Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 24

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ У.М.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: “ Х-У” ХХК оролцож буй

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

“ Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11  сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоолгох,

Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “У.М.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох,

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “У.М.М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд “Х-У” ХХК-ийн захирал Ө.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/ ,О.Б /цахимаар/, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн У.Б, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Я.Ур, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минсэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У.М.М” ХХК-аас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”...У.М.М ХХК нь анх 2006 онд Улаангом сумын 3-р багт байгуулагдан мах,махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.Манай компани 45-60 хүнийг байнгын болон түр ажлын байраар ханган мах махан бүтээгдэхүүн боловсруулан ОХУ болон бусад улс орнуудад экспортлон мөн монгол улсын нөөц болон орон нутгийн хэрэгцээнд нийлүүлэн ажиллаж байна. 2020 оны 7 сарын 19-ний өдөр манай махны үйлдвэрийн хамгаалалтын бүсэд “Х-У” ХХК-г 2020 онд худалдан авсан гэх Амарсанаа ХХК-ийн зүгээс зөвшөөрөлгүйгээр нэвтэрч үйлдвэрийн блокон хашааг трактор техникээр түрж нуруун компанийн газраас 20х50 м 2  газрыг хууль бусаар хашаалж авсан.2012 оноос хойш өнөөдрийг хүртэл махны үйлдвэрийн үе үеийн эзэмшигчдэд дээрх газрыг чөлөөлөх, кадастр давхардсан талаарх албан мэдэгдэл холбогдох төрийн байгууллага болон “Х-У” ХХК-аас ирээгүй болно.”Х-У” ХХК-ийн энэхүү хууль бус үйлдлийн улмаас манай махны үйлдвэрийн хөргөлттэй 200 тн-ийн агуулахаас мах ачиж гаргах хэсэг рүү машин орох боломжгүй хаагдаж, цаашид үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон.

Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдөр “газар эзэмшүүлэх тухай” захирамж гаргахдаа манай компанид албан ёсоор мэдэгдээгүй ба ийм захирамж гарсан гэдгийг махны үйлдвэрийн үе үеийн эзэмшигчид болон бид мэдээгүй байсан.Үйлдвэрийн хашааг нурааж газрыг хашаалж авсны дараа бид 2020 оны 8 сарын 10-ны өдөр өөрсдөө олж мэдсэн.Увс аймгийн Засаг даргын захирамж гарахад Газрын тухай хуулийн 4.1.3-д заасныг зөрчсөн ба газрын кадастрыг өөрчлөхдөө 2 талыг байлцуулаагүй гэсэн заалтыг зөрчсөн байна.Иймд Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү”гэжээ.

Нэхэмжлэгч “У.М.М” ХХК шүүхэд 2021 оны 06 сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,өөрчилсөн шаардлагадаа : “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болсон,эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох шийдвэр гаргах боломжтой байна.

Учир нь Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 сарын 26-ны өдрийн А/305 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай захирамжийн 4 дэх заалтаар, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 сарын 26-ны өдрийн А/305 дугаар захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/772 дугаар “ газар эзэмших эрх хэсэгчлэн шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалтаар, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/772 дугаар захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай захирамжийн 4 дэх заалтаар тус тус хүчингүй болгожээ.

Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11  сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоолгох,Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “У.М.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох,Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна”  гэжээ.

Нэхэмжлэгч “У.М.М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Манай компанийн зүгээс Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамжаар Увс аймгийн 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах, мужаан цехийн 6992.5 метр газрыг Жаст группт, бетон цехийн 29554 м/кв газрыг “Хийц Увс” ХХК-д эзэмшүүлсэн энэхүү захирамжийг хууль бус болгохыг тогтоолгох, энэхүү захирамж нь хүчингүй болох хүртлээ, хууль бус байсан гэдгийг тогтоолгох зорилгоор, нэхэмжлэл гаргасан байгаа. Энэхүү захирамж нь хүчингүй болох хүртлээ хууль бус байсан гэдэг нь илт тод байгаа. Энэхүү захирамж нь хүчин төгөлдөр байсан бол 12 дугаар багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Хийц Увс” ХХК болон “Мах маркет” ХХК-ийн хооронд маргаан гарахгүй байсан гэж үзэж байна. Гуравдагч этгээд Ө.Б хашааг нурааж газрыг хашиж авахгүй байсан. Үүнд цагдаагийн мөрдөх ажиллагаа хийгээд явж байгаа. Захиргааны акт дараах эрх зүйн алдаатай байсан. Уг компанийн ашиг сонирхол зөрчсөн, “Хийц Увс” ХХК болон “Жаст Групп” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар, нэхэмжлэл шаардлагаа тодруулсан байгаа юм.Нэхэмжлэлийн өөрчилж тодруулсан шаардлагаа дэмжиж байна. Увс аймгийн Засаг даргаас, Увс аймгийн 3 дугаар багт мужаан цехийн 6992.5 м/кв газрыг Жаст группт, бетон цехийн 29554 м/кв газрыг “Хийц Увс” ХХК-нь тус тус эзэмшүүлэхдээ, “Жаст агро” ХХК-д мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, шийдвэр гаргасан талаар мэдэгдээгүй, энийг хэзээ яаж мэдсэн бэ? гэхээр “Амарсанаа” ХХК-ны тоног төхөөрөмжөөр “Амарсанаа” гэсэн ажлын хувцастай хүмүүс 2020 оны 07 дугаар сарын 19-ны өдөр уг компанийн хамгаалалтын бүсийг трактор техникийн тусламжтайгаар, нурааж, ачиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсын үндсэн хуулийн олон заалтыг зөрчсөн байдаг. Цагдаад хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдээд прокурорын шатанд явагдаж байгаа. Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А495 дугаартай захирамж гарсан гэдгийг 2020 оны 8 сард мэдсэн.Түүний дагуу “Амарсанаа” ХХК-нь ийм үйл ажиллагаа явуулсан гэдгийг олж мэдсэн байгаа. Энэхүү захирамж нь 2012 онд гаргачхаад яагаад 8 жил хэрэгжихгүй байж байгаад 2020 онд хэрэгжээд байгааг бид ойлгохгүй байгаа учир нэхэмжлэл гаргасан юм. Засаг даргын гаргасан А495 дугаартай захирамж, хууль ёсны байсан бол, тухайн захирамжийн хоёр дугаарт заасны дагуу Аймгийн хот байгуулалтын газрын дарга нь уг компанид холбогдох бичиг баримтаа, өгөөд эзэмшүүлэх, ёстой газраа эзэмшүүлээд, гэрчилгээ олгоод өгсөн байх ёстой. Гэтэл энэ захирамж нь 8 жил өнгөрчхөөд байхад уг компанид тийм бичиг баримт өгөөгүй. Уг компани нь энэ газар дээрээ дахин төлөвлөлт хийгээд, үйлдвэрийн өргөтгөл барьсан байгаа. Одоо уг компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болж байгаа, энэхүү маргаантай байгаа газар уг компанийн мах махан бүтээгдэхүүнийг олон улсын болон, зах зээлд ачин нийлүүлэхэд, зориулагдсан тээврийн хэрэгсэл зогсох ачих хэсгийн газар байгаа. Энэхүү захирамжийг анх гаргахдаа хуульд заасныхаа дагуу гараагүй,тухайн газрыг хэн нэгэнд эзэмшүүлэхдээ илт давуу байдлаар эзэмшсэн гэж манай компаниас үзэж байгаа. Тухайн газрыг эзэмшүүлж кадастр хийхдээ тухайн хоёр хуулийн этгээдийг байлцуулсан байх ёстой, байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг үндэслэсэн байх ёстой. Нямхүү гэдэг хүний нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүх хурал өмнө нь олон удаа болсон байдаг. Шүүгчийн шийдвэрт “Хийц Увс” ХХК-д 10, “Мах маркет” ХХК-д 5 Цэрэндоржид 3 гэсэн ямар ч  хэмжээ заагаагүй байдаг.

У.М.М компанийн эзэмшиж, байгаа газрыг А495 дугаар захирамжаар 6692.5 м/кв газар гэж заасан байдаг. Энэхүү хэмжээг тогтоохдоо, тухайн хоёр талыг байлцуулаагүй. Уг компанийн газрын хэмжээг 6992.5 м/кв болгосон тухай албан тоот Увс аймгийн Барилга хот байгуулалтын газраас ирээгүй байдаг. Бид олон удаа очиж уулзсан, газрын кадастрыг гаргасан хүнтэй уулзаж яагаад кадастрын зураг гаргаагүй юм бэ? гэхэд мэдэхгүй гээд зогсож байсан. Энэ 6992.5 м/кв энэ нь манай өнөөдрийн эзэмшиж байгаа 82000 м/кв хэмжээтэй газраас 11000 м/кв газрын хасаад гаргасан байдаг. манайх одоогийн байдлаар эзэмшээд татвар төлөөд 15 жил эзэмшсэн газрын хэмжээг  хасаад биччихсэн байж байгаа.

 Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн А102 дугаартай газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай захирамжийн “Хийц Увс” ХХК-д холбогдох газрыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. “Хийц Увс” ХХК-нь эзэмшигч солигдсон байдаг, тэрийг бол 2020 он орчимд солигдсон байгаа гэж боддог надад ямар нэг албан ёсны бичиг баримт нь байхгүй байна. “Х-У” ХХК-ийн захирал Б.Н компаниа Ө.Б гэдэг хүнд шилжүүлэхдээ  газрын олон маргаантай шилжсэн байдаг. Тэр нь бол хавтаст хэрэгт авагдсан байдаг, Б.Нээс эрхээ шилжүүлж авахдаа Ө.Б газрын маргаантай асуудлыг миний бие хариуцан гээд гарын үсгээ зураад ажлыг нь хүлээн авсан байдаг.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “У.М.М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэл, шалтгааныг судлан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Жаст Агро ХХК нь Улаангом сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 118 дугаартай захирамжаар 5200 м2 махкомбинатын барилгыг газрын хамт шилжүүлэн эзэмшсэн байна. Хийц Увс ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улаангом сумын Засаг дарга Л.Н, Улаангом сумын газрын даамал Б.О, М.Б нарт холбогдох "Увс хийц" ХХК-ийн эзэмшлийн газар дээр Бумномин ХХК, иргэн Ж.Ц, "Жаст агро" ХХК нарт давхардуулан газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүхээс 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн байх бөгөөд Улаангом сумын Засаг дарга дээрх маргаан бүхий газруудад дахин хэмжилт хийж, 2011 оны 1 дугаар сарын 28-ны өдөр А/23 дугаартай захирамжаар Хийц Увс ХХК-д 30901,5 м2 Жаст Агро ХХК-д 8110.2 м2, иргэн Ж.Ц-д 2669.7 м2, Дөрвөн булаг ХХК-д 5530 м2 газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Гэвч Хийц Увс ХХК-ийн зүгээс Улаангом сумын Засаг даргын А/23 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүхээс 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр уг маргаан бүхий газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар байх тул Газрын тухай хуулийн 21.3.2, 21.4.3 дахь хэсгийг баримтлан Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Хийц Увс ХХК, Жаст групп ХХК, иргэн Ж.Ц нарт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт, тухайн газарт кадастрын зураг хийж баталгаажуулахыг аймгийн геодези, кадастр хариуцсан мэргэжилтэн М.Ч нарт даалгаж шийдвэрлэжээ. Улмаар нэхэмжлэгч Хийц Увс ХХК-ын зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаартай магадлалаар мөн адил Газрын тухай хуулийн 21.3.2, 21.4.3 дахь хэсгийг баримтлан Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Хийц Увс ХХК, Жаст групп ХХК, иргэн Ж.Ц нарт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 228 дугаар магадлалыг үндэслэн Увс аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамж гаргаж Жаст групп ХХК-д 6992,5 м2, Хийц Увс ХХК-д 29954 м2, Бумномин ХХК-д 1390,6 м2 газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Гэвч Жаст Агро ХХК-ын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг У.М.М ХХК-д шилжүүлэхдээ "газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлнэ" гэсэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг зөрчсөн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

1. Жаст агро ХХК-аас Увс аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж Жаст агро ХХК-ийн эзэмшлийн газрыг У.М.М ХХК-д шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй болох нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020.10.09-ний өдрийн 2/1510 дугаартай албан бичиг болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020.10.07-ны өдрийн 860 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаартай магадлалаар Жаст агро ХХК-д газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2011 оны А/23 дугаартай захирамжийг хүчингүй болгож, маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар байх тул Газрын тухай хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг Жаст агро ХХК болон Улаангом сумын Засаг дарга, газрын даамал нар мэдсээр байж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн Жаст агро ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг У.М.М ХХК-д шилжүүлэх тухай Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/217 дугаартай захирамж гаргаж, тус захирамжийн дагуу У.М.М ХХК-д 000302082 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7 дахь хэсэг болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэг, 47.2 дахь заалтын дагуу илт хууль бус захиргааны акт юм. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх тул Жаст Агро ХХК-ын газар эзэмших эрхийг У.М.М ХХК-д хуулийн дагуу шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу "нэхэмжпэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхул зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл бөгөөд 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аливаа этгээдийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад "тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байх" гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой. Гэтэл аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамжаар У.М.М ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын жинхэнэ эзэмшигч нь Жаст агро ХХК хэвээр байх бөгөөд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамжийн үйлчлэл чиглэсэн этгээд нь У.М.М ХХК биш байх тул У.М.М ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байх тул шүүхээс нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Сумын засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 220 тоот захирамжаар ”Жаст агро” ХХК-ийн газрыг “У.М.М” ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ нь газрын тухай хууль болон бусад хууль тогтоомж, зөрчсөн.Уг шийдвэр нь Газрын тухай хуулийн 21.3.2 дахь заалтыг баримтлан хил зааг хэмжээ хязгаарлалтын бүрэн эрхийн хүрээнд Увс аймгийн Засаг даргын захирамжаар олгох ёстой газар дээр Сумын Засаг дарга эрх шилжүүлэх захирамж гаргасан байдаг. Энэ бол газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл 3.2 дахь заалт 38 дүгээр зүйлийг зөрчсөн байгаа. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл дээр газар эзэмших эрх олгосон этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газарт хэсэгчилж буюу бүгдийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлнэ гэж заасан байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 1-ний А/495 дугаартай захирамжаар Аймгийн Засаг дарга тухайн аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон байгаа, гэтэл газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчөөд сумын Засаг дарга аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон байгаа. 38.1 38.3.2 дугаар заалтуудыг зөрчиж тухайн захирамжийг гаргасан байгаа. Газар эзэмших эрх шилжүүлэхэд  газар эзэмших эрх шилжүүлэх хоёр тал хоёулаа хүсэлт гаргасан байх ёстой. юуг үндэслэж газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн бэ? гэхээр зөвхөн “Жаст агро” ХХК-ийн газрын эрх шилжүүлэх тухай хүсэлт авагдсан байдаг, мөн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд дурдсанаар хүчин төгөлдөр бус газрын гэрчилгээтэй этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн байдаг. Энэ дээр мөн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж газар эзэмших эрх шилжүүлсэн байгаа...”гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... ”Жаст агро” ХХК нь Увс аймгийн Улаангом Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшсэн байдаг. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 228 дугаартай магадлалаар “Хийц Увс” ХХК болон ”Жаст агро” ХХК-д Улаангом сум Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээ болон захирамжийг хүчингүйд тооцож, тухайн маргаан бүхий газар нь инженерийн шугам бүхий газарт хамаарч байгаа учраас “Хийц Увс” ХХК болон ”Жаст агро” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Увс аймгийн Засаг дарга Цасчихэрт даалгахаар шийдвэрлүүлсэн байдаг. Энэ Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлалын дагуу Увс аймгийн Засаг даргаас 2012 дугаар сарын 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/495 дугаартай захирамжаар ”Жаст агро” ХХК “Хийц Увс” ХХК нарт газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан. Улмаар ”Жаст агро” ХХК-аас “У.М.М” ХХК-тай бэлэглэлийн гэрээний үндэс дээр маргаан бүхий газрыг шилжүүлсэн учраас газар эзэмших эрхийн гэрчилгээтэй шилжүүлж өгнө үү гэсэн 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хүсэлтийг Улаангом сумын Засаг дарга шийдвэрлэсэн байдаг. Энэ хүсэлтийг үндэслээд Улаангом сумын Засаг даргын зүгээс 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/24 дугаартай захирамжаар ”Жаст агро” ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг “У.М.М” ХХК-д шилжүүлэх захирамж гаргасан байдаг. Энэ дээр ямар эрх зүйн зөрчил үүссэн бэ? гэхээр “Жаст агро” ХХК-нь өөрийн маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх шийдвэрийг нь хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж. хүчин төгөлдөр бус газар эзэмшлийн гэрчилгээг тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхгүй этгээд болох Улаангом сумын Засаг даргаар “У.М.М” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулсан байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдаж, илт хууль бус захиргааны актыг гаргасан байдаг. Иймд хариуцагчийн зүгээс ”Жаст агро” ХХК-аас “У.М.М” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхдээ хуулийн дагуу шилжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Улаангом сумын Засаг дарга, газрын даамал нарын хууль бус үйлдлийн улмаас хүчингүй болсон эрхийн гэрчилгээг үндэслэж илт хууль бус захирамжийг Улаангом сумын Засаг даргын зүгээс гаргасан гэж үзэж байгаа. Энэ тохиолдолд хуулийн дагуу ”Жаст агро” ХХК “У.М.М” ХХК-д газар эзэмших эрх шилжээгүй байна.Өөрөөр хэлбэл хуулийн дагуу Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай захирамж илт хууль бус захиргааны акт байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иргэн хуулийн этгээдийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд тухайн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд ”Жаст агро” ХХК-иас “У.М.М” ХХК-д газар эзэмших эрх хуулийн дагуу шилжээгүй учраас энэ тохиолдолд “У.М.М” ХХК тухайн газрыг хууль ёсны шударга эзэмшигч биш байна. “У.М.М” ХХК-ийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байгаа учраас хариуцагчийн зүгээс “У.М.М” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Тухайн үед 2012 оны А/495 дугаартай захирамжийг гаргахдаа “У.М.М” ХХК-д мэдэгдээгүй гэж маргаж байна. Тухайн үед 2012 онд Тухайн маргаан бүхий газрын эзэмшигчээр бол ”Жаст агро” ХХК тогтоосон захирамж гарсан байдаг. Энэ тохиолдолд аймгийн Засаг дарга шийдвэр гаргахад “У.М.М” ХХК-г оролцуулах шаардлагагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна...” гэв.

 

Гуравдагч этгээд “Х-У” ХХК-ийн захирал Ө.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” :  Би 2019 онд “Х-У” ХХК-ийг худалдаж авч байсан. Худалдаж авахдаа “У.М.М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Той очиж уулзсан. Надад энэ газрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Энэ шаардлагын дагуу би 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр энэ газрыг чөлөөлсөн. Манай компани нь уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “У.М.М” ХХК-нь анхнаасаа газар эзэмшүүлэх эрхийг хууль ёсны дагуу олж аваагүй.Манай компани нь 1996 онд анх үүсгэн байгуулагдаж, 1997 онд Засаг даргын захирамжаар “Их барилга” ХХК-д 38000 м/кв, Увс Хийц ХХК-д 32.700 м/кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг. Энэ хоёр компани нэг хашаанд үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин “Их барилга” ХХК-нь үндсэн хөрөнгөд байсан, хуучнаар мужаан цехийн барилгыг ”Жаст агро” ХХК-д 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэхэд газрын гэрчилгээгүйгээр авсан нь хавтаст хэрэгт байгаа.  Т нь Хөдөө аж ахуйн газрын дарга байхад би өрөөнд нь очиж уулзсан энэ бичиг ингэж хийж өгсөн байна. Би энэ компанийг худалдаж авах гэж байна. Та нарын хооронд газрын маргааны асуудал байна гэсэн гээд асуухад бид нарын хооронд газрын маргааны асуудал байхгүй бид нар шаардлагатай бол чөлөөлж өгнө гэсэн. Энэний дагуу 7 дугаар сард өөрт нь хэлээд газраа чөлөөлүүлж, газрын албаны хүмүүс авч ирж хэмжилт хийлгэсэн байдаг. Хариуцагч тал мэдэхгүй байж магадгүй би анх энэ хашааг худалдаж авахад олон талын маргаантай газар байсан. Би энэ газрыг аваад эхнээс нь хашаа бариад газрын маргааныг шийдээд явж байсан. Би олон газрын маргаан шийдсэн гол нь энэ газрын маргаан дээр газрыг “У.М.М” ХХК-д өгөхгүй гэсэн асуудал бол үйлдвэр лүү орох гарц байгаа юм. Худалдан авч байхдаа Нямхүү гэдэг хүнийг дагуулж очсон байгаа. Гол хувьцаа эзэмшигч нь бол Улаанбаатарт “Оргил” ХХК-ийн захирал Энхжаргал гээд хүн байсан. 2019 би худалдаж аваад 2020 онд бүх маргаан бүхий асуудлаа шийдсэн байгаа. Одоо “У.М.М” ХХК-нь манай газар гэж маргаж байгаа энэ бол ямар ч үндэслэлгүй иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ... Монгол улсын үндсэн хуулийн 16, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу “Хийц Увс” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон хавтаст хэргийн материалтай бол танилцсан.Нэхэмжлэгчийн төлөөлөгч “У.М.М” ХХК-ийн захирал Цастогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/495 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийн “Хийц Увс” ХХК-д холбогдох хэсгийн хууль бус болохыг тогтоолгох гэсэн байгаа. Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/495 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг “У.М.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн А102 дугаартай газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамжийн “Хийц Увс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд дэлгэрэнгүй ярьж байна.Хууль бус байсан гэдэг нь өөрөө тодорхой хэмжээний хууль зөрчсөн байгааг ойлгож байгаа. Энэ дээр бол тодруулсан үндэслэлийн шаардлагаасаа ч харагдсангүй, зүгээр өнөөдрийн ярьж байгаагаар бол зүгээр нэг хашаа татчихсан байсан, хашаа буулгасан байсан цагдаа дээр хэрэг бүртгэл хийгдэж байгаа гэсэн асуудал ярьж байна. Тэгээд энэ “Хийц Увс” ХХК-ийн энэ тоо хаанаас гараад ирсэн бэ? гэдэг ийм л нөхцөл байдлаар мэтгэлцэж байна. Хууль бус байсныг тогтоолгох гэж байгаа энэ нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна. Яагаад гэвэл ямар хууль зөрчсөн бэ? яагаад хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа. Ойлгомжтой заалтууд байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс бол өмгөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явж байсан нөхцөл байдал харагдаг. Газрын маргааны талаар удаа дараа шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжууд, давж заалдах шатны магадлалууд гараад байсан. Шүүх бол нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүхийн шийдвэр байж байгаа. Энэ дээр бол нэхэмжлэгч “Хийц Увс” ХХК-ийн захирал Н гэдэг хүн оролцсон, ингээд оролцоод явж байх үед нэхэмжлэлийнхээ шаардлагаа 1,2,3 гээд гаргасан байдаг. Энэ хурал нь бүрэлдэхүүнтэй орсон байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл болохоор “Хийц Увс” ХХК “Жаст агро” ХХК иргэн Ц нарт газар эзэмшүүлэхийг аймгийн Засаг дарга Цасчихэрт, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслээд дээрх аж ахуйн нэгж, иргэний эзэмших газрын кадастрын зураг хийж баталгаажуулахыг аймгийн кадастр хариуцсан мэргэжилтэн Чулуунбатад тус тус даалгасугай гэсэн байгаа, тэгэхээр энэ шийдвэр бол хэвээр үлдсэн яагаад гэвэл энэ хамаагүй гарсан тоо биш байгаа. Нэхэмжлэгч бол тодорхой хэмжээгээр хавтаст хэргийн материалтай танилцсан байх гэж үзэж байна. Мөн Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2010 оны 09 дүгээр сарын 17-ны 12 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч маань нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж байгаа. Тэгээд Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаартай захирамжаар “Хийц Увс” ХХК 3901.5 м/кв газрыг “Жаст агро” ХХК 8110 м/кв газрыг тус тус эзэмшүүлсэн байдаг.  2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай шүүхийн шийдвэр, магадлалаар  “Хийц Увс” ХХК “Жаст агро” ХХК “Бум-Номин” ХХК иргэн Цэрэндорж нарт эзэмшүүлэх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхээр аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт даалгахаар шийдвэрлэсэн байна.Аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдсэн. Өнөөдөр тухайн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн юм уу гэдгийг энэ хавтаст хэргийн материалаас судалсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу “У.М.М” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Нөгөө талаас гэрч нарыг шүүх асуусан байгаа. “У.М.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт холбогдуулаад Нямхүү гэдэг хүнийг гэрчээр асуусан байгаа. Энэ хүн бол тухайн маргаж буй газар бол “Хийц Увс” ХХК-ийн эзэмшлийн газар юмаа гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. “У.М.М” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Т Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 228 дугаартай магадлал бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээд “Жаст агро Увс” ХХК-ийг төлөөлөн анхан шатны шүүх хуралдаанд орсон байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлал гардан авч танилцсан. Шүүхийн шийдвэр, магадлалаар Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай захирамжийг хүчингүй болгуулсан гэдэг нөхцөл байдлаар дэлгэрэнгүй тайлбар өгөөд явсан байдаг. 2019 оны намар “Хийц Увс” ХХК-ийн захирал Нямхүү нь “Амарсанаа” ХХК-ийн хүмүүс болон Ө.Б гэдэг хүн ирж уулзаад хашааг буулгах талаар ирж уулзсан гэдэг асуудлаа мэдүүлэгтээ өгсөн байдаг. Тэгэхээр энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй, мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гуравдагч этгээдийн  тайлбарыг дэмжиж байна...”гэжээ.  

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн 3 үндэслэлээр тайлбар гаргана. “У.М.М” ХХК нь анхнаасаа газар эзэмших эрхийг хууль ёсоор олж аваагүй, анх Хийц Увс” ХХК нь 1996 онд байгуулагдаад 32720 м/кв талбайг, “Их барилга” ХХК-д 38000 м/кв талбайг олгодог байгаа. Энэ асуудал ингээд явсаар Батцэнд гэж хүнд Улаангом сум Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн захирамжаар үндэслээд 5200 м/кв газрыг 15 жилийн хугацаатай мах кабинетын зориулалтаар эзэмшүүлэхээр 2007 онд энэ гэрчилгээг олгосон, энэ нөхцөл байдлыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 27 дугаартай шийдвэрт дүгнэсэн. Өөрөөр хэлбэл энэ газар “Жаст агро” ХХК-д ологдсон байна. худалдсаны дараагаар газрын гэрчилгээ гарсан байна гэдгийг дурдаад өгсөн. Увс аймгийн Улаангом сумын засаг дарга Нарантуяа гэх хүн 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А23 дугаартай захирамжаар “Жаст агро” ХХК-д 8110 м/кв газар олгоод байгаа. ”Хийц Увс” ХХК-д 3901 м/кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлээд байгаа. ”Хийц Увс” ХХК болон талууд гомдол гаргаж явсаар уг захирамжийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалаар, Н гэдэг засаг даргын захирамжийг тус тус хүчингүй болгуулсан. Шүүхээс дүгнэхдээ уг захирамжийг хүчингүй болгосон гол эрх зүйн үндэс нь газар эзэмшүүлэх захирамжийг аймгийн Засаг дарга нь шийднэ, сумын Засаг дарга шийдэх эрх зүйн заалт байхгүй, тиймээс сумын Засаг дарга өөрт байхгүй эрх ашгаа эдэлсэн учраас энэ захирамж хүчингүй гэж дурдсан. Аймгийн Засаг даргад энэ талуудын маргааныг шийдвэрлэж газар олго гэсэн байдаг. 2011 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн А495 дугаартай захирамжаар 6992.5 м/кв газрыг “Жаст агрод” 29950 м/кв газрыг “Хийц Увс” ХХК-д  газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрчилгээг олгосон нь хавтаст хэрэгт байгаа. Аймгийн Засаг дарга яагаад “Жаст агро” ХХК-д газар олгоогүй гэхээр “Жаст агро” ХХК нь энэ газрын маргаанд оролцож байгаагүй, шүүхийн магадлал дээр бол дурдагдсан байгаа, “Жаст агрод” ХХК нь хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан талд дээр “Жаст агро” салбар гэж тэмдэглэгдсэн. “Жаст агро” ХХК нь хуулийн этгээдийн эрхгүй байсан, ба Увс аймагт салбар нь байдаг. Нэхэмжлэгчийн шаардлага дээр “Жаст агро” ХХК-д өгсөн 6900 м/кв газрыг 1100 буруулсан гээд байгаа, энэ бол үгүй харин ч Жаст агро бол өмнө газар эзэмшиж байгаагүй, “Жаст группт” Аймгийн Засаг дарга газар нэмэгдүүлж олгосон юм. Тэгэхээр аймгийн Засаг дарга эрх ашгийг нь дордуулаад байгаа биш харин ч нэмээд газар олгосон байдаг. Өнөөдрийн маргаад байгаа  “Жаст агро” ХХК-аас шилжүүлж авсан 8110 м/кв газар авах эрх зүйн үр дагавар бол үүсэхгүй, хүчин төгөлдөр бус эрх зүйн актаар шилжүүлж авчаад өнөөдөр манайх газар эзэмших эрхтэй гэж маргаж болохгүй. Нөгөө талаар “У.М.М” ХХК -д газар эзэмшүүлэхээр шилжүүлээд байгаа захирамж бол Газрын тухай хуулийн 4.1.1-д заасан газар нутаг бол салшгүй бүтэн байх зарчмыг давхар зөрчсөн, инженерийн шугам сүлжээний зориулалтай газрыг аймгийн Засаг дарга олгох байтал, давхар сумын Засаг дарга олгож шийдсэн байдаг. Сумын Засаг дарга шийдвэр гаргасан нь буруу. Газрын тухай хуулийн 21.4.3-т бол бусад газрыг сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаар баталсантай холбоотойгоор газар зохион байгуулалтын дагуу газар хуваарилалт сумын хэмжээнд явагдана гэж, заасан байтал 21.3.2 бол инженерийн шугам зориулалтын газрыг сумын засаг дарга мэдэхгүй. Тэгэхээр аймгийн Засаг даргын эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан гэж үзэж байна. 2 дахь үндэслэл бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд “Жаст агро” ХХК-д анхнаасаа газар эзэмших эрх үүсээгүй, хүчин төгөлдөр эрхийн дагуу “У.М.М” ХХК шаардах эрх үүсээгүй гэж үзээд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа бол өнгөрсөн, Н, Т гэдэг хүнийг шүүхэд гэрчээр асуусан байгаа. Нэхэмжлэгч маань сая шүүхэд үндэслэлгүй тайлбар хэлж байна. Газрын төлбөрийг Хийц Увс ХХК- нь төлж байсан, энэ тал дээр бол санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан, гол маргаан бол сумын Засаг дарга Нарантуяа гэх хүн өөрийнхөө эрх мэдлийг буруу ашиглаж, нэхэмжлэгч, талд газар олгоод байдаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн талуудын тайлбар,бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “У.М.М ” ХХК-ийг төлөөлөн захирал Д.Т анх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “ Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11  сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоолгох,Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “У.М.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох,Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай гэж өөрчилсөн болно.

Нэхэмжлэгч тал “Увс аймгийн Засаг дарга 2012 оны 11 сарын 1-ний өдрийн захирамжийг гаргахдаа “Х-У” ХХК-д илт давуу байдлаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4.1.3-д заасныг зөрчсөн,газрын кадастрыг өөрчлөхдөө хоёр талыг байлцуулаагүй, “Х-У” ХХК нь хууль бусаар эзэмшлийг газрыг хашаалж авсан нь хууль бус, “Жаст-Агро” ХХК -аас газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гаргаж Улаангом сумын Засаг даргын захирамжаар “У.М.М” ХХК газар эзэмшсэн, 2012 оноос хойш манай компанид ямар нэг мэдэгдэл ирүүлж захирамжийг танилцуулаагүй” гэж нэхэмжлэл,тайлбар гарган маргажээ.

Хариуцагч талаас “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамж гаргаж “Х-У” ХХК болон “Жаст групп” ХХК-д газар эзэмшүүлж шийдвэрлэсэн.Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Улаангом сумын Засаг дарга шийдвэр гаргасан тул ”У.М.М” ХХК-д “Жаст агро” ХХК-ийн газар эзэмших эрх хуулийн дагуу шилжсэн гэж үзэх боломжгүй.”У.М.М” ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нараас “ Улаангом сумын Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан, нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд ирүүлсэн ” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн болно.

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2,Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 сарын 30-ны өдрийн 228 тоот магадлалыг үндэслэн Улаангом сумын 3-р багийн нутаг хуучнаар барилгын материалын үйлдвэрлэлийн баазын кислородын цехийн 2667.1 м 2 газрыг Ж.Цэрэндоржид, мужаан цехийн 6992.5м2  газрыг Жаст групп ХХК-д,бетон цехийн 29954м2 газрыг Х-У ХХК-д,хуучнаар улаан булангийн барилгын орчмын 1390.6 м2 газрыг Бумномин ХХК-д тус тус үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 сарын 30-ны өдрийн 228 дугаартай магадлалаар “Х-У” ХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

“Х-У” ХХК-д Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамжийг үндэслэн 000302004 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 05 сарын 30-ны өдөр олгож,мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 8516000209 дугаартай нэгж талбарын хувийн хэргийг нээн 2012.10.24-ний өдрийн 29954м 2 газрын кадастрын зургийг хавсаргасан байна.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 сарын 26-ны өдрийн А/305 дугаартай захирамжаар “Х-У” ХХК-ийн эзэмшиж байгаа 29954м2 газраас 812м2 газрыг хэсэгчлэн “Дөрвөн булаг” ХХК-д үлдсэн 29142м2 газрыг “Х-У” ХХК-д эзэмшүүлэхээр,2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/772 дугаар захирамжаар “Х-У” ХХК-ийн эзэмшлийн 29142м2 газраас 2489м2 газрыг “Төгсбуянт өргөжих” ХХК-д,үлдэх 26653м2 газрыг “Х-У” ХХК-д эзэмшүүлжээ.

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжаар  “Х-У” ХХК-ийн эзэмшлийн 26653м2 газраас 123м2 газрыг М.Б шилжүүлэн үлдсэн 26530м2 газрыг “Х-У” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “У.М.М” ХХК нь 2013 онд мах боловсруулах үйлдвэрийг “Жаст-Агро” ХХК-аас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч “Жаст-Агро” ХХК нь Увс аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 28-ны өдрийн А/23 тоот шийдвэрийг үндэслэн олгогдсон 8110.2м2 газрыг эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргажээ.  

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаар захирамжаар “У.М.М” ХХК-д 8110.2м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж,газар эзэмших эрхийн 2013 оны 07 сарын 17-ны өдрийн 000302082 дугаартай гэрчилгээ олгон ,2013 оны 07 сарын 17-ны өдөр  Улаангом сумын газрын даамал газар эзэмшүүлэх гэрээг байгуулж 8516002721 нэгж талбарын хувийн хэргийг нээсэн байна. Уг хувийн хэрэгт өмнө  хийгдэж байсан “Жаст-Агро” ХХК-ийн эзэмшлийн газрын 2011.02.25-ны өдрийн 8110.2м2 газрын кадастрын зургийг хавсаргасан байна.

Анх  “Жаст - Агро” ХХК нь 2007 оны 07 сарын 06-ны өдрийн  “Увс мах экспо” ХХК-ийн хувьцааг худалдах,худалдан авах тухай гэрээгээр “Увс мах экспо” ХХК-ийн 46 хувийн хувьцааг худалдан авч,хувьцаанд тооцож Мах боловсруулах үйлдвэрийн барилгыг шилжүүлэн авсан байна.

Уг гэрээнд газрын зөвшөөрлийн гэрчилгээ,үйл ажиллагаа явуулах гэрчилгээ аваагүй болохыг тэмдэглэжээ.

Ингээд 2007 оны 08 сарын 07-ны өдөр “Жаст-Агро Увс” салбарын гэрчилгээг мал бэлтгэл, мал нядалгаа чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр авсан байна.          

Маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч “У.М.М” ХХК-ийн Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаар захирамжаар олгосон 8110.2м2 газраас, “Х-У” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжаар олгосон  26530м2 газраас тус тус хил залгаа 1117.3м2 хэмжээтэй газар давхцаж уг газрыг эзэмших эрхийн талаар маргаантай байна.

Уг давхцал бүхий газар нь олон жилийн өмнөөс маргаантай байсан байх ба энэ талаар өмнө нь шүүхийн шийдвэрүүд гарч байсан байна.

Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09 сарын 17-ны өдрийн 12 дугаартай захирамжаар “Х-У” ХК-иас шүүхэд гаргасан “ Х-У” ХК-ийн эзэмшлийн газар дээр иргэн Ж.Ц болон “Жаст-Агро У.М.М” үйлдвэрт олгогдсон газар эзэмших гэрээ гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэжээ.

Уг шүүгчийн захирамжаар хариуцагчийн “ ...“Х-У” ХХК, “Жаст-Агро” ХХК, иргэн Ж.Ц нарын газарт газар эзэмшүүлэх тухай захирамж тухайлан гараагүй байна.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталсан байна.

Үүний дараа Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 11-ний өдрийн А/02 дугаартай захирамжаар “Х-У” ХХК-ийн 2005-01-04-ний өдрийн 01 тоот захирамжаар олгосон 102811 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ,иргэн Ж.Ц 0129022 тоот газар эзэмших гэрээ,гэрчилгээ, “Жаст-Агро” У.М.М үйлдвэрийн газрын газар эзэмших 129259 тоот газар эзэмших гэрчилгээ,гэрээг тус тус хүчингүйд тооцсон байна.

Аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх тухай тухайлсан шийдвэргүй байсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийнд дагуу Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 28-ны өдрийн А/23 дугаартай захирамжаар газрын зөрчил маргааныг газар дээр нь хэмжилт хийж кадастрын зураглалын дагуу “Х-У” ХХК-д 30901.5 м2 ,”Жаст-Агро” ХХК-д 8110.2м2 , иргэн Ж.Цэрэндоржид 2669.7м2, , “Дөрвөн булаг” ХХК-д 5530.7м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

 “Х-У” ХХК нь Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 28-ны өдрийн А/23 дугаартай захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр маргаан бүхий газар нь шугам сүлжээ бүхий газар учир Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжийг хүчингүй болгож, “Х-У” ХК, “Жаст групп” ХХК,иргэн Ж.Цэрэндорж нарт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгаж, кадастрын зураг хийж баталгаажуулахыг мэргэжилтэн М.Чд даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 сарын 30-ны өдрийн 228 дугаартай магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Х-У” ХК-ийн  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 28-ны өдрийн А/23 дугаартай захирамжийг хүчингүй болгож, “Х-У” ХК, “Жаст-Агро-Увс ММҮ” ХХК,иргэн Ж.Ц, “Бумномин”  ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгаж, 2 дахь заалтаар “Х-У” ХК-ийн “Бум номин” ХХК-д давхардуулан газар эзэмших эрх олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах”, “Жаст-Агро-Увс ММҮ”,иргэн Ж.Ц нараас “Х-У” ХК-д шилжих газрын схем хэмжээг тодорхой заасан шийдвэр гаргах, “Х-У” ХК-ийн эзэмшил газрын хэмжээ заагийг тогтоох, “газар чөлөөлүүлэх”, “Х-У” ХК-ийн нийт эзэмшил газрын хэмжээгээр кадастрын зураг хийж, баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэхийг Аймгийн геодези,кадастр хариуцсан мэргэжилтэн М.Чд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзжээ.

“Х-У” ХК-ийн зүгээс 2012.05.11-ний өдөр Увс аймгийн Засаг даргад “шүүхийн шийдвэр,магадлалын дагуу газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэж өгөх тухай” агуулга бүхий өргөдлийг гаргаснаар Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамж гарч 6992.5 м2 газрыг  “Жаст групп” ХХК-д ,29954 м 2 газрыг “Х-У” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

“Х-У” ХХК-ийн өргөдөл,Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр,магадлалын дагуу газар эзэмшүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар гэрч М.Ч шүүхэд “ Газрын хэмжилтийг тухайн газар дээр нь очиж хэмжээгүй ба А/495 дугаар захирамжийн төслийг боловсруулахдаа холбогдох баримтуудыг үндэслэсэн талаар “ гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамжийн 2 дахь заалтад эзэмшилд олгосон газарт гэрээ байгуулан гэрчилгээ олгож,улсын бүртгэлд бүртгэж ажиллахыг аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт үүрэг болгож шийдвэрлэсэн байх боловч захирамжаар  “ Жаст групп” ХХК-д газар эзэмшүүлэх тухай гэрчилгээ олгож гэрээ байгуулаагүй,эзэмшүүлсэн газрын талаар улсын бүртгэлд бүртгээгүй, яагаад “Жаст-Агро” ХХК-д биш “Жаст групп” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй зэргээс үүдэн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаар захирамжаар “У.М.М” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ маргаан бүхий хэсэг газрыг “Х-У” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцуулан эзэмшүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтан Увс аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ ”Х-У” ХХК болон “Жаст-Агро” ХХК-ийн хооронд газрын маргаантай,энэ талаар шүүхийн шийдвэр гарсаар байтал “Жаст-Агро” ХХК-ийн төлөөллийг газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, Засаг даргын А/495 дугаар захирамжийг “Жаст-Агро” ХХК болон “Жаст групп” ХХК-д мэдэгдээгүйгээс хуулийн этгээдүүдийн хоорондох газрын давхцалын талаарх өмнөх маргаантай байдал хэвээр үргэлжлэн маргах нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын дээрх алдаатай үйл ажиллагааны улмаас дараагийн алдаатай шийдвэр буюу инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэрийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр байтал Улаангом сумын Засаг даргын “У.М.М” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гарсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн,хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн,эсхүл зөрчигдөж болзошгүй эрх,хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан бөгөөд маргаж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаатай нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь огт хамааралгүй, уг үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөхгүй, эсхүл хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал илт тогтоогдохгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж ойлгоно.

Үйл баримтын хувьд “Жаст-Агро” ХХК нь өөрийн махны үйлдвэрийн барилгыг “У.М.М” ХХК-д шилжүүлж  бодит байдалд “У.М.М” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа,“Жаст-Агро” ХХК нь үйлдвэрийн барилгын үл хөдлөх хөрөнгийг дагалдаж үүсэх газар эзэмших эрхийг “У.М.М” ХХК-д шилжүүлэх тухай хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаж байсан,захиргааны байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэхдээ алдаатай шийдвэрээ газар эзэмшүүлэх эрхийг олгосон боловч тус шийдвэр нь хүчинтэй хэвээр байгаа зэргээс дүгнэн “У.М.М” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж шүүхээс дүгнэв.

Иймд хариуцагч, гуравдагч этгээдийн талын “нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Увс аймгийн Засаг даргын 2012 оны А/495 дугаартай захирамжаар “ Жаст групп” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаартай магадлалын тогтоох хэсэгт “Х-У” ХХК, “Жаст-Агро-Увс ММҮ” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэснээс болон уг шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримтаас дүгнэхэд “Х-У” ХХК-тай хөрш зэргэлдээ газар эзэмшиж, газрын маргааныг шийдвэрлэх шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Жаст-Агро” ХХК-ийн Увс аймаг дахь салбар оролцож байсан байна.Иймд Увс аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа маргагч тал болох “Жаст-Агро” ХХК-ийн оролцоог хангаагүй шийдвэр гаргаснаар хариуцагчийн зүгээс Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаартай магадлалыг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д “аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх “ эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заажээ.

Дээр дурдсан дүгнэлтүүдээс үзэхэд Увс аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “ газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий газарт хамаарах хэсгийг буюу 1117.3м 2 газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Х-У” ХХК-ийн газар эзэмшүүлсэн хэсгийг бүхэлд нь буюу давхцал,маргаангүй байгаа хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор тодорхойлсон нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28361,7м2 газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.       

2.Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “У.М.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, хариуцагчаас маргаан бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг дахин шийдвэрлэхдээ маргагч талуудын оролцоог ханган шийдвэрлэх үр дагавар үүсч байгаа, түүнчлэн Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжаар “У.М.М” ХХК-д газар олгох тухай заалт байхгүй байхад “У.М.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар агуулгын алдаатай нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “У.М.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 сарын 26-ны өдрийн А/305 дугаартай захирамжаар “Х-У” ХХК-ийн эзэмшиж байгаа 29954м2 газраас 812м2 газрыг хэсэгчлэн “Дөрвөн булаг” ХХК-д үлдсэн 29142м2 газрыг “Х-У” ХХК-д эзэмшүүлэхээр,2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/772 дугаар захирамжаар “Х-У” ХХК-ийн эзэмшлийн 29142м2 газраас 2489м2 газрыг “Төгсбуянт өргөжих” ХХК-д,үлдэх 26653м2 газрыг “Х-У” ХХК-д эзэмшүүлжээ.

Үүний дараагаар Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжаар  “Х-У” ХХК-ийн эзэмшлийн 26653м2 газраас 123м2 газрыг М.Б шилжүүлэн үлдсэн 26530м2 газрыг “Х-У” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхээс нэхэмжлэлийн эхний шаардлагын хүрээнд Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамжийн “Х-У” ХХК-д холбогдох хэсгээс маргаан бүхий 1117.3м 2 хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэж байгаа тул Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжаар  “Х-У” ХХК-д 26530м2 газрыг эзэмшүүлсний маргаан бүхий 1117.3 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Х-У” ХХК-ийн газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар тодорхойлсон нь үндэслэлгүй тул Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжаар “Х-У” ХХК-д 26530м2 газрыг эзэмшүүлсний маргаан бүхий 1117.3 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 25412,7м2 газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийн дагуу төрийн захиргааны байгууллагын алдаатай шийдвэр,үйл ажиллагааны улмаас үүссэн зөрчлийг захиргааны байгууллага засаж залруулан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий газрыг хэнд хэдий хэмжээтэй эзэмшүүлэхийг хуульд заасан журмын дагуу дахин шийдвэрлэх шаардлага үүсэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмыг зааж Увс аймгийн Засаг даргад маргаан бүхий 1117.3 м2 газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд “Жаст-Агро”, “Жаст групп” ХХК, “У.М.М” ХХК алинд ч маргаан бүхий акт танилцуулагдаж,хүргэгдсэн баримтгүй, хариуцагч талаас энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж үзсэн болохыг дурдав.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагчийн ажлын албан болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 4 дүгээр зүйлийн 4.13-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 29954м2 газрыг Х-У ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгээс маргаан бүхий 1117.3м2 газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн 26530м2 газрыг “Х-У” ХХК-д эзэмшүүлсэн хэсгээс маргаан бүхий 1117.3м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий 1117.3м2  газрыг эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгасугай.

 

2.Нэхэмжлэгч “У.М.М” ХХК-ийн “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х-У” ХХК-ийн 28361.7 м 2 газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “У.М.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн “Х-У”ХХК-ийн 25412,7м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНЦЭЦЭГ