Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 227

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч Б.Халиун нарын  бүхэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

Улсын яллагч: А.Нямсүрэн

Иргэдийн төлөөлөгч: Т.Ууганбат

Хохирогч  Ж.Баасансүрэн, Ч.Сугарбаян, Г.Гал-Арилдий, М.Намхай

Шүүгдэгч А.Цэнд-Аюуш түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 250000978 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Хан Уул дүүргийн 2 дугаар хороо, 31-51 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Адъяагийн Цэнд-Аюуш, РД: УУ93022519,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

А.Цэнд-Аюуш нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар болон давтан үйлдлээр, О.Одгэрэлээр дамжуулан Т.Ариунбатаас 2014 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 маркийн гар утас авч өгнө" гэж 3 ширхэг гар утас, урьдчилгаа мөнгө 1.380.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэмж 10 ширхэг гар утас захиалж болно" гэж 10 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 4.600.000 төгрөг буюу нийт 5.980.000 төгрөгийг,

2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн хойд талд автомашинд Ө.Мяасүрэнгээс 13.800.000 төгрөгний үнэлгээ бүхий 13 ширхэг айфоне-6 маркийн гар утас худалдан авна гэж залилан мэхэлж авахыг завдсан,

Ж.Баасансүрэнгээс 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр "Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 маркийн гар утас хямдхан оруулж ирнэ" гэж 5.000.000 төгрөг, 2015 07 дугаар сарын 15-ны өдөр "Банк бус санхүүгийн байгууллагад байр барьцаалаад буцаан өгнө" гэж 5.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байр барьцаанд тавихад хамтран эзэмшигч болох эмээгээс зөвшөөрөл авна" гэж 3.000.000 төгрөг буюу нийт 13.000.000 төгрөгийг,

Ч.Цэндээхүүгээс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "их сургуулийн диплом гаргаж өгнө" гэж 1.500.000 төгрөгийг,

 

Х.Бямбажаргалаас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр "мөнгөний хэрэг гарлаа, ажил хийгээд төлнө" гэж 1.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр "нэмж мөнгөний хэрэг байна" гэж 1.300.000 төгрөг буюу нийт 2.800.000 төгрөгийг,

 

Б.Бат-Ууганаас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бишрэлт худалдааны төвийн үүдэнд "Айфоне-6 маркын гар утас хямдхан зарна" гэж 1.000.000 төгрөг, 5 хоногийн дараа "мөнгө дутаад байна гэж" 120.000 төгрөг буюу нийт 1.120.000 төгрөгийг,

 

М.Намхайд өөрийгөө Алтангэрэл гэж танилцуулан "Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн цагдаагийн тасагт ажилладаг, манай ах замын цагдаагийн газарт ажилладаг, хурандаа цолтой, жолооны эрхийг сэргээж өгнө" гэж улмаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчимд 800.000 төгрөгийг,

 

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 56-р байрны гадна "Айфоне-6" маркын гар утасны кодыг гаргаж өгнө гэж гэж Б.Билгүүнээс гар утсыг нь авч, 1.300.000 төгрөгийг,

 

2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төв дээр гар утас зарж борлуулдаг Ч.Сугарбаянд өөрийгөө Хууль сахиулах их сургуулийг төгссөн удахгүй цагдаад ажилд орох гэж байгаа гэж итгэл төрүүлэн 1 ширхэг Айфоне 6, 2 ширхэг Айфоне 6 плас маркын гар утаснуудыг зээлээр авахдаа гэрээ хийж гэрээгээр халхавчлан 5.400.000 төгрөгийг,

 

2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Монтел гар утасны худалдааны төв дээр гар утас засварладаг иргэн Г.Гал-Арилдийд манай ах Япон улсаас машин оруулж ирдэг гэж итгэл төрүүлэн гааль дээр цагаан Тоёота приүс 20 маркын машин бууж байна 7.000.000 төгрөгөөр зарж борлуулна гэж хуурч мэхлэх аргаар 4.500.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 50.2000.000 төгрөгний онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Цэнд-Аюуш мэдүүлэхдээ: Баасансүрэн, Бямбажаргал, Цэндээхүү гурваас бусдыг хүлээн зөвшөөрч байна. 12 сараас өмнө Баасансүрэнг фэйсбүүкээр мэддэг байсан. Одгэрэлтэй гар утасны наймааны талаар ярьсан байсан. Эхлээд 1.380.000 төгрөг авсан. Дараа нь 4.600.000 төгрөг буюу нийт 5.980.000 төгрөг авсан. Баасансүрэн, Уянга, Одгэрэл нарт хоёр ширхэг гар утас өгөөд 4.600.000 төгрөгийг авахдаа 10 ширхэг гар утас оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд гар утас оруулж ирэх боломжгүй болоод фэйсбүүкээр Мясүрэн гэдэг хүнтэй харицаад 13 ширхэг гар утас авна гэсэн. Тэгээд мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. Гэтэл Баасансүрэн, Одгэрэл, Уянга нар утсаа хурдан өг тэгвэл мөнгө зээлж болно гэхээр нь би Ариунбатаас авсан мөнгөн дээрээ мөнгө нэмж аваад нийт 19 сая төгрөг Мясүрэнд өгөх болсон. Тэгээд үлдэгдэл 11 сая төгрөгийг зээлж авч болох юм байна гэж бодоод би тэр хүний хохирлыг бүрэн төлөх юм байна гэж бодоод тэр хүнийг дагуулж очсон. Одгэрэл нэг охинтой гарч ирсэн. Тэгээд ямар ч мөнгөгүй гарч ирээд утас паб руу авч явсан гэж хэлсэн. Үүнээс болж утасны эзэн бид хоёрын дунд маргаан үүсч цагдаа дуудаад бид Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод эрүүгийн хэрэг үүссэн. Би үлдэгдэл 4.2 сая төгрөгийг хагас сарын дотор төлж барагдуулсан. Баасансүрэн, Одгэрэл нар хохирлоо барагдуулах боломжгүй байсан. Хамгийн эхэлж Уянга, Баасансүрэн нар хохирлоо барагдуулаад Одгэрэл хохирлоо барагдуулаагүй үлдсэн байсан. Ням цэцэг прокурор намайг дуудаж уулзаад Баасансүрэн, Уянга, Одгэрэл нар сэжигтнээр биш, хохирогчоор тогтоогдох хүмүүс байна гээд нэмэлт байцаалтад буцаасан. Баасансүрэнгийн 13 сая төгрөгийн хохирлын талаар яръя. Би 3 дугаар сарын 10-нд Баасансүрэнгээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Намайг гар утас оруулж ирдэггүй гэдгийг мэдсэн юм чинь надад дахин мөнгө нэмж өгөх ямар ч боломжгүй. Тухайн үед Баасансүрэн Ариунбатаас авсан мөнгөө нилээд олон хүнээс мөнгө авч хохирлоо барагдуулсан. Тухайн үед Одгэрэл хохирлоо барагдуулаагүй байсан. 3 дугаар сард Ганзориг байцаагч хэрэг шалгаж байхад эд нар ирэхгүй байсан. Тэр үед Ганзориг байцаагч энэ хэдийг олж өг гэж байсан. Би Одгэрэлийн гэрт очихоор хаалгаа тайлж өгдөггүй байсан. Нөгөө хоёрын гэрийг мэдэхгүй байсан. Энэ хэрэг 5 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Нямцэцэг прокурорт шилжсэн. Нямцэцэг прокурор намайг залуу хүн гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би Баасансүрэнд энэ тухай хэлэхэд би энэ хохирлоо барагдуулах гэж хүмүүсээс мөнгө авсан байсан юм. Чамд дахиад утас ирэх үү гэж асуусан. Би их хэмжээгээр ирэхгүй гээд цөөхөн ирнэ гэж хэлсэн. Тэгээд Баасансүрэн 5 дугаар сарын сүүлээр 4 ширхэг гар утас авна гээд урьдчилгаа 500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тухайн үед миний данс хаалттай байсан тул хүний данс руу 2 сая төгрөг хийлгүүлсэн. Тэгээд би өөрийн танил Чимгээтэй уулзаад зээлээр утас өгөх хүн байна уу гэхэд Гал-Арилдий гэдэг хүнийг танилцуулсан. Би Гал-Арилдий ахтай 6 дугаар сарын 1-ний өдөр уулзаад зээлээр гар утас авах тухайгаа хэлээд 3 ширхэг гар утас авсан. Гал-Арилдий ах завгүй байсан тул намайг Сугарбуян ахтай хамт нотариат ороод гэрээ байгуулчих гэсэн. Тэгээд орой болсон байсан тул нотариат хаасан байсан. Тэгээд Сугар ахтай хамт Галаа ахтай уулзаад бичгээр гэрээ хийж утсыг авсан. Утсаа авч явахдаа Баасансүрэнтэй утсаар ярьсан. Надад 3 утас байна, чи хоёрыг нь ав, би нэгийг  нь ломбардад тавиад эргээд аваад өгье гэсэн. Тэгээд би Баасансүрэнд гар утсыг өгөхөөр хамаатныхаа охины 57-87 гэсэн дугаартай Приус машинаар Мөнхбаяртай хамт явсан. Замаараа Өргөөгийн хажууд байдаг ломбардад нэг гар утсаа тавьсан. Мөнхбаярыг бичил дээр буулгаад хүүхдийн 100 ороод 6 дугаар сарын 10-ны өдөр Баасансүрэнгийн гэрт нар жаргах үед очоод хоёр ширхэг утас өгсөн. Энэ тухай байцаагчид хэлээд шалгуулъя гэхэд боломжгүй гэсэн. 8 дугаар сард Баасансүрэнд 1 сая төгрөг өгсөн. Эхний авсан 3 сая төгрөг ингээд дуусч байгаа юм. 7 дугаар сард намайг мөнгө авсан гэж байна. Тухайн үед манай найз байраа барьцаалж зээл аваад машин авах гэж байгаа гэхээр нь байрных нь гэрчилгээг авч Баасансүрэнд үзүүлсэн. Гэхдээ Баасансүрэнгээс нэмж мөнгө аваагүй. 08 дугаар сарын 15-ны өдөр  Баасансүрэнг өдрийн 1 сая төгрөгийн хүүтэй мөнгө зээлээч гэхэд Баасансүрэн зөвшөөрөөд Баасансүрэнгийн ажлын Маралмааг дагуулж яваад Маралмаагаас 2 сая төгрөг аваад өрөндөө өгсөн. Тэгж явахад Баасансүрэн хажууд явж байсан. Одоо Баасансүрэнд 3.5 сая төгрөг өгөх үлдэгдэлтэй байгаа. Баасансүрэн энэ хоёр утсыг аваагүй гэж хэлээд байна. Яагаад тэгж хэлж байгааг гайхаад байна. Учир нь Баасансүрэн энэ хоёр утсыг өмнөх хэрэгт өгөх ёстой байсан гэж хэлж байгаа. Өмнөх хэрэгт Баасансүрэнд энэ хоёр утсыг өгөх ямар ч боломжгүй байсан. Ариунбатын мөнгийг өгөөд энэ хэрэг дууссан. Баасансүрэн яагаад энэ хоёр утсыг авчихаад аваагүй гэж байгааг ойлгохгүй байна. Бямбажаргалаас 1.5 сая төгрөг зээлж авсан. Энэ хүнийг залилах санаа байгаагүй. Хохирлыг нь төлөөгүй байгаа. Цэндээхүүгийн хувьд би буудалд паб ажиллуулж амьдардаг байхад Саруул гэдэг залуу мөн мөн түрээсийн байранд байсан. Саруул компьютерт сайн болохоор бид хоёр ярьж байгаад гайгүй сургуулийн диплом хийе гэж ярилцсан. Тэгээд интернэтэд МУИС-ийн диплом гаргаж өгнө гэсэн зар тавьсан. Энэ зарын дагуу Цэндээхүү надтай холбогдоод Саруул бид гурав уулзаж ярилцаад Цэндээхүүд сарын хугацаанд диплом гаргаж өгнө гээд 1.5 сая төгрөгийг Саруул бид хоёр хувааж авсан. Тэгээд дипломыг нь гаргаж өгч чадахгүй мөнгийг нь үрсэн. Бид хоёр хүн залилах санаа байгаагүй гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Баасансүрэн: Нийт 13 сая төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Бид нарыг цагдаад шалгагдаж байхад 1 сард ирэх ёстой гар утас нь 2 дугаар сарын 14-нд ирэх болсон. Гар утсаа хямдруулаад 700.000 төгрөгт өгнө гэж хэлж байсан. Би ашгийг нь хараад зөвшөөрч лангууны эргэлтийн мөнгөө бэлнээр өгсөн. Намайг Америк дугаар руу яриулсан. Бас Одгэрэл өмнө нь утас авч байсан гэсэн болохоор итгэж байсан. 5 сард цувуулаад дансаар 1 сая төгрөг өгөөд 8 сард бэлнээр буцаагаад авсан. 6 дугаар сард хоёр хүний данс өгөөд нэгийг нь 1 сая төгрөг, нөгөөг нь 700.000 төгрөг, өөрөө 300.000 төгрөгийг авсан. Тухайн үед миний мобайл банкинд мөнгө байсан тул 2 сая төгрөгийг 3 хуваагаад шилжүүлж байсан. Үлдсэн 3 сая төгрөгийг 7 дугаар сарын дундуур авсан. Тэр үед гар утас бүтэхгүй болсон. Би 24 сая төгрөг болгож өгнө гэж хэлж байсан. Тэр үед авсан мөнгөө өг гэж хэлж байсан. Циркийн хажууд Цэнд-Аюуштай манай ах уулзахдаа дарамталсан асуудал байхгүй. Цэнд-Аюуш ахдаа хэлээд олоод өгнө гээд бэр эгчтэйгээ утсаар яриулж байсан. Тэгээд 9 дүгээр сар гарахад Цэнд-Аюуш утсаа авахгүй болсон. Аргаа бараад цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Рэнцэн байцаагчид шүүгдэгчээс ирүүлж байсан мессэжүүдийг үзүүлж байсан. Хоёр ширхэг утас өгсөн гэж байна. Би ийм гар утас аваагүй. Өдий хүртэл Маралмаагаас авсан 3 сая төгрөгөөс болоод намайг их зовоосон. Энэ байдалд би их гомдолтой байна. Би Цэнд-Аюушид 13 сая төгрөгийг дараах байдлаар өгсөн. 3 дугаар сард бэлнээр 3 сая төгрөг, 5 дугаар сард 1.5 сая төгрөг, 6 дугаар сард 2 сая төгрөг, 7 дугаар сард 3 сая төгрөг, 8 сард 3 сая төгрөг өгсөн гэв.

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Намхай: Шүүгдэгч надад учруулсан хохирлыг зөвшөөрч байна. Би шүүгдэгчээс 800.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулчихвал гомдол саналгүй гэв.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Гал-Арилдий: Шүүгдэгч надаас 4.5 сая төгрөг авсан. Мөнгө авахдаа машин оруулж ирнэ гэж хэлж авсан. Хохирлоо барагдуулбал гомдол санал байхгүй гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Сугарбаян: Шүүгдэгч надаас 3 ширхэг гар утас авсан. Хохиролд 5.4 сая төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулбал гомдол санал байхгүй гэв.

 

         Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Ариунбат: 2014-12-20-ны үеэр фэйсбүүк дээр Уянга айфоне 6 эс гар утас зарж борлуулна гэсэн зар тавьчихсан байсан юм. Тэгэхээр нь би харьцахад 1 гар утсыг 16 гегабайтын багтаамжтай 3 ширхэг гар утсыг 1 ширхэгийг нь 1,2 сая төгрөгөөр зарж борлуулахаар болсон. Дараа нь болохоор 10 ширхэг гар утсыг 1,4 сая төгрөгөөр дахиад захиалах уу гэхээр нь тэгье гээд захиалсан юм. Ингээд нийт 13 ширхэг гар утасны мөнгө болох 8,8 сая төгрөгийг Уянга, Одгэрэл, Баасансүрэн нарт өгч явуулсан юм. Ингээд эхэлж шинэ жилийн өмнө 2014-12-30-ны өдөр 2 ширхэг гар утсыг бэлэн мөнгөөр нь тусад нь худалдаж авсан бөгөөд 1 ширхэгийг нь 1,2 сая төгрөгөөр худалдаж аваад 2,4 сая төгрөгийг нь өгч явуулсан. Захиалсан 13 ширхэг гар утас чинь 2015-01-13-ны өдөр ирэх байсан боловч хугацаандаа хоцроод 2015-01-15-ны өдөр ирлээ гэж хэлээд Улсын их дэлгүүрийн ард ирээд авчих гэж хэлсэн. Ингээд би Улсын их дэлгүүрийн ард ирээд 16 гегабайтын 13 ширхэг гар утсыг тоолж аваад Одгэрэлд 2,8 сая төгрөг эхэлж өгөөд үлдэгдэл 4 сая төгрөгийг дэлгүүр дээрээс ирээд бэлнээр ав гэж хэлсэн. Ингээд дэлгүүр дээр очоод үлдэгдэл сая төгрөгийг өгөх гээд иртэл 2 цагдаагийн хамтаар ирээд миний худалдаж авсан байсан 13 ширхэг гар утсыг хурааж аваад явсан бөгөөд яасан юм бэ, юу болсон юм бэ гэхэд Цэнд-Аюуш худлаа яриад гар утас оруулаад ирсэн байна гэж хэлсэн. Ингээд 2,8 сая төгрөгийг нь тэр дор нь буцаан авсан юм. Баасансүрэн нь пийс таур дээр лангуу ажлуулдаг зүс таньдаг учраас л итгэсэн юм./1-р хх-ийн 19-20/

 

Мөрдөн байцаалтаанд хохирогч Ө.Мяасүрэн: 2015 оны эхээр нэг эрэгтэй утсаар яриад мөнгө бэлэн байна. Гар утас худалдаж авмаар байна гэж ярьсан тэгээд нэг утсыг 1.480.000 төгрөгөөр зарахаар болсон бөгөөд тэр хүн мөнгө бэлэн байна гээд байсан тэгээд улсын их дэлгүүрийн ард би өөрийн эзэмшлийн 84-22 УНД дугаартай тоёота приүс маркийн автомашинтай 13 ширхэг айфоне-6 гар утсыг нь Теди төв дээрээс Гэрэлт-Од гэх хүнээс аваад очсон. Тэгээд нөгөө хүнтэй утсаар яриад тэр хүнтэй уулзахад миний үеийн залуу байсан ба машиндаа тэр залууг суулгахад дотор хүмүүст үзүүлээдхье гэж хэлсэн бөгөөд Брүүклин гэх рестораны үүдэнд зогсож байсан ба утсаар 2 эмэгтэй хүн дуудаад тэр 2 нь гарч ирээд гар утаснуудыг аваад дотогшоо орсон, нөгөө 2 охин буцаж гарч ирэхдээ утас ч байхгүй, мөнгө ч байхгүй гарч ирсэн. Тэгэхээр нь би тэр 3-н хүнд хандаж төлбөр нь 19.240.000 төгрөг болж байна хэн нь төлөх юм бэ гэхэд нэг хүүхэн нь нөгөө залуутай маргалдаад ингэж тохироогүй биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр би нэг л биш намайг хулхидах гэж байгаа юм байна гэж мэдээд шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нарыг ирсний дараа болсон асуудлыг хэлж компьютер ланд төвийн урд талын кибер төв гэх газарт очиж 13 ширхэг айфоне-6 маркийн гар утаснуудаа буцаан авсан. Тэр эрэгтэй нь хулхидах гэж байсан юм шиг байна лээ. Тэгээд л би Гэрэлт-Одоос авсан байсан утаснуудаа буцаагаад бүгдийг нь өгчихсөн..." /1-р хавтас, 97-98-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Бямбажаргал: Би Цэнд-Аюуштай 10 жилийн найз нартайгаа явж байгаад танилцсан юм. Тэгсэн чинь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өдрийн 0,5 хувийн хүүтэйгээр 1,5 сая төгрөг зээлээч гэхээр нь зөвшөөрөөд зээлсэн. Тэгээд 10 хоногийн дараа дахиад 1,3 сая төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Нэг ч төгрөгний зээл төлөөгүй байсан бөгөөд нэмээд зээлчих мөнгөний хэрэг байна гэж гуйсан юм, Тэгээд би нийт 2,8 сая төгрөгийг өгсөн бөгөөд эхний 1,5 сая төгрөг дээрээ нотариатаар гэрээ байгуулсан. Үлдэгдэл 1,3 сая төгрөгийг хэлж 300.000 төгрөгөөр аваад дараа нь 700.000 төгрөгөөр аваад дахиад 300.000 төгрөгөөр зээлж авсан. Тэгээд надад нэг ч төгрөгний хүү өгөлгүй алга болчихсон юм. Иргэний үнэмлэхний хаягаар нь очиход тэр хаяг дээрээ ийм хүн байдаггүй, дандаа хүмүүс хайж ирдэг юм гэж хэлсэн. Тэгээд л залилуулсан болохоо мэдсэн юм. Надаас мөнгө зээлэхдээ мөнгөний хэрэг гараад байна зээлчих гэж хэлсэн бөгөөд ажил хийж байгаа учраас ажлаа хийгээд мөнгийг чинь төлчихнө гэж гуйсан юм..." /1-р хавтас, 159-160-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Сугарбаян: Би ЧД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төв дотор найз Гал-Арилдийгийн хамт гар утас зарж борлуулдаг юм. 2015 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна Гал-Арилдий бид 2-т тэнд гар утас хувиараа зарж борлуулдаг байсан Чимгээ гэх эмэгтэй нь А.Цэнд-Аюуш гэж залууг танилцуупж байсан юм. Тэгээд Цэнд-Аюуш буюу өөрийгөө Аюуш гэж танилцуулсан залуу би саяхан хууль сахиулахын их сургуулийг төгссөн удахгүй цагдаад ажилд орох гэж байна гээд цагдаагийн тэмдэг харуулж байсан юм. Ингээд Цэнд-Аюуш нь би ах ээж 2-тоо бэлэг болгож гар утас авч өгмөөр байна сүүлийн загварын ямар гар утас байна санал болгооч гэсний дагуу Айфоне 6 эс болон Айфоне 6 эс плас маркийн гар утаснуудыг сонирхуулахад Цэнд-Аюуш нь хайрцаг савтай нь авна шүү гэж хэлээд 2 ширхэг Айфоне 6 эс плас, 1 ширхэг Айфоне 6 эс маркийн гар утаснуудыг нийтэд нь 6 сая төгрөгөөр худалдаж авъя гэж хэлээд би одоогоор мөнгөгүй байна 1 сарын хугацаанд мөнгийг өгч болох уу би найдвартай хүн байгаа юм 2-улаа өгсөн авснаа гэрчлээд гэрээ хийе гэж гуйсан юм ингээд түүний гадаад дүр төрх байдал, ярьж байгаа зүйлийг сонсоод найдвартай хүн байна гэж бодсон юм. Тэгээд 2015-06-11-ний өдөр Төв шуудангийн ард талд байх нэг нотариатын газарт гар утас зээлээр өгсөн талаар хэлцэл байгуулсан. Ингээд надаас гар утас аваад явсны дараа хэд хэдэн удаа бид 2 дээр ирж сонин сайхан ярилцаж байсан тэр үед Гал-Арилдий Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авах гэж байсан юм, тэр яриаг нь  Цэнд-Аюуш нь сонсоод манай ах Японоос машин оруулж ирж зарж борлуулдаг юм удахгүй Приүс 20-ууд орж ирнэ та 2-т хямдхан зарж болно гэж байсан. Ингээд Гал-Арилдийгаас хүртэл машин авч өгнө гэж хэлээд мөнгө авсан байдаг. Ингээд мөнгө төлбөрийн асуудлаа Цэнд-Аюуш нь шийдэж чадахгүй байснаа надад одоо та 2-т өгөх мөнгө байхгүй байна тийм болохоор мөнгөний оронд газар өгье гэж хэлээд Хандгайт руу дагуулж яваад 1 газар харуулаад энэ газрыг өгье гэж хэлсэн. Тэгснээ дахиад алга болчихсон. Цэнд-Аюуш нь 3-н ширхэг гар утас хэрэгтэй байна ээж ах 2-тоо бэлэг болгож гар утас өгөх гэсэн юм бас өөртөө гар утас худалдаж авч байна гэж хэлсэн. Би 6 сая төгрөгний нэхэмжилж байна..." /2-р хавтас, 100-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Гал-Арилдий: Би Аюуштай өөрийгөө Галаа гэж танилцуулсан. Тэгээд Цэнд-Аюуш гар утас худалдаж авмаар байна сүүлийн үеийн загвартай гар утас гэсний дагуу өөрийн найз Сугараатай танилцуулж өгсөн юм. Цэнд-Аюуш нь Сугараас сүүлийн загварын гар утас зээлээр авмаар байна гэж гуйсаар байгаад 3 ширхэг Айфоне 6 эс болон Айфоне 6 эс плас маркийн гар утсыг зээлээр авахаар болсон. Цэнд-Аюуш өөрийгөө Хууль сахиулахын их сургуулийг энэ жил төгссөн цагдаад ажилд орж байгаа гэж цагдаагийн тэмдэг үзүүлж харуулсан байдаг тэгээд ч өмссөн хувцас нь албаны костюм өмчихсөн найдвартай залуу харагдаж байсан. ...Ингээд хэлцэл хийснээс хойш хугацаанд Цэнд-Аюуш нь хэд хэдэн удаа ажил дээр ирээд ярьж хөөрдөг байсан. Тэр үед би приүс 2 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авах гээд хайж байсан мөн энэ талаар Цэнд-Аюуш нь хажууд сонсоод зогсож байснаа манай ах Япон машин оруулж ирдэг компанид ажилладаг юм, удахгүй хэдэн машин ирж байгаа 14 хоногийн дараа Монголд бууна гэж ярьсан юм тэгэхээр нь би таньдаг хүн юм чинь гээд машины талаар ярилцахад танд би хямдхан аваад өгч чадна шүү дээ гэж хэлээд Приүс 20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн танилцуулгыг үзүүлээд ийм машин болж байна уу гэхээр нь болно гэсэн юм. Тэгээд уг цагаан приүс 20-ыг 7 сая төгрөгөөр худалдаж авахаар ярилцсан юм. Ингээд 2015-06-29-ний өдөр машины мөнгө хэрэгтэй байна гэж хэлсээр байгаад орой 20 цагийн орчимд би мобайл банкаар дамжуулан Цэнд-Аюушийн өгсөн хаан банкны дансанд эхлээд 4 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхэд Цэнд-Аюуш та нэг мөсөн 7 сая төгрөгөө шилжүүлээч гэхээр нь би машинаа харж үзээд авахаар бол үлдэгдэл мөнгөө найдвартай өгнө гэхэд зөвшөөрсөн. Тэгээд удалгүй 2016-08-06 өдөр Цэнд-Аюуш нь машин ирж байна гааль дээр байна мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 500.000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Ингээд Сугартай гэрээ хийж гар утасны мөнгийг төлж баргадуулах хугацаа нь дуусч, нөгөө машин тэрэгний асуудал ч худлаа болж Цэнд-Аюуш нь алга болчихсон байж байгаад нэг өдөр ирээд би мөнгийг чинь өгч чадахгүй байна одоо та нар цагдаад гомдол гаргах юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хүлээж авахгүй тэгэхээр би та нарт мөнгөний газар өгье гэж хэлээд Хандгайтын тэнд 3-н газар үзүүлчихээд тэгээд л алга болчихсон./2-р хавтас, 103-р хуудас/

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Намхай: 2016-06-10-ны өдөр найз Бургаагийн төрсөн өдрийн арга хэмжээний үеэр Аагий буюу Алтангэрзл гэх залуутай танилцсан. Тухайн үед өөрийгөө Алтангэрэл гэж өөрийгөө танилцуулсан залуу "би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтан" гэж хэлсэн. Тухайн үед би Алтангэрэлд "жолооны эрхээ саяхан хасуулчихсан, эрх сэргээлгээд өгөх боломж байна уу" гэтэл тэрээр "манай ах Замын цагдаагийн газарт ажилладаг, хурандаа цолтой хүн наад асуудлыг чинь шийдэж өгөх боломжтой, мөнгөө бэлдээд байж байгаарай" гэж л хэлсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2016-06-13-ны өдөр би Алтангэрэл рүү яриад "жолооны эрх сэргээлгэх асуудал юу болсон бэ, шийдэж чадах нуу" гэтэл тэрээр би гэртээ байна, чи Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв дээр хүрч ирээд надтай уулзчих, 3 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний лавлагаа, 800.000 төгрөг аваад ир" гэж хэлсэн. Тухайн өдрөө 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хорооллын үйлчилгээний төв дээр Алтангэрэлтэй уулзаад голомт банкнаас 800.000 төгрөгийг авсан. тэгээд тус АТМ-ы хажууд Алтангэрэлд мөнгөө өгөх гэтэл тэрээр 2-уулаа гаръя, гадагшаа гарч байгаад мөнгийг чинь авъя гэж хэлээд гарсан. Ингээд үйлчилгээний төвийн хажуу талд Алтангэрэлд 800.000 төгрөгийг өгсөн. Алтангэрэл нь 14 хоногийн дараа чиний жолооны эрх сэргээд үнэмлэх чинь гарна гэж хэлсэн. 2016 оны сүүлээр Алтэнгэрэл рүү залгахад хариу өгөхгүй байхаар нь мессеж бичтэл үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа, наадмын өмнө эрх чинь сэргээгдэнэ, санаа зоволтгүй гэсэн. 2016-07-10-ны үеэр Алтангэрэлийн утас руу залгахад хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь түүн рүү "чамд итгэхгүй байна, 800.000 төгрөгөө авъя" гэж мессеж бичтэл чи юу яриад байгаа юм бэ үнэмлэхийг чинь гаргаж өгөх хүнтэй яриадахъя, гараагүй бол мөнгөө аваарай" гэж хэлсэн. Сүүлдээ гар утсандаа хариу өгөхөө больсон. Ингээд би түүнийг худлаа ярьсан, намайг залилсан байна гэдгийг мэдсэн. Хүмүүсээс сонсоод байхад тэр залуу өөрийг Алтангэрэл гэж худлаа хэлсэн байна лээ. Түүний фэйсбүүкнээс зургийг нь хэвлээд өргөдөлдөө хавсаргасан байгаа. /2-р хавтас, 146-147-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Бат-Ууган: 2016-06-02-ны өдөр манай байрны хүүхэд гар утас хямдхан зарах хүн байна би мөнгөний боломжгүй болоод авч чадахгүй байна та авах уу гэж асуухад би авъя гэж хэлээд гар утас зарах гэж байгаа хүний дугаарыг нь аваад залгахад ЧД-ийн цагдаагий хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Бишрэлт худалдааны төвийн үүдэнд Цэнд-Аюуш гэх хүнтэй уулзаад гар утас худалдаж авахаар болоод бэлнээр 1 сая төгрөг өгөөд маргааш нь гар утсаа авахаар болоод салсан. Тэгээд 5 хоногийн дараа над руу залгаад Хаан банкны данс руу мөнгө хийчих мөнгө дутаад байна гэсэн тэгээд би 120.000 төгрөг шилжүүлсэн. Цэнд-Аюуш маргааш маргааш гэж худлаа ярьж явсаар байгаад өнөөдрийг болгосон. Айфоне 6 эс маркийн 2 ширхэг гар утсыг нийт 1.200.000 төгрөгөөр тохиролцож бэлнээр 1 сая төгрөг өгөөд, данс руу нь 120.000 төгрөг нийт 1.120.000 төгрөг өгсөн. Би ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн 2-р давхарт эрүүгийн шинжээчээр ажилладаг, надад теди дээр гар утас зардаг хүн хэрэг бүтээж өгсөн учраас мөнгө өгч байхаар 3 ширхэг Айфоне 6 эс маркийн гар утас өгч байгаа юм. Би өөрөө нэг гар утсыг нь бариад нөгөө 2-ыг нь хямд зарж байгаа гэсэн..."/2-р хавтас, 172-173-р хуудас/

"...дарханд баривчилгаа хийж байна, шүүх хурал дээр байна, байцаалт авч байна, цагдан хорих байранд явж байна гэх мэтээр худлаа хэлж эхэлсэн ингээд би цагдаад гомдол гаргаж шалгуулахаар болсон. Тэгтэл битгий өргөдөл өгөөрэй одоо яг болох гэж байна гэж удаа дараа худлаа ярьсан..." /2-р хавтас, 174-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Гүн-Ирвэд: 2016-06-01-нээс 02 санагдаж байна ганцаараа 29-р байрны гадна сууж байхад үл таних өөрийгөө Аюуш гэсэн залуу ирээд би энд амьдардаг, цагдаад ажилладаг юм гээд цагдаагийн тэмдэг харуулж байсан юм. Тэгээд би "Теди" гар утасны худалдааны төв дээр 1 залуугийн хэргийг шийдэж өгсөн чинь надаа 3 ширхэг Айфоне 6 эс маркийн гар утас өгнө гэж байна надад мөнгөний бололцоо хүрэхгүй байна, 500.000 төгрөг надад өгөх юм бол нэг гар утсыг нь өгье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь мөнгө байхгүй гэхэд авчихмаар хүн байвал намайг холбоод өгөөч гээд надад утасны дугаараа өгсөн. ...Бат-Ууган ахтай байрны гадаа таараад юм яриад сууж байхдаа Аюуш гэж цагдаагийн талаар хэлээд гар утас зарна гэж байсан гэж ярихад Батука ах би гар утас авах гээд сонирхоод байгаа, ярьдаг юм билүү Аюуш цагдаагийн гар утасны дугаарыг надаас авсан юм..." /2-р хавтас, 175-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Долгорсүрэн: Бид 2 2014 оны 04 билүү 05 дугаар сараас эхлэн хамтарч ажиллаж байгаа юмаа. Гэтэл нэг удаа бараа захих мөнгөө өөр нэг хүнд Америк улсаас айфоне-6 маркын гар утас захиж авчруулна хэмээн мөнгөө өгсөн гэж хэлсэн. Тэр утас нь бараг тал хувийн ашигтай, үндсэн дүн нь нугараад ашиг болж орж ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь юун хүн юм бэ гэхэд манай найзын ах нь Америкад байдаг. Каргогоор явуулаад Улаанбаатарт авчраад Теди дээр бөөний үнээр нь зарчихна гээд их амархан зүйлийг ярьсан юм. Юун хүнд яагаад өгчихсөн юм бэ гээд л өнгөрсөн. Тэгээд баримт байна уу гэхэд угаасаа найдвартай удахгүй утас ирнэ гэж хэлсэн. Тэгээд гар утас ирэх хугацаа нь болсон боловч утас нь ирэхгүй байхаар нь яасан бэ гэхэд янз бүрийн шалтаг тоочоод хэлээд л байсан. Тэгснээ сүүл рүүгээ Улаанбаатар хотод ирчихсэн байгаа, утас худалдаж авах ченж нь мөнгөө бэлдэж бай гээд л худлаа яриад хоног хугацаа л өнгөрөөд байсан. Тэгэж сунжирч явсаар байгаад баяр болсон гээд л маш олон асуудал болсон боловч огт шийдэгдэж өгөхгүй байгаад байсан. Тэгээд бүүр сүүлдээ яасан бэ гэхэд удахгүй 7 хоног 14 хоногийн дараа гээд л байснаа 2015 оны 08 дугаар сард манай гэрт хүн орж ирж мөнгө төгрөг нэхээд бөөн асуудап бопохоор нь яасан юм бэ гэж Баасансүрэнгээс тодруулахад еөр бусад хүмүүсээс мөнгө аваад Цэнд-Аюуш гэх залууд өгчихсөн байсан гэж хэлсэн. Тэгээд юу яриад байгаа юм бэ гэхэд анх авсан 5 сая төгрөг дээрээ нэмээд 5 сая төгрөг өгчихвөл 15 сая төгрөг болгоод байраа барьцаалаад зээл авахаараа өгчихнө гэж гуйсаар байгаад аваад явчихсан. Мөн барьцаалах гэж байгаа байр нь хамтран эзэмшигчтэй юм байна байрыг барьцаалахын тулд хамтран эзэмшигч хүнд нь 3 сая төгрөгийг өгөөд л  болчих гээд байна гэж гуйж байгаад мөн 3 сая төгрөгийг хүнээс зээлүүлж авчихаад мөн л өгөөд залилуулчихсан гэдгээ хэлсэн бөгөөд манай нөхөр Гарамдагва Цэнд-Аюуш гэгч бандитай уулзах үед би танай дүүгийн мөнгийг 24 сая төгрөг болгоод өгчихье, манай ах наймаа хийдэг, бараа авчирч бөөндөж зардаг тэр мөнгөнөөс нь аваад өгчихнө гэж гуйж байгаад ямар нэгэн бичиг хийлгэж өгөөгүй явчихсан юм билээ. Бид нар тэрэнд нь итгээд Цэнд-Аюушийн эгч гэх хүнтэй нь утсаар ярьж явсан байсан гэдгийг хэлмээр байна. Нилээн хэдэн хоног ярьж явсан гэдгийг хэлмээр байна. Сүүлдээ нөгөө Цэнд-Аюушийн бэр эгч гэх хүн нь би нөхрөөсөө наад асуудлаас чинь болоод салчихсан, одоо надад хамаагүй гэж хэлсэн байгаа юм. Тэгээд дахиад Цэнд-Аюушийг хайсан боловч олдохгүй алдарчихсан./1-р хэвтэс, 171-172-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Маралмаа: Баасансүрэнтэй хамт ирж мөнгө авсан хүн нь /зургийг харсан/ Цэнд-Аюуш мөн байна царай нь ижилхэн байна./хх-2-9-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Гарамдагва: 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би мөнгөө хүнд алдсан та уулзаад өгөөч гэж над руу ярьсан. Цэнд-Аюуш гэгчтэй уулзахад 13 сая төгрөгийг Баасансүрэнгээс авсан нь үнэн гэж өөрөө хэлсэн. Та надад 10 хоногийн хугацаа өгвөл би 24 сая төгрөг болгоод буцаагаад өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл ар гэрийнхэнтэй чинь холбогдож ярина гэж хэлэхэд ахаасаа айгаад байна, харин манай бэр эгчтэй ярьчих гээд Чулууны Нарантуяа гэх хүнтэй яриулсан. Тэгэхэд тэр хүн надтай ярихдаа Цэнд-Аюушийн ах нь Төв аймаг явчихсан байгаа, бараагаа зарах гээд явчихсан юм. Ирэхээр нь ахтай нь яриад хохирлыг чинь барагдуулъя гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоног эгч гэх хүнтэй нь холбогдож байгаад эгч нь утсаа авахгүй болчихоод Цэнд-Аюуш ч утсаа авахгүй болоод сураг тасарсан юм. 13 сая төгрөг нь ямар учиртай вэ гэхээр миний ойлгож байгаагаар эгчтэйгээ нийлээд дэлгүүр ажиллуулаад олсон мөнгө болон өөр 3 хүнээс авсан мөнгөө Цэнд-Аюушд өгсөн гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар Ариунзаяагаас 3 сая төгрөг, Маралмаагаас 3 сая орчим төгрөг, Баярчимэгээс 1,5 сая төгрөгийг авсан байгаа юм. Бусад нь болохоор эхнэр Долгорсүрэн, Баасансүрэн хоёр хамтран бизнес хийж олсон байсан мөнгө юм шиг байгаа юмаа./1-р хавтас, 175-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд Гэрч А.Ариунзаяа: Цэнд-Аюуш гэгчийг нь бол сайн мэдэхгүй. Аагий гэдгээр нь л мэднэ. Аагийд мөнгө зээлэх гэж байгаа гэдгээр нь таньж мэддэг болсон юмаа. 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дэлгүүртээ бараа худалдаж авна гээд надаас 2,5 сая төгрөгийг зээлж авсан бөгөөд 1 сарын дараа 10 хувийн хүүтэйгээр өгнө гээж хэлж авсан юм. 1 сарын дараа нь би мөнгөө авъя гэхэд найзад нь мөнгө чинь байгаа буцаагаад өгчихнө, одоо өгнө гэж хэлсэн. Тэгснээ дараахан нь Аагийд би мөнгө зээлээд их болгоод авчихна, удаахгүй буцаагаад Аагий мөнгө өгөхөөр нь би чамд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь хүлээгээд байсан чинь мөнгөө өгөхгүй байсан ба Цэнд-Аюуш мөнгөө өгөхгүй байна гэж л хэлээд байхаар нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Баасансүрэнг мөнгө авчихаад өгөхгүй гэж байна өргөдөл бичиж өгсөн. Гэтэл Баасансүрэн нь цагдаад шалгагдаж байхдаа надтай нотариатын газарт орж хэлцэл байгуулсан..."/1-р хавтас, 176-177-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Анхтуяа: 2015 оны 03 дугаар сард Цэнд-Аюуш нь надаас 2 сая төгрөгийг зээлсэн байсан ингээд дээр дурдсан мөнгийг миний дансанд Цэнд-Аюуш хийсэн, ерөнхийдөө өрөө буцааж авсан юм. Хэний данснаас над руу мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй байна мөнгө хийсэн шүү гэж хэлсэн, дансаа үзэхэд мөнгө орсон байсан. /2-р хавтас 198-р хуудас /

 

Мөрдөн байцаалтанд Гэрч Ч.Наранцэцэг: Манай найз Оюунбилэг нь хороололд нэг паб ажлуулж байсан. Тэгэхэд Оюунбилэгийн эгчийнх нь хүүхэд гээд Цэнд-Аюуш нь ирдэг байсан юм. Тэр үед Цэнд-Аюуш нь би хүнд өртэй юм та энэ хүнтэй яриад 3 хоногийн дараа мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд өгөөч гэсэн юм. Миний 99781274 дугаарын утас руу Цэнд-Аюушаас мөнгө авах авлагатай хүн байна гэж залгаад танай дүү чинь надад мөнгө өгөх ёстой юм янз бүрийн юм яриад худлаа яриад яваад байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цэнд-Аюушийн хэлсний дагуу эгч нь байна гэж хэлээд 3 хоногийн дараа мөнгийг чинь өгье гэж хэлээд утсаа тасалсан. 3 хоногийн дараа нөгөө хүн нь над руу залгаад байхаар нь утсаа аваагүй. Цэнд-Аюуш нь надаас гуйгаад байсан юм танд ямарч асуудал байхгүй юм./2-р хх 7-рхуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч П.Мөнхбаяр: Би Цэнд-Аюушд цагдаагийн дүрэмт хувцас өгөөгүй. 2015 оны 06 дугаар сард төв зам хаачихсан өдөр надтай Цэнд-Аюуш уулзалдаад Айфоне 6 плас зарах гэсэн юм авах хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь юун гар утас юм бэ гэж асуухад 3 ширхэг гар утас байгаа. 2 ширхэг гар утсыг нь хүнд өрөндөө өгнө, энэ гар утсыг зарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд л би зарах гэж байгаа гар утсыг чинь хүнээс асууя гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа Айфоне 6 плас утсаа ломбарданд тавьсан чинь хугацаа нь дуусах гээд байна, хямдхан ч хамаагүй зараад өгчих гэж гуйсан. Тэгэхээр нь фэйсбүүк дээр зар тавьсан чинь нэг хүн авъя гээд ярихаар нь Цэнд-Аюушийн дугаарыг өгчихөөд фэйсбүүк дээрээс зараа устгасан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн гар утаснуудыг хүнд өгсөн эсэхийг нь мэдэхгүй. Би Цэнд-Аюуштай хамт паб ажиллуулж байгаагүй, хамтран ажилласан асуудал огт байхгүй. 1-рхавтас, 178-179-р хуудас, эд зүйлийн үнэлгээ 1хх-32, иргэний үнэмлэхийн лавлагаа 1хх-66, ял шалгах хуудас 1хх-67, 2хх-190, төлбөр барагдуулах гэрээ 1хх-181, эд зүйлийн үнэлгээ 2хх-101, 121, зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч А.Цэнд-Аюушийг О.Одгэрэлээр дамжуулан Т.Ариунбатаас 2014 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 маркийн гар утас авч өгнө" гэж 3 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 1.380.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэмж 10 ширхэг гар утас захиалж болно" гэж 10 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 4.600.000 төгрөг буюу нийт 5.980.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч А.Цэнд-Аюушийг О.Одгэрэлтэй бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж улсын яллагч үзээгүй нөгөө талаар шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь утас захиалах болон зарах талаар хохирогч Т.Ариунбаттай тохиролцоогүй, биечлэн уулзаж байгаагүй болох нь гэрч Уянга, Одгэрэл, Баасансүрэн нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Т.Ариунбатын: 2014-12-20-ны үеэр фэйсбүүк дээр Уянга айфоне 6 эс гар утас зарж борлуулна гэсэн зар тавьчихсан байсан юм. Тэгэхээр нь би харьцахад 16 гегабайтын багтаамжтай 3 ширхэг гар утсыг 1 ширхэгийг нь 1,2 сая төгрөгөөр зарж борлуулахаар болсон. Дараа нь болохоор 10 ширхэг гар утсыг 1,4 сая төгрөгөөр дахиад захиалах уу гэхээр нь тэгье гээд захиалсан юм. Ингээд нийт 13 ширхэг гар утасны мөнгө болох 8,8 сая төгрөгийг Уянга, Одгэрэл, Баасансүрэн нарт өгч явуулсан юм. ...Ингээд би Улсын их дэлгүүрийн ард ирээд 16 гегабайтын 13 ширхэг гар утсыг тоолж аваад Одгэрэлд 2,8 сая төгрөг эхэлж өгөөд үлдэгдэл 4 сая төгрөгийг дэлгүүр дээрээс ирээд бэлнээр ав гэж хэлсэн. Ингээд дэлгүүр дээр очоод үлдэгдэл сая төгрөгийг өгөх гээд иртэл 2 цагдаагийн хамтаар ирээд миний худалдаж авсан байсан 13 ширхэг гар утсыг хурааж аваад явсан бөгөөд яасан юм бэ, юу болсон юм бэ гэхэд А.Цэнд-Аюуш худлаа яриад гар утас оруулаад ирсэн байна гэж хэлсэн. Ингээд 2,8 сая төгрөгийг нь тэр дор нь буцаан авсан юм. Баасансүрэн нь пийс таур дээр лангуу ажлуулдаг зүс таньдаг учраас л итгэсэн юм./1-р хх-ийн 19-20/ гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар түүний үйлдсэн залилан мэхлэх гэмт хэрэг нотлогдож тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь хохирогч Т.Ариунбатыг залилан мэхлэх шууд санаа зорилго байгаагүй нь тогтоогдож байна.Хавтаст хэрэгт дээрх үйлдэлтэй холбогдуулан Б.Уянга, О.Одгэрэл, Ж.Баасансүрэн нарт холбогдох хэргийг 2015 оны 04 сарын 15 өдрийн дүүргийн прокурорын 41 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байх тул уг гэмт хэргийн санаа зорилго нь тогтоогдоогүй гэж үзэж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч А.Цэнд-Аюушид холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн хойд талд автомашинд Ө.Мяасүрэнгээс 13.800.000 төгрөгний үнэлгээ бүхий 13 ширхэг айфоне-6 маркийн гар утас худалдан авна гэж залилан мэхэлж авахыг завдсан гэх үйлдэл нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр буюу эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирлыг арилгасан, хохирогчид эд хөрөнгийн хохирол бодитоор учраагүй  тул залилан мэхлэхийг завдсан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж  хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь 2015 оны 03 дугаар сарын 10-наас 2016 оны 06 дугаар сарын 20-ны хооронд Ж.Баасансүрэнгээс 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр "Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 маркийн гар утас хямдхан оруулж ирнэ" гэж 5.000.000 төгрөг, 2015 07 дугаар сарын 15-ны өдөр "Банк бус санхүүгийн байгууллагад байр барьцаалаад буцаан өгнө" гэж 5.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байр барьцаанд тавихад хамтран эзэмшигч болох эмээгээс зөвшөөрөл авна" гэж 3.000.000 төгрөг буюу нийт 13.000.000 төгрөгийг,

Ч.Цэндээхүүгээс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "их сургуулийн диплом гаргаж өгнө" гэж 1.500.000 төгрөгийг,

Х.Бямбажаргалаас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр "мөнгөний хэрэг гарлаа, ажил хийгээд төлнө" гэж 1.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр "нэмж мөнгөний хэрэг байна" гэж 1.300.000 төгрөг буюу нийт 2.800.000 төгрөгийг,

Б.Бат-Ууганаас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бишрэлт худалдааны төвийн үүдэнд "Айфоне-6 маркын гар утас хямдхан зарна" гэж 1.000.000 төгрөг, 5 хоногийн дараа "мөнгө дутаад байна гэж" 120.000 төгрөг буюу нийт 1.120.000 төгрөгийг,

М.Намхайд өөрийгөө Алтангэрэл гэж танилцуулан "Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн цагдаагийн тасагт ажилладаг, манай ах замын цагдаагийн газарт ажилладаг, хурандаа цолтой, жолооны эрхийг сэргээж өгнө" гэж улмаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчимд 800.000 төгрөгийг,

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 56-р байрны гадна "Айфоне-6" маркын гар утасны кодыг гаргаж өгнө гэж гэж Б.Билгүүнээс гар утсыг нь авч, 1.300.000 төгрөгийг,

2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төв дээр гар утас зарж борлуулдаг Ч.Сугарбаянд өөрийгөө Хууль сахиулах их сургуулийг төгссөн удахгүй цагдаад ажилд орох гэж байгаа гэж итгэл төрүүлэн 1 ширхэг Айфоне 6, 2 ширхэг Айфоне 6 плас маркын гар утаснуудыг зээлээр авахдаа гэрээ хийж гэрээгээр халхавчлан 5.400.000 төгрөгийг,

2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Монтел гар утасны худалдааны төв дээр гар утас засварладаг иргэн Г.Гал-Арилдийд манай ах Япон улсаас машин оруулж ирдэг гэж итгэл төрүүлэн гааль дээр цагаан Тоёота приүс 20 маркын машин бууж байна 7.000.000 төгрөгөөр зарж борлуулна гэж хуурч мэхлэх аргаар 4.500.000 төгрөгийг тус тус залилан авч нийт 8 удаагийн үйлдлээр буюу давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг олж авч бусдад 30,420,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үлдсэн болох нь:

Хохирогч Ж.Баасансүрэнгийн өгсөн…2014.12 дугаар сард Цэнд-Аюушид 2 ширхэг айфоне-6 маркын гар утсыг 1.800.000 төгрөгөөр бэлнээр нь зарсан…тэгэхэд Цэнд-Аюуш Америкаас 12-13 ширхэг айфоне-6 маркийн гар утас ирж байгаа гэсэн…2015.3.10-ны өдөр 7 ширхэг гар утсыг 700.000 төгрөгөөр захиалахаар болж 5.000.000 төгрөгийг бэлнээр манай ажлын гадаа өгсөн…Цэнд-Аюушд нийт 13.000.000 сая төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Цэндээхүүгийн өгсөн…зар дээр диплом гаргана гэсэн зар байна гэж манай найз Оюунбат надад утасны дугаар өгсөн…уг дугаарлуу залгахад диплом гаргаж өгч болно…өөрийгөө Цэнд-Аюуш гэж танилцуулсан…тэгээд нотариат орж гэрээ байгуулаад 1.500.000 төгрөг Цэнд-Аюушд өгсөн…дахин уулзахад дипломыг чинь гаргахад мөнгө хэрэгтэй байна гэсэн…нэмж мөнгө өгөхгүй байсан чинь өөрөө утсаа салгаад алга болсон гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Сугарбаянгийн өгсөн…Цэнд-Аюуш нь би ах ээж 2-тоо бэлэг болгож гар утас авч өгмөөр байна гэсэн…Айфоне 6 эс болон Айфоне 6 эс плас маркийн гар утаснуудыг сонирхуулахад Цэнд-Аюуш хайрцаг савтай нь авна гэсэн…гэхдээ одоогоор мөнгөгүй байна…1 сарын хугацаанд мөнгийг өгч болох уу гэсэн…түүний гадаад дүр төрх байдал ярьж байгаа зүйлийг сонсоод найдвартай хүн байна гэж бодоод…нотариатаар гар утас зээлээр өгсөн талаар хэлцэл байгуулсан гэсэн мэдүүүлэг, хохирогч Г.Гал-Арилдийгийн өгсөн…Цэнд-Аюуш нь манай ах Япон машин оруулж ирдэг компанид ажилладаг…удахгүй хэдэн машин ирж байгаа гэсэн…тэгэхээр нь таньдаг хүн юм чинь гээд машины талаар ярилцахад би хямдхан аваад өгч чадна…Приүс 20 маркийн цагаан өнгийн машины танилцуулгыг үзүүлсэн…ийм машин болж байна гэж хэлсэн…уг машиныг 7.000.000 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон…Цэнд-Аюушийн данслуу эхлээд 4.000.000 сая төгрөг шилжүүлсэн…удалгүй 2016.8.6 өдөр Цэнд-Аюуш нь машин ирж байна мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 500.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээнүүд хх-32, 101, 121, хэлцэл хх-133-134, төлбөр барагдуулах гэрээ хх-109, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч А.Цэнд-Аюушийг О.Одгэрэлээр дамжуулан Т.Ариунбатаас 2014 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 маркийн гар утас авч өгнө гэж 3 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 1.380.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэмж 10 ширхэг гар утас захиалж болно гэж 10 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 4.600.000 төгрөг буюу нийт 5.980.000 төгрөг залилан мэхэлж авсан,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн  хойд талд автомашинд Ө.Мяасүрэнгээс 13.800.000 төгрөгний үнэлгээ бүхий 13 ширхэг айфоне-6 маркийн гар утас худалдаж авна гэж залилан мэхэлж авахыг завдсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Харин прокуророос шүүгдэгч А.Цэнд-Аюушид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, тус хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Цэнд-Аюушийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгийг 125-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцлоо.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэн үзэж, хохирлоо нөхөн төлөөгүйг хүндрүүлэн үзлээ.

Шүүгдэгч А.Цэнд-Аюуш нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс хохирогч нарт учирсан хохиролыг гаргуулж олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Цэнд-Аюушийн цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.