бы гэрээс хураан авсан 27.2кг хонины гулууз мах, нийт 69.3кг махыг хохирогч Б.Нацагдоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 22/310 дугаартай “...Содончимэгийн Гүррагчаагийн 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын маршрутыг хавсралт хуудсаар хүргүүлэв.” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт авсан баримтуудаар хохирогч Б.Нацагдоржийн махны агуулахаас шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нар гурван ширхэг хонины мах буюу 69.3кг мах хулгайлсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж,

 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж,

мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоно.” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгч, прокурор нь уг хэргийн хүрээнд хохирлын хэмжээг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж үзэхэд хүргэсэн болно.

Иймд шүүх шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нарт холбогдох хохирогч Б.Нацагдоржийн махны агуулахад нэвтэрч 247кг буюу есөн ширхэг хонины мах, 140кг буюу хоёр үхрийн мах хулгайлан авч, 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс 6 ширхэг буюу 177.7кг хонины мах, 140кг үхрийн мах хулгайлан авсан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй.    

          Мөн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Олгонууд овогт Нямсүрэнгийн Энхтөр нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсныг бүртгэсэн бүртгэлийн лавлагаа 11 дэх хавтаст хэргийн 151 дэх талд авагдсан байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч И.Бдолоон удаагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдэж хохирогч Д.Банзрагч, Л.Намчин, Л.Нансалмаа, Б.Номин-Эрдэнэ, Б.Заяабат, Ж.Энхтуяа, Б.Отгонбаяр нарт 12.031.020 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Ган-Эрдэнэд 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Э найман удаагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдэж, хохирогч Л.Намчин, Л.Нансалмаа, Б.Номин-Эрдэнэ, Б.Заяабат, Г.Батзориг, П.Энхтуяа, Н.Энхжаргал, Б.Пүрэвбат нарт 5.227.020 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Ган-Эрдэнэд 250.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Мөнхтулгад 105.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.А нэг удаагийн үйлдлээр бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдэж, хохирогч Б.Заяабатад 636.720 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Ган-Эрдэнэд 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

          шүүгдэгч С.Ггурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулахын зориулалттай байранд нэвтэрч үйлдэж, хохирогч Б.Пүрэвбат, Т.Тамир, Б.Нацагдорж нарт 3.152.230 төгрөгийн хохирол учруулсан,

          шүүгдэгч П.Б хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулахын зориулалттай байранд нэвтэрч үйлдэж, хохирогч Т.Тамир, Б.Нацагдорж нарт 2.616.230 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогдох бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул энэ гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан тохиолдолд нийгмийн хор аюул их гэж үзэж хууль тогтоогч хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх гэдгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг,

мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан  учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг ашигласан байхыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч И.Болдбаатар, А.А, С.Гүррагчаа, П.Б нарын үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч  нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлүүд нь дээр дурьдсан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Эд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.Ат,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нарт яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон гэж үзнэ.

          Иймээс шүүх шүүгдэгч И.Болдбаатарыг “ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн.” гэм буруутайд,

мөн “бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах.” гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Н.Эийг “ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн.” гэм буруутайд,

шүүгдэгч А.Аыг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн.” гэм буруутайд,

          шүүгдэгч С.Гүррагчаа, шүүгдэгч П.Б нарыг “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулахын зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тус тус тооцов.

          Шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааны үед өмгөөлөгч Д.Оюунчимэгээс “...шүүгдэгч А.А хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч И.Болдбаатар, Н.Э нар нь хохирогч Б.Заяабатын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86-1259 тоотод нууцаар, хууль бусаар нэвтэрч “BSB” загварын 43 инчийн зурагт болон бусад эд зүйлүүд хулгайлах үед шүүгдэгч А.А гадаа нь машин дотроо хүлээсэн, улмаар шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор “Nissan Advan” загварын 57-64ОРХ улсын дугаартай машин механизмыг ашигласан гэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон тул тэднийг гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээс гадна хохирогчийн орон байранд нууцаар нэвтэрч, эд зүйлсийг нь автомашинд ачин хууль бусаар эзэмшилдээ оруулж, тухайн газраас явснаар буюу захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцно.

Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч И.Болдбаатарыг Н.Наранцэцэгтэй бүлэглэн, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Сонсголонгийн төв зам дагуу задгай тоот, иргэн Ж.Энхтуяагийн эзэмшлийн 40тн чингэлэг, зөөврийн хаус зэргийг “хүнээс цалингийнхаа оронд авч байгаа юм” гэж бодит байдлыг нуух замаар иргэн Б.Отгонбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч, 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.Бнь нэг удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул энэ зүйлийг баримтлах шаардлагагүй гэж үзэв.   

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч И.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан,

   шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч И.Болдбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 7 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох,

шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих,

шүүгдэгч С.Гүррагчаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жил хорих ял оногдуулж, өмнөх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хоногоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил хорих ял,

шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч И.Болдбаатарын өмгөөлөгч Б.Баасанжав “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн улмаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих.” гэсэн,

шүүгдэгч А.Аын өмгөөлөгч Д.Оюунчимэг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, ар гэрийн байдал, аав нь хүнд өвчтэй зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, улмаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймаг Баян-Өндөр сум, Дархан-Уул аймаг Хонгор сумаас өөр чиглэлд явахыг хязгаарлах байдлаар тогтоох.” гэсэн,

шүүгдэгч С.Гүррагчаагийн өмгөөлөгч О.Сарантуул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтны албан бичгийг үндэслэн өмнөх зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэл 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг нэмж тооцож өгнө үү.” гэсэн, 

шүүгдэгч П.Бы өмгөөлөгч Х.Оюунбат “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,

4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус хуульчилсан байна.

          Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.Болдбаатарт гурван жил хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан гурван жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг дөрвөн жил хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарт оногдуулсан дөрвөн жил хорих ялаас цагдан хоригдсон 844 хоног буюу 2 жил 3 сар 23 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Дундговь аймаг Адаацаг сумаас явахыг хориглож,

энэ хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах.”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,

“согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох.”, “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг хориглох.” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.Ат нэг жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялаас цагдан хоригдсон 2 хоногийг хасч, 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүний зорчих чиглэлийг өөрийн оршин суух газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас Дархан-Уул аймаг Хонгор сум хүртэл тогтоож, үүнээс өөр чиглэлд явахыг хориглож,

энэ хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатар, А.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нарт тус тус нэг жил хорих ял оногдуулж, 

шүүгдэгч С.Гүррагчаад энэ тогтоолоор оногдуулсан нэг жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны 2021/ХМШЗ/234 дугаартай шүүгчийн захирамжаар 4 жил 26 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн байнга оршин суух газар буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 9 дүгээр баг 65 дугаар гудамж 11 тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хоногоос эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 07 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 5 сар 07 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэж болно гэснийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэн шүүгдэгч А.А, С.Гүррагчаа, П.Б нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлсэн болно.

Шүүгдэгч С.ГДархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 94 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 385 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 10 сар 14 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил 6 сар 19 хоног хорих ялаар шийтгүүлж,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны 2021/ХМШЗ/234 дугаартай шүүгчийн захирамжаар 4 жил 26 хоног хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулсны дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Н.Этэй, 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр П.Бтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, улмаар 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цагдан хоригдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолно.” гэж заасан тул шүүгдэгч С.Гүррагчаагийн цахим бугуйвч зүүсэн өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хоригдсон 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 231 хоногийн буюу 7 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 7 хоногийн ялтай байсныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүгдэгч А.А, С.Гүррагчаа, П.Б нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 

шүүгдэгч И.Болдбаатар, С.Гүррагчаа, П.Б нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.”-ийг

шүүгдэгч И.Болдбаатар, А.А, С.Гүррагчаа, П.Б нар мөн зүйлд заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ. 

Шүүгдэгч И.Бганцаараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Д.Банзрагчид 592.300 төгрөгийн хохирол учирсан боловч 1 дэх хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан хохирогч Д.Банзрагчийн “...алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч И.Болдбаатарыг хохирогч Д.Банзрагчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч И.Болдбаатар, Н.Э нар бүлэглэн,

хохирогч Л.Намчинд 180.000 төгрөгийн,

хохирогч Л.Нансалмаад 1.290.000 төгрөгийн,

хохирогч Б.Номин-Эрдэнэд 282.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч тус бүрээр хувь тэнцүүлэн тооцож, Н.Эд оногдох хувийг үлдээн,

шүүгдэгч И.Болдбаатараас 876.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Намчинд 90.000 төгрөг, хохирогч Л.Нансалмаад 645.000 төгрөг, хохирогч Б.Номин-Эрдэнэд 141.000 төгрөгийг олгохоор,

шүүгдэгч И.Болдбаатар, Н.Э, А.А нар бүлэглэн,

хохирогч Б.Заяабатад 636.720 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч М.Ган-Эрдэнэд 250.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Б.Заяабатад буцаан хүлээлгэн өгсөн зурагтны үнэ 426.720 төгрөгийг хасаж, нийт хохирлын хэмжээг шүүгдэгч тус бүрээр хувь тэнцүүлэн тооцож, Н.Эд оногдох хувийг үлдээн,

шүүгдэгч И.Болдбаатар, А.А нар тус бүрээс 153.333 төгрөг гаргуулж хохирогч Б.Заяабатад 70.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Ган-Эрдэнэд 83.333 төгрөгийг олгохоор,

шүүгдэгч И.Бнь Н.Наранцэцэгтэй бүлэглэн,

хохирогч Ж.Энхтуяад 7.800.000 төгрөгийн,

хохирогч Б.Отгонбаярт 1.250.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Ж.Энхтуяад 7.800.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгснийг дурьдаж, шүүгдэгч И.Болдбаатараас 1.250.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Отгонбаярт олгохоор,

шүүгдэгч Н.Э нь бусадтай бүлэглэн,

хохирогч Г.Батзоригт 1.015.000 төгрөгийн,

иргэний нэхэмжлэгч С.Мөнхтулгад 105.000 төгрөгийн,

хохирогч П.Энхтуяад 867.300 төгрөгийн,

хохирогч Н.Энхжаргалд 420.000 төгрөгийн хохирол учруулсан боловч шүүгдэгч Н.Э нас барсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хохирол, төлбөрийг шийдвэрлэх боломжгүй,

шүүгдэгч Н.Э, С.Гнар бүлэглэн,

хохирогч Б.Пүрэвбатад 536.000 төгрөгийн хохирол учруулснаас Н.Эд оногдох хувийг үлдээн, шүүгдэгч С.Гүррагчаагийн төлсөн 223.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 45.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Пүрэвбатад олгохоор,

шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нар бүлэглэн,

хохирогч Б.Нацагдоржид 69.3кг хонины махны үнэ 796.950 төгрөг, бүргэд хаалганы үнэ 900.000 төгрөг, цонхны шилний үнэ 28.280 төгрөг, эд зүйл үнэлүүлэхэд төлсөн 125.000 төгрөг нийт 1.850.230 төгрөгийн хохирол учруулснаас 9 дэх хавтаст хэргийн 80, 81-82 дахь тал авагдсан С.Гүррагчаагийн гэрээс хураан авсан 42.1кг жинтэй хонины мах, П.Бы гэрээс хураан авсан 27.2кг хонины гулууз махыг хохирогч Б.Нацагдоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг үндэслэн нийт 69.3кг махны үнэ болох 796.950 төгрөгийг хасаж, үлдэх 1.053.280 төгрөгийг шүүгдэгч тус бүрээр хувь тэнцүүлэн тооцож,

үүнээс шүүгдэгч П.Бы урьдчилан төлсөн 500.000 төгрөгийг хасаж, үлдэх 26.640 төгрөгийг, шүүгдэгч С.Гүррагчаагаас 526.640 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нацагдоржид олгохоор,

шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нар бүлэглэн,

хохирогч Т.Тамирт 766.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн алдагдсан болон буцаан хүлээлгэн өгсөн гэх эд зүйлүүдийн тоо, ширхэг зөрөөтэйн улмаас шүүх хохирлын хэмжээг нэг мөр эцэслэхийн тулд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэн шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нараас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэсний дараа шүүгдэгч А.А, П.Б, С.Гнар болон тэдний өмгөөлөгч нар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч,

шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08.00 цагт хүртэл завсарлуулсан хугацаанд шүүгдэгч А.А хохирогч Б.Заяабатад 70.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Ган-Эрдэнэд 83.333 төгрөгийг,

шүүгдэгч С.Гхохирогч Б.Пүрэвбатад 45.000 төгрөг, хохирогч Б.Нацагдоржид 526.640 төгрөгийг,

шүүгдэгч П.Б хохирогч Б.Нацагдоржид 26.640 төгрөгийг тус тус төлж барагдуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч А.А, С.Гүррагчаа, П.Б нар нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,

2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж,

5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ.” гэж тус тус заасны дагуу шүүх шүүгдэгч И.Болдбаатар, Н.Э, А.А нарын хохирогч Б.Заяабатын гэрээс эд зүйл хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэхдээ ашиглаж, гэмт хэргийн газраас хулгайн эд зүйлсийг зөөж тээвэрлэсэн “Транскапитал” ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй, А.Аын эзэмшиж байгаа 57-64ОРХ улсын дугаартай, “Nissan Advan” загварын тээврийн хэрэгслийн үнэ 6.987.100 төгрөгөөс шүүгдэгч Н.Эд оногдох хувийг үлдээж,

шүүгдэгч И.Болдбаатар, А.А нараас тус бүр 2.329.033 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Гүррагчаад буцаан олгож,

          иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

шүүгдэгч И.Болдбаатарын хулгай хийхдээ ашигласан гэх улаан иштэй отверка, хар өнгийн цүнх зэрэг нь тус шүүхэд ирээгүй,

шүүгдэгч И.Б844 хоног, Н.Э нь 489 хоног, А.А 2 хоног, С.Г262 хоног, П.Б 134 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж,

шүүгдэгч И.Болдбаатар, А.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч С.Гүррагчаа, П.Б нарт холбогдох хохирогч Б.Н агуулахаас 247кг буюу есөн ширхэг хонины мах, 140кг буюу хоёр үхрийн мах хулгайлан авч, 4.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс 6 ширхэг буюу 177.7кг хонины мах, 140кг үхрийн мах хулгайлан авсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.Б-г “ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн.” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Э-г “ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн.” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.А-г “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн.” гэм буруутайд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Г-г “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулахын зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Б “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд болон агуулахын зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тус тус тооцсугай.

          3.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Н.Э холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.Б гурван жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч А.А-ыг нэг жил хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Гүррагчааг нэг жил хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Б-ыг нэг жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч И.-т оногдуулсан гурван жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг дөрвөн жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Г-д энэ тогтоолоор оногдуулсан нэг жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны 2021/ХМШЗ/234 дугаартай шүүгчийн захирамжаар 4 жил 26 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн байнга оршин суух газар буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 9 дүгээр баг 65 дугаар гудамж 11 тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хоногоос эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 07 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 07 хоног хорих ялаар тус тус тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, А.А, С.Гүррагчаа, П.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г цагдан хоригдсон 262 хоног, шүүгдэгч П.Б-ы цагдан хоригдсон 134 хоногийг тус тус тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-т оногдуулсан дөрвөн жил хорих ялаас цагдан хоригдсон 844 хоног буюу 2 жил 3 сар 23 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 07 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 8 сар 07 хоногоор дүйцүүлэн сольж, өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Дундговь аймаг Адаацаг сумаас явахыг,

шүүгдэгч А.А-т оногдуулсан нэг хорих ялаас цагдан хоригдсон 2 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 11 сар 28 хоногоор дүйцүүлэн сольж, түүний зорчих чиглэлийг өөрийн оршин суух газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас Дархан-Уул аймаг Хонгор сум хүртэл тогтоож, өөр чиглэлд явахыг хориглож,

          шүүгдэгч А.А-т 11 сар 28 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэж,

          шүүгдэгч И.Б-т 1 жил 8 сар 07 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах.”,

          2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх,

          мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох.”,

          3.4-д заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг хориглох.” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, А.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж,

шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт болон Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.  

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, П.Б-ы нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч И.Б, А.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.Шүүгдэгч И.Б-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн тул уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг зохих байгууллагад буюу Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэн, шийтгэх тогтоолын хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.О-т даалгасугай.

12.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.Б-с нийт 2.279.333 төгрөг гаргуулж,

хохирогч Л.Намчинд 90.000 төгрөг, хохирогч Л.Нансалмаад 645.000 төгрөг, хохирогч Б.Номин-Эрдэнэд 141.000 төгрөг, хохирогч Б.Заяабатад 70.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Ган-Эрдэнэд 83.333 төгрөг, хохирогч Б.Отгонбаярт 1.250.000 төгрөгийг тус тус олгосугай.  

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч С.Г, П.Б нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

14.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Э 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн “Транскапитал” ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй, А.Аын эзэмшиж байгаа 57-64ОРХ улсын дугаартай, “Nissan Advan” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгч А.Ат буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Б, Н.Э, А.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнэ 6.987.100 төгрөгөөс шүүгдэгч Н.Эд оногдох хувийг үлдээж, шүүгдэгч И.Болдбаатар, А.А нараас тус бүр 2.329.033 төгрөг, нийт 4.658.066 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Гүррагчаад буцаан олгож,

шүүгдэгч И.Б хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улаан иштэй отверка, хар өнгийн цүнх зэрэг нь тус шүүхэд ирээгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Э нь 489 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч А.А, С.Г, П.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

16.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

                                                                                                                    

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ