Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/00889

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, сурагчийн 35-395 тоотод оршин суух, рд:чл70041768, Үхэрчин овогтой Дамдингийн Бодьгэрэлийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сум, 1 баг, Дархан-Уул, 4-5 гудамж, 2 тоот хаяг оршин суух бүртгэлтэй, одоогоор Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 49-р байр 81 тоотод түр оршин сууж байгаа гэх, рд:иц83072477, Бор адуу овогтой Батхүүгийн Амартүвшинд холбогдох,

 

хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжэгч Д.Бодьгэрэл оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бодьгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежид 2012 онд гэрээт багшаар ажиллаж байхдаа Б.Амартүвшинтэй танилцаад гэр бүл болсон. 2013 оны 09 сарын 15-нд хүү А.Очгэрэл төрсөн. Одоо 5 настай. Эрээн хотод Монгол цэцэрлэгт явдаг. Энэ хүн хартай, архи уухаараа байнга ална гэдэг. Би байнгын айдастай байдаг байсан. Насны хувьд надаас 13 насаар дүү. Тиймээс би салъя гэж шийдсэн. Тэгээд хүүгээ аваад Эрээн хотруу явсан. 01 сарын дараа Эрээнд таараад 2 сараар ээлжилж хүүгээ харж байхаар тохирсон боловч 2 сар болоод ирхээрээ танайд хононо, ална гэж сүрдүүлдэг. Саяхан ирээд намайг зодчихоод явсан. Тиймээс би эрхээ хамгаалуулах ёстой юм байна гэж бодоод хүчирхийллийн төвд хандсан. Хил гарахдаа цагдаагийн хамгаалалтанд гарч байсан. Хүү минь өөрөө ааваасаа айдаг. Ээжтэйгээ байна гэдэг. Хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна... гэв.

 

Хариуцагч: Б.Амартүвшин шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ Д.Бодьгэрэлд өгөхөөр болсон... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож, шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Үхэрчин овогтой Дамдингийн Бодьгэрэл нь хариуцагч Бор адуу овогтой Батхүүгийн Амартүвшинд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Үхэрчин овогтой Дамдингийн Бодьгэрэл, хариуцагч Бор адуу овогтой Батхүүгийн Амартүвшин нар нь 2012 онд танилцаж, хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтын амьдралтай, гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2013 оны 9 сарын 15-ны өдөр хүү А.Очгэрэл төрсөн болох нь и , нотлох . /хэргийн 4 дүгээр тал/  

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, маргаагүй, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. /хэргийн .. дугаар тал/

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 09 сарын 15-ны өдөр төрсөн 5 настай хүү А.Очгэрэлийг эх Д.Бодьгэрэлийн асрамжид үлдээн, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод, хариуцагч Б.Амартүвшингээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Хариуцагч Б.Амартүвшин өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

  115 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт

 

:

 

            1. 14 14.5 ахь хэсэгт аар 2013 оны 09 сарын 15-ны өдөр төрсөн 5 настай хүү А.Очгэрэлийг эх Үхэрчин овогтой Дамдингийн Д.Бодьгэрэлийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод, хариуцагч Б.Амартүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бодьгэрэлд олгосугай.

  

3. 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 120.2 дахь хэсэгт , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд .

           

                       

 

  , د                                   .