Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00850

 

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/00850

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, 53 дугаар байрны 41 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, 11-р хороо, товчооны 5-р гудамж ... тоотод оршин суух, Н.Н-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Өмнөговь аймаг, Цогтцэций сум 3-р баг, Цагаан овоо гэх газарт хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Алтай хаус хотхон, 90-р байрны ... тоотод оршин суух, Г.Ц-д холбогдох,

гэрлэлт цуцлуулж, 2006 оны 3-р сарын 17-нд төрсөн хүү, Ж, 2008 оны 11-р сарын 08-нд төрсөн хүү, Н нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон Ж, Н нарт ногдох хэсэгт 612.394.800 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

банкнаас хамтран авсан зээлийн үүрэгт 168.543.295 төгрөгийг Н.Нгаас гаргуулах, гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Д, гэрч Ч.Т, Г.Ц, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Би нөхөртэйгөө бага ангидаа 1 ангид сурдаг байгаад бид Москвад өөр өөр сургуульд сурдаг байсан хэдий ч нэг ангийн хүүхдүүд, нэг нутгийнх гэдгээрээ уулзаж учирдаг, найз нөхдийн холбоотой байсан бөгөөд 2003 оны сүүлчээр олон жилийн дараа уулзалдаж бие биенээ мэддэг байсан учир сайхан амьдарна гэж бодоод хамт амьдрахаар шийдсэн. 2005 оны сүүлчээр манай хүн хөдөө томилолт аваад, бидний гэр бүлийн найз биднийг дэмжээд хүүхэдтэй болж бүл нэмж, шинэ айл болж байгаад баяр хүргэж Хан-Уул дүүрэгт 3 өрөө байр бэлэглэснээр анх тусдаа гарч байсан. Миний хувьд үнэхээр сайхан он жилүүд байсан нь үнэн. Миний 13 настай охиныг Ц өөрийнхөө нэрээр овоглуулж, бидний дундаас 2006 оны 3-р сарын 17-нд том хүү Ц.Ж, 2008 оны 11-р сарын 08-нд бага хүү Ц.Н нар төрсөн. Том хүүгээ гаргаад удаагүй 4 сартай байхад нөхөр анх гар хүрч, зодож байсан бөгөөд тухайн үед нэг гар хүрсэн хүн дахин гар хүрэхгүй гэх баталгаагүй гэж бодон салах шийдвэр гаргасан боловч нөхөр уучлалт гуйсан учраас уучилж үлдсэн. Гэвч тухайн үед буруу шийдвэр гаргасан гэдгээ нөхөр дахин гар хүрэхэд ойлгож хүүгээ ой 4 сартай байхад салах шийдвэр гаргаж Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд өргөдлөө өгсний дараа хадам ээж, нөхөр, найз нар хүүхдээ бод гэж ятгаж байсан учир хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн бодлоор дахин уучилж нэхэмжлэлээсээ татгалзсан. Сая гэрчээр орсон хадам ээжийг хариуцагч өөрийнхөө хүссэнээр нэг удаа биш 2 дахь удаагийн шүүх танхимд оруулж ирж байгаад харамсалтай байна. 2008 онд хоёр дахь хүү Нийг төрөхөд нөхөр хөдөө ажилладаг, би хотод хүүхдүүдээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж байсан. Одоо энэ хүмүүсийн ярьж байгаагаар Н хүү маань өөр хүний хүүхэд болчихоод байгаад харамсалтай байна. Би хоёр хүүхдээ өсгөж бойжуулан хүмүүжүүлж хөдөө, хотын хооронд ирж очин амьдарч байсан. Манайх 2014 онд шинэ байранд нүүж ороод удаагүй байхдаа би хуучин байраа цэвэрлэхээр ирэхэд хаалга дотроосоо түгжээтэй, дотор нь хүмүүс байгааг, нөхрийгөө өөр хүнтэй байгааг мэдсэн боловч өөрийнхөө нүдээр харахыг хүсээгүй тул гадаа нь хүлээж байгаад гэрэл унтрахаар нь ороход шалаар нэг архины шил, хэрэглэсэн бэлгэвч байсан тул тэсэлгүй шууд нөхөрлүүгээ утсаар залгаж чи өөрийнхөө нүдээр ирж хар” гэж хэлтэл удалгүй найз Золбоо гэдэг хүнийг дагуулж ирээд үгийн зөрүүгүй намайг зодож, ална гэж хутга барьж дайрхад зугтааж байсан. Иймэрхүү нөхцөл байдлын улмаас хүний гарт амь үрэгдэж байснаас тусдаа амьдарья гэж бодон хоёр хүүхдээ аваад хуучин байрандаа очсон. Нилээн удаан хугацаанд тусдаа амьдарсан боловч битүүний орой цүнхтэй хувцсаа бариад өөрөө ороод ирсэн учир сар шинэ болох гэж байхад хэл ам хийгээд яахав, хоёр хүүхдийн минь эцэг гэж бодоод тухайн үед хүлээж авснаар хэсэг хугацаанд амьдрахад хандлага нь өөр болж, хүйтэн хөндий байдалтай амьдрал үргэлжлэж байгаад нөхөр маш их турж байсан тул 2017 онд шинжилгээ хийлгэхэд эмч таны улаан хоолой маш их мөөгөнцөртэй байна нарийн шинжилгээ өг гэсний дагуу сэжигтэй санагдаж ДОХ-ын шинжилгээ өгч үзмээр байна гэж эгчид нь хэлээд тест шуудангаар өгч явуулсан тул 2017 оны 3 сард шалгаж үзэхэд нөхөр маань халдвартай гэдэг нь тогтоогдсон. Хүмүүс надад “чи яаж ийм хүнтэй амьдардаг юм, чиний нөхөр чинь чамайг сонирхохгүй, ижил хүйсийнхээ хүнийг сонирхдог” гэж хэлэхэд би итгэхийг ч хүсдэггүй, хоёр хүүхэдтэй гэж чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байсан. Тестээр үзсэн хариу ийм гарсна тул хурдхан эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэе гэхэд нөхөр Монголд эмчлүүлэхгүй” гэхээр нь Японы визэнд орье гээд би тэмцэж байхад 2017 оны 5 дугаар сард би маргааш Америк явлаа, чамайг авч явж чадахгүй гэхэд надад үнэхээр гомдмоор байсан тул 14 хоногийн дараа би араас нь очиход надад эмчилгээний цаг аваагүй, өөрөө шинжилгээ өгөөд явж байсан тул би өөрийнхөө чадах чинээгээрээ Калифорни мужийн эмч нарт хандснаар шинжилгээ өгсөн боловч хариугаа авч чадалгүй буцсан. Би өөрийгөө өвчтэй эсэхийг ч мэдэхгүй хүний газар 21 хончихоод ирэхэд надад салах бодол байгаагүй, надад маш хэцүү байсан тул нөхрийгөө намайг үзүүлээд өг, намайг эрүүл болгоод өг гэж шаардснаас болж 9 дүгээр сарын 27-нд надруу хутга барьж дайрахад нь эгч рүүгээ хэлж, тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж шалгагдаад шүүхээс 14 хоногийн саатуулах, 15 хоногийн гэр бүлийн хүчирхийллийн сургалтад суух тухай шийдвэр гарсан боловч 2 хоногийн дараа Цогт-Цэций сумын засаг даргын сонгуульд орохоор явж байсан. Халдвар авах хамгийн эрсдэлтэй хоёр хүүхдийнхээ ээжийг хайрлахгүй, чи үх гээд хаяж байгаа хүнтэй яаж цаашаа хамт амьдрах юм. Тиймээс өвчтэй байсан ч эрүүл байсан ч хоёр хүүхэдтэйгээ тайван амьдарья гээд хүүхдүүдээ аваад Баянзүрхийн товчоо руу ээжийнхээ гэрт очсоны дараа хүүхдүүд гэрээ санаад байна гэхээр нь гэртээ ирэхэд цоожны гол сольсон байсан. Энэ бүх нөхцөл байдал хоёр хүүхдэд маш хүндээр тусаж, том хүүд үнэхээр хэцүү сурдаг сургууль, амьдарч байсан гэр орон нь солигдоод аав ээж нь тусдаа амьдрах болсныг давж гарахад хэцүү байсан тул хүүдээ сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж, ойлгуулахыг хичээж явсаар одооноос амьдралтайгаа дасаж байгаа. Тиймээс 2017 оны 11 дүгээр сарын 7-нд гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн тэтгэмж, хүүхдийг асрах эрхээ авахаар нэхэмжлэл гаргасан боловч хариу тайлбартаа өөрөө ямар ч буруугүй мэтээр намайг гүтгэн доромжилж, хөрөнгөжих сэдэлтэйгээр хоёр хүүхэд төрүүлсэн гэж дайрч доромжилж тайлбар гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах хүсэлт гаргасан. Миний хувьд нөхөр хэдэн төгрөг олж, хэнд юугаа зориулж байгаа нь хамаагүй гэр бүл минь амгалан тайван байвал болно гэж нөхрийнхөө ажил, мөнгө юунд нь ч оролцож үзээгүй, гэртээ байгаа сейфнийхээ кодыг ч мэдэхгүй 15 жил амьдарсан. Удаа дараагийн хариу тайлбартаа намайг доромжилж байгаа тул нууц хөрөнгөнүүдийг ил болгох хүсэлтээ шүүхэд гаргаснаар Цийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг гэр бүлийн дундын өмч гэж үзэж байгаа. Миний 15 жилийн амьдрал руу нулимаад энэ гэр бүл хүчин төгөлдөр бус гэж байгаад гомдож, намайг юу ч хийдэггүй, хийсэн бүтээсэн зүйл байхгүй зэргээр дээрэлхэж, байнгын сэтгэл санааны болон санхүүгийн дарамтанд байлгадаг байсныг үнэхээр тэвчиж амьдрахад хүнд байсан ч хүүхдүүдийнхээ төлөө энэ амьдралыг тэвчиж байна гэж бодсон маань буруу байсныг ойлгосон. Г.Цийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг авахад түүний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд бүгд 2004 оноос хойш бүртгэгдсэн анхны өмчлөгч нь байсан тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж 90 дүгээр байрны 3 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 172.040.000 төгрөгөөр, 5, 6 тоот автомашины зогсоолыг тус бүрийг 15.000.000 төгрөгөөр тооцож нийт 30.000.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон 53 дугаар байрны 41 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 126.750.000 төгрөгөөр, орон сууцны 82 тоот автомашины зогсоолыг 15.000.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19 дүгээр байрны 4-4 тоотод байрлах орон сууцыг 59.400.000 төгрөгөөр, Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууцыг 52.800.000 төгрөгөөр, Таван толгой ХК-ийн 25800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 9270 төгрөгөөр үнэлж 239.166.000 төгрөгөөр, 07-88 УНИ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг 40.000.000 төгрөгөөр,07-88 УНР улсын дугаартай, Волксваген Тигуан автомашиныг 15.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, хүү Ж, Н болон Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасан гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэсний дагуу өөрт ногдох хэсэгт нийт 612.394.800 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 9 дүгээр гудамж, 25 тоотод байрлах газар, хашаа, байшингаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас татгалзаж байна. Намайг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаас хойших 2 жилийн хугацаанд хүүхдүүдтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Ц эхнэрийгээ хүчирхийлсэн нь тогтоогдож цагдаа шүүхээр явсан ч нэг ч өдөр хоригдсон зүйл байхгүй, гомдлын хурал дээр хоёр жилийн хугацаанд яагаад хүүхдүүдтэйгээ уулзаагүй юм гэж асуухад ажилгүй орлогогүй байхад хүү маань надаас 100.000 төгрөг нэхээд байсан гэж хэлсэн. Гэтэл энэ хүн Ланд круйзер маркийн автомашин уначихаад, 6.000.000 төгрөг өгөөд ардчилсан намын үндэсний бодлогын гишүүн болчихсон ажлаа хийгээд явж байгаа. Би сайн эхнэр биш байсан байж болно. Одоо хоёр зээтэй эмээ болчихоод энэ танхимд нөхөртөө, хадам ахдаа доромжлуулаад зогсож байна.

Голомт банкнаас авсан орон сууцны зээлийг би өөрийн биеэр аваагүй, мэдэхгүй бөгөөд шүүхэд хүсэлт гаргаснаар Цийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн жагсаалт ирсний дараа Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд үйлчилгээний талбай болон орон сууцтай гэдгийг мэдсэн. Энэ Өмнөговь аймгийн зээлтэй гээд байгаа байранд дүү нь хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд яагаад дүүгийнхээ амьдарч байгаа байрны зээлийг надаар төлүүлэх болоод байгааг ойлгохгүй байна. Худалдааны талбай ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж ашгаа олж байгаа мөртлөө, би аваагүй байхад намайг авсан мэтээр хамаатуулж байгааг зөвшөөрөхгүй. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж байгаад юу ч гэж хэлэхээ мэдэхгүй байна. Өнөөдрийг хүртэл би мэдээллийн сангаас гэр бүлийн лавлагаагаа аваад, гэрлэлтийн баталгаа байхад гадаад явах гэж мэдээллийн санд оруулдаг эсэх талаар бүртгэлийн газрын арга зам байдаг эсэх талаар мэдэхгүй учир надад үнэхээр хэлэх үг алга гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Энэ хэрэг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаа болж байна. Хэргийн материал 2 шатны шүүхээр дамжигдсан энэ хугацаанд хангалттай тайлбар өгсөн. Хангалттай тогтоол шийдвэр, нотлох баримтууд нь байгаа. Эхнэрийнхээ хувьд шүүхээр яваад сурсан, ямар байдлаар асуудалд хандахаа нилээн сайн мэддэг жүжиглэх хэлбэртэй хүн гэдгийг хэлмээр байна. Хэдийгээр эмэгтэй хүн гэж өрөвдөж хайрлаж, хоёр хүүхдийн минь эх гэж юугаар ч дутуугүй байлгах гэсэн өрхийн тэргүүний үүднээс хандаж явсныг мэдэх хүмүүс мэднэ. Эхлээд би сална гэж хэлээгүй. Үр хүүхдээ, хань ижлээ бодсон ч тэр хэрэв хамт амьдарч чадахгүй бол тус тусдаа байранд байгаад хүүхдүүд маань аав, ээж дээрээ ирж очоод байж болдоггүй юм болов уу? гэсэн байдлаар асуудалд хандаж байсан боловч олон жил энэ хүн намайг доромжилж байна. Миний 90 нас шахаж яваа эхийн нүдэн дээр намайг шоронд хийсэнд туйлын их гомдож, хэзээ ч уучлахгүй. Цийн нэр дээр байгаа хөрөнгийг өөрийнхөө нэр дээр байгаа мэтээр ингэж ярьж шүүхэд хандаж болохгүй гэж хэлье. Би 15-16 жилийн хугацаанд ганцаараа хөдөлмөрлөсөн. Манай хань ижил, үр хүүхэд юугаар ч дутуу байж үзээгүй юм шүү. Хоёр хүүхэд улсын сургуульд явдаггүй, нэг хүүхэд 10.000 ам.долларын төлбөртэй сургуульд, нөгөө хүүхэд нь 3.000 ам.долларын төлбөртэй сургуульд явдаг. Би хүнийх гэж ялгаагүйгээр өөрийнхөө нэр дээр дагавар охиныг нь болгоод, дунд сургуулиас нь эхлээд их дээд сургуулийг нь төгсгөөд, нөхөр хүүхэдтэй болоход нь байр машинтай болгоод гаргаж байсан. Миний эхнэр хэдийгээр хүүхдүүдээ хараад гэртээ байгаа хэдий ч гадуур байгаа эхнэрүүдээс дутуугүй байг гэж шив шинэхэн жийп машин хөлөглөөд явж байгаа. Би энэ хүнийг дандаа дарамтанд байлгаж, хутга шөвөг гаргаж, зоддог байсан талаар амаараа ярьдаг боловч ямар ч нотолгоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэр бүл, гэрлэлт, гэр бүлийн гишүүнийг хууль дээр яаж тайлбарласан яг тэрүүгээр явж байж учраа олно. Иргэн хүн тэгш эрхийн зарчим дээр гэр бүл болох зорилгоор заасан хууль дүрмийн дагуу, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзэхээр хуульчилсан. Биднийг хүүхэд төрүүлсэн, хамт амьдарч байсан гэдгээр гэр бүл гэж байгааг эрс эсэргүүцэж байна. Нэгэнт миний хөлс хөдөлмөр шингэж би өөрөө бий болгосон учир ингэж хандаж байна. Гэрлэлт цуцлахыг хуулийн дагуу яаж цуцлах ёстой юм түүгээр нь явна. Миний үр хүүхдүүдийг нэр цохож хэрэггүй. Би ирээдүйг нь өөрөө шийдээд аваад явж чадах учир үр хүүхдүүдийг өгөх, өгөхгүй асуудлыг яримааргүй байна.

Төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойш гэр бүлийн дундын өмчийн асуудал яригдах учир 2010 оноос хойших асуудалд хуваарьт болон гэр бүлийн дундын өмч гэдэг агуулгаар яригдахаар хуульчлагдсан. Сөрөг нэхэмжлэл яриагүй байхад дундын өмч хөрөнгийг хуваах бол би яг тэр агуулгаар нь хуваалгана. Нэхэмжлэгчийн хуваагдах хөрөнгөнд Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум, 4 дүгээр баг, өгөөмөр 5 дугаар байр 3-18 тоот хаягт орон сууц нь Голомт банкны зээл, зээлийн барьцаанд байгаа. Дундын гээд хуваах гэж байгаа эд хөрөнгөнд Н.Н, Г.Ц гэсэн нэр байхгүй. Ц.Батхүүгийн байрны асуудал бэлэглэлийн гэрээ байгуулсан эсэхд гомдол гаргаад явах боломжтой байхад гомдол гаргаагүй хирнээ өнөөдөр дундын өмч байдлаар хуваах гэж байгаа нь хууль бус. Миний эрүүл мэндтэй холбоотой олон зүйл сонсож байгаа энэ бол зөвхөн шүүх хуралдааны явцад ярьсан зүйл биш, найз нөхөд, хамаатан садан гээд маш олон газар, олон хүнд ярьсан байдаг. Би энэ хэрэг дууссаны дараа өөр бусад асуудалд хандана. Өнөөдөр энэ халдварын асуудлаар энэ хуулийн хүрээнд тогтоолгохоос өмнө эхлээд гэр бүлийнхээ асуудалд хандаад дараа нь энэ асуудалд хандахаар төлөвлөж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хараад байхад олон зүйлийг бодож байна. Нэхэмжлэгч хүнийг харлуулах, муулах энэ байдлаа өөрийнхөө үзэл бодлоор халхавчилж байгаад дээрэмдэх үзэлтэй би хэзээ ч эвлэрэхгүй. Намайг өвчтэй байхад бид маргалдаж, би ямар ч үйлдэл хийгээгүй байхад гараад явсан. Би шөнө гэртээ ирэхэд үүдээ түгжээд оруулаагүй тул үүрээр ээжийндээ очиж хоночхоод маргааш нь ирэхэд хамаг тавилгаа ачаад явсан байсан тул хаалганыхаа цоожны голыг сольсон. Энэ хүний туйлын зорилго энэ хөрөнгийг аваад салах. Яг мөн чанартаа намайг ажилгүй болохоор нь салчихсан. Баянзүрхийн товчоонд амьдарч байна гэхээр гайхаад байна. Бүхэл бүтэн 7 жилийн хугацаанд Нархан хотхоны 2 өрөө бүрэн тавилгатай байрыг манай эхнэр ганцаараа 800.000-900.000 төгрөгөөр түрээслэж орлогыг нь авч амьдардаг. Миний хань ижил, үр хүүхэд 7 жилийн хугацаанд орлоготой түрээсийн мөнгөө авч байхад надад ямар ч мөнгө, орлого байхгүй. Би үр хүүхдээ өрөвдөж байна, уулзаад юу гэх юм ээж бид хоёр чинь шүүхдэлцэж байна гэх юм уу. Энэ хүүхдүүд ямар ч буруу байхгүй. Гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцоод, гэр бүлийн тухай хуулийн хүрээнд асуудалд хандана. Эд хөрөнгийн тухайд эвлэрэхгүй. Голомт банкнаас авсан Өмнөговь аймгийн Цогт-цэцийн сум, Цэций хороололд байрлах 5 дугаар байрны 3-18 тоот хаягт байрлах 48 мкв талбайтай орон сууц, үйлчилгээний талбайн зээлийг Н бид хамт авсан тул зээлийг хувааж төлөх шаардлагатай гэж үзэж Н.Нгаас 168 543 295 төгрөг гаргуулах, гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Анхзаяад холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Бид гадаадад гэр бүлээрээ зорчих гээд виз мэдүүлэхэд гэрлэлтийн гэрчилгээ хэрэг болоод би сумын засаг дарга байсан учир сумын иргэний бүртгэлийн ажилтанаар шинэ гэрлэлтийн гэрчилгээ авахуулаад бид хоёр гэртээ сууж байгаад өөрсдөө бөглөж том хүүгийн төрсөн өдрийг гэрлэсэн өдөр болгон бичиж байсан. Гэр бүл болох зорилгогүйгээр, гадаадад зорчих, байшин барилгын талбай эзэмших хууль бус зорлигтой гэрлэсэн учир асуудалд хандаж үнэнийг олуулна. Тиймээс хамтын амьдрал уу? албан ёсны гэр бүл үү? гэсэн хоёр ойлголтын хүрээнд асуудал яригдана. Гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад хуулийн дагуу бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэр бүл гэж үзэхээр байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөв шийдвэр гараасай гэж хүсэж байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Г.Цөд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 2006 оны 3-р сарын 17-нд төрсөн хүү, Ж, 2008 оны 11-р сарын 08-нд төрсөн хүү, Н нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүү Ж, Н нарт ногдох хэсэгт нийт 612.394.800 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлэн шаардсан /1-р хх-1-2, 29, 213/.

 

Хариуцагч Г.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голомт банктай 2012 оны 10-р сарын 12-нд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 168.543.295 төгрөгийг Н.Нгаас гаргуулах, гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан /1-хх-222-224, 2-р хх-107-109, 110-111/.

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд:

Г.Ц, Н.Н нар 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн болох нь 0123909 Б-199 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, тэдний дундаас 2006 оны 03 дугаар сарын 17-нд Цийн Ж, 2008 оны 11 дүгээр сарын 08-нд Цийн Н нар төрсөн болох нь 0134021, 0222269Г-236Г дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарууд, Мэндсаруул өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-7, 9, 12, 10, 13/.

 

Харин гэр бүлийн гишүүн болох 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Анхзаяаг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 471 дүгээр захирамжаар Харцага овогт Цийн Анхзаяа гэж өөрчилсөн бүртгэл 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн болох нь 0000257251 дугаартай овог, эцгийн нэр өөрчилсөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож /1-р хх-55/ хариуцагч маргаагүй бөгөөд гэр бүлийн гишүүн Анхзаяа нь насанд хүрч гэр бүлийн гишүүнээс гарсан, хариуцагч Ц түүнд холбогдуулан гаргасан сөрөг шаардлагаасаа шүүх хуралдаан дээр татгалзсан болохыг дурдах нь зүйтэй /2-р хх-198/.

 

Гэрлэгчид өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ хүндэтгэдэггүй байдал, хариуцагч нэхэмжлэгчийн бие эрх чөлөөнд халдсан шалтгаан нөхцлийн улмаас гэрлэгчид 2017 оны 10 дугаар сараас тусдаа амьдарсан, хариуцагчийг хүний дархлал хомсдлын вирус тээсэн учир цаашид хамт амьдрах боломжгүй талаар нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч үгүйсгэж маргаж, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, гэрлэгчидийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хамрагдахыг хүсэхгүй, бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй, гэр бүлийн үнэ цэнийг ухаарч ойлгохгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 3, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Г.Цийг 15 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, түүнд 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг шийтгэвэрт хэн аль нь гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байна /1-р хх-15-16/.

 

Гэрлэгчдийн хэн нэг нь байнгын хүчирхийлэл, дарамтад байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй боловч 2017 оны 09-р сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн эрх чөлөөнд хариуцагч халдаж зодсон зөрчил гаргасан болох нь дээрх 439 дугаартай шийтгэвэрээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар Ж, Н нарын саналыг авахад хүүхдүүд аав нь уулзахгүй байгаа талаар болон ээжтэйгээ хамт байх талаар тус тус санал өгсөн байна /2-р хх-26-27/.

 

Зохигчид тусдаа амьдарсан 2017 оны 10-р сараас хойших хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Ж, Н нар эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, маргаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцоогүй, гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд хүүхдүүд эхийнхээ асрамжид байсан нөхцөл байдал, тэдгээрийн нас, эцэг эхийн халамж, оролцоо, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хүү Ж, 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, Н нарыг эх Н.Нгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учир гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Ж, Н нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Г.Ц-стэтгэлэг гаргуулан хүү Ж, Н нарыг тэжээнтэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Г.Ц нарт үүрэг болгох нь зүйтэй.

 

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох 612.394.800 төгрөгний шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Н.Н нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлэхээр заасны дагуу хариуцагчийн нэр дээр 2004 оноос хойш бий болсон

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж 90 дүгээр байрны 3 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 172.040.000 төгрөгөөр,

2. Уг орон сууцны 5, 6 тоот автомашины зогсоолыг тус бүрийг 15.000.000 төгрөгөөр тооцож нийт 30.000.000 төгрөгөөр,

3. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон 53 дугаар байрны 41 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 126.750.000 төгрөгөөр,

4. Уг орон сууцны 82 тоот автомашины зогсоолыг 15.000.000 төгрөгөөр,

5. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19 дүгээр байрны 4-4 тоотод байрлах орон сууцыг 59.400.000 төгрөгөөр,

6. Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууцыг 52.800.000 төгрөгөөр,

7. Таван толгой ХК-ийн 25800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 9270 төгрөгөөр үнэлж 239.166.000 төгрөгөөр,

8. 07-88 УНИ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг 40.000.000 төгрөгөөр,

9. 07-88 УНР улсын дугаартай, Волксваген Тигуан автомашиныг 15.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, хүү Ж, Н болон өөрт ногдох хэсэгт нийт 612.394.800 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Харин нэхэмжлэгч Н.Н нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 9 дүгээр гудамж, 25 тоотод байрлах газар, хашаа, байшингаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа шүүх хуралдаанд дээр татгалзсан болохыг дурдах нь зүйтэй /2-р хх-199/.

 

Хариуцагч Г.Ц нэхэмжлэгчийн дээрх нэрлэн заасан хөрөнгүүдийн үнэлгээний талаар маргаагүй боловч гагцхүү өөрийн хүч хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн тул ногдох хэсэг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018-04-06-ны өдрийн 7/2800 тоот албан бичгийн хавсралтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж 90 дүгээр байрны 3 тоотод байрлах орон сууц, 5, 6 тоот автомашины зогсоолын хамт, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Нархан хотхон 53 дугаар байрны 41 тоотод байрлах орон сууц, 82 тоот автомашины зогсоолын хамт 2006-07-05-нд, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 9 дүгээр гудамж, 25 тоотод байрлах хашаа, байшин 2018-03-27-нд, Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 2-р баг, Билгэх баруун суу 1-р гудамж 2 тоот үл хөдлөх хөрөнгө 2014-11-04-нд бэлэглэлийн гэрээгээр, Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууц 2014-04-14-нд, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 9 дүгээр гудамж, 25 тоотод байрлах газар 2013-08-28-нд, Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 2-р баг, Билгэх баруун суу 5-р гудамж 1а тоотод байрлах газар 2012-10-22-нд, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19 дүгээр байрны 4-4 тоотод байрлах орон сууц 2013-10-25-нд хариуцагч Цийн нэр дээр бүртгэгдсэн /1-р хх-136-137/,

Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018-04-03-ны өдрийн 1/395 тоот албан бичгийн хавсралтаар Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууц нь Эм Си Эс проперти ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээр өмчлөх эрх баталгаажсан, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2-р баг, баруун суу 5-1а тоотод байрлах газар нь сумын засаг даргын 2012-05-17-ны захирамжаар өмчлөн авсан, Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 2-р баг, баруун суу 1-2 тоот хувийн сууц 2015-11-11-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 4-р баг, Их ус 1-1 тоот газар сумын засаг даргын 2010 оны А22 тоот захирамжаар өмчлөн аваад 2011-04-21-нд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн талаар бүртгэл хариуцагч Г.Цийн нэр дээр тус тус бүртгэгдсэн /1-р хх-188-189/ талаарх бүртгэлийн мэдээлэл ирсэн байна.

 

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр дэмжсэн гэр бүлийн дундын гэж нэрлэн дугаарласан 9 нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, автомашин зэргийг хариуцагчид үлдээж, тэдгээрээс нэхэмжлэгч болон хүүхдүүдэд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардсан шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

1, 2-рт дугаарлагдсан хөрөнгө болох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж 90 дүгээр байрны 3 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 172.040.000 төгрөгөөр,

5, 6 тоот автомашины зогсоолыг тус бүрийг 15.000.000 төгрөгөөр тооцож нийт 30.000.000 төгрөгөөр нэхэмжлэгч үнэлснийг хариуцагч үгүйсгэж, маргаагүй бөгөөд уг орон сууц, автомашины зогсоол 2013-10-06-ны өдөр Ц, Н, Ж, Н нарын өмчлөлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн лавлагаагаар /1-р хх-33/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018-04-06-ны өдрийн 7/2800 тоот албан бичиг /1-р хх-136/ зэргээр хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдлэх”-ээр заасан бөгөөд гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацааг гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарах боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Н.Н, Ж, Н нарын хамтран өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр үүссэн байна /1-р хх-33/.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бүртгэгдсэн лавлагаа, зохигчдын гэр бүл болсон болон уг орон сууцанд байж хамтран амьдарсан цаг хугацаа зэргээс үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрлэгсэдийн гэр бүл болсноос хойш бий болсон уг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэсэнтэй нийцэж байх тул гэр бүлийн гишүүд орон сууцны үнээс ногдох хэсэгт 172.040.000:4=43.010.000х3 =129.030.000 төгрөгийг, авто зогсоолын үнээс ногдох хэсэгт 30.000.000:4 =7.500.000х3= 22.500.000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.

 

3, 4-рт дугаарлагдсан хөрөнгө болох

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон 53 дугаар байрны 41 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 126.750.000 төгрөгөөр, 82 тоот автомашины зогсоолыг 15.000.000 төгрөгөөр нэхэмжлэгч үнэлснийг хариуцагч үгүйсгэж, маргаагүй бөгөөд уг орон сууц, автомашины зогсоол 2006-07-05-ны өдөр Ц, Н, Ж нарын өмчлөлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн лавлагаагаар /1-р хх-32/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018-04-06-ны өдрийн 7/2800 тоот албан бичиг /1-р хх-136/ зэргээр хариуцачийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

 

Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох маргааныг шүүх шийдвэрлэхээр Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6-д заасан ба дээрх 53 дугаар байрны 41 тоотын орон сууц, 82 тоот автомашины зогсоол зэрэг нь 2006 оны 7 дугаар сард гэр бүлийн гишүүд болох Ц, Н, Ж нарын өмчлөлд бүртгэгдсэн, Ц, Н нарын гэр бүлийн хамтын амьдрал 2004 оноос эхэлж 2006, 2008 онд хүүхдүүд төрсөн талаар зохигчид маргаагүй, хүүхдүүдийн төрсний гэрчилгээнд эцгийг Ц, эхийг Н гэж бүртгэгдсэн /1-р хх-9, 12/ гэр бүлээр хамт амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө төдийгүй Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Н.Н, Ж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Н нарын хамтран өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр үүссэн байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бүртгэгдсэн лавлагаа, зохигчдын гэр бүл болсон, уг орон сууцанд бүртгэлтэй байж хамтран амьдарсан цаг хугацаа зэргээс үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрлэгсэдийн гэр бүл болсноос хойш бий болсон уг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэсэнтэй нийцэж байх тул гэр бүлийн гишүүд орон сууцны үнээс ногдох хэсэгт 126.750.000:4=31.687.500х3 =95.062.500 төгрөгийг, авто зогсоолын үнээс ногдох хэсэгт 15.000.000:4 =3.750.000х3 = 11.250.000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.

 

5-рт дугаарлагдсан хөрөнгө болох

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19 дүгээр байрны 4-4 тоотод байрлах орон сууцыг 59.400.000 төгрөгөөр нэхэмжлэгч үнэлснийг хариуцагч үгүйсгэж, маргаагүй боловч уг орон сууц 2013-10-25-ны өдөр Цийн нэр дээр бүртгэгдсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018-04-06-ны өдрийн 7/2800 тоот албан бичигт /1-р хх-137/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019-02-12-ны өдрийн 7/1161 тоот албан бичиг түүний хавсралтын бүртгэлээр /2-р хх-154-161/ тогтоогдож 2018-02-19-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ц.Батхүүд дээрх орон сууцыг шилжүүлж өмчлөгч солигдсон бүртгэл 2018-02-19-ний өдөр хийгдсэн байна.

 

Дээрх үйл баримт Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019-02-18-ны өдөр ирүүлсэн 7/1161 дугаартай албан бичгээр тогтоогдож байхад нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардлага гаргаагүй байхад гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авагдаагүй хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч шаардлага гаргаснаар, эсхүл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд буцаан шилжсэний дараа гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хуваагдах асуудал хэлэлцэгдэх учиртай. Иймд гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул дээрх орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

6-рт дугаарлагдсан хөрөнгө болох

Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууцыг 52.800.000 төгрөгөөр нэхэмжлэгч үнэлснийг хариуцагч үгүйсгэж, маргаагүй бөгөөд уг орон сууц нь 2014-04-14-ний өдөр Цийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018-04-06-ны өдрийн 7/2800 тоот албан бичигт /1-р хх-137/, Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018-04-03-ны өдрийн 1/395 тоот албан бичгийн хавсралтаар /1-р хх-188-189/ тогтоогдож байна.

 

М Си Эс Проперти ХХК-тай 2012-07-14-ний өдөр UA-Co-12-1 дугаартай үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах худаладн авах гэрээг Г.Ц /1-р хх-114-117/, М Си Эс Проперти ХХК-тай 2012-06-03-ны өдөр UA-SA-12-14 дугаартай орон сууц захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээг Г.Ц /1-р хх-120-122/ нарын хооронд байгуулагдсан бөгөөд Голомт банкнаас 2019-01-10-ны өдрийн 11-16 тоот албан бичигт Г.Ц, Н.Н нар нь тус банкнаас 2012-10-12-ны өдөр 5210002741 тоот гэрээгээр 65.000.000 төгрөгийн, 5210002742 тоот гэрээгээр 55.000.000 төгрөгийн орон сууцны зээлийг 180 сарын хугацаатай авсан, 5210002741 тоот зээлийн гэрээний үүрэгт 51.809.465,92 төгрөгийг, 5210002742 тоот зээлийн гэрээний үүрэгт 45.776.480,92 төгрөгийг төлсөн, үлдэгдэл нийт 82.472.781,92 төгрөг байгааг тодорхойлсон /2-р хх-117/ бөгөөд 5210002741 дугаартай 65.000.000 төгрөгний орон сууцны зээлийн гэрээг Г.Ц, Н.Н нар 2012-10-12-ны өдөр Голомт банкны Цогтцэций тооцооны төвтэй /2-р хх-118-120/, 5210002742 тоот 55.000.000 төгрөгний орон сууцны зээлийн гэрээг Г.Ц, Н.Н нар 2012-10-12-ны өдөр Голомт банкны Цогтцэций тооцооны төвтэй /2-р хх-123-125/ тус тус байгуулж, 2015-240 дугаартай барьцаалбарыг хариуцагч Г.Ц 2015-04-16-ны өдөр үйлдэж Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууцыг барьцаалсан байна /2-р хх-128-130/.

 

Дээрх орон сууцны ипотекийн БГ5210002741 дугаартай гэрээг 2014-09-25-ны өдөр Голомт банкны Цогтцэций тооцооны төвтэй хариуцагч Г.Ц байгуулж гарын үсэг зурснаар /2-р хх-131-133/ өмчлөх эрхийн Ү-1114000455 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ 2014-04-14-ний өдөр хариуцагч Г.Цийн нэг хүний өмчлөлд бүртгэгдсэн /2-р хх-134/, орон сууцны урьдчилгаа төлбөр, даатгал, орон сууцны зээлийн материал бүрдүүлэлт шимтгэлийн төлбөр зэргийг хариуцагч Г.Ц төлсөн талаар нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй энэ талаарх баримт 1-р хавтаст хэргийн 207-212, 2-р хавтаст хэргийн 137-144 дугаартай хуудсанд авагдсан байна.

 

Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох маргааныг шүүх шийдвэрлэхээр Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6-д заасан ба дээрх Цогтцэций сумын 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууц 2014-04-14-ний өдөр хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн Ц, Н нарын гэр бүлийн хамтын амьдрал 2004 оноос эхэлж 2006, 2008 онд хүүхдүүд төрсөн талаар зохигчид маргаагүй, хүүхдүүдийн төрсний гэрчилгээнд эцгийг Ц, эхийг Н гэж бүртгэгдсэн /1-р хх-9, 12/ байх тул гэр бүлээр хамт амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдлэх”-ээр заасан.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бүртгэгдсэн лавлагаа, зохигчдын гэр бүл болсон, хамтран амьдарсан цаг хугацаа зэргээс үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрлэгсэдийн гэр бүл болсноос хойш бий болсон, орон сууцны зээлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран үүрэг хүлээж байгуулсан зэргээс уг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэсэнтэй нийцэж байх тул гэр бүлийн гишүүд орон сууцны үнээс ногдох хэсэгт 52.800.000:4=13.200.000х3 =39.600.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

7-рт дугаарлагдсан хувьцаа

Таван толгой ХК-ийн 25800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 9270 төгрөгөөр тооцож нийт 239.166.000 төгрөгөөр нэхэмжлэгч үнэлснийг хариуцагч үгүйсгэж маргаагүй. Харицагч Г.Ц 2009-01-30-ны өдөр харилцагч төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх 52-1015 дансны дугаартай гэрээ байгуулсан /2-р хх-196/ байх бөгөөд уг дансны дэлгэрэнгүй хуулга 1-р хавтаст хэргийн 164, 2-р хавтаст хэргийн 195 дугаар хуудсанд авагдсан.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т ногдол хувь, үнэт цаас, 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасан. Хэдийгээр ногдол хувь, үнэт цаасыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар байх боловч гагцхүү тухайн ногдол хувь, үнэт цаас болох хувьцаа нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах орлогоор бий болсон тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг бусдад эзэмшүүлж, ашиглуулснаас олсон орлого, эсхүл дундын эзэмшлийн ногдол ашгийн орлого зэрэг гэр бүлийн дундын хөрөнгийн үр шим орлогоор бий болсон байх учиртай. Иймд 25.800 ширхэг хувьцаа нь гэр бүлийн дундын хөрөнгийн үр шим орлогоор бий болсон болох нь нотлогдон тогтоогдохгүй байхад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

8, 9-рт дугаарлагдсан хөрөнгө болох

07-88 УНИ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг 40.000.000 төгрөгөөр,

07-88 УНР улсын дугаартай, Волксваген Тигуан автомашиныг 15.000.000 төгрөгөөр нэхэмжлэгч үнэлснийг хариуцагч үгүйсгэж, маргаагүй бөгөөд дээрх автомашинууд нь Н.Нармандахын өмчлөлд бүртгэлтэй болох нь 1-р хавтаст хэргийн 34-р хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тухайн автомашинуудыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд хариуцагч Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашин нь Цогзол гэх хүний өмчлөлд шилжсэн, Волксваген Тигуан автомашин нэхэмжлэгч Нгийн эзэмшилд байдаг талаар гаргасан тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул хэрэг авагдсан лавлагаагаар дээрх автомашинууд гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байхад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэх болон ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч Г.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голомт банктай 2012 оны 10-р сарын 12-нд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 168.543.295 төгрөгийг Н.Нгаас гаргуулах,

гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан /1-хх-222-224, 2-р хх-107-109, 110-111/.

 

Харин Ц.Анхзаяад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаан дээр татгалзсан болохыг дурдах нь зүйтэй /2-р хх-198/.

 

“М Си Эс Проперти” ХХК-тай 2012-07-14-ний өдөр UA-Co-12-1 дугаартай үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах худаладн авах гэрээг Г.Ц /1-р хх-114-117/, “М Си Эс Проперти” ХХК-тай 2012-06-03-ны өдөр UA-SA-12-14 дугаартай орон сууц захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээ Г.Ц /1-р хх-120-122/ нарын хооронд байгуулагдсан, Г.Ц, Н.Н нар Голомт банкны Цогтцэций тооцоон төвтэй 2012-10-12-ны өдөр 5210002741 тоот гэрээгээр 65.000.000 төгрөгийн, 5210002742 тоот гэрээгээр 55.000.000 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан байна /2-р хх-118-120, 123-125/.

 

Дээрх 5210002741 тоот зээлийн гэрээний үүрэгт 51.809.465,92 төгрөгийг, 5210002742 тоот зээлийн гэрээний үүрэгт 45.776.480,92 төгрөгийг тус тус төлж, дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл нь Голомт банкнаас 2019-01-10-нд ирүүлсэн 11-16 тоот албан бичигт дурдсанаар нийт 82.472.781,92 төгрөг байна /2-р хх-117/.

 

Нэхэмжлэгч Н.Н Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагаа 2018-05-02-ны өдөр шүүхэд гаргасан, Голомт банкны Цогтцэций тооцооны төвөөс нэхэмжлэгчийн гарын үсэг зурж байгуулсан 5210002741, 5210002742 тоот орон сууцны зээлийн гэрээний хуулбар 2018-02-23-ний албан бичгийн хамт шүүхэд ирсэн байхад /1-р хх-213, 92-107/ нэхэмжлэгчийн дээрх орон сууцны зээлийн гэрээний талаар мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй болон тухайн гэрээ, хэлцэлд зурсан гарын үсэг өөрийнх нь биш болохыг үгүйсгэж маргаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй төдийгүй зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан, барьцааны үүрэгтэй холбоотой орон сууцны урьдчилгаа төлбөр, даатгал, орон сууцны зээлийн гэрээний шимтгэл хураамж, зээлийн гэрээний үүргийг Г.Ц төлсөн гэх үйл баримтын талаар нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.

 

2015-240 дугаартай барьцаалбарт БГ5210002741 тоот 2015-04-16-ны өдрийн ипотекийн гэрээний үндсэн дээр Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууцыг барьцаалсан барьцаалбарын агуулгад өөрчлөлт оруулах тухай бүртгэл 2015-05-26-ны өдөр хийгдсэн байх бөгөөд барьцаагаар хангагдах үүргийн болон хүүгийн хэмжээ тодорхойлох арга 65.000.000 төгрөг гэж, үүрэг гүйцэтгэгчийг Н.Н гэж, барьцаалуулагчийг Г.Ц гэж бүртгэсэн байх боловч нэхэмжлэгч Н.Н Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууцны үнээс ногдох хэсгийг шаардаж, үйлчилгээний талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдуулан шаардлага гаргаагүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, эд хөрөнгөтэй холбоотой барьцааны үүрэгтэй холбоотой үүрэг болох Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууцны өмчлөлийг хариуцагч Г.Цийн өмчлөлд үлдээж, түүний үнээс гэр бүлийн гурван гишүүнд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардсан зээлийн гэрээгээр хүлээсэн нэхэмжлэгчийн үүрэг дуусгавар болж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг хариуцагч дангаар хариуцахаар тайлбарлаж байх тул 5210002741, 5210002742 дугаартай орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараас шүүхийн шийдвэр гарсан 2019-04-10-ны өдрөөс хойш тооцож үндсэн зээл, хүүгийн үлдэгдлийн тал хувиар тооцон 45.484.664,15 төгрөгийг нэхэмжлэгч Н.Нгаас гаргуулж хариуцагч Г.Цөд олгохоор шийдвэрлэв /2-р хх-121-122, 126-127, 128, 130/.

 

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар гэрлэгчид бие бие болон үр хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэхэд тэгш үүрэгтэй оролцохоор заасан бөгөөд зохигчид нь гэр бүл болон амьдрах хугацаанд дээрх зээлийг авч гэр бүлийн дундын хэрэгцээ буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан байна.

 

Хэдийгээр орон сууц худалдан авах зориулалтаар авсан хоёр зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар гарын үсэг зурсан, хариуцагч дээрх зээлийн гэрээний үүрэгт төлсөн байгаа дүнгийн 50 хувь, төлөгдөөгүй байгаа үүргийн 50 хувийг тус тус нэхэмжилж байгаа хэдий ч хуульд заасан өөрийн үүргийн дагуу гэр бүлийн хэрэгцээнд зориулан дээрх орон сууцны зээлийг авсан, нөгөөтэйгүүр гэр бүлийн хамтын амьдрал бий болсон цагаас хойш шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Н.Н нь хоёр хүүхдээ өөрийн асрамжинд байлгаж тэжээн тэтгэж ирсэн нөхцөл байдлыг харгалзан төлөгдсөн байгаа зээлийн үүргийг Нгаас гаргуулах үндэслэлгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гэрлэгчид тусгайлан тохиролцсоноос бусад тохиолдолд гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан зардлыг харилцан бие биенээсээ шаардах эрхгүй юм.

 

Гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд

Г.Ц нь Н.Нд холбогдуулан гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг шаардлагыг гаргасан байна /2-р хх-110-111/.

 

Гэрлэлтийн баталгааны гэрчилгээг Н бид ярилцан том хүүгийнхээ төрсөн өдрөөр бичиж хамт сууж байгаад үйлдсэн бөгөөд зорилго нь гэр бүлээрээ гадаад улс руу зорчиход виз мэдүүлэх зорилгоор гэрлэлтийн гэрчилгээг сумын улсын бүртгэгчээс авч өөрсдөө бичиж үйлдсэн талаар сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Г.Ц тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвангуравдугаар бүлэгт хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны талаар зохицуулсан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрхийн маргаантай холбоогүй бөгөөд эрх зүйн үйл явдал болон үйлдлийг шүүхээс тогтоох ажиллагаа тул гэрлэлтийг хүчин төгөлдөр бус, гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-т журамлан зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй байх ба зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаарддаггүй, эсрэг талын зохигч буюу хариуцагч байдаггүй. Гэтэл Г.Ц нь Н.Нгийн гаргасан гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр уг сөрөг нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд тэдгээр нь 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 04 дугаарт бүртгүүлсэн, тэдгээрийн дундаас 2006, 2008 онуудад Ж, Н нар төрж, гэр бүл болсноос хойш нэхэмжлэгчийн тайлбараар 2017 оны 10 дугаар сар хүртэл хамт амьдарсан болох нь зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож, хариуцагч үгүйсгэж маргаагүй.

 

Гэрлэгчид 2004 оноос 2017 оны 10-р сар хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэрлэгчид гэрлэхэд харшлах шалтгаантай байсан нь, гэр бүл болох зорилгогүйгээр буюу гэрлэгчдийн хэн нэг нь эдлэх ёсгүй эрхийг эдлэх, эсхүл хүлээх ёстой үүргээс зайлсхийхийн тулд зөвхөн гэрлэлтийн бүртгэлийг ашиглах зорилгоор гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин Г.Цийн бид өөрсдөө гэртээ сууж байгаад гэрлэлтийн гэрчилгээг бичиж, гадаадад гэр бүл болох зорилгоор бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр бус гэх тайлбар нь бүртгэлийн байгууллаггын бүртгэлтэй холбоотой байна.

 

Иймд зохигчид 2010 онд гэрлэлтээ бүртгүүлсэн боловч 2006 онд том хүү Ж, 2008 онд бага хүү Н нар төрсөн, 2004 оноос гэр бүлийн хамтын амьдралтай байсан талаар маргадаггүй бөгөөд зохигчдын хооронд гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд дараах хөрөнгө бий болсон гэж үзэх нь бодит байдалд харшлахгүй бөгөөд гэр бүлийн бусад гишүүн, хүүхдүүдийн эрх ашигт нийцэх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж 90 дүгээр байрны 3 тоотод байрлах орон сууцны үнээс гурван гишүүнд ногдох 129.030.000 төгрөг, хоёр автомашины зогсоолын үнээс гурван гишүүнд ногдох 22.500.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон 53 дугаар байрны 41 тоотод байрлах орон сууцны үнээс гурван гишүүнд ногдох 95.062.500 төгрөг, нэг автомашины зогсоолын үнээс гурван гишүүнд ногдох 11.250.000 төгрөг, Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууцны үнээс гурван гишүүнд ногдох 39.600.000 төгрөг, нийт 297.442.500 төгрөгийг хариуцагч Г.Ц-сгаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгож, дээрх нэр бүхий хөрөнгүүдийг хариуцагчийн өмчлөлд үлдээх нь үндэслэлтэй байна.

 

Харин гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг, гэр бүлийн дундын хөрөнгийн үр шим орлогоор 25.800 ширхэг хувьцаа бий болсон болох нь нотлогдон тогтоогдоогүй байхад тэдгээрийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19 дүгээр байрны 4-4 тоотод байрлах орон сууц, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашин, Волксваген Тигуан маркийн автомашин, Таван толгой ХК-ийн 25800 ширхэг хувьцаа зэргээс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан хоёр ширхэг СD-г шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлахад шатанд тавьж танхимд байгаа хэргийн оролцогч нарт үзүүлсэн бөгөөд нэхэмжлэгч 2013 онд түүний том охин гар утсаар бичсэн бичлэг гэж тайлбарлаж, 2017-09-12-нд тухайн СD-нд хуулсан байх бөгөөд 00:00-05:29 секунтэд үргэлжилсэн бичлэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа байдал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч рүү дуугүй байхыг шаардаж юм шидэх, ус цацах, хогийн шүүрээр цохих зэрэг үйлдлүүд бичигдсэн, 00:00-01:05 секунд үргэлжилсэн бичлэгт мөн л нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын маргалдаж байгаа яриа, нэхэмжлэгчээс “чамаас салж байгааг үүгээр зарлаж байна хүлээн зөвшөөр гэж” хариуцагчид хандаж байгаа үг яриа үйлдлийн эсрэг хариуцагч дуугүй байхыг шаардаж байгаа үйл явдлууд бичигдсэн байх боловч уг бичлэгүүд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт болж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглосон, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар мөн хуулийн 38.5-д заасныг зөрчсөн буюу хууль бусаар дүрс, дуу бичлэг хийх хэрэгсэлээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулбал нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно /2 ширхэг СD/.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр түүний ээж Ч.Тогтох, төрсөн ах Г.Цогтбаяр, түүний хүүхэд Ц.Батхүү нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Тогтох нь 1994 онд Сонгинохайрхан дүүрэгт жижиг байшинтай хашаа худалдан авч байсан болон гадаадад 11 жил суралцаад ирсэн хариуцагч Цийн нэр дээр бичиг баримтыг гаргуулж байсан талаар, Цогбаяр нь хүүдээ орон сууц авахаар мөнгө явуулахад машин авсан байсан тул Цөөс мөнгө нэмж зээлэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19 дүгээр байрны 4-4 тоотод байрлах орон сууцыг худалдан авч найдвартай нь Цийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээг гаргуулж авч, дараа нь хүү Батхүүг хуримаа хийсний дараа өмчлөлийг шилжүүлсэн, Ц бидний дунд өгцөө авцаа байгаа талаар болон гэрч Батхүү нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19 дүгээр байрны 4-4 тоотод байрлах орон сууцанд 2012 оноос хойш амьдарч байгаа, 2017-08-12-нд хуримаа хийсний дараа 2018-2-р сард өмчлөлөө шилжүүлж авсан, аав хүүгээ байртай болгоно гээд энэ байрыг авч өгч байсан талаар тус тус мэдүүлсэн болно /2-хх шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 62.600+70.200+2.709.774+666.750 =3.509.324 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 731.000+993.849+1.007.000+70.200 =2.802.049 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц-с70.200+70.200+35.868+1.645.162 =1.821.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэгч Н.Нгаас 385.373 төгрөгийг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас 1.724.849 /банкнаас хамтран авсан зээлийн төлбөрт 167.179.795 төгрөг шаардсанд ногдох 993.849 төгрөг, дундын өмч хөрөнгө үнэлүүлэх, зээл төлбөрийг тус тус хуваан хариуцуулахаар шаардсанд ногдох 731.000/ төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Г.Цөд олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/07707 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав /1-р хх-247-248/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Бүднүүд овогт Найдансүрэнгийн Н /КЮ69052263/, Харцага овогт Галсандоржийн Ц /КН68083176/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн хүү, Цийн Ж, 2008 оны 11 дүгээр сарын 08-нд төрсөн хүү Цийн Н нарыг эх Н.Нгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 08-нд төрсөн, Ц.Нийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 2006 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн, Ц.Ж, Ц.Н нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Харцага овогт Галсандоржийн Ц /КН68083176/-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Г.Ц нарт үүрэг болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Г.Ц, Н.Н нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3, 129.4, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж 90 дүгээр байрны 3 тоотод байрлах орон сууц, хоёр автомашины зогсоол, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон 53 дугаар байрны 41 тоотод байрлах орон сууц, нэг автомашины зогсоол, Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 4 дүгээр баг, Цэций хороолол, 5 дугаар байр 3-18 тоотод байрлах орон сууц зэрэг хөрөнгүүдийг хариуцагчийн өмчлөлд үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнээс гэр бүлийн гурван гишүүнд ногдох нийт 297.442.500 /хоёр зуун ерэн долоон сая дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Г.Ц-сгаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 314.952.300 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 9 дүгээр гудамж, 25 тоотод байрлах газар, хашаа, байшингаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа, хариуцагч Г.Ц нь Ц.Анхзаяад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нгаас 45.484.664,15 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Цөд олгож, сөрөг шаардлагын үлдэх 123.058.630,85 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10, Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 04 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн Г.Цийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 62.600+70.200+2.709.774+666.750 =3.509.324 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 731.000+993.849+1.007.000+70.200 =2.802.049 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц-с70.200+70.200+35.868+1.645.162 =1.821.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэгч Н.Нгаас 385.373 төгрөгийг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас 1.724.849 /банкнаас хамтран авсан зээлийн төлбөрт 167.179.795 төгрөг шаардсанд ногдох 993.849 төгрөг, дундын өмч хөрөнгө үнэлүүлэх, зээл төлбөрийг тус тус хуваан хариуцуулахаар шаардсанд ногдох 731.000/ төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Г.Цөд олгосугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/07707 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Я