Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/390

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

Нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Н.Д

Хохирогч О.М /онлайн/

Шүүдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-т холбогдох эрүүгийн 2225000000400 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Д.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Даниста худалдааны төвийн урд зогсоолд тавьсан **** ДГС улсын дугаартай  хайсе загварын тээврийн хэрэгслийн урд жолоочийн эсрэг талын суудал дээр байсан иргэн О.М-н саарал гар цүнхтэй түрийвч, иргэний бичиг баримт, эвхдэг хутга, 5 банкны картууд зэрэг эд зүйл болон бэлэн 2 000 000 төгрөг, задгай 50 000 төгрөг, ОХУ-ын 40 000 рубль, АНУ-ын 100 ам доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “хүмүүстэй архи ууж байгаад Даниста худалдааны төвийн гадна машинаас хулгай хийсэн нь үнэн. Тэр үед би согтсон байсан учир санахгүй байгаа. Хүмүүс намайг архи уугаад мөнгө төгрөг тарааж өгөөд байсан гэж хэлсэн. Камерийн бичлэг үзсэн би мөн байсан. Гадаад мөнгө байгаагүй гэж бодож байна. Учруулсан хохирлоо нөхөн төлнө” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг хохирогч О.М мэдүүлэхдээ “Би олон жил худалдаа наймаа эрхэлж байгаа учир мөнгөнийхөө багцааг сайн мэднэ. 2 сая орчим төгрөг байсан. Мөн 40 000 рубль, 100 доллар байсан нь үнэн. Рубль худалдаж авсан гэрч баримтууд нь байгаа. Охин маань надад 100 доллар өгсөн. Би худлаа ярьж Отгончимэгээс илүү мөнгө төгрөг нэхэх шаардлага байхгүй. Хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

2. Даниста худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

З. Хохирогч О.М-н “Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 31 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Даниста худалдааны төвийн гадна талбайд **** ДГС улсын дугаартай авто машинаас бэлэн 2 000 000 төгрөг алдсан юм. Би тухайн үед Даниста худалдааны төв дотор байсан машинаа цоожлоогүй онгорхой үлдээчихсэн мөнгөө машины урд талын сандал дээр саарал өнгийн цүнхэн дотор бэлнээр 2 000 000 төгрөг байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлж өгнө үү. Саарал өнгөтэй Франц улсад үйлдвэрлэсэн монголд ганцхан байгаа гар цүнх байсан. Цүнх урд талдаа цахилгаантай карматай, хойд талдаа том цахилгаантай карматай түүнээс өөр содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй.Түрийвч, нэг тонгорог, бүх банкны карт, нүдний дусаагуур, 40 000 рубль, 100 доллар, 1000 төгрөгийн дэвсгэртээр 50 000 төгрөг байсан. Түүнээс өөр эд зүйл байгаагүй. Түрийвч, цүнх, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлээ олсон. Хүн ирж ав гэхээр нь хорооллоос нэг дэлгүүрийн урд талаас нэг согтуу нөхрөөс манай нөхөр Ганболдын үел дүүг нь явуулж авхуулсан юм. Ооноо гэдэг бүтэн нэрийг мэдэхгүй. Утасын дугаар нь 99024783, ихэнх нь 20 мянгатын дэвсгэрт байсан. Мөн 10 мянгатын дэвсгэрт байсан. Би 5000 мянгатын дэвсгэртээс доош мөнгийг кармандаа хийж байсан. Яг хэд хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 1 сая болгоод 20 мянгатын 50 ширхгийг боогоод резендсэн байсан, бусад мөнгө маань задгай байсан гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25, 27 дахь тал/

4. Гэрч Ж.Б-н “Би тэр өглөө Тосгонд том эгч З-д  хоночихоод 09 цаг 50 минутад гэрээс нь гараад Хүлэг хүнсний зах дээр очоод Г  ах, М ах нартай архи ууж өнжсөн. Өөр хүмүүстэй архи уугаагүй. Г  ах, М ах, Сүпер О  нартай хамт нэг шил архи ууж суусан. Хүнсний зах дээр 10 цаг өнгөрч байхад сүпер О той таарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

5. Гэрч Г.О-н “Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн үед Даниста худалдааны төвийн гадаа ор хөнжлийн даавуу зарж байсан бэр эгч дээр очсон юм. Тэгтэл тэрээр хэлэхдээ “өчигдөр машинаасаа хамаг юм аа алдчихлаа, миний цүнхтэй бичиг баримтыг хүн олчихсон байна гэнэ, чи завтай бол очоод аваад ирээч” гэж 5000 төгрөг өгсөн юм. Ингээд би Дэнжийн хуучин эцсийн орчимд хойшоо гудамж руу эргээд Алтантай нэг дэлгүүрийн гадаа очоод утсаар ярьсан юм. Тэгтэл нэг шал согтуу, хар хувцастай, барагцаагаар 60 гаруй насны эрэгтэй хүн ирээд надад цүнх өгсөн юм. Би тэр хүнд 5000 төгрөг өгтөл тэрээр нэмж өг гээд байсан бөгөөд би бушуухан аваад л явсан. Ямар ч байсан саарал өнгийн жижиг цүнх, цахилгаан нь нээлттэй дотор нь бараан өнгийн түрийвч харагдаж байсан юм. Мөн түрүүвчин дотроос нь 1000 төгрөгийн дэвсгэрт харагдаж байсан. Тэгээд би цүнхийг М эгчид аваачиж өгсөн юм. Тэр цүнх өгсөн хүний утасны дугаарыг санахгүй байна, тухайн үед М эгч надад өгч байсан. Тэр хүн цүнхээ өгөхдөө ганцаараа ирсэн бөгөөд хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дэхь тал/,

6. Гэрч Д.Ц-н “тэр өдрийн үдээс хойш би барилгачингийн автобусны буудал билүү 6-1 дүгээр байрны автобусны буудал хоёрын аль нэгээс саарал өнгийн эмэгтэй хүний гар цүнхийг олсон. Тэгээд гэртээ авч очоод дүү Н-р Фейсбүүк зар тавиулсан юм. Тэгээд тэр орой нь цагаан приустай эмэгтэй ирээд авсан. Тус цүнхэнд нэг түрийвч, тэгээд жолооны үнэмлэх, банкны виза картууд мөн 1 доллар, бас нэг гадаадын мөнгөн дэвсгэрт байсан юм. Тэгээд надад олсон гэж 5000 төгрөг өгсөн юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37 дахь тал/

7. Мөрдөгчийн “цүнх 160 000 төгрөг, түрүүвч 40 000 төгрөг, хутга, эвхэгддэг тонгорог 15 000 төгрөг, нүдний дусаагуур 18 000 төгрөг, иргэний үнэмлэх 15 000 төгрөг, жолооны үнэмлэх 12 500 төгрөг, банкны виза картуудын зах зээлийн үнэлгээ 5000 төгрөг, 5 банкны карт нийт 25 000 төгрөг, нийт алдагдсан эд зүйлсийн үнэлгээ 285 500 төгрөг, мөн хохирогчийн алдсан гэх 100 ам доллар хэрэг гарсан тухайн өдрийн зах зээлийн ханшаар АНУ-ын нэг ам доллар 3 248.97 төгрөг байсан ба үржүүлж бодоход 324 897 төгрөг, 40 000 рубль үнэлгээг тухайн хэрэг гарсан өдрийн зах зээлийн ханшаар тооцоход Оросын холбооны улсын нэг рубль 54.13 төгрөг байсан ба үржүүлж тооцоход 2 165 200 төгрөг байна. Бэлнээр алдсан гэх 2 000 000 төгрөгтэй нийлээд 4 775 597 төгрөг” гэх магадалгаа. /хавтаст хэргийн 38-41 дэх тал/

8. Яллагдагч Д.О-н “2022 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө бид нар 3-4 шил 0,75 литрийн архийг хувааж уусан юм. Тэгээд би нэлээн согтож ухаанаа алдчихсан, юу болсныг мэдэхгүй, санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын гаднах сандал дээр унтаж байгаад сэрсэн бөгөөд энэ үед харанхуй болж байсан юм. Тэгээд би 6-17в байрны орцондоо очиж хоносон. Уг нь би улаан куртик, улаан саравчтай малгай, саарал жилетик, хар өмд, хар гутал, хар өнгийн жижиг цүнхтэй явсан боловч унтаад сэрэхэд миний өөрийн улаан куртик байхгүй харин ногоон куртик нөмөрчихсөн сэрсэн, мөн миний улаан саравчтай малгай байхгүй байсан. Мөн миний цамцны суга болон цүнх маань урагдчихсан байсан. Ингээд нөгөөдөр нь буюу 2022.09.20-ны өдөр Хүлэг зах дээр би Б-тай   таарахад тэрээр намайг машинаас эд зүйл хулгай хийсэн гээд эзэнд нь хэлсэн юм. Тэгээд би тэр эд зүйлээ алдсан гэх эгчтэй уулзахад метрийн даавуу зарж байсан хүн байсан юм. Ингээд цагдаа дуудаж Б, бид хоёрыг авч явсан. Миний хувьд тус эгчийн машинаас хулгай хийсэн үйлдлээ согтолтын улмаас санахгүй, мэдэхгүй байгаа бөгөөд хяналтын камерын бичлэгээ үзэхэд тус цагаан өнгийн машинаас эд зүйл аваад явж буй хүн нь би мөн байсан. Үүнээс хойш би юу болсон талаар санах гээд хичээхэд тэр хулгай хийсэн өдрийн орой миний халаасанд бэлэн 240 000 төгрөг байсан бөгөөд би тэр мөнгөөрөө хүмүүсийг архиар дайлаад мөн бэлэн мөнгө ч өгөөд байснаа санаад байгаа юм. Мөн гадаа сандал дээр унтаад сэрэхэд миний халаасанд 3000 төгрөг байсан юм. Надад хулгай хийхээс өмнө ямар ч мөнгө байгаагүй юм. Би архины мөнгө олох гэж л хулгай хийсэн байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

9. Д.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/,

10. Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын 1 ам доллар 3.248.97 төгрөг, ОХУ-ын 1 рубль 54.13 төгрөг байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 81-84 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.О нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Даниста худалдааны төвийн урд зогсоолд тавьсан **** ДГС улсын дугаартай “хайсе” загварын тээврийн хэрэгслийн урд жолоочийн эсрэг талын суудал дээр байсан иргэн О.М-н саарал гар цүнхтэй түрийвч, иргэний бичиг баримт, эвхдэг хутга, 5 банкны картууд зэрэг эд зүйл болон бэлэн 2 000 000 төгрөг, задгай 50 000 төгрөг, ОХУ-ын 40 000 рубль, АНУ-ын 100 ам доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Д.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ял оруулан тооцох, шүүгдэгчээс 4 540 097 төгрөг гаргуулан хохирогчид олгуулах саналтай” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Гэхдээ 40 000 рубль, 100 доллар байсан эсэх нь тогтоогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Даниста худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч О.М-н “Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 31 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Даниста худалдааны төвийн гадна талбайд **** ДГС улсын дугаартай авто машинаас бэлэн 2 000 000 төгрөг алдсан юм. Саарал өнгөтэй Франц улсад үйлдвэрлэсэн монголд ганцхан байгаа гар цүнх байсан. Цүнх урд талдаа цахилгаантай карматай, хойд талдаа том цахилгаантай карматай. Түрийвч, нэг тонгорог, бүх банкны карт, нүдний дусаагуур, 40 000 рубль, 100 доллар, 1000 төгрөгийн дэвсгэртээр 50 000 төгрөг байсан. Ямар ч байсан 1 сая болгоод 20 мянгатын 50 ширхгийг боогоод резендсэн байсан, бусад мөнгө маань задгай байсан гэх мэдүүлэг, гэрч Ж.Б  , гэрч Г.О , гэрч Д.Ц нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, яллагдагч Д.О-н “...хулгай хийсэн үйлдлээ согтолтын улмаас санахгүй, мэдэхгүй байгаа бөгөөд хяналтын камерын бичлэгээ үзэхэд тус цагаан өнгийн машинаас эд зүйл аваад явж буй хүн нь би мөн байсан...” гэх мэдүүлэг, Д.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр Уурхайчин багийн нутаг дэвсгэр Даниста худалдааны төвийн урд зогсоолд байсан **** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээс иргэн О.М-н саарал гар цүнхтэй түрийвч, иргэний бичиг баримт, эвхдэг хутга буюу тонгорог, 5 банкны картууд, бэлэн 2 000 000 төгрөг, ОХУ-ын 40 000 рубль, АНУ-ын 100 ам доллар эд зүйлсийг авч 4 825 597 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.О нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 4 825 597 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “хохирогчийн эд зүйлс дотор 40 000 рубль, 100 ам.доллар байсан эсэх нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх алдагдсан эд зүйлс, болон мөнгөн дүнгийн талаар хохирогчийн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч санал дүгнэлтдээ “Д.О-т хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Гэмт хэргийн улмаас хохирогч О.М д 4 825 597 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад 1 000 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 285 500 төгрөгийг үнэ бүхий эд зүйлсийг хохирогчид буцаан олгосон байна. Иймд шүүгдэгч Д.О-с 3 540 097 төгрөг гаргуулан хохирогч О.М д олгохоор шийдвэрлэв.

            3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэг хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-н цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-с 3 540 097 /гурван сая таван зуун дөчин мянга ерэн долоо/ төгрөг гаргуулан хохирогч О.М /Дорноговь аймаг Замын-Үүд сумын **** тоотод оршин суух хаягтай, рд:*********/-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А

    2022         12           05                                    2022/ШЦТ/390