Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/01276

 

 “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02670 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаар магадлалтай,

 “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

 “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТББ-д холбогдох

32,137,672 төгрөгийн дутсан хөрөнгө болон спортын зориулалтын 215 ширхэг буу гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яам /хуучин нэрээр/-ны харьяа байгууллага болох “,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,,”-ийг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/-ны 2015.07.08-ны өдрийн 506 дугаар тогтоолоор  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ-ын эхлэлтийн баланс, үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц орон тоо зэргийг баталсан. Хариуцагч  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТББ-аас үйлдвэрийн газрын захирлын ажил хүлээлцэх ажиллагаанд саад учруулснаас хөрөнгийг хүлээн авч чадаагүй тул Иргэний хэргийн шүүхэд өмчийн маргаан үүссэн бөгөөд Хан-Уул дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дүгээр шүүхийн шийдвэрээр буудлагын спортын барилга байгууламжийг, түүний дагалдах эд хөрөнгийн хамт төрийн өмч мөн болохыг тогтоож шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017.12.13-ны өдрийн 001/ХТ2017/01173 дугаар тогтоолоор хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017.12.07-ны өдрийн А/90 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг эд хөрөнгийг тоолж хүлээлгэж өгөх ажиллагааг явуулсан. 2018 оны 02 дугаар сард ажлын хэсгээс зарим нэг өрөө, зэвсгийн агуулахын цоожийг эвдэж ороход 235 ширхэг галт зэвсгийг хууль бусаар хулгайлан авч явсныг Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018.05.08-ны өдрийн дугаар 183 дугаар тогтоолд  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ-ын эхлэлтийн балансад тусгагдсан боловч 2018 онд захирлын ажил хүлээлцүүлэхэд дутагдсан нийт 26,094,038,99 төгрөгийн балансын үнэ 1,553,854,19 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий 2 дугаар хавсралтад заасан хөрөнгийг  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТББ-аас нэхэмжилж авах, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх талаар  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ-ын  захиралд даалгахаар тусгагдсан, мөн  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ-ын  захирлын 2018 оны 03 дугаар тушаалаар томилогдсон тооллогын комисс байгууллагын нийт хөрөнгөд тооллого хийхэд эргэлтийн хөрөнгө болох 6,043,633,10 төгрөгийн эд хөрөнгө дутсаныг  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ-ын Өмч хамгаалах байнгын зөвлөл магадлан дүгнэлт гаргасан. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,, гэж нэртэй байгууллага одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулдаггүй. Иймд  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТББ-аас нийт 32,137,672.09 төгрөгийн дутсан хөрөнгө болон спортын зориулалтын 215 ширхэг бууг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн спортын төв клубүүдийн болон Техникийн спортын төвийн өмч хөрөнгө нь 1975 оноос өнөөг хүртэл  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн төв зөвлөлийн өмчлөл, эзэмшилд байж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Гэтэл Засгийн газрын тогтоолоор  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” гэсэн  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн бий болгосон нэршлийг ашиглан Эрүүл мэнд спортын яамны харьяа  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” гэж давхардуулан нэрлэсэн нь асуудлыг төөрөгдүүлж зориуд будлиантуулсан.  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн Техникийн спортын төв нь галт зэвсэг хадгалагдаж, буудлага спортын тэмцээн секц, сургалт явагддаг онцгой объект учир цагдаагийн давхар хамгаалалтад байдаг. Шүүхийн маргаантай байх үед маргалдагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн Техникийн спортын төвийн өмч, хөрөнгөнд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байх шүүхийн захирамж нь  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн Техникийн спортын төвийн даргаар ажиллаж байсан ,,,,,,,,,,,,,,,,ын 2013 онд Төрийн өмчийн хороонд тухайн өмч хөрөнгүүдийн талаарх мэдээллүүд /санхүүгийн баримтууд/-ийг хууль бусаар өгсөн бүртгэлд үндэслэн гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ч  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн Техникийн спортын төв дээр ирж тулгалт тооллого хийгээгүй.  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн Техникийн спортын төвийн даргаар ажиллаж байсан ,,,,,,,,,,,,,,,,ын 2013 онд хууль бусаар Төрийн өмчийн хороонд өгсөн тоо, бүртгэлийг үндэслэн 2018 онд буюу 6 жилийн дараа эд хөрөнгө дутсан мэтээр эдэлгээний хугацаа дууссан эд, хогшлуудыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тус нэхэмжлэлд дурдсан морин спортын холбогдолтой эд зүйл нь  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн ,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,,д хамааралгүй,  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн төв зөвлөлийн өмч хөрөнгө юм. Маргаантай байгаа  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ийн ,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,,ийн буунууд ,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,, улсын үйлдвэрийн газар дээр агуулахдаа байгаа бөгөөд бид хулгай хийгээгүй болно. Нэхэмжлэлд дурдан шаардаж буй эд хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02670 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТББ-д холбогдуулж, 32,137,672 төгрөгийн дутсан хөрөнгө болон спорт зориулалтын 215 ширхэг буу гаргуулах тухай  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ улсын төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч давж

заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш нэг жил гаруй хугацаанд нэхэмжлэгчид нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа тодорхой болгох хуульд нийцүүлэх боломж олгосон ч нэхэмжлэгч ямар ч ажиллагаа хийлгүй хууль бус шаардлагаа тулгасаар байсан. Гаргуулахаар шаардаж байгаа хөрөнгүүдийнхээ өмчлөгч болохоо нотолж шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлж, эд хөрөнгийг хүлээн авсан гэдгээ нотолж, холбогдох баримтуудаа гаргаж өгөх хэрэгтэй гэсэн хэдий ч ямар ч нотлох баримт гаргахгүй байсан тул хэдэн хүмүүсийг нэрлэж, гэрчээр асуулгасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэлтэй гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг анхан шатны шүүхээс тодруулаагүй, шаардаж буй 215 ширхэг бууг Төрийн өмчийн хорооноос нэхэмжлэгчид олгосон шийдвэр байгаа эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгч өмчлөх эрхтэйгээ нотлох ёстой байхад энэ талаар дүгнэлт хийсэнгүй, дээрх бууг хэн өмчлөх, эзэмших эрхтэй талаар тодруулаагүй, талуудыг мэтгэлцүүлээгүй, ,,,,,,,,,,,,,,, гэгчийг гэрчээр асуугаагүй” гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-ийн үүрэгжүүлсэн зохицуулалтуудыг шүүхээс хангаж шийдвэрлээгүй мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн эд зүйлс болохоо болон эд хөрөнгийг хууль ёсоор өөрийн эзэмшилд авсан шударга эзэмшигч гэдгээ нотлоогүй, маргаан бүхий эд хөрөнгүүд нь анхнаасаа төрийн өмч байсан гэдгийг нотолсон ямар ч нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Зохигчийн өмнөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах, нотлох, үгүйсгэх үүргийг шүүх хүлээдэггүй, гагцхүү нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан гэж үзсэн үедээ шүүх хуралдаанаар хэрэг маргааныг хэлэлцэн шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг  хангаж, маргааныг шүүхийн журмаар дахин шийдвэрлэнэ гэвэл одоо хавтас хэрэгт нэгэнт авагдсан баримтуудаас өөр ямар ч нотлох баримтууд нэмж цугларах боломжгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨААТҮГ-аас  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ТББ-д холбогдуулан “32,137,672 төгрөгийн дутсан хөрөнгө болон спортын зориулалтын 215 ширхэг буу гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэл бүхий байна.

Учир нь, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг бүрэн дүгнээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ нотолж буй Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 506 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,,”-ийн хаалтын болон эхлэлтийн баланс /1 дэх хавтаст хэргийн 44-47 дахь тал/ нь нэхэмжлэгчид тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олгосон шийдвэр мөн эсэх, 506 дугаар тогтоолын дагуу зохигч бодит байдал дээр эд хөрөнгийг хүлээлцсэн эсэх /1 дэх хавтаст хэргийн 6-43/, эсхүл эд хөрөнгийн маргаан үргэлжилж байгаа эсэх, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор заасан  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” -ээс нэхэмжилж авах хөрөнгийн жагсаалт, дутсан хөрөнгийн талаарх 2018.06.24-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтээр гаргасан эд хөрөнгийн жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 66-71 дэх тал/-д заасан хөрөнгө, 215 ширхэг буу нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 506 дугаар тогтоолоор баталсан балансын хөрөнгөд хамаарч байгаа эсэхийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг шаардаж байгаа тохиолдолд аливаа этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохоо нотлох үүрэгтэй, үүний дараа эд хөрөнгө нь хэний эзэмшилд байгаа, тэр нь хууль ёсны эсэхийг хэн нь нотлох үүрэгтэй талаар дүгнэлт хийж, талуудын маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Иймд, “... Зохигчийн өмнөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах, нотлох, үгүйсгэх үүргийг шүүх хүлээдэггүй, нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан гэж үзсэн үедээ шүүх хуралдаанаар хэрэг маргааныг хэлэлцэн шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Хэрэв маргааныг шүүхийн журмаар дахин шийдвэрлэнэ гэвэл одоо авагдсан баримтуудаас өөр ямар ч нотлох баримтууд нэмж цугларах боломжгүй...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Мөн шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, “анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй тул гэрчийг асуугаагүй нь хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй” гэсэн утгатай хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 388,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                   Л.АТАРЦЭЦЭГ                                                                                                                                                                                                                                                 

                                                                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД