Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г , Ф.Т нарт холбогдох эрүүгийн 1825000780118 тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Г.Г

2. Ф.Т

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Ф.Т , Г.Г  нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Эко хорооллын ****  тоот Ц.Б-н  гэрт нэвтэрч төмөр сейф, тоос сорогч, будаа агшаагч, эрэгтэй, эмэгтэй булган малгай, савхин куртик, гутал, массажны аппарат, цүнх, нүдний шил, үнэртэй ус, куртик, шампунь, архины төмөр сав, хутга, цамц, алтан ээмэг, алтан бөгж зэрэг эд зүйл, виза картнаас 2 700 000 төгрөг тус тус хулгайлан авч нийт 5 973 000 төгрөгний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 05 сарын 19-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг Оросын булаг гэх газарт оршин суух иргэн Ц.Ц-н гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч Самсунг ноте 4 загварын гар утас 1 ширхэг, Самсунг эс4 загварын гар утас 1 ширхэг, Nexus 2 загварын гар утас 1 ширхэг, дотоодын хромон гутал 1 ширхэг, амсарыг нь мөнгөлсөн хув толгойтой дунд гарын хөөрөг 1 ширхэг, 2 нүдний дуран, бэлэн 70 000 төгрөг зэргийг хулгайлан нийт 1 531 000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 07 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Булаг багт байрлах ББ-Од ХХК-ний арын явган зам дээр иргэн Р.А-н  гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 575 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ф.Т , Г.Г  нарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Г-г  бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тус тус татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохироыг нөхөн төлнө. Хувийн байдлыг маань харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ц.Б   “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Хохирогч Р.А   “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Хохирогч Ц.Ц   нь “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч В.О “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Э.А “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ц нь “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 12-15 дахь тал/

            2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

            3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,

            4. Хохирогч Ц.Б-н  “ ...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний утас руу хүү Н  залгаад танай байшинд хулгай орчихсон байна, аав би цагдаад дуудлага өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгээс гараад Орхон аймагт ирээд гэрийнхээ алга зүйлийг тулгаж үзэхэд байшингийн 2 давхарт унтлагын өрөөнд байсан саарал өнгөтэй төмөр сейф , сейфэн дотор талийгаач эхнэрийн маань алтан ээмэг, бөгж, бэлэн 50 000 төгрөг, хашаа байшингийн гэрчилгээ, Төрийн банкны виза карт болон бусад бичиг баримт байсан. Мөн ногоон өнгийн тоос сорогч, эрэгтэй хүний гутал, эрэгтэй, эмэгтэй булган малгай, эрэгтэй хүний савхин куртик, нурууны массажгы аппарат, гар цүнх 2 ширхэг, хөнжил пүүгээ хйидэг том цүнх 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн куртик, хөх өнгийн урт ханцуйтай сорочкон цамц 1 ширхэг, 1 давхараас миний харааны нүдний шил, үнэртэй ус 1 ширхэг, 2 ширхэг шампунь, архины төмөр сав, дунд гарын хуйтай бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэрэг зүйлийг алдсан. Миний Төрийн банкны данснаас 2.705.000 төгрөгийг авсан байсан. Би виза картныхаа дугаарыг цаасан дээр бичээд сейфэнд хийсэн байсан...Манай байшин 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш эзэнгүй байсан. Миний хүү Н  хаяа эргэж тойрч шалгаж байсан. Хамгийн сүүлд 2018.01.17-ны өдөр байшинд ирэхэд зүгээр байсан гэсэн...вакум цонхийг цөмлөөд орчихсон байсан. Мөн вакумын хөлс боон шинжээчийн дүгнэлтээр дурьдагдсан 68 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би эргүүлэн авсан алтан бөгж, ээмэгний мөнгийг нь хасаад шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан нийт 3 004 000 төгрөг, уг мөнгөн дээр картнаас авсан гэх 2 705 000 төгрөгийг нэмээд 5 709 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байа...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

            5. Гэрч Э.А-н “...Манай барьцаалан зээлдүүлэх газарт Ф  овогтой Т   нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Цэцгэн хэлбэртэй голдоо сувдтай алтан ээмэг тавьсан тухайн эд зүйл нь 280.000 төгрөг болсон. Т   гэгч нь өөрийн бичиг баримт үнэмлэхээр үйлчлүүлэн барьцаанд тавьсан тухайн үег би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй манай эхнэрийн эд зүйл байгаа юм би удахгүй авна гэж хэлээд барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн З6 дахь тал/,

            6. Гэрч В.О-ны...Миний үйл ажиллагаа явуулдаг Уурхайчин баг 3-17-р байрны 78 тоотод байдаг Түмэн зоост нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт Ф  овогтой Т   2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагаас 11 цагийн хооронд нэг ширхэг хэвний эмэгтэй алтан бөгж барьцаанд 250.000 төгрөгөөс тавьсан Тухайн үед Т   өөрийн бичиг баримтаар миний өөрийн бөгж байгаан удахгүй авна надаа мөнгө хэрэг болоод тавьж байгаа юм гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,

            7. Гэрч Б Н н “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө гэртээ унтаж байхад миний утас руу В  гэдэг хүн залгаад танай гэрт хулгай орчихсон юм шиг байна хажуу талын грашны дээд талын вакум цонхны доод хэсэг нь онгорхой байна гэхээр нь би гэрээсээ гараад очиход аавын байшингын вакум цонхны доод хэсэг нь онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нарын хамт аавын байшинд ороход хулгай орчихсон байсан. Би хамгийн сүүлд хулгай орохын өмнө 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирэхэд байшин нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/,

            8. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний 2018/Э-0047 дугаартай “...3.644.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 69-72 дахь тал/,

            9. Яллагдагч Г.Г-ий  “...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018.01.17-ны өглөө Т   ахын утас руу залгахад Т   ах намайг хүүхэн олоод өгөөч гэсэн. Т   ахтай гэр хорооллын эцэс дээр 19 цагийн үед уулзсан. Тухайн үед Т   ах ганцаараа явж байсан. Т   ах бид хоёр гэр хорооллын Оргилуун бааранд сууж байхад Т  ын ах гээд М    гэдэг нэртэй эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд бид 3 хамт А   найзын гэр гэх Наран багт хаягыг заалгаж байгаад очиход А   чи хөгшин хүмүүстэй явж байгаа болохоор би явахгүй гээд эргээд орчихсон. Тэгээд бид 3 хамт Зэст багийн нутаг дэвсгэрт Шугир бааранд ороод бүжиглэж байхад Т   ах надад хандаж М   г явуулах уу гэж хэлсэн. Т   ах бид хоёр М    гэдэг хүнээс зугтааж 1-19 дүгээр байрны харалдаа очиж нуугдаж байгаад М    гэх эрэгтэйгээс салсан. Т   ах надад хандаж 20.000.000 төгрөгтэй сейф байна, манай ахын гэр байгаа юм. Хоёулаа хамт яваад сейфийг нь хамт өргөөд гэрт аваачаад өгөөч гэхээр нь зөвшөөрч хамт Цагаанчулуут баг эко хорооллын 2 давхар байшингын гадаа ирэхэд Т   ах граш дээр гараад дээд талын цонхоор нь ороод намайг араас ород ирээч гэхээр нь байшинд орсон. Тухайн үед би хулгай хийж байгааг мэдэж байсан. Тэгээд байшингийн нэг давхарт ороход Т   ах бурханыг буулгачихсан онгичоод зурагтыг нь авчих уу гэхээр нь би хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд гал тогооны өрөөнд ороод шүүгээг нь ухаж байгаад угаалгын өрөөнд орж үнэртэй ус, 2 ширхэг шампунь зэргийг авчихаад 2 давхарт гараад сейф байсан өрөөнд орж гутлын шүүгээг онгойлгож хар өнгийн үүрдэг цүнх 1 ширхэг, жижиг гар цүнх 1 ширхэг, эрэгтэй гутал, саарал өнгийн сейфийг би өргөөд байшингаас орсон гэх цонхоор эргээд гарсан, машин олоод ирнэ гээд явсан, удалгүй сонота маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд намайг суулгаад гэртээ хүргүүлсэн. Сүхээр сейфийг нүдсээр байгаад онгойлгоход дотор нь 500.000 төгрөг, алтан ээмэг, бөгж, виза карт 2 ширхэг, хашаа байшингийн бичиг баримт зэрэг эд зүйлс байсан. Бэлэн мөнгийг Т   ах авчихаад М    бид хоёрт 240 000 төгрөгийг хувааж өгсөн. Үлдсэн мөнгийг нь өөрөө авсан. Виза картны пин код наалттай байсан ба уг кодыг Т   ах харчихаад виза картыг нь шалгаж үзэх хэрэгтэй гээд таксинд суугаад Мэнд-Амарын баруун талд байх АТМ-ээс би картыг уншуулахад 4.100.000 төгрөг байсан. Төрийн банкны карт байсан, эргээд Т   ахын гэрт очсон. Т   ах сейфэнд байсан алтан ээмэг, бөгжийг авчихаад бусад баримтыг нь шатаачихсан, тэр шөндөө Дархан-Уул аймаг руу явахаар болсон, бид хоёр хамт таксинд суугаад, Дарханд очоод буудалд орж архи дарс уусан. Дарханд 1 хоног Т   ахтай хамт байж байгаад Орхон аймагт 2018.01.19-ний орой ганцаараа харьсан. Хулгайлсан виза картнаас Дарханд очоод АТМ-ээс 2.700.000 төгрөгийг надаар авахуулсан. Т   ах бид хоёр хулгай хийсэн. Эвдсэн сейфийг орны бүтээлгэнд боож байгаад машинд хийгээд замдаа Хөтөл дээр зогсоод айлд юм өгчихөөд гарч ирнэ гэж худлаа хэлээд машинаас авч гараад хаячихсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-89 дэх тал/,

            10. Яллагдагч Ф.Т ын “...Дээрхи зүйл ангийг зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Ган-Эрдэний хамт хулгай хийчихээд тэр орой Дархан-Уул аймаг руу явсан. Тэгээд Дархан-Уул амайгт нэг хоночихоод маргааш нь Орхон аймагт ирээд буудалд хоносон, тэрний маргааш нь би алтан ээмэг, бөгжийг барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан. Сейфэн дотор 400 гаран мянган төгрөг байсан. Би Г-д 200.000 төгрөгийг нь өгсөн, М   д ямарч мөнгө өгөөгүй, М    сейф онгойлгохоос өмнө явсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

            11. Г.Г-ий  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

            12. Ф.Т ын Төрийн банкний депозит дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 123-126, 134 дэх тал/,

            13. 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/,

            14. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 137-140 дэх тал/,

            15. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

            16. Ф.Т ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 144 дэх тал/,

            17. Ф.Т ын өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 148-165 дахь тал/,

            18. 2019 оны 07 сарын 03-ны өдрийн №19/94 дугаартай Тольдох оюуны өгөөж ХХК-наас ирүүлсэн “төмөр сейфны зах зээлийн үнэлгээ 1.274.000 төгрөг гэсэн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 2-6 дахь тал/,

            19. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

            20. Хохирогч Ц.Ц-н “...2019 оны 05 сарын 19-ний өглөө 08 цагийн үед Орхон сум 4-р баг Оросын булаг Оорцог толгой гэх газарт гэрээсээ эхнэрийн хамт тугалах гэж байсан үнээрүүгээ явсан. Гэрээсээ явахдаа хаалгаа цоожлоод явсан байсан. Манай 2 хүүхэд гэрт хулгай орчихсон юм шиг байна. аавын гутал лав байхгүй байна өөр юу алга болсоныг мэдэхгүй байна гэж утсаар хэлсэн. Тэгээд гэртээ яваад очтол 2 нүдний шинэ дуран, 39 размерийн шинэ хромон гутал, гурван гар утас, дээр үеийн цагаан хаш хөөрөг, хувь толгойтой, бэлэн 80.000 төгрөг хулгайд алдсан байсан. Цоожны цүүний нэг талыг нь тас цохичихсон байсан. Тэгээд би Ц-н  гэрт очиж үзэхэд хулгайд алдсан хромон гутал, 2 нүдний дуран хоёр мөн байсан, саарал өнгийн санато 6 загварын машинтай залуу гэрт хүрч ирээд зарсан талаар ярьсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

            21. Гэрч Д.А-н “...2019 оны 05 сарын 19-ний өглөө өөрийн нөхөр Ц.Ц-н хамт машинтайгаа урагшаа өвөлжөөрүүгээ, харин манай хоёр хүүхэд адуундаа явсан юм. Явсан хойгуур манай гэрээс эд зүйл хулгайлаад явсан байсан...” гэх мэдүүлэг /3 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

            22. Гэрч Д.Ц-н  “...хойд зүгээс 76-15 ОРХ улсын дугаартай жижиг тэрэгтэй зүс харж байсан 30 гаран насны залуу гэрийн гадаа ирээд надаас хонины хэрэг байна би нэг гутал, дуран хоёр зарах гэсэн юм гэж асуухад би гутал нь ямар гутал юм гэхэд 39 размерийн Монгол хромон гутал гэж надад хэлсэн мөн дуранг асуухад хоёр нүдний дуран байна гэж үзүүлж бид наймаа тохирч өөрийн хониноос хор нүдэн эр хонийг өгч наймаа хийсэн юм. Наймаа хийхдээ үнэ хөлсийг ярилгүй шууд тулгаж наймаа хийсэн...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

            23. Хохирогч Р.А-н  “...2019 оны 07 сарын 27-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад “ББ-ОД ХХК-ний ард байх тамхины бөөний цэг орох гээд явж байгаад зам янзалж байсан шавар дээр гишгээд гутал дээр наалдсан шавраа арилгахдаа барьж байсан цүнхээ явган хүний зам дээр тавиад мартаад дэлгүүр орчихсон. Хэсэг хугацааны дараа эргэж санаад тавьсан зам дээрээ очтол алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/

24. Ф.Т ын нас барсны 634095811632 дугаартай гэрчилгээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч Ф.Т , Г.Г  нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Эко хорооллын ****  тоот Ц.Б-н  гэрт нэвтэрч төмөр сейф, тоос сорогч, будаа агшаагч, эрэгтэй, эмэгтэй булган малгай, савхин куртик, гутал, массажны аппарат, цүнх, нүдний шил, үнэртэй ус, куртик, шампунь, архины төмөр сав, хутга, цамц, алтан ээмэг, алтан бөгж зэрэг эд зүйл, виза картнаас 2 700 000 төгрөг тус тус хулгайлан авч нийт 5 973 000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 05 сарын 19-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг Оросын булаг гэх газарт оршин суух иргэн Ц.Ц-н гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч Самсунг ноте 4 загварын гар утас 1 ширхэг, Самсунг эс4 загварын гар утас 1 ширхэг, Nexus 2 загварын гар утас 1 ширхэг, дотоодын хромон гутал 1 ширхэг, амсарыг нь мөнгөлсөн хув толгойтой дунд гарын хөөрөг 1 ширхэг, 2 нүдний дуран, бэлэн 70 000 төгрөг зэргийг хулгайлан нийт 1 531 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Булаг багт байрлах ББ-Од ХХК-ний арын явган зам дээр иргэн Р.А-н  гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 575 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ф.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч өмгөөлөгч О.С  дүгнэлдээ “Шүүгдэгч Г.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн. Хохирлын ихэнхийг сайн дураар төлж барагдуулсан. Үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, өршөөл үзүүлэх тухай хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Ц.Б-н  “ ...саарал өнгөтэй төмөр сейф , сейфэн дотор талийгаач эхнэрийн маань алтан ээмэг, бөгж, бэлэн 50 000 төгрөг, хашаа байшингийн гэрчилгээ, Төрийн банкны виза карт болон бусад бичиг баримт байсан. Мөн ногоон өнгийн тоос сорогч, эрэгтэй хүний гутал, эрэгтэй, эмэгтэй булган малгай, эрэгтэй хүний савхин куртик, нурууны массажны аппарат, гар цүнх 2 ширхэг, хөнжил пүүгээ хйидэг том цүнх 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн куртик, хөх өнгийн урт ханцуйтай сорочкон цамц 1 ширхэг, 1 давхараас миний харааны нүдний шил, үнэртэй ус 1 ширхэг, 2 ширхэг шампунь, архины төмөр сав, дунд гарын хуйтай бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэрэг зүйлийг алдсан. Миний Төрийн банкны данснаас 2.705.000 төгрөгийг авсан байсан. Би виза картныхаа дугаарыг цаасан дээр бичээд сейфэнд хийсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.А-н “...Т   нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Цэцгэн хэлбэртэй голдоо сувдтай алтан ээмэг тавьсан тухайн эд зүйл нь 280.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг, гэрч В.О-ны...Т   2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагаас 11 цагийн хооронд нэг ширхэг хэвний эмэгтэй алтан бөгж барьцаанд 250.000 төгрөгөөр тавьсан... гэх мэдүүлэг, гэрч Б Н н “...Цагдаа нарын хамт аавын байшинд ороход хулгай орчихсон байсан. Би хамгийн сүүлд хулгай орохын өмнө 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирэхэд байшин нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний 2018/Э-0047 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.Г-ий  “...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, яллагдагч Ф.Т ын “...Дээрхи зүйл ангийг зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Ф.Т ын Төрийн банкний депозит дансны хуулга, 2019 оны 07 сарын 03-ны өдрийн №19/94 дугаартай Тольдох оюуны өгөөж ХХК-ны дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Ц-н “...гэртээ яваад очтол 2 нүдний шинэ дуран, 39 размерийн шинэ хромон гутал, гурван гар утас, дээр үеийн цагаан хаш хөөрөг, хувь толгойтой, бэлэн 80.000 төгрөг хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “...2019 оны 05 сарын 19-ний өглөө өөрийн нөхөр Ц.Ц-н хамт машинтайгаа урагшаа өвөлжөөрүүгээ, харин манай хоёр хүүхэд адуундаа явсан юм. Явсан хойгуур манай гэрээс эд зүйл хулгайлаад явсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-н  “...39 размерийн Монгол хромон гутал гэж надад хэлсэн мөн дуранг асуухад хоёр нүдний дуран байна гэж үзүүлж бид наймаа тохирч өөрийн хониноос хор нүдэн эр хонийг өгч наймаа хийсэн юм...” гэх мэдүүлэг, хохирогч Р.А-н  “...гутал дээр наалдсан шавраа арилгахдаа барьж байсан цүнхээ явган хүний зам дээр тавиад мартаад дэлгүүр орчихсон. Хэсэг хугацааны дараа эргэж санаад тавьсан зам дээрээ очтол алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ф.Т , Г.Г  нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Эко хорооллын ****  тоот Ц.Б-н  гэрт нэвтэрч төмөр сейф, тоос сорогч, будаа агшаагч, эрэгтэй, эмэгтэй булган малгай, савхин куртик, гутал, массажны аппарат, цүнх, нүдний шил, үнэртэй ус, куртик, шампунь, архины төмөр сав, хутга, цамц, алтан ээмэг, алтан бөгж зэрэг эд зүйл, виза картнаас 2 700 000 төгрөг тус тус хулгайлан авч нийт 5 973 000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 05 сарын 19-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг Оросын булаг гэх газарт оршин суух иргэн Ц.Ц-н гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч Самсунг ноте 4 загварын гар утас 1 ширхэг, Самсунг эс4 загварын гар утас 1 ширхэг, Nexus 2 загварын гар утас 1 ширхэг, дотоодын хромон гутал 1 ширхэг, амсарыг нь мөнгөлсөн хув толгойтой дунд гарын хөөрөг 1 ширхэг, 2 нүдний дуран, бэлэн 70 000 төгрөг зэргийг хулгайлан нийт 1 531 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 07 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Булаг багт байрлах ББ-Од ХХК-ний арын явган зам дээр иргэн Р.А-н  гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 575 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ф.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвчний улмаас нас барсан болох нь Ф.Т ын нас барсны 634095811632 дугаартай гэрчилгээний хуулбар, Ф.Т ын өвчний түүх, эмнэлэгийн бичиг баримтын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ф.Т , Г.Г  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ф.Т , Г.Г  нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч Ф.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр элэгний хорт хавдрын улмаас нас барсан болох нь 634095811632 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.Т ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Г.Г д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г  нь нь 60 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Г-ий  үйлдсэн гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа боловч Г.Г  нь урьд хорих ял шийтүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байх тул өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас Ц.Б 5 973 000 төгрөгний хохирол, иргэн Ц.Ц 1 531 000 төгрөгийн хохирол, иргэн Р.А 575 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Б 812 000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Ц 290 000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Э.А 140 000 төгрөгийн нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Д.Ц 200 000 төгрөгийн нэхэмжлэл тус тус төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Г.Г -эс 1 442 000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ф.Т нь 60 хоног цагдан хоригдсон бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овгийн Ф-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлий 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Ф.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г  2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 30 хоног буюу 1 сарын хорих тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ий  цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ээс 1 442 000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-т 812 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э -т 140 000 төгрөг, хохирогч Ц.-т 290 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ц-т 200 000 төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ф.Т нь 60 хоног цагдан хоригдсон, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А