Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1032

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Нямсүрэнгээс 1.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.950.000 төгрөг болон хариуцагч Л.Оюундуламд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нарантуяагаас 1.500.000 төгрөг гаргуулж хариуцагч Л.Оюундуламд олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 298.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 43.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарантуяад, нэхэмжлэгч Д.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөг гаргуулж хариуцагч Л.Оюундуламд тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.