Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2019/00288/И |
Дугаар | 183/ШШ2019/01001 |
Огноо | 2019-04-26 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2019/01001
2019 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2019/01001 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ө ХХН”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.П-т холбогдох,
Хариуцагч: Т.Б-т холбогдох,
Хариуцагч: Б.Т-т холбогдох,
Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 334.895.388 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ............................. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Т, “А" ХХК нар нь “Р ББСБ” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ1000/13/03/070 тоот зээлийн гэрээ, түүнд оруулсан 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ЗНГ1000/13/06/147 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗНГ1000/13/12/256 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийн дагуу 164.300.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож “Р ББСБ” ХХК болон Б.Т, Т.П, Т.Б, П.Н, П.Б, Н.Б, Т.П, “А” ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан БГ1000/13/03/070 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу дор дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд:
1. Б.Т, Т.П нарын өмчлөлийн .............................. тоот 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2. Б.Т-ын өмчлөлийн .............................. тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 3.Т.Б-ын өмчлөлийн .............................. тоот 701 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 4. Т.П, П.Б, П.Н нарын өмчлөлийн .............................. тоот 145 м.кв талбайтай хувийн сууц, 5. Т.П-ын өмчлөлийн .............................. тоот 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, 6. .............................. тоот 15 м.кв талбай бүхий авто зогсоол, 7. Ланд Круйзер 100 маркийн ............ улсын дугаартай автомашин, 8. Sonata NF маркийн ............ улсын дугаартай автомашин, 9. “А” ХХК болон Б.Т-ын эзэмшлийн уул уурхайн тоног төхөөрөмжүүд (жагсаалтаар) барьцаалсан. Зээлдэгч Б.Т болон “А” ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хуваарь, хугацаанд төлөөгүй бөгөөд “Ө” ХХН болон “Р ББСБ” ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЭШ/18-05/КМ-16 тоот Шаардах эрх болон Барьцааны эрх шилжүүлэх гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 164.300.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 170.595.388 төгрөг, нийт 334.895.388 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан, мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзалт хийх зэрэг байдлаар зээл төлүүлэх бүхий л арга хэмжээг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлтийг хийгээгүй, төлөхөөс зайлсхийсээр байна.
Иймд гэрээний үүрэгт хариуцагч Б.Т, “А” ХХК-иас 334.895.388 төгрөгийг гаргуулан шаардах эрх болон Барьцааны эрх шилжүүлэх гэрээний дагуу “Ө” ХХН-д олгуулж, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь өөрийн компани “А” ХХК-ийн нэрээр “Р” ББСБ-тай гэрээ байгуулж, зээл авч, компанийн үйл ажиллагаанд буюу уул уурхайн үйл ажиллагаанд зарцуулж, энэ зарцуулалтыг компанийн санхүүгийн тайлан балансад тусган, татвар болон төрийн байгууллагад зохих журмын дагуу тайлагнасан. 2010 оноос хойш Монгол Улсад өрнөсөн үйл явц, төрийн байгууллагын удаа дараагийн шийдвэр, хууль тогтоомжийн өөрчлөлт, зохицуулалтын улмаас манай компанийн эрхлэн явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагаа ихээхэн саад, бэрхшээлтэй тулгарч, “Р” ББСБ-аас авсан зээлийг төлөхөд хүндрэл үүссэн юм. Энэ асуудлаар “Р” ББСБ-тай миний зүгээс удаа дараа уулзаж, тодорхой санал хүсэлт гаргаж байсан болно. Улмаар “Р” ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Р” ББСБ нь шүүхэд ирэхгүй болж, удаа дараа хурал хойшлогдон, эцэсдээ шүүх нэхэмжлэлийг нь буцаах шийдвэрийг гаргасан юм. Б.Т миний бие нь өөрийн компанийн нэрээр “Р” ББСБ-аас зээл авсан ба энэ зээлийг төлөхөөр ажиллаж байна. Харин миний хүү Т.П, охин Т.Б нар нь зээлийг аваагүй, зарцуулахад огт оролцоогүй тул “Ө” ХХН нь хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан нь хууль бус юм. Иймд “Ө” ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Хариуцагч Т.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.П миний бие нь “Р” ББСБ-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй бөгөөд хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь “Р” ББСБ-аас зээлийг биечлэн авч, зарцуулаагүй тул нэхэмжлэлд дурдсан асуудлын хариуцагч биш тул намайг хариуцагч биш болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Ө ХХН”-ийн нэхэмжлэлтэй, Т.П, Т.Б, Б.Т, “А” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 334.895.388 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ө ХХН”-ийн “...Р ББСБ ХХК-иас шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч А ХХК, Б.Т нараас 334.895.388 төгрөгийг гаргуулж, хариуцагч А ХХК, Б.Т нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т.П, Т.Б, Б.Т, “А” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Т “...уг зээлийг миний өөрийн компани болох “А” ХХК-ийн нэр дээр авч, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул зээлийг би хариуцахгүй” гэсэн, хариуцагч Т.П, Т.Б нар “...би зээлийг аваагүй тул хариуцахгүй” гэсэн хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.
1. “Р ББСБ” ХХК болон “А” ХХК, иргэн Б.Т нарын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ1000/13/03/070 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Р ББСБ” ХХК нь 160.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногт 3.3 хувийн хүүтэйгээр зээлдэгч “А” ХХК, иргэн Б.Т нарт зээлдүүлэхээр тохиролцсон, мөн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗНГ1000/13/12/256 дугаар “Зээлийн нэмэлт гэрээ”-ээр үндсэн зээлийг 164.300.000 төгрөг болгон, нэг сарын 4.5 хувийн хүүтэй болгон, зээл төлөх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаагаар гэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар дээрх гэрээний гэрээний дагуу зээлдүүлэгч “Р ББСБ” ХХК-иас зээлдэгч “А” ХХК, иргэн Б.Т нарт 164.300.000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч “А” ХХК, иргэн Б.Т нар гэрээний үүргийн гүйцэтгэлд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар буюу “Ө ХХН болон Р ББСБ ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЭШ/18-05/КМ-16 дугаар Шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах”-д үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 334.895.388 төгрөгийг зээлдэгч “Р ББСБ” ХХК-д буцаан төлөөгүй талаар зохигчид маргаагүй болно.
2. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн БГ1000/13/03/070 дугаар “Зээлийн барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч “А” ХХК, Б.Т, Т.П, Т.Б, П.Н (Т.П-ийн 10 настай хүүхэд), П.Б (Т.П-ийн 13 настай хүүхэд), П.Ба (Т.П-ийн 12 настай хүүхэд), Т.П (Б.Т-ын 13 настай хүүхэд) нар барьцаалагч “Р ББСБ” ХХК-д 1. Б.Т, Т.П нарын өмчлөлийн .............................. тоотод байршилтай, 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2. Б.Т-ын өмчлөлийн .......................... тоотод байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 3. Т.Б-ын өмчлөлийн .............................. тоотод байршилтай, .......................... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 701 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, 4. Т.П, П.Б, П.Н нарын өмчлөлийн ..............................-А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай 145 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 5. Т.П-ын өмчлөлийн ..............................-А тоотод байршилтай, .......................... нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, 6. Б.Т, Т.П нарын өмчлөлийн .......................... байрны зоорийн давхарын 5 тоот автозогсоол, 7. “Р ББСБ” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн Ланд Круйзер 100 маркийн ............улсын дугаартай автомашин, 8. “Р ББСБ” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн Sonata NF маркийн ............улсын дугаартай автомашин, 9. “А” ХХК болон Б.Т-ын эзэмшлийн уул уурхайн тоног төхөөрөмжүүд (жагсаалтаар 26.200.000 төгрөгийн үнэ бүхий) барьцаалжээ.
“Р ББСБ” ХХК, “Ө” ХХН-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан ЭШ/18-05/КМ-16 дугаар “Шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ” болон уг гэрээний хавсралтад “...эрх шилжүүлэгч Р ББСБ ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ1000/13/03/070 дугаар Зээлийн гэрээ болон 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн БГ1000/13/03/070 дугаар Зээлийн барьцааны гэрээний үүрэгт 334.895.388 төгрөгийн шаардах эрхийг эрх хүлээн авагч Ө ХХН”-д шилжүүлэв” гэж заасны дагуу Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6-д зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХН нь хариуцагч нараас дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.
Иймд хариуцагч “А” ХХК, Б.Т нараас 334.895.388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХН-д олгож, хариуцагч “А” ХХК, Б.Т нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээр үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасантай нийцэж байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Ө” ХХН нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардан урьд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2018/06955 дугаар захирамжаар “...хариуцагч нарын хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/00052 дугаар шийдвэрээр хариуцагч “А” ХХК, Б.Т нарыг эрэн сурвалжилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болохыг дурдав.
Шүүхээс хариуцагч нарт хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “А” ХХК, Б.Т нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 334.895.388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХН-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 236.1-д заасныг баримтлан хариуцагч “А” ХХК, Б.Т нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох 1. Б.Т, Т.П нарын өмчлөлийн .............................. тоотод байршилтай, 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2. Б.Т-ын өмчлөлийн .......................... тоотод байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 3. Т.Б-ын өмчлөлийн .............................. тоотод байршилтай, .......................... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 701 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, 4. Т.П, П.Б, П.Н нарын өмчлөлийн ..............................-А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай 145 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 5. Т.П-ын өмчлөлийн ..............................-А тоотод байршилтай, ..........................нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, 6. Б.Т, Т.П нарын өмчлөлийн .......................... байрны зоорийн давхарын 5 тоот автозогсоол, 7. “Р ББСБ” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн Ланд Круйзер 100 маркийн ............улсын дугаартай автомашин, 8. “Р ББСБ” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн Sonata NF маркийн ............улсын дугаартай автомашин, 9. “А” ХХК болон Б.Т-ын эзэмшлийн уул уурхайн тоног төхөөрөмжүүд (жагсаалтаар 26.200.000 төгрөгийн үнэ бүхий) дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 1.832.426 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК, Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.902.626 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД