Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2019/00388

 

 

 

2019 05 17 *******8/ШШ2019/00388

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Улаанбаатар хот ******* дүүрэг *******-р хороо *******-р хороолол 67 байр 105 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 3-р баг Өлзийт-д оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ад холбогдох

Мал, эд зүйлийн үнэ *******060000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 01 сарын 17-ны өдөр өөрийн хэдэн малаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас цаг агаар муу, өвс ногоо тачир байсан тул дүү ын хэлснээр өвс, ногоо сайтай байгаа Дорнод аймагт малаа аваачихаар болсон. Тухайн үед миний малыг маллах хүнд ямаа, хониныхоо төлийн 50 хувийг, мөн ноос, ноолуурыг өгөхөөр жишиг тогтоогоод байсан. Энэ нөхцөлөөр мал маллах хүн хайж байсан. Энэ үед гэх залуу нь би мал маллаж чадна, төлийн 50 хувийг авч, ноос ноолуураа малчин нь авахаар тохирч байгаа нь боломжийн санал байна. Иймээс би малыг чинь малламаар байна гэсэн. Тухайн үед миний бие муу байсан тул ад итгээд малаа маллуулахаар болсон. Зүүнхараад 2 өдөр болж байж малаа ачсан. Ингээд 203 хонь, 180 ямаа, 12 адуу, 10 гаруй үхрийг дүү болон өөр хоёр машинд ачуулсан. Гэтэл дүү маань ийнд бод малаа тавьчихлаа, хонь, ямаа нь замдаа бээрээд үхэж үрэгдээд байсан тул ын найз Гэрэлбадамаар маллуулахаар тавьчихлаа гэж хэлсэн. Үүнд нь надад дургүйцсэн зүйл байгаагүй. нь надтай утсаар ярихдаа өөрөө маллаж байгаа юм шиг ярьдаг байсан. Үнэндээ Гэрэлбадам нь манай малыг маллаж байсан юм билээ. Нэг өдөр нь Баяраа намайг малаа малла гэж хэлсэн гээд Гэрэлбадамд хэлээд малыг минь тоолж авсан байсан. Малыг минь авахдаа Гэрэлбадамд өгөх төлийг өгөөгүй байсан. нь надтай утсаар ярьж би малыг чинь хариуцлагатай харж чадна гэж хэлсэн. миний ямааны ноолуурын мөнгөөр өөртөө Портер машин авсан байсан. ямааны ноолуур авч 3 сая гаруй төгрөг болсон гээд баярлаж талархсанаа илэрхийлж байсан. Энэ үед дүү маань ад гэрээ хэлцэлгүйгээр малаа маллуулж болохгүй юм байна гэж хэлсэн. Энэ үед өөрийн үлдэгдэл малаа 2017 оны 7 сарын 3-ны өдөр дүү од хөлсийг нь өгч Дорнод руу ачуулж ад нийт 99 толгой мал хүлээлгэж өгсөн. Ингээд миний бүх малыг харахаар болсон юм. Гэтэл нь надад та тай гэрээ, хэлцэл хийж байж малаа харуулахгүй бол болохгүй юм байна гэж хэлсний дагуу би Улаанбаатар хотоос ирж тай гэрээ хэлцэл хийе гэж очиход дүү маань хамт ирсэн. Тухайн үед өвөлжөөний хашаа барих талаар ярилцаад би дүүдээ 4 сая гаруй төгрөг өгч өвөлжөө барих материалыг Улаанбаатар хотоос авахуулж явуулахдаа өөрийн кран машины хамт ад өгч явуулсан. Тухайн үед өвөлжөө барихдаа нь миний машиныг 3 сар гаруй хугацаанд ашиглаж байсан. Ингээд гэрээ хийх гэтэл өвөлжөө барихад ашигласан турбанаас болж маргалдсан. нь өвс ачна гэж түлшний мөнгө, өвсний мөнгө нэхэж маргалдсан. хоёр хоорондоо маргалдаж нь малаа ав гэсэн. Би дүү ын хамт 2017 оны 9 сарын 14-ны өдөр ирж малаа авах үед маргаан үүсч улмаар цагдаа дуудаж бид хоёрыг аймагт авчирсан. Цагдаа надад хандаж эдгээр хүмүүс маш их хэл амтай хүмүүс тул та маргааш ирж малаа ав гэсэн. Бид маргааш нь очиход цөөхөн хэдэн мал хашаанд хашиж үүнийг аваад яв гэж хэлсэн. Миний хувьд хэрүүл маргаан хийгээд яах вэ учир нь олдоно биз гэж бодоод өгсөн мал болох ихэнх нь ишиг хурганууд байсныг аваад явсан. Тэр үед нь ах дүү нараа дуудаад ирүүлчихсэн бүгдээрээ нийлээд хэл амаар доромжлоод байсан учир ын ялгасан цөөхөн хэдэн малыг авч явсан. Би дунд чөмгөө хугалж өвчтэй байж байгаад 2018 онд шүүхэд хандсан. Намайг шүүхэд хандсанаас хойш малыг минь зарж борлуулсан байсан. Би илүү зүйл огт нэхэмжлээгүй. нь тэр хавийн айлаа дарамталж миний эсрэг мэдүүлэг өгвөл өвөлжөөндөө байлгахгүй шүү гэж хэлсэн байсан. Би ад 27 хурга, 50 ишиг болон ямааны ноолуураа мал харсаны хөлсөнд өгөх ёстой байсан. Мөн үнээг минь өгөхгүй байсан тул ядаж үнээнээс минь гарсан тугалыг нь аваад үнээг минь өг гэж хэлж байсан. Иймд мал болон өвөлжөө барих материалаа зах зээлийн ханшаар тооцож нийт ******* 060 000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие муу байгаа бөгөөд одоо Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа тул хэргээ хурдан шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Малын тооцоог нарийн хийх шаардлагатай. Нэхэмжлэгч үхэж үрэгдсэн малын тоог аас нэхэмжлээгүй. 2017 оны 06 сарын 10-ны өдөр Гэрэлбадамаас нь мал хүлээж авсан тоогоор малын тоо толгойг тооцох учиртай. Гэрэлбадамаас нь 179 хонь, 117 ямаа, 2 үнээ авсан гэсэн баримт байдаг. Сарын дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр , нар нь 6 үнээ, 10 бяруу, 10 тооны адуу, 73 тооны ямаа нийт 99 толгой мал авсан байдаг. Энэ тоон дээр нь маргадаггүй. Ингээд ******* нь ад 179 хонь, 190 ямаа, 18 тооны үхэр, 10 тооны адуу өгсөн байдаг. нь 2017 оны 06 дугаар сард 54 хурга, 100 ишиг хүлээн авч, мал төллөлт сайн байсан талаар хэлсэн байдаг. ******* дээрх тооны төлөөс 50 хувийг нь ад өгөх ёстой байсан гэж тооцож байгаа. Гэтэл ******* нь 106 хонь, 188 ямаа, 31 үхэр буцааж авсан. Зөрүүг нь тооцож үзэхэд 100 хонины зөрүү гарч байгаа бөгөөд ******* нь өөрийн хэрэглэсэн хонио хасаж 96 тооны хонь авах дутуу байна гэж нэхэмжлэл гаргасан. Ямааны тухайд өнөөдрийн шүүх хурал дээр тооцоо гаргаж 61 тооны ямаа авах ёстой гэж харагдаж байна. ******* нь аас 6 тугалтай үнээ авах ёстой боловч үхрийг нь өгөхгүй байсан тул үнээний төлийг нь ав гэж хэлсэн байдаг. Хэрэв тухайн үнээ өнөөдөр байсан бол дахин төл гаргаж улам өсөх ёстой байсан. Энэ бүхнийг харгалзан шүүх малын тоо толгойг тооцож өгнө үү. Мөн 3 870 000 төгрөгийн материал бүхий өвөлжөөний хашаа, саравчны материалын үнийг нэхэмжилж байгаа. Тухайн өвөлжөөний хашаа саравчийг *******ын өгсөн материалаар барьсан гэдэгтэй нь маргахгүй байгаа. ******* нь дүүдээ мөнгө шилжүүлж , нар нийлж байж материалаа татаж авч хашаа, саравчаа барьсан байдаг. Саравчаа буулгаж авах эрх нь *******т байгаа гэж үзэж байна. нь гэрээ байгуулаагүй, мал өгч авахдаа тэмдэглэл үйлдээгүй гэж мэдүүлсэн байдаг. Хэрэв гэрээ байгуулаагүй юм бол гэрээний үндсэн дээр төлийн 50 хувийг авах ёстой гэж нь яагаад маргаж байгаа вэ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Анх хонь ямааны төлийн 50 хувийг авна гэж тохирчихоод маргасаар байгаад үнээний төлийн 50 хувийг авчихаад байна. нь *******ын малын сүү цагаан идээг хэрэглэж, хонь ямааны төл болон ноос ноолуурыг ашиглачихаад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: нь *******тай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос , нар нь мал ачуулсан гэж ярьж байгаа. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мал ачуулсан нь нотлогдож байгаа. Идэр өвлийн хүйтэнд ******* нь од 427 тооны буюу хонь 203, ямаа 219, үхэр 5 нийт 427 тооны мал өгсөн талаар маргасан зүйл байхгүй байна. Энэ 427 тооны малаас мал ачиж явахад олон тооны мал үхэж үрэгдсэн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. ыг 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Гэрэлбадамд маллуул байсан малыг буцааж авахдаа нийт 298 толгой мал авсан гэдэг дээр талууд маргахгүй байгаа. Гэхдээ Гэрэлбадам нь ад мал өгсөн гэдэг баримт дээр гарын үсэг зурагдаагүй, нэг талын баримт байдаг. 2016 оны 07 сарын 03-ны өдөр ад үнээ 6, бяруу 10, азарга 1, гүү 3, морь 4, эм ямаа 58 нийт 82 толгой мал өгсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл нэхэмжлэгч 99 толгой мал өгсөн гэж маргаж байгаа. Малын гарал үүслийн бичиг дээр 82 тооны мал ачсан талаар бичсэн байдаг. 2017 оны 09 сарын 15-ны өдөр ******* нь хэдэн тооны мал авсан бэ гэдэг нь эргэлзээ бүхий байна. Энэ талаарх нарийвчилсан нотлох баримтаа шүүхэд бүрэн гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан нь *******аас 198 ямаа, 206 хонь авсан гэсэн байдаг. Хариуцагч хариу тайлбар гаргахдаа хонь ямааны тоо дутаагүй гэж мэдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нэмэлт нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч өнөөдрийн шүүх хурал дээр малын тоо дутаагүй, малын чанар дутсан гэж ярьж байна. Гэрч нь 98 ишиг, 2 эр ямаа бусад нь эм ямаа байсан. 206 тооны хонь авсан бөгөөд үүнээс тал нь хурга байсан гэж байгаа нь хариуцагчийн тайлбарыг нотолсон. Нэхэмжлэгч малын чанар хэрхэн дутсан талаар нотолж чадахгүй байна. Иймээс хонь ямаа нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн сүүний чиглэлийн 6 тугалтай үнээ нэхэмжилж байна. Нэхэмжлэгч 6 тугалтай үнээний тугалыг нь нэхэмжлэхгүй 6 үнээ нэхэмжилж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгч 6 үнээг тугалсан гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан хэдий ч тугал гаргасан гэдгийг хэрхэн нотолж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн малчнаар Дорнод аймгийн газар нутаг дээр мал харуулчихаад огт хөлс, мөнгө өгөөгүй нь гэрч Гэрэлбадамын мэдүүлгээс харагдаж байна. Мөн нь мал малласны хөлсийг аваагүй байна. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байна. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ******* нь 6 тугалтай үнээгээ хөлсөнд нь өгөхөөр ярилцсан. ******* нь 2 тонн хивэг өгсөн гэдэг ч нь ядарсан малыг сэтгэл зүрхээ гарган арчин тордож мал болгосон байдаг. 2017 онд үнээ ямар үнэтэй байсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгч нь сүүний чиглэлийн 6 тугалтай үнээг 1 500 000 төгрөгөөр үнэлсэн байна. ******* сумын орон нутгийн малын жишиг үнэлгээтэй харьцуулахад энэ үнэлгээ нь өндөр гарсан байна. Малын энэ үнэлгээг хариуцагч тал анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Мөн өвөлжөө барьсан материалыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч өвөлжөө барьсан материалыг нэг бүрчлэн хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй байна. ******* нь өвөлжөөний хашааны материалыг ад өгсөн гэдгээ ч нотолж чадахгүй байна. Фото зургаас харахад нэхэмжлэгчийн ярьж байгаа материал ашиглагдсан эсэх нь харагдахгүй байна. Харин турбагаар хийсэн мал усалдаг онгоцыг хариуцагчид байгаа хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэдэг. Энэ мал усалдаг онгоцыг нь нэхэмжлэгчид байгаа чигээр нь өгөхийг зөвшөөрч байгаа. Гэвч 600 000 төгрөгөөр үнэлж мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч 94 хурга, 110 ишиг төллөсөн гэсэн байдаг. Үүнээс 47 хурга, 55 ишигийг нь авах ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар хэдэн төл хүлээн авсан эсэх нь нотлогдоогүй байна. Иймд ад хонь, ямаа дутаасан зүйл байхгүй гэж үзэж байна. Мөн ыг 5 сая гаруй төгрөгийн ямааны ноолуур авсан гэж хэлж байна. Энэ нь талуудын хооронд хийсэн тохиролцоо байсан хэдий ч нь 2 сая гаруй төгрөгийн ноолуур авсан болохоо нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд дээрх байдлыг харгалзан шүүх шийдвэрээ гаргаж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.ад холбогдуулан мал, эд зүйлийн үнэ *******060000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь сүүний чиглэлийн 6 тугалтай үнээ нэг бүр 1 500 000 төгрөг нийт 9 000 000 төгрөг, 96 хонь 7 160 000 төгрөг, ямаа 5 030 000 төгрөг, өвөлжөөний хашааны материалын үнэ 3 870 000 төгрөг нийт ******* 060 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байгаа болно.

Нэхэмжлэгч Д.******* нь 2016 оны 01 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин М.Отгоны сууриас хонь 203, ямаа 180 нийт 383 толгой малыг УН-95-59, УНЯ-03-32, УНД-71-78 дугаартай машинуудад ачиж Дорнод аймгийн ******* сумын 3-р багт оршин суух Цэрэндашийн Гэрэлбадамд 203 хонь, 180 ямааг маллуулахаар буулгасан бөгөөд нь 2016 оны 06 сарын 10-ны өдөр Гэрэлбадамаас 179 хонь, 117 ямаа, 2 үнээ нийт 298 толгой мал маллахаар авсан болох нь талуудын тайлбар, гэрч Ц.Гэрэлбадам, З.Энхболд, Ч.Оюунтунгалаг нарын мэдүүлгээр батлагдаж байна.

Мөн нэхэмжлэгч Д.******* нь 2017 оны 07 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Отгоны сууриас дүү ын машинд 99 толгой мал ачуулж хариуцагч Н.ынд маллуулахаар өгсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.******* нь 2017 оны 9 сарын 15-ны өдөр хариуцагч Н.аас өөрийн малаа буцан авах үед маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.тай хөлсөөр ажиллах гэрээний дагуу өөрийн малаа маллуулсан байх тул хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Би малаа буцааж авахдаа 106 хонь, 188 ямаа, 31 үхэр нийт 3******* толгой мал авсан. 2017 онд 54 хурга, 100 ишиг төллөсөн гэж хэлж байсан. Иймд 96 хонь, 94 ямаа, 6 тугалтай үнээг нэхэмжиж байгаа. Миний хувьд өөрийн болон дүүгийнхээ авч хэрэглэсэн гэж байгаа хонь, ямааг хасч тооцсон нь миний малыг надад буцааж өгөхдөө хонь, ямааг жижигрүүлж өгсөн. Миний бүдүүн хонь, ямаа аваад бага насны мал өгсөн. 6 тугалтай үнээг маань өөрсдөө дур мэдээд аваад үлдсэн. Мөн өөрийнх нь хүсэлтээр малын хашаа барих материалыг дүү од 4 сая төгрөг өгч Улаанбаатар хотоос материалыг авчируулж өгсөн. Иймд материалынхаа үнийг гаргуулах хүсэлтэй байна... гэж тайлбарладаг.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... *******ын малыг маллаж нэг жил гаруй хугацаанд маллаж өсгөж өгсөн. ******* анх утсаар ярьж тохиролцохдоо энэ хэдэн малыг хараад мал болгоод өгөөч, хөлсөнд нь хонь, ямааны ноос, ноолуур, төлнийхөө 50 хувийг аваарай гэж тохиролцсон. Гэтэл өгсөн малаа өсгөж авчихаад дахин мал нэхэмжиж байгааг зөвшөөрөхгүй. 6 тугалтай үнээг мал маллуулсаныхаа хөлсөнд өгсөн. Малын хашаагаа өөрөө барьсан. Материал өгөөгүй. Мал услах онгоц байгаа буцааж өгч болно. Нийт 419 толгой мал хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгчийн 96 хонь, 94 ямаа нэхэмжиж байгааг зөвшөөрөхгүй, өөрийнх нь малыг өсгөж өгсөн, өвөлжөөний хашааг өөрөө барьсан, материал авчирч өгөөгүй... гэж тайлбарлан маргадаг.

Хариуцагчийн тайлбарыг гэрч З.Энхболд ...419 толгой мал эргүүлж өгсөн. Малын өвөлжөөний хашааг өөрөө барьсан.. гэх, гэрч Б. тугалтайгаа нийлсэн 45 үхэр, 198 ямаа, 206 хонь, ишиг, хургатайгаа нийлсэн байгаа шиг санаж байна гэх мэдүүлгүүдээр батлагдаж байгаа болон нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчийн татгалзалыг нотлох баримтаар няцааж чадаагүй бөгөөд талууд нь мал хүлээлцэх үедээ ямар нэгэн маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн малын чанар, нас хүйс өөрчлөгдөж жижгэрсэн гэж байгаа боловч энэ талаар шүүхэд нотлох баримт ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар ...өөрийн шаардлагыг үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Харин нь хариуцагч Н. нь нэхэмжлэгч Д.*******ыг малаа буцааж авах үед нь өөрийн ажлын хөлсөнд тооцон 6 тугалтай үнээг авч үлдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн 6 тугалтай үнээг буцааж шаардаж байгаа үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Н. нь бусдын малыг өөрийн мал харсан хөлсөнд тооцож авч байгаа гэж тайлбарлаж байгаа боловч ажлын хөлсөө хэдээр хэрхэн тооцсон талаар шүүхэд баримтаа ирүүлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан тухайн орон нутгийн үнэлгээ нь үнээ, тугалыг тус тусад нь үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү гарч тооцогдож байх тул нэхэмжлэгчийн үнэлгээг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Д.******* нь өвөлжөөний хашаа барихад 76-ийн турба 60 ш, төмөр замын дэр мод 50 ш, 32-ын банз 100 ш өгсөн, 10 м урттай ф-300 трубагаар хийсэн мал усалдаг онгоц 1 ширхэг нийт 3 870 000 нэхэмжиж байгаа болно.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н. нь 10 м урттай ф300 турбагаар хийсэн мал усалдаг онгоцыг буцааж өгөхийг зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь өөрийн дүү од 4 сая төгрөг өгч өвөлжөөний хашааны материал авахуулсан гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй бөгөөд хариуцагчид дээрх үнэ бүхий хашааны материал өгснөө нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 6 тугалтай үнээг нэг бүрийн 1 500 000 төгрөгөөр үнэлж 9 000 000 төгрөг, 10 м урттай ф300 трубагаар хийсэн мал усалдаг онгоц 1 ширхэг 600000 төгрөгөөр тус тус тооцон хариуцагч Н.аас 6 тугалтай үнэ буюу 9 000 000 төгрөг, мал усалдаг онгоц буюу 600000 төгрөг нийт 9 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.******* олгож нэхэмжлэлийн шаардлагаас 15 460 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Н.ад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Н.аас 6 тугалтай үнээ буюу 9 000 000 төгрөг, мал услах онгоц буюу 600 000 төгрөг нийт 9 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 460 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 0******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 168 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА