Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00808

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А” ХХК/РД: /-д холбогдох,

 

106 822 000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь хариуцагч компанитай 2018 оны 02-р сарын 28-ны өдрийн №22018/02/28 тоот Шатахуун Худалдах худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд, гэрээний Хавсралт-1д заасан хугацаанд буюу 2018 оны 06-р сарын 30-наас 2018 оны 10-р сарын 31-нийг хүртлэх хугацаанд 103013200 төгрөгийн 51 360 литр дизелийн түлшийг тус компанид худалдсан.

Хариуцагч нь эхний үед авсан шатахууныхаа үнийг төлж байсан боловч 2016 оны 06-р сараас эхлэн тохирсон хугацаандаа төлөхгүй доголдож эхэлсэн юм.

Одоогийн байдлаар манай компанийн худалдсан түлшний үндсэн үнээс 65 952 000 төгрөг төлөгдөөгүй байна. Гэрээний 4.2, 11.4 гэрээний 2018 оны 02-р сарын 28-ны өдрийн ХАВСРАЛТ гэрээний 5-д шатахууны төлбөрийг тухайн сарын 30-ны дотор төлөх, 4.3-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлөхөөр талууд тохиролцсон юм.

Иймд 2018 оны 06 сараас хойш хугацаанд авсан 32976 литр шатахуун үнэ 65 952 000 төгрөгийн төлбөр, гэрээнд заасан алдангид 33 095 040 төгрөг, нийт 99 047 340 төгрөг болж байгааг гаргуулна.

ДТ худалдсан огноо

ДТ хэмжээ литрээр

1 литр үнэ

Нийт үнэ төгрөгөөр

Төлөх хугацаа

Хугацаа хэтэрсэн хоног

Алданги хувь

Нийт алданги

Нийт алданги, хохирлын хэмжээ

30/06/2018

11842

2000

23642000

06/30/2018

144 хоног

0,5

17022240

 

30/07/2018

7080

2000

14160000

07/31/2018

114 хоног

0,5

8071200

 

30/08/2018

3628

2000

7256000

08/30/2018

84 хоног

0,5

3047520

 

30/09/2018

8157

2000

16314000

09/31/2018

54 хоног

0,5

4404780

 

30/10/2018

2290

2000

4580000

10/30/2018

24 хоног

0,5

549600

 

Нийт төлбөр

 

 

65952000

 

 

 

33095340

99047340

Шатахууны нийлүүлэлтийн хэмжээ, төлөх дүн, төлсөн хугацааг он сараар тооцож төлөгдөөгүй байгаа төлбөрийн дүнг болон хугацаа хэтрүүлсний алдангийг дараах хүснэгтээр харуулав.

Нийт нэхэмжилж байгаа шатахууны үндсэн төлбөр 65 952 000 төгрөг, алданги 33 095 340 төгрөг гарч байгаа нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байгаа тул алданги 32 976 000 төгрөг, бүгд 98 928 000 төгрөг болж байна. 2018 оны 10-р сарын 11-нд 8 000 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 90 928 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Үүргийн гүйцэтгэл, шийдвэрийн биелэлтийг хангуулахын тулд 2018 оны 03-р сарын 09-ний өдрийн барьцааны гэрээнд заасан HOWO.ZZ4257 маркийн 6908УБТ улсын дугаартай улаан өнгийн, №01572943 гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл, JHK 9390 маркийн 5632ТЧ удаан өнгийн, LTTFB13324C005965 аралтай №01572844 гэрчилгээ тээврийн хэрэгсэл, НСН9400CXV маркийн 4642БЧ улсын дугаартай улаан өнгийн LBZ9C03EXBB00001 аралтай №01572844 гэрчилгээтэй тээврийн хэрэгсэлүүдийг битүүмжлэх хүсэлт үүгээр гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 2018 оны 02-р сарын 28-ны өдрийн №22018/02/28 тоот Шатахуун Худалдах худалдан авах гэрээний үүрэгт, хариуцагч “А” ХХК-иас 90 928 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Хариуцагч тал нэхэмжлэлийн зарим шаардлага зөвшөөрөхгүй, авсан өгсөн барааг баримтаар тулна гэсэн тайлбар гаргасан боловч манайтай уулзахаар хэн ч ирээгүй байгаа юм.

Манай компани хувьд хариуцагч компани жолооч нарт олгосон, өөрт байгаа түлшний баримт падааныг нэг бүрчлэн тулгаж үнэ төлбөрийг нь тооцож үзэхэд тус компанийн жолооч нарт гэрээний дагуу манай компаниас олгосон дизелийн түлшний үнээс дор дурдсан төлбөр, өмнөх нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй орхигдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага дараахи тооцоогоор нэмэгдүүлнэ.

Үүнд:

  • 2018 оны 04 дүгээр сард өгсөн түлшний үнэ 1 720 000
  • 2018 оны 06 дугаар сард өгсөн түлшний үнэ 810 000
  • 2018 оны 09 дүгээр сард өгсөн түлшний үнэ 4 306 000
  • 2018 оны 10 дугаар сард өгсөн түлшний үнэ 3 760 000 төгрөг тус тус дутуу тооцогдсон нь бүгд 10 596 000 төгрөг болж байна.

Гэрээнд заасны дагуу алданги 5 298 000 төгрөг, бүгд 15 894 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг /90 928 000+15 894 000/ нэмэгдүүлж нийт 106 822 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхлээд явуулсан нэхэмжлэлд үндэслээд нэхэмжилсэн боловч дутуу байсан. 56 118 литр шатахууны үнийг нэхэмжилсэн. Алдангийг 50 хувиар тооцсон. Гэрээ байгуулсан тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой. Мөнгө төлөх үүргийг хариуцагч хүлээсэн. Хариуцагчийн төлсөн мөнгөний хувьд маргаан байхгүй. Зарлагын баримтын дагуу нэхэмжилсэн байгаа.” гэв.

 

Хариуцагч “А” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х ХХК нь тус байгууллагатай 2018 оны 02-р сарын 28-ны өдрийн №22018/02/28 тоот шатахуун худалдах худалдан авах гэрээг байгуулан хамтран ажилласан бөгөөд нийт  100 733 200 төгрөгийн шатахуун худалдан авч 44 061 200 төгрөг төлж 56 672 000 төгрөгийн өр төлбөр урьдчилсан байдлаар үүсээд байгаа. 2019 оны 01-р сарын 15-ны өдрийн шүүхээс ирүүлсэн нэхэмжлэл шаардлагад 98 928 000 төгрөгийг төлүүлэхээр тусгасан нь буруу байна. Тус компани хооронд үлдэгдлийн тооцоо нийлж баталгаажуулах хэрэгтэй байна.

Тухайлбал:

  1. 2018 оны 10-р сарын 15-ны өдөр  5122007569 тоот дансанд шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг хасаагүй дээр нь алдангид тооцож нэмж нэхэмжилсэн.
  2. Х ХХК-ийн нэхэмжилсэн дүн “А” ХХК-ийн авсан түлшний жагсаалтаас зөрүүтэй гарч байна. Илүү нэхэмжилсэн 4 771 литр дүнг жагсаалтаар хавсаргав.
  3. Мөн зарим падаан зөрүүтэй байна. Үүнд: 2018 оны 10 сарын 29-ний өдрийн интернетээр явуулсан жагсаалтанд 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бичсэн 8226УБО тээврийн хэрэгслийн 390 литр түлшний нэхэмжилсэн дүн байхгүй зэрэг зөрүүтэй дүн нэхэмжилсэн байна.
  4. Гэрээний 4.2 болон 4.4-т зааснаар сар бүрийн сүүлд тооцоо нийлж, тулгалт хийгээгүй байна. Манай компанийн нягтлан бодогч тооцоо нийлэх хүсэлт хэд хэдэн удаа гаргаж байсан боловч тооцоо нийлээгүй. Мөн Х ХХК-ийн нэхэмжилсэн дүн зөрүүтэй байсан учир манай компанийн зүгээс тооцоо нийлэхгүйгээр үлдэгдэл төлбөрийг барагдуулах боломжгүй байсан тул өдийг хүрсэн.

 

Иймд байгууллага хоорондын тооцоог нийлж баталгаажуулах хэрэгтэй бөгөөд дээрхи үнийн дүнд алданги төлөх боломжгүй гэдгээ үүгээр уламжилж байна.

 

Х ХХК-ийн интернетээр нэхэмжилж явуулсан дүнг жагсаавал:

 

Нэхэмжилсэн

 

Төлсөн

1. 2018/04/25

7 103 200

04/04

7 103 200

2. 2018/05/05

21 002 000

05/11

20 002 000

3. 2018/05/31

8 956 000

06/15

4 000 000

4. 2018/06/30

23 642 000

06/20

4 956 000

5. 2018/08/01

14 160 000

 

 

6. 2018/09/05

7 256 000

 

 

7. 2018/10/01

16 314 000

10/15

8 000 000

8. 2018/10/01

2 300 000

 

 

 

100 733 200

 

44 061 200

Нийт 100 733 200 төгрөгийн шатахуун аваад 44 061 200 төгрөг төлж, 56 672 000 төгрөгийн үлдэгдэл үүсээд байгаа юм.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 76 548 000/далан зургаан сая таван зуун дөчин найман мянга/ төгрөгийг, алдангид 30 274 000/гучин сая хоёр зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг, бүгд 106 822 000/нэг зуун зургаан сая найман зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “А” ХХК нь 56 672 000/тавин зургаан сая зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгийн үлдэгдэл үүсээд байгаа гэх тайлбар ирүүлсэн.

 

2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч О.Гарамд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч О.Гарам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч О.Гарамын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр №2018/28/02 “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу чанар стандартын шаардлагад нийцсэн дизель түлш нийлүүлэх, хариуцагч нь худалдан авсан шатахууныхаа төлбөрийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зохигчид 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ байгуулсан байх боловч нэхэмжлэгч нь тус барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

Гэрээний 1-ийн 1.3, 4-ийн 4.1, 4.2-т зааснаар Гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан байх ба шатахууны төлбөрийг дансаар сарын эцэст авсан шатахууны тооцоог хоёр талаасаа тулгалт хийж нэхэмжлэлийн дагуу барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 100 733 200/нэг зуун сая долоон зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөгийн дизель түлш нийлүүлсэн болох нь Гэрээний хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх зарлагын баримт болон нэхэмжлэх, Хаан банкин дахь 5028370349 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид дизель түлшний үнэд нийт 44 061 200/7103200+20002000+8956000+8000000=44061200/ /дөчин дөрвөн сая жаран нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хаан банкин дахь 5028370349 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дизель түлшний үлдэгдэл төлбөрт 56 672 000/100733200-44061200=56672000/тавин зургаан сая зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 30 274 000/гучин сая хоёр зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 4-ийн 4.3-т хариуцагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Хариуцагч нь дизель түлшний үнийг Гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэн төлж байсан болох нь № 1-7 нэхэмжлэхүүд болон Хаан банкин дахь 5028370349 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн шилжүүлсэн дизель түлшний үнийн зөвхөн 4, 6 дугаар сарын алдангийг тооцоход 35 591 440/1720000x0.5%=8600, 8600x360=2838000, 24352000x0.5%=121760, 121760x269=32753440, 2838000+32753440=35591440/ /гучин таван сая таван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөч/ төгрөг болсон байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 28 336 000/56672000:2=28336000/ /хорин найман сая гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас бүгд 85 008 000/56672000+28336000=85008000/ /наян таван сая найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 21 814 000/106822000-85008000=21814000/ /хорин нэгэн сая найман зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас бүгд 85 008 000/наян таван сая найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 21 814 000/хорин нэгэн сая найман зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас бүгд 85 008 000/наян таван сая найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 21 814 000/хорин нэгэн сая найман зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 849 910 төгрөгөөс 692 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157 850 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 582 990 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ