Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 65А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо, З.Алтанцэцэг,      Ж.Хүдэрчулуун

                                 Иргэдийн төлөөлөгч Э.Отгонцэцэг

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201510000241 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1993 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 1-6 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011.11.21-ний өдрийн 86 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Сум дундын 8 дугаар шүүхийн 2015.04.21-ний өдрийн 33 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ононгууд овогт Эрдэнэхүүгийн Бат-Эрдэнэ / ЕЭ93112617/- д холбогдуулан  аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1995 оны 04 дүгээр сарын 15-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, аав, ах, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 4-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шонхоодой овогт Мөнхцэцэгийн Шижирбилэг / ЕЭ95041518/-т д холбогдуулан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

 

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1993 оны 08 дугаар сарын 04-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, Шунхлай ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 6-72а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тахилга овогт Гочоогийн Дашбал / ЗГ93080410/- д холбогдуулан  аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар,

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1993 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013.03.19-ний өдрийн 35 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулсныг биечлэн эдэлж Сум дундын 23 дугаар шүүхийн 2015.06.11-ний өдрийн 16 дугаарт шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 07 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэн / ЕВ93011811/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Г.Дашбал нар нь бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах төв сааданд 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой иргэн С.Одгэрэлийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж түүний 1 072 000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 50 000 төгрөгийг дээрэмдсэн,

 Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, М.Шижирбилэг нар нь бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 08 дугаар сарын 29-ний орой ялимгүй зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч иргэн Н.Амгалан, Б.Баярболд нарыг зодож, улмаар иргэн Б.Баярболдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Э.Дагийсүрэн нар нь бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 09 дүгээр сарын 18-ны орой ялимгүй зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч иргэн Э.Одгэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би Эрдэнбилэг Дашбал хоёртой орой 21 цагийн үед сааданд очсон. Би хохирогч Одгэрэлээс найз руугаа ярих хэрэг байна утсаа өгч байгаач гэхэд халааснаасаа утсаа гаргаж надад өгсөн. Би найз руугаа залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Ахдаа таксины мөнгө байвал өгчих гэхэд халааснаасаа түрийвчээ гаргаж ирээд өвөөгийн 50000 төгрөг байна гээд надад үзүүлсэн. Би тэр мөнгийг авсан нь үнэн. Цуг авсан утсыг нь буцааж өгсөн. Дашбалыг утас авсныг би мэдэхгүй, надад Дашбалд утас шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Тэр хүүхдийг дээрэмдэж, зодож цохиогүй, зүгээр л би гуйж аваад буцааж өгсөн.Надад дээрэмдэх гэсэн бодол байгаагүй. Дашбалд утас нь байгаа бол өг гэхэд Дашбал надад байхгүй гэж хэлсэн. Эрдэнэбилэг, Дашбал бид 3 сааднаас хойшоо явж байгаад Дашбал гэр лүүгээ харилаа гээд салаад явсан. Эрдэнэбилэг бид хоёр буцаж сааданд ирэхэд хохирогч Одгэрэл эргүүлийн цагдаа нартай хамт байж байсан. Би очиж уулзаад яасан ахын дүү утсаа олсон уу гэхэд танай өндөр найз чинь аваад явсан гэж манай найзууд хэлж байна гэхэд тэгвэл хэдүүлээ гэрт нь очье гэхэд эргүүлийн цагдаа шууд цагдаагийн газар дээр авчирсан. 2015 оны 08 дугаар сарын 29-нд Шижирбилэг хөдөөнөөс ирээд бид хоёр уулзаад хоёр пиво уусан. Шижирбилэгийн утас байнга дуугараад гарч орж яриад байсан хэн гэдэг хүнтэй ярьж байгааг би мэдээгүй. Бид хоёр пиво ууж дуусчихаад харих гээд танксинд суусан чинь Шижирбилэг шууд саад оръё гэсэн би яах гэж байгаа талаар асуутал, сааданд хүүхэд дуудаад байна гэсэн. Бид хоёрыг үлэг гүрвэлийн хөшөөний тэнд очиход Оюунболд хэдэн хүмүүстэй байсан. Оюунболд Шижирбилэг рүү утсаар яриад байсан юм билээ. Хохирогч болох Амгалан, Баярболд нар дээр очоод та нар яагаад хүүхдэд томроод байгаа юм гэхэд Баярболд намайг заамдсан тэгэхээр нь би хоёр алгадсан нь үнэн. Амгалан дээр очоод юу болсон талаар асуутал бид нар зүгээр эв зүйгээ олсон гэж хэлээд яваад өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 17-нд би найзындаа байж байгаад харих гээд явж байтал Шижирбилэг, Батхүү хоёртой таарсан бид гурав “Дорнын говь” дэлгүүрийн хойгуур алхаж явтал Дагийсүрэн, Одгэрэл, Эрдэнэчулуун цуг зогсож байсан. Очоод болсон явдлын талаар асуухад хохирогч Одгэрэл, Дагийсүрэн хоёр маргалдсан гэсэн, тухайн үед юу болсныг хараагүй, надад цохиж, зодсон зүйл байхгүй. Бид нарыг хойшоо саад руу явж байхад араас машин ирж зогсоод хохирогчийн аав миний хүүг хэн цохьсон гэж асуусан. Би мэдэхгүй гэсэн удалгүй эргүүлийн машин ирээд цагдаагийн газар дээр очиж хохирогч байцаалт өгөхөд Дагийсүрэн энэ ах хоёр намайг эвсэж зодсон гээд хэлсэн. Надад цохиж, зодсон зүйл байхгүй, би тухайн үед найзтайгаа нэг пиво хувааж уусан болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байна. Хохирогч яагаад намайг цохьсон гээд байгааг мэдэхгүй байна гэв.

 

Шүүгдэгч Э.Дагийсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 09 дүгээр сарын 18-нд би Эрдэнэчулуунтай уулзах гээд утсаар ярихад холбооны үүдэнд байна гэхлээр нь хүрээд очсон. Тэгсэн танихгүй хүүхэдтэй зогсож байсан. Эрдэнэчулуун бид хоёр ханилаад баруун тийш алхаад явсан хохирогч Одгэрэл араас баяртай өвгөнөө гэж хэлээд дооглосон маягтай инээгээд зогсож байхаар нь эргэж очоод надад чам шиг дүү байгаа шүү яагаад чи дооглоод байгаа юм гээд алгадсан. Хохирогч Одгэрэлийн нүүрнээс цус гараад дэлгүүрээс ус авчирч, нүүрийг нь угааж өгсөн. Шижирбилэг, Батхүү, Бат-Эрдэнэ гурав хүчр ирээд юу болсон талаар тодруулахад сүртэй зүйл болоогүй гээд би тэд нараас салаад явсан. Удалгүй зам дагаад хойшоо алхаж байтал цагдаагийн машин ирээд бид нарыг аваад явсан гэв.

 

Шүүгдэгч Г.Дашбалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнбилэг, Бат-Эрдэнэ бид гурав сааданд сууж байсан. Бат-Эрдэнэ таньдаг хүүхэд явж байна очиж уулзчихаад ирье гээд боссон би араас нь дагаж очоод хажууд нь зогсож байтал Бат-Эрдэнэ тэр хүүхдийн гар утас, мөнгийг нь авсан.Тэгээд  хүүхдийн мөнгийг нь буцааж өгөөд Эрдэнэбилэг, Бат-Эрдэнэ хоёрыг гэр рүү нь дөхүүлж өгөөд би буцаад  гэр лүүгээ харьсан. Тухайн үед би хүүхдийн утас авсанаа мэдээгүй, гэртээ очсоны дараа мэдсэн. Гэртээ байж байхад цагдаа ирээд намайг аваад явсан гэв.

 

Шүүгдэгч М.Шижирбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би хөдөөнөөс ирээд Ар шандын депо байранд Бат-Эрдэнэтэй хамт нэг пиво хувааж уугаад байж байсан. Оюунболд хүн зодох гээд байна гээд байн байн залгаад байсан. Оюунболдыг хэнтэй муудаад байгаа юм гэхэд Баярболд гэдэг, чамайг таньдаг гэсэн Шижирбилэгийг дуудахаар яадаг юм тэрийгээ дууд гэсэн гэж хэлсэн. Би сааданд очоод Баярболдтой уудзаад чи яагаад найзад томроод байгаа юм гэхэд чи тэгээд яах юм гэж Баярболд хэлсэн. Тэгээд маргалдаад би Баярболдыг хоёр мөргөж, хоёр алгадсан. Хохирогч Амгалантай бараг маргалдаагүй хоёр алгадсан. Бид хэд хоорондоо эвлэрээд тэндээс салсан. Бат-Эрдэнэ тэд нарыг цохиж зодохыг би хараагүй, бид хоёр шууд гэр лүүгээ харьсан гэв.

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 17-н орой ... Одгэрэл гэдэг хүүхдээс мөнгө байна уу гэхэд байхгүй гэсэн. Би Одгэрэлийн халаасыг нэгжиж үзэхэд гар утас, түрийвч гарч ирсэн. Түрүүвчийг нь онгойлгож үзэхэд 50000 төгрөг байсан, өөр зүйл байгаагүй. ... би түүнд гар утас, түрийвч 2-г чинь чамд өгсөн биз дээ гэж маргалдаад байж байтал эргүүлийн цагдаа ирсэн. ... тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан. Такси бариад явах гэсэн чинь мөнгөгүй болчихсон байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-195-201/,

 

Шүүгдэгч Г.Дашбалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... төв сааданд 3 жаахан хүүхэд зогсож байсан Бат-Эрдэнэ босч очоод тэр 3 хүүхэдтэй уулзсан. Би араас нь босч очоод хажууд нь очиж  зогссон чинь Бат-Эрдэнэ 1 хүүхдийнх нь  халаасыг ухаж гар утас, 50000 төгрөгийг түрүүвчнээс нь авсан. Тухайн үед надад Бат-Эрдэнэ Samsung S-6 маркийн  шаргал өнгийн гар утас өгөхөөр нь би аваад халаасандаа хийсэн. ...Удалгүй 2 өндөр ах ирээд Бат-Эрдэнийг хүүхдийн мөнгө өг гэж хэлээд Бат-Эрдэнэ 50000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. ...гар утсыг хүүхдэд нь өгөлгүй гэртээ аваад очсон нь үнэн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-247-250/,

 

Шүүгдэгч М.Шижирбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 08 сарын 29-ний  орой ... депо байрны гадаа би Бат-Эрдэнэтэй хамт 2 литрийн Кружка пиво  авчихсан хоёулаа уугаад  байж   байсан  чинь Оюунболд надтай  3 удаа  утсаар  яриад   намайг  хүн зодох   гээд байна гэж хэлсэн.  Бас Оюунболд надад  хэлэхдээ  Шижирээ  чинь ирэхээрээ  яадаг юм бэ,  дуудаач гэж  хүн цаанаас  нь  хэлээд  байсан юм шиг байна лээ, над руу утсаар Оюунболд  байн байн  яриад  байсан. Би ... пивоо ууж дуусаад Бат-Эрдэнэтэй хамт ... төв саадны динозаврын хөшөөний хажууд очсон чинь  Оюунболд, Төрболд,  Төртогтох  гурав байж  байсан. Би Оюунболдтой  уулзаад намайг хэн дуудаад  байгаа  юм бэ гэсэн чинь тэр байна гээд сандал дээр сууж  байсан 2 хүнийг  заахаар нь би очоод уулзсан чинь миний таньдаг Баярболд  гэдэг  залуу зүс таньдаг Амгалантай хамт хоёулаа сандал дээр сууж байсан. Би Баярболдтой очиж  уулзаад чи яагаад манай  найзад онгироод байгаа юм бэ, яагаад намайг  байн  байн дуудуулаад  байсан юм бэ гэж хэлсэн чинь Баярболд миний  өөдөөс чи яах гээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь би юм ярилгүй шууд нүүр лүү  нь 2 удаа мөргөсөн чинь хамарнаас нь цус гарсан. ...Би Амгаланг 2 удаа алгадсан  чинь Оюунболд ирээд бид хоёрыг салгасан.   ...Би  Баярболдын нүүр лүү  нь 2 удаа  мөргөсөн  нь үнэн .... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-219-225/, 

 

              Шүүгдэгч Э.Дагийсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 09 сарын 18-ны орой 17 цагийн үед Батхүүтэй тааралдсан. ...бид нарын баруун талын саравчинд сууж байсан хүүхдүүд дээр Батхүү очиж мэндлээд гар барьсан. ... Удаагүй Батхүү бид нар дээр ирээд гурвуулаа пиво уух уу гэхээр нь тэгье гэж хэлсэн... Холбооны үүдэнд Эрдэнэчулуун Одгэрэл гэдэг хүүхэдтэй хамт зогсож байсан. ...миний араас баяртай өвгөнөө гэж хэлсэн тэгэхээр нь миний дургүй хүрээд Одгэрэл дээр очоод хацар дээр нь 1-2 удаа алгадсан. Тэгсэн Эрдэнэчулуун ирээд салгасан. ...Одгэрэл нүүрээ дараад доошоо тонгойгоод байсан, харсан чинь хамраас нь цус гарч байсан.  ...эмчилгээний зардал 300000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-234-237, 2 дугаар хх-242-243/,

 

              Насанд хүрээгүй хохирогч С.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 17-нд ...төв сааданд Өнөмөнх, Үлэмж нарын хамт сууж байсан. ...нэг танихгүй ах ахдаа пивоны мөнгө өгчих гэсэн би байхгүй гэсэн чинь намайг нэгжээд миний түрүүвчийг гаргаж ирээд 50000 төгрөг мөн Samsung galgaхy S-6 маркийн гар утсыг авчихсан. ... тэгтэл манай найз Өнөмөнх таньдаг ахаараа хэлүүлж миний 50000 төгрөгийг авч өгсөн. ...миний гар утсыг цагдаа дээр ирээд өгсөн. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-55-56/,

             

Насанд хүрээгүй хохирогч Э.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 09 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед найз Баяржаргалын хамт төв сааданд явж байхад ...пивоны мөнгө байна уу ахдаа өгчих гэж Батхүү ах хэлсэн. ...Баяржаргал бид 2 мөнгө байхгүй, одоо галт тэргээр Улаанбаатар хот руу явах зардлын мөнгө байна гэж манай найз Баяржаргал хэлэхэд наана чинь юу товойгоод байгаа юм бэ үзье гэж Батхүү хэлсэн. Батхүү Баяржаргалыг дагуулаад Саранхөхөө театрын зүг явсан. Би саравчинд Дагийсүрэн, Шижирбилэг хоёртой үлдсэн. ...Баяржаргал надад саяны Батхүү ах миний түрийвчнээс 10000 төгрөг авчихсан гэж хэлсэн. Намайг Дагийсүрэн 3-4 удаа гараараа миний нүүр рүу шанаадаад 2 удаа тохойдсон мөн нэг удаа өвдөгдсөн. Харин Бат-Эрдэнэ ирээд нэг удаа миний хэвлийрүү элэгдсэн. ...Би Улаанбаатар хотод очиж эмнэлгийн байгуулагад хандахад миний үүдэн 4 шүд унах гэж байсан. ...Дагийсүрэн гэдэг хүнээс эхний удаа эмчилгээний зардал 300000 төгрөгийг бэлнээр авсан. Миний хувьд гудамжинд зүгээр явж байгаад зодуулж эрүүл мэндээрээ хохирсон явдалд гомдолтой байна гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-74-78, 2 дугаар хх-124-126/,

Хохирогч Н.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 08 сарын 29-ний орой  ...төв саадны  динозаврын  хөшөөний зүүн талд танихгүй 3 залуу  сандал дээр сууж байсан.  Баярболд надад  хэлэхдээ миний  машины цонхийг  хагална  гээд  байсан 3 залуу сууж  байна гэж хэлээд тэр гуравтай очиж  учраа олно гэж Баярболд ганцаараа  очиж Оюунболдтой  хэрэлдэж, маргалдаад байсан тэр хоёр хоорондоо  зодолдоогүй. Тэр  хоёрыг  муудалцах гээд  байхад нь би очиж  салгасан  чинь хоорондоо  эвлэрээд  танилцсан. Баярболд бид хоёрыг явах гэсэн чинь Оюунболд утсаараа найз Шижирбилэгтэй яриад би зодуулчихлаа хүрээд ир гээд яриад байгаа бололтой  дуудаад байсан. ...тэгсэн чинь Шижирбилэг, Бат-Эрдэнэ гэдэг залуутай хоёулаа хамт ирсэн. Шижирбилэгтэй   бид хоёр  мэндэлсэн чинь  Шижирбилэг  ирээд  намайг чи том болчихсон юм уу гэж хэлээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон.   Шижирбилэг та нар миний  найзыг  зоддог хэн бэ гэж хэлэхээр нь би чи ядаж учрыг  нь ол  доо гэж хэлсэн чинь Шижирбилэгээс тухайн  үед  архи  үнэртэж байсан. Танай найзыг  бид хоёр зодоогүй ш дээ гэж хэлсэн чинь та нар ийм том болсон юм уу гэж   Шижирбилэг  хэлээд  дахиж миний нүүр лүү 2 удаа  гараараа  цохисон. Тэр үед Бат-Эрдэнэ, Баярболд хоёр бие биенээ заамдалцаад зогсож байсан. Шижирбилэг  Баярболд  дээр очиж чи хэзээ ийм том болчихсон юм бэ гэж  хэлээд  нүүр лүү нь  2 удаа   мөргөж, 2 удаа нүүр лүү нь гараараа  цохисон.  Шижирбилэг миний  нүүр лүү дахиж 1 удаа гараараа  цохисон.  Шижирбилэг буцаж Баярболд дээр  очсон чинь  Баярболд миний хамар муруйчихлаа гэж хэлсэн. Бат-Эрдэнэ над дээр ирээд намайг үсдэж  аваад  миний  нүүр лүү гараараа 2 удаа цохиж  баруун талын хавирга луу 1 удаа гараараа цохисон, нуруун дээр  1 удаа тохойлдсон. ... Би тухайн үед нүүрээ  дараад   суугаад  байхад  Бат-Эрдэнэ  намайг  дахиж  үсдэж  аваад  миний  нүүр лүү 1 удаа  өшиглөсөн, ямар том болчихсон юм бэ гээд миний толгой руу Бат-Эрдэнэ гараараа тогшоод  байсан. ... Шижирбилэг  хэлэхдээ та хоёр  миний  найзыг  зоддог  ямар овоо юм бэ гэж хэлээд  Шижирбилэг дахиад миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. ... Шижирбилэг над дээр ирээд бөгжөө өгчих гэж гуйхаар нь би баруун гарын дунд хуруунд байсан мөнгөн бөгжөө өөрөө тайлаад Шижирбилэгт өгчихсөн. ... Эм  тариа аваагүй  болохоор эмчилгээний   зардал  нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-67-71/,

Хохирогч Б.Баярболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 29-ний  орой ...төв саадны  динозаврын хөшөөний  урд талд  очиход надтай муудалцаад байсан 3 танихгүй залуу Оюунболд, Төртогтох, Төрболд нар хүрч ирсэн. ...Оюунболд   намайг чи тийм атаман  юм уу  гэж хэлээд  Шижирбилэг, Бат-Эрдэнэ  хоёрыг  дуудсан. Амгалан  тэр үед  намайг  явъя  гэхээр нь  би  Оюунболдтой гар барьчихаад  явъя  гэж хэлээд   байж  байтал   Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр  ирсэн.   Шижирбилэг хэн манай найзыг зодох гээд байгаа юм гэхээр би Шижирбилэгтэй  сайн уу гэж мэндэлсэн чинь миний өөдөөс юм хэлэлгүй шууд намайг заамдаж аваад  Баярболд байна ш дээ гэж хэлээд  заамдахаа  болиод  тавьсан. Дараа нь Бат-Эрдэнэ ирээд  миний нүүр лүү  3 удаа  мөргөхөд  миний хамарнаас цус гарсан.  Би  хамраа дараад  зогсож  байтал  Шижирбилэг  хажуунаас орж ирээд  миний  нүүр  гараараа  1 удаа  цохисон. Дараа  нь Бат-Эрдэнэ  дахиж над дээр  ирээд  миний  нүүр лүү 2 удаа  мөргөсөн. Шижирбилэг бас дахиж  над дээр   ирээд чи намайг  МСҮТ-д  намайг  ямар атаман байсныг  мэднэ  биз дээ гэж хэлээд  миний  нүүр лүү  2 удаа  мөргөчихөөд Шижирбилэг  намайг  заамдаж аваад чи новшрохгүй  биз дээ  гээд заамдчихаад тавихгүй байсан. Би тухайн үед миний хамар муруйчихсан  байна гэж Шижирбилэгт хэлсэн чинь  наад хамар чинь тэгширдэг  юм аа гэж хэлсэн. ... 400000 төгрөгийг Шижирбилэгээс бэлнээр авсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, санал хүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-58-63/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Өнөмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 17-ны  ...орой Үлэмж, Одгэрэл бид гурвуулаа хамт төв сааданд очсон. ... Одгэрэлийг 3  танихгүй  ах дуудсан дараа нь намайг дуудаж уулзаад  Бат-Эрдэнэ гэдэг ах  пивоны  мөнгө  өгчих гэхээр нь   би мөнгө байхгүй  гэсэн чинь  ... Бат-Эрдэнэ  ах Одгэрэлийн халаасыг ухаад түрийвч, гар утас  хоёрыг  нь авсан. Бат-Эрдэнэ ах тухайн үед Одгэрэлийн түрийвчийг ухаад  50000 төгрөгийг  өөрөө авсан. ...манай байрны Ууганбаяр, Долгион гэдэг хоёр ах явж байхаар нь  би  тэр хоёрыг дуудаад манай найзын мөнгө, гар утсыг гурван танихгүй ах авчихлаа гэж хэлсэн чинь Ууганбаяр, Долгион ах  хоёр  тэр гурав дээр очоод хүүхдийн гар утас, мөнгө  хоёрыг өг гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ 50000 төгрөгийг халааснаасаа гаргаж ирээд Одгэрэлд  өгсөн. Гар утас нь  хаана  байгаа  юм бэ гэж асуусан чинь  бид  гурав гар утсыг нь аваагүй гэж хэлсэн. ...Удаагүй  Дашбал  гэдэг ахыг цагдаа  дээр авчирсан. Дашбал гэдэг ах манай найз Одгэрэлийн Samsung galgaхy S-6 маркийн шаргал өнгийн гар утсыг авчихсан байсныг  мэдсэн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-92-94/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Үлэмжийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 08 сарын 17-ны  орой   ...Одгэрэл бид  хоёрыг усан оргилуурын  баруун талд зогсож байхад  Бат-Эрдэнэ ах бид хоёрыг дуудаж уулзаад  мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь тэгвэл ахдаа 1 пиво аваад өгчих гэж хэлсэн. ... Бат-Эрдэнэ ах хажуунаас Одгэрэлийн халаасыг ухаж түрийвчийг  авсан, бас  нөгөө  халаасыг нь ухаад гар утсыг нь авсан. ...Тэр үед Өнөмөнхийг таньдаг 2 ах ирэхээр нь манай  найз  Одгэрэлийн мөнгө, гар утас хоёрыг танихгүй хүн авчихлаа гэж  хэлсэн  чинь тэр хоёр Бат-Эрдэнэ дээр очоод мөнгийг  нь өгөөч гэж хэлсэн чинь  Бат-Эрдэнэ  ах 50000 төгрөгийг нь Одгэрэлд буцаагаад өгчихсөн. ... Дашбал гэдэг ахыг манай найз  Одгэрэлийн гар утсыг авсан гэдгийг цагдаа дээр ирсэн хойноо мэдсэн. Тухайн үед Бат-Эрдэнэ  Одгэрэлийг цохиж  зодоогүй. ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-95-97/,

 

Гэрч О.Долгионы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 08 сарын 17-ны  орой  21 цагийн үед  ... төв саадны усан оргилуурын  баруун талд  Ууганбаяр бид хоёр алхаад явж байсан чинь 3 хүүхэд, 3 танихгүй  залуу  зургуулаа  зогсож байсан.  Ууганбаяр бид хоёрыг төв саадны динозаврын хөшөөний зүүн талд  сандал дээр сууж байхад Ууганбаярын зүс таньдаг Өнөмөнх гэдэг хүүхэд  ирээд хэдэн  ах нар манай  найзыг  дээрэлхээд  гар утас, мөнгө хоёрыг  нь авчихлаа гэсэн.  ...Намайг  очиход ... Ууганбаяр чи хүүхдээс авсан зүйлээ  өг гэж хэлсэн чинь  Бат-Эрдэнэ  гэдэг ...  би мөнгийг нь авсан гэж хэлээд 50000 төгрөг Одгэрэл гэдэг хүүхдэд буцаагаад өгсөн. ...Тухайн үед Бат-Эрдэнэ  нилээн халамцуухан байсан, хамт явсан 2 танихгүй залуу архи үнэртүүлчихсэн  байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-98-100/,

 

Гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ... нэг хүүхэд гар утсаа булаалгасан гэсэн. ...Сайншанд сумын 3-р баг Мааньзавын 6-27 тоотод очиход өндөр залуу /Дашбал/ хөлөө угаагаад сууж байсан. Хүүхдийн гар утас хаана байна гэсэн чинь эхлээд би аваагүй гэсэн. ...жижиг өрөөний ширээн дээр нь Samsung -galgaхy S-6 маркийн  шаргал өнгийн гар утас байсныг аваад Дашбал гэх залууг дагуулаад цагдаа дээр ирсэн. Нөгөө хүүхдэд үзүүлэхэд миний гар утас мөн байна гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-103-104/,

 

Гэрч М.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 17-ны  орой  ...төв саадны усан оргилуурын баруун хойд талд байдаг сандал дээр  гурвуулаа суусан. Удаагүй  байхад Бат-Эрдэнэ, Дашбал хоёр  босч яваад  урд талд  ойрхон  зогсож байсан сургуулийн бололтой 3 жаахан хүүхэд дээр очсон. Намайг харж байхад  Бат-Эрдэнэ  1 хүүхдийнх нь халаасыг ухаад  гар утас, мөнгө  хоёрыг авч байгаа  надад  харагдсан. Би тэр хэд дээр очоод Бат-Эрдэнэд  чи  наад хүүхдийнхээ  гар утас, мөнгийг өг гэж хэлсэн чинь  Бат-Эрдэнэ  гар  утас баруун гартаа барьчихсан  байсан. ... цагдаа  Дашбалын гэрт ороод  гарч ирэхдээ  шар өнгийн гар  утас бариад  гарч  ирэхээр нь би  Дашбалыг тухайн үед хүүхдийн гар утсыг авсан байна гэдгийг мэдсэн.  Төв сааданд байхдаа Дашбалыг гар утас авсаныг  мэдээгүй  байсан. ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-85-87/,

 

Гэрч О.Төрболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 29-ний  орой  ... төв  саадны динозаврын  хөшөөний хажууд очиход  ... Оюунболд ах утсаар   Шижирбилэг ахтай  яриад намайг  ангийн чинь хүүхэд зодох  гээд байна гэж хэлсэн  чинь удаагүй Шижирбилэг  ах  нилээн согтуу Бат-Эрдэнэ  ахтай  хамт хоёулаа  ирсэн. ... Шижирбилэг ирээд  шууд л үгийн зөрөөгүй  Баярболдын  нүүр лүү нь хоёр удаа   мөргөсөн  чинь хамарнаас  нь цус гарсан,  Шижирбилэг дахиад  Баярболдын нүүр  лүү  нь 2  удаа  гараараа  цохихоор нь Төртогтох, Оюунболд ах бид гурав  Шижирбилэг ахыг болиоч гэж  хориод дийлээгүй. Бат-Эрдэнэ ах тухайн үед  Амгалан гэдэг залуугийн нүүр лүү нь 2 удаа алгадсан. Шижирбилэг ах Амгалан гэдэг залуугийн  хамар луу 2 удаа гараараа  цохисон. Бат-Эрдэнэ ах  Амгалан  гэдэг залууг  үсдэж аваад  нуруун дээр 1 удаа тохойлдсон. Шижирбилэг ах Баярболдыг  чи манай  найзад яахаараа  томордог юм бэ гээд толгой руу няслаад, наад хамрыг чинь тэгшилж  болдог ш дээ гэж хэлсэн. ... Баярболд, Амгалан хоёр тэр хоёрын өөдөөс  юм дуугарахгүй  зүгээр л зогсож байгаад л  Бат-Эрдэнэ, Шижирбилэг хоёрт  зодуулаад  байсан. ...Амгалангийн нүүр нь хавдчихсан байсан хувцас хунар зүгээр байсан. Баярболдын нүүр  ам нь цус болчихсон, хамар цаашаа чихэгдээд орчихсон, энгэр  хавиар цус болчихсон  байсан. ...Бат-Эрдэнэ Баярболдын зүүн хацар руу 3 удаа цохиж байгаа харагдсан дахиж цохиогүй. ...Шижирбилэг Амгаланд хэлэхдээ наад бөгжөө надад дурсгачих гэж хэлсэн чинь ... Амгалан баруун гартаа зүүж байсан мөнгөн бөгжөө тайлж Шижирбилэгт өгсөн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-109-111, 119/,

 

Гэрч О.Оюунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 29-ний орой ...төв саадны динозаврын хөшөөний хажууд очсон чинь Баярболд 2 танихгүй залуутай хамт зогсож байсан. Баярболд  над дээр ирээд  гурвын эсрэг, нэгдэх үү гэж хэлээд намайг хоргоогоод байсан. ...Би Баярболдыг чи Шижирбилэгийг таних уу  гэсэн чинь танина  тэгэхээрээ  яадаг  юм бэ, дууд гээд  байхаар  би Шижирбилэгтэй  утсаар яриад би хүнтэй маргалдаад байна аа, чи хүрээд ир гэж 2 удаа Шижирбилэгтэй утсаар ярьсан.  5-10  минут орчмын дараа  Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр ирсэн. Шижирбилэг ирээд яагаад манай найзтай муудаад байгаа юм бэ гэж хэлээд Баярболдын нүүр лүү нь 2 удаа  мөргөсөн чинь  хамарнаас нь цус гарсан. Бат-Эрдэнэ тэр үед Амгаланг үсдэж дараад нуруу луу  нь 2 удаа тохойлдсон. ...Бат-Эрдэнэ, Шижирбилэг   хоёр  халамцуу байсан.  ...Э.Бат-Эрдэнэ  Баярболдын  нүүр лүү нь  3 удаа  гараараа  цохисон,  Шижирбилэг  Баярболдын нүүр лүү нь  2 удаа   мөргөсөн. Амгаланг  Бат-Эрдэнэ үсдэж аваад  нүүр лүү нь 2 удаа  гараараа  цохиж,  нуруу  руу нь 2  удаа  тохойлдсон Шижирбилэг  Баярболдын  нүүр  лүү  нь гараараа   3 удаа  цохисон гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-112-114/,

 

Гэрч О.Төртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 29-ний орой ...Баярболд ирсэнээ Оюунболдын өөдөөс гурвын эсрэг гуравдах уу гэж хэлээд  Оюунболдтой  маргалдаад байсан. Оюунболд утсаар  Шижирбилэгтэй яриад танай  ангийн чинь хүүхэд  намайг зодох гээд байна гэж хэлсэн чинь удаагүй Шижирбилэг, Бат-Эрдэнэ  хоёр ирсэн. Шижирбилэг ирсэн хойноо яагаад манай найзад томроод байгаа юм бэ гэж хэлээд Баярболдын нүүр лүү 2 удаа мөргөсөн. Бат-Эрдэнэ  Амгаланг үсдэж аваад  нуруун дээр 2-3 удаа тохойлдсон. ... Бат-Эрдэнэ Баярболдын зүүн хацар руу 3 удаа цохисон. ... Амгалан тухайн үед Шижирбилэгт зүүж байсан мөнгөн бөгжөө дурсгаж байна гээд тайлж өгөхөд нь би хажууд нь хараад зогсож байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-120-123/,

 

Гэрч Д.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 сарын 18-ны өдөр орой 22 цагийн үед аавындаа байж байхад манай бага хуү Одгэрэл надруу утсаараа залгаж “Ааваа би Аптанговь худалдааны төвийн хажууд байна хунд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би ...хүү дээрээ очиход миний хүү зодуулчихсан байдалтай уйлсан байсан. ...худалдааны төврүү чиглээд алхаж байхад миний хүү таниад “Энэ ах гээд Дагийсүрэнг Бат-Эрдэнэтэй хамт надад зааж өгсөн. Тэгээд би Дагийсүрэнг бариад авахад Дагийсүрэн зугтаачихсан. Тэгээд би хүүтэйгээ цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний хүү хамар ам нь хавдсан байсан. Нүүрээ угаасан байдалтай байсан. Би юу болсон гэж асуухад миний үүдэн шүднүүд хөдлөөд унах гэж байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-130-133/,

 

Гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 сарын 18-ны орой Дагийсүрэнтэй уулзахаар Холбооны үүдэнд иртэл Э.Одгэрэл зогсож байсан. Байж байтал Дагийсүрэн ирсэн ба бид 3 ойр зуурын юм яриад байж байгаад Одгэрэлээс Дагийсүрэн бид 2 салаад баруун тийшээ алхтал Одгэрэл араас баяртай өвгөнөө гэж хэлсэн. Тэгсэн Дагийсүрэн эргэж хараад чи жаахан байж намайг даапаалж байна гэж очоод Одгэрэлийн нүүр рүү нь 1 удаа алгадсан. Тухайн үед би Дагийсүрэнг боль гэж хэлчихээд  Миссури худалдааны төв рүү орж цэвэр ус аваад гараад ирсэн чинь танихгүй 3 залуу ирчихсэн байсан гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-133-134/,

 

              Гэрч Ц.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э.Одгэрэл гэдэг хүүхэд хүнд зодуулсан гэж хэлж ирж үзүүлсэн ба юм хазаж болохгүй, үүдэн 1 шүд нь хөндүүртэй, хүрч болохгүй, тогшиж үзэхэд хөндүүртэй, үүдэн бусад шүдийг нь бэхжүүлэх шаардлагатай байсан учир 11-р шүдийг бусад дээд үүдэн бүлгийн шүдийг бэхжүүлэх шаардлагатай байсан учир чиг тавьсан. ...Үүдэн 6 шүдэнд гажиг заслын зэмсэг тавьсан гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-135-137/,

                       

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.09.02-ны өдрийн 386 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Баярболдын биед хамар ясны шинэ хугарал бүхий гэмтэл учирчээ.
  2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ... гэжээ /1 дүгээр хх-157/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.09.23-ны өдрийн 420 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Э.Одгэрэлийн биед дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ.
  2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно.
  3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болно ... гэжээ /1 дүгээр хх-177/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.12.02-ны өдрийн 229 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Э.Одгэрэлийн биед 11-р шүд /баруун дээд үүдэн 1 дүгээр шүд/-ний хагас мултрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байна.
  3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэжээ /2-р хх-119/,

 

              Шинжээч эмч П.Гаваасүрэнгийн мэдүүлэг: ... Э.Одгэрэлийн шүдний сулрал нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаардаг. Шүдний тооноос хамаардаггүй. Шүд суларсан үед тухайн шүдний буйлыг бэхжүүлж унагахгүйн тулд хөдөлгөөнгүй болгох аппарат зүүдэг. Уг аппаратыг эрүү, шүдтэй бэхэлж зүүдэг юм гэсэн мэдүүлэг /2-р хх-123/,

 

              Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51, 61, 75, 76, 77/ зэрэг болно

.

              Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах төв сааданд иргэн С.Одгэрэлийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийж түүний 1 072 000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 50 000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Г.Дашбалтай бүлэглэж бус ганцаараа үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч С.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 17-нд ...төв сааданд Өнөмөнх, Үлэмж нарын хамт сууж байсан. ...нэг танихгүй ах ахдаа пивоны мөнгө өгчих гэсэн би байхгүй гэсэн чинь намайг нэгжээд миний түрүүвчийг гаргаж ирээд 50000 төгрөг мөн Samsung galaхy S-6 маркийн гар утсыг авчихсан. ... гэсэн  мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Өнөмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бат-Эрдэнэ  ах Одгэрэлийн халаасыг ухаад түрийвч, гар утас  хоёрыг  нь авсан. ... түрийвчийг ухаад  50000 төгрөгийг өөрөө авсан. ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Үлэмжийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бат-Эрдэнэ ах Одгэрэлийн халаасыг ухаж түрийвчийг  авсан, бас  нөгөө  халаасыг нь ухаад гар утсыг нь авсан. гэсэн мэдүүлэг, гэрч О.Долгионы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Өнөмөнх гэдэг хүүхэд  ирээд хэдэн  ах нар манай  найзыг  дээрэлхээд  гар утас, мөнгө хоёрыг нь авчихлаа гэсэн.  ... Ууганбаяр чи хүүхдээс авсан зүйлээ  өг гэж хэлсэн чинь  Бат-Эрдэнэ  ...  би мөнгийг нь авсан гэж хэлээд 50000 төгрөг Одгэрэл гэдэг хүүхдэд буцаагаад өгсөн. ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Намайг харж байхад  Бат-Эрдэнэ 1 хүүхдийнх нь халаасыг ухаад  гар утас, мөнгө  хоёрыг авч байгаа харагдсан. Би тэр хэд дээр очоод Бат-Эрдэнэд чи наад хүүхдийнхээ гар утас, мөнгийг өг гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ гар  утас баруун гартаа барьчихсан  байсан гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

              Харин шүүгдэгч Г.Дашбал нь шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэж бусдын  1072000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдэн авсныг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Дашбалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Надад Бат-Эрдэнэ нь Одгэрэлээс авсан утсыг өгснийг би халаасандаа хийгээд гэр лүүгээ харьсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн : Би Одгэрэлийн халаасыг нэгжиж үзэхэд гар утас түрийвч хоёр байсан гэсэн мэдүүлэг , насанд хүрээгүй гэрч Б.Үлэмжийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Дашбал гэдэг ахыг манай найз  Одгэрэлийн гар утсыг авсан гэдгийг цагдаа дээр ирсэн хойноо мэдсэн. ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ... Сайншанд сумын 3-р баг Мааньзавын 6-27 тоотод очиход өндөр залуу /Дашбал/ хөлөө угаагаад сууж байсан. ... жижиг өрөөний ширээн дээр нь Samsung -galgaхy S-6 маркийн  шаргал өнгийн гар утас байсныг аваад ... нөгөө хүүхдэд үзүүлэхэд миний гар утас мөн байна гэсэн мэдүүлэг, гэрч М.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бат-Эрдэнэ, Дашбал хоёр босч яваад  урд талд  ойрхон  зогсож байсан сургуулийн бололтой 3 жаахан хүүхэд дээр очсон. Намайг харж байхад  Бат-Эрдэнэ 1 хүүхдийнх нь халаасыг ухаад  гар утас, мөнгө  хоёрыг авч байгаа харагдсан. Би тэр хэд дээр очоод Бат-Эрдэнэд чи наад хүүхдийнхээ гар утас, мөнгийг өг гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ гар  утас баруун гартаа барьчихсан  байсан. ... цагдаа  Дашбалын гэрт ороод  гарч ирэхдээ  шар өнгийн гар  утас бариад  гарч  ирэхээр нь би  Дашбалыг тухайн үед хүүхдийн гар утсыг авсан байна гэдгийг мэдсэн.  Төв сааданд байхдаа Дашбалыг гар утас авсаныг  мэдээгүй  байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, М.Шижирбилэг нар нь бүлэглэн  2015 оны 08 дугаар сарын 29-ний орой Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Н.Амгалан, Б.Баярболд нарыг зодож улмаар иргэн Б.Баярболдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч М.Шижирбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Баярболдтой очиж  уулзаад чи яагаад манай  найзад онгироод байгаа юм бэ, яагаад намайг байн байн дуудуулаад байсан юм бэ гэж хэлсэн чинь Баярболд миний  өөдөөс чи яах гээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь би юм ярилгүй шууд нүүр лүү  нь 2 удаа мөргөсөн чинь хамарнаас нь цус гарсан. ...Би Амгаланг 2 удаа алгадсан  чинь Оюунболд ирээд бид хоёрыг салгасан.   гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Шижирбилэг, Бат-Эрдэнэ гэдэг залуутай хоёулаа хамт ирсэн. ...  Шижирбилэг  ирээд  намайг чи том болчихсон юм уу гэж хэлээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон.  ... та нар ийм том болсон юм уу гэж Шижирбилэг  хэлээд  дахиж миний нүүр лүү 2 удаа  гараараа  цохисон. Тэр үед Бат-Эрдэнэ, Баярболд хоёр бие биенээ заамдалцаад зогсож байсан. Шижирбилэг  Баярболд  дээр очиж чи хэзээ ийм том болчихсон юм бэ гэж  хэлээд  нүүр лүү нь  2 удаа   мөргөж, 2 удаа нүүр лүү нь гараараа  цохисон.  Шижирбилэг миний  нүүр лүү дахиж 1 удаа гараараа  цохисон.  Шижирбилэг буцаж Баярболд дээр  очсон чинь  Баярболд миний хамар муруйчихлаа гэж хэлсэн. Бат-Эрдэнэ над дээр ирээд намайг үсдэж  аваад  миний  нүүр лүү гараараа 2 удаа цохиж  баруун талын хавирга луу 1 удаа гараараа цохисон, нуруун дээр  1 удаа тохойлдсон. ... Би тухайн үед нүүрээ  дараад   суугаад  байхад  Бат-Эрдэнэ  намайг  дахиж  үсдэж  аваад  миний  нүүр лүү 1 удаа  өшиглөсөн, ... та хоёр  миний  найзыг  зоддог  ямар овоо юм бэ гэж хэлээд  Шижирбилэг дахиад миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Баярболдын мөрдөн байцаалтанд өгсөн: .... Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр  ирсэн.   ... Бат-Эрдэнэ ирээд  миний нүүр лүү  3 удаа  мөргөхөд  миний хамарнаас цус гарсан.  Би  хамраа дараад  зогсож  байтал  Шижирбилэг  хажуунаас орж ирээд  миний  нүүр  гараараа  1 удаа  цохисон. Дараа  нь Бат-Эрдэнэ  дахиж над дээр  ирээд  миний  нүүр лүү 2 удаа  мөргөсөн. Шижирбилэг бас дахиж  ...  миний  нүүр лүү  2 удаа  мөргөчихөөд ... тухайн үед миний хамар муруйчихсан байна гэж Шижирбилэгт хэлсэн чинь наад хамар чинь тэгширдэг юм аа гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Төрболдын мөрдөн байцаалтанд өгсөн: Шижирбилэг ирээд  шууд л үгийн зөрөөгүй  Баярболдын  нүүр лүү нь хоёр удаа мөргөсөн чинь хамарнаас нь цус гарсан, Шижирбилэг дахиад  Баярболдын нүүр  лүү  нь 2  удаа  гараараа  цохихоор нь Төртогтох, Оюунболд ах бид гурав  Шижирбилэг ахыг болиоч гэж хориод дийлээгүй. Бат-Эрдэнэ ах тухайн үед  Амгалан гэдэг залуугийн нүүр лүү нь 2 удаа алгадсан. Шижирбилэг ах Амгалан гэдэг залуугийн  хамар луу 2 удаа гараараа  цохисон. Бат-Эрдэнэ ах  Амгалан  гэдэг залууг  үсдэж аваад  нуруун дээр 1 удаа тохойлдсон. Шижирбилэг ах Баярболдыг  чи манай  найзад яахаараа  томордог юм бэ гээд толгой руу няслаад, наад хамрыг чинь тэгшилж  болдог ш дээ гэж хэлсэн. ... Бат-Эрдэнэ Баярболдын зүүн хацар руу 3 удаа цохиж байгаа харагдсан гэсэн мэдүүлэг, гэрч О.Оюунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... би Шижирбилэгтэй утсаар яриад би хүнтэй маргалдаад байна аа, чи хүрээд ир гэж 2 удаа Шижирбилэгтэй утсаар ярьсан... Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр ирсэн. Шижирбилэг ирээд яагаад манай найзтай муудаад байгаа юм бэ гэж хэлээд Баярболдын нүүр лүү нь 2 удаа  мөргөсөн чинь  хамарнаас нь цус гарсан. Бат-Эрдэнэ тэр үед Амгаланг үсдэж дараад нуруу луу нь 2 удаа тохойлдсон. ...Бат-Эрдэнэ, Шижирбилэг   хоёр  халамцуу байсан.  ... Э.Бат-Эрдэнэ Баярболдын нүүр лүү нь 3 удаа гараараа цохисон. Шижирбилэг Баярболдын нүүр лүү нь 2 удаа мөргөсөн. Амгаланг  Бат-Эрдэнэ үсдэж аваад нүүр лүү нь 2 удаа  гараараа  цохиж,  нуруу  руу нь 2  удаа  тохойлдсон Шижирбилэг  Баярболдын  нүүр  лүү  нь гараараа 3 удаа цохисон гэсэн мэдүүлэг, гэрч О.Төртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн :......Баярболд ирснээ Оюунболдын өөдөөс гурвын эсрэг гуравдах уу гэж хэлээд  Оюунболдтой  маргалдаад байсан. ... Шижирбилэг, Бат-Эрдэнэ хоёр ирсэн. Шижирбилэг ирсэн хойноо яагаад манай найзад томроод байгаа юм бэ гэж хэлээд Баярболдын нүүр лүү 2 удаа мөргөсөн. Бат-Эрдэнэ  Амгаланг үсдэж аваад  нуруун дээр 2-3 удаа тохойлдсон. ... Бат-Эрдэнэ Баярболдын зүүн хацар руу 3 удаа цохисон. гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.09.02-ны өдрийн 386 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Б.Баярболдын биед хамар ясны шинэ хугарал бүхий гэмтэл учирчээ. ... дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Э.Дагийсүрэн нь Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 09 дүгээр сарын 18-ны орой иргэн Э.Одгэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Дагийсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 09 сарын 18-ны орой 17 цагийн үед Батхүүтэй тааралдсан. ...бид нарын баруун талын саравчинд сууж байсан хүүхдүүд дээр Батхүү очиж мэндлээд гар барьсан. ... Удаагүй Батхүү бид нар дээр ирээд гурвуулаа пиво уух уу гэхээр нь тэгье гэж хэлсэн... Холбооны үүдэнд Эрдэнэчулуун Одгэрэл гэдэг хүүхэдтэй хамт зогсож байсан. ...миний араас баяртай өвгөнөө гэж хэлсэн тэгэхээр нь миний дургүй хүрээд Одгэрэл дээр очоод хацар дээр нь 1-2 удаа алгадсан. ...Одгэрэл нүүрээ дараад доошоо тонгойгоод байсан, харсан чинь хамраас нь цус гарч байсан. Намайг зодоход Бат-Эрдэнэ хамт байгаагүй ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Одгэрэлийн өгсөн: .... Дагийсүрэн Түүхийн музейн тэндээс ирсэн. Би өдөр нь таараад манай найзаас мөнгө төгрөг авсан юм чинь гээд сайн уу ах гэж хэлэхэд шууд өшиглөсөн. Тэнд гэрчтэйгээ мэндлээд байсан. Энэ хоёр хуучны найзууд юм шиг байна лээ. Энэ хоёрыг явах гэж байхаар нь гэрчийг хөгшин нь явлаа шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Дагийсүрэн чи миний найзыг яахаараа хүндэлдэггүй юм гээд аваад явсан. Би тэнсэнгээр гарч ирсэн шүү чи маргааш нь яав аа гээд байсан. Холбооны тэнд намайг зодсон. Миний үүдэн шүд рүү өвдөгдсөн. Өөрөө алгадсан гэж яриад байсан. Миний шүд цөмөрчихлөө гэсэн чинь наадах чинь зүгээр гээд гэрчийг усанд явуулсан. Гэрчийг ирэхээс өмнө хуучин Данзанравжаагийн музейн урд эргүүлийн цагдаа зогсож байсан. Тэгсэн чинь Дагийсүрэн намайг чи одоо найзууд шиг бай дээгүүр тэвэр гэж хэлсэн. Эргүүлийн цагдаа  нар яваад гэрч ус авчирсан. Дэлгүүрийн ард талд гараад наад цусаа арч гээд ус өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 сарын 18-ны өдөр орой 22 цагийн үед ... Одгэрэл надруу утсаараа залгаж ааваа би Аптанговь худалдааны төвийн хажууд байна хунд зодуулчихлаа гэж хэлсэн. ... энэ ах гээд Дагийсүрэнг Бат-Эрдэнэтэй хамт надад зааж өгсөн. Би Дагийсүрэнг бариад авахад Дагийсүрэн зугтаачихсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 сарын 18-ны орой ... Одгэрэлээс Дагийсүрэн бид 2 салаад баруун тийшээ алхтал Одгэрэл араас баяртай өвгөнөө гэж хэлсэн. Тэгсэн Дагийсүрэн эргэж хараад чи жаахан байж намайг даапаалж байна гэж очоод Одгэрэлийн нүүр рүү нь 1 удаа алгадсан. Тухайн үед би Дагийсүрэнг боль гэж хэлчихээд  Миссури худалдааны төв рүү орж цэвэр ус аваад гараад ирсэн чинь танихгүй 3 залуу ирчихсэн байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э.Одгэрэл гэдэг хүүхэд хүнд зодуулсан гэж хэлж ирж үзүүлсэн ба юм хазаж болохгүй, үүдэн 1 шүд нь хөндүүртэй, хүрч болохгүй, тогшиж үзэхэд хөндүүртэй, үүдэн бусад шүдийг нь бэхжүүлэх шаардлагатай байсан учир 11-р шүдийг бусад дээд үүдэн бүлгийн шүдийг бэхжүүлэх шаардлагатай байсан учир чиг тавьсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.09.23-ны өдрийн 420 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Э.Одгэрэлийн биед дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ. ... Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болно ... гэжээ, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.12.02-ны өдрийн 229 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Э.Одгэрэлийн биед 11-р шүд /баруун дээд үүдэн 1 дүгээр шүд/-ний хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. ... учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг шүүгдэгч Э.Дагийсүрэнтэй бүлэглэсэн гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй ба харин хохирогч Э.Одгэрэлийг шалтаг шалтгаангүйгээр биед нь халдаж танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь хохирогч Э.Одгэрэлийн өгсөн: . Намайг Дагийсүрэн 3-4 удаа гараараа миний нүүр рүу шанаадаад 2 удаа тохойдсон мөн нэг удаа өвдөгдсөн. Дараа нь Батхүү, Шижирбилэг, Бат-Эрдэнэ дөрвүүлээ ирсэн. Бат-Эрдэнэ энэ яасан юм гээд шууд ирснээ намайг элэгдсэн. Бат-Эрдэнэ ирээд нэг удаа миний хэвлийрүү элэгдсэн гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ононгууд овогт Эрдэнэхүүгийн Бат-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, бүлэглэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тахилга овогт Гочоогийн Дашбалыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шонхоодой овогт Мөнхцэцэгийн Шижирбилэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэн Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд холбогдуулан  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэг,

шүүгдэгч Тахилга овогт Гочоогийн Дашбалд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг,

шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Дагийсүрэн нь 2013 оны 03 сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 06 сарын 11-ны өдөр эдлээгүй үлдсэн 08 сар 07 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар түүний хорих газраас тэнсэн суллагдсан 08 сар 07 хоногийн ялын хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж харин ялтай байдал нь тоологдож байхад буюу ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Дагийсүрэн нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

 Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015.04.21-ний өдрийн 33 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж, баривчлах ялыг эдэлж дууссан боловч ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болж анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Дашбал, М.Шижирбилэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 349 хоног, Э.Дагийсүрэнгийн цагдан хоригдсон 80 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, М.Шижирбилэг нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний ар гэрийн ахуй амьдрал болон хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн цамц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

     ТОГТООХ НЬ:

 

1. Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ононгууд овогт Эрдэнэхүүгийн Бат-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэг,

шүүгдэгч Тахилга овогт Гочоогийн Дашбалд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг,

шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.   

 

2. Шүүгдэгч Ононгууд овогт Эрдэнэхүүгийн Бат-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, бүлэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Тахилга овогт Гочоогийн Дашбалыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Шонхоодой овогт Мөнхцэцэгийн Шижирбилэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Дагийсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

3. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

шүүгдэгч М.Шижирбилэгийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,

шүүгдэгч Э.Дагийсүрэнг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дашбалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч М.Шижирбилэгт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 349 хоног, шүүгдэгч Э.Дагийсүрэнгийн цагдан хоригдсон 80 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Г.Дашбал, М.Шижирбилэг, Э.Дагийсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Дашбал, М.Шижирбилэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч М.Шижирбилэгт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тус тус тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ,  Э.Дагийсүрэн, Г.Дашбал, М.Шижирбилэг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

            12. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД

 

                                     ШҮҮГЧИД                                 Н.АДЪЯА

 

                                                                                       Д.АДЪЯАСҮРЭН