Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/01396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Ноблес хотхон, 401 тоотод оршин суух, эрэгтэй, РД-СЕ85022612, Шарнууд овогт Дэмбэрэлсайханы Балдандуламын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, аюзагын 24-р байрны 18 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТЕ85080508, Мөр овогт Даваадагвын Саруулд холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Балдандулам, хариуцагч Д.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Д.Саруултай 2005 онд танилцаж, улмаар 2006-07-03 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007-12-14 өдөр хүү Б.Тэнгис төрсөн.

Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2008 оноос тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүү ээжийнхээ асрамжинд байгаа. Бид одоо тус тусдаа гэр бүлтэй болсон.

Цаашид хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.Хүү ээжтэйгээ байгаа гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие Д.Балдандуламтай 2005 онд танилцаж, 2006-07-03 өдөр Баянзүрх дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2007 онд хүү Б.Тэнгис төрсөн. Хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2008 оноос хойш тусдаа амьдарсан. Тусдаа амьдарсан цагаас хойш хүү Б.Тэнгис миний асрамжинд байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Овгийг нь өөрчлөх хэрэгтэй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар Баянзүрх дүүрэгт 2007-07-03 өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1943-т гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2007-12-14 өдөр хүү Балдандуламын Тэнгис төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2008 оноос тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанаас хойш хүү Б.Тэнгис эхийнхээ асрамжинд амьдарч иржээ.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, өөр бусадтай хамтын амьдралтай болсон, эвлэрэх боломжгүй болсон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.Тэнгисийг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул хүүхдийг насанд хүртэл эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэж, адил үүрэгтэй боловч хүүхдээ асрамжилж байгаа хариуцагч нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг нэхэмжлэгчээс шаардаагүй, гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.

Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Шарнууд овогт Дэмбэрэлсайханы Балдандулам, Мөр овогт Даваадагвын Саруул нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2007-12-14 өдөр төрсөн хүү Б.Тэнгисийг 18 насанд хүртэл эх Д.Саруулын асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.