Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 00837

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

н Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТГт холбогдох,

         

Цалин 12 819 497 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Г нь СБД-ийн ТГрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас ТГрын даргын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Б/249 тоот тушаалаар хууль бусаар чөлөөлөгдсөнийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0367 тоот шийдвэрээр урьд эрхэлж байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.

Хариуцагч байгууллага захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй тул нэхэмжлэгч Б.Г н иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 05 сарын 15-наас 2018 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор 7 061 664 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.

Гэвч 2017 оны 05 сарын 15-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хариуцагч ТГ биелүүлэлгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

2018 оны 01 сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилогдоогүй учир авах ёстой цалин хөлс олговрыг авч чадахгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Б.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлд заасан ажилгүй байсан хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах, чөлөөлөх тухай шийдвэр гарснаас эхлэн тэрхүү шийдвэрийг хүчингүй болгох, ажилтныг ажилд эргүүлэн томилох хүртэл хугацаа хамаарна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0367 тоот шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.Гыг ажилд эргүүлэн томилоогүйгээс өнөөдрийг хүртэл 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт ажлын 263 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор авч чадаагүй байна. Хэдийгээр н иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 181/2018/00537 тоот шийдвэрээр 2017 оны 05 сарын 15-наас 2018 оны 01 сарын 22-ныг хүртэл цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн ч тэрхүү өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажлын 263 хоног цалин хөлстэй тэнцэх олговор авах эрхтэй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. /Нийт 270 ажлын хоног болж байгаа ба үүнээс 7 хоног нь бүх нийтээр амрах амралтын өдөр таарч байх тул 7 хоногийг хасч тооцсон болно/.

Нэхэмжлэлийг шаардлагын хэмжээг тодорхойлохдоо үндсэн цалин дөрийн 34 616 төгрөгөөр нэмэгдэл 20 хувиар тооцов.

Тухайбал: Үндсэн цалин 263 ажлын хоногоор 9 104 008 төгрөг, нэмэгдэл 20 буюу 1 820 801 төгрөг, нийт 10 924 809 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж байна.

Иймд н ТГрын 2018 оны 01 сарын 22-ноос хойш өнөөдрийг хүртэл 263 хоногийн үндсэн цалин 9 104 008 төгрөг, нэмэгдэл 1 820 801 төгрөг нийт 10 924 809 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр миний бие 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

2018 оны 9 сараас үндсэн цалин 792.572 төгрөг болж нэмэгдсэн тул 2018 оны 09 сарын 01-ээс 2018 оны 12 сарын 31 хүртэл 84 хоногийн 118 400 төгрөг, 20 хувийн нэмэгдэл 23 688 төгрөг, нийт 142 088 төгрөгийн цалингийн нэмэгдлийн зөрүү

2019 оны 01 сараас үндсэн цалин 855 978 төгрөг болж, нэмэгдсэн тул 2019 оны 01 сарын 01-ээс 2019 оны 02 сарын 02 хүртэл 23 хоногийн үндсэн цалин 98718 төгрөг 20 хувийн нэмэгдэл 19 743, нийт 118,461 төгрөгийн цалингийн нэмэгдлийн зөрүү

2019 оны 02 сарын 02-оос 2019 оны 03 сарын 29 хүртэл 35 хононгийн үндсэн цалин 1 361 783 төгрөг нэмэгдэл 20 хувь буюу 272 356 нийт 1 634 139 төгрөг.

Нийт 1 894 688 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өмнөх 10 924 809 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнтэй нийлээд нийт 12 819 497 төгрөгийг хариуцагч СБД-ийн ТГраас нэхэмжилж байна.

Үнийн дүнг ямар байдлаар тооцсон бэ? гэвэл нэгдүгээрт 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хуучин цалин хөлсний хэмжээгээр буюу 34.616 төгрөгөөр тооцож, нэмэгдлийг 20 хувиар тооцож бодсон. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн захиргааны албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн хувь хэмжээтэй холбогдуулж н ТГраас төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын цалингийн хүснэгтийг гаргуулсан. Энэ хүснэгтийн дагуу үндсэн цалин, нэмэгдлийг нэмээд нийтдээ 12 819 497 төгрөг гаргасан. Дэлгэрэнгүй задаргааг нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлтэд тодорхой дурдсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр үйлийг үндэслэж хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 819 497 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч н ТГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Гын  ТГарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах хариу тайлбарыг илгээж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй юм.

2. Б.Гын шүүхийн шийдвэр гарснаас хойшхи авах ёстой байсан цалин хөлсийг тооцон гаргах боломжгүй юм.

2018 оноос хойш хоёр удаа төрийн албан хаагчийн цалин нэмэгдсэн. Энэ нь манайхаас гаргаж өгсөн нотлох баримтаар үндэслэгдээд төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үндсэн цалингаар нэхэмжлэгч тал нэхэмжилсэн.  Үүн дээр шатлалын асуудал яригдана. н.Гомбодорж гэдэг хүний авдаг байсан цалинг н.Г гэдэг хүн авах эсэх нь эргэлзээтэй. Мөн 20 хувийн нэмэгдэл өмнөх Захиргааны хэргийн шүүх хурал дээр яригдсан. Төрийн албан хаагч 6 сар тутам хагас жилийн биелэлт гаргаж үнэлүүлдэг байсан. Одоо үнэлгээ аваад үнэлгээн дээр нэмэгдээд “А” авах юм бол 100 хувь, “Б” авах юм бол 80 хувь гээд хувааж үзвэл 100 хувь нь 20 болдог. Шинэ хууль батлагдсантай холбогдуулж засгийн газрын тогтоол гарсан. Төрийн албан хаагч нар улирал тутам ажлаа үнэлүүлдэг болсон. Улирлын урамшуулал нь үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Өмнөх Захиргааны шүүх 20 хувийн нэмэгдэлтэй гээд явж байсан боловч үүн дээр яг яаж үнэлж 20 хувь гаргаж байгаа нь эргэлзээтэй. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу томилох ёстой байсан ч томилоогүй. Гэхдээ шүүхийн шийдвэрийг гүйцэтгээд 7.061.000 төгрөг гаргаж барагдуулаад явж байгаа. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа. Томилох тухай асуудал яригдаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Төрийн албаны тухай хуулиар бид халаа, сэлгээ хийх хориотой болсон. Б.Гыг томиллоо гэж бодоход одоо ажиллаж байгаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга шүүхдээд явах, үүнээс үүдээд хохирлыг шийдвэр гаргасан этгээд өөрөө хариуцах болно. Ийм зүйл хаа хаанаа байна. Үнийн дүнг бүрэн дүүрэн зөвшөөрөхгүй байна. Үндсэн цалинг манайхаас гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэнэ гэж бодоход 20 хувь бол боломжгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч ТГт холбогдуулан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12 819 497/арван хоёр сая найман зуун арван есөн мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ТГ нь шүүхийн шийдвэр гарснаас хойших авах ёстой байсан цалин хөлсийг тооцон гаргах боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг н ТГрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн аваагүй болох нь зохигчийн тайлбар, н Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 00537 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

 н Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 00537 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь 00537 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн ... энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно.” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь зохигчийн тайлбар, 00537 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын цалин хөлсийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмсэн болох нь 2018 оны цалингийн карт болон 2019 оны цалингийн картаар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нэг сарын дундаж цалин хөлс 733 863/долоон зуун гучин гурван мянга найман зуун жаран гурав/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 34 616/гучин дөрвөн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөг, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 707 776/136х34616=4707776/ /дөрвөн сая долоон зуун долоон мянга долоон зуун далан зургаа/ төгрөг болох нь н Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 00537 дугаар шийдвэрийн хуулбар, 2018 оны цалингийн картаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нэг сарын дундаж цалин хөлс 1 016 572/1034072+1002572+1013072=3049716, 3049716:3=1016572/ /нэг сая арван зургаан мянга таван зуун далан хоёр/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 46 208/1016572:22=46208/ /дөчин зургаан мянга хоёр зуун найм/ төгрөг, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 881 472/46280x84=3881472/ /гурван сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг болох нь 2018 оны цалингийн картаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны нэг сарын дундаж цалин хөлс 1 089 978/1076978+1076978+1115978=3269934, 3269934:3=1089978/ /нэг сая наян есөн мянга есөн зуун далан найм/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 49 544/1089978:22=49544/ /дөчин есөн мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөг, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 923 096/49544x59=2923096/ /хоёр сая есөн зуун хорин гурван мянга ерэн зургаа/ төгрөг болох нь 2019 оны цалингийн картаар нотлогдож байна.

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас бүгд 13 814 812/4707776+3881472+2923096=11512344, 11512344x20%нэмэгдэл=2302468, 11512344+2302468=13814812/ /арван гурван сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.  

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 819 497/арван хоёр сая найман зуун арван есөн мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олговор нь 13 814 812/арван гурван сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун арван хоёр/ төгрөг болох нь тогтоогдож байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч н ТГраас 13 814 812/арван гурван сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч н ТГраас 13 814 812/арван гурван сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 222 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, хариуцагч н ТГраас улсын тэмдэгтийн хураамжид 227 024 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ