Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 01145

 

                                                  

 

 

 

 

2019 оны 04 сарын 23 өдөр                       Дугаар 102/ШШ2019/01145                         Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч .......... Батсүхийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч .............Пүрэвдоржийн Мөнхсайхан

 

Хариуцагч ..............Лхагваагийн Тунгалаг нарт холбогдох гэрээний үүргийн биелэлт ..........авч хянан хэлэлцэв.

  

 Шүүх хуралдаанд ...............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

         Нэхэмжлэгч ......... нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..........................

Хэлцэл хийгдэхээс өмнө буюу ................. өдөр манай компани ............га талбайн уриншид улаан буудайн тариалалт хийхээр бэлтгэл хийж ........ төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд урьдчилгаа төлж шаардлагатай улаан буудайн үр, дизель түлш, хор, ариутгалын бодис зэргийг авч бэлтгэсэн байсан ба хэлцэл хийсний дараагаар П.Мөнхсайханд дээрх зүйлийг шилжүүлэн өгсөн.

П................ нар ...........-ийн эрх шилжүүлсний төлбөр .................. төгрөгийг Б.Нарантуяа миний “Голомт” банкны дансанд шилжүүлсэн.

Төлбөрөөс үлдсэн .................. төгрөг, Тариалан эрхлэлтийг дэмжих санд байршуулсан ........... төгрөг, химийн бодис, бусад зүйлсийн төлбөр 5.000.000 төгрөг нийт............ төгрөгийг .............. дүгээр сард тариа хурааж дууссаны дараа бүрэн төлж барагдуулахаар амаар тохиролцсон.

Үүнээс хойш ................ нар төлбөрөө төлөхгүй байгаа тул хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад ............. төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

         Хариуцагч П.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................ 

..................... бидний зүгээс Б.Нарантуяатай харилцан тохиролцсны үндсэн дээр Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт” 3 дугаар багт байрлах “Зөвтшим” ХХК-ийн эрхийг эзэмшлийн га газрын эрх шилжих гэрээний дагуу худалдан авсан бөгөөд тухайн үед харилцан тохиролцож мөнгийг дансаар шилжүүлсэн.

Нэхэмжлэлд дурдсан .......... төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Мөнгийг шилжүүлэхийн өмнө бид хүлээн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалгахад тухайн хөрөнгөд ажиллаж байгаа зүйл байгаагүй тул хүлээлцсэн хөрөнгийн актад байх хөрөнгийг засварлахад зарцуулах тухай харилцан тохиролцож ............ төгрөгийг үлдээж, нийт ................. төгрөгийг шилжүүлсэн.

Энэхүү .............. төгрөгийг төхөөрөмжийг засварлах хэрэгцээнд зарцуулсан бөгөөд бидний зүгээс мөнгийг өөр зүйлд зарцуулсан зүйлгүй.

Эрх шилжүүлэх гэрээ хийхэд шаардлагатай бүх тохиролцоог хийж эрхийг шилжүүлэн авсан бөгөөд тэр үед Тариалан эрхлэлтийг дэмжих санд байршуулсан төлбөргүй болох талаарх баримтыг нэхэмжлэгч бид нарт өгснийг хавтас хэрэгт өгсөн бөгөөд эрх шилжүүлэх гэрээний дагуу шаардлагатай хөрөнгө, эд материалыг хүлээлцэн ................... талууд үйлдсэн.      

Энэ актанд буудай, химийн бодис дурдагдаагүй болно.

Бид .............. авсан газраас одоог хүртэл ашиг хүртээгүй, энэ газар цаашид ургац гарах эсэх нь тодорхой бус ............. бидэнд ургацгүй газрыг их хэмжээний мөнгөөр зарсан байхыг ч үгүйсгэхгүй юм.

Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэл, нотолгоогүйгээр их хэмжээний мөнгө нэхэж байгаад гомдолтой байна, гэжээ.

 

..............., гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        

         Нэхэмжлэгч Б.............. төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж .......... төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

       

         Нэхэмжлэгч ............., хариуцагч Л.Тунгалаг нар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “................... хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдож байна.  

         

        Зохигчид харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн ............ дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнээд,  нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.

 

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас дүгнэхэд,

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад зохигчид компанийн эрх шилжүүлж өгсөн, авсан талаараа маргаагүй бөгөөд түүний худалдсан үнийн дүнгээс төлөөгүй үлдсэн ........... төгрөг, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан буудай, химийн бодисын үнэ 15.080.000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилснийг, хариуцагч нар төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

      Улмаар хариуцагч Л.Тунгалаг “Гэрээний дагуу 394.000.000 төгрөг төлөхөөс 388.000.000 төгрөгийг дансаар нэхэмжлэгчийн данс руу шилжүүлснээ зөвшөөрч, үлдэгдэл мөнгийг нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн комбай, трактор ажиллахгүй байсан тул бид ярилцаад энэ мөнгөөр сэлбэг авахаар тохирсон. Хэрэгт баримтаа өгсөн” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч хариуцагч, нэхэмжлэгчээс авсан 12-21 маркийн трактор, 2.1-ын үрлэгч, комбайнд сэлбэг авсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу  шүүхөдлөх хөрөнгүүдийн ямар эд анги эвдэрч засвар хийж, сольсоноо баримтаар татгалзалаа нотлож чадаахгүй мөн хариуцагч нар биет байдал, эрхийн доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан талаар гомдол гаргаагүй байх тул гэрээний үүргээ биелүүлж, нэхэмжлэгчид төлбөрийн үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэгч, хариуцагч Л.Тунгалагтай 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эрх шилжүүлэх хэлцэл хийж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Зөвтшим” ХХК-ийн захирлаар Лхагваа овогтой Тунгалаг томилогдож, 000070660 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож, Баянзүрх дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгал болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд ямар нэгэн төлбөр тооцооны өргүй гэсэн албан бичгийг хариуцагчид гарган өгч, төлбөрөө 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр авсан атлаа өөрийн эзэмшилд компани байх үед буюу 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хандаад авсан буудай, химийн бодисыг компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө ба шилжүүлсний дараа ч хариуцагч нарт мэдэгдээгүй, эдгээр хөрөнгийг хариуцагч нарт хүлээлгэн өгснөө баримтаар нотлож чадаагүй мөн

Гэрч Х.Гэрэл “надад Б.Нарантуяа энэ бичгийг бичээд өгөөч гэхээр нь бичсэн. Миний бичиг мөн. Түүнээс биш бичгэн дээрх эд хөрөнгийг Б.Нарантуяа Г.Мөнхсайхан хоёрын алинд ч хүлээлгэж өгөөгүй. Хүлээлгэж өгөх эд зүйл байгаагүй. Бичиг л бичсэн”,

Гэрч Г.Оргил “...7-8 ширхэг цагаан савтай шингэн байсан. Ээж Г.Мөнхсайхан ахад өгөх юм үлдээчих гэхээр нь үлдээсэн. Өгсөн, өгөөгүйг нь мэдээгүй”,

Гэрч Ж.Батдорж “ би Б.Нарантуяагийн буудайг хотод ачиж ирээд, “Од групп” ХХК-д буулгасан” гэх мэдүүлэг, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч нар буудай, химийн бодисыг аваагүй болох нь нотлогдож байх тул буудай, химийн бодисын үнэ 15.080.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнээд, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хавтас хэрэгт хэрэгт авагдсан 38, 40-41, 95-97, 137, 143 хуудас дахь бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй бөгөөд бусад баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110.950  төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.эж, хариуцагчаас 1.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид ол

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Урианхай овогт Лхагваагийн Тунгалагаас 6.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Харчин овогт Батсүхийн Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15.080.000 төгрөг, хариуцагч Бөртэ овогт Пүрэвдоржийн Мөнхсайханд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

        

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110.950  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА