Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

  2023        01          16                                           2023/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Ганзаяа

улсын яллагч М.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************,

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч  Б.Шихихутаг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***********,**************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105014862444 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ********** оны ******* дүгээр сарын ********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, Тусгай дунд боловсролтой, Багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, 4 хүүхдийн хамт, ********* аймгийн ******** сумын ****** дугаар баг, ****** дугаар гудамж ********* тоот хаягтай боловч одоо ******* дүүргийн ******** дугаар хороо, ******** дүгээр гудамж ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********шар овогт *************

Холбогдсон хэргийн талаар

 

******** нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** дүгээр байрны ******* тоотын орчимд орцны 3 давхарт хамтран амьдрагч ******* архи нэхэж гарын булчин хэсгээс барихад нь түлхэх үед ****** нь толгойн ар, нуруу хэсгээрээ хана мөргөж унахдаа зүүн чамархайгаас зулайн суман заадал дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн орой хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт гэмтэл авч улмаар 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 05 цагийн үед ******** дүүргийн ******дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүгээр байрны ****** тоот гэртээ дээрх гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ:  “...талийгчийг байрны гадаа архи уугаад сууж байна гэхээр нь би гараад гэртээ орж уугаач гэж хэлээд ууж байсан архийг нь аваад асгасан. Гэтэл солиор пизда минь манай дүү надад авч өгсөн юм, би өөрийнхөө мөнгөөр авсан архи өг гээд надаас зулгаасан. Тэгээд орцонд ороод ална шүү пизда минь архины мөнгө өг гээд нэхээд хэрүүл хийгээд хойноос яваад 3 давхар луу гарч ирэхэд намайг  зулгаахаар нь би түлхсэн. Гэрлүүгээ ороод дурангаар харсан чинь хана налаад сууж байсан. Тэгэхээр нь аргадаад гэртээ оръё гэхэд би орохгүй, би дүүгийндээ очмоор байна гэхээр нь за тэгвэл маргааш дүүгийнх рүү чинь явуулъя гээд гуйгаад хэсэг маргалдаж байгаад оруулсан. Талийгаач намайг хөхөртөл базсан. Дахиад намайг цохих гэхээр нь түлхсэн. Би ханийгаа түлхэхдээ алчихлаа гэж ерөөсөө бодоогүй. Тэгээд гуйвж яваад хана мөргөсөн...Энэ үйл явдлын дараа шинжээчийн дүгнэлттэй танилцаад би их гайхсан. Би болгоомжгүй түлхсэнээс болоод ингэсэн гэж ойлгосон.... ************ цохих гээд байхаар нь би холдуулсан. Би түлхээгүй... Баримтгүй зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 7,144,810 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа...3,000,000 төгрөг төлсөн....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** мэдүүлэхдээ: “.... эдний гэрт зодоон болсон байх гэж бодож байна. Урьд орой нь хоорондоо маргалдсан байсан. Хүү ******** янз бүрийн юмаар цохисон байх гэж бодож байна. Өдөр нь над руу ах яриад хоолонд ороод ирж байна гэж ярьсан. Манай ах архи уудаг ч элдэв зан байхгүй.Энэ тухай байцаагчид гомдол хэлж байсан. Оршуулгын зардал болох 12,600,000 төгрөгийг төлбөл гомдол, саналгүй.******* аав, ээжээс нэг ч удаа уучлалт гуйх сэтгэл байсангүй. Гэмшиж байгаа зүйл энэ хүнд алга. Бид чамаас зөвхөн оршуулгын зардал нэхэж байгаа шүү. ******** ч бас асуудал байдаг. Бага насны хүүхдүүдийг нь бодоод байгаа. Одоо үлдсэн мөнгөө хэзээ өгөхийг мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж бодож байна...гэх мэдүүлэг” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ********* мэдүүлэхдээ: “...би талийгаачтай муудалцаж байгаагүй. Талийгаач намайг гэрт байх болгонд  архи уусан байдаг байсан. Ээжид ганц нэг удаа гар хүрч байсан, хэрэлддэг байсан. Би байнга хамт байдаггүй,орой орж ирээд тусдаа өрөөнд байдаг байсан. Талийгаачийн толгой өвддөг болохоор өвчнөө мартах гэж архи уудаг гэж надад ярьж байсан... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч ******** мэдүүлэхдээ: “...талийгаач их архи уудаг байсан. Нас барахаасаа 10 хоногийн өмнө  гражаас унаж байсан. Би унасныг нь хараагүй. Толгой нь өвддөг байсан. Ээж эмчилгээнд  авч явж байсан ...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч ********* мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг болдог өдөр талийгаачтай манай ах *********** муудалцаагүй. Би 3 давхараас унасныг нь харсан. Их архи уудаг байсан... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ********** мэдүүлэхдээ: “...би талийгаачтай холын хамаатан. Талийгаач  өмнө нь манай ээж аавтай уулзах гэж манайд ирж байсан.Талийгаачийг  архи их уудгийг  сайн мэдэхгүй. Байнга хажууд нь байдаггүй. Талийгаач 7 дугаар сарын 24-ний өдөр биеийн байдал нь хэвийн жоохон үнэртүүлсэн байсан. Зодуулсан шинж тэмдэг харагдаагүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны  тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** өгсөн:  “...хамгийн сүүлд ахтайгаа нас барахын урд орой утсаар холбоо барьсан. Эхлээд хүү ******** нь өөрийнхөө утсаар над руу залгаж “ахыгаа ав, архи уугаад төвөгтэй байна, хамт амьдарч чадахгүй юм шиг байна, таарахгүй байна, та ирж ахыгаа ав” гэж хэлсэн. Би тухайн үед эхнэр хүүхдээ аваад Гачуурт рүү салхинд гарч хонохоор бүр замдаа гарчихсан явж байсан болохоор очиж ахыгаа авах боломжгүй байна гэдгээ хүүд нь хэлсэн. Тэгтэл утсыг нь ********* авч дахиж надтай “ахтай чинь таарахгүй байна, болж бүтэхгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл дахиад утсаар нь талийгаач надтай ярьсан. Ах маань “би танайд очмоор байна” гэхээр нь Гачуурт явж байна, наанаа ганц шөнө хоночих, маргааш очоод авъя гэж хэлсэн. Тэгтэл түлхүүрээ өгчих гэхээр нь түлхүүр бидэнд явж байна гэдгийг хэлсэн... Өглөө 04 цагийн үед над руу ******* залгаад “ах чинь эвгүй болчихлоо, сонин болчихлоо” гэж хэлсэн. Би жаахан байж байгаад яваад очъё гэхэд “жаахан байх хэрэггүй, ер нь эвгүйтчихлээ, түргэн дуудчихлаа, бараг өнгөрчихлөө” гэсэн. Тэгснээ ******** нь “Би хүн алчихлаа” гээд орилоод уйлаад байсан. Би хамаг хурдаараа давхиад талийгаачийн амьдарч байсан байранд ирэхэд 103-ын эмч ирээд үзчихсэн, гарч явж таарсан. Эмч нь надад ахыг өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Намайг орох гэхэд шүүх эмнэлэг ирчихсэн оруулахгүй байсан. Би үүдний хэсэгт шагайж харахад ах маань коридор хэсэгтээ, толгой нь үүд рүүгээ хараад, доошоо харсан, газарт хэвтэж байсан. Хамаг өмд нь шээс болсон байдалтай байсан. Илт цус нөж нүдэнд харагдаагүй. Би цагдаа нарын ажил дууссаны дараа гадаа хүлээж байгаад талийгаачийг өргөж шүүх эмнэлгийн машинд орууж өгсөн. Энэ үед ******** нь манай эхнэртэй хамтдаа уйлаад суугаад байсан. Хүүхдүүд нь нөгөө өрөөнд унтаж байсан санагдаж байна. Үүнээс хойш бид ламд үзүүлээд талийгаачийн цогцосыг шүүх эмнэлгээс аваад ********* аймгийн ********* сумын *********** гэдэг газарт хөрсөнд нь нутаглуулсан. Бид 4 хоног дуустал энэ асуудлыг хөөцөлдөхгүй орхисон байсан. Түүнээс хойш ********** байцаагчтай ирж уулзахад эзгүй байж байгаад нэг удаа уулзаж шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцаж гарын үсэг зурсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 -34 дүгээр хуудас/,

 

                  мөрдөн байцаалтад гэрч ********** өгсөн:  “...уг асуудал болоод 1 жил гарангийн хугацаа өнгөрсөн байгаа учраас би төдийлөн нарийн зүйлсүүдийг бол санахгүй байна, гэхдээ өөрийн санах түвшний хэмжээнд таны асуусан асуултанд хариулт өгье. Тухайн үед би талийгаач *********** ах, ээж ********, дүү **********,********* нарын хамтаар Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ***** дүгээр байрны ****** давхарт ******** тоотод амьдардаг байсан. Миний хувьд би тэр гэрт ирж хоночихоод өдрийн цагаар гадуур их дэмий тэнэж найз нөхөдтэйгөө уулзаж тоглоом наргиан хийж явдаг байсан. Учир нь нэгдүгээрт хойд аавтай, хоёрдугаарт тухайн үед хойд аав маш их архи уудаг, ээж ч гэсэн архи уудаг байсан болохоор тэрнээсээ болоод гэрт хэрүүл маргаан үе үе их гардаг байсан, тийм учраас гэрт байхыг хүсдэггүй байсан юм.2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө би гэртээ хоночихоод эрт гэрээс гараад явчихсан /цаг хэд болж байсныг санахгүй байна/. Ямар ч байсан гэрт манай 3 дүү, талийгаач ******* ах нар хамтдаа үлдсэн, харин ээж маань өмнөх өдөр нь 10 жилийн найзуудтайгаа уулзана гэж явчихаад ирээгүй байсан. Тэгээд би гадуур явж байгаад орой...цаг хугацааг нарийн сайн санахгүй байна гэрт ирсэн чинь талийгаач ******* ах, ээж *********** болон манай 3 дүү нар гадуур хоолонд орсон байдалтай надад хоол аваад ирчихсэн байсан. Мөн ******* ах согтуу “Би Өвөрхангай луу явлаа, дүү рүүгээ явлаа, намайг явуул” гээд байсан бөгөөд ээж харин “Явуулахгүй, яах гээд байгаан” гэсэн байдалтай харьцаж байсан. Тэгээд би нөгөө авч ирсэн хоолыг нь идчихээд талийгаачийн төрсөн дүү ****** луу би өөрийнхөө утаснаас бил үү, ээжийн утаснаас бил үү ямар ч байсан залгаад “Энэ 2 хэрэлдээд байна, та ирж ахыгаа авахгүй бол болохгүй байна, ер нь цаашдаа ийм байдалтай бүтэхгүй байна” гэж  хэлтэл ээж хажуугаар орж ирж утас аваад бас л “Ахыгаа ирж ав” гэх зэрэг үгнүүдийг ****** хэлсэн, тэгсэн чинь ******* ах утасны цаанаас “Ах нь хотоос хол зуслан дээр байна, одоо очих боломж алга, нэг өдөр аргалаад хонуулчих, маргааш очиж авъя” гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд тэр 2-н хэрүүл маргаанд би ерөөсөө оролцдоггүй болохоор гадаа гарч турник хийхээр шийдээд гэрээс гарч яваад 10 дугаар хороололын тэр хавьд байран дунд байдаг турник дээр найзуудтайгаа хэсэг байж байгаад шөнө 23 цаг нилээн өнгөрөөгөөд гэрт ороход тэр хэд унтацгааж байсан. Тэгэхээр нь жижиг өрөө рүү ороод хаалгаа түгжээд унтаад өгсөн, тэгсэн шөнө /цаг хэд болж байсныг санахгүй байна/ ээж нөгөө өрөөнд “Хүүе *******, хүүе хүүе сэргээрэй, яачихваа” гэсэн дуунаар би сэрээд босоод хартал талийгаач 00-н өрөөний харалдаа кордидорын шалан дээр доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд ээж сандараад манай дүү нар босч ирээд бид хэд эмнэлэг дуудсан. Тухайн үед яг хэн эмнэлэг дуудсаныг нь нарийн сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас/,

 

          мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч ******* өгсөн: “...тэр өдөр ээж маань 10 жилийн найзуудтайгаа уулзаж байгаад 07 дугаар сарын 24-ний өдөр өглөө буюу үдээс өмнө /хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна/ гэртээ ирсэн. Тэр үед талийгаач ******** ах хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан архи уучихсан байдалтай амнаас нь архи үнэртэж байсан. Би бодохдоо өглөөгүүр гарч яваад л архи уусан байх гэж бодоод өнгөрсөн. Ингээд ээж гэртээ ирээд ус цасанд орчихоод талийгаач ******* ах, *******,*********, бид хэдийг дагуулаад үдээс хойш /цаг хэд болж байсаныг санахгүй байна/ гэрээс гараад 25 дугаар эмийн сангийн тэр хавьд байдаг “KFC” орж хоол авч идэцгээсэн. Тухайн үед ******** ах өглөөгөө бодвол арай гайгүй биеэ авч явж байсан хэдий ч ойртохоор амнаас нь архи үнэртээд байсан. Тэгээд бид хэд хоолоо идэж дуусгачихаад ...тэндээсээ гараад гэр лүүгээ алхаж харьцгаасан, учир нь манай гэр их ойрхон байдаг юм. Харьж байх замдаа дүү бид 3 ойролцоох тоглоомын талбай дээр тоглох гэж үлдээд ******* ах, ээж тэр 2 гэр лүүгээ явцгаасан. Ингээд дүү нартайгаа гэрийнхээ тэр хавиар тоглоод байж байтал ээж гэнэт хойшоо харсан цонхоороо толгойгоо гаргаж ирээд “****** ахыгаа харсан уу? ойр хавьд чинь байна уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би ойр хавиа хартал ****** ах байхгүй байсан учраас “Мэдэхгүй ээ, хараагүй” гэж хариулчихаад үргэлжлүүлэн тоглосон. Харин манай дүү нар юу гэж ээжид хэлсэн талаар би мэдэхгүй байна. Ингээд удалгүй ээж гэрээс гарч ирээд дүүтэй хамт гадуур ******** ахыг хайсан, тэр үеэр би гэрлүүгээ орчихсон байсан. Удалгүй ээж ганцаараа гэрт орж ирээд байж байтал гаднаас /цаг хэд болж байсаныг санахгүй байна, орой болсон байсан байх/ ********* орж ирээд ******* ахыг харсан талаараа хэлтэл ээн гараад явчихсан. Ингээд юу болсоныг нь сайн мэдэхгүй байна, угаасаа ахыг архи уучихаараа ээжтэй маргалдаад хэрүүл хийгээд байдгийг нь бид нар мэддэг учраас нөгөө өрөө рүү ороод чихэвчээр дуу сонсоод байж байдаг байсан. Тийм учраас нарийн ширийн зүйлүүдийг мэдэж чадаагүй. Ямар ч байсан ****** ах гэрт ороод ирчихсэн ээжтэй дуу нь өндөрсөөд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа /цаг хэд болж байсныг санахгүй байна/ ээж ******** ах тэр 2 хэрэлдэхээ болиод том өрөөнд ээж ор засаад бид хэд үргэлжээрээ газраар унтацгаасан. Тэгсэн шөнө /цаг хэд болж байсныг санахгүй байна/ ээж гэнэт орилж чарлаад уйлаад гар нь салгалаад “******** миний охин яаралтай эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Тэр дуунаар гэрт байсан хүмүүс бүгд сэрээд би хэний утсаар гэдгийг нь санахгүй байна 103 луу залгаад ээжид өгсөн. Тэгээд ээж тэр хүнтэй утсаар ярьж байгаад салгатал удалгүй гэрт эмч ирж ********* ахыг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн ба удалгүй манай гэрт эмчийн араас цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч ********* өгсөн:  “...KFC” орсон. Тэндээ хоолоо идэж дуусгачихаад гэр лүүгээ явцгаасан ба ******** эгч, ********** бид 3 гадаа тоголмоор санагдаад байсан учраас ээжид хэлээд гадаа толгоомын талбай дээр үлдсэн. Харин ******* ах ээж 2 гэр лүүгээ орцгоосон. Удалгүй ******* ах гадаа гараад ирчихсэн тамхи татаад зогсож байгаа харагдсан, тэрний дараа ээж гэрийн цонхоор бид 3-аас “******* ахыгаа харсан уу” гэж асуухаар нь “Харсаан, тамхи татаад зогсож байсан” гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа ****** эгч гэр лүү ороод ээж гарч ирээд ****** бид 2-г дагуулаад байрны ойр орчмоор ******** ахыг хайж явсан боловч ******* ах олдоогүй, тэгээд ээж зүрхнийхээ эмийг уух гээд гэрлүүгээ орсон ба ****** бид 2 гадаа үлдэж үргэлжлүүлэн тоглосон. Тэгсэн нэг мэдсэн чинь ******** ах шилтэй архи барьчихсан байрны шатны хажууд байдаг сандал дээр сууж байхаар нь би гэр лүү орж ээжид хэлсэн. Тэгээд ээж гарч яваад **********ахыг дагуулаад ороод ирсэн гэж санаж байна, удалгүй ***** ах гэр дотор “Би явна, намайг явуул” гэх мэтээр чанга чанга яриад байсан. Тухайн үед эгч, дүү 2-тойгоо би жижиг өрөөнд хаалгаа хаагаад байж байсан учраас нарийн болсон зүйлсийн талаар бол сайн мэдээгүй. Тэгээд удалгүй чимээ шуугиан намжаад орой болж байсан болохоор бид хэд том өрөөний газарт ор засаад унтацгаасан. Би эгч дүү нарын хамтаар нэг талд, ээж ******** ах 2 нэг талд нь унтсан. Тэгээд би унтаж байсан чинь гэнэт ээж ******** ахын нэрийг дуудаад орилоод байхаар нь сэрээд хартал ******* ах 00-н өрөөний үүд хэсгийн шалан дээр доошоо хараад хэвтчихсэн ээж, ах 2 тэр хавиар сандраад гүйгээд байсан. Тэгээд ээж ******** эгчээр түргэн тусламж руу залгуулаад удалгүй эмч орж ирж ******** ахыг үзсэн, тэрний араас манай гэрт цагдаа нар орж ирсэн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ******* өгсөн:  “...2021 оны 07 дугаар сарын 24-ний /яг хэдэн цаг гэдгийг нь нарийн сайн санахгүй байна/ ямар ч байсан үдээс хойш 18 цагаас 20 цагийн хооронд талийгаач ******* ах манай дэлгүүрт ганцаараа бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирсэн, тухайн үед аав гадуур ажилтай, би дэлгүүртээ сууж байсан. Тэгээд надад хандан “Ахын дүү энэ гинжийг ахаасаа 20, 30 мянган төгрөгөөр авчихаач” гэхээр нь би “Үгүй ээ, янз бүрийн юм авч болохгүй” гэж хэлтэл ойлгохгүй намайг шалаад л зогсоод байсан. Тэгэхээр нь аргаа бараад би аав руу өөрийнхөө ****** дугаарын утаснаас залгаад “Аав ******** ах ирчихээд юм зарах гээд байна” гэж хэлтэс аав миний утсаар ******* ахтай ярьж байснаа надад яриад “Тэр гинж минжийг нь бол аваад хэрэггүй ээ, зүгээр бэлэн 10,000 төгрөг өгөөд явуулчих” гэж хэлсэн. Ингээд би аавын хэлснээр бэлэн 10,000 төгрөгийг ******** ахад өгөөд явуулсан. Энэ цагаас хойш дахиж тэр хүнтэй уулзаагүй. Бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн байдалтай, ганцаараа орж ирсэн. Түүний гадаад байдлыг тухайн үед харахад ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй, өөрөө ч тийм зүйлийн талаар надад хэлээгүй. Тиимээс минии хувьд бол зүгээр согтуу л явж баина гэж бодоод л өнгөрсөн. Хэрвээ гэмтэл бэртэл байсан эсхүл хувцас хунар нь шороо болж хүнтэй зодолдсон, цохилцсон шинжтэй байсан бол би анзаарч харах байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ********* өгсөн: “...ямар ч байсан айсан

сандарсан, бие хаа нь өвдсөн шинжтэй байгаагүй, согтуу байдалтай л ярьсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад шинжээч ******* өгсөн: “...Амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан болох гавал тархины гэмтэл буюу зүүн чамархайгаас зулайн суман заадас дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хажуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн оройн хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн унах үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан. Амь хохирогч ******** үхлийн шалтгаан болсон гавал тархины гэмтлийг авах үед цусан хурааны хэмжээ үүсэх хугацаа, гэмтсэн судасны байрлал зэргээс хамаарч тархи дарагдал үүсэх хүртэл тодорхой хугацаа байна. Хүн бүрт харилцан адилгүй илэрдэг, согтолтын зэрэг, хооллолтын байдал зэрэг нь нөлөөлнө. Тийм учраас амь хохирогчийн дээрх гэмтэл нь эхнэрийн түлхсэн гэх цаг хугацаанд үүсэх магадлал илүү өндөртэй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

 

 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 16-23 дугаар хуудас/,

2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 807 дугаартай шинжээчийн

-Амь хохирогч ******* цогцост зүүн чамархайгаас зулайн суман заадал  дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсзг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн орой хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт, баруун шуу, өвдөг, 2 шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих, цохигдох, мөргөгдөх, унах, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүдийг авсаны дараа хэсэг хугацаанд алхах, мөлхөх, хашгирах

зэрэг энгийн үйлдэл хөдөлгөөн бие даан хийх чадвартай.

-Дээрх баруун шуу, өвдөг, 2 шилбэний зулгаралт гэмтэл нь нас барахаас

өмнө үүссэн, үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлийг авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл нь ойролцоогоор 6-24 цагийн дотор үүссэн байх боломжтой.

-Дээрх гавал тархины битүү гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдэх

боломжтой.

 -Гэмтлийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

-Амь хохирогчид биеэ хамгаалах тэмцэлдсэн гэх ул мөр, шинж тэмдэг

тогтоогдоогүй.

-Амь хохирогч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан нь

гуйвж дайвах гэх мэт хөдлөх, явах үйлдлүүдэд нөлөө үзүүлнэ. Амь хохирогчийн хооллолтын байдал зэргээс хамаарна.” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 62-66 дугаар хуудас/,

-2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 80-85 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 127 дугаар хуудас/,

            - иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,

            -үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,

            -шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,

            -гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/,

            -Өвөрхангай аймгийн ********** сумын ****** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 218 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүгээр байрны ******* тоотын орчимд орцны 3 давхарт хамтран амьдрагч ******* архи нэхэж гарын булчин хэсгээс барихад нь түлхэж ******** нь толгойн ар, нуруу хэсгээрээ хана мөргөж унахдаа зүүн чамархайгаас зулайн суман заадал дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн орой хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт гэмтэл авч нас барсан  хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч: “...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 12 сая төгрөг нэхэмжилснээс 3 сая төгрөгийг төлсөн...” гэх дүгнэлтийг,

 

   шүүгдэгчийн өмгөөлөгч ******** “..миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Гэвч зарим баримт шаардлага хангахгүй байна. 7,144,811 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг хэрэг гарахад талийгаачийн буруутай  үйлдэл нөлөөлснийг нотлох зорилгоор гэрчүүдийг шүүх хуралдаанд оруулсан...” гэх санал,дүгнэлтийг,

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********: “...хохирлоо барагдуулбал гомдолгүй..” гэх саналыг,

 

            шүүгдэгч ******* нь “...албан ёсоор уучлалт гуйж байна...” гэх  санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг болно." гэж хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ:  “...талийгчийг байрны гадаа архи уугаад сууж байна гэхээр нь би гараад гэртээ орж уугаач гэж хэлээд ууж байсан архийг нь аваад асгасан. Гэтэл солиор пизда минь манай дүү надад авч өгсөн юм, би өөрийнхөө мөнгөөр авсан гээд архи өг гээд надаас зулгаасан. Тэгээд орцонд ороод ална шүү пизда минь архины мөнгө өг гээд нэхээд хэрүүл хийгээд хойноос яваад 3 давхар луу гарч ирэхэд намайг мөн зулгаахаар нь би түлхсэн. Гэрлүүгээ ороод дурангаар харсан чинь хана налаад сууж байсан. Тэгэхээр нь аргадаад гэртээ оръё гэхэд би орохгүй, би дүүгийндээ очмоор байна гэхээр нь за тэгвэл маргааш дүүгийнх рүү чинь явуулъя гээд гуйгаад хэсэг маргалдаад оруулсан. Талийгаач намайг хөхөртөл базсан. Дахиад намайг цохих гэхээр нь түлхсэн. Би ханийгаа түлхэхдээ алчихлаа гэж ерөөсөө бодоогүй. Тэгээд гуйвж яваад хана мөргөсөн..” гэх мэдүүлгээс дүгнэхэд амь хохирогчийг шүүгдэгчийн ардаас татах үед түлхэж унагаасан бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой болох нь доорх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.Үүнд

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** өгсөн:  “...Хамгийн сүүлд ахтайгаа нас барахын урд орой утсаар холбоо барьсан. Эхлээд хүү ******* нь өөрийнхөө утсаар над руу залгаж “ахыгаа ав, архи уугаад төвөгтэй байна, хамт амьдарч чадахгүй юм шиг байна, таарахгүй байна, та ирж ахыгаа ав” гэж хэлсэн. Би тухайн үед эхнэр хүүхдээ аваад Гачуурт рүү салхинд гарч хонохоор бүр замдаа гарчихсан явж байсан болохоор очиж ахыгаа авах боломжгүй байна гэдгээ хүүд нь хэлсэн. Тэгтэл утсыг нь ******** авч дахиж надтай “ахтай чинь таарахгүй байна, болж бүтэхгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл дахиад утсаар нь талийгаач надтай ярьсан. Ах маань “би танайд очмоор байна” гэхээр нь Гачуурт явж байна, наанаа ганц шөнө хоночих, маргааш очоод авъя гэж хэлсэн...Өглөө 04 цагийн үед над руу Гантуяа залгаад “ах чинь эвгүй болчихлоо, сонин болчихлоо” гэж хэлсэн. Би жаахан байж байгаад яваад очъё гэхэд “жаахан байх хэрэггүй, ер нь эвгүйтчихлээ, түргэн дуудчихлаа, бараг өнгөрчихлөө” гэсэн. Тэгснээ ******* нь “Би хүн алчихлаа” гээд орилоод уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 -34 дүгээр хуудас/,     мөрдөн байцаалтад гэрч ********* өгсөн:  “...Миний хувьд би тэр гэрт ирж хоночихоод өдрийн цагаар гадуур их дэмий тэнэж найз нөхөдтэйгөө уулзаж тоглоом наргиан хийж явдаг байсан. Учир нь нэгдүгээрт хойд аавтай, хоёрдугаарт тухайн үед хойд аав маш их архи уудаг, ээж ч гзсэн архи уудаг байсан болохоор тэрнээсээ болоод гэрт хэрүүл маргаан үе үе их гардаг байсан, тийм учраас гэрт байхыг хүсдэггүй байсан юм.2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө би гэртээ хоночихоод эрт гэрээс гараад явчихсан /цаг хэд болж байсныг санахгүй байна/. Ямар ч байсан гэрт манай 3 дүү, талийгаач ******* ах нар хамтдаа үлдсэн, харин ээж маань өмнөх өдөр нь 10 жилийн найзуудтайгаа уулзана гэж явчихаад ирээгүй байсан. Тэгээд би гадуур явж байгаад орой...цаг хугацааг нарийн сайн санахгүй байна гэрт ирсэн чинь талийгаач ******ах, ээж ******** болон манай 3 дүү нар гадуур хоолонд орсон байдалтай надад хоол аваад ирчихсэн байсан. Мөн ******* ах согтуу “Би Өвөрхангай луу явлаа, дүү рүүгээ явлаа, намайг явуул” гээд байсан бөгөөд ээж харин “Явуулахгүй, яах гээд байгаан” гэсэн байдалтай харьцаж байсан. Тэгээд би нөгөө авч ирсэн хоолыг нь идчихээд талийгаачийн төрсөн дүү ******* луу би өөрийнхөө утаснаас бил үү, ээжийн утаснаас бил үү ямар ч байсан залгаад “Энэ 2 хэрэлдээд байна, та ирж ахыгаа авахгүй бол болохгүй байна, ер нь цаашдаа ийм байдалтай бүтэхгүй байна” гэж  хэлтэл ээж хажуугаар орж ирж утас аваад бас л “Ахыгаа ирж ав” гэх зэрэг үгнүүдийг ******* хэлсэн, тэгсэн чинь ****** ах утасны цаанаас “Ах нь хотоос хол зуслан дээр байна, одоо очих боломж алга, нэг өдөр аргалаад хонуулчих, маргааш очиж авъя” гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд тэр 2-н хэрүүл маргаанд би ерөөсөө оролцдоггүй болохоор гадаа гарч турник хийхээр шийдээд гэрээс гарч яваад 10 дугаар хороололын тэр хавьд байран дунд байдаг турник дээр найзуудтайгаа хэсэг байж байгаад шөнө 23 цаг нилээн өнгөрөөгөөд гэрт ороход тэр хэд унтацгааж байсан. Тэгэхээр нь жижиг өрөө рүү ороод хаалгаа түгжээд унтаад өгсөн, тэгсэн шөнө /цаг хэд болж байсныг санахгүй байна/ ээж нөгөө өрөөнд “Хүүе *******, хүүе хүүе сэргээрэй, яаачихваа” гэсэн дуунаар би сэрээд хартал талийгаач 00-н өрөөний харалдаа кордидорын шалан дээр доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд ээж сандараад манай дүү нар босч ирээд бид хэд эмнэлэг дуудсан. Тухайн үед яг хэн эмнэлэг дуудсаныг нь нарийн сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч ******** өгсөн: “...тэр өдөр ээж маань 10 жилийн найзуудтайгаа уулзаж байгаад 07 дугаар сарын 24-ний өдөр өглөө буюу үдээс өмнө /хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна/ гэртээ ирсэн. Тэр үед талийгаач ******* ах хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан архи уучихсан байдалтай амнаас нь архи үнэртэж байсан. Би бодохдоо өглөөгүүр гарч яваад л архи уусан байх гэж бодоод өнгөрсөн. Ингээд ээж гэртээ ирээд ус цасанд орчихоод талийгаач ******,*********,*********, бид хэдийг дагуулаад үдээс хойш /цаг хэд болж байсаныг санахгүй байна/ гэрээс гараад 25 дугаар эмийн сангийн тэр хавьд байдаг “KFC” орж хоол авч идэцгээсэн. Тухайн үед ******* ах өглөөгөө бодвол арай гайгүй биеэ авч явж байсан хэдий ч ойртохоор амнаас нь архи үнэртээд байсан...Удалгүй ээж ганцаараа гэрт орж ирээд байж байтал гаднаас /цаг хэд болж байсныг санахгүй байна, орой болсон байсан байх/ ****** орж ирээд ********* ахыг харсан талаараа хэлтэл ээж гараад явчихсан. Ингээд юу болсоныг нь сайн мэдэхгүй байна, угаасаа ахыг архи уучихаараа ээжтэй маргалдаад хэрүүл хийгээд байдгийг нь бид нар мэддэг учраас нөгөө өрөө рүү ороод чихэвчээр дууд сонсоод байж байдаг байсан. Тийм учраас нарийн ширийн зүйлүүдийг мэдэж чадаагүй. Ямар ч байсан ******** ах гэрт ороод ирчихсэн ээжтэй дуу нь өндөрсөөд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа /цаг хэд болж байсныг санахгүй байна/ ээж ****** ах тэр 2 хэрэлдэхээ болиод том өрөөнд ээж ор засаад бид хэд үргэлжээрээ газраар унтацгаасан. Тэгсэн шөнө /цаг хэд болж байсаныг санахгүй байна/ ээж гэнэт орилж чарлаад уйлаад гар нь салгалаад “****** миний охин яаралтай эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Тэр дуунаар гэрт байсан хүмүүс бүгд сэрээд би хэний утсаар гэдгийг нь санахгүй байна 103 луу залгаад ээжид өгсөн. Тэгээд ээж тэр хүнтэй утсаар ярьж байгаад салгатал удалгүй гэрт эмч ирж ******** ахыг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн ба удалгүй манай гэрт эмчийн араас цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч ******* өгсөн:  “...Тэгсэн нэг мэдсэн чинь ******* ах шилтэй архи барьчихсан байрны шатны хажууд байдаг сандал дээр сууж байхаар нь би гэр лүү орж ээжид хэлсэн. Тэгээд ээж гарч яваад ******** ахыг дагуулаад ороод ирсэн гэж санаж байна, удалгүй ***** ах гэр дотор “Би явна, намайг явуул” гэх мэтээр чанга чанга яриад байсан. Тухайн үед эгч, дүү 2-тойгоо би жижиг өрөөнд хаалгаа хаагаад байж байсан учраас нарийн болсон зүйлсийн талаар бол сайн мэдээгүй. Тэгээд удалгүй чимээ шуугиан намжаад орой болж байсан болохоор бид хэд том өрөөний газарт ор засаад унтацгаасан. Би эгч дүү нарын хамтаар нэг талд, ээж ****** ах 2 нэг талд нь унтсан. Тэгээд би унтаж байсан чинь гэнэт ээж ****** ахын нэрийг дуудаад орилоод байхаар нь сэрээд хартал ****** ах 00-н өрөөний үүд хэсгийн шалан дээр доошоо хараад хэвтчихсэн ээж, ах 2 тэр хавиар сандраад гүйгээд байсан. Тэгээд ээж ******** эгчээр түргэн тусламж руу залгуулаад удалгүй эмч орж ирж ****** ахыг үзсэн, тэрний араас манай гэрт цагдаа нар орж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн:  “...Түүний гадаад байдлыг тухайн үед харахад ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй, өөрөө ч тийм зүйлийн талаар надад хэлээгүй. Тиймээс миний хувьд бол зүгээр согтуу л явж байна гэж бодоод л өнгөрсөн. Хэрвээ гэмтэл бэртэл байсан эсхүл хувцас хунар нь шороо болж хүнтэй зодолдсон, цохилцсон шинжтэй байсан бол би анзаарч харах байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн: “...ямар ч байсан айсан сандарсан, бие хаа нь өвдсөн шинжтэй байгаагүй, согтуу байдалтай л ярьсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/ зэрэг нь хэргийн үйл баримтыг хангалттай зураглан тогтоосон байна. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ********* гэмт үйлдэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдэл гэж үзэх бөгөөд мөрдөн байцаалтад шинжээч ******** өгсөн: “...Амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан болох гавал тархины гэмтэл буюу зүүн чамархайгаас зулайн суман заадас дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хажуу хальсан даарх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн оройн хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн унах үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан. Амь хохирогч ***** үхлийн шалтгаан болсон гавал тархины гэмтлийг авах үед цусан хурааны хэмжээ үүсэх хугацаа, гэмтсэн судасны байрлал зэргээс хамаарч тархи дарагдал үүсэх хүртэл тодорхой хугацаа байна. Хүн бүрт харилцан адилгүй илэрдэг, согтолтын зэрэг, хооллолтын байдал зэрэг нь нөлөөлнө. Тийм учраас амь хохирогчийн дээрх гэмтэл нь эхнэрийн түлхсэн гэх цаг хугацаанд үүсэх магадлал илүү өндөртэй.” гэх мэдүүлэг,  2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 16-23 дугаар хуудас/,2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 807 дугаартай шинжээчийн -Амь хохирогч ******** цогцост зүүн чамархайгаас зулайн суман заадал  дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсзг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн орой хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт, баруун шуу, өвдөг, 2 шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих, цохигдох, мөргөгдөх, унах, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой.-Дээрх гэмтлүүдийг авсаны дараа хэсэг хугацаанд алхах, мөлхөх, хашгирах зэрэг энгийн үйлдэл хөдөлгөөн бие даан хийх чадвартай.-Дээрх баруун шуу, өвдөг, 2 шилбэний зулгаралт гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн, үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлийг авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл нь ойролцоогоор 6-24 цагийн дотор үүссэн байх боломжтой.- Дээрх гавал тархины битүү гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. -Гэмтлийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.-Амь хохирогчид биеэ хамгаалах тэмцэлдсэн гэх ул мөр, шинж тэмдэг тогтоогдоогүй.-Амь хохирогч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан нь гуйвж дайвах гэх мэт хөдлөх, явах үйлдлүүдэд нөлөө үзүүлнэ. Амь хохирогчийн хооллолтын байдал зэргээс хамаарна.” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 62-66 дугаар хуудас/-2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 80-85 дугаар хуудас/ зэрэг баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч ******** амь нас хохирсон болох нь давхар нотлогдон тогтоогдож  байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* энэ хэрэгт гэрч ****** холбогдолтой байх магадлалтай гэж мэдүүлсэн боловч хэргийн газар байсан гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогоосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдээгүй боловч, тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх боломжтой байсан, мөн хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг  хангаж байна.

            Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж,

 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж,

            Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

            Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч *********,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар 1-д заасан “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

        Хохирлын талаар

                        

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор хуульчилсан.

 

Мөн “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд тус тус зохицуулсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн шатанд хохиролын 12,666,211 төгрөгийн  баримт  ирүүлсэнээс шүүгдэгч ******** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** 2022  оны 12 сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** хохирол төлөх талаар шүүгдэгч ****** болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мөн хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч хохиролд 700,000 төгрөгийг шүүх хуралдаад авчирсан байх ба 700,000 төгрөгийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь мөнгийг бөөнд нь авна цувуулж авахгүй гэж байх тул  төлсөн талаар ямар нэг баримт шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 9,666,211 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******  олгож  шийдвэрлэв.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг журмыг баримталсан болно.

 

            Улсын яллагч: “...шүүгдэгч ******** Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тохиолдлын шинжтэй анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөөгүй, гэм буруу дээрээ маргаж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорин ангид эдлүүлэх, хохирол төлбөрт 9,666,211 төгрөг гаргуулах...”санал дүгнэлтийг,

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...гомдолтой байна...” гэх санал,

 

            шүүгдэгч:  “...хэлэх зүйл байхгүй...” гэх санал,

 

  шүүгдэгчийн өмгөөлөгч:  “...эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байдаг. Прокурор хэлэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан байдаг. Шүүгдэгч нь тэр даруй эмнэлгийн тусламж дуудсан. Хохирол төлбөрийн тухайд 3 сая төгрөг төлсөн байгаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас болсон, шүүгдэгч нь насанд хүрээгүй 3 хүүхдийг асран хамгаалж, тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 болон 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү....” санал дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь ахуйн хүрээнд, учирсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон, прокурорын санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч ******** 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар ******** биечлэн эдлэх 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг /CD/-г тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө  үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч **********  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар ********* оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********  9,666,211 /есөн сая зургаан зуун жаран зургаа мянга хоёр зуун арван нэг/-н төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгтэн хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ