Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00940

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                        

Нэхэмжлэгч: “Ж” ХХК/РД/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: НШ,

 

Хариуцагч: БА нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “ЖГ” ХХК/РД: 5085659/,

 

Үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авахаар битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхтариа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

  

               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/1 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-рхороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоот үл хөдлөх хөрөнгө,

  • 153/2 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө,
  • 153/4 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө,
  • 153/5 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол /16052/, Нарны зам, ШТС-37 тоот үл хөдлөх эд хөрөнгө,
  • 153/6 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө,
  • 153/7 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдийг “... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “ЖГ” ХХК-иас төлбөр авагч Э.Сүрэнд олгох ёстой 51,855,668.321 төгрөгийн төлбөрт ...” хураан авахаар битүүмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Тухайлбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана гэж заасан.

Төлбөр төлөгч “ЖГ” ХХК нь манай компанитай хамаарал бүхий аж нэгж биш бөгөөд тус компанийн өр төлбөрийг манай компани хариуцах, мөн манай компанийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэл огт байхгүй.

Дээр дурдсан тогтоолын дагуу битүүмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгүүд нь “ЖГ” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа боловч тус компанийн өмчлөлийн хөрөнгө биш юм.

Тодруулбал: 2013 онд “ЖГ” ХХК нь өөрийн үүсгэн байгуулсан “Ж” ХХК-ийн 100 хувийн хувьцаагаа иргэн Г.Дашнямд “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ...” гэж заасан.

Иймд дээрх дурдсан үндэслэлийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн:

  • 153/1 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-рхороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоот үл хөдлөх хөрөнгө,
  • 153/2 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө,
  • 153/4 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө,
  • 153/5 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол /16052/, Нарны зам, ШТС-37 тоот үл хөдлөх эд хөрөнгө,
  • 153/6 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө,
  • 153/7 тоот тогтоолоор битүүмжлэгдсэн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдийг

“... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “ЖГ” ХХК-иас төлбөр авагч Э.Сүрэнд олгох ёстой 51,855,668.321 төгрөгийн төлбөрт хураан авахаар битүүмжилснийг ...” хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар төлбөр төлөгч “ЖГ” ХХК-иас зээлийн гэрээний төлбөрт тооцуулан тус компанийн нэр дээр байгаа эд хөрөнгүүдийг шилжүүлж, төлбөр авагч Олон улсын хамтын ажиллагааны банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Уг төлбөрт шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн эд хөрөнгүүд дотор “ЖГ” ХХК-ийн нэр дээр байдаг боловч “Ж” ХХК-д өмчлөх эрх нь шилжиж ирсэн үндсэн нэхэмжлэлд заасан үл хөдлөх хөрөнгөнүүд хамаарч байна.

Дээрх хөрөнгүүдийг нь “ЖГ” ХХК-ийн төлбөрт тооцуулан Олон улсын хамтын ажиллагааны банкинд олгохоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэх хөрөнгийн жагсаалтад оруулж, төлбөр гаргуулах ажиллагааг хийж байгаа нь манай компанийн өмчлөх эрхээ хууль ёсоор хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан журмын дагуу нэхэмжлэлд заагдсан Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-рхороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоот үл хөдлөх хөрөнгө, 153/2 тоот тогтоолоор битүүмжилсэн эрхийн бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө,

153/4 тоот тогтоолоор битүүмжилсэн эрхийн бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд,

153/5 тоот тогтоолоор битүүжилсэн эрхийн бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол /16052/, Нарны зам, ШТС-37 тоот үл хөдлөх эд хөрөнгө,

153/6 тоот тогтоолоор битүүмжилсэн эрхийн бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө,

153/7 тоот тогтоолоор битүүмжилсэн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3639 дугаар шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 29-ний өдрийн 1019 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “ЖГ” ХХК-иас 4 749 270 862 төгрөг гаргуулж, төлбөр авагч Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж байгаа шийдэр гүйцэтгэх ажиллагааны “Ж” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байдаг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын\алба даалгаврын дагуу Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2-р баг, 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад М.Амарсайханы 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15280011/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн.

Уг битүүмжлэгдсэн шатахуун түгээх станцыг “ЖГ” ХХК нь “Ж” ХХК-ийн өмчлөлд 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд барьцааны гэрээний улмаас улсын бүртгэлд бүртгэгдэхгүй өнөөдрийг хүрсэн.

Хэдийгээр уг үл хөдлөх хөрөнгө нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлт “Ж” ХХК-ийн нэр дээр бүртгэгдээгүй боловч “Ж” ХХК нь эзэмшиж, ашиглан, үйл ажиллагаа явуулсаар ирсэн “Ж” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө юм.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даалгаварын дагуу Говьсүмбэр аймгийн 21 тойргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15280011/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 15280011/04 тоот Эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Тэгэхээр энэ шилжүүлж авсан хөрөнгө нь өөрийнхөө өр төлбөрт мэдэгдэхгүй байдлаар шилжүүлсэн үйл баримт нь мөн өмчлөх эрхийн хүрээнд энэ хөрөнгүүдийг дур мэдэн шийдвэрлэх эрх байхгүй. Тийм учраас одоохондоо битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй байгаа. Гэхээ битүүмжлэх хөрөнгийн жагсаалтанд орсон гэдэг асуудлыг тавьж байгаа. Тийм учраас энэ битүүмжлэх хөрөнгийн жагсаалтнаас хасуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Жаст-Ойл ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр “ЖГ” ХХК-иас 32 855 296.74 ам доллар буюу 51 596 943 659.3 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 258 142 668 төгрөгийн хамт гаргуулж, Э.Сүрэнд олгож, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар хариуцагч “ЖГ” ХХК нь нэхэмжлэгч Э.Сүрэнд 32 855 296.74 ам.доллар буюу 51 596 943 659.3 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгохоор шийдвэрлэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч “ЖГ” ХХК болон 100 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Батхүүд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй.

Иймд төлбөр төлөгчийн өмчлөлд хөрөнгө бүртгэлтэй эсэх холбогдох бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар “ЖГ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2205016935, Ү-2205017207, Ү-2205018225, Ү-2205019169, Ү 2204029547, Ү-2201009711 дугаар бүртгэлтэй шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө Олон Улсын хамтын ажиллагааны банкны үүргийн гүйцэтгэлд давхар барьцаалагдсан холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоогдсон тул Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 84 дүгээр зүйлийг тус тус үндэслэн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 153/1, 153/2, 153/3, 153/4, 153/5, 153/6 шатахуун түгээх станцыг тус тус битүүмжилсэн.

Мөн тус газарт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар “ЖГ” ХХК-иас 17 932 743 евро буюу 42 045 183 593 төгрөгийг гаргуулж, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжпэгч “Жаст-Ойл” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Бид нар шүүхийн шийдвэрийн дагуу бүх шийдвэрийг биелүүлнэ, нэгэнт ЖГ ХХК-ийн нэр дээр гарсан бүх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөөр бүрэн барагдуулна өөр төлбөрийг төлөх боломж байхгүй гэж өөрсдөө удаа дараа бичгээр болон амаар хэлж байсан. Тийм учраас энэ талаар ЖГ ХХК-иас тодруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Ийм учраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуулийн дагуу биелүүлээд хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул энэ ажиллагааг хүчингүй болохыг хүссэн нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч БАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч “Ж” ХХКомпанийн гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараахи тайлбарыг гаргаж байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3639 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1019 дугаар магадлалтай, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолоор “ЖГ” ХХКомпаниас 4 749 270 896,02 төгрөг гаргуулж, “Хадгаламж” банкинд олгох, мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10547/с дугаартай шүүгчийн захирамжаар “ЖГ” ХХКомпаниас 985 688 200 төгрөгийг гаргуулж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газарт, Улсын тэмдэгтийн хураамж 5 086 391 төгрөгийг Улсын орлогод тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-ийг тус тус баримтлан “ЖГ” ХХК-ийн зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан доорх хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гүйцэтгэх баримт бичигт тусгасан.

1. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам, ШТСтанц 109-д байршилтай 247 м.кв, Ү-2206010848 гэрчилгээний дугаартай ШТСтанц /газарт орсон/ НШГАлбаны 2015 оны 3/42380 тоот тогтоолоор түдгэлзүүлсэн /одоо юу ч байхгүй/

2. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, НТД:8026/0039, Шатахуун түгээх станцын зориулалттай газар эзэмших эрх/газарт орсон/,

3. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 865.1 м.кв, №0203586, НТД:3051/0086 гэрчилгээний дугаартай Авто засварын зориулалттай газар НШГАлбаны 2005 оны 3/42375 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн.

4. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 1800 м.кв талбайтай №0203576, НДТ:8028/0185 гэрчилгээний дугаартай ШТСтанцын зориулалттай газар эзэмших эрх

5. Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 17 тоотод байрлах, 65.76 м.кв, Ү-2201016698 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр НШГАлбаны 2017 оны 3/9945 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. /Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00199 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр Д.Лхамсүрэнг тогтоосон/

6. Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 7 тоотод байрлах 65.76 м.кв, Ү-2201016697 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр

НШГАлбаны 2017 оны 3/9945 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. /Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00199 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр О.Хашчулууныг тогтоосон/

7. Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 27 тоотод байрлах 65.76 м.кв, Ү-2201016696 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр

НШГАлбаны 2017 оны 3/9945 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. /Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00199 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр О.Отгонболдыг тогтоосон/

8. Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 49/Б байрны 29 тоотод байрлах 61.25 м.кв, Y-2204027092 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр НШГАлбаны 2015 оны 1/42370 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн.

9. Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 49/Б байрны 23 тоотод байрлах 61.25 м.кв, Y-2204027091 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр НШГАлбаны 2015 оны 1/42370 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн.

10. Архангай аймгийн Тариат сумын төвд байршилтай 35 м.кв, Ү-0104002267 гэрчилгээний дугаартай ШТСтанц 2015 онд түдгэлзүүлсэн, Оросын холбооны улсын хамтын ажиллагааны банктай байгуулсан гэрээ бүртгэлтэй. /2018.11.12-нд шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар явуулсан/

11. Архангай аймгийн Тариат суманд байрлах 1000 м.кв, №0127798, НТД:8020800292 гэрчилгээний дугаартай ШТСтанцын зориулалттай газар эзэмших эрх НШГАлбаны 3/13179 тоотоор түдгэлзүүлсэн /2018.11.12-нд шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар явуулсан/

12. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт байрлах 1200 м.кв талбай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай ШТСтанцын барилга. НШГАлбаны 2015 он 3/42373 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. /2018.11.12-нд шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар хүргүүлсэн/

Шийдвэр гүйцэтгэгчийн 15280611/02 дугаартай албан даалгаварыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/11479 тоот албан бичгээр Говьсүмбэр аймаг руу хүргүүлсэн.

Албан даалгаварт дурьдсан битүүмжлэх, хураах ажиллагааг Говьсүмбэр аймгийн шийдвэр гүйцэтгэгч хошууч М.Амарсайхан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15280611/03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоолоор” хөндлөнгийн гэрчээр Ж.Мэндсайхан, П.Отгонжаргал, “ЖГ” ХХКомпаний эрхлэгч Э.Энхчимэг нарыг байлцуулан битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15280611/04 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор” хөндлөнгийн гэрчээр Ж.Мэндсайхан, П.Отгонжаргал, Баярмагнай, “ЖГ” ХХКомпаний эрхлэгч Э.Энхчимэг нарыг байлцуулан хураасан.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Энэ хураах ажиллагаа явагдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЖГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхтариа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй ... Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийг үндэслэн, төлбөр төлөгч ЖГ ХХК-иас төлбөр авагч Э.Сүрэнд олгох ёстой 51 855 668 321 төгрөгийн төлбөрийг гаргуулах ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 151/1-ээс 151/7 хүртэлх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хэргийн материалаас судлаж үзэхэд: ЖГийн 100 хувь хөрөнгө оруулалтай “Ж” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж, гэрээг нотриатаар батлуулан эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж авах тухай гэрээнд тус бүрт нь заасан байна.

Гэвч Ж ХХК нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн аль нь ч гэргэх эрхтэй гэж заасан байхад Ж ХХК энэ үүргээ биелүүлээгүй байна.

2. ЖГ нь 2015 оны 12 дугаар сарын 15-нд Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай хууль ёсны хүчин төгөлдөр зээлийн хязгаартай 10К/08 гэрээг байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эдгээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалжээ.

2008 оны 12 дугаар сарын 13-нд Зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, эхний удаа 7 200 000 евро, 800 000 еврог нийт 17 932 743 еврог Жаст ХХК-д шилжүүлсэн байна. ЖГ зээлдэгч нь эргэн төлөлтийн үүргээ биелүүлээгүй учир харилцан тохиролцож зээл төлөлтийн хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 30 хүртэл хойшлуулсан боловч зээл төлөгдөөгуй учир ЭЗХА-ны Олон улсын банкны нэхэмжлэлээр дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхийн шүүх хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болсон шүүх хуралд ЖГ ХХК-ийн төлөөлөгч Атармаа оролцож, хуралд тайлбарлахдаа: “ЖГ” ХХК санхүүгийн хүндрэлтэй болж, 100 хувийн хөрөнгө оруулалтай Ж ХХК-ийг иргэн Дашнямд 2013 оны 1 дүгээр сарын 01-нд худалдаж, ЭЗХА Олон улсын банкинд төлөх ёстой зээлийг Жоор төлүүлэхээр тохиролцсон юм.

3. Зээлийн гэрээнд барьцаалагдсан хөрөнгүүд ЖГийн нэр дээр байдаг ч Ж ХХК-ийн санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн, тус компаний үйл ажиллагаанд зөвхөн хэрэглэгдэх зориулалтай тул компанаас салгаж үл болох хөрөнгүүд юм гэж тайлбарласнаас үзэхэд зээл төлөлтийн гэрээнд барьцаалагдсан үл хөдөлөх хөрөнгүүд нь “ЖГ” ХХК-ийн хөрөнгө гэж тодорхойлсон байна.

4. ЖГ зээлийн гэрээний үүргийн биелэлтээ хангах зорилгоор ЭЗХАОУ-ын банкинд барьцаалуулсан эд хөрөнгүүдээ Иргэний хуулийн 156-р зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн нь одоо хүчинтэй байна.

5. Давж заалдах шатны 10-р шүүх 2014 оны 11 дүгээр сарын 14-нд хэргийг хэлэлцээд зээлдүүлэгч, зээлдэгч хоёрын зээлийн төлбөрийг барьцаалагдсан үл хөдлөх хөргүүдээр тооцож зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

6. Барьцааны гэрээнд заагдаж битүүмжлэгдсэн хөрөнгүүд нь “ЖГ” ХХК-д өмчлөх эрхийн болон, барьцаалагдсан хөрөнгийн бүртгэлтэй учир “ЖГ” ХХК ЭЗХА-ны Олон Улсын банктай байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 2.1.2-т зааснаар барьцааны зүйлийг банкны барьцаанд байх хугацаанд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх үүргийг хүлээсэн байна.

Иймээс Жаст ХХК-ийн зээлийн төлбөрт тооцогдсон нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаа болон битүүжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.1.2-т зааснаар барьцаалуулагч нь барьцааны зүйлийн хувьд гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бол барьцаалагчаас зөвшөөрөл авах үүрэгтэй гэж заасан байна.

7. “ЖГ” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэгт Э.Сүрэнгээс 51 855 668 321 төгрөгийн зээл авсан, түүнийгээ төлөх асуудалд Хадгаламж банкаар баталгаа гаргуулсан гэх асуудал нь хамт шалгагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул иргэний хэрэгт тайлбар өгөх боломжгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК хариуцагч НШ, хариуцагч БА нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авахаар битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч НШ нь Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 84 дүгээр зүйлийг тус тус үндэслэн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжилсэн гэж маргасан.

 

Хариуцагч БА нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь “ЖГ” ХХК-ийн зээлийн төлбөрт тооцогдсон нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаа болон битүүжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр “ЖГ” ХХК-иас 32 855 296.74/гучин хоёр сая найман зуун тавин таван мянга хоёр зуун ерэн зургаан ам.доллар далан дөрвөн цент/ ам.доллар буюу 51 596 943 659.3/тавин нэгэн тэрбум таван зуун ерэн зургаан сая есөн зуун дөчин гурван мянга зургаан зуун тавин есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 258 142 668/хоёр зуун тавин найман сая нэг зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан Э.Сүрэнд олгож, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЖГ” ХХК нь нэхэмжлэгч Э.Сүрэнд 32 855 296.74/гучин хоёр сая найман зуун тавин таван мянга хоёр зуун ерэн зургаан ам.доллар далан дөрвөн цент/ ам.доллар буюу 51 596 943 659.3/тавин нэгэн тэрбум таван зуун ерэн зургаан сая есөн зуун дөчин гурван мянга зургаан зуун тавин есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу “Төрийн банк” ХХК-иас дээрх төлбөрийг гаргуулан Э.Сүрэнд олгохоор шийдвэрлэж, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 156 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 95 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн болох нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 156 дугаар гүйцэтгэх хуудсын болон 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 95 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, “ЖГ” ХХК-иас 17 932 743/арван долоон сая есөн зуун гучин хоёр мянга долоон зуун дөчин гурав/ евро буюу 42 045 183 593/дөчин хоёр тэрбум дөчин таван сая нэг зуун наян гурван мянга таван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд олгохыг “ЖГ” ХХК нь зөвшөөрч, төлбөрт 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалд заасан эд хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх хуудас олгогдож, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалын хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаар гүйцэтгэх хуудсын болон 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182811801 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

          Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3638 дугаар шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1019 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолоор “ЖГ” ХХК-иас 4 749 270 896.02/дөрвөн тэрбум долоон зуун дөчин есөн сая хоёр зуун далан мянга найман зуун ерэн зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 23 904 304.4/хорин гурван сая есөн зуун дөрвөн мянга гурван зуун дөрвөн төгрөг дөрвөн мөнгө/ гаргуулан “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор, зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болох нь 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3638 дугаар шийдвэрийн болон 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1184 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар нотлогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2-т “Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч НШ нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01507 дугаар шийдвэрийг биелүүлэхээр Улсын бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол/16052/, Нарны зам, ШТС-37 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн болох нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/1 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/2 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/4 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/5 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/6 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/7 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч БА нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3638 дугаар шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1019 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолыг биелүүлэхээр тус шүүхийн шийдвэрүүдэд заасан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилсэн болох нь 15280611/3 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч НШ болон БАны 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ болон 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд байдаг гэж маргаж байна.

 

Хариуцагч нарын битүүмжилсэн эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж” ХХК нь бүртгэлтэй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн № 1717 дугаар албан бичгийн хуулбар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 1904 албан бичгийн болон Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн № 611 дугаар албан бичгийн хуулбар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн № 261 албан бичгийн хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдээгүй байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нарын явуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8 дахь заалтад нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч НШ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн бусдад барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн нь хууль зөрчсөн гэж маргаж байна.

 

Хариуцагч НШ нь “ЖГ” ХХК-иас 32 855 296.74/гучин хоёр сая найман зуун тавин таван мянга хоёр зуун ерэн зургаан ам.доллар далан дөрвөн цент/ ам.доллар буюу 51 596 943 659.3/тавин нэгэн тэрбум таван зуун ерэн зургаан сая есөн зуун дөчин гурван мянга зургаан зуун тавин есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 258 142 668/хоёр зуун тавин найман сая нэг зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан Э.Сүрэнд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалд дурдсан Улсын бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол/16052/, Нарны зам, ШТС-37 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн болох нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/1 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/2 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/4 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/5 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/6 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/7 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 49 дүгээр зүйлийн 49.3-т “Хөрөнгийг битүүмжлэх ... ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй.” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШ нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн нь хуульд нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8 дахь заалтад зааснаар үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авахаар битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улсын бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол/16052/, Нарны зам, ШТС-37 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг, хариуцагч БАны Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улсын бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол/16052/, Нарны зам, ШТС-37 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг, хариуцагч БАны Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ