Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 1141

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 23 өдөр                     Дугаар 102/ШШ2019/01141                           Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ............ “Би И Эс Эл” ХХК-ийн нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч .............. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг ................ өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

        Нэхэмжлэгч “Би И Эс Эл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

        ................. хүртэл Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй “Зам арчилгааны гэрээ” байгуулан, үйл ажиллагаа явуулж байгаад төлбөр тооцооны асуудал гарч, үл ойлголцол үүсэхэд манай компанийн эзэмшлийн вагон пүү, өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулсан ............төмөр замыг дур мэдэн бусад компанид эзэмшүүлсэн байх тул шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү, гэжээ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Тус компани Улаанбаатар төмөр замд холбогдуулан шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг дэмжиж оролцоно.

        ............................, гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...........................

Үүний дараа 2008 оны 9 дүгээр сард дээрх зам дээр вагон пүү угсарч суурилуулах ажлын гэрээг “Би И Эс Эл” ХХК, “Анхай интернэйшнл” ХХК-иуд, “Би Би Эф” ХХК-тай байгуулж вагон пүү суурилуулсан байдаг.

Гэрээний нөхцлөөс харахад захиалагч “Анхай интернэйшнл” ХХК, гүйцэтгэгч “Би Би Эф” ХХК-ийн мөнгийг төлжээ.

“Би И Эс Эл” ХХК, “Анхай интернэйшнл” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2011 онд дээрх салбар замыг УБТЗ-ын Замын 2 дугаар анги засварласан бөгөөд үүний тулд гэмтлийн акт тогтоож, засварын ажлын зардлын төсвийг 14.843.475 төгрөгөөр тогтоосон байдаг.

Засварын ажлын дараа 2018 оны 8 дугаар сард уг замыг шалгаад “Анхай интернэйшнл” ХХК-ийн гаргасан зардлыг УБТЗ ХНН-ээс нэхэмжлэхгүй, өмчлөлийн маргаан байхгүй хэмээн “Анхай интернэйшнл” ХХК-тай тохиролцож тус компанийн захирал н.Мөнгөнбагана гарын үсгээ зурж, Замын 2 дугаар ангийн дарга Ж.Борхүүд дээрх замыг гэрчилгээжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосноор Зам тээврийн яамнаас 16/086 дугаартай гэрчилгээг олгосон.

Энэхүү гэрчилгээгээр уг салбар зам УБТЗ ХНН-ийн өмчлөлийн зам болох нь тогтоогддог.

“Анхай интернэйшнл” ХХК, УБТЗ-ын Замын 2 дугаар ангитай зам ашиглахаар гэрээ байгуулж, зам арчлалтын хөлсийг 2010-2015 оны 6 дугаар сар хүртэл төлж байсан.

Нэхэмжлэлд замыг 2017 оны 9 дүгээр сар хүртэл УБТЗ-тай зам арчлалтын гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаад төлбөр тооцооны асуудал гарч үл ойлголцол үүсэхэд манай вагон пүү, зам хоёрыг дур мэдэн өөр компанид ашиглуулсан гэжээ.

УБТЗ-ын Замын 2 дугаар анги “Би И Эс Эл” ХХК-тай зам арчлалтын талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй ба энэ замыг арчлах гэрээг “Анхай интернэйшнл” ХХК-тай байгуулсан нотлох баримтыг хэрэгт өгсөн.

Харин вагон пүү 2015 оноос эзэнгүйдэж, ашиглалгүй, эвдэрсэн, тоногдсон байсныг 2017 онд “Цэцэнс майнинг энд энержи” ХХК өөрсдийн хөрөнгөөр засаж, баталгаажуулан ашиглаж байгаа талаар манайд мэдэгдсэн.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч “Би И Эс Эл” ХХК, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

        Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

        Шүүх хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

        “Би И Эс Эл” ХХК, “Анхай интернэйшнл” ХХК-иуд, “Би Би Эф” ХХК-тай 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Г-08-09 дугаартай, “Вагон пүү шинээр угсарч суурилуулах ажлын гэрээ”-г 116.545.000 төгрөгөөр, 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор барааг нийлүүлж, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-5.5 дахь хэсгүүдэд заасан ажлыг гүйцэтгэхээр гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар, ажлын төсөв зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

        Мөн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “Би И Эс Эл” ХХК, Замын 2 дугаар ангийн дарга Ж.Борхүүтэй NAY-011-032 дугаартай “Ажил үйлчилгээний гэрээ”-г 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 15 өдөр зам засварын ажлыг 14873.475 төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэхээр гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар, ажлын төсөв, гэрэл зургуудаар нотлогдож байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Жаргалбаяр “нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр зам, пүүг барьсан учраас шударга эзэмшигч болно”

         Хариуцагчийн төлөөлөгч Т.Оюумаа “УБТЗ-ын Замын 2 дугаар анги, хариуцагчтай зам арчлалт болон замыг эзэмших талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй” гэх тайлбарыг гаргаж,

        

         Дээрх гэрээ, зохигчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагчтай “Ажил үйлчилгээний гэрээ”-г харин “Би Би Эф” ХХК-тай Мааньт өртөөнд “Вагон пүү шинээр угсарч суурилуулах ажлын гэрээ”-г байгуулж, ажилласан талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний дагуух ажлуудыг хийж гүйцэтгэснээрээ вагон пүү, 325 метр замыг эзэмших эрхтэй гэх шаардлага нь “Анхай интернэйшнл” ХХК-ийн захирал оролцсон, 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Газар сонгосон тухай акт”-ын 3 дугаар зүйлд заасан “Замын 2 дугаар ангийн эзэмшлийн салаа зам дээр вагон пүү барьсанаар уг замыг эзэмших үндэслэл болохгүй” гэсэн комиссийн 12 хүний гарын үсэг зурсан акт мөн нэхэмжлэгч тухайн замыг эзэмшихээр, хариуцагчтай тодорхой нөхцөл зааж гэрээ байгуулаагүй буюу эрх бүхий байгууллагад хандаж хүсэлт гаргаагүй,

      

         Улмаар уг өртөөний зам “Хүдэрийн зам” нэршилтэй бөгөөд Тээврийн тухай хуульд зааснаар О-1-2 кодтой, 16/086 дугаартай, 2076675 регистртэй “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектийн гэрчилгээ”-г Зам тээврийн яам 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгосон болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл няцаагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан                 “Би И Эс Эл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА