Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2019/01088

 

2019 оны 05 сарын 07 өдөр

    Дугаар 183/ШШ2019/01088

         Улаанбаатар хот

   

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 666 100 тоот хаягт оршин суух Т овогт Г Б /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:::тоот хаягт оршин сууц Х овогт Н  Ч , /РД:... /,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 7-6 байр, 49 тоотод оршин суух Боржигон овогт Нямжавын Батбаяр /РД:РЭ58050119/ нарт холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, хоршооллын хотхон 50 дугаар байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Н.Ч , Н.Батбаяр нарын хооронд 2015 оны 04 сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б ын нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Ч ад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, хариуцагч Н.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяр-Эрдэнэ нар оролцов.                                                                         

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа:

Миний бие нь 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “И  ” ХХК-ийн захирал Н.Ч тай Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт баригдаж байсан 5 давхар 20 айлын орон сууцны 2 давхрын 5 тоот өрөөг захиалгын гэрээ байгуулж, гэрээ ёсоор мөнгөө төлж 33.5 метр квадрат талбайтай байрыг 26 600 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн захиалан бариулах гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд байрны түлхүүрийг гардуулах заалттай байсан. Тиймээс намайг 100 хувь байр захиалсан төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж “И  ” ХХК-ийн менежер Ц.Д  надад гарын үсэг зурж өгөөд, Ц.Д  өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ 5 тоот 100 хувь гэж тэмдэглэсэн байгаа. Тухайн үед би орон сууц захиалгын гэрээ хийхдээ 2 давхрын 5 тоотыг захиалсан боловч 1 давхрын 1 тоот байрыг надаа хүлээлгэн өгсөн ба тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ өдий хүртэл авч чадахгүй байна. Энэ байр бэлэглэлийн гэрээгээр зарагдаж удаа дараалан байрнаас хөөгдөх зар бичиг ирсээр шүүхийн шийдвэрээр хойшлогдсоор ирсэн. Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 давхар 20 айлын орон сууцны 2 давхрын 5 тоот  орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах  гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Б намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, ... улсын бүртгэлийн дугаартай, 35.33 метр квадрат 1 өрөө байрны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б ын нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Ч ад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэн Г.Б миний бие 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “И  ”         ХХК-тай, /захирал нь хариуцагч Н.Ч / Орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар 30 айлын орон сууцны 1 дүгээр орцын 2 давхар, 5 тоотоос 1 өрөө орон сууцыг захиалж, бариулахаар болсон бөгөөд уг орон сууцыг гүйцэтгэгч тал 2009 оны 1 дүгээр сарын 15-ны дотор батлагдсан зураг төсвийн дагуу барьж, захиалагч надад хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан юм. /гэрээний 1.1, 3.1 дэх заалт/ Уг орон сууцны үнийг       26 600 000 төгрөгөөр талууд тохиролцсон бөгөөд миний бие төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан юм. Тухайлбал 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөг, 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3 600 000 төгрөг буюу нийт 26 600 000 төгрөгийг тус тус “И  ” ХХК-д бэлнээр төлж барагдуулсан. Гэтэл “И  ” ХХК нь надад Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу захиалсан дээрх байрны 2 давхрын 5 тоот, 1 өрөө байрыг танд өгөх боломжгүй боллоо та уг байрны 1 давхрын 1 тоот нэг өрөө байрыг авах уу гээд санал болгосны дагуу би хүлээн зөвшөөрч, 1 давхрын 1 тоот, 1 өрөө байрыг хүлээж авсан юм. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, ... улсын бүртгэлийн дугаартай, 35.55 метр квадрат 1 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээг өнөө маргаашгүй, танд гаргаж өгнө, та байрандаа байгаа юм чинь санаа зоволтгүй гээд явсаар байгаад уг байрны хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээг миний бие авч чадалгүй өдий хүрлээ. Үүнээс болж миний бие сүүлийн 9 жилийн хугацаанд дээрх хууль ёсоор эзэмшиж байгаа орон сууцны гэрчилгээг гаргаж авч чадаагүйгээс, цагдаагийн байгууллагаар явж, явж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр НПГ-н 36 тоот шийдвэрээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тул энэхүү иргэний хэргийн шүүхэд хандаж байгаа юм. Угтаа бол энэ байртай холбоотой болон “И  ” ХХК-ийн энэ орон сууцнаас байр захиалсан бусад хүмүүсийн өргөдөл гомдлын дагуу, тус компанийн менежер П.А ыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, эрүүгийн хэрэг үүсгэж, /бусдыг залилан мэхлэх/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2015 оны 08-р сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент өдөр батлагдсан өршөөлийн тухай хуулийн дагуу, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэхүү “И  ” ХХК-ийн менежер гэх П.А  холбоотой эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгохдоо “И  ” ХХК, болон түүний менежер гэх П.А  нар миний байрны мөнгө 100 хувь хүлээж авсан нь давхар тогтоогдсон, түүнчлэн “И  ” ХХК нь иргэдэд учруулсан хохирлыг төлж барагдуулах, байрны гэрчилгээг нөхөж гаргуулахаа хүлээн зөвшөөрч илэрхийлсэн боловч өдий хүртэл худалдаж авсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй. Миний бие “И  ” ХХК-иас захиалгын гэрээний дагуу шилжүүлж авсан Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, ... улсын бүртгэлийн дугаартай, 35.55 метр квадрат талбайтай 1 өрөө байранд 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдран оршиж сууж байгаа бөгөөд хууль ёсоор эзэмшиж байна. Түүнчлэн миний бие уг орон сууцыг барьж ашиглалтад оруулсан “И  ” ХХК- иас захиалгын гэрээний дагуу, төлбөрийг бүрэн төлж шилжүүлж авсан тул Г.Б намайг Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, ... улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө байрны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү. Н.Ч  нь “И  ” ХХК-ийн захирал бөгөөд уг компанийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаяг байрлах, ... улсын бүртгэлийн дугаартай, 35.55 метр квадрат талбайтай 1 өрөө байрыг нэхэмжлэгч Г.Б захиалсан байхад байрны өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, улмаар уг орон сууцны өмчлөлийн гэрчилгээг Н.Ч  нь өөрийнхөө нэр дээр гарган авч, өөр хүний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул Н.Ч , Н.Батбаяр нарын хооронд 2015 оны 04 сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулахыг даалгах шаардлагыг шүүх өмнө нь бие даасан шаардлага гэж үзэхгүй гэж дүгнэсэн тул энэ шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Н.Ч  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Б гэх хүнтэй байгуулсан 50 дугаар байрны 5 тоотыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр биш хэлцэлд тооцох боломжтой байсан. Учир нь И   ХХК нь 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь би, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь  захирал би өөрөө юм. н.Д  гэх хүн тухайн хэлцлийг хийсэн. 50 дугаар байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг  26 600 000 төгрөгөөр худалдах худалдах авах гэрээ хийсэн гэж 21 000 000 төгрөг авсан байсан. Тэр үедээ нэгэнт компаниар хийгдсэн, н.Д  менежэрээр ажиллаж байсан учир би хүлээн зөвшөөрсөн. Анх хуулийн үндэслэлээр бол хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар  гэрээг тайлбарлахдаа шууд утгыг анхаарна гэсэн. Хэрвээ тус гэрээгээр Г.Б гуайтай гэрээ байгуулсан гэж тооцвол 50 дугаар байрны 20 айлын 5 тоотод гэрээ хийсэн. Г.Б гуай гэрээнийхээ дагуу 5 тоотыг шаардах эрхтэй. Гэтэл 50 дугаар байрны 1 тоотыг буюу гэрээний бус шаардлага тавьж байна. Гэрээний дагуу гэхээр төлбөрөө 100 хувь төлбөл байраа авна гэж заасан. 2012 оны 06 дугаар сарын           19-ний өдрийн прокурорын тогтоолоор Г.Б гуай 5 600 000 төгрөгийг манай компанид төлөөгүй нь тогтоогдсон. Тэгэхээр төлбөрөө дутуу төлсөн учир байранд орох эрх байхгүй. Хэрэг болсныг далимдуулж, П.А  нартай хуйвалдаж, 1 тоотын цоожийг эвдэж ороод амьдарч байна. Тухайн байрыг би хууль ёсоор бусдад шилжүүлсэн. Г.Б гуай гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 5.600.000 төгрөгөө төлөөд байраа өөрийн болгож ав. Үгүй бол гэрээгээ цуцалъя. Бид нар ч банкинд өртэй байна, 100 хувь ашиглалтад орсон байранд та орсон гэдгийг тайлбарласан. Гэрээний 3.1.5-д зааснаар 100 хувь төлбөрөө төлбөл захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгнө гэсэн. 100 хувь төлбөрөө төлөөгүй учир манайхаас 4 жилийн дараа санал тавьсан. Байрыг зарж, өгсөн мөнгөө буцаан ав гэсэн. Гэрээ цуцлах саналыг тавьсан. Г.Б гуай үүнийг хүлээн зөвшөөрсөн. Үндсэн гэрээгээр 5 тоотыг л шаардах эрхтэй. Г.Б гуайн хийсэн хэлцэл нь албан ёсоор цуцлагдсан. Н.Ч  гэх хүнээс шаардаж байгаа. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10-д зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах ёстой. Манай компани нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр татан буугдсан. Үүнээс хойш тухайн компанийн эрх залгамжлагчийг тогтоосон ямар ч эрх зүйн акт гараагүй. Анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага татгалзах ёстой байсан. Н.Ч аас нэхэмжлэлийн шаардлагаа гаргуулах гэж байгаа бол Н.Ч ыг тухайн компанийн эрх залгамжлагч гэдгийг тогтоох ёстой. Тогтоосны дараа нэхэмжлэл гаргах учраас нэхэмжлэлээ буруу гаргасан гэж үзэж байна. Би Н.Батбаярт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байрыг 85 000 000 төгрөгөөр худалдсан. Учир нь тухайн үед татвар гэх мэт зүйлээс зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ хийсэн. Гэвч 50 дугаар байрны 1 тоот Б гуайн захиалсан байр биш учраас би өөрийнхөө өмчийг ямар байдлаар, хэнд зарах нь миний эрхийн асуудал юм. Тиймээс хууль ёсоор хийгдсэн хэлцэл. Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэсэн. Шүүхээс хууль ёсны байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Б гуайн анх захиалсан байртай ямар ч холбоогүй. Миний хувьд Г.Б гуайтай хийсэн хэлцлээ Иргэний хуульд зааснаар цуцалсан саналаа өгсөн. Тэгээд ярилцаж тохиролцсоноороо байраа суллаж өгөхгүй байна. Компанийг эрх залгамжилсны дараа н.Д  ч бай, Н.Ч  ч бай хамаагүй гэрээ цуцлагдсаны дагуу өгсөн мөнгөө буцаах авах боломжтой. Анх хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр биш байсан. Б гуай байраа авсны дараа гэрээний үүргээ биелүүлээгүй. Үлдэгдэл мөнгөө төл гэхэд П.А аас олж ав, би чамаас байраа авна гэж хэлсэн. 5 600 000 төгрөгөө төлж байраа авсны дараа П.А  маргах байсан. Г.Б гуай өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Н.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар орон сууцны 1 дүгээр орцны 17 тоот 1 өрөө сууцыг орон сууц захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Харин Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон Б.Доржийн гудамж 50-1 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг захиалан бариулсан гэрээ хэлцэл байхгүй болно. Хэрэгт авагдсан баримтаар Г.Б ын шаардаж буй объект 50 айлын 1 тоот биш, харин 20 айлын орон сууцны 5 тоот болох нь тогтоогддог. Миний бие нь Н.Ч тай бэлэглэлийн гэрээ үйлдэж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон Б.Доржийн гудамжны 50 дугаар байрны 1 тоотын өмчлөгч болсон. Г.Б нь 26 000 000 төгрөгийг И   ХХК-д төлөх үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүргээ 100 хувь гүйцэтгэж бүх мөнгийг И   ХХК-д төлсөн гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт цугларсан баримтаар харахад, 6 500 000 төгрөгийг П.Амар гэгчид эсвэл П.А  гэгчид төлсөн талаар маргаагүй. Учир нь П.Амарыг И   ХХК-ын төлбөр хүлээн авах эрх бүхий этгээд хэмээн тайлбарлаад уг тайлбараа хэд хэдэн баримтаар нотолж чадлаа хэмээн үзжээ. П.Амар нь И   ХХК-ийн борлуулалт хийх эрхтэй, хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрхтэй гэх тушаал, итгэмжлэл зэрэг баримтууд байх ба уг баримтыг П.А  өөртөө зориулж хуурамчаар үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байхад нэхэмжлэгч тал уг баримтыг хуульд нийцсэн баримт хэмээн тодорхойлох болсон нь ойлгомжгүй байна. П.А  нь Г.Б аас   6 500 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч, уг мөнгийг Ц.Д д хүлээлгэн өгсөн гэдгээр гэрчийн мэдүүлэг өгсөн ч энэ талаар нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй. Г.Б нь 50 дугаар байрны 01 тоотыг 10 гаруй жил шударгаар өмчилж байгаа болно гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаар эрчим хүч дулаан ашиглалтын гэрээг Г.Б 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан байх ба тэрээр энэ үед 50 дугаар байрны 01 тоотын хаалгыг эвдэж дураар авирласан болох нь нотлогдож байгаа юм. Г.Б нь хаалга эвдэж 50-1 тоотод дайран орсноос хойш 13 хоногийн дараа уг өмч Н.Батбаяр миний хууль ёсны өмч болсон байна. Үүний дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр битүүмжилсэн байна бусдын өмчийг эвдэж дайран орсон үйлдлийг шударгаар эзэмшиж байгаа үйлдэл мөн гэж үзэх боломжгүй юм. Миний бие Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхоны 50 дугаар байрны 01 тоотыг өмчилж авсан ба И   ХХК уг орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Уг орон сууцтай холбоотойгоор бусдын өмнө үүрэг хүлээгээгүй болох хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй болно гэв.   

 

Хариуцагч Н.Батбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон Б.Доржийн гудамжны 50 дугаар байрны 1 тоот хаяг байршилтай, улсын бүртгэлийн                          Ү-2204054706 дугаарт бүртгэгдсэн орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Г.Б нь миний дээр дурьдсан өмчийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна. Миний шаардлах эрх миний нэр дээр бичигдсэн үл хөдлөх хөрөнгийн 000406775 дугаарын гэрчилгээгээр нотлогдоно. Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот орон сууцнаас Г.Б ыг албадан нүүлгүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Н.Ч ад холбогдуулан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, Н.Ч , Н.Батбаяр нарын хооронд 2015 оны 04 сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах шаардлагаасаа татгалзсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Батбаярыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан болно.

 

            Хариуцагч Н.Ч , Н.Батбаяр нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх ба хариуцагч Н.Батбаяр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот орон сууцнаас Г.Б ыг албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

 

Шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 12 сарын 03-ны өдрийн актаар маргаан бүхий орон сууцны зориулалттай барилгыг хариуцагч Н.Ч  захиалан, барилга угсралтын ажлыг Нарантээл ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулжээ. /хх-1-р хавтас, 151-154/

 

Нэхэмжлэгч Г.Б нь дээрх орон сууцны барилгаас 1 дүгээр орцны 05 тоот 1 өрөө орон сууцыг захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 12 сарын 04-ний  өдөр И   ХХК-тай бичгээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр          26 600 000 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. /хх-1-р хавтас-9-11/

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.2-т “...хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ба төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.” гэж заасан.

 

Хариуцагч Н.Ч  нь өөрийн захиалан бариулж ашиглалтад оруулсан орон сууцны зориулалттай барилгыг бусдад худалдахдаа өөрийн үүсгэн байгуулсан, 100 хувийн хувьцааг эзэмшдэг Их-Өвөр ХХК-ийн шинэ байр гэж тодорхойлон, тухайн байрны борлуулалт, түрээсийн үйл ажиллагааг бие даан явуулах эрхийг Цэнд овогтой Д д  олгосон баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 1-р хавтас, 204/

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т “нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.” гэж заасан ба хариуцагч Н.Ч  нэхэмжлэгч Г.Б ыг Их-Өвөр ХХК-тай гэрээ байгуулсан тус компани татан буугдсан, эрх залгамжлагч нь би биш гэж, мөн Их-Өвөр ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох  Ц.Д тай гэрээ байгуулсан гэх татгалзал нь хуульд нийцэхгүй болно.

 

Хариуцагч Н.Ч аас эрх олгогдсоноор түүний захиалан бариулсан орон сууцны барилгаас Их-Өвөр ХХК-ийн нэрээр Ц.Д  нэхэмжлэгч Г.Б тай орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар 30 айлын орон сууцны 1 дүгээр орц, 2 давхрын 5 тоот 1 өрөө орон сууцыг 26 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцыг хүлээн авах эрхтэй болно гэж тохиролцжээ.  /хх-7-11/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “...хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан ба хариуцагч Н.Ч  2018 оны 10 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ц.Д ын хийсэн гэрээг хүлээн зөвшөөрсөн, гэрээн дээр маргахгүй, харин гэрээнээс татгалзаж байгаа тул өгсөн авснаа буцааж байрны төлбөрт хүлээн авсан 21 000 000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахгүй. А  компанийн бичиг баримтыг хуурамчаар ашиглаж 5 600 000 төгрөгийг авсан тул түүнээс энэ мөнгөө шаардах хэрэгтэй...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргасан байна. /хх-1-р хавтас 239-247/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд бэлэн мөнгөний орлогын 4 баримтын 1 баримтад Ц.Д , 3 баримтанд П.А  гарын үсэг зурсан байх ба П.А  нийт 21 600 000 төгрөгийн нэхэмжлэгч Г.Б аас авсан байна.

 

Мөн Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 275 дугаар прокурорын тогтоолын тогтоох хэсэгт “...П.А  нарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан хэргийн зүйлчлэл нь аж ахуйн нэгж, байгууллагын итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшсан үндэслэлээр зүйлчилсэн байх тул Их-Өвөр ХХК нь өөрт учирсан хохирлоо П.А аас нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

Иймд хариуцагч Н.Ч ын хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, мөнгө хүлээн аваагүй гэх татгалзал түүний өмнө гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар няцаагдаж байна гэж үзлээ. 

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулга зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд зохигчдын хооронд худалдах-худалдан авах  гэрээний харилцаа үүссэн,  хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “....худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгэгч өөр зүйл санал болгосныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрч авсан бол мөн адил гүйцэтгэсэнд тооцохоор заасан ба Ц.Д  орон сууцанд цоож суулгаж солихыг зөвшөөрөв гэх бичгийн баримт мөн гэрч П.А ын “...гэрээний заасан 5 тоотод орон сууцад Ц.Д  ээжийгээ оруулсан, гэрээний зүйлийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрсөн...” гэх  мэдүүлэг, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчид 5 тоот орон сууцны оронд маргаан бүхий 1 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. / хх-1-р хавтас 239-247, 197/

 

Иймд Г.Б нь гэрээний дагуу үнийг бүрэн төлж, орон сууцыг эзэмшилдээ авсан хэдий ч маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх нь шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж тус тус зохицуулсан байх тул хариуцагч Н.Ч  гэрээнд заасан орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэнд тооцогдох учиртай.

 

Хариуцагч Н.Ч  нь нэхэмжлэгч Г.Б д үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Г.Б  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Г.Б ыг Баянзүрх  дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байр 1 тоот 35,55 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр  тогтоож нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг бусдад шилжүүлэх үүрэгтэй байтал маргаан бүхий орон сууцыг бусдад худалдсан, төлбөрийг авсан атлаа хариуцагч Н.Батбаярт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хариуцагч Н.Батбаяр нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Ч ад даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Н.Ч , Н.Батбаяр нар 2015 оны 04 сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, маргаан бүхий Баянзүрх  дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байр 1 тоот орон сууцны өмчлөгч эрхийг Н.Батбаярт шилжүүлсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 171-174 хуудас/

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.Ч ыг иргэний хариуцагчаар дахин байцаасан тэмдэглэлд “...миний бие Худалдаа хөгжлийн банк болон банк бус санхүүгийн байгууллагад өр төлбөртэй байсан учраас тэр өр төлбөрөө барагдуулахын тулд Н.Батбаяр гэх хүнд хоёр байрыг нийтэд нь 85 сая төгрөгөөр зарчихсан. 50 дугаар байрны 17 тоотод Балжинням, 50 дугаар байрны 1 тоотод Б гэж хүмүүс эдгээр байрнуудыг худалдах, худалдан авах гэрээ хийсэн хүмүүс бөгөөд тус байрандаа амьдрахгүй байгаа...” гэх, Н.Ч ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 1 тоот байрыг Н.Батбаярт өмгөөллийн хөлсөнд тооцож өгсөн гэх тайлбаруудаас үзэхэд хариуцагч нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийн шинжийг агуулж байх хэдий ч тус бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн байх тул дахин шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм. /хэргийн 1 дэх хавтас 210-211, 226-227 хуудас/

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Ч , Н.Батбаяр нарын хооронд байгуулсан  2015 оны 04 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Хариуцагч Н.Ч , Н.Батбаяр нар хооронд 2015 оны 04 сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ дагуу мөн өдөртөө Н.Батбаяр нь маргаан бүхий Баянзүрх  дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байр 1 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 171-174 хуудас/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

 

Хариуцагч Н.Батбаяр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй хэдий ч нэхэмжлэгч Г.Б д холбогдуулан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу шаардлага гаргахын тулд Г.Б ыг тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй гэдгийг нотолсноор шаардах эрх үүсэх юм.

 

Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий орон сууцыг 2009 оны 12 сарын 04-ний өдөр И   ХХК-тай бичгээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 26 600 000 төгрөгийг төлснөөр орон сууцыг хүлээн авч эзэмших болсон тул маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Н.Батбаярын гаргасан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот орон сууцнаас Г.Б ыг албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий орон сууцтай холбоотой  гомдлоо эрүүгийн журмаар шалгуулж улмаар 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Нийслэлийн прокурорын 36 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 79.2-т “...эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.” гэж заасан. Иймд эрүүгийн хэрэг шалгах хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ. / хх-1-р хавтас 10-11/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоо заасан ба нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 361 150 төгрөгийг төлсөн ба хариуцагч Н.Батбаяраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөгийн улс тэмдэгтийн хураамжийг тус тус төлсөн байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилантөлсөн 361 150 төгрөгийг, хариуцагч Н.Батбаяраас төлсөн 70 200 төгрөгийг тус тус  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ч аас  улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б д олгох нь  зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийн удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 243.1.2, 101 дүгээр зүйлийнэ 101.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т овогт ГБ ыг Баянзүрх  дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байр 1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054706 дугаартай, 33,55 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Н.Ч , Н.Б нар хооронд 2015 оны 04 сарын 23-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заанаар Улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б ын нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Ч ад даалгах тухай шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Батбаярын гаргасан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот орон сууцнаас Г.Б ыг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилантөлсөн 361 150 төгрөг, хариуцагч Н.Батбаяраас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ч аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б д олгосугай. 

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ