Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2019/00293/И |
Дугаар | 102/ШШ2019/01151 |
Огноо | 2019-04-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2019/01151
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Мөнххайрхан овогт Пүрэвдондовын Батцэрэн, Боржигон овогт Маруушийн Амаржаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Наранцэцэг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Бадамцэцэг нарыг эх М.Аын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Наранцэцэг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Бадамцэцэг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг П.Бгээс гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч П.Б 7 449 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Ад төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 275 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 275 334 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Түмэн-Өлзийд даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
2019 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2019/01152 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Б холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 7 449 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Бтэй 2011 онд гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн хугацаанд хоёр хүүхэд төрүүлсөн. 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Наранцэцэг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Бадамцэцэг нар төрсөн. Гэрлэлтийн хугацаанд П.Б нь бүр бүлийн гадуурх харилцаа байнга үүсгэдэг, ажил хийдэггүй, гэр бүлдээ хайр халамжгүй байсан. Энэ бүхнийг удаа дараа уучилсан боловч цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Учир нь П.Б нь одоогоор тусдаа амьдралтай болж хүүхэдтэй болсон. Миний бие хоёр хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэж ирсэн. П.Б нь намайг ажилтай байхад цалингийн зээл авсан бөгөөд одоо хүртэл цалингийн зээлийг төлөөгүй, хоёр хүүхэддээ хэрэгцээний мөнгө ч өгдөггүй. Одоо бага охин маань хоёр настай тул ажил хийх боломжгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Наранцэцэг, Б.Бадамцэцэг нарыг миний асрамжинд үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү.
Түүнчлэн, бид хамтран амьдарч байхдаа авто машин худалдан авах зорилгоор Хаан банкнаас 9 000 000 төгрөгийн цалингийн зээлийг миний нэр дээр авсан. П.Б нь хамтран зээлдэгчээр орсон. Тус зээлээр авто машин худалдаж авсан. Гэвч П.Б нь машинаа ломбарданд тавиад ломбардны төлбөрийг би төлдөг байсан. Сүүлдээ ломбардны төлбөрийг төлж чадахаа больж машинаа зарсан. Миний бие цалингийн зээлээ 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 17 сар төлсөн бөгөөд нийт цалингаараа 5 899 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш миний бие хүүхдээ төрүүлэхээр амарсан тул төлж чадаагүй. П.Б нь энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Одоо миний бие нялх хүүхэдтэй байгаа тул зээлийг төлж чадахгүй зогсоосон. Одоо зээлийн төлбөр нийт 7 449 000 төгрөг төлөхөөр байна. Иймд миний одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж П.Бгээс зээлийн гэрээний үлдэгдэл 7 449 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А бид хоёр 2011 онд гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд Б.Наранцэцэг, Б.Бадамцэцэг нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Мөн биднийг хамтран амьдрах хугацаанд Хаан банкнаас цалингийн зээл авч байсан. Уг зээлийн үлдэгдэл 7 449 000 төгрөгийг би төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А нь хариуцагч П.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 7 449 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.А болон хариуцагч П.Б нар 2011 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн байна. Гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Наранцэцэг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Бадамцэцэг нар төрсөн нь 0053193 Г-07 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний болон 0000584738 Г-14, 1125850065 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна гэрлэгчид энэ талаар маргаагүй байна.
Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн охин Б.Наранцэцэг, Б.Бадамцэцэг нар нь эхийн асрамжинд байгаа, талууд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдүүдийн насны онцлого зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн тэднийг эхийн асрамжинд үлдээв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээ, хугацаагаар хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хуульд нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан тохиролцож болно. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зээлийн үлдэгдэл төлбөр 7 449 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүдүүдэд олгож, 7 449 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: